SlideShare a Scribd company logo
ХӨРСНИЙ БОХИРДОЛ 
Экологи, аялал жуулчлалын багш 
докторант Г.Довчиндорж
ОРШИЛ 
 Дэлхийн газрын хэсгийн бүрхүүлийг педосфер 
гэнэ. Pedos гэдэг нь Грекээр хөрс гэсэн үг юм. 
Хөрс гэж дэлхийн литосферийн хатуу давхарга 
дээрхи нарийн нийлмэл найрлага бүхий сүвэрхэг 
давхрааг хэлнэ. Хөрс нь эрдэс болон органик 
бодисыг агуулдаг. Уулын чулуулгын хими, физик 
эвдрэлийн дүнд янз бүрийн хэмжээтэй чулууны 
хэлтэрхий үүсч, улмаар эрдэс үлдэгдэл нь ус, 
хөрс, салхиар зөөлөрч хөрсийг үүсгэнэ. 
 Хөрсний органик хэсэг нь амьтан ургамал, 
микроорганизмын үлдэгдлээс бий болдог. 
Органик материалууд нь микробиологийн 
процесст орж, зөөлөрч, газарт амьдрах амьд 
организмаар идэгдэж, гумусыг үүсгэдэг.
 Органик бус материалын нэгэн 
адил органик материал нь өөр 
хоорондынх нь зайгаар хоосон 
орон зай бий болох янз бүрийн 
хэмжээтэй жижиг хэсэг үүсгэдэг ба 
энэ нь хөрсний сүвэрхэг шинж 
чанарыг хангадаг. Эдгээр сүвнүүд 
нь ус агаараар дүүргэгддэг. Хөрсөн 
дэх агаар, ус нь хөрсний амьдарч 
буй янз бүрийн организм болон 
ургамлын үндэсний амьдралын 
үндэс болж өгдөг. 
 Цаг хугацаа өнгөрсний дараа том 
мод болон ургамлын үндэс, 
чийгийн хорхой зэргийн үйл 
ажиллагааны улмаас гумусын 
давхраа нь хөрсний доорх 
давхраатай холилдон ирдэг. 
Өөрөөр хэлбэл хөрс нь газрын 
гадаргуугийн хамгийн шим 
тэжээлтэй өнгөн давхарга юм.
ХӨРСИЙГ ЭРДЭС БОДИСЫН ХЭМЖЭЭНЭЭС 
ХАМААРУУЛАН АНГИЛДАГ. 
 Шавар <0 002мм 
 Лаг 0.002-0.02мм 
 Элс 0.02-2мм 
 Хайрга >2мм 
 Хөрсний төрлөөс хамаарч дээрх жижиг хэсэг нь янз 
бүрийн харьцаатай хөрсөнд агуулагддаг. 
 
Хөрс нь агаар, усан давхраад байхгүй хэд хэдэн шинж 
чанартай. Хөрсний жижиг хэсгүүд нь хөрсөнд орох 
усны хатуу хэсгийг саатуулах сайн шүүлтүүр болж 
өгдөг. Түүнээс гадна энэхүү сүв нь тэжээлийн бодисын 
сайн нөөцлөгч болдог.
Хөрсний бохирдол гэж юу вэ? 
 Хөрс нь агаарт цацагдсан хорт 
бодис, утаа тортог, газар дээрх 
хуурай нойтон хог хаягдлаар 
бохирддог. Ялангуяа хүн, 
амьтны хатуу ба шингэн 
хаягдал, ургамлын үлдэгдэл, 
ахуйн ба үйлдвэрийн бохир ус 
зэрэг нь бохирдуулагч эх 
үүсвэр болдог. Органик 
бодисын зэрэгцээгээр эдгээр 
бохирдолтой хамт их 
хэмжээний микроорганизм 
хөрсөнд ордог.
 Агаар, усны бохирдлыг 
ажиглаж эсвэл илрүүлж 
болдог байхад хөрс нь 
тунгалаг бус, ихэнхи 
тохиолдолд буфер 
үйлчилгээтэй байдаг тул 
бохирдсон нь удаан 
хугацаагаар мэдэгдэхгүй 
байдаг. 
 Агаарт цацагдаж байгаа 
элдэв хорт хийнүүд 
хөрсөнд бууж улмаар 
ургамлын нөмрөгийг 
устгах, усыг их хэмжээгээр 
бохирдуулж байгаа учраас 
хөрсний бохирдолт нь 
хотын экосистемийн 
бохирдолтын төлөв 
байдлыг тодорхойлох 
үндсэн гол байгалийн 
объект юм.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ДАРААХ ХЭЛБЭРТ 
ХУВААН АВЧ ҮЗДЭГ. ҮҮНД: 
 Химийн бохирдол: пестицид, хүнд металлууд, 
радиоидэвхит элементүүд, нефтийн нүүрс усууд, 
эрдэс бордоонууд. 
 Биологийн бохирдол: микробиологийн 
үйлдвэрлэлийн уураг, витамины концентрациуд, ойн 
хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.
ХИМИЙН БОХИРДОЛ: 
 Пестицид нь хөрсний амьд биет болон хөрсний биохимийн 
идэвхид янз бүрийн үйлчлэл үзүүлдэг. Пестицид нь хорын өргөн 
үйлчлэлтэй. Тэд хөрсөнд шууд орох эсвэл хордсон үр болон 
ургамлын үхжсэн хэсэг юмуу үхсэн шавжнаас шууд бус замаар 
орж хөрснөөс ус, хоол тэжээл, хүнсний бүтээгдэхүүнд нэвтэрдэг.
 Хөрсийг бохирдуулдаг хүнд металлуудад хар тугалга, кадмий, цайр 
ордог. Хар тугалга хөрсөнд агаараар дамжин шороо тоос, хог 
хаягдалаар ордог. Үйлдвэрлэлийн хог хаягдал мөн супер фосфатын 
бордоог хэрэглэснээр хөрсөнд дэх цайрын агууламж нэмэгддэг. 
Автомашины зам, үйлдвэрлэлийн болон олборлох газрын ойролцоох 
хөрсөнд хүнд металлын агууламж өндөр байдаг. 
 Хөрс нь нефть болон түүний завсрын бүтээгдэхүүнээр бохирдоход 
биотын найрлаганд мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Хөрс нь 
нүүрстөрөгчийг задлах идэвхитэй организмуудаар баялаг байдаг. 
Хөрсөнд хий байдалтай нүүрсустөрөгч болох метан, пропан зэрэг 
ордог. Хөрсний дээд давхаргад, аэроб нөхцөлд хөрсний 
микроорганизмууд тэдгээрийг исэлдүүлдэг. 
 Ялзмагийн найрлаганд байдаг азотын нөөцөөр хөрс дутагдах үед эрдэс 
бордооны хэрэгцээ ихэсдэг. Азотын бордооны өндөр доз нь янз бүрийн 
сөрөг үйлчлэлийг үзүүлдэг.
БИОЛОГИЙН БОХИРДОЛ: 
 Хөдөө аж ахуй болон үйлдвэрийн хаягдал хөрсөнд унаснаар 
гадны микроорганизмууд хөрсөнд ордог. Ахуйн хаягдалтай хамт 
хөрсөнд гэдэсний өвчин болон хоолны хордлого үүсгэгчид мөн 
ургамал, амьтанд өвчин үүсгэгч төрөл бүрийн микроорганизмууд 
орно. Хортон шавжны эсрэг хэрэглэдэг бактерийн бэлдмэлүүдэд 
уг бактери, түүний спорууд агуулагдах ба хөрсөнд удаан 
хугацааны турш хадгалагддаг. Эдгээр бэлдмэлүүдийг агаараар 
тархалтын аргаар хэрэглэх үед спор нь хөрс болон ургамлын 
үрэнд хадгалагдаж байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. 
Хөрс нь гадны микроорганизмуудаас өөрөө цэвэрших чадвартай
ХӨРСИЙГ ЮУ ИХЭЭР БОХИРДУУЛДАГ ВЭ? 
 Хүн амын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн 
байдлыг илтгэн тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрс юм. 
 Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал 
 Тээврийн хэрэгслээс гарч буй хаягдал 
 ХАА-д ашиглаж байгаа төрөл бүрийн бордоо, химийн бодис, 
ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэгч 
 Агаар, усны бохирдол 
 Эмнэлгийн хог хаягдал 
 Үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал 
 Хүн амьтны ялгадас
ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ҮР НӨЛӨӨ 
 Хатуу болон аюултай хог хаягдал хөрсөн бүрхэвчийн бохирдлын 
гол шалтгаан юм. Хог хаягдал нэмэгдэж, хөрсний бохирдол 
үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газрууд дах хүн амын өсөлт, 
төвлөрөлтэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын 
менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, 
боловсруулах байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл 
болж байгааг бид мэднэ. 
 Хөрсөнд ялзруулагч, азот шингээгч, антибиотик нийлэгжүүлдэг 
зэрэг олон янзын ашигтай бичил биетнүүд байхаас гадна янз 
бүрийн өвчин үүсгэгч микробууд ч оршино. Тэдгээр нь 
өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн 
ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжиж хөрсөнд ордог. 
Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, 
боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин 
үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг. Хөрсөөр 
дамжин түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд сапрофит ба эмгэг 
төрөгчид ордог.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ҮР НӨЛӨӨ 
 Хөрс нь патоген микроорганизмийн үржих таатай орчин 
болдоггүй. Иймд зарим зүйлийн патогенүүд тодорхой 
хугацаагаар хөрсөнд оршдог. Өвчин үүсгэгчдийн хөрсөнд 
амьдрах хугацаа хөрсний чийг, рН, температур, тэжээл, 
антагонист бактериофаг бий эсэх мөн тухайн өвчин 
үүсгэгчийн биологийн онцлог зэргээс шалтгаална. Ихэнх 
спор үүсгэдэг бактериуд хөрсөнд удаан хугацаагаар 
(боомын савханцар 17 жил, татрангийн савханцар 11 жил) 
амьдарч чадна. Жишээлбэл: дизентери үүсгэгч 10хоног- 
9сар, холерийн вибрион 10хоног-4сар, гэдэсний хижиг 
үүсгэгч 14хоног-10сар, туляреми 10хоног-2,5сар, 
бруцеллёзын үүсгэгч 3 сар, сүрьеэгийн микобактери 3-7 
сар, салмонелла 2-3 долоо хоног, шигелла 1,5-5 долоо 
хоног, тарваган тахал 3-4 хоног хүртэл амьдардаг.
 Хөрсний нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний 
савханцраар хотын хөрс хамгийн их бохирдсон байна. Хөрсний 
бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. 
Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, 
нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог 
байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт 
устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
ХӨРСНИЙ БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙГООР 
ДАРААХ ӨВЧИН ТҮГЭЭМЭЛ ҮҮСДЭГ. ҮҮНД: 
 Гэдэсний халдварт өвчин (цусан суулга, халдварт шар, балнад, 
урвах тахал) 
 Малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин (боом, бруцеллёз 
г.м) 
 Мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд (тарваган тахал, галзуу 
г.м) 
 Шимэгч хорхойн халдварууд (хүүхдийн хялгасан хорхой, цагаан 
хорхойтох, туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, 
хүний хүж хорхой г.м) 
 Тоосны халдварууд (сүрьеэ, амьсгалын замын өвчин) 
 Бохирлогдсон хөрсөнд: 
 Балнад, түүний бүлгийн нян 400 хоног орчим 
 Цусан суулгын нян 1 жил хүртэл 
 Шимэгчид 1-2 жил 
 Хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг.
ХӨРСНИЙ ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХ ПРОЦЕСС ГЭЖ 
ЮУ ВЭ? 
 Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших 
чанартай юм. Органик хаягдал, нян, химийн бодисын 
нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний 
гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. 
Хөрсний өөрөө цэвэршилтэд доорхи хүчин зүйлс 
нөлөөлнө. Үүнд: 
 Хөрсний бохирдолтын хэмжээ 
 Ямар төрлийн зүйлээр бохирлогдсон / хуванцар, 
металл, мод г.м/ 
 Цаг агаарын байдал /өвөл явагддаггүй/ 
 Хөрсний бүтэц
ХӨРСНИЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ НЬ 
 Ус, агаарын бохирдлыг багасгах нь 
 Хогийг ил задгай хаяулахгүйн тулд хог хаях цэг, 
зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар 
нь зөв байрлуулах 
 Үйлдвэр, албан газар хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай 
хаяхгүй хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж 
хэвших 
 Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх 
 Ойр орчмынхоо хогийг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж 
занших 
 Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн 
шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй 
байх
АНХААРАН СОНССОН ТАНЬД 
БАЯРЛАЛАА

More Related Content

PPTX
хөрсний бохирдол
DOC
экологийн тулгамдсан асуудал
PPTX
хөдөлмөр эрхлэлт
PPTX
K.ss238.lecturs.1 8
PPTX
PPTX
Эсийн бодисын солилцоо
DOCX
аха физик асуулт
хөрсний бохирдол
экологийн тулгамдсан асуудал
хөдөлмөр эрхлэлт
K.ss238.lecturs.1 8
Эсийн бодисын солилцоо
аха физик асуулт

What's hot (20)

PPTX
Bie daalt hiihdee!!
PDF
тодорхойлолт бичих
PPTX
Udirdlagyn setgel zui lekts-1
PPTX
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
PPTX
африк тив дахь улс орнуудын нийгэм, улс
PPTX
Cult1
PPTX
Урлагийн урсгал, чиглэлүүд
ODT
11 р анги монгол хэл
DOCX
судалгаа тайлан жишээ
PPT
Байгууллагын стратеги төлөвлөлт
DOCX
цаг агаар шинжих монгол арга
PPTX
эрдэм шинжилгээний найруулга
PDF
цунами гэж юу вэ
PDF
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
PDF
Сэргэн мандалтын Философи
PDF
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
PPT
Shine ueiin philosophy
PPTX
их засаг хууль
PDF
Социализм Монголд
Bie daalt hiihdee!!
тодорхойлолт бичих
Udirdlagyn setgel zui lekts-1
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
африк тив дахь улс орнуудын нийгэм, улс
Cult1
Урлагийн урсгал, чиглэлүүд
11 р анги монгол хэл
судалгаа тайлан жишээ
Байгууллагын стратеги төлөвлөлт
цаг агаар шинжих монгол арга
эрдэм шинжилгээний найруулга
цунами гэж юу вэ
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Сэргэн мандалтын Философи
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Shine ueiin philosophy
их засаг хууль
Социализм Монголд
Ad

Viewers also liked (20)

PPT
PPTX
бие даалт 29 агаарын бохирдол
PPTX
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
DOCX
PPT
Milk safety workshop
ODP
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
PPTX
хөрс
PPTX
монгол улсын агаарын тухай хууль
PPT
газарзүй хөрс . 10-р анги д. ариунзул 85
PDF
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
PPTX
усны судалгаа
ODP
цэвэр ус
PPTX
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
PPTX
Ус чандмань эрдэнэ
PPTX
ус бидний амьдрал
PPTX
азотын бордоо
PPT
Сүүний химийн бохирдол
PPTX
агаарын бохирдол
бие даалт 29 агаарын бохирдол
агаарын бохирдолыг хамарсан хүрээ
Milk safety workshop
8 angi gazarzvi hursnii tarhalt davaakhuu 04.25
хөрс
монгол улсын агаарын тухай хууль
газарзүй хөрс . 10-р анги д. ариунзул 85
Агаарын бохирдлын бууруулахад бидний оролцоо
усны судалгаа
цэвэр ус
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Ус чандмань эрдэнэ
ус бидний амьдрал
азотын бордоо
Сүүний химийн бохирдол
агаарын бохирдол
Ad

Similar to 5 lesson soil (1) (20)

PPTX
PPTX
Khurs, usnii bohirdol
PPTX
PPTX
биосфер
DOCX
cvлекц 1
DOCX
лекц 1dffg
PPTX
PPTX
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
PPTX
Хөрсний бохирдол
PPTX
амьдралын орчин
DOC
биоценоз
PPTX
хөрсний агаар 6
PPTX
хөрсний агаар 6
PDF
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
PPTX
Hoollolt d ashiglah
PPTX
erdes bolon busad bordoo
PPTX
хөрсний менж лекц2
PPTX
хөрсний менж лекц2
PPTX
экологийн реферат
Khurs, usnii bohirdol
биосфер
cvлекц 1
лекц 1dffg
пестицидүүдийн үндсэн бүлгүүдийн хор зүй, экологийн шинж чанар [Autosaved]
Хөрсний бохирдол
амьдралын орчин
биоценоз
хөрсний агаар 6
хөрсний агаар 6
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-2
Hoollolt d ashiglah
erdes bolon busad bordoo
хөрсний менж лекц2
хөрсний менж лекц2
экологийн реферат

5 lesson soil (1)

  • 1. ХӨРСНИЙ БОХИРДОЛ Экологи, аялал жуулчлалын багш докторант Г.Довчиндорж
  • 2. ОРШИЛ  Дэлхийн газрын хэсгийн бүрхүүлийг педосфер гэнэ. Pedos гэдэг нь Грекээр хөрс гэсэн үг юм. Хөрс гэж дэлхийн литосферийн хатуу давхарга дээрхи нарийн нийлмэл найрлага бүхий сүвэрхэг давхрааг хэлнэ. Хөрс нь эрдэс болон органик бодисыг агуулдаг. Уулын чулуулгын хими, физик эвдрэлийн дүнд янз бүрийн хэмжээтэй чулууны хэлтэрхий үүсч, улмаар эрдэс үлдэгдэл нь ус, хөрс, салхиар зөөлөрч хөрсийг үүсгэнэ.  Хөрсний органик хэсэг нь амьтан ургамал, микроорганизмын үлдэгдлээс бий болдог. Органик материалууд нь микробиологийн процесст орж, зөөлөрч, газарт амьдрах амьд организмаар идэгдэж, гумусыг үүсгэдэг.
  • 3.  Органик бус материалын нэгэн адил органик материал нь өөр хоорондынх нь зайгаар хоосон орон зай бий болох янз бүрийн хэмжээтэй жижиг хэсэг үүсгэдэг ба энэ нь хөрсний сүвэрхэг шинж чанарыг хангадаг. Эдгээр сүвнүүд нь ус агаараар дүүргэгддэг. Хөрсөн дэх агаар, ус нь хөрсний амьдарч буй янз бүрийн организм болон ургамлын үндэсний амьдралын үндэс болж өгдөг.  Цаг хугацаа өнгөрсний дараа том мод болон ургамлын үндэс, чийгийн хорхой зэргийн үйл ажиллагааны улмаас гумусын давхраа нь хөрсний доорх давхраатай холилдон ирдэг. Өөрөөр хэлбэл хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга юм.
  • 4. ХӨРСИЙГ ЭРДЭС БОДИСЫН ХЭМЖЭЭНЭЭС ХАМААРУУЛАН АНГИЛДАГ.  Шавар <0 002мм  Лаг 0.002-0.02мм  Элс 0.02-2мм  Хайрга >2мм  Хөрсний төрлөөс хамаарч дээрх жижиг хэсэг нь янз бүрийн харьцаатай хөрсөнд агуулагддаг.  Хөрс нь агаар, усан давхраад байхгүй хэд хэдэн шинж чанартай. Хөрсний жижиг хэсгүүд нь хөрсөнд орох усны хатуу хэсгийг саатуулах сайн шүүлтүүр болж өгдөг. Түүнээс гадна энэхүү сүв нь тэжээлийн бодисын сайн нөөцлөгч болдог.
  • 5. Хөрсний бохирдол гэж юу вэ?  Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог.
  • 6.  Агаар, усны бохирдлыг ажиглаж эсвэл илрүүлж болдог байхад хөрс нь тунгалаг бус, ихэнхи тохиолдолд буфер үйлчилгээтэй байдаг тул бохирдсон нь удаан хугацаагаар мэдэгдэхгүй байдаг.  Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлох үндсэн гол байгалийн объект юм.
  • 7. ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ДАРААХ ХЭЛБЭРТ ХУВААН АВЧ ҮЗДЭГ. ҮҮНД:  Химийн бохирдол: пестицид, хүнд металлууд, радиоидэвхит элементүүд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.  Биологийн бохирдол: микробиологийн үйлдвэрлэлийн уураг, витамины концентрациуд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.
  • 8. ХИМИЙН БОХИРДОЛ:  Пестицид нь хөрсний амьд биет болон хөрсний биохимийн идэвхид янз бүрийн үйлчлэл үзүүлдэг. Пестицид нь хорын өргөн үйлчлэлтэй. Тэд хөрсөнд шууд орох эсвэл хордсон үр болон ургамлын үхжсэн хэсэг юмуу үхсэн шавжнаас шууд бус замаар орж хөрснөөс ус, хоол тэжээл, хүнсний бүтээгдэхүүнд нэвтэрдэг.
  • 9.  Хөрсийг бохирдуулдаг хүнд металлуудад хар тугалга, кадмий, цайр ордог. Хар тугалга хөрсөнд агаараар дамжин шороо тоос, хог хаягдалаар ордог. Үйлдвэрлэлийн хог хаягдал мөн супер фосфатын бордоог хэрэглэснээр хөрсөнд дэх цайрын агууламж нэмэгддэг. Автомашины зам, үйлдвэрлэлийн болон олборлох газрын ойролцоох хөрсөнд хүнд металлын агууламж өндөр байдаг.  Хөрс нь нефть болон түүний завсрын бүтээгдэхүүнээр бохирдоход биотын найрлаганд мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Хөрс нь нүүрстөрөгчийг задлах идэвхитэй организмуудаар баялаг байдаг. Хөрсөнд хий байдалтай нүүрсустөрөгч болох метан, пропан зэрэг ордог. Хөрсний дээд давхаргад, аэроб нөхцөлд хөрсний микроорганизмууд тэдгээрийг исэлдүүлдэг.  Ялзмагийн найрлаганд байдаг азотын нөөцөөр хөрс дутагдах үед эрдэс бордооны хэрэгцээ ихэсдэг. Азотын бордооны өндөр доз нь янз бүрийн сөрөг үйлчлэлийг үзүүлдэг.
  • 10. БИОЛОГИЙН БОХИРДОЛ:  Хөдөө аж ахуй болон үйлдвэрийн хаягдал хөрсөнд унаснаар гадны микроорганизмууд хөрсөнд ордог. Ахуйн хаягдалтай хамт хөрсөнд гэдэсний өвчин болон хоолны хордлого үүсгэгчид мөн ургамал, амьтанд өвчин үүсгэгч төрөл бүрийн микроорганизмууд орно. Хортон шавжны эсрэг хэрэглэдэг бактерийн бэлдмэлүүдэд уг бактери, түүний спорууд агуулагдах ба хөрсөнд удаан хугацааны турш хадгалагддаг. Эдгээр бэлдмэлүүдийг агаараар тархалтын аргаар хэрэглэх үед спор нь хөрс болон ургамлын үрэнд хадгалагдаж байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Хөрс нь гадны микроорганизмуудаас өөрөө цэвэрших чадвартай
  • 11. ХӨРСИЙГ ЮУ ИХЭЭР БОХИРДУУЛДАГ ВЭ?  Хүн амын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн байдлыг илтгэн тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрс юм.  Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал  Тээврийн хэрэгслээс гарч буй хаягдал  ХАА-д ашиглаж байгаа төрөл бүрийн бордоо, химийн бодис, ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэгч  Агаар, усны бохирдол  Эмнэлгийн хог хаягдал  Үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал  Хүн амьтны ялгадас
  • 12. ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ҮР НӨЛӨӨ  Хатуу болон аюултай хог хаягдал хөрсөн бүрхэвчийн бохирдлын гол шалтгаан юм. Хог хаягдал нэмэгдэж, хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газрууд дах хүн амын өсөлт, төвлөрөлтэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж байгааг бид мэднэ.  Хөрсөнд ялзруулагч, азот шингээгч, антибиотик нийлэгжүүлдэг зэрэг олон янзын ашигтай бичил биетнүүд байхаас гадна янз бүрийн өвчин үүсгэгч микробууд ч оршино. Тэдгээр нь өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжиж хөрсөнд ордог. Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг. Хөрсөөр дамжин түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд сапрофит ба эмгэг төрөгчид ордог.
  • 13. ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ҮР НӨЛӨӨ  Хөрс нь патоген микроорганизмийн үржих таатай орчин болдоггүй. Иймд зарим зүйлийн патогенүүд тодорхой хугацаагаар хөрсөнд оршдог. Өвчин үүсгэгчдийн хөрсөнд амьдрах хугацаа хөрсний чийг, рН, температур, тэжээл, антагонист бактериофаг бий эсэх мөн тухайн өвчин үүсгэгчийн биологийн онцлог зэргээс шалтгаална. Ихэнх спор үүсгэдэг бактериуд хөрсөнд удаан хугацаагаар (боомын савханцар 17 жил, татрангийн савханцар 11 жил) амьдарч чадна. Жишээлбэл: дизентери үүсгэгч 10хоног- 9сар, холерийн вибрион 10хоног-4сар, гэдэсний хижиг үүсгэгч 14хоног-10сар, туляреми 10хоног-2,5сар, бруцеллёзын үүсгэгч 3 сар, сүрьеэгийн микобактери 3-7 сар, салмонелла 2-3 долоо хоног, шигелла 1,5-5 долоо хоног, тарваган тахал 3-4 хоног хүртэл амьдардаг.
  • 14.  Хөрсний нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний савханцраар хотын хөрс хамгийн их бохирдсон байна. Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
  • 15. ХӨРСНИЙ БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХ ӨВЧИН ТҮГЭЭМЭЛ ҮҮСДЭГ. ҮҮНД:  Гэдэсний халдварт өвчин (цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал)  Малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин (боом, бруцеллёз г.м)  Мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд (тарваган тахал, галзуу г.м)  Шимэгч хорхойн халдварууд (хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхой г.м)  Тоосны халдварууд (сүрьеэ, амьсгалын замын өвчин)  Бохирлогдсон хөрсөнд:  Балнад, түүний бүлгийн нян 400 хоног орчим  Цусан суулгын нян 1 жил хүртэл  Шимэгчид 1-2 жил  Хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг.
  • 16. ХӨРСНИЙ ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХ ПРОЦЕСС ГЭЖ ЮУ ВЭ?  Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай юм. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилтэд доорхи хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:  Хөрсний бохирдолтын хэмжээ  Ямар төрлийн зүйлээр бохирлогдсон / хуванцар, металл, мод г.м/  Цаг агаарын байдал /өвөл явагддаггүй/  Хөрсний бүтэц
  • 17. ХӨРСНИЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ НЬ  Ус, агаарын бохирдлыг багасгах нь  Хогийг ил задгай хаяулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар нь зөв байрлуулах  Үйлдвэр, албан газар хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших  Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх  Ойр орчмынхоо хогийг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших  Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх