SlideShare a Scribd company logo
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
                       1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
                                Улаанбаатар хот

                               НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
                               Нийтлэг үндэслэл


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг
зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль,
энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас
бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль
үйлчилнэ.

2. Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний
хүүхдэд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим
Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь үндсэн зарчмыг баримтална:

1. хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа,
хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ,
эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл
мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах


2. төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх
ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх


3. хүүхдийн бие бялдар, оюун санаа, ѐс суртахууны хөгжлийг хангах, сурч
боловсроход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг хариуцлага
хүлээх


4. хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох
эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх


5. хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоо
гарах, буцаж ирэх эрх Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх
чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
                          Хүүхдийн эрх, журамт үүрэг


5 дугаар зүйл. Хүүхдийн амьдрах эрх

1. Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын
харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат
болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.

2. Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид
байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай
гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу
хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь
гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа
илэрхийлэх эрхтэй.


4. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх
эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ,
дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг
хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5. Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад
цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон
эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух
газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.


6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

1. Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.

2. Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ѐс заншил, түүх соѐлын уламжлалыг өвлөн
эзэмших эрхтэй.

3. Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс
дэмжлэг авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэд
шашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйл
ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыг
хориглоно.


5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүүхдэд
үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон
бусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг
сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
        /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/


6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй. Хүүхдийг
орчноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно.
        /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/


7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх

1. Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх
ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн
шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид
байна.


2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд
хүүхэд тэдэнтэй хууль ѐсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн
нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.


3. Хүүхэд нэр төр, эрүүл мэнд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны
халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.
          /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар
самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулах
болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх,
хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох
буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан
зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж
албадан гэрлүүлэх;
хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг
хориглоно.
         /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/


5. Төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хорих ял эдэлж байгаа
хүүхдийн нэр төрийг хүндэтгэн хамгаалж, сурч боловсрох, авьяас чадвараа
хөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно.

Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорих
байгууллагын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ѐс суртахуун,
эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн
хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга
бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл
ажиллагаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8 дугаар зүйл. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх

1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соѐл
урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй.

2. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан,
амжилт гаргасан хүүхдэд төрөөс зохих дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. Ашиг хонжоо
олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд
оролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом
наадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/


3. Хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах,үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхдэд аль нэг улс төрийн үзэл сургаал тулган
хүлээлгэх, бага насны хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг
хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


4. Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд
үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

5. Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу
өмчлөх эрхтэй.

6. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх,
өвлөх эрхтэй.


9 дүгээр зүйл. Хүүхдийн журамт үүрэг.
        Хүүхэд дараахь журамт үүрэг хүлээнэ:

1/ эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах; /Энэ
заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэт орсон/
2/ эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;

3/ суурь боловсрол заавал эзэмших;

4/ төрийн хууль ѐсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших;

5/ эрүүл мэндээ хамгаалах;

6/ авьяас чадвараа хөгжүүлэх.

More Related Content

PDF
хэрэглэгдэхүүн.....
DOCX
хэрэглэгдэхүүн
DOCX
хоёрдугаар бүлэг
DOCX
Huuhddin erkh 2016
ODT
зайн сургалт 3
PPTX
PDF
Хүүхдийн эрх
PPTX
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн
хоёрдугаар бүлэг
Huuhddin erkh 2016
зайн сургалт 3
Хүүхдийн эрх
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...

What's hot (17)

PPT
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
PPTX
Huuhdiin erh
ODP
Хүүхдийн эрхийн Монгол Улсын хуулиас
PPTX
Huuhdiin erh
PPTX
Хүхдийн эрх
PDF
хүүхэд хамгааллын тухай ойлголт
DOCX
Huuhed hamgaalal
PPT
PPT
хүүхэд
PPTX
Huuhdiin erh
ODP
Хүүхдийн амьдрах нийгмийн амьдралд оролцох эрх
ODT
хүүхдийн эрх
PDF
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
PDF
зайн сургалт 2
PPTX
лекц. №7
PDF
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
PPT
хүүхэд хамгаалал
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
Huuhdiin erh
Хүүхдийн эрхийн Монгол Улсын хуулиас
Huuhdiin erh
Хүхдийн эрх
хүүхэд хамгааллын тухай ойлголт
Huuhed hamgaalal
хүүхэд
Huuhdiin erh
Хүүхдийн амьдрах нийгмийн амьдралд оролцох эрх
хүүхдийн эрх
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
зайн сургалт 2
лекц. №7
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
хүүхэд хамгаалал
Ad

Similar to Huuhed (17)

PDF
хэрэглэгдэхүүн.....
PPTX
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
PPTX
майнаа
PDF
зайн сургалт 2
PPTX
Huuhdiin erh
PPTX
Huuhdiin-erkh-gej-yu-ve.pptx
PPTX
Huuhdiin erh
PPTX
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрэм.pptx
PPTX
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
PDF
4. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал.pdf.pdf
PDF
Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf
PPTX
Huuhed ugtahbayar
ODP
Бататгал
PDF
Дотуур байрны багш нар
PDF
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
PPTX
хэрэглэгдэхүүн.....
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
майнаа
зайн сургалт 2
Huuhdiin erh
Huuhdiin-erkh-gej-yu-ve.pptx
Huuhdiin erh
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрэм.pptx
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
4. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал.pdf.pdf
Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf
Huuhed ugtahbayar
Бататгал
Дотуур байрны багш нар
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Ad

More from bayar7998 (12)

PPTX
Biynees khemjee awah
DOCX
Syrgalt
DOCX
Dorvon buh togloom
DOCX
Sudalgaa
DOCX
Huuhed
PPT
Helhee1 .
DOCX
Syrgalt
PPTX
7a mongol hel
PPTX
PPTX
Noloo
DOC
Naranchimeg 2
ODP
баярмаа
Biynees khemjee awah
Syrgalt
Dorvon buh togloom
Sudalgaa
Huuhed
Helhee1 .
Syrgalt
7a mongol hel
Noloo
Naranchimeg 2
баярмаа

Huuhed

  • 1. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж 1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ. 2. Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна. 4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь үндсэн зарчмыг баримтална: 1. хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах 2. төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх 3. хүүхдийн бие бялдар, оюун санаа, ѐс суртахууны хөгжлийг хангах, сурч боловсроход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг хариуцлага хүлээх 4. хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх 5. хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоо гарах, буцаж ирэх эрх Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх.
  • 2. ХОЁРДУГААР БҮЛЭГ Хүүхдийн эрх, журамт үүрэг 5 дугаар зүйл. Хүүхдийн амьдрах эрх 1. Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна. 2. Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 3. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй. 4. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 5. Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно. 6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх 1. Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй. 2. Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ѐс заншил, түүх соѐлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй. 3. Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 4. Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэд шашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыг хориглоно. 5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүүхдэд
  • 3. үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй. Хүүхдийг орчноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно. /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх 1. Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид байна. 2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ѐсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй. 3. Хүүхэд нэр төр, эрүүл мэнд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 4. Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 5. Төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хорих ял эдэлж байгаа хүүхдийн нэр төрийг хүндэтгэн хамгаалж, сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно. Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ 6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ѐс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн
  • 4. хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 8 дугаар зүйл. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх 1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соѐл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй. 2. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан, амжилт гаргасан хүүхдэд төрөөс зохих дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/ 3. Хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхдэд аль нэг улс төрийн үзэл сургаал тулган хүлээлгэх, бага насны хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 4. Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 5. Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхтэй. 6. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх эрхтэй. 9 дүгээр зүйл. Хүүхдийн журамт үүрэг. Хүүхэд дараахь журамт үүрэг хүлээнэ: 1/ эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах; /Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэт орсон/ 2/ эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах; 3/ суурь боловсрол заавал эзэмших; 4/ төрийн хууль ѐсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших; 5/ эрүүл мэндээ хамгаалах; 6/ авьяас чадвараа хөгжүүлэх.