More Related Content
хүүхэдтэйгээ хэрхэн дотно харьцаатай болох вэ эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө What's hot (12)
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө1 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө Similar to Zoblomj 2 (20)
хүүхэдтэйгээ хэрхэн дотно харьцаатай болох вэ ECON302-хичээл 10 /20190319/ Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага сурган хүмүүжүүлэх зөвөлгөө12 Zoblomj 2
- 1. Зөвлөмж2
Хүүхдийнхээ ой ухааныг төрсөн цагаас нь эхлэн хөгжүүл/ нас/
2-4
Хүүхдээ хоёр нас хүрсний дараа түүний мэддэг, танил юмс дээр нь үндэслэн
шинэ юм заахад тэр илүү сайн тогтооно.
Гурван настай хүүхэд чиглүүлсэн асуулт тавихад юмаа эргэж сайн санадаг.Ийм учраас ой
тогтоолтыг сайн хөгжүүлэхийн тулд тодорхой асуулт тавь.Жишээлбэл:цэцэрлэгт явсан эхний
өдөр нь “Чи цэцэрлэгт хэний хажууд сууж хоол идсэн бэ? Хоолны дараа юу хийсэн вэ?” гэх
зэргээр.Маш жижиг сажиг зүйлсийг асууж лавла.Та хүүхдэд хичнээн тодорхой асуулт
тавина,хүүхэд тухайн өдөр болсон үйл явдлаа маш сайн санана.
Түүнээс гадна сэтгэл судлаачид эдгээр дасгалын дараа хүүхэд өнгөрсөн үйл явдал ба түүнтэй
холбоотой мэдээллийг сайн тогтоодог гэж үздэг.
Юм тогтоож сургахын тулд хоол хийж байхдаа хүүхдээ галын өрөөндөө суулгаад алхам
алхмаар юу хийж байгаагаа тайлбарлаж ярьж өг. Төмсөө угааж арилгаж хэрчиж дараа нь
шардаг гэх зэргээр.
Хүүхэд таны үйлдэл бүхнийг дэс дараалан тогтоож, оройн хоол хийхэд юу хэрэгтэйг мэдэж авна.
Цэцэрлэгийн насны хүүхэд урьдчилан ярьж өгсний дараа болсон үйл явдлыг илүү тогтоодог.
Жишээлбэл:Циркэд очихын өмнө тэнд юу үзэх харах тухай дэлгэрэнгүй яривал тэр дараа нь
бүхнийг тодорхой санана.
Аялал зугаалгаар явахын өмнө үүргэвч,унтлагын уут зэргээр тоглуул, ямар зохион
байгуулалттай, яаж хэрэглэдэг тухай ярьж өг.
Аяллаас ирсний дараа эдгээр зүйлсийн тусламжтайгаар тэр болсон үйл явдлуудыг эргэн сайн
санаж, мартахгүйгээр тогтоож авна.