SlideShare a Scribd company logo
Бие даалт
Сэдэв : Компьютерийн сүлжээ
Шалгасан : /…………./ А.Алтанчимэг
Гүйцэтгэсэн : /…………/ О.Билэгсайхан
Улаанбаатар 2012 он
 Оршил
 Компьютерийн сүлжээний тухай ерөнхий
ойлголт
 Компьютерийн сүлжээний үүрэг
 Компьютерийн сүлжээний ангилал
 Компьютерийн сүлжээний техник хангамж
 Дүгнэлт
 Ашигласан материал
Компьютерийн сүлжээ нь мэдээллийн эрин үед
хүмүүсийн энгийн хэрэглээ болсон төдийгүй
түүний тусламжтайгаар олон зүйлийг
хөнгөвчлөхөөс гадна бас шинэ зүйлийг мэдэхэд
тустай юм.
Компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт
 Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл,
мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал
зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар
харилцаж болно.
 Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер
бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой.
Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ
хэвлэх.
 Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний
орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад
компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт
хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл,
мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
 Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон
хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм
ажиллуулах боломжтой.
 Мэдээллийг хадгалах.
 Аюулгүй байдал.
 Хурд.
Холболтын арга
Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэсэн техник хангамж,
програм хангамжийн технологиудаар нь компьютерийн сүлжээг ангилж болно.
Этернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор холбодог. Үүний тулд хаб, свич,
бриж, рүүтэр зэрэг төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн
технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр холбоно. Эдгээр
төхөөрөмжүүд нь радио долгион буюу хэт улаан долгионы дохиог дамжууллын
орчноо болгон ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа суурилагдсан
гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль кабель, телефон утасны шугам,
цахилгааны шугам) ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод сүлжээг
бүтээдэг.
Утасгүй холболтын технологи
Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь
дамжуулагч, хүлээн авагчыг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын
тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар
хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоёр нь
зайлшгүй бие биенийгээ харж байх ёстой. Релейн станцууд хоорондын зай нь 50
орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой,
уулан дээр байршуулдаг.
 Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар
мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг.
Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500
километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх
эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин
дамжуулах чадвартай.
 Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны
технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд
хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог
дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн
антенн төхөөрөмж байна.
 Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны
технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр
давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь
хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий
болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй
радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.
 Хэт улаан долгионы харилцаа холбоо - 10 метр хүртэлх л зайнд,
дундаа ямар нэг биет байхгүй тохиолдолд дохиог төхөөрөмжүүдийн
хооронд дамжуулдаг.
Сүлжээний элемэнтүүдийн хоорондын функциональ холбоо
хамаарлуудын дагуу компьютерийн сүлжээг ангилж болно.
Жишээлбэл, идэвхитэй сүлжээ (active networking), client–
server, peer-to-peer (workgroup) архитектур.
 Сүлжээний топологи
 Гол өгүүлэл: Сүлжээний топологи
 Компьютерийн сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн
топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи,
одон топологи, цагираган топологи, торон топологи.
Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд
логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт
хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний
компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар
тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг
шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний
харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм. Сүлжээг
мөн өгөгдлийг дүрслэх аргаар нь ангилж болно; энд тоон ба
аналог сүлжээ орно.
 Local area network, Дотоод сүлжээ
 Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерийн лаборатори,
оффисийн барилга, ойр ойр зайтай барилгуудын цогц гэх зэргийн жижиг хэмжээний
газарзүйн бүсэд компьютер, бусад төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Сүлжээн дахь бүх
компьютер, төхөөрөмж нь зангилаа байна. Өнөөгийн утастай LAN-гууд нь ихэнхдээ Этернэт
технологиор хийгдсэн байдаг ч ITU-T G.hn гэх зэрэг шинэ стандартуудын тусламжтайгаар
коаксиаль, телефон утасны шугам, цахилгаан шугам зэрэг гэрт аль хэдийнэ суурилагдсан
утсуудаар утастай LAN бүтээж болно.[2]
 Номын сангийн түгээмэл сүлжээний загвар, топологи нь мод хэлбэрийн байх ба
хэрэглэгчдийн нөөц, мэдээлэлд хандах явдал нь хязгаарлагдсан байна.
 Холбогдсон бүх төхөөрөмж нь өөр өөр дэд сүлжээнд (subnet, зурагт өөр өөр өнгөөр
харуулав) хандах тул бүгд сүлжээний түвшинд (3-р түвшин) ажиллах ёстой.
Төхөөрөмжүүдтэй 10/100 Мбит/с-н Этернэт холболттой, төв рүүтэртэй Гигабит Этернэтийн
холболттой номын сан дахь төхөөрөмжүүд нь зөвхөн Этернэтийн интерфэйстэй ба IP-г
ойлгох ёстой тул "3-р түвшний свич" гэж нэрлэх боломжтой. Гэхдээ эдгээрийг хандалтын
рүүтэр гэх нь илүү оновчтой. Хамгийн дээр байгаа рүүтэр нь Интернэт болон сургуулийн
сүлжээний хэрэглэгчдийн хандалтын рүүтэрүүд рүү холбодог түгээлтийн рүүтэр.
 WAN-гуудтай харьцуулахад, LAN-гуудын онцлог нь өгөгдөл дамжуулах өндөр хурд,
газарзүйн жижиг цар хүрээ, телехолбооны түрээслэгдсэн шугам хэрэглэдэггүйд оршино.
Өнөөгийн Этернэт буюу бусад IEEE 802.3 LAN-гийн технологиуд нь 10 гигабит/сек хүртэлх
хурдад ажилладаг. Үүнийг өгөгдөл дамжуулах хурд гэнэ. Өнөө үед IEEE нь 40, 100
гигабит/сек-н стандартчлал дээр ажиллаж байна.[3]
 Personal area network, Хувийн сүлжээ
Personal area network буюу Хувийн сүлжээ (PAN) нь тодрхой хувь хүнд ойр байрлах
компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал компьютер, принтер,
факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх мэт нь орж болно.
PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно. PAN-гийн цар хүрээ нь ихэнх
тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire зэргээр
холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог
хэрэглэдэг.
 Home area network, Гэрийн сүлжээ
Home area network буюу Гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх
төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, жижиг багаж
төхөөрөмж, принтер зэрэг орж болдог. Ийм төрлийн сүлжээний нэг гол үүрэг нь
Интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN-г
мөн Office area network буюу Оффисийн сүлжээ (OAN) гэдэг.
 Wide area network, Өргөн бүсийн сүлжээ
Wide area network буюу Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, эсвэл бүр тив дамнан
орших компьютерийн маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон
утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжууллын
орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч
байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN-гийн
технологи нь OSI загварын доод гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл
холболтын түвшин, сүлжээний түвшин.
 Campus network, Цогцолборын сүлжээ
Campus network буюу Цогцолборын сүлжээ нь дотоод сүлжээ буюу LAN-гуудыг холбосон, харьцангуй жижиг газарзүйн
бүсэд сүлжээ. Бараг бүх сүлжээний төхөөрөмжийг (шилэн кабель, Cat5 кабель гэх мэт) цогцолборыг эзэмшигч буюу
их сургууль, байгууллага, засгийн газар эзэмшдэгээрээ онцлог.
Их сургуулийн цогцолборын сүлжээний хувьд хичээлийн танхимүүд, номын сан, оюутны хотхон зэрэг олон барилгыг
хооронд нь холбож болно.
 Metropolitan area network, Хотын сүлжээ
Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерийн
сүлжээ.
 Frame relay WAN холболт болон dialup remote access-с бүтсэн EPN-ий жишээ
 3 оффис, холын хэрэглэгчдийг холбосон VPN-ий жишээ
 Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ
Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон
компьютерийн нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ.
 Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ
Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) гэж төхөөрөмжүүд хоорондын холболтыг физик утсуудын
оронд том сүлжээнд (жишээ нь Интэрнэтэд) байгаа чөлөөт холболт, виртуаль хэлхээ хангадаг сүлжээг хэлнэ.
Ийм үед виртуаль сүлжээний өгөгдөл холболтын түвшний протоколууд нь том сүлжээний дундуур туннельдсан (tunnel)
гэдэг. VPN-ий өргөн хэрэглээний жишээ гэвэл Интернэтийн дундуур аюулгүй байдал хангагдсан холбоог үүсгэх
байдаг ч тус сүлжээнд баталгаажуулалт (authentication), агуулгын шифрлэлт (content encryption) гэх зэрэг аюулгүй
байдлыг хангасан илэрхий шийдлүүд байх албагүй. Жишээлбэл VPN-ий тусламжтайгаар өндөр аюулгүй байдлыг
ханган нэгэн сүлжээгээр явах өөр өөр хэрэглэгчдийн бүлгийн өгөгдлийн урсгалыг салгахад хэрэглэж болно.
VPN нь хамгийн өндөр үйлчилгээг хангах гэсэн, эсвэл VPN хэрэглэгч, VPN үйлчилгээг хангагчийн хооронд тохиролцсон
SLA (service level agreement, үйлчилгээний түвшний гэрээ)-гаар тохиролцсон үйлилгээний төлөвтэй байж болно.
Ихэнх тохиолдолд VPN-үүд нь халз холболтоос илүү нарийн топологитой байдаг.
 Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ
Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах/рүүтинг технологитой нэг буюу түүнээс олон хувийн
сүлжээг рүүтэрийн тусламжтайгаар холбосон сүлжээ юм. Интернэт нь олон Internetwork-уудын нийлбэр байдгаас
нэрийг нь товчилж Интернэт гэнэ.
 Global area network, Дэлхийн сүлжээ
Global area network буюу Дэлхийн сүлжээ (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоог тодорхойгүй тооны утасгүй LAN,
хиймэл дагуулын үйлчилгээ хамрах бүс гэх мэт цар хүрээтэй бүсэд олгох зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт
холбооны хамгийн чухал авч үзэх асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог
шилжүүлэх явдал юм. IEEE Project 802-т үүнийг дэлхий дээрх утасгүй LAN-гуудын дарааллаар гүйцэтгэнэ гэсэн
байдаг.[5]
 Интранэт ба экстранэт
Интранэт ба экстранэт нь компьютерийн сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг буюу залгаа хэсгүүд юм.
Интранэт гэдэг нь Интернэт протокол болон үүн дээр тулгуурласан вэб хөтөч, файл дамжуулах програм г.м.
хэрэгслүүдийг ашигласан, ганц захиргааны нэгжийн удирдлага доорх сүлжээнүүдийн цогц. Тус захиргааны нэгж нь
интранэтийг тодорхой зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад бүх хэрэглэгчдээс хаана. Интранэт нь байгууллагын
дотоод сүлжээ байх нь түгээмэл. Байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хангахын тулд интранэтүүд нь ихэнх үед
ядаж ганц вэб сервэртэй байна.
 Экстранэт нь ганц байгууллага, нэгжийн цар хүрээтэй, мөн өөр байгууллага буюу нэгжийн (ихэнхдээ найдвартай)
сүлжээтэй хязгаарлагдман холболттой сүлжээ юм. Жишээлбэл компанийн үйлчлүүлэгчидэд интранэтийн зарим
хэсэгт хандах эрх олгож болох ч аюулгүй байдлын үүднээс харвал үйлчилүүлэгдийг найдвартай хэмээн үзэхгүй
байж болно. Техник талаас авч үзвэл экстранэтийг CAN, MAN, WAN, эсвэл өөр сүлжээний төрөлд багтааж болно.
Харин эксранэт нь гадаад сүлжээтэй ядаж ганц холболттой байх тул ганц LAN-гаас тогтож болохгүй.
 Overlay network, Бүрхэх сүлжээ
Overlay network гэдэг нь өөр сүлжээний дээгүүр тавигдсан виртуаль компьютерийн сүлжээ.
Бүрхүүл сүлжээ дахь төхөөрөмжүүд нь виртуаль буюу логик холболтуудаар холбогдох ба
эдгээр замууд нь доод талын сүлжээний хэд хэдэн физик холболтод харгалзаж болно.
 Overlay network-н жишээ: Шилэн кабель дээгүүр SONET дээгүүр IP
 Жишээлбэл олон төрлийн P2P сүлжээнүүд нь Интернэт дээгүүр ажилладаг виртуаль
холболтууд байдлаар зохиогдсон байдаг тул overlay сүлжээ юм. Интернэт нь анх телефон
утасны сүлжээ дээгүүр ажилладаг overlay сүлжээ байдлаар хийгдсэн байна.[6]
 Компьютерийн сүлжээнүүд модем ашиглан телефон утасны шугам дээгүүр ажилладаг,
өгөгдөл дамжуулах сүлжээ байхгүй үеийн сүлжээний эхлэл үеэс л overlay сүлжээ байсаар
иржээ.
 Өнөө үед IP хаягаар тодорхойлоогүй цэгүүд рүү мессежийг замчлах боломжийг олгохын
тулд Интернэт дээр тулгуурласан overlay сүлжээг байгуулдаг. Жишээлбэл DHT-үүд нь
тодорхой логик хаягтай, IP хаяг нь урьдаас мэдэгдээгүй зангилаа руу мессежийг замчлахад
хэрэглэгддэг.
 Интернэтийн замчилгааг сайжруулахад overlay сүлжээг ашиглах санал тавигдсан байна.
Жишээ нь илүү өндөр чанартай стрийминг медиаг бий болгоход QoS (quality of service,
үйлчилгээний чанар)-н баталгааг хэрэглэх боломжтой гэжээ. Нөгөө талаас, ISP-нүүдийн
хамтын ажиллагаагүйгээр цэсийн зангилаануудад overlay протоколын програм хангамжийг
ажлуулах замаар overlay сүлжээг нэмэгдүүлэн байгуулж болно. Overlay сүлжээ нь хоёр
overlay зангилаа хооронд доод талын сүлжээгээр пакетуудыг хэрхэн замчлах талаар хянаж
чадахгүй ч зорьсон газар руугаа хүрэх хүртлээ мессеж нь overlay зангилаануудын ямар
дарааллаар дамжихыг удирдаж чадна.
 Жишээ гаргахад, Akamai Technologies нь агуулгын баталгаатай, ашигтай хүргэлтийг хангадаг
(multicast-н төрөл) overlay сүлжээг эрхлэн явуулдаг. Академик судалгааны хувьд Multicast-д
system Multicast ба Overcast; хатуужил сайтай рүүтингд RON (Resilient Overlay Network,
хатуужилтай overlay сүлжээ); үйлчилгээний чанарын баталгааг OverQoS-р хийж байна.
Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын
зориулалттай үндсэн техник хангамж бүх
сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний
интерфэйсийн карт буюу Сүлжээний карт
(network interface card, NIC), Бриж буюу Гүүр,
Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний
зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд
нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед
Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна
микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн
кабель хэрэглэж болно.
 Сүлжээний интерфэйсийн карт
Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний
интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр
компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник
хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг
олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг
бүрдүүлнэ.
 Рипийтэр/Давтагч
Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин
генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал
руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт
зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм.
Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс
хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь
OSI загварын физик түвшинд ажилладаг.
 Хаб
Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд
цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast
хаяг руу солигдохгүй.[7] Хаб нь OSI загварын физик түвшинд
ажиллана.
 Бриж/Гүүр
 Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын
түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог.
Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг
цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль
портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг
нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг
зөвхөн тохирох портод дамжуулна.
 Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг
ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг
нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь
хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой
холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай
фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу
фрэймийг цацдаг.
 Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:
 Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.
 Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд
хэрэглэгддэг.
 Свич
Свич нь OSI загварын хоёрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь
портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8]
Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ёстой портууд хооронд л
фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч
өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC
хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх
бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт
свичүүдийг холбох боломжтой болгоно.[9]
Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн
хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийн олон түвшинт свич
(multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал,
агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх
мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.
 Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч
Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний
мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд
дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь
рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table)
хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг
цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.
Анх компьютер гарч байхдаа хэрэглээний
программууд төдий зүйл байсан бол түүнд
сүлжээ гэдэг зүйлийг нэмж өгсөн нь түүнийг
улам боловсронгуй төгс хэрэглээ болгож өгсөн
юм.
 Мэдээлэл зүйн сурах бичгүүд
 Google.mn сайт

More Related Content

PPTX
компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhb
PPTX
Network technology
PPTX
ком
PPTX
Cs101 lecture3
PPTX
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
PPTX
компьютерийн сүлжэээ
DOCX
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhb
Network technology
ком
Cs101 lecture3
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги

What's hot (18)

PPTX
Suljee
ODP
Компьютерийн сүлжээ
PPTX
дотоод сүлжээ
PPTX
компьютерийн сүлжээ
PPTX
сүлжээний технологи
DOCX
лабораторийн ажил 7
PPTX
Лекц 3
PPTX
дотоод сүлжээний зохион байгуулалт
DOCX
утасгүй технологи гэж юу вэ?
PPTX
компьютерийн сүлжээний техник хангамж
PPTX
Lecture 1 2
DOCX
Cem2
PPTX
Сүлжээ
PDF
сүлжээний хичээл
PPTX
ODP
Hardware national odp
PPTX
сүлжээний зохион байгуулалт хичээл 8б
Suljee
Компьютерийн сүлжээ
дотоод сүлжээ
компьютерийн сүлжээ
сүлжээний технологи
лабораторийн ажил 7
Лекц 3
дотоод сүлжээний зохион байгуулалт
утасгүй технологи гэж юу вэ?
компьютерийн сүлжээний техник хангамж
Lecture 1 2
Cem2
Сүлжээ
сүлжээний хичээл
Hardware national odp
сүлжээний зохион байгуулалт хичээл 8б
Ad

Viewers also liked (16)

PDF
AdamGosney_WritingSample2
PDF
European PowerPoint(Jul3'15)
PPTX
Hawaii PowerP(Dec23'14) (1)
PDF
Early iteration of our Best Buy project with different products
PPTX
Random 121207004607-phpapp02
PPT
Excellesson 100403033132-phpapp01
PDF
Early project presentation
PDF
¿Cómo nos afecta la desaparición de la "tiendita de la esquina"?
PPTX
Random 140516030643-phpapp02
PPTX
PDF
La comunicación y los mercados financieros.
PPTX
Consultora OCENA: servicios.
PDF
Propuesta de política pública para reducir la tasa de obesidad en niños, niña...
DOCX
бие даалт 1,2 бат өлзий
PPTX
2016 Future of Cloud Computing Study
AdamGosney_WritingSample2
European PowerPoint(Jul3'15)
Hawaii PowerP(Dec23'14) (1)
Early iteration of our Best Buy project with different products
Random 121207004607-phpapp02
Excellesson 100403033132-phpapp01
Early project presentation
¿Cómo nos afecta la desaparición de la "tiendita de la esquina"?
Random 140516030643-phpapp02
La comunicación y los mercados financieros.
Consultora OCENA: servicios.
Propuesta de política pública para reducir la tasa de obesidad en niños, niña...
бие даалт 1,2 бат өлзий
2016 Future of Cloud Computing Study
Ad

Similar to Random 121218092522-phpapp01 (18)

PDF
Network
PDF
PPT
006 харилцаа холбоо ба сүлжээ
DOCX
Lab7
PDF
PPT
Ois lessons4
PPTX
Random 121207004607-phpapp02
PPTX
It101 lec7
PPTX
It101 lecture 7-1
ODP
сүлжээ9вг
PPTX
PPTX
U.IT101-Лекц-7
PPTX
PDF
Mtms5 network
PPTX
бие даалт
Network
006 харилцаа холбоо ба сүлжээ
Lab7
Ois lessons4
Random 121207004607-phpapp02
It101 lec7
It101 lecture 7-1
сүлжээ9вг
U.IT101-Лекц-7
Mtms5 network
бие даалт

Random 121218092522-phpapp01

  • 1. Бие даалт Сэдэв : Компьютерийн сүлжээ Шалгасан : /…………./ А.Алтанчимэг Гүйцэтгэсэн : /…………/ О.Билэгсайхан Улаанбаатар 2012 он
  • 2.  Оршил  Компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт  Компьютерийн сүлжээний үүрэг  Компьютерийн сүлжээний ангилал  Компьютерийн сүлжээний техник хангамж  Дүгнэлт  Ашигласан материал
  • 3. Компьютерийн сүлжээ нь мэдээллийн эрин үед хүмүүсийн энгийн хэрэглээ болсон төдийгүй түүний тусламжтайгаар олон зүйлийг хөнгөвчлөхөөс гадна бас шинэ зүйлийг мэдэхэд тустай юм.
  • 5.  Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.  Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.  Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.  Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.  Мэдээллийг хадгалах.  Аюулгүй байдал.  Хурд.
  • 6. Холболтын арга Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэсэн техник хангамж, програм хангамжийн технологиудаар нь компьютерийн сүлжээг ангилж болно. Этернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор холбодог. Үүний тулд хаб, свич, бриж, рүүтэр зэрэг төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр холбоно. Эдгээр төхөөрөмжүүд нь радио долгион буюу хэт улаан долгионы дохиог дамжууллын орчноо болгон ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа суурилагдсан гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль кабель, телефон утасны шугам, цахилгааны шугам) ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод сүлжээг бүтээдэг. Утасгүй холболтын технологи Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь дамжуулагч, хүлээн авагчыг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоёр нь зайлшгүй бие биенийгээ харж байх ёстой. Релейн станцууд хоорондын зай нь 50 орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой, уулан дээр байршуулдаг.
  • 7.  Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг. Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500 километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин дамжуулах чадвартай.  Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн антенн төхөөрөмж байна.  Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.  Хэт улаан долгионы харилцаа холбоо - 10 метр хүртэлх л зайнд, дундаа ямар нэг биет байхгүй тохиолдолд дохиог төхөөрөмжүүдийн хооронд дамжуулдаг.
  • 8. Сүлжээний элемэнтүүдийн хоорондын функциональ холбоо хамаарлуудын дагуу компьютерийн сүлжээг ангилж болно. Жишээлбэл, идэвхитэй сүлжээ (active networking), client– server, peer-to-peer (workgroup) архитектур.  Сүлжээний топологи  Гол өгүүлэл: Сүлжээний топологи  Компьютерийн сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи, одон топологи, цагираган топологи, торон топологи. Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм. Сүлжээг мөн өгөгдлийг дүрслэх аргаар нь ангилж болно; энд тоон ба аналог сүлжээ орно.
  • 9.  Local area network, Дотоод сүлжээ  Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерийн лаборатори, оффисийн барилга, ойр ойр зайтай барилгуудын цогц гэх зэргийн жижиг хэмжээний газарзүйн бүсэд компьютер, бусад төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Сүлжээн дахь бүх компьютер, төхөөрөмж нь зангилаа байна. Өнөөгийн утастай LAN-гууд нь ихэнхдээ Этернэт технологиор хийгдсэн байдаг ч ITU-T G.hn гэх зэрэг шинэ стандартуудын тусламжтайгаар коаксиаль, телефон утасны шугам, цахилгаан шугам зэрэг гэрт аль хэдийнэ суурилагдсан утсуудаар утастай LAN бүтээж болно.[2]  Номын сангийн түгээмэл сүлжээний загвар, топологи нь мод хэлбэрийн байх ба хэрэглэгчдийн нөөц, мэдээлэлд хандах явдал нь хязгаарлагдсан байна.  Холбогдсон бүх төхөөрөмж нь өөр өөр дэд сүлжээнд (subnet, зурагт өөр өөр өнгөөр харуулав) хандах тул бүгд сүлжээний түвшинд (3-р түвшин) ажиллах ёстой. Төхөөрөмжүүдтэй 10/100 Мбит/с-н Этернэт холболттой, төв рүүтэртэй Гигабит Этернэтийн холболттой номын сан дахь төхөөрөмжүүд нь зөвхөн Этернэтийн интерфэйстэй ба IP-г ойлгох ёстой тул "3-р түвшний свич" гэж нэрлэх боломжтой. Гэхдээ эдгээрийг хандалтын рүүтэр гэх нь илүү оновчтой. Хамгийн дээр байгаа рүүтэр нь Интернэт болон сургуулийн сүлжээний хэрэглэгчдийн хандалтын рүүтэрүүд рүү холбодог түгээлтийн рүүтэр.  WAN-гуудтай харьцуулахад, LAN-гуудын онцлог нь өгөгдөл дамжуулах өндөр хурд, газарзүйн жижиг цар хүрээ, телехолбооны түрээслэгдсэн шугам хэрэглэдэггүйд оршино. Өнөөгийн Этернэт буюу бусад IEEE 802.3 LAN-гийн технологиуд нь 10 гигабит/сек хүртэлх хурдад ажилладаг. Үүнийг өгөгдөл дамжуулах хурд гэнэ. Өнөө үед IEEE нь 40, 100 гигабит/сек-н стандартчлал дээр ажиллаж байна.[3]
  • 10.  Personal area network, Хувийн сүлжээ Personal area network буюу Хувийн сүлжээ (PAN) нь тодрхой хувь хүнд ойр байрлах компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал компьютер, принтер, факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх мэт нь орж болно. PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно. PAN-гийн цар хүрээ нь ихэнх тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire зэргээр холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог хэрэглэдэг.  Home area network, Гэрийн сүлжээ Home area network буюу Гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, жижиг багаж төхөөрөмж, принтер зэрэг орж болдог. Ийм төрлийн сүлжээний нэг гол үүрэг нь Интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN-г мөн Office area network буюу Оффисийн сүлжээ (OAN) гэдэг.  Wide area network, Өргөн бүсийн сүлжээ Wide area network буюу Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, эсвэл бүр тив дамнан орших компьютерийн маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжууллын орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN-гийн технологи нь OSI загварын доод гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл холболтын түвшин, сүлжээний түвшин.
  • 11.  Campus network, Цогцолборын сүлжээ Campus network буюу Цогцолборын сүлжээ нь дотоод сүлжээ буюу LAN-гуудыг холбосон, харьцангуй жижиг газарзүйн бүсэд сүлжээ. Бараг бүх сүлжээний төхөөрөмжийг (шилэн кабель, Cat5 кабель гэх мэт) цогцолборыг эзэмшигч буюу их сургууль, байгууллага, засгийн газар эзэмшдэгээрээ онцлог. Их сургуулийн цогцолборын сүлжээний хувьд хичээлийн танхимүүд, номын сан, оюутны хотхон зэрэг олон барилгыг хооронд нь холбож болно.  Metropolitan area network, Хотын сүлжээ Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерийн сүлжээ.  Frame relay WAN холболт болон dialup remote access-с бүтсэн EPN-ий жишээ  3 оффис, холын хэрэглэгчдийг холбосон VPN-ий жишээ  Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон компьютерийн нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ.  Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) гэж төхөөрөмжүүд хоорондын холболтыг физик утсуудын оронд том сүлжээнд (жишээ нь Интэрнэтэд) байгаа чөлөөт холболт, виртуаль хэлхээ хангадаг сүлжээг хэлнэ. Ийм үед виртуаль сүлжээний өгөгдөл холболтын түвшний протоколууд нь том сүлжээний дундуур туннельдсан (tunnel) гэдэг. VPN-ий өргөн хэрэглээний жишээ гэвэл Интернэтийн дундуур аюулгүй байдал хангагдсан холбоог үүсгэх байдаг ч тус сүлжээнд баталгаажуулалт (authentication), агуулгын шифрлэлт (content encryption) гэх зэрэг аюулгүй байдлыг хангасан илэрхий шийдлүүд байх албагүй. Жишээлбэл VPN-ий тусламжтайгаар өндөр аюулгүй байдлыг ханган нэгэн сүлжээгээр явах өөр өөр хэрэглэгчдийн бүлгийн өгөгдлийн урсгалыг салгахад хэрэглэж болно. VPN нь хамгийн өндөр үйлчилгээг хангах гэсэн, эсвэл VPN хэрэглэгч, VPN үйлчилгээг хангагчийн хооронд тохиролцсон SLA (service level agreement, үйлчилгээний түвшний гэрээ)-гаар тохиролцсон үйлилгээний төлөвтэй байж болно. Ихэнх тохиолдолд VPN-үүд нь халз холболтоос илүү нарийн топологитой байдаг.
  • 12.  Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах/рүүтинг технологитой нэг буюу түүнээс олон хувийн сүлжээг рүүтэрийн тусламжтайгаар холбосон сүлжээ юм. Интернэт нь олон Internetwork-уудын нийлбэр байдгаас нэрийг нь товчилж Интернэт гэнэ.  Global area network, Дэлхийн сүлжээ Global area network буюу Дэлхийн сүлжээ (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоог тодорхойгүй тооны утасгүй LAN, хиймэл дагуулын үйлчилгээ хамрах бүс гэх мэт цар хүрээтэй бүсэд олгох зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт холбооны хамгийн чухал авч үзэх асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог шилжүүлэх явдал юм. IEEE Project 802-т үүнийг дэлхий дээрх утасгүй LAN-гуудын дарааллаар гүйцэтгэнэ гэсэн байдаг.[5]  Интранэт ба экстранэт Интранэт ба экстранэт нь компьютерийн сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг буюу залгаа хэсгүүд юм. Интранэт гэдэг нь Интернэт протокол болон үүн дээр тулгуурласан вэб хөтөч, файл дамжуулах програм г.м. хэрэгслүүдийг ашигласан, ганц захиргааны нэгжийн удирдлага доорх сүлжээнүүдийн цогц. Тус захиргааны нэгж нь интранэтийг тодорхой зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад бүх хэрэглэгчдээс хаана. Интранэт нь байгууллагын дотоод сүлжээ байх нь түгээмэл. Байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хангахын тулд интранэтүүд нь ихэнх үед ядаж ганц вэб сервэртэй байна.  Экстранэт нь ганц байгууллага, нэгжийн цар хүрээтэй, мөн өөр байгууллага буюу нэгжийн (ихэнхдээ найдвартай) сүлжээтэй хязгаарлагдман холболттой сүлжээ юм. Жишээлбэл компанийн үйлчлүүлэгчидэд интранэтийн зарим хэсэгт хандах эрх олгож болох ч аюулгүй байдлын үүднээс харвал үйлчилүүлэгдийг найдвартай хэмээн үзэхгүй байж болно. Техник талаас авч үзвэл экстранэтийг CAN, MAN, WAN, эсвэл өөр сүлжээний төрөлд багтааж болно. Харин эксранэт нь гадаад сүлжээтэй ядаж ганц холболттой байх тул ганц LAN-гаас тогтож болохгүй.
  • 13.  Overlay network, Бүрхэх сүлжээ Overlay network гэдэг нь өөр сүлжээний дээгүүр тавигдсан виртуаль компьютерийн сүлжээ. Бүрхүүл сүлжээ дахь төхөөрөмжүүд нь виртуаль буюу логик холболтуудаар холбогдох ба эдгээр замууд нь доод талын сүлжээний хэд хэдэн физик холболтод харгалзаж болно.  Overlay network-н жишээ: Шилэн кабель дээгүүр SONET дээгүүр IP  Жишээлбэл олон төрлийн P2P сүлжээнүүд нь Интернэт дээгүүр ажилладаг виртуаль холболтууд байдлаар зохиогдсон байдаг тул overlay сүлжээ юм. Интернэт нь анх телефон утасны сүлжээ дээгүүр ажилладаг overlay сүлжээ байдлаар хийгдсэн байна.[6]  Компьютерийн сүлжээнүүд модем ашиглан телефон утасны шугам дээгүүр ажилладаг, өгөгдөл дамжуулах сүлжээ байхгүй үеийн сүлжээний эхлэл үеэс л overlay сүлжээ байсаар иржээ.  Өнөө үед IP хаягаар тодорхойлоогүй цэгүүд рүү мессежийг замчлах боломжийг олгохын тулд Интернэт дээр тулгуурласан overlay сүлжээг байгуулдаг. Жишээлбэл DHT-үүд нь тодорхой логик хаягтай, IP хаяг нь урьдаас мэдэгдээгүй зангилаа руу мессежийг замчлахад хэрэглэгддэг.  Интернэтийн замчилгааг сайжруулахад overlay сүлжээг ашиглах санал тавигдсан байна. Жишээ нь илүү өндөр чанартай стрийминг медиаг бий болгоход QoS (quality of service, үйлчилгээний чанар)-н баталгааг хэрэглэх боломжтой гэжээ. Нөгөө талаас, ISP-нүүдийн хамтын ажиллагаагүйгээр цэсийн зангилаануудад overlay протоколын програм хангамжийг ажлуулах замаар overlay сүлжээг нэмэгдүүлэн байгуулж болно. Overlay сүлжээ нь хоёр overlay зангилаа хооронд доод талын сүлжээгээр пакетуудыг хэрхэн замчлах талаар хянаж чадахгүй ч зорьсон газар руугаа хүрэх хүртлээ мессеж нь overlay зангилаануудын ямар дарааллаар дамжихыг удирдаж чадна.  Жишээ гаргахад, Akamai Technologies нь агуулгын баталгаатай, ашигтай хүргэлтийг хангадаг (multicast-н төрөл) overlay сүлжээг эрхлэн явуулдаг. Академик судалгааны хувьд Multicast-д system Multicast ба Overcast; хатуужил сайтай рүүтингд RON (Resilient Overlay Network, хатуужилтай overlay сүлжээ); үйлчилгээний чанарын баталгааг OverQoS-р хийж байна.
  • 14. Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын зориулалттай үндсэн техник хангамж бүх сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний интерфэйсийн карт буюу Сүлжээний карт (network interface card, NIC), Бриж буюу Гүүр, Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн кабель хэрэглэж болно.
  • 15.  Сүлжээний интерфэйсийн карт Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.  Рипийтэр/Давтагч Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм. Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь OSI загварын физик түвшинд ажилладаг.  Хаб Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast хаяг руу солигдохгүй.[7] Хаб нь OSI загварын физик түвшинд ажиллана.
  • 16.  Бриж/Гүүр  Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог. Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг зөвхөн тохирох портод дамжуулна.  Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу фрэймийг цацдаг.  Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:  Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.  Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд хэрэглэгддэг.
  • 17.  Свич Свич нь OSI загварын хоёрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8] Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ёстой портууд хооронд л фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт свичүүдийг холбох боломжтой болгоно.[9] Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийн олон түвшинт свич (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал, агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.  Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table) хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.
  • 18. Анх компьютер гарч байхдаа хэрэглээний программууд төдий зүйл байсан бол түүнд сүлжээ гэдэг зүйлийг нэмж өгсөн нь түүнийг улам боловсронгуй төгс хэрэглээ болгож өгсөн юм.
  • 19.  Мэдээлэл зүйн сурах бичгүүд  Google.mn сайт