1.1 Кейнсийн онолоор эдийн засгийн тэнцвэрийг тайлбарлах нь
1.1.1 Хэт богино хугацааны эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь
Нийт нийлүүлэлтийн муруйн хэлбэрийн талаарх эдийн засагчдын үзэл баримтлал өнөөг
хүртэл ялгаатай байдгийг өмнөх бүлгүүдээр тодорхой авч үзсэн. Үүнээс шалтгаалан макро
эдийн засгийн тэнцвэрийг хэт богино, богино, урт хугацаанд тус бүр тодорхойлно. Макро
эдийн засгийн тэнцвэрийг Кейнсийн онолын үүднээс тайлбарлах хандлага нь үнэндээ хэт
богино хугацааны тэнцвэрийн дэлгэрэнгүй тайлбар юм. Хэт богино хугацааны тэнцвэрийг
графикаар харуулбал дараах хэлбэртэй байна.
Зураг 2.1Хэт богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт
Графикт дүрсэлсэн *
1E тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байх ба тэнцвэрт
бодит үйлдвэрлэлийн өөрчлөлт нь зөвхөн нийт эрэлтийн өөрчлөлтөөс хамаарч байна. Энэ
утгаараа Кейнсийн талын эдийн засагчдыг нийт эрэлтийн талыг баримтлагчид гэж нэрлэх
бөгөөд тэд үйлдвэрлэлийн түвшинд зөвхөн капитал, хөдөлмөр, технологи нөлөөлнө гэж үздэг
Сонгодог онолынхныг шүүмжилдэг.
1.1.2 Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь
Кейнсийн онолын үүднээс макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлохын тулд дараах хоёр
нөхцлийг тавина.
 Үнийн ерөнхий түвшин тогтмол байна. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд эдийн засагт
ямар нэгэн инфляци болон дефляци явагдахгүй.
 Тухайн эдийн засаг хаалттай буюу цэвэр экспорт тэгтэй тэнцүү байна.
Кейнсийн нийлүүлэлтийн муруйн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байна. Макро эдийн
засгийн Кейнсийн тэнцвэрийг авч үзэхдээ Кейнсийн загалмайг ашиглана. Кейнсийн загалмайг
тодорхойлохын тулд дээр тавьсан хоёр нөхцлийг үндэслэн төлөвлөгдсөн зардлыг тодорхойлъё.
E1
*E*E2
*
Ps=f(Y)
Y1
*Y*
P2=f(E)
P1=f(E)
P
P=f(E)
AS, AD
P
Y2
*
0
0( ) ( )
0
, ,
P P P P
P
P P
P
P P P P
E C G I NX
C C c DI
DI Y NT E C c Y NT G I
NX
G G I I NT NT
    

  

        
 

   
E – нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт
CP – төлөвлөгдсөн хэрэглээний зардал
GP – төлөвлөгдсөн засгийн газрын зардал
IP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал
NXP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал
Дээрх зардлууд нь эдийн засагт оролцогч субъектүүд болох өрх гэрүүд, пүүсүүд, засгийн
газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин нийт
үйлдвэрлэлийг зардлаар тооцоход эдийн засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ
бодитоор зарцуулж байгаа зардлуудыг авч үздэг. Энэ утгаараа тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин
нь тухайн тэнцвэрт үнийн ерөнхий түвшинд нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт, нийт
бодит зардал буюу нийт үйлдвэрлэл хоорондоо тэнцүү байгааг илэрхийлнэ.
Кейнсийн загалмайг графикт дүрслэхдээ хэвтээ тэнхлэгт нийт бодит зардал буюу нийт
нийлүүлэлтийн тоо хэмжээг, босоо тэнхлэгт нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн тоо
хэмжээг тус тус авна. Нийт үйлдвэрлэлийн түвшин нь нэг талаас нийт орлого, нөгөө талаас
нийт бодит зардлын түвшинг илэрхийлнэ. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр болон хэт
богино хугацааны тэнцвэр нь эдийн засгийн хувьд ижил шинжийг агуулдаг. Богино хугацааны
тэнцвэрийг графикт дүрслэхдээ босоо тэнхлэгт үнийн ерөнхий түвшинг авдаг. Үнийн ерөнхий
түвшин тогтмол учраас эдгээр үзүүлэлт нь бодит юм.
Зураг 2.2 Кейнсийн загалмай
Графикт авч үзсэн төлөвлөгдсөн зардлын муруйг илэрхийлэх 0 ( ) P PE C c Y NT G I     
тэгшитгэл нь нийт төлөвлөгдсөн зардал нийт бодит зардлаас хамаарна гэдгийг харуулна.
Төлөвлөгдсөн зардлын муруйн налалт нь ахиу хэрэглэх хандлагатай тэнцүү бөгөөд нийт орлого
буюу үйлдвэрлэлийн түвшин Y өндөр байх тусам хэрэглээний зардал өсч нийт төлөвлөгдсөн
зардлыг өсгөнө. Мөн графикт дүрсэлсэн 450
-ын налалт бүхий шулуун нь нийт төлөвлөгдсөн
зардал ба үйлдвэрлэлийн түвшин хоорондоо тэнцүү байх цэгүүдийг харуулна. Энэ тохиолдолд
татварын цэвэр орлого NT , төлөвлөгдсөн засгийн газрын зардал G , төлөвлөгдсөн хөрөнгө
Y1
* =E1
*
E=C0+c(Y-NT)+Gp+I p
Y=E
Y=AS
E=AD
45
Y1
* =E1
*
E1
*
оруулалтын зардал I нь тогтмол байна. *
1E цэгт макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр тогтох
бөгөөд * *
1 1Y E нь тэнцвэрт үйлдвэрлэл буюу орлогын түвшин юм. Энэхүү тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшинд тухайн хугацааны нийт төлөвлөгдсөн зардал ба нийт бодит зардал
хоорондоо тэнцүү байна. Дээрх графикийг Кейнсийн загалмай гэж нэрлэнэ.
Хэт богино хугацаанд макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин
тогтмол байх учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт нь нийт эрэлтийн өөрчлөлтөөс
хамаарахыг өмнө авч үзсэн. Иймээс макро эдийн засгийн Кейнсийнтэнцвэр нь нийт эрэлт буюу
нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдсөнөөр нэг төлвөөс нөгөө төлөвт шилжинэ. Макро эдийн
засгийн Кейнсийн тэнцвэр шилжиж байна гэдэг нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын
хувьд хэт богино хугацааны тэнцвэр шилжиж байгааг илэрхийлнэ.Гол зорилго бол тэнцвэр
өөрчлөгдсөнөөр үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт болон макро эдийн засгийн гол
үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлоход оршино. Графикт дүрсэлснээр макро эдийн
засгийн Кейнсийн тэнцвэр анх *
1E цэгт байсан гэж үзье. Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин
тогтмол байхад нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт өөрчлөгдсөн гэвэл нийт
төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт, засгийн
газрын зардал, цэвэр экспортын зардлын аль аль нь өөрчлөгдөх боломжтой. Үүний үр дүнд
нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш параллелиар шилжинэ.
1 1 4 4( ) ( )P P P P P PE C G I E C G I      
E4
*
Y4
*
Y4
*
E5
*
E4
* E4=(Cp+Gp+I p) 4
E5=(Cp+Gp+I p) 5
Y5
* =E5
*
Y4
* =E4
*
E1=(Cp+Gp+I p) 1
Y5
*
Y=E
Y=AS
E=AD
45
Y1
* =E1
*
Y1
*
E1
*
Y5
*
P
AS, AD
P=f(E)
P
P1=f(E)
P2=f(E)
Y1
*
Ps=f(Y)
E5
* E1
*
Зураг 2.3 Нийт зарлагын загвар
Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш шилжсэнээр макро эдийн засгийн тэнцвэр *
1E
цэгээс *
4E цэгт шилжинэ. Мөн нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдөнө гэдэг нь нийт эрэлт
өөрчөгдөнө гэсэн үг. Иймээс хэт богино хугацааны тэнцвэрийн хувьд нийт эрэлтийн муруй
баруун дээш параллелиар шилжинэ. Үүний үр дүнд хэт богино хугацааны макро эдийн засгийн
тэнцвэр *
1E цэгээс *
4E цэгт шилжинэ. Кейнсийн загалмайн хувьд тодорхойлж буй тэнцвэр нь
нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруйн хувьд
тогтох тэнцвэртэй ижил байна. Кейнсийн загалмайн хувьд макро эдийн засгийн тэнцвэр
* *
1 4E E цэгт шилжсэнээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин * *
1 4Y Y болж өснө.
Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал буурснаар нийт төлөвлөгдсөн зардлын муруй
баруун доошоо параллелиар шилжих бөгөөд макро эдийн засгийн тэнцвэр *
1E цэгээс *
5E цэгт
шилжинэ. Ингэснээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин * *
1 5Y Y болж буурч, ажилгүйдэл өснө.
1 1 5 5( ) ( )P P P P P PE C G I E C G I      
Өмнөх хэсгүүдэд тухайн эдийн засгийг хаалттай гэж үзэн макро эдийн засгийн Кейнсийн
тэнцвэрийг тодорхойлж, түүний өөрчлөлтийн талаар авч үзсэн. Харин одоо эдийн засгийг
нээлттэй болгож тэнцвэрийг тодорхойлъё. Эдийн засгийг нээлттэй болговол нийт төлөвлөгдсөн
зардал дараах байдлаар бичигдэнэ.
0 ( ) P P PE C c Y NT G I NX      
PNX - төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал
Нээлттэй эдийн засгийн хувьд нийт төлөвлөгдсөн зардал нь дотоод хүчин зүйлээс гадна гадаад
хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, бусад улсын эдийн засгийн байдал,
бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн зах зээлийн өөрчлөлтийн чиг хандлага болон валютын
ханш зэргээс хамаарна.
1.1.3 Үржүүлэгч
Эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлт зөвхөн нийт
төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс хамаардаг. Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн
хэсгүүдийн аль нэг зардал нь нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин
хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулж байгаа үзүүлэлтйиг үржүүлэгч гэнэ. Томъёолбол:
1
Y
M
E



M – Multiplier буюу үржүүлэгч
Үржүүлэгчийн онцлог нь төлөвлөгдсөн зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин нэг нэгжээс илүүгээр өөрчлөгддөгт оршино.Энэ утгаараа үржүүлэгч
гэж нэрлэдэг.
Хэрэглээний зардлын үржүүлэгч. Хэрэглээний зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн хэрэглээний
зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг харуулна. Томъёолбол:
1C
P
Y
M
C



CM - хэрэглээний зардлын үржүүлэгч
Y - тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
PC - төлөвлөгдсөн хэрэглээний зардлын өөрчлөлт
Засгийн газрын зардлын үржүүлэгч. Засгийн газрын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн
засгийн газрын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн
нэгжээр өөрчлөгдөхийг харуулна. Томъёолбол:
1G
P
Y
M
G



GM - засгийн газрын зардлын үржүүлэгч
Y - орлогын өөрчлөлт
PG - төлөвлөгдсөн засгийн газрын зардлын үржүүлэгч
Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын
үржүүлэгчийг дээрх зарчмаар тодорхойлох боломжтой. Хөрөнгө оруулалтын зардлын
үржүүлэгч нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт
үйлдвэрлэл хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна.

More Related Content

PDF
Macro l 13
PDF
MacroL8.2019- 2020
PDF
Macro l 13
PDF
MacroL 6. 2019- 2020
PDF
Macrol6.2020 2021
PDF
Makro l 4
PDF
Maceconl7
PDF
Makro l 3
Macro l 13
MacroL8.2019- 2020
Macro l 13
MacroL 6. 2019- 2020
Macrol6.2020 2021
Makro l 4
Maceconl7
Makro l 3

What's hot (20)

PPT
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
PDF
Makro l 2
PDF
Macrol7.2020 2021
PDF
Seminar 9 - 12
PDF
лекц №8
PPTX
Econl13.2020 2021on
PDF
Econl12. 2020 2021on
PDF
MacroL13.2019-2020
PPTX
PDF
National calculation systems
PDF
Maceconl6
PPTX
Econ.l13 2.2020-2021on
PPTX
сангийн бодлого
PDF
Macro.L6 2019- 2020
PDF
Maceconl5
PDF
Macro l 6
PDF
Econl10.2020 2021on
PDF
Macrol3.2021 2022
PPT
Lecture.14
PDF
Macro l12.2019 2020
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
Makro l 2
Macrol7.2020 2021
Seminar 9 - 12
лекц №8
Econl13.2020 2021on
Econl12. 2020 2021on
MacroL13.2019-2020
National calculation systems
Maceconl6
Econ.l13 2.2020-2021on
сангийн бодлого
Macro.L6 2019- 2020
Maceconl5
Macro l 6
Econl10.2020 2021on
Macrol3.2021 2022
Lecture.14
Macro l12.2019 2020
Ad

Similar to Macro l 8 (20)

PDF
Macrol9.2020 2021
PDF
Macrol9.2019 2020
PDF
Lecture 11.2019 2020
PDF
Mac ecs9.2021
PDF
Seminar 13-16
PDF
Mac ecs9.2021h
DOCX
Jishee bodlogo 8.Keynesian theory
DOCX
Economics.s12
PDF
Mac ecs7.2021
DOCX
Макро эдийн засаг семинар ажилбар-3
PPT
Lecture.1
PPTX
PDF
Economics.s12 b
PDF
Econl15.2020-2021on
PPTX
Микро эдийн засаг-4
PPTX
лекц №4
PDF
Macro l1.2020 2021
PDF
Macro l1.2021 2022
PDF
Olympiad 2011
PPT
3 1 national income
Macrol9.2020 2021
Macrol9.2019 2020
Lecture 11.2019 2020
Mac ecs9.2021
Seminar 13-16
Mac ecs9.2021h
Jishee bodlogo 8.Keynesian theory
Economics.s12
Mac ecs7.2021
Макро эдийн засаг семинар ажилбар-3
Lecture.1
Economics.s12 b
Econl15.2020-2021on
Микро эдийн засаг-4
лекц №4
Macro l1.2020 2021
Macro l1.2021 2022
Olympiad 2011
3 1 national income
Ad

More from hicheel2020 (20)

PDF
Maceconl2.2020 2021
PDF
Mac ecs1.2021h
PDF
Mac ecs1.2021
PDF
Maceconl1
PDF
Seminar 10. 2020 2021on
PDF
Seminar 11. 2020 2021on -h
PDF
Sbeul16.2020 2021
PDF
PDF
Seminar 7a
PDF
Sbeul6.2020 2021
PDF
Seminar5aa
PDF
Seminar5a
PDF
Seminar3aa
PDF
Sel5.2020
PDF
Sel4.2020
PDF
Sbeu.l1. 2019 2020 on
PDF
Sbeul3.2019 2020
PPTX
Sbeu.l1. 2019 2020 on
PDF
Sbeul2.2019 2020
Maceconl2.2020 2021
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021
Maceconl1
Seminar 10. 2020 2021on
Seminar 11. 2020 2021on -h
Sbeul16.2020 2021
Seminar 7a
Sbeul6.2020 2021
Seminar5aa
Seminar5a
Seminar3aa
Sel5.2020
Sel4.2020
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeul3.2019 2020
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeul2.2019 2020

Macro l 8

  • 1. 1.1 Кейнсийн онолоор эдийн засгийн тэнцвэрийг тайлбарлах нь 1.1.1 Хэт богино хугацааны эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь Нийт нийлүүлэлтийн муруйн хэлбэрийн талаарх эдийн засагчдын үзэл баримтлал өнөөг хүртэл ялгаатай байдгийг өмнөх бүлгүүдээр тодорхой авч үзсэн. Үүнээс шалтгаалан макро эдийн засгийн тэнцвэрийг хэт богино, богино, урт хугацаанд тус бүр тодорхойлно. Макро эдийн засгийн тэнцвэрийг Кейнсийн онолын үүднээс тайлбарлах хандлага нь үнэндээ хэт богино хугацааны тэнцвэрийн дэлгэрэнгүй тайлбар юм. Хэт богино хугацааны тэнцвэрийг графикаар харуулбал дараах хэлбэртэй байна. Зураг 2.1Хэт богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт Графикт дүрсэлсэн * 1E тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байх ба тэнцвэрт бодит үйлдвэрлэлийн өөрчлөлт нь зөвхөн нийт эрэлтийн өөрчлөлтөөс хамаарч байна. Энэ утгаараа Кейнсийн талын эдийн засагчдыг нийт эрэлтийн талыг баримтлагчид гэж нэрлэх бөгөөд тэд үйлдвэрлэлийн түвшинд зөвхөн капитал, хөдөлмөр, технологи нөлөөлнө гэж үздэг Сонгодог онолынхныг шүүмжилдэг. 1.1.2 Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь Кейнсийн онолын үүднээс макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлохын тулд дараах хоёр нөхцлийг тавина.  Үнийн ерөнхий түвшин тогтмол байна. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд эдийн засагт ямар нэгэн инфляци болон дефляци явагдахгүй.  Тухайн эдийн засаг хаалттай буюу цэвэр экспорт тэгтэй тэнцүү байна. Кейнсийн нийлүүлэлтийн муруйн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байна. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг авч үзэхдээ Кейнсийн загалмайг ашиглана. Кейнсийн загалмайг тодорхойлохын тулд дээр тавьсан хоёр нөхцлийг үндэслэн төлөвлөгдсөн зардлыг тодорхойлъё. E1 *E*E2 * Ps=f(Y) Y1 *Y* P2=f(E) P1=f(E) P P=f(E) AS, AD P Y2 *
  • 2. 0 0( ) ( ) 0 , , P P P P P P P P P P P P E C G I NX C C c DI DI Y NT E C c Y NT G I NX G G I I NT NT                           E – нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт CP – төлөвлөгдсөн хэрэглээний зардал GP – төлөвлөгдсөн засгийн газрын зардал IP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал NXP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал Дээрх зардлууд нь эдийн засагт оролцогч субъектүүд болох өрх гэрүүд, пүүсүүд, засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин нийт үйлдвэрлэлийг зардлаар тооцоход эдийн засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ бодитоор зарцуулж байгаа зардлуудыг авч үздэг. Энэ утгаараа тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нь тухайн тэнцвэрт үнийн ерөнхий түвшинд нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт, нийт бодит зардал буюу нийт үйлдвэрлэл хоорондоо тэнцүү байгааг илэрхийлнэ. Кейнсийн загалмайг графикт дүрслэхдээ хэвтээ тэнхлэгт нийт бодит зардал буюу нийт нийлүүлэлтийн тоо хэмжээг, босоо тэнхлэгт нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн тоо хэмжээг тус тус авна. Нийт үйлдвэрлэлийн түвшин нь нэг талаас нийт орлого, нөгөө талаас нийт бодит зардлын түвшинг илэрхийлнэ. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр болон хэт богино хугацааны тэнцвэр нь эдийн засгийн хувьд ижил шинжийг агуулдаг. Богино хугацааны тэнцвэрийг графикт дүрслэхдээ босоо тэнхлэгт үнийн ерөнхий түвшинг авдаг. Үнийн ерөнхий түвшин тогтмол учраас эдгээр үзүүлэлт нь бодит юм. Зураг 2.2 Кейнсийн загалмай Графикт авч үзсэн төлөвлөгдсөн зардлын муруйг илэрхийлэх 0 ( ) P PE C c Y NT G I      тэгшитгэл нь нийт төлөвлөгдсөн зардал нийт бодит зардлаас хамаарна гэдгийг харуулна. Төлөвлөгдсөн зардлын муруйн налалт нь ахиу хэрэглэх хандлагатай тэнцүү бөгөөд нийт орлого буюу үйлдвэрлэлийн түвшин Y өндөр байх тусам хэрэглээний зардал өсч нийт төлөвлөгдсөн зардлыг өсгөнө. Мөн графикт дүрсэлсэн 450 -ын налалт бүхий шулуун нь нийт төлөвлөгдсөн зардал ба үйлдвэрлэлийн түвшин хоорондоо тэнцүү байх цэгүүдийг харуулна. Энэ тохиолдолд татварын цэвэр орлого NT , төлөвлөгдсөн засгийн газрын зардал G , төлөвлөгдсөн хөрөнгө Y1 * =E1 * E=C0+c(Y-NT)+Gp+I p Y=E Y=AS E=AD 45 Y1 * =E1 * E1 *
  • 3. оруулалтын зардал I нь тогтмол байна. * 1E цэгт макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр тогтох бөгөөд * * 1 1Y E нь тэнцвэрт үйлдвэрлэл буюу орлогын түвшин юм. Энэхүү тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд тухайн хугацааны нийт төлөвлөгдсөн зардал ба нийт бодит зардал хоорондоо тэнцүү байна. Дээрх графикийг Кейнсийн загалмай гэж нэрлэнэ. Хэт богино хугацаанд макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байх учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт нь нийт эрэлтийн өөрчлөлтөөс хамаарахыг өмнө авч үзсэн. Иймээс макро эдийн засгийн Кейнсийнтэнцвэр нь нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдсөнөөр нэг төлвөөс нөгөө төлөвт шилжинэ. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр шилжиж байна гэдэг нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хувьд хэт богино хугацааны тэнцвэр шилжиж байгааг илэрхийлнэ.Гол зорилго бол тэнцвэр өөрчлөгдсөнөөр үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт болон макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлоход оршино. Графикт дүрсэлснээр макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр анх * 1E цэгт байсан гэж үзье. Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт өөрчлөгдсөн гэвэл нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт, засгийн газрын зардал, цэвэр экспортын зардлын аль аль нь өөрчлөгдөх боломжтой. Үүний үр дүнд нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш параллелиар шилжинэ. 1 1 4 4( ) ( )P P P P P PE C G I E C G I       E4 * Y4 * Y4 * E5 * E4 * E4=(Cp+Gp+I p) 4 E5=(Cp+Gp+I p) 5 Y5 * =E5 * Y4 * =E4 * E1=(Cp+Gp+I p) 1 Y5 * Y=E Y=AS E=AD 45 Y1 * =E1 * Y1 * E1 * Y5 * P AS, AD P=f(E) P P1=f(E) P2=f(E) Y1 * Ps=f(Y) E5 * E1 *
  • 4. Зураг 2.3 Нийт зарлагын загвар Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш шилжсэнээр макро эдийн засгийн тэнцвэр * 1E цэгээс * 4E цэгт шилжинэ. Мөн нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдөнө гэдэг нь нийт эрэлт өөрчөгдөнө гэсэн үг. Иймээс хэт богино хугацааны тэнцвэрийн хувьд нийт эрэлтийн муруй баруун дээш параллелиар шилжинэ. Үүний үр дүнд хэт богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр * 1E цэгээс * 4E цэгт шилжинэ. Кейнсийн загалмайн хувьд тодорхойлж буй тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруйн хувьд тогтох тэнцвэртэй ижил байна. Кейнсийн загалмайн хувьд макро эдийн засгийн тэнцвэр * * 1 4E E цэгт шилжсэнээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин * * 1 4Y Y болж өснө. Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал буурснаар нийт төлөвлөгдсөн зардлын муруй баруун доошоо параллелиар шилжих бөгөөд макро эдийн засгийн тэнцвэр * 1E цэгээс * 5E цэгт шилжинэ. Ингэснээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин * * 1 5Y Y болж буурч, ажилгүйдэл өснө. 1 1 5 5( ) ( )P P P P P PE C G I E C G I       Өмнөх хэсгүүдэд тухайн эдийн засгийг хаалттай гэж үзэн макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг тодорхойлж, түүний өөрчлөлтийн талаар авч үзсэн. Харин одоо эдийн засгийг нээлттэй болгож тэнцвэрийг тодорхойлъё. Эдийн засгийг нээлттэй болговол нийт төлөвлөгдсөн зардал дараах байдлаар бичигдэнэ. 0 ( ) P P PE C c Y NT G I NX       PNX - төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал Нээлттэй эдийн засгийн хувьд нийт төлөвлөгдсөн зардал нь дотоод хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, бусад улсын эдийн засгийн байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн зах зээлийн өөрчлөлтийн чиг хандлага болон валютын ханш зэргээс хамаарна. 1.1.3 Үржүүлэгч Эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлт зөвхөн нийт төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс хамаардаг. Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэг зардал нь нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулж байгаа үзүүлэлтйиг үржүүлэгч гэнэ. Томъёолбол: 1 Y M E    M – Multiplier буюу үржүүлэгч Үржүүлэгчийн онцлог нь төлөвлөгдсөн зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нэг нэгжээс илүүгээр өөрчлөгддөгт оршино.Энэ утгаараа үржүүлэгч гэж нэрлэдэг. Хэрэглээний зардлын үржүүлэгч. Хэрэглээний зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн хэрэглээний зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна. Томъёолбол: 1C P Y M C   
  • 5. CM - хэрэглээний зардлын үржүүлэгч Y - тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт PC - төлөвлөгдсөн хэрэглээний зардлын өөрчлөлт Засгийн газрын зардлын үржүүлэгч. Засгийн газрын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн засгийн газрын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна. Томъёолбол: 1G P Y M G    GM - засгийн газрын зардлын үржүүлэгч Y - орлогын өөрчлөлт PG - төлөвлөгдсөн засгийн газрын зардлын үржүүлэгч Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгчийг дээрх зарчмаар тодорхойлох боломжтой. Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна.