SlideShare a Scribd company logo
Cеминар № 3, 4
Боловсруулах асуудал:
1. Microsoft Access програмд Query байгуулах тухай
2. Microsoft Access програмд Form байгуулах тухай
3. Microsoft Access програмд Report байгуулах тухай
4. Microsoft Access програмын “Query – тай ажиллах заавар – 3” хийж
гүйцэтгэх
QUERY байгуулах
Access програмын дараагийн нэг нэг чухал объект бол Query
объект юм. Query байгуулахдаа Create цэснээс Query Wizard,
Query Design гэсэн 2 командуудаас аль нэгийг сонгож Query
байгуулж болно. Бид эхлээд Query Design командыг ашиглаж
query зохион байгуулъя.
Design View командыг сонгоход Query-ийн дизайныг байгуулах цонх, мөн
хэрэглэгчийн үүсгэсэн хүснэгтүүдийг харуулсан Show Table цонх гарч ирнэ. Show
Table цонхны хүснэгтийн жагсаалтаас Query-д хэрэглэгдэх хүснэгтүүдээ Add
командын туслалцаатайгаар Query Design-ий цонхонд оруулна. Оруулж дууссаны
дараа Close командыг өгч Show Table цонхыг хаана. (Зураг 4.1)

Зураг 4.1. Show Table цонх
Одоо student хүснэгт байгаа өгөгдлүүдээс нэр, овог гэсэн талбарт байгаа
өгөгдлүүдийг сонгож Query байгуулъя. Эхлээд хүснэгтийн талбаруудаас Query-д
хүссэн талбаруудаа сонгож байрлуулна. Сонгохдоо талбараа хулганаар чирч
Query Design-ны Field нүдэнд байрлуулна. Дараагийн талбарыг мөн адил Field –
ийн дараагийн баганад дээрхийн адил байрлуулна. Эдгээрийн үйлдлийн дүнд
Query Design дараах байдалтай харагдана. (Зураг 4.2)

Зураг 4.2. Query Design
Энэ Query-ийн үр дүн нь student хүснэгтийн зөвхөн овог, нэр гэсэн 2 талбарын
мэдээллүүдээс бүтсэн жагсаалт гарна.
Query-ийн үр дүнг харахдаа Query цэсээс Run Query
командыг өгөх буюу Run дүрст командыг сонгоно. (Зураг
4.3)
Хадгалахдаа гараас Ctrl+S командыг аль эсхүүл query
цонхыг хаахдаа хадгалж болно.
Оюутаны мэдээллүүдийг агуулсан хүснэгтүүдээс 70 дээш
үнэлгээ авсан оюутны овог, нэр, хичээлийн нэр, дүнг
харуулах Query байгуулъя. Үүний тулд дараах байдлаар Query Design байгуулна.
(Зураг 4.4)

Зураг 4.4. Query Design
Энэ Query-ийн үр дүн дараах байдалтай харагдаж байна. (Зураг 4.5)

Зураг 4.5. Query-ийн үр дүнг харуулсан цонх
Мэдээллийг эрэмбэлэх Student хүснэгтийн овог талбарын өгөгдлүүдийг эрэмбэлж
Query байгуулсан дизайн дараах байдалтай байна. Sort талбарын Ascendinig –
дарааллаар, Descending-буурах дарааллаар эрэмбэлэхийг заана. (Зураг 4.6)

Зураг 4.6. Query байгуулсан дизайн
Энэ query-ийн үр дүн ийм байдалтай байна. (Зураг 4.7)
Зураг 4.7. Query-ийн үр дүн
Бүлэглэлт хийх Ижил утгууд агуулсан талбарын утгаар бүлэглэж үр дүнг харуулах
буюу тодорхой бүлэг бүрт нийлбэр, дундаж, нийт тоо ширхгийг олох зэрэг
шаардлагаар бүлэглэлтийг хийдэг.
- Эхлээд Design Totals сонголт хийнэ.
- Үүний үр дүнд Total мөр гарч ирэх ба тус мөрийн Group By гэсэн бүлэглэх
заалтуур бүх талбаруудад гарч ирнэ.
- Бүлэг үүсгэх талбарт тус заалтыг идэвхжүүлэхэд дараах сонголт бүхий цэсээр
задарна.
Үүнд: Group By – Тухайн талбарын утгаар бүлэглэхийг заах Sum – нийлбэрийг
тооцох Avg – дундажийг тооцох Count – нийт тоо ширхэгийг тоолох Max – хамгийн
их утгыг тодорхойлох Min – хамгийн бага утгыг тодорхойлох Гарч ирсэн зарим
талбарын хэрэгцээгүй Group By заалтыг арилгах шаардлагатай. Query –ийг Query
Wizard командаар байгуулах Design цэснээс Query Wizard командыг сонгоход
дараах цонх гарч ирнэ. (Зураг 4.8)

Зураг 4.8. Query Wizard команд
1. Sample Query Wizard- нэг хүснэгтээс тодорхой тооны талбаруудыг шүүн
харуулах, эсвэл харилцан хамаарал бүхий хүснэгтэд байгаа талбаруудын
мэдээллүүдийг нэгтгэж харуулна.
2. Crosstab Query Wizard –энэ хэлбэрийг ихэвчлэн давхардсан өгөгдөл бүхий
таблицыг эмхэлж, цэгцлэхэд ашигладаг.
3. Find Duplicates Query Wizard –нь мөн давхардсан хүснэгтийн мэдээллүүдийг
цэгцлэж харуулна
4. Find Unmatched Query Wizard- нь ихэвчлэн нэгээс олон харьцаа үүсгэж байгаа
олон таблицуудын дунд хийгдэх бөгөөд үндсэн мэдээллийн санд байгаа тодорхой
талбарын өгөгдөл, мөн тэр талбараар нэгээс олон юмуу эсвэл нэгээс нэг харьцаа
үүсгэж, байгаа дэд мэдээллийн сангийн тухайн талбарт байхгүй байвал тэр
бичлэгүүдийг үндсэн мэдээллийн сангаас шүүж, мэдээллийг эрэмбэлж гаргана.
Sample Query Wizard-ыг сонгоод Ok товчлуурыг дарахад дараах дүрс гарч ирнэ.
(Зураг 4.9)

Зураг 4.9. Sample Query Wizard цонх
Tables/Queries хэсгээс тухайн мэдээллийн сан байгаа хүснэгт болон query-ийн
нэрийг сонгоход Available Fields цонхонд тухайн сонгосон хүснэгтийн талбарын
жагсаалт гарч ирэх ба та эндээс өөрөө хэрэгтэй талбаруудыг сонгож Selected
Fields цонхонд оруулж Next товчлуурыг дарна. (Зураг 4.10)

Зураг 4.10. Available Fields цонх
Detail- буюу талбар бүрийг жагсаалт хэлбэрээр сонгож Next товчлуур дээр дарна.
(Зураг 4.11)

Зураг 4.11. Detail- буюу талбар бүрийг жагсаалт
Query-ийн нэрийг бичиж өгөөд Finish товчлуур дээр дарсаны дараа хайлтын
хүснэгт гарчигтай шинэ хүснэгт үүснэ. Бид ингээд Query байгуулах 2 аргатай
дэлгэрэнгүй танилцлаа.
Бид хичээлүүдийн нэрсийг гараас оруулж өгч хайлт хийх аргыг үзье. Үүний тулд
овог, нэр, хичээлийн нэр, дүн зэргийг оруулж дараах хэлбэртэй Design-тэй болгов.
(Зураг 4.12)

Зураг 4.12. Query байгуулах
Criteria мөрний хичээлийн нэр талбарт (Enter хичээлийн
нэр) гэж бичиж өгөөд Run товчлуур дээр дарахад
дараах цонх гарч ирнэ. Enter хичээлийн нэр гэсэн
цонхонд хичээлийн нэрийг бичиж өгөөд Ok товчлуур
дээр дарна. (Зураг 4.13)
Үр дүн нь: (Зураг 4.14)
өгөөд
Finish
дараа
хайлтын
хүснэгт үүснэ. Бид
аргатай

Query-ийн нэрийг бичиж
товчлуур дээр дарсаны
хүснэгт гарчигтай шинэ
ингээд Query байгуулах 2
дэлгэрэнгүй танилцлаа.

Form-ийг Шинээр Байгуулах
Form гэдэг нь хүснэгтэд байгаа бичлэгүүдийг цонхонд харуулах Access
програмын нэг хэсэг юм. Form-ийг хүснэгтэд байгаа өгөгдлийг дэлгэцэнд
тохиромжтой хэлбэрээр харуулах, бичлэгтэй ажиллахад илүү хялбар дөхөм болгох
зэрэгт ашигладаг. Мөн тооцоолол хийх, нэгээс олон хүснэгтийн бичлэгүүдийг нэг
цонхон дээр харуулах зэрэг олон боломжуудтай. (Зураг 5.1)
Create цэсний form дэд цэснүүдээс форм байгуулах
командуудыг сонгоно. Үүний тулд та эхлээд аль
хүснэгтийг ашиглаж form бэлдэх гэж байгаагаа
тодорхойлсон байх хэрэгтэй. Form –команд нь таны
сонгосон хүснэгтийг автоматаар Form-ын хэлбэрт
оруулна.
Split Form- команд нь сонгосон хүснэгтийн Formыг автоматаар байгуулахаас гадна
доор нь тухайн хүснэгтийн бичлэгүүдийг давхар харуулдаг. Multiple Items- команд
нь хүснэгт дээр байгаа бүх бичлэгийг Form хэлбэрт оруулж харуулдаг. Pivatchart –
команд нь хүснэгтийн зарим бичлэгийн үзүүлэлтүүдийг ашиглаж график байгуулна.
Blank Form- командаар хоосон form-ын цонх нээгдэх бөгөөд хүснэгтийн
талбаруудаас өөрөө хэрэгтэй мэдээллүүдийг татаж оруулж form байгуулж болно.
Бид Form-ын загварыг өөрсдөө байгуулахаар Form Design командыг сонгов. Үүнд
дараах цонх нээгдэнэ. (Зураг 5.2)
Зураг 5.2. Form Design команд
Design цэсний Title командыг сонгож формын нэрийг “Оюутны бүртгэлийн
програм ” гэж бичив. (Зураг 5.3)

Зураг 5.3. Design цэсний Title команд
Мөн Design цэсний Add Existing Fields командыг дарахад програм дараах
хэлбэрт шилжинэ. Та эндээс тухайн Form-д оруулах гэж байгаа талбаруудыг
сонгож хулганаар формын цонх руу чирч оруулж ирнэ. (Зураг 5.4)

Зураг 5.4. Form-д оруулах гэж байгаа талбаруудыг сонгох
Бид students, dun, hicheel гэсэн хүснэгтүүдийг зарим бичлэгүүдийг форм-д
оруулж Form-ын загварыг дараах хэлбэрт оруулсан. (Зураг 5.5)
1.5 – зураг. Form-ын загвар
Design-View командыг сонгоход Form дараах хэлбэртэй орно. Таны энэ форм
нэмсэн мэдээллүүд тухайн харъялагдах хүснэгтийн талбаруудад автоматаар
нэмэгдэх болно. (Зураг 5.6)

Бид ингээд жишиг бүртгэлийн програм хийж сурлаа. Хэрэв Form хэлбэр,
үзэмжийг өөрчлөх бол Design Цэсний View –Layout View командыг сонгоход Format
цэсэнд Autoformat гэсэн шинэ дэд цэс нэмэгдэж гарч ирнэ. Autoformat цэс нь бэлэн
Form-уудын харагдах загвар юм. (Зураг 5.7)

5.7 – зураг. Autoformat цэс нь бэлэн Form-уудын харагдах загвар
REPORT –ийн тухай
Report гэдэг нь тайлан гэсэн үг бөгөөд Access 2007 дээр Report байгуулна
гэдэг нь таблицийн өгөгдлийн цаасан дээр хэвлэж гаргах загварыг байгуулна гэсэн
үг юм. Форм ашиглан бид хүснэгтийн мэдээллийг дэлгэцэнд харуулж байсан бол
Report ашиглан хүснэгт дэхь мэдээллийг цаасан дээр
хэвлэж авах боломжтой.
Report – команд нь тухайн сонгосон хүснэгтийн
талбаруудыг хөндлөнгөөр байрлуулж автоматаар
тайлан бэлдэж харуулна.
Blank Report, Report Design командуудаар та өөрөө
тайлангийн загварыг бэлдэх болно. Хийх аргачлал нь Form Design –ийг ашиглаж
форм байгуулсантай адилхан бөгөөд энэ аргачлалыг дээр форм байгуулж
дэлгэрэнгүй тайлбарласан. Repord Wizard командыг ашиглаж тайлангийн загварыг
байгуулъя. Командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. Бид энэ цонхонд өөртөө
хэрэгтэй хүснэгтийн талбаруудыг оруулсан байгаа. (Зураг 6.1)

Зураг 6.1. Repord Wizard команд
Tables/Queries- цонхноос тайлан дээр ашиглах хүснэгт болон query-ийг сонгоно.
Available Fields-цонхоос тухайн хүснэгтэнд байгаа талбаруудын жагсаалт гарч ирэх
болно. Та энэ жагсаалтаас тайланд хэрэгтэй талбаруудыг сонгож Selected Fields
цонхонд оруулна. Бид энэ жишээнд оюутны бүртгэлийн програм гэсэн нэртэй
формын мэдээллүүдээр (формд ашиглагдсан хүснэгтийн талбаруудаар) тайлан
байгуулахаар шийдлээ. Next товчлуурыг дарахад дараах цонх гарч ирнэ. Энэ
цонхноос харагдах хэлбэрүүдийг сонгож Next-ийг дарна. (Зураг 6.2)

Зураг 6.2. Selected Fields цонх
Do You Want To Add Any Grouping Levels?- цонхоноос та аль талбараар нь
групплэхийг сонгож болно. Энэ цонхонд тайланд дээр гарах мэдээллийг ямар
талбараар эрэмбэлэхийг тодорхойлно. (Зураг 6.3)
Зураг 6.3. Талбараар нь групплэх
Хэрэв эрэмбэлэх бол өсөх болон буурах дарааллыг нь тодорхойлно. Next
команд өгнө. Гарч ирсэн цонхоос тайлангийн харагдах хэлбэрийг (Багана, хүснэгт)
мөн цаасныхаа хэмжээг (босоо, хөндлөн)сонгоод Next товчлуур дээр дарна.
Тайлангийн харагдах хэлбэр, дизайныг сонгож, тайлангийн гарчигийг бичиж
өгөөд Finish товчлуур дээр дарна. (Зураг 6.4)

Зураг 6.4. Эрэмбэлэх бол өсөх болон буурах дараалал
Бид “оюутны бүртгэлийн жагсаалт” гэсэн гарчиг өгсөн юм. Үр дүн нь дараах
хэлбэртэй тайлан үүсгэсэн байна. Хэрэв тухайн талбарын бичлэгүүд багтаахгүй
байвал Design цэсний Design View командыг сонгож засварлаж болно. Бид ингээд
Access 2007 програмтай дэлгэрэнгүй танилцлаа. (Зураг 6.5)

Зураг 6.5. Design View команд
Microsoft Access програмын “Query – тай
ажиллах заавар – 3”
Лабортари №3
“Nom” нэртай өгөгдлийн сан үүсгээд х1 нууц үгтэй хадгал. Энэ санд дараахь
өгөгдлүүд орох боломж бүхий талбарууд “burtgel1’ нэртэй table - ийг Design
View хэлбэрээр байгуул.
1. Номын код
тоо
2. Номын нэр
мөр
3. Нэг бүрийн үнэ
тоо
4. Зарагдсан тоо хэмжээ
тоо
5. Зарагдсан огноо
он, сар, өдөр
6. Дэлгүүрт ирсэн хэмжээ
тоо
7. Номын төрөл
мөр өгөгдсөн байдал
(Text)
Дээрх таблицын дизайныг үүсгэхдээ дараахь Properties - үүдийг тохируул
1. Номын код талбараар давхардахгүй байх
2. Нэг бүрийн үнэ Standart хэлбэрт харагдах
3. Дэлгүүрт ирсэн анхны тоо хэмжээ 50 байх (Default Value)
4. Зарагдсан тоо ширхэг 1000 - аас ихгүй байх
5. Зарагдсан тоо ширхэг 1000 – аас хэтэрвэл буруу гүйлгээ хийж байна гэсэн
сануулга өгөх
6. Номын код талбарыг Primary Key болгож тэмдэглэ.
7. Номын төрөл талбарт Эдийн засаг, Анагаах ухаан, Уран зохиол
(Combobox) гэсэн төрлүүдээс сонгож авахаар тохируул. (Row Sourse)
8. Зарагдсан огноог Short Date хэлбэрээр тохируул.
Таблицдаа доорхи бичлэгүүдийг Arial хэлбэртэй, 12 хэмжээтэй italic байдлаар
бичиж оруул.
1001 Халуун салхи
1400
100 03.08.04
100 Уран зохиол
1003 Халуун салхи
1400
1200 03.08.04
1500 Уран зохиол
1005 Газар шороо
1500
50
03.10.04
250 Уран зохиол
1002 Газар шороо
1500
40
03.07.04
500 Уран зохиол
1006 Халуун салхи
1400
50
03.06.04
300 Уран зохиол
1004 Газар шороо
1500
200 03.06.04
540 Уран зохиол
1007 Экономикс
15000
100 03.06.04
50
Эдийн засаг

Тайлбар: Даалгаврыг гүйцэтгээд багшид шалгуулна. Хэрэв дутуу бол
оюутны бие даалтын цаг дээр бүрэн дуусгана.
Сэдэв 7. Хичээл 7
Дадлага №1
Боловсруулах асуудал:
1. Даалгавар – 4 хийж гүйцэтгэх
Даалгавар №4
Өгөгдлийн санд 2 дахь таблиц болгож дараахь бүтэцтэй burtgel2 нэртэй table –
ийг байгуул.
1. Номын код
тоо
2. Номын нэр
мөр
3. Хэюлэгдсэн огноо
он, сар, өдөр
Дээрх таблицын дизайныг үүсгэхдээ дараахь Properties - үүдийг тохируул
1. Хэвлэгдсэн газар талбарт Интерпресс, Эдмон, Урлах Эрдэм, Бит гэсэн 4
нэрнээс сонгож авахаар тохируул. (Lookup -> Combobox)
2. Номын код талбараар давхардахгүй байх
3. Нэг бүрийн үнэ Standart хэлбэрт харагдах
Таблицдаа дараахь бичлэгүүдийг оруул.
1001
Интерпресс
01.08.95
1003
Интерпресс
01.08.95
1005
Урлах Эрдэм
15.11.90
1002
Урлах Эрдэм
15.11.90
1006
Интерпресс
01.08.95
1004
Урлах Эрдэм
15.11.90

Тайлбар: Даалгаврыг гүйцэтгээд багшид шалгуулна. Хэрэв дутуу бол
оюутны бие даалтын цаг дээр бүрэн дуусгана.

More Related Content

PPTX
хичээл № 5 powerpoint
PPTX
Legts 13
PDF
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
PPTX
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
PDF
Ms access
PPTX
давталттай алгоритм
хичээл № 5 powerpoint
Legts 13
u.cs101 "Алгоритм ба програмчлал" Лекц №1
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
Ms access
давталттай алгоритм

What's hot (20)

PPTX
U.cs101 алгоритм программчлал-3
PDF
Microsoft access 2007
ODP
хонхны баяр
PPTX
үйлдлийн систем
PPTX
5 algorithm
PPTX
цэс командууд
PPTX
PPTX
Database 3
DOCX
Table tools цэсний командууд
PPTX
Ms word6
PPTX
PPT
фотосинтез
PPTX
Hudulmuriin erh zui lecture
PPTX
Excel програмын тухай ойлголт 1
PPTX
давталттай алгоритм
PPTX
мэдээллэн загвар байгуулах.9
PPTX
Power point ашиглах боломжуудаас
PDF
Lab3 it101
PPTX
PPTX
лекц. №7
U.cs101 алгоритм программчлал-3
Microsoft access 2007
хонхны баяр
үйлдлийн систем
5 algorithm
цэс командууд
Database 3
Table tools цэсний командууд
Ms word6
фотосинтез
Hudulmuriin erh zui lecture
Excel програмын тухай ойлголт 1
давталттай алгоритм
мэдээллэн загвар байгуулах.9
Power point ашиглах боломжуудаас
Lab3 it101
лекц. №7
Ad

Similar to Access sem2 (20)

PDF
Access sem1
DOCX
Lab2 Query
DOCX
Lab4 Report
DOCX
Ms word insert (2)
PDF
Auto cad программын монгол ном
PDF
Autocad 140430000617-phpapp02
PDF
Auto cad программын монгол ном
PPTX
Cs101 lec8
PDF
Microsoft word программын туха  _ _ _}____-___ f 7
PPTX
Microsoft excel 2007 програмыг ашиглан график байгуулах2
PDF
Publisher
PPTX
Excel 1-120213033043-phpapp01
PPTX
Lekts 5
PPTX
Data цэсний тухай
PPTX
Data цэсний тухай
PPT
Excel Lesson
PPT
Excel lesson
ODP
2spreadsheet харагдац, оруулга
ODP
2spreadsheet харагдац, оруулга
Access sem1
Lab2 Query
Lab4 Report
Ms word insert (2)
Auto cad программын монгол ном
Autocad 140430000617-phpapp02
Auto cad программын монгол ном
Cs101 lec8
Microsoft word программын туха  _ _ _}____-___ f 7
Microsoft excel 2007 програмыг ашиглан график байгуулах2
Publisher
Excel 1-120213033043-phpapp01
Lekts 5
Data цэсний тухай
Data цэсний тухай
Excel Lesson
Excel lesson
2spreadsheet харагдац, оруулга
2spreadsheet харагдац, оруулга
Ad

More from Onon Tuul (20)

DOCX
Excel function
DOCX
Mt yzadargaa
DOCX
Tools цэс
DOCX
Page layout цэсний командууд
DOCX
Insert цэсний командууд
DOCX
Home цэсний командууд
PDF
C cons
DOCX
Access lec2
DOCX
Picture tools
PDF
Table tools
PDF
Access1
DOCX
Электрон шуудан ашиглах
PDF
Daalgavar1
PDF
Orlog dun7b
PDF
Orlog dun7a
PDF
текст бичих
PDF
зурагт хэмжээс тавих
PDF
блок үүсгэх
PDF
3 хэмжээст объект үүсгэх
PDF
2 хэмжээст объектуудыг засварлах
Excel function
Mt yzadargaa
Tools цэс
Page layout цэсний командууд
Insert цэсний командууд
Home цэсний командууд
C cons
Access lec2
Picture tools
Table tools
Access1
Электрон шуудан ашиглах
Daalgavar1
Orlog dun7b
Orlog dun7a
текст бичих
зурагт хэмжээс тавих
блок үүсгэх
3 хэмжээст объект үүсгэх
2 хэмжээст объектуудыг засварлах

Access sem2

  • 1. Cеминар № 3, 4 Боловсруулах асуудал: 1. Microsoft Access програмд Query байгуулах тухай 2. Microsoft Access програмд Form байгуулах тухай 3. Microsoft Access програмд Report байгуулах тухай 4. Microsoft Access програмын “Query – тай ажиллах заавар – 3” хийж гүйцэтгэх QUERY байгуулах Access програмын дараагийн нэг нэг чухал объект бол Query объект юм. Query байгуулахдаа Create цэснээс Query Wizard, Query Design гэсэн 2 командуудаас аль нэгийг сонгож Query байгуулж болно. Бид эхлээд Query Design командыг ашиглаж query зохион байгуулъя. Design View командыг сонгоход Query-ийн дизайныг байгуулах цонх, мөн хэрэглэгчийн үүсгэсэн хүснэгтүүдийг харуулсан Show Table цонх гарч ирнэ. Show Table цонхны хүснэгтийн жагсаалтаас Query-д хэрэглэгдэх хүснэгтүүдээ Add командын туслалцаатайгаар Query Design-ий цонхонд оруулна. Оруулж дууссаны дараа Close командыг өгч Show Table цонхыг хаана. (Зураг 4.1) Зураг 4.1. Show Table цонх Одоо student хүснэгт байгаа өгөгдлүүдээс нэр, овог гэсэн талбарт байгаа өгөгдлүүдийг сонгож Query байгуулъя. Эхлээд хүснэгтийн талбаруудаас Query-д хүссэн талбаруудаа сонгож байрлуулна. Сонгохдоо талбараа хулганаар чирч Query Design-ны Field нүдэнд байрлуулна. Дараагийн талбарыг мөн адил Field – ийн дараагийн баганад дээрхийн адил байрлуулна. Эдгээрийн үйлдлийн дүнд Query Design дараах байдалтай харагдана. (Зураг 4.2) Зураг 4.2. Query Design
  • 2. Энэ Query-ийн үр дүн нь student хүснэгтийн зөвхөн овог, нэр гэсэн 2 талбарын мэдээллүүдээс бүтсэн жагсаалт гарна. Query-ийн үр дүнг харахдаа Query цэсээс Run Query командыг өгөх буюу Run дүрст командыг сонгоно. (Зураг 4.3) Хадгалахдаа гараас Ctrl+S командыг аль эсхүүл query цонхыг хаахдаа хадгалж болно. Оюутаны мэдээллүүдийг агуулсан хүснэгтүүдээс 70 дээш үнэлгээ авсан оюутны овог, нэр, хичээлийн нэр, дүнг харуулах Query байгуулъя. Үүний тулд дараах байдлаар Query Design байгуулна. (Зураг 4.4) Зураг 4.4. Query Design Энэ Query-ийн үр дүн дараах байдалтай харагдаж байна. (Зураг 4.5) Зураг 4.5. Query-ийн үр дүнг харуулсан цонх Мэдээллийг эрэмбэлэх Student хүснэгтийн овог талбарын өгөгдлүүдийг эрэмбэлж Query байгуулсан дизайн дараах байдалтай байна. Sort талбарын Ascendinig – дарааллаар, Descending-буурах дарааллаар эрэмбэлэхийг заана. (Зураг 4.6) Зураг 4.6. Query байгуулсан дизайн Энэ query-ийн үр дүн ийм байдалтай байна. (Зураг 4.7)
  • 3. Зураг 4.7. Query-ийн үр дүн Бүлэглэлт хийх Ижил утгууд агуулсан талбарын утгаар бүлэглэж үр дүнг харуулах буюу тодорхой бүлэг бүрт нийлбэр, дундаж, нийт тоо ширхгийг олох зэрэг шаардлагаар бүлэглэлтийг хийдэг. - Эхлээд Design Totals сонголт хийнэ. - Үүний үр дүнд Total мөр гарч ирэх ба тус мөрийн Group By гэсэн бүлэглэх заалтуур бүх талбаруудад гарч ирнэ. - Бүлэг үүсгэх талбарт тус заалтыг идэвхжүүлэхэд дараах сонголт бүхий цэсээр задарна. Үүнд: Group By – Тухайн талбарын утгаар бүлэглэхийг заах Sum – нийлбэрийг тооцох Avg – дундажийг тооцох Count – нийт тоо ширхэгийг тоолох Max – хамгийн их утгыг тодорхойлох Min – хамгийн бага утгыг тодорхойлох Гарч ирсэн зарим талбарын хэрэгцээгүй Group By заалтыг арилгах шаардлагатай. Query –ийг Query Wizard командаар байгуулах Design цэснээс Query Wizard командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. (Зураг 4.8) Зураг 4.8. Query Wizard команд 1. Sample Query Wizard- нэг хүснэгтээс тодорхой тооны талбаруудыг шүүн харуулах, эсвэл харилцан хамаарал бүхий хүснэгтэд байгаа талбаруудын мэдээллүүдийг нэгтгэж харуулна. 2. Crosstab Query Wizard –энэ хэлбэрийг ихэвчлэн давхардсан өгөгдөл бүхий таблицыг эмхэлж, цэгцлэхэд ашигладаг. 3. Find Duplicates Query Wizard –нь мөн давхардсан хүснэгтийн мэдээллүүдийг цэгцлэж харуулна 4. Find Unmatched Query Wizard- нь ихэвчлэн нэгээс олон харьцаа үүсгэж байгаа олон таблицуудын дунд хийгдэх бөгөөд үндсэн мэдээллийн санд байгаа тодорхой талбарын өгөгдөл, мөн тэр талбараар нэгээс олон юмуу эсвэл нэгээс нэг харьцаа үүсгэж, байгаа дэд мэдээллийн сангийн тухайн талбарт байхгүй байвал тэр бичлэгүүдийг үндсэн мэдээллийн сангаас шүүж, мэдээллийг эрэмбэлж гаргана.
  • 4. Sample Query Wizard-ыг сонгоод Ok товчлуурыг дарахад дараах дүрс гарч ирнэ. (Зураг 4.9) Зураг 4.9. Sample Query Wizard цонх Tables/Queries хэсгээс тухайн мэдээллийн сан байгаа хүснэгт болон query-ийн нэрийг сонгоход Available Fields цонхонд тухайн сонгосон хүснэгтийн талбарын жагсаалт гарч ирэх ба та эндээс өөрөө хэрэгтэй талбаруудыг сонгож Selected Fields цонхонд оруулж Next товчлуурыг дарна. (Зураг 4.10) Зураг 4.10. Available Fields цонх Detail- буюу талбар бүрийг жагсаалт хэлбэрээр сонгож Next товчлуур дээр дарна. (Зураг 4.11) Зураг 4.11. Detail- буюу талбар бүрийг жагсаалт Query-ийн нэрийг бичиж өгөөд Finish товчлуур дээр дарсаны дараа хайлтын хүснэгт гарчигтай шинэ хүснэгт үүснэ. Бид ингээд Query байгуулах 2 аргатай дэлгэрэнгүй танилцлаа.
  • 5. Бид хичээлүүдийн нэрсийг гараас оруулж өгч хайлт хийх аргыг үзье. Үүний тулд овог, нэр, хичээлийн нэр, дүн зэргийг оруулж дараах хэлбэртэй Design-тэй болгов. (Зураг 4.12) Зураг 4.12. Query байгуулах Criteria мөрний хичээлийн нэр талбарт (Enter хичээлийн нэр) гэж бичиж өгөөд Run товчлуур дээр дарахад дараах цонх гарч ирнэ. Enter хичээлийн нэр гэсэн цонхонд хичээлийн нэрийг бичиж өгөөд Ok товчлуур дээр дарна. (Зураг 4.13) Үр дүн нь: (Зураг 4.14) өгөөд Finish дараа хайлтын хүснэгт үүснэ. Бид аргатай Query-ийн нэрийг бичиж товчлуур дээр дарсаны хүснэгт гарчигтай шинэ ингээд Query байгуулах 2 дэлгэрэнгүй танилцлаа. Form-ийг Шинээр Байгуулах Form гэдэг нь хүснэгтэд байгаа бичлэгүүдийг цонхонд харуулах Access програмын нэг хэсэг юм. Form-ийг хүснэгтэд байгаа өгөгдлийг дэлгэцэнд тохиромжтой хэлбэрээр харуулах, бичлэгтэй ажиллахад илүү хялбар дөхөм болгох зэрэгт ашигладаг. Мөн тооцоолол хийх, нэгээс олон хүснэгтийн бичлэгүүдийг нэг цонхон дээр харуулах зэрэг олон боломжуудтай. (Зураг 5.1) Create цэсний form дэд цэснүүдээс форм байгуулах командуудыг сонгоно. Үүний тулд та эхлээд аль хүснэгтийг ашиглаж form бэлдэх гэж байгаагаа тодорхойлсон байх хэрэгтэй. Form –команд нь таны сонгосон хүснэгтийг автоматаар Form-ын хэлбэрт оруулна. Split Form- команд нь сонгосон хүснэгтийн Formыг автоматаар байгуулахаас гадна доор нь тухайн хүснэгтийн бичлэгүүдийг давхар харуулдаг. Multiple Items- команд нь хүснэгт дээр байгаа бүх бичлэгийг Form хэлбэрт оруулж харуулдаг. Pivatchart – команд нь хүснэгтийн зарим бичлэгийн үзүүлэлтүүдийг ашиглаж график байгуулна. Blank Form- командаар хоосон form-ын цонх нээгдэх бөгөөд хүснэгтийн талбаруудаас өөрөө хэрэгтэй мэдээллүүдийг татаж оруулж form байгуулж болно. Бид Form-ын загварыг өөрсдөө байгуулахаар Form Design командыг сонгов. Үүнд дараах цонх нээгдэнэ. (Зураг 5.2)
  • 6. Зураг 5.2. Form Design команд Design цэсний Title командыг сонгож формын нэрийг “Оюутны бүртгэлийн програм ” гэж бичив. (Зураг 5.3) Зураг 5.3. Design цэсний Title команд Мөн Design цэсний Add Existing Fields командыг дарахад програм дараах хэлбэрт шилжинэ. Та эндээс тухайн Form-д оруулах гэж байгаа талбаруудыг сонгож хулганаар формын цонх руу чирч оруулж ирнэ. (Зураг 5.4) Зураг 5.4. Form-д оруулах гэж байгаа талбаруудыг сонгох Бид students, dun, hicheel гэсэн хүснэгтүүдийг зарим бичлэгүүдийг форм-д оруулж Form-ын загварыг дараах хэлбэрт оруулсан. (Зураг 5.5)
  • 7. 1.5 – зураг. Form-ын загвар Design-View командыг сонгоход Form дараах хэлбэртэй орно. Таны энэ форм нэмсэн мэдээллүүд тухайн харъялагдах хүснэгтийн талбаруудад автоматаар нэмэгдэх болно. (Зураг 5.6) Бид ингээд жишиг бүртгэлийн програм хийж сурлаа. Хэрэв Form хэлбэр, үзэмжийг өөрчлөх бол Design Цэсний View –Layout View командыг сонгоход Format цэсэнд Autoformat гэсэн шинэ дэд цэс нэмэгдэж гарч ирнэ. Autoformat цэс нь бэлэн Form-уудын харагдах загвар юм. (Зураг 5.7) 5.7 – зураг. Autoformat цэс нь бэлэн Form-уудын харагдах загвар
  • 8. REPORT –ийн тухай Report гэдэг нь тайлан гэсэн үг бөгөөд Access 2007 дээр Report байгуулна гэдэг нь таблицийн өгөгдлийн цаасан дээр хэвлэж гаргах загварыг байгуулна гэсэн үг юм. Форм ашиглан бид хүснэгтийн мэдээллийг дэлгэцэнд харуулж байсан бол Report ашиглан хүснэгт дэхь мэдээллийг цаасан дээр хэвлэж авах боломжтой. Report – команд нь тухайн сонгосон хүснэгтийн талбаруудыг хөндлөнгөөр байрлуулж автоматаар тайлан бэлдэж харуулна. Blank Report, Report Design командуудаар та өөрөө тайлангийн загварыг бэлдэх болно. Хийх аргачлал нь Form Design –ийг ашиглаж форм байгуулсантай адилхан бөгөөд энэ аргачлалыг дээр форм байгуулж дэлгэрэнгүй тайлбарласан. Repord Wizard командыг ашиглаж тайлангийн загварыг байгуулъя. Командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. Бид энэ цонхонд өөртөө хэрэгтэй хүснэгтийн талбаруудыг оруулсан байгаа. (Зураг 6.1) Зураг 6.1. Repord Wizard команд Tables/Queries- цонхноос тайлан дээр ашиглах хүснэгт болон query-ийг сонгоно. Available Fields-цонхоос тухайн хүснэгтэнд байгаа талбаруудын жагсаалт гарч ирэх болно. Та энэ жагсаалтаас тайланд хэрэгтэй талбаруудыг сонгож Selected Fields цонхонд оруулна. Бид энэ жишээнд оюутны бүртгэлийн програм гэсэн нэртэй формын мэдээллүүдээр (формд ашиглагдсан хүснэгтийн талбаруудаар) тайлан байгуулахаар шийдлээ. Next товчлуурыг дарахад дараах цонх гарч ирнэ. Энэ цонхноос харагдах хэлбэрүүдийг сонгож Next-ийг дарна. (Зураг 6.2) Зураг 6.2. Selected Fields цонх Do You Want To Add Any Grouping Levels?- цонхоноос та аль талбараар нь групплэхийг сонгож болно. Энэ цонхонд тайланд дээр гарах мэдээллийг ямар талбараар эрэмбэлэхийг тодорхойлно. (Зураг 6.3)
  • 9. Зураг 6.3. Талбараар нь групплэх Хэрэв эрэмбэлэх бол өсөх болон буурах дарааллыг нь тодорхойлно. Next команд өгнө. Гарч ирсэн цонхоос тайлангийн харагдах хэлбэрийг (Багана, хүснэгт) мөн цаасныхаа хэмжээг (босоо, хөндлөн)сонгоод Next товчлуур дээр дарна. Тайлангийн харагдах хэлбэр, дизайныг сонгож, тайлангийн гарчигийг бичиж өгөөд Finish товчлуур дээр дарна. (Зураг 6.4) Зураг 6.4. Эрэмбэлэх бол өсөх болон буурах дараалал Бид “оюутны бүртгэлийн жагсаалт” гэсэн гарчиг өгсөн юм. Үр дүн нь дараах хэлбэртэй тайлан үүсгэсэн байна. Хэрэв тухайн талбарын бичлэгүүд багтаахгүй байвал Design цэсний Design View командыг сонгож засварлаж болно. Бид ингээд Access 2007 програмтай дэлгэрэнгүй танилцлаа. (Зураг 6.5) Зураг 6.5. Design View команд
  • 10. Microsoft Access програмын “Query – тай ажиллах заавар – 3” Лабортари №3 “Nom” нэртай өгөгдлийн сан үүсгээд х1 нууц үгтэй хадгал. Энэ санд дараахь өгөгдлүүд орох боломж бүхий талбарууд “burtgel1’ нэртэй table - ийг Design View хэлбэрээр байгуул. 1. Номын код тоо 2. Номын нэр мөр 3. Нэг бүрийн үнэ тоо 4. Зарагдсан тоо хэмжээ тоо 5. Зарагдсан огноо он, сар, өдөр 6. Дэлгүүрт ирсэн хэмжээ тоо 7. Номын төрөл мөр өгөгдсөн байдал (Text) Дээрх таблицын дизайныг үүсгэхдээ дараахь Properties - үүдийг тохируул 1. Номын код талбараар давхардахгүй байх 2. Нэг бүрийн үнэ Standart хэлбэрт харагдах 3. Дэлгүүрт ирсэн анхны тоо хэмжээ 50 байх (Default Value) 4. Зарагдсан тоо ширхэг 1000 - аас ихгүй байх 5. Зарагдсан тоо ширхэг 1000 – аас хэтэрвэл буруу гүйлгээ хийж байна гэсэн сануулга өгөх 6. Номын код талбарыг Primary Key болгож тэмдэглэ. 7. Номын төрөл талбарт Эдийн засаг, Анагаах ухаан, Уран зохиол (Combobox) гэсэн төрлүүдээс сонгож авахаар тохируул. (Row Sourse) 8. Зарагдсан огноог Short Date хэлбэрээр тохируул. Таблицдаа доорхи бичлэгүүдийг Arial хэлбэртэй, 12 хэмжээтэй italic байдлаар бичиж оруул. 1001 Халуун салхи 1400 100 03.08.04 100 Уран зохиол 1003 Халуун салхи 1400 1200 03.08.04 1500 Уран зохиол 1005 Газар шороо 1500 50 03.10.04 250 Уран зохиол 1002 Газар шороо 1500 40 03.07.04 500 Уран зохиол 1006 Халуун салхи 1400 50 03.06.04 300 Уран зохиол 1004 Газар шороо 1500 200 03.06.04 540 Уран зохиол 1007 Экономикс 15000 100 03.06.04 50 Эдийн засаг Тайлбар: Даалгаврыг гүйцэтгээд багшид шалгуулна. Хэрэв дутуу бол оюутны бие даалтын цаг дээр бүрэн дуусгана.
  • 11. Сэдэв 7. Хичээл 7 Дадлага №1 Боловсруулах асуудал: 1. Даалгавар – 4 хийж гүйцэтгэх Даалгавар №4 Өгөгдлийн санд 2 дахь таблиц болгож дараахь бүтэцтэй burtgel2 нэртэй table – ийг байгуул. 1. Номын код тоо 2. Номын нэр мөр 3. Хэюлэгдсэн огноо он, сар, өдөр Дээрх таблицын дизайныг үүсгэхдээ дараахь Properties - үүдийг тохируул 1. Хэвлэгдсэн газар талбарт Интерпресс, Эдмон, Урлах Эрдэм, Бит гэсэн 4 нэрнээс сонгож авахаар тохируул. (Lookup -> Combobox) 2. Номын код талбараар давхардахгүй байх 3. Нэг бүрийн үнэ Standart хэлбэрт харагдах Таблицдаа дараахь бичлэгүүдийг оруул. 1001 Интерпресс 01.08.95 1003 Интерпресс 01.08.95 1005 Урлах Эрдэм 15.11.90 1002 Урлах Эрдэм 15.11.90 1006 Интерпресс 01.08.95 1004 Урлах Эрдэм 15.11.90 Тайлбар: Даалгаврыг гүйцэтгээд багшид шалгуулна. Хэрэв дутуу бол оюутны бие даалтын цаг дээр бүрэн дуусгана.