SlideShare a Scribd company logo
Лабортори 3      Өгөгдлийн сангийн боловсруулалт
Орох  долоо хоног: VIII-X
Авах оноо: 6
Зорилго: Өгөгдлийн сангаас  төрөл бүрийн  мэдээлэл авах зорилгоор хайлтыг зохион байгуулдаг бөгөөд энэхүү лабортарийн ажил нь Query ашиглан өгөгдлийн сангаас энгийн нэгтгэлийг гаргах, бүлэглэж нэгтгэл гаргахад оршино.
АгуулгаГүйцэтгэх ажилӨгөх зөвлөмжӨөрийн үүсгэсэн өгөгдлийн сан дээр   өгөгдсөн даалгаваруудыг  гүйцэтгэх1.Аксесс Квери ашиглан өгөгдлийн сангаас энгийн нэгтгэл гаргахХайлт хийх хүснэгтээ сонгохХайлтын загварыг тодорхойлохХайх талбараа сонгох2.Аксесс Квери ашиглан өгөгдлийг бүлэглэж нэгтгэхБүлэглэлт хийхТомъёо талбар үүсгэхХүснэгтүүдийг холбож нэгтгэх Даалгавар1 Доорх зөвлөмжийг үзэж нэг талбарын утгаар сонголт хийн хайж үзүүлнэ үү
Хайлт хийх хүснэгтийг сонгохдоо:
Database цонхноос Query >New сонголтыг хийнэ
Гарч ирэх  Query New цонхноос Design View  хийнэ
ӨС дахь бүх хүснэгтүүдийг харуулсан Show Table цонх гарч ирэх ба хайлтанд шаардагдах хүснэгтийг сонгож Add товчийг дарна.
Хайлтанд шаардлагатай бүх хүснэгтийг сонгож дууссаны дараа Close-г дарна.
Хайлтын загварыг тодорхойлохХүснэгтийг сонгосны дараа хүснэгт ба түүний талбаруудаар харуулсан Select Query цонх гарч ирнэ. Хайлтын загварыг тус цонхны доод хэсэгт тодорхойлж гаргадаг бөгөөд үүнд хайлт хийх талбарууд, тодорхой бичлэгүүдийг ялгаж хайх нөхцөл, эрэмбэлэлт, бүлэглэлт гэх зэрэг шаардлагатай зүйлийг заана. Цонхны тус хэсгийг хайлтын загварыг тодорхойлох хэсэг буюу ХЗТХ гэж товчоор нэрлэе
Хайх талбарыг сонгохХайх талбарыг зөвхөн хайлтын үр дүнд харагдах талбаруудыг сонгоно гэж ойлгож болохгүй. Үүнд бас хүснэгтээс тодорхой бичлэгүүдийг тодорхой талбарын утгаар сонгож хайх талбар орох ёстой. Хайлтанд орох талбаруудыг сонгох 2 арга байдаг. Үүнд:
Талбар дээр очиж 2 товших
Талбарыг ХЗТХ рүү чирэхХЗТХ-д сонгогдсон талбаруудыг Виндоузын Эксел програмд баганатай ажилладаг үйлдлүүдтэй адил устгаж, шинэ багана оруулж, хуулж, зөөх ба баганы өргөнийг өөрчлөх зэргээр ажиллаж болдог.
Бичлэг сонгохБичлэгийг зөвхөн нэг биш хэд хэдэн талбарын утгаар сонгож болдог. Бичлэг сонгох нөхцлийг ХЗТХ-ийн criteria мөрөнд логик илэрхийллээр бичиж заах ба тус илэрхийллийн утгыг нь шалгах талбарт харгалзуулж бичнэ.
Нэг талбарын утгаар сонголт  хийхНэг талбарын буюу хэд хэдэн утгаар бичлэг сонголтыг хийж болох ба үүнийг харгалзах талбарын criteria мөрөнд логик илэрхийлэл бичиж заана. Илэрхийллийг бичихдээ талбарын нэрийг заах шаардлагагүй. Нэгээс олон утгаар сонголт хийх тохиолдолд and эсвэл or логик үйлдлээр илэрхийллүүдийг холбоно.
Даалгавар№2  Доорх зөвлөмжийг харан  нэгээс илүү талбарын утгаар сонголт хийн хайж үзүүлнэ үү
ЗөвлөмжБичлэг сонгох нөхцөлд нэгээс олон талбар хамаарч байх тохиолдолд талбар бүрт тус тусад нь хайх нөхцлийг заах ба тэдгээрийн хоорондох логик үйлдэл нь criteria эсвэл or мөрөнд байрласнаас хамаарч тодорхойлогдоно.
Талбарыг харуулах эсэхийг заах Show сонголтЗарим тохиолдолд хайлтын үр дүнд  тодорхой талбарыг харуулах шаардлага байхгүй байж болдог. Жишээлбэл бичлэг ялгахад хэрэглэх талбарыг ХЗТХ-т авч нөхцөл бичих шаардлагатай боловч, түүнийг  үр дүнд харуулах шаардлагагүй байж болно. Талбарыг харуулах эсэхийг Show сонголтоор заана. Хэрэв тус сонголт тэмдэглэгээгүй байвал талбар нь хайлтын үр дүнд харагдахгүй.
Хадгалалт хийх
Гаргасан хайлтын загварыг хадгалахын тулд дараах аргуудаас хэрэглэж болно
Цэсийн File>Save эсвэл File>Save As сонголтуудыг гүйцэтгэх

More Related Content

PDF
Access sem2
PDF
Access sem1
PPTX
database 10
PDF
Excel2007 data sort filter subtotal
PPTX
Cs101 lec14
PPTX
Cs101 lec12
PPTX
Cs101 lec11
PDF
Microsoft access 2007
Access sem2
Access sem1
database 10
Excel2007 data sort filter subtotal
Cs101 lec14
Cs101 lec12
Cs101 lec11
Microsoft access 2007

What's hot (14)

PPT
Access Table
PPTX
PPT
Hicheel excel2010 8 class
PDF
Excel 1 heseg
DOCX
Microsoft Office Excel программын Data цэс
PDF
Excel2007
DOCX
203lab1
DOC
Spss_dadlaga

PDF
Excel2007 data-data tools-what if analysis
PPTX
Cs101 lec13
PPTX
Database 11
PPTX
Lecture 6 microsoft office excel 2007
PDF
Nuur
Access Table
Hicheel excel2010 8 class
Excel 1 heseg
Microsoft Office Excel программын Data цэс
Excel2007
203lab1
Spss_dadlaga

Excel2007 data-data tools-what if analysis
Cs101 lec13
Database 11
Lecture 6 microsoft office excel 2007
Nuur
Ad

Viewers also liked (20)

PPT
алгоритм
PPSX
алгоритм 8
PPTX
U.cs101 алгоритм программчлал-1(1)
PPT
Waste cycle
PPT
Music Technology
PPT
green tea
PPTX
start recycling
PPTX
Test Nan
PPTX
College
PDF
Greenthan
PPT
My Childhood
PPT
Ponenciacarmevalls221109 100223120240 Phpapp01
PPT
sdfsdf
PPT
sdfsdf
PPT
first pitch
PPT
before upload
PPT
latest slide
PPT
Fem la mona
PPT
End child hunger
PDF
Global Recycling
алгоритм
алгоритм 8
U.cs101 алгоритм программчлал-1(1)
Waste cycle
Music Technology
green tea
start recycling
Test Nan
College
Greenthan
My Childhood
Ponenciacarmevalls221109 100223120240 Phpapp01
sdfsdf
sdfsdf
first pitch
before upload
latest slide
Fem la mona
End child hunger
Global Recycling
Ad

Similar to Lab2 Query (20)

PPT
Pp Lect10 11
PDF
PDF
Lab6 db
PDF
Lab6 db
PPT
Pp Lect9 10 1
PDF
Lab6 db
PPT
Pp Lect8
PPTX
PPT
Pp Lect9
DOCX
Lab4 Report
PPT
Pp Lect8 1
PPTX
Se304 lec8
PPTX
Se304 lec7
PPT
Pp Lect7 1
PPTX
Excel ugugdul
PPTX
өгөгдлийн санд боловсруулалт хийх
PDF
PPTX
9 angin ogogdl prs
PPTX
өгөгдлийн сан үүсгэх
Pp Lect10 11
Lab6 db
Lab6 db
Pp Lect9 10 1
Lab6 db
Pp Lect8
Pp Lect9
Lab4 Report
Pp Lect8 1
Se304 lec8
Se304 lec7
Pp Lect7 1
Excel ugugdul
өгөгдлийн санд боловсруулалт хийх
9 angin ogogdl prs
өгөгдлийн сан үүсгэх

More from ulziibaatar (20)

PPT
Lecture 3 4
PPT
Lecture 2
PPT
Lecture 1
DOCX
лабораторийн ажил 5
DOCX
лабораторийн ажил 4
DOCX
лабораторийн ажил 3
DOCX
лабораторийн ажил 2
DOCX
лабораторийн ажил 1
PPT
Pp Lect12 13
PPT
Pp Lect4 5
PPT
Pp Lect6
PPT
Pp Lect41 1
PPT
Pp Lect13 1
PPT
Pp Lect6 1
PPT
Pp Lect5
DOC
PPT
Pp Lect4
DOC
Proj Example2
DOC
Proj Example1
DOC
Proj Descr
Lecture 3 4
Lecture 2
Lecture 1
лабораторийн ажил 5
лабораторийн ажил 4
лабораторийн ажил 3
лабораторийн ажил 2
лабораторийн ажил 1
Pp Lect12 13
Pp Lect4 5
Pp Lect6
Pp Lect41 1
Pp Lect13 1
Pp Lect6 1
Pp Lect5
Pp Lect4
Proj Example2
Proj Example1
Proj Descr

Lab2 Query

• 1. Лабортори 3 Өгөгдлийн сангийн боловсруулалт
Орох долоо хоног: VIII-X
Авах оноо: 6
Зорилго: Өгөгдлийн сангаас төрөл бүрийн мэдээлэл авах зорилгоор хайлтыг зохион байгуулдаг бөгөөд энэхүү лабортарийн ажил нь Query ашиглан өгөгдлийн сангаас энгийн нэгтгэлийг гаргах, бүлэглэж нэгтгэл гаргахад оршино.
АгуулгаГүйцэтгэх ажилӨгөх зөвлөмжӨөрийн үүсгэсэн өгөгдлийн сан дээр өгөгдсөн даалгаваруудыг гүйцэтгэх1.Аксесс Квери ашиглан өгөгдлийн сангаас энгийн нэгтгэл гаргахХайлт хийх хүснэгтээ сонгохХайлтын загварыг тодорхойлохХайх талбараа сонгох2.Аксесс Квери ашиглан өгөгдлийг бүлэглэж нэгтгэхБүлэглэлт хийхТомъёо талбар үүсгэхХүснэгтүүдийг холбож нэгтгэх Даалгавар1 Доорх зөвлөмжийг үзэж нэг талбарын утгаар сонголт хийн хайж үзүүлнэ үү
Хайлт хийх хүснэгтийг сонгохдоо:
Database цонхноос Query >New сонголтыг хийнэ
• 2. Гарч ирэх Query New цонхноос Design View хийнэ
• 3. ӨС дахь бүх хүснэгтүүдийг харуулсан Show Table цонх гарч ирэх ба хайлтанд шаардагдах хүснэгтийг сонгож Add товчийг дарна.
• 4. Хайлтанд шаардлагатай бүх хүснэгтийг сонгож дууссаны дараа Close-г дарна.
• 5. Хайлтын загварыг тодорхойлохХүснэгтийг сонгосны дараа хүснэгт ба түүний талбаруудаар харуулсан Select Query цонх гарч ирнэ. Хайлтын загварыг тус цонхны доод хэсэгт тодорхойлж гаргадаг бөгөөд үүнд хайлт хийх талбарууд, тодорхой бичлэгүүдийг ялгаж хайх нөхцөл, эрэмбэлэлт, бүлэглэлт гэх зэрэг шаардлагатай зүйлийг заана. Цонхны тус хэсгийг хайлтын загварыг тодорхойлох хэсэг буюу ХЗТХ гэж товчоор нэрлэе
Хайх талбарыг сонгохХайх талбарыг зөвхөн хайлтын үр дүнд харагдах талбаруудыг сонгоно гэж ойлгож болохгүй. Үүнд бас хүснэгтээс тодорхой бичлэгүүдийг тодорхой талбарын утгаар сонгож хайх талбар орох ёстой. Хайлтанд орох талбаруудыг сонгох 2 арга байдаг. Үүнд:
Талбар дээр очиж 2 товших
• 6. Талбарыг ХЗТХ рүү чирэхХЗТХ-д сонгогдсон талбаруудыг Виндоузын Эксел програмд баганатай ажилладаг үйлдлүүдтэй адил устгаж, шинэ багана оруулж, хуулж, зөөх ба баганы өргөнийг өөрчлөх зэргээр ажиллаж болдог.
Бичлэг сонгохБичлэгийг зөвхөн нэг биш хэд хэдэн талбарын утгаар сонгож болдог. Бичлэг сонгох нөхцлийг ХЗТХ-ийн criteria мөрөнд логик илэрхийллээр бичиж заах ба тус илэрхийллийн утгыг нь шалгах талбарт харгалзуулж бичнэ.
Нэг талбарын утгаар сонголт хийхНэг талбарын буюу хэд хэдэн утгаар бичлэг сонголтыг хийж болох ба үүнийг харгалзах талбарын criteria мөрөнд логик илэрхийлэл бичиж заана. Илэрхийллийг бичихдээ талбарын нэрийг заах шаардлагагүй. Нэгээс олон утгаар сонголт хийх тохиолдолд and эсвэл or логик үйлдлээр илэрхийллүүдийг холбоно.
Даалгавар№2 Доорх зөвлөмжийг харан нэгээс илүү талбарын утгаар сонголт хийн хайж үзүүлнэ үү
ЗөвлөмжБичлэг сонгох нөхцөлд нэгээс олон талбар хамаарч байх тохиолдолд талбар бүрт тус тусад нь хайх нөхцлийг заах ба тэдгээрийн хоорондох логик үйлдэл нь criteria эсвэл or мөрөнд байрласнаас хамаарч тодорхойлогдоно.
Талбарыг харуулах эсэхийг заах Show сонголтЗарим тохиолдолд хайлтын үр дүнд тодорхой талбарыг харуулах шаардлага байхгүй байж болдог. Жишээлбэл бичлэг ялгахад хэрэглэх талбарыг ХЗТХ-т авч нөхцөл бичих шаардлагатай боловч, түүнийг үр дүнд харуулах шаардлагагүй байж болно. Талбарыг харуулах эсэхийг Show сонголтоор заана. Хэрэв тус сонголт тэмдэглэгээгүй байвал талбар нь хайлтын үр дүнд харагдахгүй.
Хадгалалт хийх
• 7. Гаргасан хайлтын загварыг хадгалахын тулд дараах аргуудаас хэрэглэж болно
• 8. Цэсийн File>Save эсвэл File>Save As сонголтуудыг гүйцэтгэх
• 10. Хэрэгслийн самбар дээрх save бүхий дүрсийг дарах
Хайлтыг үзэхБайгуулсан хайлтыг 4 янзаар үзэж болно. Үүний тулд View цэс дэх дараах сонголтуудын аль нэгийг нь хийнэ. Үүнд:
Design View - хайлтын загварыг харах
• 11. Datasheet View - загварын дагуу хийгдсэн хайлтын үр дүнг харах
• 12. SQL View - загварын дагуу бичигдсэн SQL командыг харах
• 13. Print Preview - хайлтын үр дүнд хэвлэх байдлыг харах
• 15. Хайлтын үр дүнд зөвхөн хүснэгтэд шууд тодорхойлогдсон талбаруудыг гаргахаас гадна тодорхой талбарын утгыг томьёонд орлуулж бодолт хийж, түүний үр дүнг гаргах шаардлага байдаг .Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ.Үүнд:
• 16. ХЗТХ дэх талбарын нэр хэсэгт томьёо буюу илэрхийллийг бичнэ.
• 17. Талбарын нэр хэсэгт томьёо баганы толгойд гарчгийг заана.
• 18. Хэрэв гарчгийг заагаагүй бол Expr1 гэсэн стандарт нэр олгогддог. Толгойд тодорхой гарчиг заахын тулд дараах 2 аргыг хэрэглэж болно.Үүнд:
• 19. Томьёоны эхний хэсэгт толгой болох текстийг бичээд тэмдэгтээр томьёоноос тусгаарлаж өгнө. Эсвэл View>Properties> сонголтоор ород Caption мөрт толгойг заана. Мөн түүнчлэн Акссесийн дүрмийн дагуу илэрхийлэл бичдэг дүрмийг бүрэн эзэмшээгүй бол Build Expression хэрэгслийг ашиглаж болно. Түүнийг дуудах хоёр арга байдаг. Тухайлбал:
• 20. Хулганы баруун товчийг дарж гарсан цэсээс Build сонголтыг хийх
• 21. Хэрэгслийн самбараас Build бүхий товчийг дарах
• 22. Дээрх үйлдлийн аль нэгийг нь гүйцэтгэсний үр дүнд дараах цонх гарч ирэх бөгөөд тус цонхонд хэрэгцээтэй сонголтуудыг хийхэд Акссесийн дүрмийн дагуу илэрхийлэл автоматаар бүрдэж бичигдэнэ.
• 23. Тодорхой эрэмбээр хайлтын үр дүнг харуулахХайлтын үр дүнг хэд хэдэн талбарын утгаар эрэмбэлж харуулж болно.Үүний тулд Select Query цонхонд:
Эхлээд эрэмбэ түлаүүр талбхрыг сонгоно
• 24. Дараа нь ХЗТХ-н Sort сонголт дээр очиж идэвхжүүлээд нээхэд дараах сонголт бүхий цэс гарна.Үүнд:
• 25. -Ascending - өсөх эрэмбийг заах -Descending - буурах эрэмбийг заах
-Not sorted - эрэмбэлэхгүй болохыг заах
• 26. Бүлэглэлт хийх Ижил утгууд агуулсан талбарын утгаар бүлэглэж үр дүнг харуулах буюу тодорхой бүлэг бүрт нийлбэр, дундаж, нийт тоо ширхгийг олох зэрэг шаардлагаар бүлэглэлт хийдэг. Үүний тулд Select Query цонхны ХЗТХ идэвхтэй байх үед :
Эхлээд View>Totals сонголтыг хийнэ.
• 27. Үүний үр дүнд ХЗТХ-н Total мөр гарч ирэх ба тус мөрийн Group By гэсэн бүлэглэх заалтуур бүх талбаруудад гарч ирнэ.
• 28. Бүлэг үүсгэх талбарт тус заалтуурыг идэвхжүүлэхэд дараах сонголт бүхий цэсээр задарна.
• 30. -Group by - тухайн талбарын утгаар бүлэглэхийг заах
• 31. -Count - нийт тоо ширхэгийг олох -Sum - нийлбэрийг тооцох
-Avg - дундажийг тооцох
• 32. -Max - хамгийн их утгыг тодорхойлох
• 33. -Min - хамгийн бага утгыг тодорхойлох
• 34. Гарч ирсэн зарим талбарын хэрэгцээгүй Group By заалтуурыг арилгах шаардлагатай.
• 35. Хүснэгтүүдийг холбож хайлт хийхЗөвхөн нэг хүснэгтэд хайлт хийхээс гадна хэд хэдэн хүснэгтээс шаардлагатай өгөгдлүүдийг нэгэн зэрэг хайх шаардлага ихээхэн байдаг. Энэ тохиолдолд хүснэгтүүдийг хооронд нь холбож уншдаг бөгөөд холболтыг
Хэд хэдэн анхдагч хүснэгт
• 36. Хэд хэдэн өмнө нь үүсгэсэн хайлтын хүснэгт
• 37. Анхдагч хүснэгт ба хайлтын хүснэгтүүдээр хийж болно.
Түүнчлэн Аксесс , энгийн буюу гадаад холболтыг гүйцэтгэх боломж бүхий хэрэгслээр хангагдсан байдаг.
Ингээд холболтыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарлая.
Quiery> New > Design View замаар орно.
• 38. Гарч ирсэн Show Table цонхонд ямар төрлийн хүснэгтүүдийг холбох гэж байгааг сонгож заана. Үүнд:
• 39. Tables (зөвхөн анхдагч хүснэгтүүд)
• 42. Гарсан Table буюу Query хүснэгтүүдийн жагсаалтаас хүснэгт нэг бүрийг Add товчийг дарж сонгох ба бүх хүснэгтийг сонгож дууссаны дараа Close товчийг дарж гарна.
• 43. Select Query цонхонд холболт ба холбож хайлт хийсний үр дүнд авах талбаруудыг заана.
• 44. Холбох талбар тодорхой байх ба тохиолдолд ӨСУС нь автоматаар холболт хийсэн байх буюу холболт хийгдээгүй бол холбоос талбаруудын хооронд хулганыг яирж холболт хийнэ. Дараа нь холболтын төрлийг заах хэрэгтэй. Холболтын төрлийг заагаагүй тохиолдолд автоматаар энгийн холболт хийгддэг бөгөөд түүнийг гадаад холболт болгож өөрчлөх шаардлагатай бол Join Properties заалтуурыг ашиглана.
• 46. Эхлээд холбоос зураасыг идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарна. Эсвэл View цэсээс Join properties сонголтыг хийнэ.
• 47. Дараа нь гарсан Join Properties цонхонд холболтын төрлийг заана. Тус цонх нь 3 сонгоолттой бөгөөд 1 дэх сонголт нь энгийн холболтыг , 2 ба 3 дахь сонголт нь гадаад холболтыг илэрхийлсэн бичвэртэй байдаг.
• 48. Гадаад холболт хийх үед заагддаг эх буюу охин хүснэгтийг тодорхойлохын тулд 2 буюу 3 – р сонголтыг хэрэглэнэ. Холбогдох хүснэгтүүдийг сонгох(Show table цонхонд ) үед түрүүнд нь сонгосон хүснэгтийг эх хүснэгт гэж (жишээлбэл course) тодорхойлохын тулд тус цонхны 2-р сонголтыг хийнэ. Харин сүүлд нь сонгосон хүснэгтийг эх хүснэгт гэж (жишээлбэл crschoose) тодорхойлохын тулд 3-р сонголтыг хийнэ.
• 49. Гадаад холболт бөгөөд “course” эх хүснэгтийн бүх бичлэг ба “crschoose” охин хүснэгтийн холбоос талбарын утга тэнцүү байх бичлэгүүд холбогдоно. Гадаад холболт бөгөөд “crschoose” эх хүснэгтийн бүх бичлэг ба “course” охин хүснэгтийн холбоос талбарын утга тэнцүү байх бичлэгүүд холбогдоно. Энгийн холболт бөгөөд 2 хүснэгтээс ижил холбоос талбарын утгатай бичлэгүүд холбогдоно.
• 51. Холболтыг устгахын тулд холбоос зураасыг идэвхжүүлж хулганы баруун товчийг дарж гаргасан цэсээс Delete сонголт эсвэл Edit> Delete сонголтыг хийнэ.
• 52. Сонгосон хүснэгтийг устгахын тулд тухайн хүснэгтийг идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарж гаргасан цэсээс remove table сонголт эсвэл Edit> Delete сонголтыг хийнэ.
• 54. Оюутнуудын 1-р улиралд сонгосон хичээлийн төлбөрийг бодох хайлтын загварыг гаргая. Анхдагч хүснэгтүүд дараах өгөгдлийг агуулсан байна.
• 56. Оюутны хичээл сонголт буюу crschoose хүснэгт
• 59. Course ба crschoose хүснэгтүүдийг хооронд нь гадаадаар холбосон ба crschoose хүснэгтийг эх course хүснэгтийг охин гэж тодорхойлсон. Учир нь тус хайлтанд оюутны хичээл сонголтын мэдээлэл чухал бөгөөд хичээл хүснэгтээс оюутны сонгосон хичээлийн тухай нэмэлт мэдээллийг авах шаардлагатай юм.
• 60. Хүснэгтүүдийг холбосны дараа хайлтын үр дүнд харуулах талбаруудыг сонгосон. Үүнд : Оюутны код , хичээлийн кредит тухайн хичээлийг сонгосон улирал зэрэг талбаруудыг анхдагч хүснэгтээс авсан.
• 61. Оюутны 1-р улирлын хичээлийн төлбөрийг бодох гэсэн шаардлагын дагуу улирал (semester) талбарын утгыг нэгтэй байна гэж criteria мөрөнд заасан ба тус талбарын утгыг үр дүнд харуулах шаардлагагүй гэж show мөрөнд тодорхойлсон.
• 62. Оюутан тус бүрийн төлбөрийг бодохын тулд оюутны кодоор бүлэглэлт хийсэн. Үүнийг оюутны код талбарын total мөрөнд group by заалтуур өгч хэрэгжүүлсэн.
• 63. Үүний дараа хичээлийн кредит талбарт оюутны сонгосон хичээлүүдийн нийт кредитийн бодолт хийх бөгөөд үүний тулд тус талбарын total мөрөнд sum заалтуур өгсөн. Үүнээс гадна тус талбарын нэрийг өөрчлөх шаардлагатай бөгөөл үүний тулд талбарын нэр хэсэгт нийт кредит бичилтийг хийж дүрмийн дагуу босоо 2 цэг (:) тавьсан.
• 64. Эцэст нь төлбөрийн бодох томъёо талбар шинээр үүсгэж талбарын нэр хэсэгт нийт кредитийг үржих нэр кредитийн үнэ болох 9800 гэсэн томъёог дараах байдлаар бичсэн.
• 66. Хадгалалт хийгээд View>View Datasheet сонголтоор орж хайлтын үр дүнг харахад дараах хүснэгт гарна.
• 67.