SlideShare a Scribd company logo
Ломбардны үйлчилгээний систем




      1.Системийн зорилго

Өнөөдөр зах зээлийн хэрэгцээнээс үүдэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа
эрхэлдэг байгууллагууд маш ихээр нээгдэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Гэвч эдгээр газруудыг ихэнх нь буюу томоохон байгууллагуудаас бусад нь гар
аргаар үйл ажиллагаа явуулдаг. Иймд энэхүү систем нь гар ажиллагаа халж
барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, тайлан тооцоог компьютер
ашиглан найдвартай хурдан шуурхай боловсруулах зорилготой.




      2.Хэрэглэгчийн талаарх мэдээлэл

“Дуйнхар Тэргүүн” ХХКомпани нь иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг
барьцаалан зээл олгох үйлчилгээ явуулдаг. Энэхүү байгууллагаар түргэн
хугацаанд бага хэмжээний зээл хүссэн иргэд үйлчлүүлдэг. Уг байгууллага нь
банктай харьцуулахад зээлийн хүү өндөр боловч иргэдээс олон төрлийн бичиг
баримт шаардалгүй зээлийг цаг алдалгүй хурдан олгох зэргээрээ давуу талтай.
Энэ компани Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гар
аргаар бүх үйл ажиллагаагаа явуулдаг.




                                        1
Ломбардны үйлчилгээний систем



         3.Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог



    Үйлчилгээг 16 наснаас дээш буюу иргэний үнэмлэхтэй иргэдэд үзүүлнэ.
    Зөвхөн иргэний үнэмлэхээр үйлчилнэ.
    Зээлийн хугацаанд үйлчлүүлэгчийн барьцаанд үлдээсэн эд зүйлсийн бүрэн
       бүтэн байдлыг ломбард хариуцна.
    Иргэдийн эд зүйлсийг маш сайн шалгаж шаардагатай бол тухайн өдөр гарч
       буй үйлчлэгч бичиж тэмдэглэнэ.
    Бичиг баримт болон хууль бус эд зүйлсийг барьцаалан зээл олгохгүй.
    Зээл олгохдоо зээлдэгчийн барьцаалах эд зүйлийн үндсэн үнийн 70-аас
       илүүгүй хувьтай тэнцэх төгрөгөөр үнэлж зээлийн дээд хэмжээг тогтоодог.
    Зээлийн хугацаа хамгийн ихдээ 180 хоног буюу 6 сар байна.
    Зээлдэгч хүсвэл зээлийн хугацааг сунгаж болох ба зээлийн үндсэн хугацаа
       болох 180 хоног хүртэлх хугацаагаар сунгана.
    Зээлийн хугацаа хэтэрснээс хойш зээл болон зээлийн хүү дээр торгууль
       тооцогддог. Торгуулийн хугацаа дууссаны дараа тухайн зээлдэгч рүү албан
       ѐсоор мэдэгдэж 7 хоног хүлээсний эцэст барьцааны эд зүйлийг зохих үнээр
       худалдаж компанийг хохиролгүй болгоно.




                                         2
Ломбардны үйлчилгээний систем



                                Систем хөгжүүлэх үндэслэл

Энэ компани нь одоогоор үйл ажиллагаа гар аргаар явуулж байгаа бөгөөд үүнээс үүдэн дараах
асуудлууд тулгамдаад байна. Үүнд:

   1. Үйлчлүүлэгчдийн өдөр бүр нэмэгдэж байгаа учир бичиг цаас баримтны тоо хэт олширсон
       ба тухайн баримт бичгийг хайж олоход нилээдгүй хугацаа .
   2. Нэг үйлчлүүлэгч дээр хэт удсанаас дараа дараагийн үйлчлүүлэгчдийг удаан хүлээлгэж
       бухимдуулах.
   3. Зээлийн хүү, торгуулийн тооцоо зэргийг бодох нь төвөгтэй, алдаатай бодогдох
       магадлалтай.
   4. Үйлчилгээний ажилтан зээлийн тооцоог буруу хийсний улмаас зээлдэгч, зээлдүүлэгч
       хоѐрын хооронд маргаан үүсэх.
   5. Тайлант хугацаанд тайлан гаргахад ажиллагаа ихтэй, цаг хугацаа их зарцуулдаг.
   6. Улирлын эцсийн тайланг буруу бодсоноос татварын хэмжээг буруу тогтоох.

Эдгээрээс үүдэж цаашдаа үйлчлүүлэгчийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа. Иймээс энэ
асуудлыг хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг шийдэх хамгийн сайн арга бол
өгөгдлийн сан удирдах системээр нэгдсэн санг боловсруулж нэвтрүүлэх юм.




                                 Системийн хамрах хүрээ

Энэхүү системийг Дуйнхар Тэргүүн ХХКомпанитай адилхан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
эрхэлдэг бүх аж ахуй нэгж байгууллагууд ашиглах боломжтой.




                                              3
Ломбардны үйлчилгээний систем



                         Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт

Ломбард нь богино хугацаанд бага хэмжээний зээл хүссэн иргэдийн эд зүйлсийг (үл хөдлөх болон
хөдлөх хөрөнгө) барьцаалан тодорхой хэмжээний хүүтэй зээл олгодог гишүүнчлэлгүй санхүүгийн
үйлчилгээ банк бус байгууллага.

Зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бусдад түр ашиглуулж буй мөнгөн хөрөнгө.

Зээлдүүлэгч нь зээл олгогч

Зээлдэгч нь зээл авагч

Орлого нь ломбарданд ямар нэг хэлбэрээр орсон мөнгө

Зарлага нь ломбарданаас ямар нэг хэлбэрээр гарсан мөнгө

Орлогын утга нь орлого ямар учир, юунд зориулагдсан гэдгийг тодорхойлно

Зарлагын утга нь зарлага ямар учир, юунд зориулагдсан гэдгийг тодорхойлно

Зээл олгох нь зээлдүүлэгч нь зээлдүүлэгчид мөнгө зээлдүүлэх

Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг ашиглах хугацаа

Зээлийн сунгалт нь зээлдэгч зээлийн ашиглах хугацааг сунгах

Зээлийн хүү нь зээлдэгч нь зээлийг тодорхой хугацаанд ашигласны төлөө зээлдүүлэгчид төлж буй
зээлийн хэмжээнээс хамаарсан төлбөр

Торгууль тооцох нь зээлдэгч нь зээлийн журмыг зөрчсөн эсвэл зээлийн хугацаа хэтрүүлснийхээ
төлөө зээлдүүлэгчид төлж буй зээлийн хэмжээнээс хамаарсан төлбөр

Зээлийг барагдуулах нь зээлдэгч нь зээлийг ашиглаж дуусаад зээлдүүлэгчид буцааж олгох.




                                              4
Ломбардны үйлчилгээний систем


                       Хэрэглэгчийн функциональ шаардлага

Асуудлын тодорхойлолт

      Системийн нэр: Ломбардны үйлчилгээний систем
      Системийн хүрээ: Дүйнхэр Тэргүүн ХХК-ны ажлын байранд
      Системийг хэрэгжүүлэх газар: Дүйнхэр Тэргүүн ХХК
      Системийг хэрэгжүүлэгч: О.Өнөрбулган
      Тодорхойлолтыг гаргасан: О.Өнөрбулган
      Огноо: 2011-10-10.
Зээлдэгчийг бүртгэх

      регистрийн дугаар,эцгийн нэр,өөрийн нэр,утасны дугаар,гэрийн хаяг

Эд зүйлийг бүртгэх

      эд зүйлийн дугаар, эд зүйлийн нэр, төрөл, үнэ, бүртгэгдсэн огноо, барьцаанд байх
      хугацаа, эд зүйлийн талаарх нэмэлт мэдээлэл, эзэмшигчийн регистрийн дугаар

Зарлага бүртгэх (зарлагын дугаар, эд зүйлийн дугаар, зарлагын утга, зарлагын хэмжээ,
огноо )

Зээлдүүлэгийн тайлан гаргах

      зээлдэгчийн регитр, зээлдэгчийн нэр, зээл гаргасан огноо, зээлийн хэмжээ, зээлийн
      хүү, зээлийн хугацаа, төлсөн хэмжээ, төлсөн огноо

Барьцаанд байгаа эд зүйлсийн тайлан гаргах

      Эд зүйлийн дугаар, нэр төрөл, бүртгэгдсэн огноо, барьцаанд байх хугацаа, дуусах
      огноо, үнэ, нэмэлт мэдээлэл, эзэмшигчийн регистрийн дугаар.

Зээл олгох

      -зээлдэгчийн барьцаалуулах эд зүйлийг үндсэн үнийх нь 60 хүртэлх хувьтай тэнцэх
      төгрөгөөр үнэлж зээлийн дээд хэмжээг тогтооно.

Зээлийн доод хэмжээ 10000 төгрөг байна.

Барьцаалах эд зүйлийн үндсэн үнэ 10000 төгрөгөөс доош бол зээл олгохгүй.




                                             5
Ломбардны үйлчилгээний систем


Зээлийн хүүг тооцох

      Зээлийн хүүгийн доод хэмжээ 0.27% байна.

      Зээлийн хүүг хугацаанаас хамаарч доорхи байдлаар тооцно.

             1-30 хоногт хоногийн 0.42%

             31-60 хоногт хоногийн 0.39%

             61-90 хоногт хоногийн 0.36%

             91-120 хоногт хоногийн 0.33%

             121-150 хоногт хоногийн 0.30%

             151-180 хоногт хоногийн 0.27%-иар бодно

      Зээлийн хугацаанд мөнгө нэмж зээлдсэн тохиолдолд хугацаанаас үл хамааран
      зээлийн хүү хоногийн 0.35% байна.

Зээлийн хугацаа

      Зээлийн хугацаа хамгийн ихдээ 180 хоног байна.

      Зээлийн хугацаа дууссан өдрөөс хойш 14 хоног барьцаалсан эд зүйлийг
      торгуультай хүлээлгэнд оруулна. Хэрэв уг хугацаанд зээлдэгч зээлээ төлж
      барагдуулах эсвэл зээлийн хугацааг сунгахгүй бол эд зүйлийг зохих үнээр нь
      худалдаалж ломбардыг хохиролгүй болгоно.

             Уг системд зээлийн хугацаа дуусаж торгуульд орсон эд зүйлийг дараах
             шинж чанараар нь харуулна.

                      Эд зүйлийн дугаар, нэр төрөл, бүртгэгдсэн огноо, торгуульд орсон
                      огноо, үнэ, нэмэлт мэдээлэл,эзэмшигчийн регистрийн дугаар.

             Мөн худалдаалах эд зүйлсийн тайланг дараах хэлбэртэй гаргадаг байна.

                      Эд зүйлийн дугаар, нэр төрөл, нэмэлт мэдээлэл, бүртгэгдсэн огноо,
                      худалдах үнэ.




                                             6
Ломбардны үйлчилгээний систем


Зээлийн сунгалт

      Зээлдэгч зээлийн хугацааг зээлийн үндсэн хугацаатай нийт 180 хоног хүртэл
      сунгаж болно.

      Зээлийн хугацааг зээлийн үндсэн хугацаа дуусахаас өмнө сунгуулбал доорхи
      нөхцөлөөр сунгалтыг хийнэ.

             Зээлдэгч зээлийн хүүг төлөхгүйгээр зээлээ сунгуулж болох ба ийм
             тохиолдолд хүүгээс хүү бодогдох ба нийт мөнгөнд хоногийн 0.37%-ийн хүү
             бодогдоно.

             Зээлийн хүүг төлж сунгалт хийсэн тохиолдолд зөвхөн үлдэгдлээс хүү
             бодогдох ба хоногийн 0.35%-ийн хүү бодогдоно.

             Зээлийн хүүнээс гадна зээлийн 50-иас доошгүй хувь нь төлөгдсөн байвал
             зээлийн үлдэгдэлд хоногийн 0.33%-ийн хүү бодно.

      Зээлийн хугацаа дууссаны дараах 14 хоногт багтааж сунгалтыг хийлгэвэл доорхи
      нөхцлөөр сунгалтыг хийнэ.

             Торгууль болон зээлийн хүүг бүрэн төлсөн байх ба үлдэгдэлд хоногийн
             0.45%ийн хүү бодно.

             Хэрэв торгууль болон зээлийн хүүг бүрэн төлсөн ба үүнээс гадна зээлийн
             50иас доошгүй хувь нь төлөгдсөн байвал үлдэгдэлд хоногийн 0.40%ийн хүү
             бодно.

             Торгууль болон хүүг бүрэн төлж барагдуулахгүй бол сунгалт хийхгүй.

      Сунгалт бүртгэх

             Эд зүйлийн дугаар, сунгалт хийсэн огноо, сунгасан хугацаа, сунгалтын
             нөхцөл, хүүний өөрчлөлт.

      Сунгалтын нөхцлүүдийг агуулсан лавлах байх ба уг лавлахын нөхцөлөөс
      хамааруулан зээлийн хүүг тооцоолдог болно.

Торгууль тооцох

      Зээлийн хугацаа хэтэрснээс хойш зээл болон зээлийн хүү дээр торгууль бодогдох
      ба хоногийн 1%-н хүү бодогдоно.

      Хэрэв зээлийн хугацаа 180 хоногоос хэтрээгүй бол зохих торгууль хүүг төлөөд
      торгуулийн 14 хоногийн дотор зээлийн хугацааг сунгаж болно.


                                          7
Ломбардны үйлчилгээний систем
      торгуулийн 14 хоног дууссаны дараа барьцааны эд зүйлийг зохих үнээр худалдаж
      ломбардыг хохиролгүй болгоно.

      Торгуулийн 14 хоног өнгөрснөөс хойш зээлд сунгалт хийхгүй.

Зээлийг барагдуулах

      Зээлийг хэсэгчилж төлөхийг хориглоно.

      Торгуулийг хугацаа дууссанаас хойш барьцааны эд зүйл худалдаагүй байсан
      тохиолдолд зээлдэгч зээлийг төлж эд зүйлээ буцаан авахыг хүсвэл зээлийг бүрэн
      барагдуулна.

Ашгийн тайлан гаргах

      Орлогын дугаар, эд зүйлийн дугаар, орлогын утга, орлогын хэмжээ, ашиг

      Эд зүйлс, зээлдэгч, орлого, зарлагын мэдээлэл, сунгалтын мэдээлэл дээр
      дэлгэрэнгүй болон энгийн хайлт хийх боломжтой.

      Хайлтын мэдээллийг хэвлэх боломжтой байх.




Хэрэглэгчийн функциональ бус шаардлага

   1. Програмын ерөнхий бүтэц ямар ч хүн ашиглахад боломжтой буюу ашиглахад
      ойлгомжтой байх.
   2. Програмын бүх хэсэг Монгол хэл дээр бичигдсэн байна.
   3. Програм руу нэвтрэхэд эрх бүхий хэрэглэгийн нэр нууц үгээр нэвтэрдэг байх.
   4. Барьцааны эд зүйлийн мэдээллийг хурдан шуурхай хайдаг байх.
   5. Хайлтын мэдээллийг хэвлэх боломжтой байх.
   6. Өгөгдлийн санд байгаа мэдээллийг 1 бус аргаар эрэмбэлэх боломжтой байх.




                                          8

More Related Content

PDF
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
PPTX
мэдээллийн системийг хөгжүүлэх
PDF
ERP мэдээлэл, тооцооллын систем
PPTX
лекц №1.pptx бмс
DOCX
SCRUM арга
PPTX
Лекц-6
PPTX
Мэдээллийн системийг хөгжүүлэх
DOCX
газрын маргааны кэйс
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
мэдээллийн системийг хөгжүүлэх
ERP мэдээлэл, тооцооллын систем
лекц №1.pptx бмс
SCRUM арга
Лекц-6
Мэдээллийн системийг хөгжүүлэх
газрын маргааны кэйс

What's hot (20)

PPTX
Company erh zui
 
PDF
2005 354 zgt
PPTX
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
PDF
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
PPTX
лекц 3
PDF
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
PPTX
Business strategy 10
PPT
2.4.proposal development lecture
PDF
зочны амны алчуурын тухай
PDF
үйлдвэрлэлийн менежментийн жишээ бодлого
PDF
PPT
PDF
Системийн шинжилгээ, зохиомж
PDF
Сэлэнгэ зочид буудлын систем
PDF
Matematic logic 2006 yu.namsrai
PPTX
Sedev 8 barimt, toologo toim
PPTX
дэлхийн улсуудын хэл
PPTX
Hudulmuriin erh zui lecture
PPTX
Lekts 10
PPTX
сэдэв 2-хотш
Company erh zui
 
2005 354 zgt
Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
лекц 3
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Business strategy 10
2.4.proposal development lecture
зочны амны алчуурын тухай
үйлдвэрлэлийн менежментийн жишээ бодлого
Системийн шинжилгээ, зохиомж
Сэлэнгэ зочид буудлын систем
Matematic logic 2006 yu.namsrai
Sedev 8 barimt, toologo toim
дэлхийн улсуудын хэл
Hudulmuriin erh zui lecture
Lekts 10
сэдэв 2-хотш
Ad

Viewers also liked (9)

PPT
Micro.lecture.11
DOCX
Бие даалт 1
PDF
Цалингийн бүртгэлийн систем
PPTX
кино театрын тасалбар захиалгын систем
PPTX
бөөний төвийн бараа бүртгэлийн систем
PDF
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
PDF
Дэлгүүрийн кассын систем
DOC
Proj Descr
DOC
Proj Example1
Micro.lecture.11
Бие даалт 1
Цалингийн бүртгэлийн систем
кино театрын тасалбар захиалгын систем
бөөний төвийн бараа бүртгэлийн систем
Комьпютерын дэлгүүрийн бүртгэл
Дэлгүүрийн кассын систем
Proj Descr
Proj Example1
Ad

Similar to Visual ii (20)

PDF
Банкны зээлийн систем
PPTX
Зээлийн бүртгэл
PPTX
Зээлийн шинжилгээ power point-11
PPTX
БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ.pptx
PPTX
Sbeul8.2020 2021on
PPTX
Sbeul11.2019 2020on
PPTX
Зээлийн шинжилгээ power point-9
PPTX
Зээлийн шинжилгээ power point-7
DOC
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
PPTX
Зээлийн шинжилгээ power point-8
PDF
банкны хадгаламжийн үйлчилгээний маркетинг
PPTX
Банкны хяналт шинжилгээ power point-9
PPTX
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
PPTX
банк санхүүгийн үндэс
PPTX
Econl14 2. 2020-2021on
PPTX
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
PDF
Дархан-Уул аймгийн арилжааны банкны лизингийн үйлчилгээг боловсронгуй болгох ...
PPTX
PPTX
Зээлийн шинжилгээ power point-10
PPTX
Fma l 2 2020 delgerengui
Банкны зээлийн систем
Зээлийн бүртгэл
Зээлийн шинжилгээ power point-11
БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ.pptx
Sbeul8.2020 2021on
Sbeul11.2019 2020on
Зээлийн шинжилгээ power point-9
Зээлийн шинжилгээ power point-7
Б.Дөлгөөн - ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО
Зээлийн шинжилгээ power point-8
банкны хадгаламжийн үйлчилгээний маркетинг
Банкны хяналт шинжилгээ power point-9
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
банк санхүүгийн үндэс
Econl14 2. 2020-2021on
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
Дархан-Уул аймгийн арилжааны банкны лизингийн үйлчилгээг боловсронгуй болгох ...
Зээлийн шинжилгээ power point-10
Fma l 2 2020 delgerengui

More from Onobold Odgerel (20)

DOCX
Семинар-3
DOCX
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
DOCX
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
DOCX
төслийн зорилго
DOCX
төслийн зорилго
DOCX
макро эдийн засгийн бие даалтын бодлого
DOCX
семинар №10
DOCX
семинар №9
DOCX
International economics hutulbur
DOCX
International economics hutulbur
DOCX
Mac standard
PPTX
лекц №6
PPTX
лекц №5
PPTX
лекц №4
PPTX
лекц №3
PPTX
лекц №3
PPTX
лекц №2
PPTX
лекц №1
PPTX
лекц №1
Семинар-3
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
Ezo сэдэвчилэсэн төлөвлөгөө
төслийн зорилго
төслийн зорилго
макро эдийн засгийн бие даалтын бодлого
семинар №10
семинар №9
International economics hutulbur
International economics hutulbur
Mac standard
лекц №6
лекц №5
лекц №4
лекц №3
лекц №3
лекц №2
лекц №1
лекц №1

Visual ii

  • 1. Ломбардны үйлчилгээний систем 1.Системийн зорилго Өнөөдөр зах зээлийн хэрэгцээнээс үүдэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд маш ихээр нээгдэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэвч эдгээр газруудыг ихэнх нь буюу томоохон байгууллагуудаас бусад нь гар аргаар үйл ажиллагаа явуулдаг. Иймд энэхүү систем нь гар ажиллагаа халж барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, тайлан тооцоог компьютер ашиглан найдвартай хурдан шуурхай боловсруулах зорилготой. 2.Хэрэглэгчийн талаарх мэдээлэл “Дуйнхар Тэргүүн” ХХКомпани нь иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгох үйлчилгээ явуулдаг. Энэхүү байгууллагаар түргэн хугацаанд бага хэмжээний зээл хүссэн иргэд үйлчлүүлдэг. Уг байгууллага нь банктай харьцуулахад зээлийн хүү өндөр боловч иргэдээс олон төрлийн бичиг баримт шаардалгүй зээлийг цаг алдалгүй хурдан олгох зэргээрээ давуу талтай. Энэ компани Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гар аргаар бүх үйл ажиллагаагаа явуулдаг. 1
  • 2. Ломбардны үйлчилгээний систем 3.Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог  Үйлчилгээг 16 наснаас дээш буюу иргэний үнэмлэхтэй иргэдэд үзүүлнэ.  Зөвхөн иргэний үнэмлэхээр үйлчилнэ.  Зээлийн хугацаанд үйлчлүүлэгчийн барьцаанд үлдээсэн эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг ломбард хариуцна.  Иргэдийн эд зүйлсийг маш сайн шалгаж шаардагатай бол тухайн өдөр гарч буй үйлчлэгч бичиж тэмдэглэнэ.  Бичиг баримт болон хууль бус эд зүйлсийг барьцаалан зээл олгохгүй.  Зээл олгохдоо зээлдэгчийн барьцаалах эд зүйлийн үндсэн үнийн 70-аас илүүгүй хувьтай тэнцэх төгрөгөөр үнэлж зээлийн дээд хэмжээг тогтоодог.  Зээлийн хугацаа хамгийн ихдээ 180 хоног буюу 6 сар байна.  Зээлдэгч хүсвэл зээлийн хугацааг сунгаж болох ба зээлийн үндсэн хугацаа болох 180 хоног хүртэлх хугацаагаар сунгана.  Зээлийн хугацаа хэтэрснээс хойш зээл болон зээлийн хүү дээр торгууль тооцогддог. Торгуулийн хугацаа дууссаны дараа тухайн зээлдэгч рүү албан ѐсоор мэдэгдэж 7 хоног хүлээсний эцэст барьцааны эд зүйлийг зохих үнээр худалдаж компанийг хохиролгүй болгоно. 2
  • 3. Ломбардны үйлчилгээний систем Систем хөгжүүлэх үндэслэл Энэ компани нь одоогоор үйл ажиллагаа гар аргаар явуулж байгаа бөгөөд үүнээс үүдэн дараах асуудлууд тулгамдаад байна. Үүнд: 1. Үйлчлүүлэгчдийн өдөр бүр нэмэгдэж байгаа учир бичиг цаас баримтны тоо хэт олширсон ба тухайн баримт бичгийг хайж олоход нилээдгүй хугацаа . 2. Нэг үйлчлүүлэгч дээр хэт удсанаас дараа дараагийн үйлчлүүлэгчдийг удаан хүлээлгэж бухимдуулах. 3. Зээлийн хүү, торгуулийн тооцоо зэргийг бодох нь төвөгтэй, алдаатай бодогдох магадлалтай. 4. Үйлчилгээний ажилтан зээлийн тооцоог буруу хийсний улмаас зээлдэгч, зээлдүүлэгч хоѐрын хооронд маргаан үүсэх. 5. Тайлант хугацаанд тайлан гаргахад ажиллагаа ихтэй, цаг хугацаа их зарцуулдаг. 6. Улирлын эцсийн тайланг буруу бодсоноос татварын хэмжээг буруу тогтоох. Эдгээрээс үүдэж цаашдаа үйлчлүүлэгчийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа. Иймээс энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг шийдэх хамгийн сайн арга бол өгөгдлийн сан удирдах системээр нэгдсэн санг боловсруулж нэвтрүүлэх юм. Системийн хамрах хүрээ Энэхүү системийг Дуйнхар Тэргүүн ХХКомпанитай адилхан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуй нэгж байгууллагууд ашиглах боломжтой. 3
  • 4. Ломбардны үйлчилгээний систем Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт Ломбард нь богино хугацаанд бага хэмжээний зээл хүссэн иргэдийн эд зүйлсийг (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө) барьцаалан тодорхой хэмжээний хүүтэй зээл олгодог гишүүнчлэлгүй санхүүгийн үйлчилгээ банк бус байгууллага. Зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бусдад түр ашиглуулж буй мөнгөн хөрөнгө. Зээлдүүлэгч нь зээл олгогч Зээлдэгч нь зээл авагч Орлого нь ломбарданд ямар нэг хэлбэрээр орсон мөнгө Зарлага нь ломбарданаас ямар нэг хэлбэрээр гарсан мөнгө Орлогын утга нь орлого ямар учир, юунд зориулагдсан гэдгийг тодорхойлно Зарлагын утга нь зарлага ямар учир, юунд зориулагдсан гэдгийг тодорхойлно Зээл олгох нь зээлдүүлэгч нь зээлдүүлэгчид мөнгө зээлдүүлэх Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг ашиглах хугацаа Зээлийн сунгалт нь зээлдэгч зээлийн ашиглах хугацааг сунгах Зээлийн хүү нь зээлдэгч нь зээлийг тодорхой хугацаанд ашигласны төлөө зээлдүүлэгчид төлж буй зээлийн хэмжээнээс хамаарсан төлбөр Торгууль тооцох нь зээлдэгч нь зээлийн журмыг зөрчсөн эсвэл зээлийн хугацаа хэтрүүлснийхээ төлөө зээлдүүлэгчид төлж буй зээлийн хэмжээнээс хамаарсан төлбөр Зээлийг барагдуулах нь зээлдэгч нь зээлийг ашиглаж дуусаад зээлдүүлэгчид буцааж олгох. 4
  • 5. Ломбардны үйлчилгээний систем Хэрэглэгчийн функциональ шаардлага Асуудлын тодорхойлолт Системийн нэр: Ломбардны үйлчилгээний систем Системийн хүрээ: Дүйнхэр Тэргүүн ХХК-ны ажлын байранд Системийг хэрэгжүүлэх газар: Дүйнхэр Тэргүүн ХХК Системийг хэрэгжүүлэгч: О.Өнөрбулган Тодорхойлолтыг гаргасан: О.Өнөрбулган Огноо: 2011-10-10. Зээлдэгчийг бүртгэх регистрийн дугаар,эцгийн нэр,өөрийн нэр,утасны дугаар,гэрийн хаяг Эд зүйлийг бүртгэх эд зүйлийн дугаар, эд зүйлийн нэр, төрөл, үнэ, бүртгэгдсэн огноо, барьцаанд байх хугацаа, эд зүйлийн талаарх нэмэлт мэдээлэл, эзэмшигчийн регистрийн дугаар Зарлага бүртгэх (зарлагын дугаар, эд зүйлийн дугаар, зарлагын утга, зарлагын хэмжээ, огноо ) Зээлдүүлэгийн тайлан гаргах зээлдэгчийн регитр, зээлдэгчийн нэр, зээл гаргасан огноо, зээлийн хэмжээ, зээлийн хүү, зээлийн хугацаа, төлсөн хэмжээ, төлсөн огноо Барьцаанд байгаа эд зүйлсийн тайлан гаргах Эд зүйлийн дугаар, нэр төрөл, бүртгэгдсэн огноо, барьцаанд байх хугацаа, дуусах огноо, үнэ, нэмэлт мэдээлэл, эзэмшигчийн регистрийн дугаар. Зээл олгох -зээлдэгчийн барьцаалуулах эд зүйлийг үндсэн үнийх нь 60 хүртэлх хувьтай тэнцэх төгрөгөөр үнэлж зээлийн дээд хэмжээг тогтооно. Зээлийн доод хэмжээ 10000 төгрөг байна. Барьцаалах эд зүйлийн үндсэн үнэ 10000 төгрөгөөс доош бол зээл олгохгүй. 5
  • 6. Ломбардны үйлчилгээний систем Зээлийн хүүг тооцох Зээлийн хүүгийн доод хэмжээ 0.27% байна. Зээлийн хүүг хугацаанаас хамаарч доорхи байдлаар тооцно. 1-30 хоногт хоногийн 0.42% 31-60 хоногт хоногийн 0.39% 61-90 хоногт хоногийн 0.36% 91-120 хоногт хоногийн 0.33% 121-150 хоногт хоногийн 0.30% 151-180 хоногт хоногийн 0.27%-иар бодно Зээлийн хугацаанд мөнгө нэмж зээлдсэн тохиолдолд хугацаанаас үл хамааран зээлийн хүү хоногийн 0.35% байна. Зээлийн хугацаа Зээлийн хугацаа хамгийн ихдээ 180 хоног байна. Зээлийн хугацаа дууссан өдрөөс хойш 14 хоног барьцаалсан эд зүйлийг торгуультай хүлээлгэнд оруулна. Хэрэв уг хугацаанд зээлдэгч зээлээ төлж барагдуулах эсвэл зээлийн хугацааг сунгахгүй бол эд зүйлийг зохих үнээр нь худалдаалж ломбардыг хохиролгүй болгоно. Уг системд зээлийн хугацаа дуусаж торгуульд орсон эд зүйлийг дараах шинж чанараар нь харуулна. Эд зүйлийн дугаар, нэр төрөл, бүртгэгдсэн огноо, торгуульд орсон огноо, үнэ, нэмэлт мэдээлэл,эзэмшигчийн регистрийн дугаар. Мөн худалдаалах эд зүйлсийн тайланг дараах хэлбэртэй гаргадаг байна. Эд зүйлийн дугаар, нэр төрөл, нэмэлт мэдээлэл, бүртгэгдсэн огноо, худалдах үнэ. 6
  • 7. Ломбардны үйлчилгээний систем Зээлийн сунгалт Зээлдэгч зээлийн хугацааг зээлийн үндсэн хугацаатай нийт 180 хоног хүртэл сунгаж болно. Зээлийн хугацааг зээлийн үндсэн хугацаа дуусахаас өмнө сунгуулбал доорхи нөхцөлөөр сунгалтыг хийнэ. Зээлдэгч зээлийн хүүг төлөхгүйгээр зээлээ сунгуулж болох ба ийм тохиолдолд хүүгээс хүү бодогдох ба нийт мөнгөнд хоногийн 0.37%-ийн хүү бодогдоно. Зээлийн хүүг төлж сунгалт хийсэн тохиолдолд зөвхөн үлдэгдлээс хүү бодогдох ба хоногийн 0.35%-ийн хүү бодогдоно. Зээлийн хүүнээс гадна зээлийн 50-иас доошгүй хувь нь төлөгдсөн байвал зээлийн үлдэгдэлд хоногийн 0.33%-ийн хүү бодно. Зээлийн хугацаа дууссаны дараах 14 хоногт багтааж сунгалтыг хийлгэвэл доорхи нөхцлөөр сунгалтыг хийнэ. Торгууль болон зээлийн хүүг бүрэн төлсөн байх ба үлдэгдэлд хоногийн 0.45%ийн хүү бодно. Хэрэв торгууль болон зээлийн хүүг бүрэн төлсөн ба үүнээс гадна зээлийн 50иас доошгүй хувь нь төлөгдсөн байвал үлдэгдэлд хоногийн 0.40%ийн хүү бодно. Торгууль болон хүүг бүрэн төлж барагдуулахгүй бол сунгалт хийхгүй. Сунгалт бүртгэх Эд зүйлийн дугаар, сунгалт хийсэн огноо, сунгасан хугацаа, сунгалтын нөхцөл, хүүний өөрчлөлт. Сунгалтын нөхцлүүдийг агуулсан лавлах байх ба уг лавлахын нөхцөлөөс хамааруулан зээлийн хүүг тооцоолдог болно. Торгууль тооцох Зээлийн хугацаа хэтэрснээс хойш зээл болон зээлийн хүү дээр торгууль бодогдох ба хоногийн 1%-н хүү бодогдоно. Хэрэв зээлийн хугацаа 180 хоногоос хэтрээгүй бол зохих торгууль хүүг төлөөд торгуулийн 14 хоногийн дотор зээлийн хугацааг сунгаж болно. 7
  • 8. Ломбардны үйлчилгээний систем торгуулийн 14 хоног дууссаны дараа барьцааны эд зүйлийг зохих үнээр худалдаж ломбардыг хохиролгүй болгоно. Торгуулийн 14 хоног өнгөрснөөс хойш зээлд сунгалт хийхгүй. Зээлийг барагдуулах Зээлийг хэсэгчилж төлөхийг хориглоно. Торгуулийг хугацаа дууссанаас хойш барьцааны эд зүйл худалдаагүй байсан тохиолдолд зээлдэгч зээлийг төлж эд зүйлээ буцаан авахыг хүсвэл зээлийг бүрэн барагдуулна. Ашгийн тайлан гаргах Орлогын дугаар, эд зүйлийн дугаар, орлогын утга, орлогын хэмжээ, ашиг Эд зүйлс, зээлдэгч, орлого, зарлагын мэдээлэл, сунгалтын мэдээлэл дээр дэлгэрэнгүй болон энгийн хайлт хийх боломжтой. Хайлтын мэдээллийг хэвлэх боломжтой байх. Хэрэглэгчийн функциональ бус шаардлага 1. Програмын ерөнхий бүтэц ямар ч хүн ашиглахад боломжтой буюу ашиглахад ойлгомжтой байх. 2. Програмын бүх хэсэг Монгол хэл дээр бичигдсэн байна. 3. Програм руу нэвтрэхэд эрх бүхий хэрэглэгийн нэр нууц үгээр нэвтэрдэг байх. 4. Барьцааны эд зүйлийн мэдээллийг хурдан шуурхай хайдаг байх. 5. Хайлтын мэдээллийг хэвлэх боломжтой байх. 6. Өгөгдлийн санд байгаа мэдээллийг 1 бус аргаар эрэмбэлэх боломжтой байх. 8