2
Most read
3
Most read
4
Most read
МОНГОЛ УЛСЫН
                        СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,
                      МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
                        ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ


2012 оны ... дугаар                                                 Улаанбаатар
сарын ....-ны өдөр                  Дугаар ...../.....                  хот



                  “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг
                       төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай
                     тайлангийн загвар болон данс нээх, хаах,
                    бүртгэл, тайланг хөтлөх журам” батлах тухай



      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1
дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12
дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар
зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хороо, Монголбанкнаас хамтран ТОГТООХ нь:

        1. “Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам”-ыг 1
дүгээр хавсралтаар, нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлангийн загварыг
2 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын
нэгтгэсэн тайлангийн загварыг 3 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэр
дэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн тайлангийн загварыг 4 дүгээр
хавсралтаар, нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн хандивын тайлангийн загварыг 5 дугаар
хавсралтаар, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны
гүйлгээг нэгтгэсэн тайлангийн загварыг 6 дугаар хавсралтаар, зардлын дансыг нээх,
хаах, гүйлгээ зогсоох, мэдээлэл өгөх зөвшөөрлийн загварыг 7 дугаар хавсралтаар тус
тус баталсугай.

       2. Энэхүү журмыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн/-д даалгасугай.

       3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо,
Монголбанкны хамтран баталсан 2008 оны 27/238 дугаар тогтоол /тушаал/-ыг
хүчингүй болсонд тооцсугай.




                                  ГАРЫН ҮСЭГ
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                         Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын
                                          ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                           тогтоол/тушаалын 1 дүгээр хавсралт


                  СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭХ, ХААХ,
                     БҮРТГЭЛ, ТАЙЛАНГ ХӨТЛӨХ ЖУРАМ


                             Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн
ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл болон тойргийн хороонд бүртгүүлсэн нэр
дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг нээх, хаах, уг дансанд мөнгөн хөрөнгийг
төвлөрүүлэх, зарцуулах, бүртгэл хөтлөх, зардлын тайлан гаргах үйл ажиллагааг
зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

      1.2. Нам, эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэр
дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин бие
даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

                  Хоёр. Сонгуулийн зардлын данс нээх, хаах

      2.1. Нам, эвсэл нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гурав
хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн
сонгуулийн зардлын нэг дансыг дараахь бичиг баримтыг бүрдүүлж, банкинд нээлгэнэ:

            2.1.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт;
            2.1.2. улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
            2.1.3. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн шийдвэр, батламжийн
хуулбар;
             2.1.4. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран
зарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг, тэмдгийн дардас;
             2.1.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхий
хорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг
зогсоох, данс хаах зөвшөөрөл.

      2.2. Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч бүр дээр, бие даан нэр
дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс
хойш гурав хоногийн дотор дараахь баримт бичгийг бүрдүүлж, банкинд нээлгэнэ:

             2.2.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт;
             2.2.2. иргэний үнэмлэх болон Улсын Их Хурлын сонгуульд нэр
дэвшигчийг бүртгэсэн Тойргийн хорооны тогтоол, нэр дэвшигчийн үнэмлэхийн
хуулбар;
             2.2.3. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран
зарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг;
             2.2.4. нэр дэвшигч нь дансыг захиран зарцуулах эрхээ бусдад
шилжүүлэхээр бол тухайн этгээдэд олгосон итгэмжлэл;
             2.2.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхий
хорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг
зогсоох, данс хаах зөвшөөрөл.
2.3. Банк нь энэ журмын 2.1, 2.2-д заасан баримт бичгийг үндэслэн нам, эвсэл
болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээж,
энэ тухай нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид 2 хоногийн
дотор мэдэгдэнэ.

      2.4. Нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч өөрийн
сонгуулийн зардлын данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороо
болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

      2.5. Банк сонгуулийн зардлын дансыг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн
албан мэдэгдэл, нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн
зөвшөөрлийн дагуу дараахь тохиолдолд хаана:
             2.5.1. нам, эвсэл сонгуульд оролцохоос татгалзсан;
             2.5.2. эвсэл тарсан;
             2.5.3. бие даан нэр дэвшигч нэрээ татсан;
             2.5.4. тойрогт нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах
тухай тойргийн хорооны шийдвэр гарсан;
             2.5.5. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг хүлээн
авсны дараа банкинд өгсөн зааврын дагуу.

                  Гурав. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн
                      хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах

      3.1. Сонгуулийн зардлын дансанд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие
даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс өгсөн хандивыг
зөвхөн үндэсний валютаар төвлөрүүлж, тухайн дансаар дамжуулан дараахь
зориулалтаар зарцуулна:
            3.1.1. нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан
таниулах;
            3.1.2. нэр дэвшигчийг сурталчлах;
            3.1.3. сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах;
            3.1.4. нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний
ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны
болон албан томилолт, хөлс, урамшуулал.

      3.2. Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын нийт хэмжээ нь
Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлын дээд хэмжээнээс хэтэрч үл болно.

                Дөрөв. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк,
                             банкуудын эрх, үүрэг

      4.1. Сонгуулийн ерөнхий хороо дараахь эрх, үүрэгтэй:
             4.1.1. энэ журмыг хэрэгжүүлэх талаар Монголбанк, банкуудтай хамтран
ажиллах;
             4.1.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн
сонгуулийн зардлын дансны орлого, зарлагын гүйлгээний тухай мэдээлэлтэй
танилцах;
             4.1.3. сонгуулийн зардлын дансны талаархи өргөдөл, гомдлыг зохих
журмын дагуу хянаж шийдвэрлэх;
             4.1.4. Монголбанк, банкуудтай хамтран ажиллах ажилтныг томилох;
             4.1.5. Энэхүү журам болон зардлын дээд хэмжээг тогтоосон шийдвэрийг
банкинд хүргүүлэх.
4.2. Монголбанк дараахь эрх, үүрэгтэй:
            4.2.1. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкны үйл
ажиллагаанд хяналт тавих;
            4.2.2. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкинд зориулж
зөвлөмж гаргаж болно;
            4.2.3. мэдээлэл, тайланг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх
ажилтныг томилох;

      4.3. Банк дараахь эрх, үүрэгтэй:
             4.3.1. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд мэдээлэл өгөх,
харилцах ажилтныг томилох;
             4.3.2. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан тухайн
хандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хуулийн этгээдийн нэр,
улсын бүртгэлийн болон регистрийн дугаарыг гүйлгээний баримттай тулган шалгаж
хандивыг хүлээн авах;
             4.3.3. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан гүйлгээний
баримтан дээрх хандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, оршин
суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн
дугаар, оршин байгаа газрын хаяг, гүйлгээний утга зэргийг мэдээллийн санд оруулах;
             4.3.4. дансны хөдөлгөөн, түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл (дансны
хуулга)-ийг тухайн данс эзэмшигч болон захиран зарцуулах эрх бүхий этгээд,
Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хорооны хүсэлтийн дагуу шуурхай гаргаж өгөх;
             4.3.5. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн
зарлагын гүйлгээний нийт дүн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлын
дээд хэмжээнээс давсан зарлагын аливаа гүйлгээг зогсоох.

               Тав. Сонгуулийн зардлын дансны бүртгэл хөтлөх,
                               тайлан гаргах

      5.1. Сонгуулийн зардлын данс эзэмшигч, түүний эрх олгосон этгээд нь дансны
орлого, зарлагын гүйлгээнд холбогдох анхан шатны баримтуудыг зохих ѐсоор
бүрдүүлэн хадгалж, бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу
хөтөлнө.
      5.2. Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан дараахь хэсгээс бүрдэнэ:
             5.2.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга;
             5.2.2. нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлан /2, 3 дугаар
хавсралтаар/;
             5.2.3. нам, эвслийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөх
тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/;
             5.2.4. аудитын дүгнэлт

      5.3. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын
тайлан дараахь хэсгээс бүрдэнэ:
             5.3.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга;
             5.3.2. нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан /4 дүгээр
хавсралтаар/;
             5.3.3. нэр дэвшигчийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөх
тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/;
             5.3.4. аудитын дүгнэлт
5.4. Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдээс 5.3.1-5.3.3-т заасан тайланг нэгтгэн
5.2-т заасан тайланг, бие даан нэр дэвшигч 5.3-т заасны дагуу тайлан гаргаж хуульд
заасан хугацааны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

      5.5. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс
байршуулсан банк, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь дансны бүх гүйлгээг
нэгтгэсэн тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш 1 сарын дотор гаргаж
Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

                Зургаа. Зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх

      6.1. Сонгуулийн зардлын дансанд хяналт тавих зорилгоор Сонгуулийн ерөнхий
хороо, Монголбанк хамтран санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулж
болно.

      6.2. Санхүүгийн хяналтын зөвлөл нь Сонгуулийн төв байгууллагын тухай
хуулийн 13 дугаар зүйлийн 1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаж, дараахь
үйл ажиллагаанд хяналт тавина:
            6.2.1. сонгуулийн зардлын данс нээх, хаах;
            6.2.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч
давхар данс нээх, түүгээр гүйлгээ хийж буй эсэх;
            6.2.3. мөнгөн хөрөнгийг хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлж буй эсэх;
            6.2.4. зардлын дансанд төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу
зарцуулж буй эсэх;
            6.2.4. зардлын тогтоосон дээд хэмжээг баримталж буй эсэх.

      6.3. Санхүүгийн хяналтын зөвлөл нь хяналт шалгалтын ажилдаа санхүүгийн
мэргэжлийн хяналтын байгууллагыг татан оролцуулна. Шалгалтын дүнг Сонгуулийн
ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг баталснаар хүчин
төгөлдөр болно.

      6.4. Сонгуулийн ерөнхий хороо нь зардлын тайланг хянан үзэх зорилгоор нам,
эвсэл, нэр дэвшигч, хандивлагч иргэн, хуулийн этгээд, банк, аудитын байгууллагаас
баримт, тодруулгыг гаргуулан авч болно.

     6.5. Шаардлагатай гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, нэр
дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэл, тайланг төрийн
аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.

      6.6. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг нам, эвсэл болон
бие даан нэр дэвшигч бүрээр хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45
хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ.




                                      ----оОо---
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                               Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын
                                                  ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                                  тогтоол/тушаалын 2 дугаар хавсралт


                          ..................................НАМ, ЭВСЛИЙН
                       СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН

Тайлан гаргасан огноо ...................

                                                        Мөнгөн хэлбэр
                    Орлого, зарлагын нэр                                          Бүгд
                                                      Мөнгөн   Мөнгөн бус
         1   Нам, эвслийн өөрийн хөрөнгөнөөс
         2   Хуулийн этгээдээс өгсөн хандив
Орлого




         3   Иргэдээс өгсөн хандив
         4   Бусад
                     ОРЛОГЫН ДҮН
             Нам, эвслийн сонгуулийн мөрийн
         1
             хөтөлбөрийг тайлбарлан таниулах
         2   Нэр дэвшигчийг сурталчлах
             Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан
         3
             зохион байгуулах
             Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль
             эрхэлсэн байгууллага, түүний
         4
Зардал




             ажилтан, шадар туслагчийн хөлс,
             урамшуулал
         5   Бичиг хэргийн зардал
         6   Шуудан, холбооны зардал
         7   Шатахуун, унааны зардал
         8   Албан томилолтын зардал
         9   Бусад зардал
                     ЗАРДЛЫН ДҮН

                       Өглөг

                    ҮЛДЭГДЭЛ



         Тайлан гаргасан:
   Нам, эвслийн төлөөлөх этгээдийн албан тушаал, нэр,
Тэмдэг                       гарын үсэг
   Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
48
                                                 5
                                                 4
                                                 3
                                                 2
                                                 1
                                                                           Д/д
                                                                             Нэр




                                 Нийт дүн
                                                                        дэвшигчдийн нэр
                                                                       бүгд



                                                     нам, эвслийн өөрийн хөрөнгөөс өгсөн



                                                       нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс
                                                                    өгсөн
                                                                                                                        Тайлан гаргасан огноо

                                                                                              Орлого
                                                                                                  үүнээс




                                                             иргэдийн өгсөн хандив




/Тамга, тэмдэг/
Тайлан гаргасан:
                                                        хуулийн этгээдийн өгсөн хандив




                                                                       бүгд




Нэр дэвшигчийн нэр, гарын үсэг
                                                       нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг
                                                             тайлбарлан таниулах
                                                                                                                        .................................................




                                                          Нэр дэвшигчийг сурталчлах


                                                      Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан
                                                              зохион байгуулах


                                                        Нам, эвслийн сонгууль эрхэлсэн
                                                     байгууллага, түүний ажилтан, ухуулагч,
                                                      шадар туслагчийн хөлс, урамшуулал
                                                                                              Зарлага




                                                             бичиг хэргийн зардал
                                                                                                  үүнээс




                                                           шуудан, холбооны зардал



                                                                унааны зардал



                                                           албан томилолтын зардал



                                                       Хуулиар хориглоогүй бусад зардал
                                                                                                                                                                            ............................ НАМ /эвсэл/-ААС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГТГЭСЭН ТАЙЛАН




                                                                        Өглөг



                                                                      Үлдэгдэл
                                                                                                           мян.төгрөг
                                                                                                                                                                                                                                                                                          тогтоол/тушаалын 3 дугаар хавсралт
                                                                                                                                                                                                                                                                                          ...-ны өдрийн хамтарсан ..../.... дугаар
                                                                                                                                                                                                                                                                                       Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын
                                                                                                                                                                                                                                                                                       Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                              Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын
                                                ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                                   тогтоол/тушаалын 4 дүгээр хавсралт


              ..................................НАМ, ЭВСЛЭЭС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ
                                  БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН
                                      СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН

УИХ-ын ....... дугаар тойрог
Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
Тайлан гаргасан огноо ...................

                                                        Мөнгөн хэлбэр
                    Орлого, зарлагын нэр                                           Бүгд
                                                      Мөнгөн   Мөнгөн бус
         1   Нам, эвслийн хөрөнгөнөөс
             Нэр дэвшигчийн өөрийн
         2
             хөрөнгөнөөс
         3   Хуулийн этгээдээс өгсөн хандив
Орлого




         4   Иргэдээс өгсөн хандив
         5   Бусад
                     ОРЛОГЫН ДҮН
             Нам, эвслийн сонгуулийн мөрийн
         1
             хөтөлбөрийг тайлбарлан таниулах
         2   Нэр дэвшигчийг сурталчлах
             Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан
         3
             зохион байгуулах
             Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль
             эрхэлсэн байгууллага, түүний
         4
Зардал




             ажилтан, шадар туслагчийн хөлс,
             урамшуулал
         5   Бичиг хэргийн зардал
         6   Шуудан, холбооны зардал
         7   Шатахуун, унааны зардал
         8   Албан томилолтын зардал
         9   Бусад зардал
                     ЗАРДЛЫН ДҮН

                       Өглөг

                    ҮЛДЭГДЭЛ


         Тайлан гаргасан:
   Нэр дэвшигчийн нэр, гарын үсэг
Тэмдэг
   Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                                    Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын
                                                      ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                                         тогтоол/тушаалын 5 дугаар хавсралт



               НАМ, ЭВСЭЛ /НЭР ДЭВШИГЧ/-ИЙН ХАНДИВЫН ТАЙЛАН



Нам, эвсэл /нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн/-ийн нэр ........................
Нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэр ……………………
УИХ-ын сонгуулийн ….. дугаар тойрог
Тайлан гаргасан огноо ……………………….


А. Иргэдийн хандив

                             Оршин        Хандивын хэмжээ буюу         Банкны
       Хандивлагчийн
                             суугаа        үнийн дүн /төгрөгөөр/       гүйлгээ
№     эцэг/эх/-ийн нэр,                                                              Тайлбар
                             газрын                                    хийсэн
         өөрийн нэр                        Мөнгөн       Мөнгөн бус
                              хаяг                                      огноо




         Дүн


Б. Хуулийн этгээдийн хандив

                                           Гүйцэтгэх        Хандивын хэмжээ буюу
       Хандивлагч           Оршин                                                    Тайлбар
                                           захирлын          үнийн дүн /төгрөгөөр/
№        хуулийн            байгаа
                                        эцэг/эх/-ийн нэр,
      этгээдийн нэр       газрын хаяг                       Мөнгөн     Мөнгөн бус
                                          өөрийн нэр




         Дүн

Жич: 1. “Тайлбар” гэсэн багананд мөнгөн бус хандивыг ямар хэлбэр, хэмжээтэй өгснийг
       тэмдэглэнэ.
      2. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчид энэхүү хавсралтаар тайлан гаргана.
     3. Хуулийн этгээдээс хандив өгөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг дээрх тайланд
       заавал хавсаргана.
    4. Нам, эвсэл болон нам, эвслээс тойрогт нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39
       дүгээр зүйлийн 39,9 дэх заалтыг анхаарна уу.



                 Тайлан гаргасан:

Тэмдэг                        Нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн нэр, төлөөлөх этгээдийн нэр,
                              гарын үсэг, тайлал
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                                  Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын
                                                    ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                                     тогтоол/тушаалын 6 дугаар хавсралт



            НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН
              ЗАРДЛЫН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАН




Банкны нэр …………………………….
Банкны захирлын нэр ………………
Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн нэр..............................
Данс захиран зарцуулагчийн нэр …………………..
Дансны дугаар ……………………..

Тайлан гаргасан огноо ……………………….


                                Үнийн дүн           Гүйлгээ
                                                              Гүйлгээ хийсэн
№     Гүйлгээний утга          /төгрөгөөр/          хийсэн                       Тайлбар
                                                               этгээдийн нэр
                           орлого       зарлага      огноо




           ДҮН




                                      Тайлан гаргасан:


Тамга         ………………. Банкны захирал…………………….
                                           /нэр, гарын үсэг, тайлал/
Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
                                                   Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын
                                                    ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар
                                                      тогтоол/тушаалын 7 дугаар хавсралт




                ЗАРДЛЫН ДАНСЫГ НЭЭХ, ХААХ, ГҮЙЛГЭЭ ЗОГСООХ,
                        МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗӨВШӨӨРӨЛ



       2012 оны .... сарын .... ны өдөр


     УИХ-ын 2012 оны сонгуульд .............................................. нам, эвсэл /нэр
дэвшигч/ ..................................... банк дахь ........................ тоот харилцах дансны
орлого, зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий
хороо, ....... дугаар тойргийн хороонд гаргаж өгөх, тэдгээрээс өгсөн мэдэгдлийн дагуу
энэхүү дансны зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг зогсоох, данс
хаах, сонгуулийн санал хураалт дууссан өдрөөс хойш зардлын тайлан гаргах хүртэл
хугацаанд болон дансны хөдөлгөөний тайлан гаргаснаас хойш хугацаанд гүйлгээ
хийхгүй байх зэрэг ажиллагаа гүйцэтгэхийг ..................................... банкинд зөвшөөрч
байна.



               Зөвшөөрөл гаргасан:

Тэмдэг            Нам, эвслийн нэр, төлөөлөх этгээдийн нэр, гарын үсэг, тайлал
                  /бие даан нэр дэвшигчийн нэр, гарын үсэг/

More Related Content

PPTX
аудитийн мэргэжлийн стандартууд
PDF
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
PPTX
лекц 13
PPTX
PDF
Зардлын бүртгэл тест
PPTX
бараа материалын бүртгэл
PPTX
Авлагын бүргэл
PDF
Зардлын бүртгэл Лекц 11,12
аудитийн мэргэжлийн стандартууд
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
лекц 13
Зардлын бүртгэл тест
бараа материалын бүртгэл
Авлагын бүргэл
Зардлын бүртгэл Лекц 11,12

What's hot (20)

PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
DOCX
зардал
PPTX
Decentralized organization
PDF
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
PPT
Татварын бүртгэлийн тухай ойлголт
PPTX
Lecture 4
PPTX
Lecture11
PDF
Эконометрикс
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
PDF
Зардлын бүртгэл Лекц 8,9
PPTX
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
DOC
Audit gariin avlaga
PPT
DOCX
ЭЗШ-ний арга, аргачлал
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
DOC
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
PPTX
8 oorchlolt oruulsan auditoriin tailan
PPTX
Тэнцвэржүүлсэн үнэлгээний арга. BSC
PPTX
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
PPTX
лекц 10,11
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл - 5
зардал
Decentralized organization
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Lecture 4
Lecture11
Эконометрикс
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Зардлын бүртгэл Лекц 8,9
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Audit gariin avlaga
ЭЗШ-ний арга, аргачлал
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
8 oorchlolt oruulsan auditoriin tailan
Тэнцвэржүүлсэн үнэлгээний арга. BSC
СТОУС 15: Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ
лекц 10,11
Ad

Viewers also liked (20)

PPT
Best places in London to visit
PPT
“Animals and Their Young Ones”
PPTX
How did you use media technologies in the
PPTX
Avdert feedback new
PDF
მასწ ინგლისურის ტესტი 2012
DOC
Mi presentacion
PPT
Waves and doppler
PPTX
Organisation of costume and props
PDF
მასწ ინგლისურის ტესტი 2013
PDF
მასწ ინგლისურის ტესტი 2014
PDF
Namiin jagsaalt 2012
PDF
მასწ ინგლისურის ტესტი 2011
PPTX
The muppets’ marketing campaign
PPTX
Making the advert
PPTX
Locations
PPTX
A2 q3 advert
PPTX
Advert votes new
PPTX
SVN Information
PDF
მასწ ინგლისურის ტესტი 2016
Best places in London to visit
“Animals and Their Young Ones”
How did you use media technologies in the
Avdert feedback new
მასწ ინგლისურის ტესტი 2012
Mi presentacion
Waves and doppler
Organisation of costume and props
მასწ ინგლისურის ტესტი 2013
მასწ ინგლისურის ტესტი 2014
Namiin jagsaalt 2012
მასწ ინგლისურის ტესტი 2011
The muppets’ marketing campaign
Making the advert
Locations
A2 q3 advert
Advert votes new
SVN Information
მასწ ინგლისურის ტესტი 2016
Ad

Similar to Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам (20)

PDF
Togt 17-dans neeh, haah juram
PDF
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
PDF
Togt 25
PDF
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
PDF
Togt 15-observer журам
PDF
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
PDF
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
PDF
Songuuliin tuhai huuli
PDF
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
PDF
Togt 26
PDF
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
PDF
Togt 59-sanaliin huudas-12-netd
PDF
Togt 59-sanaliin huudas-12-netd
PDF
Togt 59-sanaliin huudas-12-netd
PDF
Сонгуулийн тухай хууль
PDF
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
PDF
Togt 36
PDF
Zardal surgalt
PDF
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
PDF
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Togt 17-dans neeh, haah juram
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 25
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Togt 15-observer журам
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Songuuliin tuhai huuli
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26
Сью Нелсон - Сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үйл явц
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
Сонгуулийн тухай хууль
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 36
Zardal surgalt
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай

More from GEC Mongolia (20)

PDF
Маягт, загвар батлах №138
PDF
Burtgeliin juram
PDF
Ubeg snj-juram
PDF
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
PDF
Sanaliin huudasnii juram 2013
PDF
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
PDF
Sanal avah ajliin zohion baiguulah
PDF
Yos zuin durem
PDF
Songuuliin horoodiin deg 2013
PDF
Hesgiin horoonii bair 2013
PDF
Hariutslaga 2013
PDF
Barimt bichig burtgeh juram 2013
PDF
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
PDF
Togt 14-mayagt, zagvaruud - last
PDF
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
PDF
Togt 14-mayagt, zagvaruud
PDF
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
PDF
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
PDF
Togt 139-unemlehnii zagvaruud
PDF
Togt 139-unemlehnii zagvaruud
Маягт, загвар батлах №138
Burtgeliin juram
Ubeg snj-juram
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah ajliin zohion baiguulah
Yos zuin durem
Songuuliin horoodiin deg 2013
Hesgiin horoonii bair 2013
Hariutslaga 2013
Barimt bichig burtgeh juram 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud

Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ 2012 оны ... дугаар Улаанбаатар сарын ....-ны өдөр Дугаар ...../..... хот “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам” батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкнаас хамтран ТОГТООХ нь: 1. “Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлангийн загварыг 2 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэгтгэсэн тайлангийн загварыг 3 дугаар хавсралтаар, нам, эвслээс тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн тайлангийн загварыг 4 дүгээр хавсралтаар, нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн хандивын тайлангийн загварыг 5 дугаар хавсралтаар, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны гүйлгээг нэгтгэсэн тайлангийн загварыг 6 дугаар хавсралтаар, зардлын дансыг нээх, хаах, гүйлгээ зогсоох, мэдээлэл өгөх зөвшөөрлийн загварыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн/-д даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны хамтран баталсан 2008 оны 27/238 дугаар тогтоол /тушаал/-ыг хүчингүй болсонд тооцсугай. ГАРЫН ҮСЭГ
  • 2. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 1 дүгээр хавсралт СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭХ, ХААХ, БҮРТГЭЛ, ТАЙЛАНГ ХӨТЛӨХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл болон тойргийн хороонд бүртгүүлсэн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг нээх, хаах, уг дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах, бүртгэл хөтлөх, зардлын тайлан гаргах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Нам, эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна. Хоёр. Сонгуулийн зардлын данс нээх, хаах 2.1. Нам, эвсэл нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг дараахь бичиг баримтыг бүрдүүлж, банкинд нээлгэнэ: 2.1.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт; 2.1.2. улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 2.1.3. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн шийдвэр, батламжийн хуулбар; 2.1.4. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг, тэмдгийн дардас; 2.1.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг зогсоох, данс хаах зөвшөөрөл. 2.2. Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч бүр дээр, бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор дараахь баримт бичгийг бүрдүүлж, банкинд нээлгэнэ: 2.2.1. сонгуулийн зардлын данс нээлгэх хүсэлт; 2.2.2. иргэний үнэмлэх болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн Тойргийн хорооны тогтоол, нэр дэвшигчийн үнэмлэхийн хуулбар; 2.2.3. сонгуулийн зардлын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маяг; 2.2.4. нэр дэвшигч нь дансыг захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэхээр бол тухайн этгээдэд олгосон итгэмжлэл; 2.2.5. дансны гүйлгээний тухай мэдээлэл өгөх, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг зогсоох, данс хаах зөвшөөрөл.
  • 3. 2.3. Банк нь энэ журмын 2.1, 2.2-д заасан баримт бичгийг үндэслэн нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээж, энэ тухай нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид 2 хоногийн дотор мэдэгдэнэ. 2.4. Нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч өөрийн сонгуулийн зардлын данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана. 2.5. Банк сонгуулийн зардлын дансыг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн албан мэдэгдэл, нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн зөвшөөрлийн дагуу дараахь тохиолдолд хаана: 2.5.1. нам, эвсэл сонгуульд оролцохоос татгалзсан; 2.5.2. эвсэл тарсан; 2.5.3. бие даан нэр дэвшигч нэрээ татсан; 2.5.4. тойрогт нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай тойргийн хорооны шийдвэр гарсан; 2.5.5. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг хүлээн авсны дараа банкинд өгсөн зааврын дагуу. Гурав. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах 3.1. Сонгуулийн зардлын дансанд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс өгсөн хандивыг зөвхөн үндэсний валютаар төвлөрүүлж, тухайн дансаар дамжуулан дараахь зориулалтаар зарцуулна: 3.1.1. нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах; 3.1.2. нэр дэвшигчийг сурталчлах; 3.1.3. сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах; 3.1.4. нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал. 3.2. Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын нийт хэмжээ нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлын дээд хэмжээнээс хэтэрч үл болно. Дөрөв. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, банкуудын эрх, үүрэг 4.1. Сонгуулийн ерөнхий хороо дараахь эрх, үүрэгтэй: 4.1.1. энэ журмыг хэрэгжүүлэх талаар Монголбанк, банкуудтай хамтран ажиллах; 4.1.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны орлого, зарлагын гүйлгээний тухай мэдээлэлтэй танилцах; 4.1.3. сонгуулийн зардлын дансны талаархи өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу хянаж шийдвэрлэх; 4.1.4. Монголбанк, банкуудтай хамтран ажиллах ажилтныг томилох; 4.1.5. Энэхүү журам болон зардлын дээд хэмжээг тогтоосон шийдвэрийг банкинд хүргүүлэх.
  • 4. 4.2. Монголбанк дараахь эрх, үүрэгтэй: 4.2.1. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкны үйл ажиллагаанд хяналт тавих; 4.2.2. энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар банкинд зориулж зөвлөмж гаргаж болно; 4.2.3. мэдээлэл, тайланг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажилтныг томилох; 4.3. Банк дараахь эрх, үүрэгтэй: 4.3.1. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд мэдээлэл өгөх, харилцах ажилтныг томилох; 4.3.2. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан тухайн хандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаарыг гүйлгээний баримттай тулган шалгаж хандивыг хүлээн авах; 4.3.3. орлогын /хандивын/ гүйлгээ хийж буй банкны ажилтан гүйлгээний баримтан дээрх хандивлагч иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, оршин байгаа газрын хаяг, гүйлгээний утга зэргийг мэдээллийн санд оруулах; 4.3.4. дансны хөдөлгөөн, түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл (дансны хуулга)-ийг тухайн данс эзэмшигч болон захиран зарцуулах эрх бүхий этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хорооны хүсэлтийн дагуу шуурхай гаргаж өгөх; 4.3.5. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн зарлагын гүйлгээний нийт дүн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын аливаа гүйлгээг зогсоох. Тав. Сонгуулийн зардлын дансны бүртгэл хөтлөх, тайлан гаргах 5.1. Сонгуулийн зардлын данс эзэмшигч, түүний эрх олгосон этгээд нь дансны орлого, зарлагын гүйлгээнд холбогдох анхан шатны баримтуудыг зохих ѐсоор бүрдүүлэн хадгалж, бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хөтөлнө. 5.2. Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан дараахь хэсгээс бүрдэнэ: 5.2.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга; 5.2.2. нам, эвслийн сонгуулийн зардлын нэгдсэн тайлан /2, 3 дугаар хавсралтаар/; 5.2.3. нам, эвслийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/; 5.2.4. аудитын дүгнэлт 5.3. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан дараахь хэсгээс бүрдэнэ: 5.3.1. тайлангийн товч танилцуулга, тодруулга; 5.3.2. нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан /4 дүгээр хавсралтаар/; 5.3.3. нэр дэвшигчийн хандивын тайлан /Хуулийн этгээдээс хандив өгөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргах/; 5.3.4. аудитын дүгнэлт
  • 5. 5.4. Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдээс 5.3.1-5.3.3-т заасан тайланг нэгтгэн 5.2-т заасан тайланг, бие даан нэр дэвшигч 5.3-т заасны дагуу тайлан гаргаж хуульд заасан хугацааны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. 5.5. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банк, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш 1 сарын дотор гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Зургаа. Зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх 6.1. Сонгуулийн зардлын дансанд хяналт тавих зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк хамтран санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. 6.2. Санхүүгийн хяналтын зөвлөл нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаж, дараахь үйл ажиллагаанд хяналт тавина: 6.2.1. сонгуулийн зардлын данс нээх, хаах; 6.2.2. нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч давхар данс нээх, түүгээр гүйлгээ хийж буй эсэх; 6.2.3. мөнгөн хөрөнгийг хуульд заасан эх үүсвэрээр бүрдүүлж буй эсэх; 6.2.4. зардлын дансанд төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэх; 6.2.4. зардлын тогтоосон дээд хэмжээг баримталж буй эсэх. 6.3. Санхүүгийн хяналтын зөвлөл нь хяналт шалгалтын ажилдаа санхүүгийн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан оролцуулна. Шалгалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг баталснаар хүчин төгөлдөр болно. 6.4. Сонгуулийн ерөнхий хороо нь зардлын тайланг хянан үзэх зорилгоор нам, эвсэл, нэр дэвшигч, хандивлагч иргэн, хуулийн этгээд, банк, аудитын байгууллагаас баримт, тодруулгыг гаргуулан авч болно. 6.5. Шаардлагатай гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэл, тайланг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна. 6.6. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын тайланг нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч бүрээр хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ. ----оОо---
  • 6. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 2 дугаар хавсралт ..................................НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН Тайлан гаргасан огноо ................... Мөнгөн хэлбэр Орлого, зарлагын нэр Бүгд Мөнгөн Мөнгөн бус 1 Нам, эвслийн өөрийн хөрөнгөнөөс 2 Хуулийн этгээдээс өгсөн хандив Орлого 3 Иргэдээс өгсөн хандив 4 Бусад ОРЛОГЫН ДҮН Нам, эвслийн сонгуулийн мөрийн 1 хөтөлбөрийг тайлбарлан таниулах 2 Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан 3 зохион байгуулах Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний 4 Зардал ажилтан, шадар туслагчийн хөлс, урамшуулал 5 Бичиг хэргийн зардал 6 Шуудан, холбооны зардал 7 Шатахуун, унааны зардал 8 Албан томилолтын зардал 9 Бусад зардал ЗАРДЛЫН ДҮН Өглөг ҮЛДЭГДЭЛ Тайлан гаргасан: Нам, эвслийн төлөөлөх этгээдийн албан тушаал, нэр, Тэмдэг гарын үсэг Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
  • 7. 48 5 4 3 2 1 Д/д Нэр Нийт дүн дэвшигчдийн нэр бүгд нам, эвслийн өөрийн хөрөнгөөс өгсөн нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс өгсөн Тайлан гаргасан огноо Орлого үүнээс иргэдийн өгсөн хандив /Тамга, тэмдэг/ Тайлан гаргасан: хуулийн этгээдийн өгсөн хандив бүгд Нэр дэвшигчийн нэр, гарын үсэг нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах ................................................. Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, шадар туслагчийн хөлс, урамшуулал Зарлага бичиг хэргийн зардал үүнээс шуудан, холбооны зардал унааны зардал албан томилолтын зардал Хуулиар хориглоогүй бусад зардал ............................ НАМ /эвсэл/-ААС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГТГЭСЭН ТАЙЛАН Өглөг Үлдэгдэл мян.төгрөг тогтоол/тушаалын 3 дугаар хавсралт ...-ны өдрийн хамтарсан ..../.... дугаар Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны
  • 8. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 4 дүгээр хавсралт ..................................НАМ, ЭВСЛЭЭС ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН УИХ-ын ....... дугаар тойрог Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр Тайлан гаргасан огноо ................... Мөнгөн хэлбэр Орлого, зарлагын нэр Бүгд Мөнгөн Мөнгөн бус 1 Нам, эвслийн хөрөнгөнөөс Нэр дэвшигчийн өөрийн 2 хөрөнгөнөөс 3 Хуулийн этгээдээс өгсөн хандив Орлого 4 Иргэдээс өгсөн хандив 5 Бусад ОРЛОГЫН ДҮН Нам, эвслийн сонгуулийн мөрийн 1 хөтөлбөрийг тайлбарлан таниулах 2 Нэр дэвшигчийг сурталчлах Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан 3 зохион байгуулах Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний 4 Зардал ажилтан, шадар туслагчийн хөлс, урамшуулал 5 Бичиг хэргийн зардал 6 Шуудан, холбооны зардал 7 Шатахуун, унааны зардал 8 Албан томилолтын зардал 9 Бусад зардал ЗАРДЛЫН ДҮН Өглөг ҮЛДЭГДЭЛ Тайлан гаргасан: Нэр дэвшигчийн нэр, гарын үсэг Тэмдэг Ерөнхий нягтлан бодогч /Данс захиран зарцуулах этгээдийн/ нэр, гарын үсэг
  • 9. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны … дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 5 дугаар хавсралт НАМ, ЭВСЭЛ /НЭР ДЭВШИГЧ/-ИЙН ХАНДИВЫН ТАЙЛАН Нам, эвсэл /нэр дэвшигчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн/-ийн нэр ........................ Нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэр …………………… УИХ-ын сонгуулийн ….. дугаар тойрог Тайлан гаргасан огноо ………………………. А. Иргэдийн хандив Оршин Хандивын хэмжээ буюу Банкны Хандивлагчийн суугаа үнийн дүн /төгрөгөөр/ гүйлгээ № эцэг/эх/-ийн нэр, Тайлбар газрын хийсэн өөрийн нэр Мөнгөн Мөнгөн бус хаяг огноо Дүн Б. Хуулийн этгээдийн хандив Гүйцэтгэх Хандивын хэмжээ буюу Хандивлагч Оршин Тайлбар захирлын үнийн дүн /төгрөгөөр/ № хуулийн байгаа эцэг/эх/-ийн нэр, этгээдийн нэр газрын хаяг Мөнгөн Мөнгөн бус өөрийн нэр Дүн Жич: 1. “Тайлбар” гэсэн багананд мөнгөн бус хандивыг ямар хэлбэр, хэмжээтэй өгснийг тэмдэглэнэ. 2. Тойрогт нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчид энэхүү хавсралтаар тайлан гаргана. 3. Хуулийн этгээдээс хандив өгөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг дээрх тайланд заавал хавсаргана. 4. Нам, эвсэл болон нам, эвслээс тойрогт нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39,9 дэх заалтыг анхаарна уу. Тайлан гаргасан: Тэмдэг Нам, эвсэл /нэр дэвшигч/-ийн нэр, төлөөлөх этгээдийн нэр, гарын үсэг, тайлал
  • 10. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 6 дугаар хавсралт НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАН Банкны нэр ……………………………. Банкны захирлын нэр ……………… Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн нэр.............................. Данс захиран зарцуулагчийн нэр ………………….. Дансны дугаар …………………….. Тайлан гаргасан огноо ………………………. Үнийн дүн Гүйлгээ Гүйлгээ хийсэн № Гүйлгээний утга /төгрөгөөр/ хийсэн Тайлбар этгээдийн нэр орлого зарлага огноо ДҮН Тайлан гаргасан: Тамга ………………. Банкны захирал……………………. /нэр, гарын үсэг, тайлал/
  • 11. Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хамтарсан ...../..... дугаар тогтоол/тушаалын 7 дугаар хавсралт ЗАРДЛЫН ДАНСЫГ НЭЭХ, ХААХ, ГҮЙЛГЭЭ ЗОГСООХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗӨВШӨӨРӨЛ 2012 оны .... сарын .... ны өдөр УИХ-ын 2012 оны сонгуульд .............................................. нам, эвсэл /нэр дэвшигч/ ..................................... банк дахь ........................ тоот харилцах дансны орлого, зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, ....... дугаар тойргийн хороонд гаргаж өгөх, тэдгээрээс өгсөн мэдэгдлийн дагуу энэхүү дансны зардлын дээд хэмжээнээс давсан зарлагын гүйлгээг зогсоох, данс хаах, сонгуулийн санал хураалт дууссан өдрөөс хойш зардлын тайлан гаргах хүртэл хугацаанд болон дансны хөдөлгөөний тайлан гаргаснаас хойш хугацаанд гүйлгээ хийхгүй байх зэрэг ажиллагаа гүйцэтгэхийг ..................................... банкинд зөвшөөрч байна. Зөвшөөрөл гаргасан: Тэмдэг Нам, эвслийн нэр, төлөөлөх этгээдийн нэр, гарын үсэг, тайлал /бие даан нэр дэвшигчийн нэр, гарын үсэг/