2
Most read
3
Most read
4
Most read
Иргэний хууль тогтоомжийн түүхэн

                                  Хөгжил онцлог

Иргэний хууль тогтоомжийн хөгжлийг эрт үеийн болон шинэ үеийн хэмээн үечлэн авч
үзэж болно.

Эрт үеийн иргэний хууль тогтоомжид Монгол улсын иргэний хууль цаазын түүхэн
дурсгалт бичгүүд болох Их засаг хууль, Монгол Ойрадын цааз, Халх журам зэрэг
хамаарна.

Их засаг хуулинд иргэний эрх зүйтэй холбоотой заалт ховор бөгөөд тэр бүр нарийвчлан
зааж өгөөгүй байдаг . Зарим заалтаас дурьдвал : “Их түшмэд, бусад ард иргэд үхсэн хойно
... хэн ч энэ эд хөрөнгөд халдаж болохгүй. Үхэгсэд залгамжлах үр хөвүүнгүй болбоос эд
хөрөнгийг нь түүний шавь буюу зарцад өгч болохоос биш, улсын санд оруулж болохгүй
гэж заасан байдаг.

Монгол-Ойрадын цааз бичигт мал аж ахуй эрхлэх, ан гөрөө хийх , гэрлэлт ,гэр бүлийн
эрх ,үүрэг ,өв залгамжлал ,өр авлага,зээлийн талаар заалтууд байдаг. Жишээ нь: Эцэг нь
хүүгээ өрх тусгаарлахад өмч хөрөнгө өгч байх , хэрэв хөрөнгө хомс ядуу бол 5 бодын
нэгийг өгч байх, зэргээр заасан.

Харин Халх журам хуульд иргэний эрх зүйн талаар нилээдгүй заалт тохиолдох бөгөөд
харьцангуй нарийвчлалтайгаар уг харилцааг зохицуулж байжээ.Тухайлбал: ”Ямарваа
гээсэн юмыг олсон хүн ноѐнд айлтгаж , сайдад мэдүүлж зарла. Эзнийг олж харвал эзэнд
өг. Гээсэн юмыг олсон хүн ямар ч байсан нэгийг авах” зэргээр заасан.

Шинэ үеийн иргэний хууль тогтоомжийн хөгжилд 1926, 1952,1962 оны Иргэний хуулиуд
ихээхэн чухал үүргүүд эзэлж байсан .

Иргэний хуулийг анх шууд бүтэн байдлаар батлаагүй бөгөөд 1926 оноос эхлэн Засгийн
газрын хууль тогтоох комиссоос бүлэг бүлгээр нь баталж, Засгийн газрийн албан
сэтгүүлүүдэд нийтэлж байгаад улмаар 1929 онд Шүүх яам системчлэн “Ард түмнээс
юуны урьд чухалчлан танилцаж биелүүлвээс зохих хууль , дүрмүүдийн эмхтгэл
дэвтэр” гэсэн нэрээр баталжээ.Энэхүү анхны иргэний хууль 10 бүлэг , 267 зүйлтэй бөгөөд
бүтэц , системийн хувьд өвөрмөц онцлогтой байсан.

Тухайлбал , Өнчин ядуусыг асрамжлан хамгаалах тухай бүлэг , мөн гэр бүлийн эрх ,
үүргийн талаар бүлэг болгон оруулсан байна.




                            Иргэний эрх зүйн харилцаа үүсэх ,
Өөрчлөгдөх дуусгавар болох үндэслэл

Эрх зүйн харилцаа үүсч ,өөрчлөгдөх,дуусгавар болох нөхцөл байдлыг хууль зүйн факт
хэмээх нэр томъѐогоор хууль зүйн шинжлэх ухаанд илэрхийлдэг.Иргэний эрх зүйн
харилцаа нь эрх зүйн харилцааны нэг хэсэг болохын хувьд хууль зүйн фактын үндсэн дээр
үүсч өөрчлөгдөж дуусгавар болно.

Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:

   1.   Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл
   2.   Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр
   3.   Хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн
   4.   Захиргааны шийдвэр
   5.   Оюуны үнэт зүйл бүтээх
   6.   Гэм хор учруулах
   7.   Үндэсэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших
   8.   Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох
   9.   Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл

   Иргэний эрх зүйн харилцаа нь тодорхой нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээний
   үндсэн дээр өөрчлөгдөж болно. Жишээ нь:Иргэний хуулийн 424-р зүйлд хадгалагч эд
   хөрөнгийг алдаж үрэгдүүлсэн бол түүнийг төлнө гэж заасан бөгөөд энэ нь
   хадгалагчийн үүргийг өөрчилж буй хэрэг юм.Асран тэтгэх,

   Иргэний эрх зүйн харилцаа мөн тодорхой хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлын
   үндсэн дээр дуусгавар болно. Жишээ нь: ажил гүйцэтгэх гэрээний үед ажил
   гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч ажлын хөлсийг
   төлснөөр дуусгавар болно. Мөн асран тэтгэх гэрээний үед асруулагч эрх зүйн
   чадамжтай болсон буюу нас барснаар уг харилцаа дуусгавар болно.

                           Иргэний эрх зүйн хамгаалалт

   Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна,
   Иргэний эрх зүйн хамгаалалт өөртөө хэд хэдэн шинжийг агуулдаг.

   1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх , үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэх
      явдлыг хангах
   2. Харилцаанд оролцогчдын эрх зөрчигдсөн бол түүнийг сэргээх арга хэлбэрийг
      тогтоох
   3. Эцсийн дүндээ төрийн албадлагаар хамгаалагдаж байдаг

      Зөрчигдсөн эрхийг шүүх, арбитрын байгууллага сэргээж, хариуцлага хүлээлгэж
буй шийдвэр нь бусад этгээдүүд уг зөрчлийг дахин гаргахаас урьдчилан сэргийлдэг.
Иргэний эрх зүй
Иргэний эрх зүй нь өөртөө зохицуулах зүйл, зохицуулалтын арга, нийгмийн амьдралд
гүйцэтгэх үүрэг, өмнөө тавьсан зорилготой бие даасан салбар эрх зүй мөн. Иргэний эрх
зүй хэмээх нэр томьѐо нь эртний Ромын эрх зүйгээс эх үндэстэй. Ромын иргэд эд хөрөнгөө
өмчлөх эзэмших эрхтэй гэсэн үзэл сэтгэлгээ бий болж улмаар тэр нь эрх зүйгээр
баталгаажин эрх зүйн системд Иргэний эрх зүй /ИЭЗ/ гэсэн салбар болон үүсэн хөгжсөн.

      Иргэний эрх зүйн зохицуулах нийгмийн харилцааны цар хүрээ нь олон тал
чиглэлтэй бөгөөд түүнийг өргөн ба явцуу 2 утгаар илэрхийлж болно. Нийгмийн материал
баялгийг үйлдвэрлэх, хэрэглэх, солилцох явцад үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн
агуулгын тодорхойлно гэж өргөн утгаар тайлбарлаж болно. Харин явцуу утгаараа бол
иргэий эрх зүйн харилцаанд оролцогчдын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой
харилцаа нь иргэний эрх зүйн зохицуулах зүйл байна.

       Иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг төрөөс
тогтоосон, зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээгээр зохицуулснаар иргэний эрх зүйн
харилцаа бий болдог. Энэ нь эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааны эрх
зүйн зохицуулалтын хэлбэр нь иргэний эрх зүй байна гэсэн үг юм. Мөн тухайн харилцаа
нь төрийн хуулиас гадна ард түмний уламжилж ирсэн зан заншлын хэм хэмжээгээр
зохицуулагдаж байдгийг үгүйсгэж болохгүй.

        Иргэний эрх зүй нь:

        Нэгд: иргэн хуулийн этгээд ямар арга замаар эд хөрөнгө олж авах нөхцөл журам;

      Хоёрт: тийнхүү олж авсан эд хөрөнгөө хэрхэн өмчилж, эзэмшиж, ашиглаж,
захиран зарцуулах;

       Гуравт: иргэх хуулийн этгээдийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг ямар
арга хэлбэрээр сэргээн хамгаалах гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий 3 хэсэгт авч үзэж
зохицуулна.

      Эд хөрөнгийн харилцаа бүхнийг иргэний эрх зүйн зохицуулах зүйл байна гэж үзэж
болохгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль
тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн
болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд иргэний хууль үйлчлэхгүй. (Иргэний
хуулийн 1-р зүйлийн 3)

   4.
иргэний эрх зүй Jinhene

More Related Content

PPTX
иргэний эрх зүй №1
PDF
DOCX
лекц оунэз
PPTX
өмч ба өмчийн харилцаа
PPTX
Uurgiin erh zui.pptx
PPTX
эрүүгийн эрх зүй
PDF
Haritsyylsan erh zui tsend ayush
PDF
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
иргэний эрх зүй №1
лекц оунэз
өмч ба өмчийн харилцаа
Uurgiin erh zui.pptx
эрүүгийн эрх зүй
Haritsyylsan erh zui tsend ayush
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts

What's hot (20)

PPT
Zahirgaanii geree
PPTX
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
PPTX
Гэр бүлийн эрх зүй №2,
PPTX
Umchiin erh zui ppt
PPTX
эрх зүйн үйлчлэл
PPTX
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
DOCX
хүний эрх гэж юу
PPTX
лекц № 8
PPTX
иргэний эрх зүй №2
PPTX
нхх лекц №5
PPTX
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
PPT
нөхөрлөл.Pptx
PPTX
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
PPTX
лекц №4
PPTX
иргэн татвар төлөгч
PPTX
төр гэж юу вэ
PDF
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
PDF
Tatwariin erhzui lekts
PPTX
бизнесийн эрх зүй лекц № 2
PPTX
их засаг хууль
Zahirgaanii geree
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Гэр бүлийн эрх зүй №2,
Umchiin erh zui ppt
эрх зүйн үйлчлэл
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
хүний эрх гэж юу
лекц № 8
иргэний эрх зүй №2
нхх лекц №5
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
нөхөрлөл.Pptx
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
лекц №4
иргэн татвар төлөгч
төр гэж юу вэ
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Tatwariin erhzui lekts
бизнесийн эрх зүй лекц № 2
их засаг хууль
Ad

Similar to иргэний эрх зүй Jinhene (20)

DOCX
иргэний эрх зүй
DOCX
монгол улсын хуул1 (1)
PPTX
лекц. №2
PDF
Erx zyi
DOCX
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
PPTX
нхх лекц №3
PPTX
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
PPTX
лекц.№ 1
DOC
Constitutional law-bujinlxam
PDF
Nu 9 r angi
DOCX
иргэний эрх зү1
PPTX
гэр бүлийн эрх зүй №1,
PPTX
477810266-4-р-лекц-ХҮНИЙ-ЭРХ-ЭРХ-ЧӨЛӨӨ.pptx
PPTX
эрх зүйн хөгжил Pre
PPTX
эрх зүйн хөгжил Pre
PPTX
Lecture 3 хуулийн этгээд3 3
PDF
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
PDF
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
PDF
Legas llc - Legal guide no1
DOCX
Ger bvliin erh zvi.hot
иргэний эрх зүй
монгол улсын хуул1 (1)
лекц. №2
Erx zyi
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
нхх лекц №3
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
лекц.№ 1
Constitutional law-bujinlxam
Nu 9 r angi
иргэний эрх зү1
гэр бүлийн эрх зүй №1,
477810266-4-р-лекц-ХҮНИЙ-ЭРХ-ЭРХ-ЧӨЛӨӨ.pptx
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
Lecture 3 хуулийн этгээд3 3
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
Legas llc - Legal guide no1
Ger bvliin erh zvi.hot
Ad

иргэний эрх зүй Jinhene

  • 1. Иргэний хууль тогтоомжийн түүхэн Хөгжил онцлог Иргэний хууль тогтоомжийн хөгжлийг эрт үеийн болон шинэ үеийн хэмээн үечлэн авч үзэж болно. Эрт үеийн иргэний хууль тогтоомжид Монгол улсын иргэний хууль цаазын түүхэн дурсгалт бичгүүд болох Их засаг хууль, Монгол Ойрадын цааз, Халх журам зэрэг хамаарна. Их засаг хуулинд иргэний эрх зүйтэй холбоотой заалт ховор бөгөөд тэр бүр нарийвчлан зааж өгөөгүй байдаг . Зарим заалтаас дурьдвал : “Их түшмэд, бусад ард иргэд үхсэн хойно ... хэн ч энэ эд хөрөнгөд халдаж болохгүй. Үхэгсэд залгамжлах үр хөвүүнгүй болбоос эд хөрөнгийг нь түүний шавь буюу зарцад өгч болохоос биш, улсын санд оруулж болохгүй гэж заасан байдаг. Монгол-Ойрадын цааз бичигт мал аж ахуй эрхлэх, ан гөрөө хийх , гэрлэлт ,гэр бүлийн эрх ,үүрэг ,өв залгамжлал ,өр авлага,зээлийн талаар заалтууд байдаг. Жишээ нь: Эцэг нь хүүгээ өрх тусгаарлахад өмч хөрөнгө өгч байх , хэрэв хөрөнгө хомс ядуу бол 5 бодын нэгийг өгч байх, зэргээр заасан. Харин Халх журам хуульд иргэний эрх зүйн талаар нилээдгүй заалт тохиолдох бөгөөд харьцангуй нарийвчлалтайгаар уг харилцааг зохицуулж байжээ.Тухайлбал: ”Ямарваа гээсэн юмыг олсон хүн ноѐнд айлтгаж , сайдад мэдүүлж зарла. Эзнийг олж харвал эзэнд өг. Гээсэн юмыг олсон хүн ямар ч байсан нэгийг авах” зэргээр заасан. Шинэ үеийн иргэний хууль тогтоомжийн хөгжилд 1926, 1952,1962 оны Иргэний хуулиуд ихээхэн чухал үүргүүд эзэлж байсан . Иргэний хуулийг анх шууд бүтэн байдлаар батлаагүй бөгөөд 1926 оноос эхлэн Засгийн газрын хууль тогтоох комиссоос бүлэг бүлгээр нь баталж, Засгийн газрийн албан сэтгүүлүүдэд нийтэлж байгаад улмаар 1929 онд Шүүх яам системчлэн “Ард түмнээс юуны урьд чухалчлан танилцаж биелүүлвээс зохих хууль , дүрмүүдийн эмхтгэл дэвтэр” гэсэн нэрээр баталжээ.Энэхүү анхны иргэний хууль 10 бүлэг , 267 зүйлтэй бөгөөд бүтэц , системийн хувьд өвөрмөц онцлогтой байсан. Тухайлбал , Өнчин ядуусыг асрамжлан хамгаалах тухай бүлэг , мөн гэр бүлийн эрх , үүргийн талаар бүлэг болгон оруулсан байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх ,
  • 2. Өөрчлөгдөх дуусгавар болох үндэслэл Эрх зүйн харилцаа үүсч ,өөрчлөгдөх,дуусгавар болох нөхцөл байдлыг хууль зүйн факт хэмээх нэр томъѐогоор хууль зүйн шинжлэх ухаанд илэрхийлдэг.Иргэний эрх зүйн харилцаа нь эрх зүйн харилцааны нэг хэсэг болохын хувьд хууль зүйн фактын үндсэн дээр үүсч өөрчлөгдөж дуусгавар болно. Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ: 1. Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл 2. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр 3. Хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн 4. Захиргааны шийдвэр 5. Оюуны үнэт зүйл бүтээх 6. Гэм хор учруулах 7. Үндэсэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших 8. Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох 9. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл Иргэний эрх зүйн харилцаа нь тодорхой нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр өөрчлөгдөж болно. Жишээ нь:Иргэний хуулийн 424-р зүйлд хадгалагч эд хөрөнгийг алдаж үрэгдүүлсэн бол түүнийг төлнө гэж заасан бөгөөд энэ нь хадгалагчийн үүргийг өөрчилж буй хэрэг юм.Асран тэтгэх, Иргэний эрх зүйн харилцаа мөн тодорхой хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлын үндсэн дээр дуусгавар болно. Жишээ нь: ажил гүйцэтгэх гэрээний үед ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч ажлын хөлсийг төлснөөр дуусгавар болно. Мөн асран тэтгэх гэрээний үед асруулагч эрх зүйн чадамжтай болсон буюу нас барснаар уг харилцаа дуусгавар болно. Иргэний эрх зүйн хамгаалалт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, Иргэний эрх зүйн хамгаалалт өөртөө хэд хэдэн шинжийг агуулдаг. 1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх , үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэх явдлыг хангах 2. Харилцаанд оролцогчдын эрх зөрчигдсөн бол түүнийг сэргээх арга хэлбэрийг тогтоох 3. Эцсийн дүндээ төрийн албадлагаар хамгаалагдаж байдаг Зөрчигдсөн эрхийг шүүх, арбитрын байгууллага сэргээж, хариуцлага хүлээлгэж буй шийдвэр нь бусад этгээдүүд уг зөрчлийг дахин гаргахаас урьдчилан сэргийлдэг.
  • 3. Иргэний эрх зүй Иргэний эрх зүй нь өөртөө зохицуулах зүйл, зохицуулалтын арга, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, өмнөө тавьсан зорилготой бие даасан салбар эрх зүй мөн. Иргэний эрх зүй хэмээх нэр томьѐо нь эртний Ромын эрх зүйгээс эх үндэстэй. Ромын иргэд эд хөрөнгөө өмчлөх эзэмших эрхтэй гэсэн үзэл сэтгэлгээ бий болж улмаар тэр нь эрх зүйгээр баталгаажин эрх зүйн системд Иргэний эрх зүй /ИЭЗ/ гэсэн салбар болон үүсэн хөгжсөн. Иргэний эрх зүйн зохицуулах нийгмийн харилцааны цар хүрээ нь олон тал чиглэлтэй бөгөөд түүнийг өргөн ба явцуу 2 утгаар илэрхийлж болно. Нийгмийн материал баялгийг үйлдвэрлэх, хэрэглэх, солилцох явцад үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн агуулгын тодорхойлно гэж өргөн утгаар тайлбарлаж болно. Харин явцуу утгаараа бол иргэий эрх зүйн харилцаанд оролцогчдын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа нь иргэний эрх зүйн зохицуулах зүйл байна. Иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг төрөөс тогтоосон, зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээгээр зохицуулснаар иргэний эрх зүйн харилцаа бий болдог. Энэ нь эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааны эрх зүйн зохицуулалтын хэлбэр нь иргэний эрх зүй байна гэсэн үг юм. Мөн тухайн харилцаа нь төрийн хуулиас гадна ард түмний уламжилж ирсэн зан заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаж байдгийг үгүйсгэж болохгүй. Иргэний эрх зүй нь: Нэгд: иргэн хуулийн этгээд ямар арга замаар эд хөрөнгө олж авах нөхцөл журам; Хоёрт: тийнхүү олж авсан эд хөрөнгөө хэрхэн өмчилж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах; Гуравт: иргэх хуулийн этгээдийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг ямар арга хэлбэрээр сэргээн хамгаалах гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий 3 хэсэгт авч үзэж зохицуулна. Эд хөрөнгийн харилцаа бүхнийг иргэний эрх зүйн зохицуулах зүйл байна гэж үзэж болохгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд иргэний хууль үйлчлэхгүй. (Иргэний хуулийн 1-р зүйлийн 3) 4.