Recommended Компьютерийн техник хангамж
мэдээллийн технологи 1 тест
техник хангамж ба програм хангамж
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
дотоод сүлжээний зохион байгуулалт
хэрэглээний програмууд ба системийн програмууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
компьютерийн техник хангамж
More Related Content Компьютерийн техник хангамж
мэдээллийн технологи 1 тест
What's hot (20) техник хангамж ба програм хангамж
мэдээлэл зүйн жишиг даалгавар 8 р анги
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
Компьютерийн бүтэц (Mother board & RAM)
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
дотоод сүлжээний зохион байгуулалт
хэрэглээний програмууд ба системийн програмууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
компьютерийн техник хангамж
Viewers also liked (16)
компьютерийн програм хангамж
Burns-Fazzi, Brock Newsletter (Fall 2012)
"Consummation" and Timing of Closed-End Disclosures under Securian's Single-S...
Risk and Return: Striking the Right Balance (Whitepaper)
The Total Heliski World Of Adventure
Quest for Knowledge: MOOCs Provide Insigts to Innovation
Алекс Гармаш - Промо-Акции
Similar to Mtms lec-2 [1] (20)
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
More from nyamka0928 (13) өгөгдлийн сангийн удирдлага
Mtms lec-2 [1]2. ЗорилгоЗорилго
Компьютерийн бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах.
Одоогийн компьютерийн төрх, програм хангамж,
техник хангамж. Мэдээллийн сүлжээг ямар зорилгоор
ашиглах, хүн өдөр тутмын амьдралдаа компьютерт
суурилсан тооцооллын програм хангамжийг хэрхэн
ашиглах тухай ойлголттой болно.
3. Гарах үр дүнГарах үр дүн
Компьютерийн талаар мэдэж байвал
зохих ерөнхий суурь ойлголтуудыг мэдэхээс
гадна өөрийн хэрэгцээ, шаардлага, боломжоор
сонголт, өөрчлөлт хийх чадвартай болно.
4. АгуулгаАгуулга
Компьютерийн технологи дахь хөгжил
Компьютерийн үндсэн ойлголт
Компьютерийн бүтэц
Техник хангамж
Программ хангамж
Програм хангамжийн тухай үндсэн ойлголт
Мэдээллийн сүлжээ
Эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин
Хамгаалалт
Интернет дэх файлуудыг хэрэглэх эрх
Гэрийн даалгавар
6. КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИ ДАХЬ
ХӨГЖИЛ
Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна:
1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин
зэрэгт сууриллагддаг. Тухайлбал шарагч зуухны
тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт.
2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг
хэмжээний компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer)
болон Workstation гэсэн хоёр янз байж болно.
3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2
компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн
AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
7. 4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч
нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг
хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх
буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд
толгой компьютерээр ашигладаг байв.
5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм
шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай
зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах
бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү
хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм
шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ
суперкомпьютерийг ашигладаг.
8. 2. 1. Персонал компьютер
• Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад
зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.
• Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар хуваадаг.
• Desktop
• Laptop/notebook буюу зөөврийн компьютер
• PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер
9. A. Desktop компьютер
Энэ персонал компьютерийг ширээн
дээр байрлуулах зориулалтаар гаргадаг
учраас ширээний компьютер гэж нэрлэдэг.
10. b. Laptop /notebook/portable
компьютер
Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь
Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна
батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул
нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой.
Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen
technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн
байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film
Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа
дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч талаас нь харахад
уг дүрсэнд өөрчлөлт ордоггүй.
11. bb.. LaptopLaptop //notebooknotebook//portableportable
компьютеркомпьютер
Laptop: Хавтгай дэлгэц бүхий зөөврийн компьютер. Лаптоп компьютер нь
notebook & subnotebook гэсэн 2 төрлийнх байна.
Notebook: яльгүй зузаан зөөврийн компьютер. Эдгээр нь авч явах
зориулалтаар цүнхэнд багтах бөгөөд энгийн Desktop компьютерүүд шиг
хүчин чадалтай байдаг.
Subnotebook: 1.8-4 фунтын жинтэй, жинг хэмнэх үүднээс хатуу диск нь
голдуу салангид байрладаг.
12. C. Palm компьютер
Palm нь сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа
Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний
тоон системийн төхөөрөмж юм. Гартаа бариад авч явж
болохуйц уг жижиг төхөөрөмжийг Palmtop компьютер ч
гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа Palm Computing компани
энэ төхөөрөмжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих,
тоглоом тоглоход зориулж Palm Pilot гэсэн нэртэйгээр
гаргажээ. Palm дээр зөвхөн өгөгдлийг боловсруулж,
хадгалаад зогсохгүй мөн desktop эсвэл laptop
компьютерээс файл татаж авч өөр дээрээ боловсруулаад
дараа нь эргээд компьютер лүү хуулах боломжтой.
13. 2.2.2.2.WorkstationWorkstation
Персонал компьютерийг бодоход илүү хүчин
чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.
Workstation нь ердийн персонал компьютертэй
харьцуулахад хурд, хүчин чадлын хувьд илүү
байдаг. Хувь хүний хэрэгцээнд гэхээсээ илүү
бизнесийн чиглэл, мэргэжлийн түвшинд илүү
ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй
процессор, өндөр хурдын график адаптер бүхий
workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь
хүн хэрэглэж болно. Жишээ нь компьютер
графикын дизайнер, барилгын зургын архитектор
г.м.
IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems
компаниуд Workstation үйлдвэрлэн гаргадаг.
14. СерверСервер
Сервер гэдэг ойлголтын тухайд
компьютерийн овор хэмжээ яригдахгүй.
Сервер буюу сүлжээний сервер гэдэг нь
сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн
(клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз,
программуудыг хадгалдаг төв компьютер
(заримдаа толгой компьютер ч гэж нэрлэдэг)
юм.
15. Компьютерийн үндсэн ойлголтКомпьютерийн үндсэн ойлголт
Электроник болон электромеханик хэсгүүдээс
бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.
Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах
боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж,
компьютерийн системийг бүрэлдүүлдэг.
Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах
боломжтой болдог.
18. Оролтын төхөөрөмжОролтын төхөөрөмж
• Гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж,
компьютерт боловсруулах боломжтой
болгон хөрвүүлэх юм.
• Оролтын төхөөрөмжид:
– Keyboard --- гар
– Mouse --- хулгана
– Microphone ---микрофон
– Scanner --- сканер
– Camera --- камер
19. Боловсруулалтын төхөөрөмжБоловсруулалтын төхөөрөмж
Боловсруулалт хийх төхөөрөмж нь
компьютерийн програм хангамжаас ирж буй
командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.
Жишээ нь: хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний
дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
Боловсруулалтын төхөөрөмжид:
– CPU – Central Processing Unit
– RAM – Random Access Memory –Санах ой
20. CPU –Central Processing Unit
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой
байдаг. Энэ нь компьютерийн тархи юм.
Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586,
Pentium, Pentium I, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг
гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тусам процессорийн хурд
илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх
юм.
Түүний хурдыг megahertz, gigahertz (MHz, GHz) буюу
мегагерц, гегагерцээр хэмждэг.
Pentium1 80-120 MHz
Pentium2 120-250 MHz
Pentium3 250-1100 MHz
Pentium4 2 MHz-дээш гэх мэт
Одоогийн CPU төрөл болон хурдыг мэдэж ирээрэй.
22. Санах ойСанах ой
Memory
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор
өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн
гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персональ
компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн
чухал үзүүлэлт болдог. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй
байдаг:
• Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)
• Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)
Санах ойг megabyte( mb)-аар хэмжинэ.
23. Шуурхай санах ойШуурхай санах ой
RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг
хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM
буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь
процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан
хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс
болон CDROM-с уншдаг.
Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны
компьютерийг асаалттай байх хугацаанд л
хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд
мэдээллээ бүрэн алддаг. Харин дахин асаахад
үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл
болон командуудыг хатуу дискнээсээ ачаалдаг.
24. Шуурхай санах ойШуурхай санах ой
RAM (Random Access Memory)
RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт
ихэссэн єєрєєр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд
хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory
гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер
удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн
алдааг өгдөг.
25. Тогтмол санах ойТогтмол санах ой
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих
боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг
асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг.
Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь
компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх
мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино.
Учир нь тогтмол санах ойг таны компьютер
дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
27. Оролт гаралтын үндсэн системОролт гаралтын үндсэн систем
BIOS--- Basic Input/Output system
BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн
програм бөгөөд микропроцессор нь
компьютерийг асаасны дараа системийг ачаалахад
BIOS-ийг ашигладаг.
Түүнчлэн компьютер дахь үйлдлийн систем болон
бусад дагалдах төхөөрөмжүүдийн /хулгана, гар,
хэвлэгч, хатуу диск гэх мэт/ хоорондох өгөгдлийн
дамжуулалтыг зохицуулдаг байна.
28. BootBoot
BIOS-ийн биелүүлдэг олон функцүүдийн нэг
бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг
юм. Компьютерийг асаахад системийн үндсэн санах
ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах
төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн
системийг хатуу диск эсвэл бусад дискний
төхөөрөмжөөс дуудан уншиж, эх хавтанд
суурилагдсан тогтмол санах ойд ачаалдаг. Энэ
үйлдлийг BOOT гэнэ.
29. Мэдээлэл хадгалах төхөөрөмжМэдээлэл хадгалах төхөөрөмж
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь
өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн
мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах
үүрэгтэй.
– Floppy disk – уян диск
– Hard disk – хатуу диск
– Compact disk – CD – компакт диск
– Zip disk – зип диск
– Flash disk – флаш диск
32. Компакт дискКомпакт диск
Compact disk - CD
• Унших хурд нь 1x -52х.
• 1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь
секундэд 150 килобайт.
• CD-R (Compact Disk - Recordable)
• CD-RW (Compact Disk - ReWritable)
CDROM - - >
35. Гаралтын төхөөрөмжГаралтын төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр
боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар
нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь:
дэлгэц дээр харах, дуу сонсох гэх мэт.
– Monitor - Дэлгэц
– Printer - Хэвлэгч
– Speaker – Чанга яригч
36. Monitor & DisplayMonitor & Display
Display болон Monitor гэсэн 2
ойлголт байдаг. Монитор гэдэг
нь компьютер дэх зүйлсийг
дэлгэцээр гаргах боломжтой
салангид төхөөрөмжийг хэлдэг.
Харин display нь зөвхөн
мониторын экран юм. Иймд энэ
хоёр бол нэг нь нөгөөдөө
багтаж байдаг нэг бүхэл зүйл
(эд анги) юм.
37. МониторМонитор нь Өнгөний хувьднь Өнгөний хувьд
Monohrome display Adapter нь хар цагаан хоёр
өнгөтэй, (1970 он).
CGA (Color Graphics Adapter) өнгө ялгаруулалт нь
320x200, pixel 4 өнгөтэй(1981 он).
EGA (Enhanced Graphics Adapter) 16 өнгөтэй,
640х350 pixel -тэй(1984 он).
38. VGA (Video Graphics Array) 640 x 480 pixel бүхий 16
өнгөтэй, эсвэл 320x200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар
сонгож болдог(1987 он).
XGA (Extended Graphics Array) 800x600 pixel бүхий
16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 pixel бүхий 65,536 өнгөтэй
байхаар сонгож болдог(1990 он).
SVGA (Super Video Graphics Array) 14 инчийн дисплейтэй
бол 16,000,000 өнгийг 800х600 pixel-тэйгээр, 20 инчийн
дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 pixel-тэй
байхаар сонгох боломжтой (1993).
39. Дэлгэцийн хэмжээДэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний
хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн
нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгчдэд
зориулсан персонал компьютерийн хувьд
ихэвчлэн 14, 15, 17 инчийн дисплейтэй
байдаг.
40. Үйлдвэрлэсэн технологиҮйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар
мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа
юм.
Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт
хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг.
Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш
нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц
(flat-panel display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд:
-LED - гэрлэн диодын
-LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн
дисплейнүүд багтдаг.
41. ХХэвлэх тэвлэх төхөөрөөхөөрөмжмж
Printer
Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон
компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан
дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж
(принтер) гэнэ.
•Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн
мэдээлэл зэрэг байж болно.
•Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо
ялгаатай байдаг.
• Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн
принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх
зэргээр ангилдаг.
•Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2
төрөлтэй байдаг.
42. Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:
Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг
хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт
принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой
байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан
горимоор хэвлэхээр тохируулж болно.
Resolution (өнгөний ялгарал). Принтерийн
өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch)
буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор
хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний
ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150
dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.
43. Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ.
Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй
байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн
хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд
ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер
принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.
Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний
санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх
мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс,
зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан
хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L,
6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120,
1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл
ашиглагдаж байна.
45. Холболтын төхөөрөмж
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү
холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
– Modem – модем
– Network card –Сүлжээний карт
– Cable – кабель утас
USB modem
ADSL modem
Network card
47. Эх хавтан
Motherboard
Эх хавтан нь компьютерийн системийн олонх
элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь
юм.
Анхны компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх
элемент, дагалдах төхөөрөмжүүд эх хавтанруу ямар
нэгэн байдлаар залгагддаг байжээ. Харин орчин
үеийн эх хавтангууд нь ихэнх төхөөрөмжөө өөр
дээрээ агуулах боломжтой болсон. Ингэж эх хавтан
дээрээ суурилсан төхөөрөмжийг onboard гэдэг.
49. Програм хангамжийнПрограм хангамжийн тухайтухай
үүндсэн ойлголтндсэн ойлголт
Компьютерийн програм хангамж нь 2
төрөлтэй байдаг.
Хэрэглээний програм хангамж
Системийн програм хангамж
50. Хэрэглээний програм хангамжХэрэглээний програм хангамж
Application programsApplication programs
Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад
нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой
програмыг хэрэглээний програм хангамж гэдэг.
Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан
баланс гаргах, ажилчдын цалин хөлс бодох
санхүүгийн программ, тесктэн мэдээлэл боловсруулах
програм, мэдээллийн сангийн програм гэх мэт.
51. Системийн програм хангамжСистемийн програм хангамж
System programsSystem programs
Харин системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад
хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгохоос гадна
компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск
зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн
програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй.
Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс
суурь нь болдог.
Системийн програм хангамж нь 3 хэсгээс бүрддэг:
- Үйлдлийн систем
- Утилит систем
- Програм хөрвүүлэгч
52. Мэдээллийн сүлжээМэдээллийн сүлжээ
Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг
тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь
холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн
авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг
хэрэглэгчид олгодог.
– Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернэт юм.
Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер
холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой
байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн
дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ
солилцдог байх жишээтэй..
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван
хэсэгт хуваана.
Үүнд:
– LAN (Local Area Network)
– MAN (Metropolian Area Network)
– WAN (Wide area Network)
53. LAN (Local Area Network)LAN (Local Area Network)
Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд
хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2
ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад
төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар
холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод
сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжийн тоо нь
тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг
бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол
зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг
принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх
сүлжээний програмууд болон сервер дээр хадгалсан
мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс
хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар
олон боломжтой.
54. MAN (Metropolitan Area Network)MAN (Metropolitan Area Network)
MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ
LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN
сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн
хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг
хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г
үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх
бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан
байдаг.
55. WAN (Wide Area Network)WAN (Wide Area Network)
WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах
хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив
хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон
компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased
line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын тусгай
тавган антены аль нэгийг нь ашигладаг.
WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
56. ДаалгаварДаалгавар
Homework
Компьютерийн технологид гарч буй
өөрчлөлтүүдийн талаар судлах
Компьютерийн үзүүлэлтэд анализ хийх
Компьютерийнхээ үзүүлэлтүүдийг одоо
байгаагаас нь сайжруулахад юу хэрэгтэй байгаа,
ямар өртөгтэй байгааг судлах
Компьютер худалдан авахад анхаарах зүйлсийг
/үзүүлэлт, үнэ өртөг гэх мэт/ судлах