SlideShare a Scribd company logo
Хүүхдийн оролцоог дэмжин ажилладаг
хүн бүрд зориулав.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООГ
ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Улаанбаатар xот
2020 он
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Хүүхдийн оролцоог дэмжин ажилладаг
хүн бүрд зориулав.
УЛААНБААТАР ХОТ
2020 он
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
4 5
Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 120 улсад хүүхдийн
эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага
юм. Монгол Улсад 1994 онд салбараа нээсэн ба Хүүхэд
хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал, Боловсрол, Хүүхдийн
ядуурлын эсрэг, Хүмүүнлэгийн тусламж, Эрүүл мэндийн
хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхдийн амьдралд эрчимтэй,
тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө ажиллаж байна.
© Хүүхдийг Ивээх Сан, 2020 он
“Хүүхдийн оролцоог дэмжих аргазүй” гарын авлагыг
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр, тус газрын
дэргэдэх Хүүхэд хамгааллын аргазүйн төвөөс болон цахим
хэлбэрээр www.savethechildren.mn вэб хуудсаас авах
боломжтой.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН
ЗҮТГЭГЧИД ЭЭ,
Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад хүүхэд
хамгааллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын
тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг
дэмжиж, хүүхэд бүрийн хамгаалагдах
эрхийг эдлүүлэхийн төлөө Монгол Улсын
Засгийн газартай хамтран “Монгол Улсад
хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
нь” төслийг 2016 оноос эхлэн 2022 хүртэл
үе шаттайгаар, Японы Олон Улсын Хамтын
Ажиллагааны Байгууллага ЖАЙКА (JI-
CA)-гийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж
байгаа билээ.
Нийслэл хот, Архангай, Дорнод аймагт
хэрэгжиж байгаа тус төслийн зорилго,
зорилтын хүрээнд, төслийн зорилтот
хамтарсан багийн гишүүд болон хүүхдийн
хамгаалагдах эрхийг хангах үүрэг бүхий
бусад төрийн албан хаагчдын хүүхэдтэй
ажиллах мэдлэг арга зүй, ур чадварыг
дээшлүүлэх хүрээнд бид “Хүүхдийн
оролцоог дэмжих арга зүй” номоо та бүхэнд
хүргэж байгаадаа таатай байна.
Дэлхийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэн
эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн дэмжлэг,
олон нийтийн хөгжлийн санаачилга,
оролцоонд суурилсан төсөв, бүтээлч урлаг
зэрэг олон талбарт үзэл бодол, ур чадвараа
илэрхийлэхийн зэрэгцээ хүний эрх, хүрээлэн
буй орчны тогтвортой байдал, уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг хариуцлагатай байдлыг
дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Хүүхдийн эрхийг бодитой хэрэгжүүлэх,
эерэг хийгээд дэвшилтэт нийгмийн
шилжилтэд хувь нэмрээ оруулах тэдний
чадавхийг сайжруулах тулгуур хүчин зүйл
бол тэдний оролцох эрхийг нь эдлүүлэх
явдал гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн
зөвшөөрсөн юм.
Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог
дэмжихийн ач холбогдол их. Гагцхүү зөв
зүйтэй дэмжлэг тэдэнд хэрэгтэй. Хүүхэд
оролцсоноор эрхээ мэддэг, хүний эрхийн
мэдлэг ойлголтыг түгээдэг, бусаддаа туслах
бололцоогоо нээдэг, өөрийн болон бусад
хүүхдийн эрхийг хамгаалуулахаар хэнд,
хаана, хэрхэн хандахаа мэддэг болдог.
Аймаг, дүүрэг, сум, хорооны түвшинд
хүүхдийн оролцоог дэмжсэнээр тухайн орон
нутагт хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн
эсрэг хүчирхийлэл гарах урьтач нөхцөлийг
илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаг
алдалгүй яаралтай хариу арга хэмжээ авах
бололцоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
“Монгол Улсад хүүхэд хамгааллын
тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хамтран
хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн Газрын
хэрэгжүүлэгч агентлаг-“Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан
багууд, бүх нийгмийн ажилтнууддаа
талархал илэрхийлье.
Тус төслийг хамтран хэрэгжүүлэгчдийнхээ
хамтаар санхүүжүүлэгч Японы Олон
Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага
ЖАЙКА-д талархал илэрхийлье.
Хүүхдийн төлөө зориулсан цаг, зарцуулсан
нөөц бүр үр ашигтай, үр дүнтэй байх
болтугай.
Лувсандоржийн Баян-Алтай
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн
суурин төлөөлөгч
ӨМНӨХ ҮГ
Зохиогч: 	Энхбатын Цолмон, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн 		
	 засаглалын хөтөлбөрийн зохицуулагч
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр | Төв шуудангийн хайрцаг 1023,
Улаанбаатар-13, Монгол Улс | Утас: +976-11-329371, 329365 |
Факс: +976-11-329361 | Цахим шуудан: Mongolia.secretary@savethechildren.org |
“МОНГОЛ УЛСАД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн
хоёрдугаар үе шатанд боловсруулав.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
6 7
“Оролцогч улс...хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө
хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна. Өөрийн үзэл бодолтой
байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний
үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.”
“Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл,
үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн
бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж
авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.”
“Оролцогч улс эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн
зөвшөөрнө.”
“Оролцогч улс олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч,
хүүхэд нь олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж
авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие
бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал
олж авах боломжоор хангана”.
“Оролцогч улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр төрийг хүндэтгэн өөртөө тулгуурлах,
нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд бүрэн бүтэн, зохистой
амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.”
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцоос
“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө
чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь
ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”
“Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх,
тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.”
“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”
“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад
баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг
сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”
Монгол Улсын Үндсэн хуулиас
Эцэг эх, багш, хамтарсан багийн гишүүд,
хүүхэдтэй ажилладаг хүн бүр үгээрээ,
үйлдлээрээ үлгэрлэж хүүхдэд амьдралыг
харах цонх нь болж, амьдралд итгэх итгэл нь,
мэдлэг туршлагынх нь хэсэг болдог учраас
хүн төрөлхтний хамгийн хариуцлагатай
эрхэм үүргийг хүлээсэн хүмүүс байдаг.
Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдүүдтэй
хамтран ажилласан хүүхдийн оролцооны
олон жилийн туршлага дээр үндэслэн
боловсруулсан энэхүү номыг хүүхдийн
төлөө ажиллах чин сэтгэлээрээ нээж байгаа
Эрхэм Танд баярлалаа.
Хүүхдийг хэрхэн оролцуулах вэ гэсэн таны
асуултад хариулахыг бид хичээлээ. Үүний
тулд улс маань хаашаа зорьж байгааг
хамтдаа эргэн саная. Монгол Улсын хүний
эрх, эрх чөлөө, шударга ёс, улсынхаа эв
нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний
соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн
үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний
ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг
эрхэм зорилго хэмээн Үндсэн хуулиараа
баталгаажуулсан.
Тэгвэл хүн төрөлхтний соёл иргэншлийн
ололт, ардчиллын үнэт зүйл болсон
хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг
цогцлоох энэхүү томоохон үйл хэрэг маань
хүүхдийг сонсож сурахаас эхэлнэ.
Хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх аливаа
үйл ажиллагаа үр дүнтэй болох эсэх нь
хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байгааг,
хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ямар байгааг
хүүхдээс өөрөөс нь сонсохоос ихээхэн
шалтгаалдаг.
Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой
байж түүнийгээ илэрхийлж, оролцох
эрхээ эдлэхийг нь зөв дэмжсэнээрээ бид
өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус,
иргэдийг хүний эрхийг дээдэлдэг, хүндэтгэн,
хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг,
мэдээллийг мэдлэг болгон хувиргах
чадвартай, зохион байгуулалттай оролцож
чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл
бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг
мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, гарц
шийдэл хийгээд эн тэргүүний чиглэлийг
олон ургалч хэлэлцүүлгээр томьёолж
чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, баялаг бүтээгч
хүн болон хөгжихөд нь чиглүүлж буй хэрэг
билээ.
Хүний бүх эрх, тулгуур эрх чөлөө нь түгээмэл,
хуваагдашгүй, харилцан шалтгаалсан,
харилцан хамаарсан шинжтэйг санаж,
хүүхэд нь эрх эдлэх субъект мөн бөгөөд
нэр төр болон өсөн хөгжиж буй чадвар
боломжтой хүн гэж үзэн, хүүхдийн хөгжлийг
дэмжсэн, оролцоонд суурилсан арга зүйг
түгээн дэлгэрүүлэх нь та бидний зорилт юм.
Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж,
хүний амьдралд технологийн гүйцэтгэх
үүрэг өндөр болж, хайрлан хүндэтгэж,
ойлголцож хамтрах хүнлэг ёсны үнэ цэнэ
хүн төрөлхтөнд улам бүр чухал болсоор
байна.
Хүүхдийн оролцоог амжилттай хэрэгжүүлсэн
жишээ бүхий туршлагуудаа бид та бүхэнтэй
цаашид сургалтаар дамжуулан хуваалцахад
бэлэн байна.
Хүүхдийн оролцоог бодитой хангаж,
иргэн болж амьдрах ухаанд суралцаж,
амьдралын туршлагыг бүтээхэд нь туслах
эрхэм таныг хүүхдийн хөгжлийн шаардлага
таны үеийнхээс ялгаатайг ойлгож, бид бүгд
хамтдаа өөртөө болоод бусдадаа ээлтэй
нийгмийг бүтээдгийг санаж, хүүхдийг
дэмжин хамтран ажиллах танд амжилт
хүсье!
Энхбатын Цолмон
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн
Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн
зохицуулагч
ЗОХИОГЧИЙН ҮГ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
8 9
Хүүхдийн оролцооны ач холбогдол			
	
Хүүхдийн оролцох эрх
Хүүхдийн оролцох эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалт	
	
Хүүхдийн оролцох эрхийн Монгол улс дахь эрх зүйн
хамгаалалт	
Рожер Хартын боловсруулсан хүүхдийн оролцооны шатлал	
	
Хүүхдийн оролцоонд баримтлах ёстой зарчим		
	
Хүүхдийг оролцуулахад гаргадаг зарим алдаанууд		
	
Хүүхдийн оролцоог хангах үе шат				
	
Хүүхдийн оролцооны шалгах хуудас			
	
Хүүхдийн оролцооны түвшин				
	
Хүүхдийн оролцоог хэмжих нь				
	
Хүүхдийн оролцоог хянаж үнэлэхэд тавигдах шаардлагууд	
	
Хүүхдийн оролцоог чиглүүлж байгаа ажилтнуудад
шаардлагатай ур чадварын зөвлөмжүүд			
			
Хүүхдийг судалгаанд оролцуулах нь			
	
Хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхдийг
оролцуулах нь	
Насны онцлогийг нь харгалзан хүүхдийг оролцуулахдаа
анхаарах асуудлууд					
		
Хүүхдийн оролцоог идэвхжүүлэх дасгал болон арга
аргачлалууд	
Хэвлэл мэдээлэл ба хүүхдийн оролцоо			
	
Хүүхдийн оролцоонд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёс
зүйн дүрэм	
Ашигласан материал					
	
10
12
14
15
27
29
37
39
39
45
52
58
60
64
65
70
76
83
86
88
ГАРЧИГ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
10 11
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНЫ
АЧ ХОЛБОГДОЛ
Хүмүүнлэг, ардчилсан иргэний
нийгэмд хүн бүрийн үг ижил үнэ
цэнэтэй, хүн бүрд ижил тэгш оролцох
боломж нээлттэй байдаг. Оролцоо
гэдэг ойлголт нь “олонх нь нэгнээ
сонсох, хувь хүний байр суурийг
хүндлэх, зөвлөлдөх, хамтдаа шийдвэр
гаргах, зорилгоо хамтдаа тодорхойлох,
түүний үр шимийг хүртэх” зэрэг олон
утгыг илэрхийлдэг.
Иргэний оролцооны нэгэн хэсэг
болох хүүхдийн оролцоо бол
насанд хүрэгчдийн бодит дэмжлэг
шаардагддаг онцлог оролцоо байдаг.
Энэ нь хүүхдүүд харилцаа холбоо
тогтоох, хамгаалагдсан бүхий л арга
замуудаар насанд хүрэгчдэд/шийдвэр
гаргагчдад дуу хоолойгоо сонсгоход
хэрэглэгддэг. Ийнхүү оролцсоноор
өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөгөө
баталгаажуулахын зэрэгцээ өөрсдөд
нь нөлөөлөх аливаа шийдвэр гарахад
үзэл бодлоо хэлж сурна, ингэснээр
өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж,
иргэний хувьд туршлага олж, хөгжинө
гэсэн үг.
Хүүхэд өдөр тутамдаа гэр бүлдээ,
сургууль дээрээ, ангидаа, аймаг
дүүрэг, нийслэл, үндэсний хэмжээнд
болоод бүс нутаг олон улсын хэмжээнд
хүртэл тодорхой арга хэмжээг зохион
байгуулж оролцож оролцогч болж
байдаг бол нөгөө талаас тухайн
үйл ажиллагааг зохион байгуулагч
оролцуулагч нь болдог.
Жишээ нь: Гэр бүлийн хөдөлмөрийн
хуваарьт оролцох, гэр бүлийн төсвийн
төлөвлөлтөд оролцох, ангидаа бол
ангийн даргаа сонгоход оролцох,
сургуулийн дотоод дүрэм журмыг
боловсруулахад эсвэл төрөл бүрийн
үйл ажиллагааг санаачлан анги болон
сургуулийнхаа хүүхдүүдийн дунд
зохион байгуулах, аймаг нийслэлийн
хүүхдийн зөвлөлд орж хүүхдүүдийн
талаар гарч байгаа шийдвэрүүдэд
нөлөөлөх, НҮБ-д хүүхдийн эрхийн
хэрэгжилтийн байдлыг мэдээлэх гэх
мэт.
Хүүхдийг оролцуулах саналыг
насанд хүрэгсэд эхлэн гаргаж,
санаачлах хэрэгтэй. Санаачлахаас
өмнө бэлтгэлээ хангасан
байх ёстой. Насанд хүрэгсдэд
хүүхдүүдийг оролцуулах, оролцоог
дэмжих эрх мэдэл, нэр хүнд, бас
боломж байдаг.
Хүүхдийн оролцоо нь бодитой үр
нөлөөтэй байж, хүүхдийн хөгжилд
тодорхой эерэг өөрчлөлт гаргахын
төлөө, мөн тэрхүү эерэг үр дүнг
хадгалан хөгжүүлэхэд чиглэгддэг. Үүнд
насанд хүрэгсдийн дэмжлэг зайлшгүй
хэрэгтэй.
Хүүхдэд ямар эрхтэйг нь мэдүүлж,
эрхээ эдэлснээр ямар боломж
бололцоонууд бий болдог, ямар
бэрхшээлийг шийдвэрлэж чадах
вэ гэдгээс эхлэн хангалттай,
зөв мэдээллийг өгч, мэдээллээ
ойлгож өөрийнхөөрөө тунгаан
боловсруулахад нь хангалттай цаг
хугацааг олгосны дараа аливаа
хэлэлцүүлэг, санал солилцох ажлыг
эхлүүлэх нь зүйтэй.
Хүүхдүүд эрхээ эдэлж, өөрсдөдөө
тулгарсан асуудлаа тодорхойлж,
чадах чинээгээрээ арга замыг санал
болговол сайн боловч хүүхэд, насанд
хүрэгчид, шийдвэр гаргагчдаас
тусламж аван шийдвэрлүүлэх
талаар үзэл бодлоо илэрхийлж, дуу
хоолойгоо хүргэж сурах нь ирээдүйн
идэвхтэй, нээлттэй иргэн болж
төлөвшихөөр өөрсдийгөө хөгжүүлж
байна гэсэн үг юм.
Хүүхдийг оролцуулж, харилцан
санал бодлоо солилцох боломжийг
бүрдүүлснээр хүүхдүүд өөрсдийн
эргэн тойрны хүрээлэн буй орчинд
хүүхдүүдэд болон хүүхдийн төлөөх
шийдвэрт нөлөөлөх арга замуудад
суралцдаг юм.
Хүүхдийн оролцоо бол хүүхэд өөрт
нь болон бусдад, нийтэд нөлөөлөх
эерэг өөрчлөлтийн төлөө болж
байгаа үйл явдалд, мөн болох
үйлийн төлөвлөлтөд өөрийн санал,
үнэлэлт дүгнэлтээ өгч оролцох,
үүний тулд мэдээлэлтэй байх,
өөрийгөө илэрхийлэх хамгаалагдсан
боломжоор хангагдах, бусдын үзэл
бодлын илэрхийллийг сонсох, эрх
үүргийн талаар мэдэх, эрхээ шаардах
ингэснээр иргэншихүйн туршлагыг
олж авах хүний амьдралын маш
чухал үйл явц юм.
Хүүхдийг оролцуулах нь чөлөөт цаг
өнгөрөөх урлагийн арга хэмжээ биш,
спортын тэмцээн болон элдэв сайн
үйлсийн аянаас ялгаатай ойлголт юм.
Хүүхдийг хариуцлагатай хүн болон
хөгжүүлэх хамгийн эхний арга зам нь
хүүхэд байхад нь хүндлэх, хүүхдийн
мэдрэмж,үзэл бодол ачхолбогдолтой,
үнэ цэнэтэй гэдгийг насанд хүрэгчид
ойлгох явдал юм. Оролцох явцдаа
хүүхэд өөр өөр үзэл бодлыг хэрхэн
хүндэтгэх, бусадтай хэлэлцэж
зөвлөлдөх болон зөвшилцөлд хүрэх
аргуудын талаар суралцах болно.
Оролцоо нь хүүхдэд хамт
олонтой байх, тэдний нэг болох,
хариуцлагатай, шударга байх, бусдыг
халамжлан, мэдрэмжтэй хандахад нь
тусална.
Хүүхдийн оролцоог дэмжих үйл явц гэж хүүхдийг зөвхөн ирээдүйн
биш өнөөдрийн иргэн гэж үзэн хүүхдийг хамгаалан, хүүхдэд туслан,
хүүхдийн үзэл бодлыг нь үнэн сэтгэлээсээ сонсож, хүний эрхэм
чанар, хүсэл мөрөөдөл, зорилго, итгэл найдварыг нь хүндэлж,
хүүхдийн үзэл бодолд зохих ач холбогдол өгөхийг хэлнэ.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
12 13
Хүн бүр хүний бүхий л эрх, эрх
чөлөөг эдлэх эрхтэй бөгөөд
эдгээр эрх, эрх чөлөөгөө
хэрэгжүүлэхэд нь шаардагдах
тэгш боломж, тэгш байдлыг бий
болгох үүргийг төр хүлээдэг.
Хүүхдийн оролцох эрх нь бусад
эрхийнх нь нэгэн адил 18 нас
хүртэлх бүх хүнд хамаатай
хүний үндсэн эрх бөгөөд
дэлхийн хаана ч, хэзээ ч адил,
түгээмэл хэрэгжих ёстой,
хүүхэд оролцох эрхээ ямар
нэг ялгаварлалгүйгээр эдлэх,
хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ
сэргээлгэх эрхтэй.
ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ ЭРХ
нь хүүхэд бүх эрхийнхээ
хэрэгжилтийн талаар үзэл
бодол, үнэлэлт дүгнэлттэй
байхад холбогддог учраас
хүүхдийн эсэн мэнд амьдрах,
хөгжих, мэдээлэлтэй байх,
үзэл бодолтой байж түүнийгээ
илэрхийлэх, хамгаалуулах,
нийгмийн амьдралд оролцох
эрхийн цогц утгыг агуулдаг.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦОХ ЭРХ
Эрхээ мэдэж, эрхээ шаардах, үүнд чиглэсэн үйл явцыг сайжруулахад
саналаа сонсгох хүүхдийн үндсэн эрх бол оролцох эрх юм.
Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хамгийн бодитой мэдээллийг
хүүхдүүд өгдөг. Хүүхэд өөрийн амьдрал, өөрийн хэрэгцээ, санаа зовниж
буй асуудлын талаар хамгийн сайн ойлголтой байдаг. Иймээс хүүхэдтэй
хамтарч гаргасан шийдвэр хүүхдийн бодит байдалтай хамгийн нийцтэй
болж чадна. Хүүхдүүдтэй хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь
илүү үр ашигтайгаар, урт удаан хугацаанд үргэлжилдэг.
Хамтарсан багийн хувьд хүүхдийн оролцоог дэмжин, хүүхдийн
бүлгүүдтэй хамтран ажиллах нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн
урьдач нөхцөлийг илрүүлэх, таслан зогсоох, энэ чиглэлээр авч
хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эрх эдлэгч хүүхдүүд хэрхэн
үнэлж байгааг мэдэж, сайжруулах, цаг болон нөөцийн үр ашгийг
дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй.
• 	 Хүүхдийн оролцох эрхийг дэмжсэнээр хүүхдийн суралцах, өсөн
хөгжихөд нь тусална гэсэн үг.
• 	 Оролцох замаар хүүхэд шинэ ур чадвар эзэмшиж, шинэ мэдээлэл
олж авч, шинэ туршлагыг хуримтлуулж, шинэ санаа олж, өөртөө улам
итгэлтэй болдог.
• 	 Хүүхдийн оролцоо нь хүүхдүүдийг хамгаална. Учир нь хүүхдэд
эрсдэл учрахад, хүүхэд энэ талаар өөрийн саналаа хэлж болно
гэдгээ мөн хэрэгцээтэй тохиолдолд тусламж авах ёстойгоо
ойлгосон байдаг.
ХҮҮХДИЙН ОРОЛЦОО НЬ хүүхдийн иргэний оролцооны чадавхыг
дэмжиж, үзэл бодолтой байж, түүнийгээ цэгцтэй илэрхийлж, бусдыг
сонсож, бусдыг хүндэлж, багаар ажиллаж сурахад нөлөөлдөг.
Хүүхдийн оролцоо нь төлөөллийг ойлгох, сонгох, төлөөллөөр
дамжуулах, шийдвэр гаргалтад оролцох, шийдвэр гаргахад, үр дүнд
хүрэх, үр дүнг үнэлэхэд суралцуулан тусалдаг.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
14 15
Үндсэн хуулиараа хүүхдийн ашиг
сонирхлыг төр хамгаална хэмээн
баталгаажуулсан Монгол Улсын
Олон улсын гэрээ нь соёрхон
баталсан буюу нэгдэн орсон тухай
хууль хүчин төгөлдөр болмогц
дотоодын хууль тогтоомжийн
нэгэн адил үйлчлэх ба олон улсын
гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар
сахин биелүүлэх үүргийн хүрээнд
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцыг
хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар
хүлээдэг.
Хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн
тухай Конвенц болон түүний
нэмэлт гурван протокол, Олон
Улсын Хөдөлмөрийн Байгууллагын
Хөдөлмөрлөх насны доод
хязгаарын тухай 132-р конвенц
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрүүдийг хориглох тухай 182-
р конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийн тухай конвенцоор
баталгаажуулсан цогц эрхээ мэддэг,
эрхийн зөрчлийг таньдаг, эрхийнхээ
хэрэгжилтийг сайжруулахын төлөө
үүрэг хүлээгчдэд үзэл бодол,
саналаа илэрхийлдэг, насанд
хүрэгчид, үүрэг хүлээгчид түүнд
нь зохих ач холбогдлыг өгөх ёстой
байдаг.
Хүүхдийн оролцоо нь хүүхдийн
эрх болохын сацуу Хүүхдийн
Эрхийн тухай Конвенцын
үндсэн зарчмуудын нэг юм.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай
конвенцод заасан эрхүүд нь тухайн
оролцогч улсын харьяаллын хүрээнд
байгаа хүүхэд бүрд аливаа төрлийн
алагчлалгүйгээр, тухайн хүүхдийн
эсхүл түүний эцэг, эх, хууль ёсны
асран хамгаалагчийн арьс үндэс,
арьсны өнгө, хүйс, хэл, шашин
шүтлэг, улс төрийн буюу бусад
үзэл бодол, үндэсний, угсаатны
буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн
байдал, хөгжлийн бэрхшээлтэй
эсэх, төрсөн болон бусад байдлыг
үл харгалзан үйлчлэх ёстой байдаг.
Хүний бүх эрх, тулгуур эрх чөлөө нь
түгээмэл, хуваагдашгүй, харилцан
шалтгаалсан, харилцан хамаарсан
шинжтэй бөгөөд хүүхэд нь эрх эдлэх
субъект мөн бөгөөд нэр төр болон
өсөн хөгжиж буй чадвар боломжтой
хүн юм.
ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ
ЭРХИЙН ОЛОН
УЛСЫН ЭРХ ЗҮЙН
ХАМГААЛАЛТ
2017 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос Монгол улсад
Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг
үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд
чиглэсэн аяныг өрнүүлэх, эцэг эхчүүд болон багш нарт зориулсан
хүүхэд асран хүмүүжүүлэх эерэг, хүчирхийллийн бус оролцоонд
суурилсан аргуудыг түгээн дэлгэрүүлэхийг зөвлөсөн байдаг.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын үндсэн зарчмууд нь бүх
заалтуудад нь хамааралтай байдаг. Тухайлбал, дараах заалтууд
хүүхдийн оролцоотой холбож тайлбарлагдана.
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцоор:
• 	 5 дугаар зүйл: Эцэг эхчүүд хүүхдийн өсөн хөгжих чадавхад
хүндэтгэлтэй хандаж заавар ба зөвлөгөөг өгч байх
• 	 9 дүгээр зүйл: Хүүхдийн санаа бодлыг сонсолгүйгээр гэр
бүлээс нь салгахгүй байх
• 	 12,13 дугаар зүйл: Хүүхэд өөрийгөө илэрхийлэх эрх
• 	 14 дүгээр зүйл: Чөлөөтэй сэтгэх, бодох ба шашин шүтэх эрх
• 	 15 дугаар зүйл: Эвлэлдэн нэгдэх эрх
• 	 16 дугаар зүйл Хувийн нууц, хувийн орон зайн эрх
• 	 17 дугаар зүйл: Мэдээлэлтэй байх эрх
• 	 29 дүгээр зүйл: Хүний эрх ба ардчиллыг хүндэтгэх нөхцөлийг
хангахуйц боловсрол олж авах эрх
• 	 31 дүгээр зүйл: Тоглох эрхийг эдлүүлэхийг тус тус заасан.
Түүнчлэн, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай конвенцын 7 дугаар зүйлд,
• 	 Хөгжлийнбэрхшээлтэйхүүхдүүдийнэрхийгбусaдхүүхдийнхтэй
адил бүрэн дүүрэн эдлүүлэх
• 	 Тэдний талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эн тэргүүнд
хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үзэх
• 	 Хөгжлийнбэрхшээлтэйхүүхдүүдийнэрхийгбусадхүүхдийнхтэй
нэгэн адил нас болон биеийн онцлогт тохирсон байдлаар
өөрт нь хамаатай аливаа асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэхэд нь туслалцаа үзүүлэх үүргийг оролцогч улс
хүлээнэ гэж заасан.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооны 2009 оны 12 дугаар Ерөнхий
зөвлөмжид хүүхдийн амьдралтай холбоотой бүх асуудлыг хөндсөн
бодлого, хөтөлбөр боловсруулах, арга хэмжээ авахад, хүүхдүүд
болон насанд хүрэгчид хоорондоо нягт хамтрахаас гадна энэ үйл
явц байнга тасралтгүй үргэлжлэх ёстойг онцолсон.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
16 17
Хүүхдийн оролцох эрхийг хангахдаа
бид дараах үйлдлүүдэд анхаарлаа
хандуулахыг тус зөвлөмжид заасан.
Үүнд:
ü	 Хүүхэд бүр өөртэйгөө холбоотой
бүх асуудлаар үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх эрхээр
хангагдах ёстой.
ü	 Хүүхдийн нас, төлөвшлийн
байдлыг харгалзан тэдний үзэл
бодолд зохих ач холбогдлыг өгөх
ёстой.
ü	 Өөрийн хууль, эрхзүйн
тогтолцоонд нийцүүлэн энэ эрхийг
шууд баталгаажуулах, өмнөх
хуулиа эргэн харах , шинээр
хууль боловсруулж баталснаар
үзэл бодлоо илэрхийлэх эрх
хэрэгжинэ.
ü	 Гэвч хүүхэд энэ эрхээ заавал
хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй.
Оролцох эсэх нь хүүхдийн сонголт
байдаг. Насанд хүрэгчдийн
зүгээс шаардлагатай мэдээлэл
зөвлөгөөг өгч шийдвэр гаргах
бололцоогоор хангах нь зүйтэй.
ü	 Хүүхэд нь өөрөө өөрийнхөө
амьдралыг шууд хариуцахгүй,
насанд хүрэгчдийн анхаарал
халамжид амьдардаг боловч
өөрийн амьдралд нөлөө үзүүлдэг
бүх асуудлаар үзэл бодлоо
илэрхийлж оролцох эрхтэй.
ü	 Хүүхдийг үзэл бодлоо илэрхийлэх
чадваргүй хэмээн урьдчилан
бодож өөрийнхөө үзэмж,
төсөөллөөр дутуу үнэлж болохгүй.
ü	 Хүүхэд өөрийн үзэл бодлоо
төлөвшүүлэх чадвартай бөгөөд
үзэл бодлоо илэрхийлэх эрхээ
хүлээн зөвшөөрдөг боловч өөрөө
энэ чадвараа батлах албагүй.
ü	 Үзэл бодлоо илэрхийлэхэд насны
ялгаа байх ёсгүй.
ü	 Хүүхдийг багаас нь эхлэн иргэний
амьдралын өдөр тутмын үйл
ажиллагаанд туршлага олж
авахад нь туслахад оролцох
эрхийн хэрэгжилт маш чухал.
ü	 Үгээр илэрхийлж чадахгүй байх
үедээ ч хүүхэд өөрийн гэсэн үзэл
бодолтой байдаг гэдгийг онцгой
анхаарах ёстой.
ü	 Хүүхэд өөртэй нь холбоотой
бүх асуудлаар бүрэн ойлголт,
мэдлэгтэй байх шаардлагагүй
хэдий ч хүүхэд тухайн асуудлаар
өөрийн үзэл бодолтой байх
эрхтэй.
ü	 Засгийн газар өөрсдийн
үзэл бодлоо илэрхийлэхэд
бэрхшээлтэй тулгарч буй
хүүхдүүдийг эрхээ хэрэгжүүлэхэд
нь баталгаа гаргах үүрэг хүлээдэг.
ü	 Хүүхэд үзэл бодол, үнэлэлт
дүгнэлттэй байж, түүнийгээ ямар
ч дарамт шахалтгүй илэрхийлэх
болон үзэл бодлоо илэрхийлэх
эрхээ эдлэх эсэхээ өөрөө шийднэ.
НҮБ-ын Хүүхдийн
Эрхийн Хорооны
12 дугаар Ерөнхий
зөвлөмжөөс:
ü	 Хүүхдийг зохисгүй нөлөөлөл
дарамтад оруулах, мэхэлж,
өөрийн сонирхолд нийцүүлэн
ашиглахыг хориглоно.
ü	 Чөлөөтэй гэдэг нь мэдлэгийн цар
хүрээтэй холбон үзэх хэрэгтэй
ба хүүхэд бусдын үзэл бодлыг
бус зөвхөн өөрийн үзэл бодлыг
илэрхийлэх эрхтэй гэж үзвэл
зохино.
ü	 Зайлшгүй гэж үзсэн тооноос
хэтрүүлж хүүхдээс мэдүүлэг
авахыг хориглоно.
ü	 Сонголт, шийдвэр, үр дагаврыг
хүүхдэд заавал мэдээлдэг байх
ёстой.
ü	 Хүүхдийн мэдлэгийн цар хүрээ нь
тухайн асуудлыг шийдвэрлэхэд
чанарын нөлөө үзүүлэхээр бол
ямар ч тохиолдолд хүүхдийн
үзэл бодлыг анхааралтай сонсох
ёстой.
ü	 Гэвч дан ганц сонсох нь
хангалтгүй, хүүхдийн үзэл бодолд
нухацтай хандах шаардлагатай.
ü	 Хүүхдийн аливаа юмс үзэгдлийг
ухаарч ойлгох түвшин биологийн
настай хөдөлшгүй холбоотой бус
юм.
ü	 Төлөвшлийн байдал: Тухайн
асуудлын цаад утга, холбогдлыг
үнэлэн дүгнэх, ойлгох чадвартай
байх, үзэл бодлоо бие дааж ул
суурьтай илэрхийлэх чадварыг
хэлнэ.
ü	 Шүүх захиргааны ажиллагааны
үеэр хүүхдийн оролцох эрх
хэрэгжих ёстой.
ü	 Шууд болон төлөөлөгчөөр эсвэл
зохих байгууллагаар дамжуулан
хүүхдийн оролцох эрх хэрэгжих
ёстой.
ü	 Гэвч, хүүхэд өөрийгөө өөрөө
шууд илэрхийлэх нөхцөл бүрдсэн
байхыг чухалчилна.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
18 19
“Оролцогч улсууд нь өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг
өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний
үзэл бодолд зохих ач холбогдол өгнө. Энэ зорилгоор, хүүхдэд өөртэй нь
холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд,
эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу
зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог олгоно.”
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын 12 дугаар зүйл
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай
Конвенцын 12 дугаар зүйлийн онцлох нэр
томьёог тайлбарлах нь:
“Өөрийн үзэл бодолтой байх чадвартай” – гэдэг нь
бүх хүүхдийг өөрийн үзэл бодлоо ямар нэг хэлбэрээр
илэрхийлэхийг дэмжих ёстойг хэлж буй бөгөөд түүний
оролцоонд насны доод хязгаар гэж байхгүйг илэрхийлдэг.
Бүр бага насны хүүхдүүд ч хүртэл өөрийгөө илэрхийлэх
аргуудтай байдаг. Энэ зарчим нь бүх хүүхдүүдэд хамаарах
бөгөөд үүнд охид, хөвгүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,
өөр соёл, өөр газраас гаралтай хүүхдүүд бүгд багтана.
“Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” – гэдэг нь
хүүхдэд өөрийн үзэл бодлоо боловсруулах, илэрхийлэхэд
цаг хугацаа, урам, дэмжлэг хэрэгтэй. Энэ нь хэрэв хүүхэд
хүсэхгүй бол оролцохгүй байж болно гэсэн үг. Хүүхдийн
үзэл бодлоо илэрхийлэх нь эрх болохоос үүрэг биш.
“Хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлаар” – Хүүхдэд
хамааралтай шийдвэрийг олон өөр газар, янз бүрийн
түвшинд гаргадаг. Шийдвэр өдөр бүр гэр бүл, сургууль,
ажлын байранд, олон нийтийн дунд, шүүх болон захиргаа,
үндэсний болон олон улсын түвшинд гарч байдаг. Үүнийг
дэлгэрүүлэн дараах хуудаст танилцуулна.
“Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан үзэх”
– 12 дугаар зүйлд хүүхдийн хэлсэн бүхнийг шууд хүлээн
зөвшөөрнө гэж заагаагүй ба мөн хүүхдийг юу дуртайгаа
	 Хүүхдийг төлөөлж буй
төлөөлөгч нь эцэг, эх – аль нэг
нь, хуульч, нийгмийн ажилтан
г.м байж болдог ч ямар ч
тохиолдолд хүүхдийг төлөөлөх
хүн хүүхэд хоёрын хооронд
ашиг сонирхлын зөрчил үүсэх
эрсдэлээс хамгаалах арга
хэмжээг авах ёстой.
ü	 Төлөөлөгч нь дан ганц
хүүхдийн эрх ашгийг дээдлэн
төлөөлөх үүрэгтэй.
ü	 Хүүхдийн үзэл бодлыг
төлөөлөн илэрхийлэхээр
томилогдсон төлөөлөгчийн
баримтлах зарчим, үг
дамжуулах журам, дүрмийг
боловсруулсан байх ёстой.
ü	 Хүүхдийн үзэл бодлоо
илэрхийлэх эрхийг хэрэгжүүлэх
алхмуудыг баталгаажуулсан
байх ёстой.
ü	 Үүрэг бүхий албаныхан
хүүхдэд өөртэй нь холбоотой
бүх асуудлаар, ялангуяа шүүх
буюу захиргааны ажиллагааны
шийдвэр гаргах явцад хүүхэд
үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй
бөгөөд гаргах шийдвэрт нь
хүүхдийн үзэл бодол нөлөөлөх
тухай мэдсэн байх ёстой.
ü	 Хүүхэд шууд харилцах,
төлөөллөөр дамжуулан
харилцахаа өөрөө сонгох
эрхтэйн дээр тухайн төлөөлөл
сонголтын болзошгүй үр
дагаврын тухай хүүхдэд
мэдэгдэх ёстой.
ü	 Шүүхийн үйл ажиллагаанд,
хүүхдийг аль болох хаалттай
шүүх хурлаар сонсох нь зүйтэй.
ü	 Үйл явцын үр дүнг хүүхдэд
мэдээлэх, түүний үзэл бодлыг
хэрхэн харгалзсан талаар
тайлбарлах ёстой.
ü	 Хүүхдийн үзэл бодлоо
илэрхийлэх эрх зөрчигдсөн гэж
үзвэл эрхээ шаардах эрхзүйн
орчин бүрдсэн байхыг тус тус
онцолсон.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
20 21
хийж болно гэж хэлээгүй. Харин хүүхдийн үзэл бодолд
зохих ач холбогдол өгнө гэж заасан. Тэгэхээр хүүхдийн
хэлсэн үгийг томчууд зүгээр л сонсох нь хангалтгүй, харин
тэд хүүхдийн хэлсэн зүйлийн талаар бодож үзэн, өөрийн
гаргах шийдвэртээ тусгах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй
гэсэн үг юм. Хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзаагүй
тохиолдолд, хүүхдэд эцсийн шийдвэрийн талаар болон
яагаад хүүхдийн саналыг тусгах боломжгүй байсан талаар
мэдээллийг заавал өгөх ёстой.
“Хүүхдэд өөртэй нь холбоотой асуудлыг шүүх
буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд үг хэлэх
бололцоог олгох” – Энэ нь хүүхэдтэй холбоотой
асуудлаар шийдвэр гаргахад гэр бүлийн гишүүдээс өөр
хүмүүс оролцох шаардлагатай тохиолдлуудыг хамруулж
байгаа юм. Ийм нөхцөл байдалд өртсөн охид, хөвгүүдийн
цөөн хэдэн жишээг дурдвал: Эцэг эхээсээ тусгаарлагдсан
хүүхдүүд, гэмт хэрэг эсвэл хүчирхийллийн хохирогч болсон
хүүхдүүд, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулж байгаа хүүхдүүд,
дүрвэгч хүүхдүүд, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд гэх мэт
олон хүүхдүүдийг хамруулж болно. Эдгээр нөхцөл байдалд
өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх эрх нь
“Өөрийн үзэл бодолтой байх чадвартай” бүх хүүхдүүдэд
хамаарах ба насны доод хязгаар гэж байхгүй” хэмээн
заагдсан.
“Шууд, эсхүл төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар
дамжуулан” – Боломжтой бүх тохиолдолд, хүүхэд
хэрхэн оролцохыг хүсэж байгаагаа шийдэх боломжоор
хангагдах ёстой. Хэрэв хүүхэд хэн нэгнийг өөрийнхөө
өмнөөс төлөөлүүлэн сонгосон эсвэл хүүхэд өөрөө үг
хэлэх боломжтой тохиолдолд, хүүхдийн үзэл бодлыг маш
тодорхой илэрхийлж, хуваалцаж байх нь чухал. Төлөөллийн
эрсдэл, болзошгүй үр дагаврыг хүүхдэд мэдээлж саналыг
нь эхлээд сонсох хэрэгтэй.
“Үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу”
– гэдэг нь хүүхдийн оролцоог дэмжих үндэслэлээр шинэ
эсвэл тусгай хууль, дэмжлэгийг бий болгох нь чухал бөгөөд,
хүүхэд өөрөө шийдвэр гаргахад шууд эсвэл төлөөлөгчөөрөө
дамжуулан оролцох тохиолдолд, хүүхдийн үзэл бодолд
ач холбогдол өгөх нь чухал гэсэн үг юм. Түүнчлэн энэ
нь батлагдсан хууль тогтоомжууд нь хүүхдийн оролцоог
хязгаарлаж эсвэл түүнд саад бэрхшээл учруулж болохгүй
гэсэн үг.
Хүүхдэд хамааралтай шийдвэрийг олон өөр нөхцөл
байдалд, янз бүрийн зорилгоор гаргадаг.
Жишээ нь:
Гэр бүлд:
“Гэр бүл”-ийг хүүхдийн оролцож эхлэх хамгийн тохиромжтой
газар гэж үздэг. Гэр бүлийн хүрээн дэх оролцоо нь хүүхдийг
өсөж, хөгжихөд нь, амьдралын туршлага олж авахад нь
тусална. Хүүхдийг том болох тусам эцэг эх нь хүүхдэд
гэр бүлийн хүрээнд шийдвэр гаргахад оролцох илүү олон
боломжийг бий болгох ёстой. Хүүхдийн гэр бүлийн насанд
хүрэгсэд хүүхдийг сонсож, хувцас, гутал гэх зэрэг зүйлийг
худалдан авч өгөхдөө ч сонголт хийх боломж олгодог байх
хэрэгтэй. Тухайлбал гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай
төлөвлөгөө, орлого зарлага, хуримтлал ба зарцуулалт,
хөдөлмөрийн хуваарь, нүүдэл, нүүдлээс гарах өөрчлөлтийн
төлөвлөгөө гэх мэт асуудлаар шийдвэр гаргахад хүүхэд
оролцох боломжоор хангагдах эрхтэй гэсэн үг.
Хувилбарт асрамжийн хүрээнд:
Хэрэв хүүхэд өөрийн эцэг эхтэйгээ амьдрах боломжгүй
байгаа эсвэл хүүхдийг асардаг байгууллагад амьдардаг
бол хүүхэд ч мөн адил өөрийн өдөр тутмын амьдралд
нөлөөлөхүйц шийдвэрийг гаргахад оролцох эрхтэй.
Хүүхдийн талаар төлөвлөж буй төлөвлөгөөний тухай
мэдээлэлтэй байх, энэ төлөвлөгөөний үе шат бүрд өөрийн
үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангагдах ёстой.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд:
Хүүхэд зөвхөн амьд явах, хөгжих, эрүүл мэндээ
хамгаалуулах эрхийг эдлээд зогсохгүй хүүхдийн эрүүл
мэндэд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргахад оролцох
боломжоор хангагдах, эрүүл мэндийн бодлого, үйлчилгээг
боловсруулахад оролцох эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийнхээ
төлөө зөв сонголт хийхийн тулд эрүүл мэндийн болон
эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл авах
хэрэгтэй болно. Ийм мэдээллийг боловсруулахад оролцох,
энэ мэдээллийг бусдад түгээхэд туслах боломжийг хүүхдэд
олгох ёстой. Хүүхэд хүүхдэд зориулж буй эрүүл мэндийн
үйлчилгээний бүхий л асуудлаар үнэлэлт, саналаа хэлэх
эрхтэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
22 23
Боловсролын салбарт:
Сургууль бол хүүхдийг болон хүүхдийн эрхийг хүндэтгэдэг
газар байж хүний эрхийн соёлыг түгээх газар байх ёстой.
Хүүхдэд өөрийнхөө сургууль дээрх шийдвэр гаргах үйл
явцадоролцохболомжийголгохёстойбахүүхдийноролцоог
дэмжих тогтолцоог сургууль дээр бий болгох ёстой. Жишээ
нь сурагчдын зөвлөл, үе тэнгийнхний сургалт, сургуулийн
удирдлагад сурагчдын төлөөллийг оролцуулах, сургуулийн
дотоод дүрэм журмыг боловсруулахад хүүхдүүд насанд
хүрэгчидтэй хамтран ажиллаж, тэрхүү дотоод журмыг
хүүхэд, насанд хүрэгчид бүгд баримтлах ёстой гэх мэт.
Хүүхэд сургуулийнхаа зан үйлийн хэм хэмжээний дүрэм
болон бодлого, төсөв боловсруулахад оролцох, хянаж
үнэлэх боломжоор хангагдах ёстой.
Орон нутаг, олон нийтийн хүрээнд:
Орон нутаг, олон нийтийн түвшинд хүүхдийн оролцооны
олон боломжууд байдаг. Жишээ нь, хүүхдийн парламент
эсвэл орон нутгийн олон нийтийн хүүхдийн зөвлөлүүд байж
болно. Түүнчлэн хүүхэд өөрийн орон нутгийн төлөвлөлтөд
оролцох боломжоор хангагдах эрхтэй. Тухайлбал
сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, чөлөөт
цагийн байгууламж, зам гүүр, эрүүл мэндийн төв гэх мэт.
Энэхүү оролцох боломж гэдэгт хангалттай мэдээлэл өгөх,
хүүхэдтэй ажиллах мэдлэг ба ёс зүйтэй ажилтан мөн
хамаарна.
Ажлын байранд:
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд шударга бус хандах эсвэл
тэдэнд ямар нэг байдлаар хор хохирол учруулсан, эрхийг
нь хангаагүй тохиолдолд тэд өөрсдийнхөө өмнөөс үг хэлэх
эрхтэй. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалахад туслах
бүлэг/байгууллагуудад нэгдэн орох эсвэл байгуулахад
хүүхдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Үндэсний болон орон нутгийн засаг захиргааны
түвшинд:
Засгийн газраас хүүхдийн оролцоог зөвхөн тусгай нөхцөл
байдалд л байх зүйл гэж үзэж болохгүй. Уулзалт, зөвлөгөөн,
үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байх ёстой.
Хүүхдэд Засгийн газрын шийдвэрийг зөвхөн танилцуулаад
зогсох биш хэрэгжүүлэх төлөвлөгөө болон үйл ажиллагааг
боловсруулах, үйл явцыг хянах, үнэлэхэд оролцох эсвэл
өөрчлөх боломжийг олгох хэрэгтэй. Түүнчлэн хууль
тогтоомж, бодлого боловсруулах, мэдээлэл цуглуулах,
төсөвлөх, төлөвлөхөд хувь нэмрээ оруулах боломжоор
хангагдах ёстой.
Хяналт, үнэлгээ хийхэд:
Хүүхдэд зориулагдан боловсруулсан аливаа хөтөлбөр,
төлөвлөгөө эсвэл үйл ажиллагааг үнэлэх үйл явцад хүүхэд
оролцох ёстой. Хүүхдийн эрхийг хянах, хэрэгжүүлэхэд
хүүхэд оролцох боломжоор хангагдах ёстой. Засгийн
газраас хүүхдүүдийг болон тэдний эрхийг хэрхэн дэмжиж
байгаа тухайгаа тайлагнах үйл явцад хүүхдүүдийг
оролцуулах ёстой. Төрийн бус байгууллагууд хүүхдийн
эрхийн хэрэгжилтийг хянах, тайлагнах үед ч мөн хүүхэдтэй
нягт хамтран, тэдний оролцоог дэмжих ажиллах ёстой.
Иргэний шүүхийн хүрээнд:
Хэрэв шүүхээс хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах гэж
байгаа бол хүүхэд энэхүү шийдвэрт өөрийн үзэл бодлоо
илэрхийлэх ёстой. Жишээ нь гэр бүл цуцлах, хүүхэд
үрчлүүлэх үед эсвэл хүүхдийг эцэг эхээс нь тусгаарлах,
тусад нь байрлуулах тохиолдолд хүүхдийг бүх үе
шатанд сонсох ёстой. Үүнд нөхцөл байдлыг үнэлж байх
үед, боломжит хувилбаруудыг боловсруулж байх үед,
хүүхдийн ирээдүйд амьдрах гэр орныг шийдэх үед гэх мэт.
Хүүхэд шүүхийн үйл явцын талаар мэдээлэлтэй байж,
шаардлагатай тохиолдолд төлөөлөл авах ёстой. Хүүхдэд
ээлтэй, ойлгоход хялбар мэдээллийг хүртээмжтэй байлгах
ба шаардлагатай тохиолдолд эсвэл хүсэлт гаргасан
нөхцөлд хуулийн зөвлөгөө авах боломжтой байх ёстой.
‘Хүүхдийн гэмт хэргийг шүүн таслах тогтолцоо’ гэдэг
нь хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, хууль зөрчсөн гэж
сэжиглэгдэж буй хүүхдийн асуудлыг шийдэх зорилгоор
нийгмийн бий болгосон бүхий л хүмүүс, дүрэм журмыг
хэлнэ.
Шүүн таслах үе шатанд:
Шүүн таслах бүхий л үе шатанд хүүхдийн үзэл бодлыг
сонсох ёстой. Хүүхэд хууль эрх зүйн туслалцаа авах,
орчуулагч авах, бүх шатанд нэр төрөө хамгаалуулах
эрхтэй. Хэрэв хүүхдийг баривчлан саатуулсан тохиолдолд
хүүхэд аюулгүй, хүүхдэд тохиромжтой газар байх ёстой.
Хүүхдийг шүүхэд өөрт болсон явдлаа ярихыг хүчлэх ёсгүй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
24 25
Хэрэв хүүхдийг буруугүй гэж үзсэн тохиолдолд, тухайн
шийдвэрийг дахин хянаж, дахин авч үзэх боломжийг
олгох ёстой. Шүүхийн үйл явц хүүхдэд ээлтэй, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд оролцох боломжийг хангасан, юу
болж байгааг ойлгож, учир утгатай оролцоход нь дэмжлэг
үзүүлж байх ёстой. Хэрэв хүүхэд гэмт хэргийн хохирогч
эсвэл гэрч болсон тохиолдолд тусгай хамгааллыг авах
ёстой.
Монгол Улс Хүүхдийн Эрхийн тухай хуулиараа оролцох эрхийн
хамгаалалтыг дараах байдлаар баталгаажуулсан. Тухайлбал,
Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн хүрээнд: Хүүхэд
төрмөгцөө нэр авах, улсын харьяат байх эрхтэй бөгөөд хүүхэд
гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй
хүний хүүхэд тухайн улсын харьяат болох асуудлыг хууль ба
олон улсын гэрээгээр зохицуулна. Хүүхэд эрүүл өсөж бойжих,
аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх
эрхтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал
халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа
амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь
гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах
тухай ҮЗЭЛ БОДОЛ, САНАЛАА ИЛЭРХИЙЛЭХ ЭРХТЭЙ.
Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж,
халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй. Хүүхэд нь эцэг,
эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад
цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо
амьдрах эрхтэй.
Хүүхдийн хөгжих эрхийн хүрээнд: Хүүхдийн бие махбод,
оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч
байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд
хүүхэд дараах эрх эдэлнэ:
Үүнд: Хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ
төлбөргүй эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх
соёлын уламжлалыг өвлөн эзэмших, оюун ухаан, авьяас
билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг
авах; шашин шүтэх, эс шүтэх; ХҮҮХЭД ЧӨЛӨӨТЭЙ БОДОЖ
СЭТГЭХ, ӨӨРӨӨ ЭСХҮЛ БУСДААР ДАМЖУУЛАН ҮЗЭЛ
БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, МЭДЭЭЛЭЛ ХАЙХ,
ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ
ЭРХИЙН МОНГОЛ
УЛС ДАХЬ ЭРХЗҮЙН
ХАМГААЛАЛТ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
26 27
ХҮЛЭЭН АВАХ; ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ
ХӨГЖҮҮЛЭХ ЭРХТЭЙ бөгөөд хөгжих эрхээ амралт, чөлөөт
цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч
сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн,
хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах,
хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.
Хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд: Хүүхэд гэмт
хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл
санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн
аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн
эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны
харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл
байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд,
хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал,
хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. ХҮҮХЭД ЭРХЭЭ
ЗӨРЧИГДСӨН ТОХИОЛДОЛД ӨӨРӨӨ БОЛОН ИТГЭМЖИТ
ТӨЛӨӨЛӨГЧӨӨРӨӨ ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ БОЛОН
ОЛОН УЛСЫН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ
ГАРГАХ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ.
Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх: ХҮҮХЭД
НАС, БИЕ, СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ХУУЛИАР
ХОРИГЛООГҮЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ, эвлэлдэн
нэгдэх; өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах,
үнэлэлт өгөхөд оролцох; өөрийн бүтээсэн зохиогчийн эрх,
шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу
өмчлөх, түүний үр шимийг хүртэх; хүүхэд хуульд заасан үндэслэл
журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил,
үйлчилгээний хөлс, урамшуулал авах; хуулиар олгогдсон эрхээ
эдлэх, шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг.
Дээрх хууль, конвенц болон тэдгээрийн нэмэлт протоколыг
Төрийн мэдээлэл сэтгүүл болон www.legalinfo.mn хаягаас үзнэ
үү.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар,
хүүхдийноролцохэрх,хөгжлийгдэмжихдээ,хүмүүжүүлэхдээ
насанд хүрэгчид хүмүүжлийн эерэг аргыг баримтлах ба
хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална.
Үүнд:
•	 Ялгаварлан гадуурхахгүй байх;
•	 Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд
оролцох эрхийг тэгш хангах;
•	 Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд
хүндэтгэлтэй хандах;
•	 Хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны
үнэт зүйлд тулгуурлах;
•	 Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах
гэх мэт.
Хүүхэд оролцох эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ
хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл
гаргана. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн
хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал
хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн оролцох эрх зөрчигдсөн
гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт,
шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт,
шаардлага гаргаж болно.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийн зөрчилд
хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт
оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
28 29
1992 онд Рожер Харт нь хүрээлэн
буй орчны талаарх өөрийн судалгаан
дээрээ үндэслэн оролцоо хэмээх
ойлголтын анхны өргөн хүрээтэй
тодорхойлолтыг гаргасан. Хартын
тодорхойлолтын гол элемент
нь шийдвэр гаргах үйл явц юм.
Тэрээр оролцоог хүүхдийн төсөлд
хамрагдах түвшин бүхий шаттай
зүйрлээд, оролцоогүйгээс бүрэн
оролцоо хүртэлх бүх шатлалыг
дүрслэн үзүүлжээ. Оролцооны
найман түвшинг тогтоогоод,
үүнийгээ “Оролцооны шат” хэмээн
нэрлэжээ.
Дараах байдлаар хүүхдийг
оролцуулсныг хүүхдийн жинхэнэ
оролцоо гэж үзэхгүй юм.
1.	 Манипуляци хийх: Оролцооны
энэ хэлбэрт хүүхдүүд асуудлын
талаар ямар ч ойлголтгүй байх
тул өөрсдийн оролцож буй
үйл ажиллагааг ойлгодоггүй.
Хүүхдүүдтэй асуудлыг
зөвлөлдөх боловч дараа тэдний
хуваалцсан санааг хэрхэн
ашигласан талаар эргээд
мэдээлэхгүй.
	 Амьдрал дээр ийм жишээ олон
тохиолддог нь харамсалтай.
Хүүхдээс судалгаа авахдаа ямар
зорилгоор авч байгаа, хэрхэн
хэрэглэхийг зорьж байгаагаа
танилцуулж, үр дүнгээ эргэн
тайлагнах нь хэвшээгүй практик
хэвээр байгаад Хүүхдийг Ивээх
Сан зовниж байна.
2.	 Чимэглэл: Хүүхдийн оролцоо
нь үзүүлэн тоглолт буюу тэднийг
зүгээр л хамруулсан гэдгийг
харуулах нэрийн төдий үзүүлбэр
болно.
	 Эрх бүхий албан тушаалтан
иргэдтэй хийх уулзалтдаа
хүүхдийг байлцуулах төдий
оролцуулах, хүүхэдтэй
холбоотой баяр, тэмдэглэлт үйл
явдлыг тэмдэглэснээ, элдэв арга
хэмжээнд хүүхдээр урлагийн
үзүүлбэр хийлгүүлээд түүнийгээ
хүүхдийг оролцуулсан гэж
тэмдэглэх байдал тааралдсаар
байна.
РОЖЕР ХАРТЫН
БОЛОВСРУУЛСАН
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНЫ ШАТЛАЛ
Харин дараах түвшнүүдээс
хүүхдийн оролцооны шатуудыг
харж болно.
3.	 Мэдээлэл өгч даалгавар өгөх:
Энэ нь жинхэнэ оролцооны
эхний түвшинг илэрхийлнэ.
Энэ шатанд хүүхдүүд төслийн
чиглэлийг ойлгоно. Тэдэнд
хамаатай шийдвэр хэн, яагаад
гаргаж буйг мэднэ, тэдний үүрэг
оролцоо нь утга учиртай байна.
Тэдний хувьд ойлгомжтой
болсны дараа төсөлд сайн
дураар нэгддэг.
4.	 Зөвлөлдөх ба мэдээлэл:
Энэ шатанд төслийг насанд
хүрэгчид боловсруулан
хэрэгжүүлдэг боловч хүүхэд
төслийг сайн ойлгохоос гадна
тэдний санаа бодлыг төсөлд
нухацтай бодож үзнэ.
5.	 Томчууд санаачилж
шийдвэрийг хүүхдүүдтэй
хуваалцана: Төслийн
санаачилгыг хэдийгээр насанд
хүрэгчид гаргадаг ч хүүхэд
залуустай хамтарч шийдвэр
гаргана.
6.	 Хүүхэд санаачилж удирдах:
Хүүхэд өөрсдийн төслийг бие
даан санаачилж удирдахаас
гадна насанд хүрэгчид
хүүхдүүдийг өөрсдийн төслөө
боловсруулахад нь оролцоотой
байх боломж бүрдүүлэх.
7.	 Хүүхэд санаачилж томчууд
хамтарч шийдвэр гаргах:
Энэ түвшинд өөрсдийн
боловсруулж буй, удирдах
төсөл дээр хүүхдүүд насанд
хүрэгчидтэй хамтарч ажиллана.
Бүх шатны Хүүхдийн төлөө зөвлөлд хүүхдийг төлөөлж буй гэх эрэгтэй,
эмэгтэй хүүхдийг байлцуулж байгаа харагддаг. Гэвч 1-рт, тэдгээр хүүхдүүд
хүүхдүүдийн жинхэнэ төлөөллөөс хүүхдүүд өөрсдөө сонгосон төлөөлөл мөн
эсэх тодорхой бус байдаг ба, 2-рт, хүүхдийн төлөөллийг оролцуулж байгаа
бол тэднийг тухайн арга хэмжээг төлөвлөхөөс эхлэн оролцуулах байдал
хангалтгүй, 3-рт хөтөлбөрийг бусад хүүхдийн төлөөлөл болж байгаагийн
хувьд аймаг, сум, дүүрэг, хорооныхоо хүүхдүүдтэйгээ хуваалцах, тэднийхээ
саналыг сонсох боловсруулах, төлөөллийн мэдээллээ бэлтгэх хугацааг
олгодоггүй алдаа байна.
Хүүхдийг энэ мэт ашиглах байдлаар оролцуулахаас зайлсхийх хэрэгтэй ба,
энэ номд дурдаж буй зарчмуудыг баримтлан, Үндэсний хэмжээнд хүүхдийн
жинхэнэ оролцоог дэмжих зорилтыг хангахын тулд хүүхдүүд, хүүхэдтэй
ажилладаг хүмүүс төлөөллийн утга учрыг сайтар ойлгосон байх хэрэгтэй
байна. Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд, Монгол Улсын 21
аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүдээс, мөн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдээс хүүхдүүдийн өөрсдийн гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу
сонгогдсон хүүхдийн төлөөллийг тогтсон төсөвтэйгөөр байнга оролцуулдаг
болгох саналыг Хүүхдийг Ивээх Сан дэвшүүлж байна. Үүнд бид, аймаг
бүрийн Хүүхдийн төлөө зөвлөлд тухайн аймгийн сум бүрийн хүүхдийн
төлөөллийн тогтмол оролцоог хангахыг санал болгож байна.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
30 31
Хүүхдийн оролцоонд тавигдах есөн зарчмыг Хүүхдийн эрхийн хорооны
12 дугаар ерөнхий зөвлөмжид дараах байдлаар оруулсан байдаг. Үүнд:
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНД
БАРИМТЛАХ ЁСТОЙ
ЗАРЧИМ
1. ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ – Оролцоог дэмжин ил
тод байдал ба мэдээллээр хангадаг байх шаардлагатай.
Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бүрэн дүүрэн,
хүртээмжтэй, нийгэм-соёлын харилцан адилгүй байдлыг
харгалзан үзсэн, насанд нь тохирсон мэдээллийг өгөх ёстой
бөгөөд тэдний үзэл бодлыг харгалзан үзэж, энэхүү оролцоог
хэрхэн хангах, оролцооны цар хүрээ, зорилго, гарах нөлөөг
тодорхойлох хэрэгтэй.
•	 Хүүхдийн оролцоо нь маш тодорхой зорилготой байх;
•	 Хүүхдүүд шийдвэр гаргалтад хэр оролцож байгаагаа
ойлгох;
•	 Оролцооныхоо үүрэг хариуцлагыг маш тодорхой ойлгосон
байх;
•	 Хүүхдүүд оролцооны зорилго чиглэлийг зөвшөөрсөн байх
нөхцөлд оролцуулах юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүдэд оролцох эсэхээ шийдэхэд нь тус болохын
тулд хөтөлбөрийн талаар хангалттай мэдээлэл өгсөн үү?
•	 Зорилгодоо хүрэхдээ хүүхдийг төөрөлдүүлээгүй биз?
• 	 Тухайн төсөл, үйл ажиллагаагаараа та бүхэн чухам юунд
хүрэхийг хүсэж байгаагаа хүүхдэд үнэн зөв мэдээлсэн
үү?
•	 Хүүхдэд ээлтэй байдлаар, тэдэнд ойлгогдох хэлээр
мэдээлэл түгээсэн үү?
•	 Хүүхдэд хэн ямар үүрэгтэйгээр дэмжин ажиллах ёстой
талаар танилцуулсан уу?
•	 Хүүхдийг сонссон уу?
•	 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон уу?
•	 Холбогдох хүн бүрд үүрэг, хариуцлагыг нь тодорхой
тайлбарлаж, ойлгуулсан уу?
•	 Аль үйл ажиллагаанд хэн оролцохыг нийт хүүхдүүдтэй
зөвлөлдөхгүй шийдсэн юм биш биз?
•	 Үйл ажиллагаа бүхэнд өмнө нь орж байсан хүүхдүүдийг
л дахин дахин оролцуулж бусдад нь хардалт төрүүлдэг,
өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Та ийм алдаа гаргаагүй
биз?
2. САЙН ДУРЫН БАЙХ– Хүүхдийг хүсэл зоригийнхоо эсрэгээр
үзэл бодлоо илэрхийлэхийг тулгах ёсгүй бөгөөд тэд хүссэн үедээ
оролцохоо больж болно гэдгийг нь мэдээлэх хэрэгтэй;
Хүүхдүүд оролцмоор байна уу үгүй юу гэдгээ сонгох бөгөөд үйл
ажиллагаанаас хүссэн үедээ гарч болно. Хүүхдүүдийг хэзээ ч
оролц, санаа бодлоо илэрхийл гэж шахах ёсгүй.
•	 Хүүхдүүдэд оролцох эсэхээ шийдэх хугацаа өгөх бөгөөд
зөвшилцлийн талаар мэдээлэл өгсөн;
•	 Хүүхдүүд хүссэн үедээ хөтөлбөрт оролцохоос татгалзах
эрхтэй гэдгээ мэддэг болсон;
•	 Хүүхдийн бусад үүрэг хариуцлагыг /сургууль, гэр бүл, ажил ...
г.м/ хүндэтгэж, цаг хугацааг тохируулах боломжтой нөхцөлд
оролцуулах юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүд сайн дураараа оролцсон уу?
•	 Тэдэнд оролцох эсэхээ шийдэх хангалттай хугацаа,
мэдээлэл өгсөн үү?
•	 Тэд хүссэн үедээ хөтөлбөрт оролцохоо болих боломжтой
юу?
3. ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ – Хүүхдийн үзэл бодолд
хүндэтгэлтэй хандаж, тэднийг санаа гаргах, үйл ажиллагаа
санаачлах боломжоор хангах ёстой. Хүүхэдтэй ажилладаг
насанд хүрэгчид тэдний гэр бүл, сургууль, соёлын болон ажлын
орчиндоо оруулсан хувь нэмрийг нь үнэлэх зэргээр хүүхдийн
оролцооны сайн жишээг урамшуулж, хүндэтгэж, дэлгэрүүлэх
хэрэгтэй.
Түүнчлэн тэд тухайн хүүхдийн амьдардаг нийгэм-эдийн засгийн,
хүрээлэн буй орчны, соёлын нөхцөлийн талаар ойлголттой байх
хэрэгтэй. Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаачилга
гаргах боломж олгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ажилтнууд
нь хүүхдийн ар гэр, сургууль, амьдралын соёлын нөхцөл
байдлын талаар ойлголттой байж, мөн хүндэтгэх хэрэгтэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
32 33
•	 Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож,
хүндэтгэлтэй хандах;
•	 Хүүхдийг төлөөлөгчөөр сонгох, үйл явц ардчилсан зарчимд
тулгуурласан, идэвхтэй, арга хэмжээ нь хүртээмжтэй байх;
•	 Өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэлтэй болгох арга замаар
ажиллах нөхцөлд оролцуулах юм. Ингэснээр хүүхдүүд
өөрсдөд нь туршлага хуримтлуулах, үзэл бодлоо илэрхийлэх
боломж бий гэдгийг ойлгоно.
•	 Насанд хүрэгчид оролцсон тохиолдолд хүүхдүүдэд хэзээд
хүндэтгэлтэй хандахыг хүүхдийн оролцооны мэргэжилтнүүд,
чиглүүлэгчид урьдчилан зөвлөсөн байх нөхцөлд оролцуулах
юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүдийн сурах, ажиллах, тоглох, амрах г.м цаг завыг
харгалзан үзсэн үү?
•	 Хүүхдүүдийг үйл ажиллагаанд оролцуулахаар урихдаа хэзээ
завтай байдгийг нь мэдэж авсан уу?
•	 Хүүхдийн оролцоог тэдний амьдрал дахь гол томчууд,
тухайлбал эцэг эх, асран хамгаалагчид, багш нар нь дэмжсэн
үү?
•	 Хүүхдүүдийг орон нутагтаа тустай зүйл санал болгож чадах
хүмүүс гэдгийг санаж хүндэтгэлтэй хандсан уу?
•	 Зохион байгуулж байгаа сургалт, судалгаа, хурал, уулзалтад
хүүхдийг оролцуулахын тулд тэдний хичээлийг таслуулаагүй
биз?
4. АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙХ – Хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх
эрхтэй асуудлууд нь тэдний аж амьдралтай шууд хамааралтай
байх ёстой ба мэдлэг, чадвартаа түшиглэн оролцох боломжоор
хангах ёстой. Түүнчлэн хүүхэд өөртөө хамааралтай, чухал гэж
тодорхойлсон асуудлаа тодруулж, авч үзэх нөхцөлөөр хангах
орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
•	 Хүүхдийн оролцож буй аливаа арга хэмжээ, хөтөлбөр
нь тэдэнд туршлага хуримтлуулж, мэдлэг, ур чадвараа
дээшлүүлэхэд нь бодит ач холбогдол өгөх;
•	 Оролцооны аргачлал, арга зүй нь тухайн орон нутгийн
талаар мэдлэг, практик дээр тулгуурлах;
•	 Хүүхдүүдийг тухайн хөтөлбөрт оролцуулж, төлөөлөгчөөр
сонгох шалгуур тогтоохдоо тэднийг өөрсдийг нь хамруулах;
•	 Чадавх, сонирхолд нь нийцсэн, зохих түвшин, хурдтай арга
замыг сонгоход хүүхдүүдийг өөрсдийг нь хамруулах нөхцөлд
оролцуулах юм.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
34 35
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж
байгаа юу?
•	 Хүүхдийн хөгжилд дэм үзүүлж байгаа юу?
•	 Хүүхдэд мэдлэг, ур чадвар нэмэгдэх үү?
•	 Өөрсдөд нь хамааралгүй үйл ажиллагаанд оролцлоо гэж
томчууд хүүхдүүдэд ямар нэг дарамт шахалт үзүүлдэг үү?
•	 Удирдамж, материалууд бэлтгэхдээ хүүхдэд хэрэгтэй, ач
холбогдолтойг хянасан уу?
5. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙХ – Орчин, ажлын арга барилыг
хүүхдийн чадамжид тохируулах хэрэгтэй. Хүүхдийг хангалттай
бэлтгэгдсэн, итгэлтэй, үзэл бодлоороо хувь нэмэр оруулах
боломжтой байлгахын тулд хангалттай хугацаа, нөөцөөр
хангах хэрэгтэй. Хүүхдэд нас болон чадамжийнх нь дагуу өөр
өөр түвшний дэмжлэг, оролцооны хэлбэр хэрэгтэй гэдгийг
анхаарч үзэх хэрэгтэй. Хүүхдүүдийг хөтөлбөрт оролцуулахаар
сайн бэлтгэсэн, тэд үйл ажиллагаанд их хувь нэмэр оруулах
боломжтой гэдгийг батлахын тулд хүүхдэд ээлтэй аргачлалуудыг
ашиглах хэрэгтэй. Оролцооны аргачлал, арга зүйг хүүхдийн нас,
авьяас чадварт тохируулан боловсруулах нь зүйтэй.
•	 Оролцооны аргачлалыг хүүхдүүдтэй хамтарч, эсвэл
тэдэнтэй зөвлөлдөн боловсруулах
•	 Томчууд нь хүүхдэд ээлтэй аргачлалыг дэмжих, ажлын арга
замыг сонгох бололцоотой байх
•	 Уулзалт хийх газар, үйл ажиллагаа явуулах байршил нь
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон бусад цөөнхийн
бүлэгт ээлтэй, хүртээмжтэй байх
•	 Хүүхдүүдэд ээлтэй хэлбэрээр хангалттай хүртээмжтэй
мэдээлэл өгсөн байх нөхцөлд оролцуулах юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүдэд ээлтэй аргачлал, арга ашигласан уу?
•	 Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг бий болгох, үүний дотор
охид ба хөвгүүдийн нас болон чадварын ялгааг тэнцүүлэх
аргуудыг ашигласан уу?
•	 Хүүхдүүдэд тохиромжтой газар уулзалтуудаа зохион
байгуулж байсан уу?
•	 Хөгжлийг бэрхшээлтэй хүүхдүүд эдгээр газарт очих
боломжтой байсан уу?
6. ТЭГШ ХАМРУУЛСАН БАЙХ– Янз бүрийн хүүхдүүдийг
тэгш хамруулсан байх ёстой ба нийгэмд байдаг ялгаварлалын
хэлбэрүүдээс зайлсхийж, янз бүрийн хүүхдийг хүйс
харгалзахгүйгээр оролцуулах боломж олгоход анхаарна.
Хүүхдүүдийг ерөнхий нэг бүлэг гэж үзэж болохгүй бөгөөд
оролцоо нь бүх хүүхдэд тэгш боломжийг ямар нэг хэлбэрийн
ялгаварлалгүйгээр олгох ёстой. Түүнчлэн хөтөлбөрүүд нь бүх
хүүхдэд соёлын хувьд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бүх хүүхдэд
оролцох боломж олгож, хүүхдийн оролцооны аливаа хөтөлбөр
ялгаварлан гадуурхах үзлээс ангид байх хэрэгтэй. Оролцож буй
бүх хүүхдийн зан заншил, соёлд ажилтнууд мэдрэмжтэй хандах
хэрэгтэй.
•	 Хүүхдүүдийг нас, арьсны өнгө, арьс үндэс, хүйс, хэл, шашин
шүтлэг, улс төрийн болон бусад санаа бодол, нийгмийн
гарал, эд хөрөнгө, хөгжлийн бэрхшээл, төрсөн болон бусад
байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
•	 Орон нутгийн бүх хүүхдэд туслах боломж бүрдүүлэхийн тулд
оролцооны үйл ажиллагаанд бүх давхаргын хүүхдүүдийг
хамруулахыг зорих;
•	 Оролцооны үйл ажиллагаа нь янз бүрийн бүлгийн
хүүхдүүдийн хэрэгцээ, хүлээлт, нөхцөлд байдалд хариу арга
хэмжээ авахуйц хангалттай уян хатан байх;
•	 Насны хязгаар, хүйс, хүүхдүүдийн авьяас чадавх болон
бусад янз бүрийн хүчин зүйлийг харгалзан үзэх;
•	 Ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс ангид байх
нөхцөлд оролцуулах юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж
байгаа юу ?
•	 Өөрсдөд нь хамааралгүй үйл ажиллагаанд оролцлоо гэж
томчууд хүүхдүүдэд ямар нэг дарамт шахалт үзүүлдэг үү?
•	 Тухайн үйл ажиллагаа хүүхдүүдийн чадвар, сонирхолд ашиг
тусаа өгч байна уу?
7. СУРГАЛТААР ДЭМЖИХ – Хүүхдийн оролцоог үр дүнтэй
байлгахын тулд сонсох, хүүхэдтэй хамтарч ажиллах, хүүхдүүдийг
чадамжийнх нь хүрээнд үр дүнтэйгээр оролцуулах чадвар олж
авах зэргээр насанд хүрэгчид бэлтгэлтэй, чадвартай, дэмжлэгтэй
байх хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдөө үр дүнтэй оролцоог хөгжүүлэх
тал дээр сургагч багш, чиглүүлэгчийн хувиар оролцож болно;
хүүхдүүд тухайлбал өөрсдийн эрхийг хангахад үр дүнтэйгээр
оролцох чадавхаа бэхжүүлэх, уулзалт зохион байгуулах,
санхүүжилт олох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах,
олны өмнө үг хэлэх, нөлөөлөл сурталчилгаа хийх чадвараа
дээшлүүлэх сургалт авах хэрэгтэй.
•	 Бүх ажилтан, зохион байгуулагчид хүүхдийн оролцоонд
мэдрэмжтэй хандаж, хүүхдийн оролцооны ач холбогдол
болоод байгууллагынхаа үүрэг даалгаврыг ухамсарлан
ойлгох;
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
36 37
•	 Оролцооны аргачлал, практик эзэмшүүлэхийн тулд
ажилтнуудаа зохих ёсны сургалтад хамруулж, хэрэглэх
зүйлс болон бусад боломжоор хангах;
•	 Ажилтнуудаа идэвхтэй дэмжихийн сацуу хянаж, оролцооны
туршлагыг нь үнэлэх;
•	 Тулгарсан асуудлыг бүтээлч байдлаар шийдвэрлэхийн
тулд оролцож буй хүүхдүүдийн талаарх аливаа санаа
бодол сэтгэл түгшээсэн асуудлыг ажилтнууд илэрхийлэх
боломжтой байх;
•	 Мэргэжлийн онцгой ур чадвартай буюу туршлагатай
хүмүүсийг сонгон шалгаруулж, ажилд авах, мөн
ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн
тулд бусадтай харилцан туршлага солилцуулах;
•	 Ажилтнууд хоорондоо, ажилтнууд болоод удирдлагууд
хоорондоо зохих журмын дагуу харилцан хүндэтгэлтэй,
үнэнч шударга харилцаж байх нөхцөлд хүүхдийг оролцуулах
юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Хүүхэдтэй ажиллах зохих ёсны чадвар, мэдлэгийг
ажилтнууддаа олгосон уу?
•	 Хүүхдийн оролцоог хөхүүлэн дэмжих итгэл албан хаагчдад
байгаа юу?
•	 Ажилтнууд хүүхдийн оролцоог нийгэмд, нийтийн дунд үр
дүнтэйгээр дэмжиж чадах уу?
8. АЮУЛГҮЙ, ЭРСДЭЛД МЭДРЭМТГИЙ БАЙХ– Хүүхдүүдтэй
ажиллаж буй томчууд нь хүүхдүүдэд санаа тавих үүрэгтэй.
Хүүхдүүд хүчирхийлэл, мөлжлөгт өртөх болон оролцооны
явцад тулгарч болзошгүй аливаа сөрөг үр дагаврын эрсдэлийг
бууруулахын тулд ажилтнууд чадах бүх арга хэмжээгээ авах
ёстой.
•	 Хүүхдийн оролцооны явцад хүүхдийн эрхийг хамгаалах арга
хэмжээг эн тэргүүнд тавьж, зохион байгуулах шаардлагатай
байх
•	 Хүүхдүүд хүчирхийллээс ангид аюулгүй байх эрхтэй гэдгээ,
шаардлагатай тохиолдолд хандах газраа мэдэж байх
•	 Оролцооны явцад хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
зохицуулах асуудлуудыг чадварлаг, мэдлэгтэй ажилтнуудад
даалгах
•	 Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, хариу арга
хэмжээний төлөвлөгөө бэлэн байх
•	 Оролцооны зохион байгуулж буй ажилтнууд нь хүүхэд
хамгаалах тодорхой арга, стратегитай байна. Энэ стратегиа
ажилтнууддаа сайн түгээж, ойлгуулсан байх
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
38 39
•	 Байгууллагын ёс зүйн дүрэм, хүүхэд хамгаалах аливаа
бодлогын дагуу хууль эрхзүйн болон ёс суртахууны
хариуцлага хүлээнэ гэдгээ ажилтнууд хүлээн зөвшөөрөх
•	 Хүүхдүүдийн гаргасан мэдээллийг ашиглахдаа ажилтнууд
тэднээс зөвшөөрөл авах, нууц гэсэн мэдээллийг хэзээд
хамгаалах
•	 Оролцооны үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүд
итгэлтэйгээр гомдол гаргах боломжийг бүрдүүлэхийн тулд
гомдол мэдүүлэх тухай журмыг албан ёсоор боловсруулах.
Энэ журмын талаарх мэдээлэл бүх хүүхдэд ойлгогдох хэл,
хэлбэрээр байх
•	 Нэг ч хүүхдийн зураг, дүрс бичлэгийг өөрөөс нь болоод
асран хамгаалагчдаас нь ямар нэг байдлаар зөвшөөрөл
авалгүйгээр авч, нийтэлж, хэрэглэхгүй байх
•	 Хариуцлага, аюулгүй ажиллагаа, аялал, мөн эрүүл мэндийн
даатгалтай холбоотой аливаа үүрэг хариуцлагыг тодорхой
төлөөлж, үр дүнтэйгээр төлөвлөх хэрэгтэй гэсэн үг юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
• 	 Хүүхдүүд хөтөлбөрт оролцохдоо аюулгүй байж чадах уу ?
• 	 Хүүхдүүдийг аюулгүй байлгах арга зам, тэдэнд учирч
болзошгүй эрсдэл бий юу?
• 	 Хэрвээ тухайн үйл ажиллагаанд оролцож байхдаа аюул
занал мэдэрсэн бол хаанаас тусламж эрэхээ хүүхдүүд
мэдэж байгаа юу ?
9. ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙХ- Оролцооны үйл ажиллагаанд
хамрагдсаных нь дараа өөрсдийнх нь үзэл бодлыг хаана, хэрхэн
ашигласан, ямар нэг үр дүн гарахад нөлөөлсөн, дараа дараагийн
үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах боломж байгаа эсэхийг
хүүхдүүдэд тодорхой тайлбарлах нь зүйтэй.
•	 Оролцооны үйл ажиллагааны аль болох эхний шатнаас
эхлүүлэн хүүхдүүдийг хамруулах
•	 Ажилтнууд болон түншүүд хүүхдүүдийн өмнө хариуцлага
хүлээх
•	 Хяналт, үнэлгээний үйл явцад хүүхдүүд оролцохыг дэмжих
•	 Үе тэнгийнхэн, орон нутгийн иргэд, бусад байгууллагатай
оролцооны туршлагаа хуваалцахад нь хүүхдүүдийг дэмжих
•	 Өөрсдийнх нь оролцооны үр нөлөө, үр дүн болон дараагийн
аливаа алхмуудын талаар хүүхдүүдэд шуурхай, тодорхой
мэдээлэл өгөх
•	 Хамрагдсан бүх хүүхдэд мэдээлэл хүргэх
•	 Оролцооны үйл явцын талаарх сэтгэл ханамж, өөрсдийнх
нь санаа бодол тухайн үйл ажиллагааг сайжирч, амжилттай
болоход хэрхэн нөлөөлсөн гэж үзэж байгааг нь хүүхдүүдээс
асуух
•	 Үнэлгээгээр дамжуулан илрүүлсэн алдаа дутагдлыг хүлээн
зөвшөөрч, цаашид анхаарах амлалт авах
•	 Олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа цаашид
оролцооны үйл явцыг сайжруулахад ашиглах хэрэгтэй гэсэн
үг юм.
Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт:
•	 Дараагийн арга хэмжээнд оролцож, үнэлэх үйл явцад
оролцоход хүүхдүүдийг дэмждэг үү?
•	 Хүүхдийн санаа бодол, санал, тэд яагаад тайлбар хүсэж
байгааг томчууд нухацтай авч үздэг үү?
•	 Ямар нэг шаардлагыг нь, зорьсондоо хүрэхэд нь дэмжих
тухай мэдээллийг томчууд хүүхдүүдээс авдаг уу?
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
40 41
“Засаг дарга хүүхдийн төлөөлөлтэй уулзана гээд манай сургуулиас намайг
сонгож, би тус үйл ажиллагаанд оролцсон юм. Хүүхдүүдээс тулгамдсан
асуудал юу байна гэхээр нь шийдвэрлэх гэж байгаа юм байна гэж бодсон.
Бид золбин нохойноос айгаад сургууль руугаа явахдаа тойруу замаар яваад
заримдаа хичээлээсээ хоцордог. Бас өвөл айлуудын хөлдүү угаадас дээр
халтирч уначих гээд хэцүү байдаг тухайгаа, гэр хороололд маань гэрэлтүүлэг
байхгүйгээс их айдаг тухайгаа хэлж байсан. Түүнээс хойш 2 жил өнгөрсөн.
Бидэнтэй ярилцаад юу ч шийдээгүй, томчууд зүгээр л сонсоод өнгөрдөг юм
байна лээ.”
- 12 настай бага сургуулийн сурагч охин О-гийн ярианаас
Өмнөх хэсэгт та бүхэн хүүхдийн оролцооны зарчмуудтай танилцсан. Энэ
хэсэгт бид хүүхдийн оролцуулахдаа гаргадаг түгээмэл алдаануудаас
танилцуулж байна. Та бүхэн чухам яагаад алдаа гэж үзсэнийг хоорондоо
хэлэлцээрэй. Ийм алдааг бүү давтаарай.
ХҮҮХДИЙГ
ОРОЛЦУУЛАХАД
ГАРГАДАГ ЗАРИМ
АЛДААНУУД
“Хэвлэл мэдээллээс гадна сургууль дээрх мэдээлэл, бүх
хүүхдэд хандсан мэдээллийг амьдралын боломжоосоо
шалтгаалан авч байна. Мэдээлэл авсан хүүхдүүд оролцох
боломжтой болдог. Хүүхдүүд төрийн байгууллагаас бие дааж
өөрсдөө хүссэн мэдээллээ авч чаддаггүй. Хүүхэд ойлгохгүй
зүйлээ асуухад томчууд уурладаг.”
“Бүх хүүхдийн эрхийн төлөө”: Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн
Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он
“Сургууль намайг бусад хүүхэдтэй адил хүлээн авсанд би эхлээд
баярласан. Тэргэнцэртэйгээ сургууль руу орох гарах амаргүй
байдаг... Өглөө унд уухаас жаахан зовно, учир нь сургуульд
намайг бие засуулах хүн байхгүй шүү дээ. Би тэргэнцэр
дээрээ ангийн хамгийн хойно суудаг. Миний сурлагыг багш нар
шударгаар дүгнэдэггүй, миний ойлгоогүй зүйлийг тайлбарлаж
өгдөггүй. Би өрөвдүүлэх бус бусад хүүхэдтэй адил суралцахыг,
үнэлүүлэхийг бас оролцохыг хүсэж байна. “
- 12 настай, А охины ярианаас
“Би багшийн үндсэн ажлынхаа дээр нэгэн төслийн хүрээнд байгуулагдсан
хүүхдийн оролцооны бүлгийн багшаар давхар ажилладаг юм. Би өмнө нь
хүүхдийг оролцуулсан бүх л үйл ажиллагааг хүүхдийн оролцоо гэж ойлгодог
байлаа. Тэгээд урлагийн арга хэмжээ, спортын тэмцээн болон сайн үйлсийн
аян зохион байгуулах, самбар гаргах зэрэгт хүүхдүүдийг оролцуулаад л би
оролцоог нь дэмжчихлээ гэж боддог байсан. Гэтэл би хамгийн гол зүйлийг
буюу хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, “иргэн болохуй”-г нь дэмжих, хүний
суурь эрхийг дэмжих гэдэг үндсэн зорилгыг орхигдуулсан гэдгээ Хүүхдийг
Ивээх Сангийн сургалтаас олж мэдлээ”
ХИС-гийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрөөс зохион байгуулсан
“Хүүхдийн оролцоог дэмжих аргачлал” сургалтад оролцогч багш С-ийн сургалтын
үнэлгээний хуудаст бичсэн бичвэрээс
“Хүүхдийноролцоонызарчмуудзөрчигдөжбайна.Хүүхдийндуухоолойгхэлбэр
төдий сонсож, хүлээн авах мөртөө ажил хэрэг болгохгүй байна. Хүүхдийг
идэвхтэй, итгэлтэй иргэн болох явдлыг дэмждэг нийгмийн хүндэтгэлтэй
ойлголт хандлага, томчуудын зүгээс шударга байдал үгүйлэгдсээр байгаад
сэтгэл эмзэглэж байна. Хүүхэд үзэл бодол, үгээ хэлснийхээ төлөө зэмлэл
хүртдэг учраас эмээдэг. Насанд хүрэгчид өөрсдийнхөө зохион байгуулж байгаа
ажилд хүүхдийн хүслийг үл харгалзан оролцуулдаг. Томчуудын хүсэж буй арга
хэмжээнд оролцохгүй бол зэмлэж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг зэрэг нь
хүүхдийн оролцооны зарчмуудтай зөрчилдөж байна. Хүүхдийн оролцоог нас,
хүйс, бие бялдар, зан төлөв, амьдралын боломжоос хамаарч тэгш бусаар
оролцуулах явдал байсаар байна. Хүүхдийн оролцох эрхийг хязгаарласнаар
хүүхэд эрхээ хамгаалуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, үзэл
бодлоо илэрхийлэх, сонирхлынхоо дагуу хөгжих зэрэг олон боломжийг нь
хааж байна. Хүүхдийн оролцох эрхийг эрх бүхий томчууд бодлого болоод
өөрсдийн нөөцөөр тасралтгүй дэмжин туслах тал дээр хойрго байна.
“Бүх хүүхдийн эрхийн төлөө”: Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн
Хороонд илгээх илтгэл, 2015 он
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
42 43
1. Нөхцөлийг нь бүрдүүлэх
ü	 Хүүхдийн оролцоог чиглүүлэх хүмүүс нь сургалтад хамрагдан
бэлтгэгдэж, мэдлэг, чадавх, хандлага зөв төлөвшсөн байх ба
бэлтгэлээ сайтар хангасан байх
ü	 Материаллаг орчин, орон зайг бий болгох. Хүүхдийн
оролцооны танхим байгуулж, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ
шаардлагад тэднээс асууж нийцүүлэн тохижуулах гэх мэт
ü	 Хүүхэд хамгааллын бодлого, журамтай, түүнийгээ мөрддөг
байх
ü	 Хүүхдийн оролцооны чиглэлээр тодорхой бодлого, журамтай
байх
ü	 Хүүхэд оролцсоноороо эрүүл мэнд болон сэтгэл санааны
тайван байдлын хувьд хамгаалагдсан байх ёстой.
2. Бүлгийг бүрдүүлэх
ü	 Хүүхэд, эцэг эх, олон нийтэд мэдээлэл өгч, шийдвэрт иргэний
хувиар оролцох боломж бололцооны талаар зарлах
ü	 Орон нутгийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, ангилж,
төлөөллийг жагсаалтаас санамсаргүй аргаар сонгон урилга
хүргүүлэх, хүүхдүүдэд хэсгийн ахлагч нар хүргэж, эцэг эх
хүүхдэд ач холбогдлын талаар ойлгуулан, хүүхдүүдийг
ялгаварлалгүй тэгш оролцуулахын төлөө ажиллах,
зөвшөөрсөн хүүхдүүдэд урам өгөх
ü	 Хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүдийг хамт олон
болоход дэмжих, хүүхдэд ээлтэй аргаар чиглүүлэх, мэдээлэл
өгөх
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООГ ХАНГАХ
ҮЕ ШАТ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
44 45
3. Харилцан ярилцаж мэдээлэл солилцон хамтдаа
шийдвэрлэх
ü	 Хүүхдүүдийг хүүхдийн эрхийн талаарх мэдлэгээр
чадавхжуулах
ü	 Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтны дэмжлэгийг авч
орон нутагтаа хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаар
судлах, хүүхдүүдтэй уулзаж асуудал, шийдлийн талаар
үзэл бодлыг нь сонсох
ü	 Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийн, дүгнэж,
төлөвлөгөө гаргахад нь туслан дэмжих
ü	 Төлөвлөгөөгөө эргээд орон нутгийн хүүхдүүдэд хүргэн
санал авахад нь цаг, нөөцөөр дэмжих
ü	 Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаа орон нутгийн
удирдлагуудад, танилцуулж жилийн төлөвлөгөө төсөвт
тусгуулахад тусалж дэмжих
4. Хэрэгжүүлэх
ü	 Төлөвлөгөөнд тусгагдсан өөрсдийн хийнэ гэсэн ажлаа
хийхэд тусалж дэмжих
ü	 Хүүхдийн оролцооны бүлгийн төлөөллийг орон нутгийн
түвшний шийдвэр гаргах бүтцүүдэд (тухайлбал хүүхдийн
төлөө зөвлөл, амьжиргааг дэмжих зөвлөл, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх зөвлөл) ажиллахад тусалж дэмжих
5. Хянах, үнэлэх
ü	 Хүүхдүүд орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтэд (
хамтарсан багтай хамтран ажиллаж байгаа үйл явц
гэх мэт) хяналт тавих боломжийг бүрдүүлж, тодорхой
давтамжтайгаар эргээд мэдээлдэг байх
ü	 Төлөвлөгөөний хэрэгжилтээ тодорхой хугацаанд
хүүхдүүдтэй хамтран үнэлэх
Эдгээр хяналтын хуудас нь хүүхдийн оролцоог хариуцлагатайгаар, жинхэнэ
байдлаар дэмжиж, өмнө дурдагдсан алдаануудыг гаргахгүй ажиллахад
танд тусална. Хүүхдэд зориулсан шалгах хуудас нь тодорхой хугацаанд
үйл ажиллагаанд оролцсоны дараа хүүхдүүдээс асуух товч жагсаалт юм.
Хэрэв бүх хүүхдүүд асуултад “тийм” гэж хариулсан бол энэ нь таны ажил
зөв зам дээр байгааг харуулж байна. Сайн байна!
Та эхлээд хүүхдүүдээс асуулт тус бүрд өөрөө бие даан хариулахыг хүсэж,
дараа нь бүлгийн хэлэлцүүлэг хийгээрэй. Энэ үед та хариу арга хэмжээний
талаар сайн ойлгож авна.
Насанд хүрэгчдэд зориулсан шалгах хуудас нь таны хүүхдийн оролцоог
дэмжиж ажиллаж байгаа чинь яг жинхэнэ оролцоо мөн эсэхийг тодруулах
зорилготой. Ажил эхлэхийн өмнө ба дараа нь ашиглаж болох ба та энэ
чиглэлээр зөв зам дээр явж байгаа эсэхээ үүгээр шалгаж болно. Хэрэв та
эдгээр асуултын ихэнхэд “тийм” гэж хариулж чадвал та зөв зам дээр байгаа
нь гарцаагүй.
Хэрэв таны хариулт дунд “үгүй” олон байвал хандлага, аргаа өөрчлөх
талаар бодож үзнэ үү.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНЫ
ШАЛГАХ ХУУДАС
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
46 47
•	 Хүүхдийн бүлэг тогтмол уулздаг уу?
•	 Бүлгийн үйл ажиллагааны талаар чи хангалттай мэдээлэл авдаг уу?
•	 Уулзалтын цаг чамд тохиромжтой, уулзалт болох газар очиход
хялбар, уулзалт хийхэд тохирсон байдаг уу?
•	 Бүлгийн шийдвэр гаргалтад чи оролцдог уу?
•	 Бүлэг ямар үйл ажиллагаа явуулахаа шийдэхэд чи оролцдог уу?
•	 Үйл ажиллагааны талаар чиний санал бодлыг асуусан уу?
•	 Чи бүлгийн үйл ажиллагаанд дуртай юу?
•	 Бүлгийн уулзалт, үйл ажиллагаанд чи чөлөөтэй байж чаддаг уу?
•	 Чиний үзэл бодлыг сонсдог уу?
•	 Хүүхэд бүрд тус бүлгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг
олгодог уу?
•	 Бүлгийн бүх үйл ажиллагаа нөхөрсөг уур амьсгалд явагддаг уу?
•	 Чиний оролцоод хийж байгаа үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлт
гаргах уу?
•	 Хүүхдийн эрхийн тухай чи мэдэх үү? Эрх нь зөрчигдвөл хэнд хаана
хэрхэн хандахаа мэддэг үү?
•	 Чи өөрийн хариуцлагын тухай мэдэх үү?
•	 Уулзалт, үйл ажиллагааны үеэр чамд аюулгүй санагддаг уу?
•	 Чамайг тус бүлгийн гишүүн байхыг эцэг эх чинь дэмждэг үү?
•	 Чи гэр бүлийнхээ шийдвэр гаргалтад оролцдог уу?
•	 Өөрсдийн төлөөллөө сайн дураар оролцдог уу? 	
•	 Та нар төлөөллөө хэрхэн сонгодог вэ?	
•	 Чамд мэдээлэл урьдчилан өгч бодож шийдвэр гаргахад чинь хугацаа
олгодог уу?
•	 Чиний үзэл бодолд хэр ач холбогдол өгдөг вэ?
•	 Мэдээллээ хэрхэн нийт хүүхдэд хүргэдэг вэ?
А. Хүүхдэд зориулсан шалгах хуудас
Жинхэнэ оролцоо мөн үү?
• 	 Хүүхдүүд тогтмол уулздаг уу?
• 	 Хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг үү?
• 	 Хүүхдүүд өөрсдийнхөө эрхийг мэддэг үү?
• 	 Хүүхдүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ойлгодог уу?
• 	 Хүүхдүүд холбогдох мэдээлэл авах боломжтой юу?
• 	 Хүүхдүүд бүлгийнхээ зорилгыг тодорхойлоход оролцдог уу?
• 	 Хүүхдүүд өөрсдийнхөө үйл ажиллагааг төлөвлөж, санаачилдаг уу?
• 	 Хүүхдүүд шийдвэр гаргадаг уу?
• 	 Хүүхдүүд хянаж үнэлж, дүгнэдэг үү?
Хүүхдэд чухал байж чадаж байна уу?
• 	 Асуудал, үйл ажиллагаа хүүхдүүдэд хамаатай юу?
• 	 Үйл ажиллагаа нь ахиц дэвшил гаргаж байна уу?
• 	 Хүүхдэд өөрчлөлт гарч байна уу?
• 	 Үйл ажиллагаа нь хүүхдийн мэдлэг, туршлага дээр тулгуурладаг уу?
Хүүхдэд хүндэтгэлтэй ханддаг уу?
• 	 Насанд хүрэгчид бүх хүүхдэд анхаарал тавьж, тэдний нэрийг мэддэг
	 үү?
• 	 Насанд хүрэгчид хүүхдүүдийн санаа бодлыг сонсдог уу?
• 	 Насанд хүрэгчид хүүхдийн үзэл бодолд ач холбогдол өгч, үнэлдэг үү?
• 	 Насанд хүрэгчид хүүхдүүдийн хүлээлт, асуулт, хүсэлтийг ойлгож,
хариу өгөхөд цаг хугацаа их зарцуулдаг уу?
• 	 Насанд хүрэгчид хүүхдүүдийн зөвлөгөөг дагаж мөрдөөгүй үед учрыг
нь тэдэнд тайлбарладаг уу?
Тэгш хамрагдалтыг дэмждэг үү?
• 	 Бүх хүүхдүүд хүйс, үндэс угсаа, эрүүл мэндийн байдал, шашин
шүтлэг, төрсөн болон бусад байдал гэх мэтээс үл хамааран оролцох
боломжтой юу?
• 	 Аль ч хүйсний хүүхдүүд адилхан оролцох бололцоогоор хангасан уу?
Б. Насанд хүрэгчдэд зориулсан
шалгах хуудас
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
48 49
• 	 Хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн
оролцоог хангах механизм бий юу? Бүлгийг тэдгээр хүүхдүүд
удирдан чиглүүлдэг тохиолдол байна уу?
• 	 Янз бүрийн насны хүүхдүүд оролцож байна уу? Бага насны
хүүхдүүдэд санал бодлоо хэлэх орон зай өгдөг үү?
• 	 Үйл ажиллагааг төлөвлөхдөө хүүхдийн чадвар, нөхцөл байдлыг
харгалзан үздэг үү?
Хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн үү?
• 	 Уулзах газар, цаг хугацааны талаар хүүхдийн санал бодлыг нь
асуусан уу?
• 	 Хүүхдүүдийн бусад үүрэг хариуцлагыг хүндэтгэдэг үү?
• 	 Ашиглаж буй хэлийг бүгд ойлгодог уу?
• 	 Үйл ажиллагаа нь хүүхдийн чадавх, өөртөө итгэх итгэлийг бий
болгох буюу нэмэгдүүлдэг үү?
Сайн дурын байж чадах уу?
• 	 Хүүхдүүд өөрсдийн үүрэг, үйл явц, үйл ажиллагааны талаар бүрэн
мэдээлэлтэй байдаг уу?
• 	 Хүүхдүүд оролцохгүй гэж хэлж чадах уу?
Хамгаалагдсан уу?
• 	 Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах механизм бий юу?
• 	 Та оролцсоноосоо болоод гэр бүл эсвэл бусад насанд хүрэгчдийн
эсэргүүцэлтэй тулгардаг хүүхдүүдийг дэмжихэд бэлэн байна уу?
• 	 Насанд хүрэгчид хүүхдийн бүх асуулт, асуудал, бэрхшээлд хариу
өгч, удирддаг уу?
Насанд хүрэгчдийн дэмжлэг байгаа юу?
• 	 Эцэг эхчүүд хүүхдүүдийн оролцох зөвшөөрлийг өгсөн үү?
• 	 Хүүхдүүдийн оролцооны талаар насанд хүрэгчдийн дунд
хэлэлцүүлэг явагдсан уу?
• 	 Насанд хүрэгчид хүүхдүүдэд тулгамдаж буй, тэдний анхааралд
өртөж буй асуудлаар уулзалт, хэлэлцүүлэгт оролцдог уу?
• 	 Насанд хүрэгчид хүүхдийн эрхийн талаар мэддэг үү?
• 	 Насанд хүрэгчид тэдний үүрэг, хариуцлагыг ойлгодог уу?
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
50 51
Зөвлөлдөх, хамтарсан, хүүхэд удирдлагатай гэсэн хүүхдийн оролцооны
3 түвшин байдаг.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНЫ
ТҮВШИН
а/ Зөвлөлдөх оролцоо гэдэг нь хүүхдийн амьдрал, туршлагыг
ойлгож, мэдлэг хуримтлуулах эсвэл хөтөлбөрийн загвар
гаргах зорилгоор хүүхдийн санал бодлыг сонсох гэсэн насанд
хүрэгсдийн үйлдлийг хэлнэ. Жишээ нь, хүчирхийлэлд өртсөн
хүүхдийн хууль эрх зүйн, нийгмийн болон эрүүл мэндийн
үйлчилгээ, туслалцаа дэмжлэг авах зэрэг олон талт хэрэгцээг
илүү өргөн хүрээнд хангах үйлчилгээг үзүүлэхэд тэдгээр
хүүхдүүдтэй зөвлөлдөн, саналыг нь сонсон үйлчилгээндээ
тусгаж нэвтрүүлэх байж болно.
Хүүхдүүд олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрхэн ашигладаг
эсвэл хүүхдэд гэр бүл болон сургууль дээр нь ямар эрсдэл
учирч буйг олж мэдэх эрдэм шинжилгээний судалгааны
ажил байж болно. Үүрэг хүлээгчид хүүхдүүдтэй нийгмийн
асуудлын талаар зөвлөлдөж болно. Төрийн бус байгууллагууд
хүүхдүүдтэй бие махбодын шийтгэл эсвэл орон нутгийн
сургуулиуд дахь ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах
талаар зөвлөлдөж болно.
Зөвлөлдөх оролцоог дараах төрлийн аргуудаар хэрэгжүүлж
болно:
•	 Насанд хүрэгчдийн санаачилсан
•	 Насанд хүрэгчдийн удирдсан
•	 Хүүхдийн үзэл бодол нь үнэ цэнэтэй, хувь нэмэртэй
болохыг хүлээн зөвшөөрсөн
•	 Хүүхдийг үр дүнд нөлөөлөх боломжоор хангасан аргууд
гэх мэт.
Зөвлөлдөх оролцоо нь хүүхдийн төлөө хийгдэх аливаа ажлыг
хүүхдийн саналыг сонссоноор хүүхдэд илүү өгөөжтэй, үр
дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгддэг.
б/ Хамтарсан оролцоо гэдэг нь тодорхой хөтөлбөрийг бий
болгоход тулгарсан асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ. Хөтөлбөр
юуг хэрхэн хийх хэрэгтэйг боловсруулахад туслуулахаар
хүүхдүүдийг оролцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, насанд
хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондох түншлэлийг энэ
оролцоо хангадаг. Хүүхдүүдийн оролцоогүйгээр анхан шатны
шийдвэр гаргасан хэдий ч хүүхдүүдээс дэмжлэг авдаг.
Хүүхдүүд нь шийдвэрийн хэрэгжилтэд хамтран ажиллагч болж
өгдөг. Хүүхдүүдийн гомдлыг шийдвэрлэх байгууллага нь насанд
хүрэгчдийн удирдан явуулж буй байгууллага байдаг бөгөөд
үүнд хүүхдүүд байнга мэдээлэл өгч, нөлөөлдөг байна. Энэ
арга замаар, хамтарсан оролцооны хэлбэр нь байнга идэвхтэй
оролцох боломжоор хангадаг.
Үүнийг дараах хандлагуудаар тодорхойлж болно:
•	 Насанд хүрэгчид санаачилсан
•	 Хүүхдүүдтэй түншилсэн
•	 Үр дүн болон явцыг сорих эсвэл түүнд нөлөөлөх эрхийг
хүүхдүүдэд олгох
•	 Хүүхдүүдийн өөрөө чиглүүлсэн гэх мэт
Хамтарсан оролцоонд хүүхдийг, судалгаа хийлгэх, тэгш
эрхийн боловсрол олгох, зөвлөлдөх зэргээр оролцуулж болох
ба бага хуралд оролцох, зөвлөл, хороонд төлөөлөгч хийхэд
нь дэмжих гэсэн хувилбарууд ч байж болох юм. Гэр бүлийн,
боловсролын, эрүүл мэндийн үйлчилгээний хүрээн дэх бие
даасан шийдвэрүүд нь зөвлөснөөс илүү хамтарсан байж болох
бөгөөд шийдвэр гаргах үйл явцад хүүхдүүдийг илүү оролцуулж
болно.
Зөвлөлдөх үйл явц – жишээ нь,
•	 Асуудлыг тодорхойлох боломжийг хүүхдүүдэд олгох
•	 Судалгааны арга зүйг хөгжүүлэх боломжийг өгөх
•	 Судлаачдын үүргийг хүүхдүүдэд оноохыг зөвшөөрөх
•	 Ирээдүйн хөгжлийн талаарх хүүхдүүдийн ойлголт,
тайлбарын талаар хэлэлцэхэд хүүхдүүдийг оролцуулах
зэрэг хамтын ажиллагаагаар хүүхдүүдтэй хийсэн
судалгааны төсөл хийгдэж болно.
в/ Хүүхэд удирдлагатай оролцоо гэдэг нь хүүхдүүд өөрийн
гэсэн үйл ажиллагааг санаачлах, өөрийн өмгөөллийг
хэрэгжүүлэх орон зай хийгээд боломжоор хангагдана гэсэн үг
юм. Насанд хүрэгчдийн санаачилсан төсөл болон үзэл санаа,
төлөвлөгөөг дагахын оронд тэд өөрийн гэсэн бүтэц болон
байгууллагыг бий болгож, түүгээрээ дамжуулан өөрсдөд нь
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
52 53
ямар асуудал хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлж, түүнийг шийдэхийн
тулд үйл ажиллагаа явуулдаг.
Хүүхэд удирдлагатай оролцоог дараах байдлаар тодорхойлж болно:
•	 Хүүхдүүд өөрсдийн үйл ажиллагаагаа зохион байгуулахаар хамтардаг
•	 Хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг өөрсдөө тодорхойлдог
•	 Насанд хүрэгчид удирдагч гэхээсээ илүү сургагч нар байдаг
•	 Хүүхдүүд үйл явцыг хянадаг
Хүүхдүүдухуулгасурталчилгаа,ойлголтыгнэмэгдүүлэх,хүүхдийнхамгаалал,
нийгмийн бодлогод нөлөөлөх, эсхүл нийтийн хөгжилд хувь нэмэр оруулах
зорилготой өөрсдийн бүлэг болон байгууллагыг удирдан зохион байгуулах
зэргээр үйл ажиллагаа бий болгож болдог. Хүүхэд удирдсан оролцоонд
насанд хүрэгчдийн үүрэг нь хүүхдүүдийг зорилгоо биелүүлэхэд нь зааж
сургах, мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг өгөх юм. Жишээ нь, хүүхдүүд
бие даан үйл ажиллагаа явуулж болно. Үүнд сургууль сонгох, эрүүл мэндийн
зөвлөгөө хайх, гомдол гаргах механизмыг ашиглах эсвэл шүүхээр дамжуулан
өөрсдийн эрхээ ухамсарлах зэрэг орно.
1. Ямар асуудлууд байгааг олж
мэдэх (Нөхцөл байдлын судалгаа)
Зөвлөсөн: Хүүхдүүдийн санал бодлыг
асууна. Гэвч мэдээлэл цуглуулах,
дүгнэлт хийх дүр зураг, үйл явцыг
насанд хүрэгчид удирдана.
Хамтарсан: Судалгааны аргачлалыг
дүрслэхэд хүүхдүүд хувь нэмрээ
оруулах бөгөөд мэдээлэл цуглуулах,
дүгнэлт хийхдээ тэдний санал бодлыг
тусгана.
Хүүхэд удирдсан: Хүүхдүүд асуудлыг
тодорхойлохдоо бусад хүүхдүүдтэй
нийлж бие даан судална.
2. Тэдгээр асуудлуудын талаар юу
хийхээ шийдэх (Төлөвлөгөө)
Зөвлөсөн: Гол асуудлуудыг
тодорхойлоход хүүхдэд урган гарч
ирэх асуудлуудыг төлөвлөгөөндөө
анхааран авч үзнэ.
Хамтарсан: Ямар хөтөлбөрийг
хөгжүүлснээр ямар өөрчлөлт
авчрах тал дээр хүүхдүүдийн санааг
оролцуулна.
Хүүхэд удирдсан: Ямар хөтөлбөрийг
хөгжсөн байхыг хүсэж байгаа эсвэл
ямар хөтөлбөрийг өөрчлөгдөхийг
дэмжиж байгаагаа хүүхдүүд
тодорхойлж, шийдвэрлэнэ.
3. Арга хэмжээ авах (Хэрэгжилт)
Зөвлөсөн: Хүүхдүүдийг оролцохыг
урина.
Хамтарсан: Хүүхдүүд насанд
хүрэгчидтэй хамтран ажиллаж
хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцоно.
Жишээ нь хөтөлбөр нь ямар үр дүнд
хүрэх талаар харилцах, хөтөлбөрийн
үйл ажиллагаануудад оролцох.
Хүүхэд удирдсан: Хүүхдүүд
хөтөлбөрийг зохион байгуулах,
зохицуулах ба хэрэгжилтэд нь
хариуцлага хүлээнэ.
4. Болсон зүйлийг тодорхойлох
(Хяналт үнэлгээ)
Зөвлөсөн: Хөтөлбөр нь зорилгодоо
амжилттай хүрсэн эсэх талаар
хүүхдүүдтэй зөвлөлдөнө.
Хамтарсан: Хүүхдүүд насанд
хүрэгчидтэй хамтран хөтөлбөрийг
үнэлэх шалгууруудыг гаргаж ирэх
бөгөөд хөтөлбөр нь зорилгодоо
амжилттай хүрсэн эсэх талаар
зөвлөлдөнө.
Хүүхэд удирдсан: Хүүхдүүд юуг
үнэлэхийг шийдэх бөгөөд насанд
хүрэгчдийн дэмжлэгтэйгээр
хөтөлбөрийн үнэлгээг хийнэ.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНЫ ТҮВШИНГ
ТОДОРХОЙЛОХ НЬ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
54 55
5. Дүгнэлт дээрх үйлдэл (Санал
хүсэлт)
Зөвлөсөн: Дүгнэлтийн үндсэн дээр
ямар хариу үйлдэл хийх талаар
хүүхдүүдээс санал асууна.
Хамтарсан: Үнэлгээний үр дүнгийн
талаар, энэхүү дүгнэлт нь ирээдүйд
хөтөлбөрт ямар нөлөө үзүүлэх ёстой
талаар насан хүрэгчид хүүхдүүдийг
оролцуулсан хамтарсан зөвлөгөөн
хийнэ.
Хүүхэд удирдсан: Хүүхдүүд
дүгнэлтийг эргэцүүлж энэхүү үр
дүнгийн талаар насанд хүрэгчидтэй
хуваалцах санал гаргаж ирнэ.
Бүх хөтөлбөрүүдийн зорилго нь
бүхэлдээ хүүхдүүдийг оролцуулах,
эсвэл хүүхдүүдийг оролцуулсан
үйл ажиллагаа нь л туйлын зорилго
юм шиг авч үзэж бас болохгүй.
Бүх хүүхдүүд хүүхэд-удирдсан хэв
маягаар оролцох хүсэлтэй биш шүү
дээ. Магадгүй насанд хүрэгчидтэй
хамтрах, хамтарсан хэв маягийг илүүд
үзэж болно. Хамгийн чухал нь ямарваа
үйл явц, үйл ажиллагаанд хамгийн
тохиромжтой, боломжтой оролцооны
түвшинг нь хангах юм.
Хөтөлбөр нь заавал тогтоосон нэг
түвшиндээ үлдэх шаардлагагүй юм.
Ялгаатай түвшний хооронд ихэвчлэн
давхацсан харилцаа, шилжилт
хөдөлгөөн хийж байдаг. Хөтөлбөр нь
зөвлөх үйл явцаар эхлээд, хамтрах
хэв маяг руу шилжих, эцэст нь
хүүхдүүдийг итгэлтэй, ур чадвартай
болоход нь өөрсдийн хөтөлбөр лүү
орох орон зайг нь өгч ч болох юм.
Жишээ нь: Орон нутгийн захиргаа
хүүхдүүдэд улс төрийн үзэл бодол,
төлөвлөлтийн талаар зөвлөгөө
өгөхөөр шийдэж болно. Хүүхдүүд
засгийн газрын талаар ойлголттой
болсноор өөрсдөө зөвлөл эсвэл
парламент байгуулж улс төрчдийн
мэдээллийн талаар авч хэлэлцэх
зэргээр илүү идэвх санаачилгатай,
өөрийгөө илэрхийлэх хандлагатай
болох юм.
Хүүхдийн оролцооны түвшинг
тодорхойлох хүснэгт
Зөвлөсөн Хамтарсан Хүүхэд удирдсан
Ямар
асуудлууд
байгааг олж
мэдэх (нөхцөл
байдлын
судалгаа)
Хүүхдүүдээс
санал бодлоо
хуваалцахыг
хүсэх
Хүүхдүүдийн
амьдралд ямар
асуудал байгааг
олох явцад
хүүхдүүдийг хувь
нэмрээ оруулахыг
хүсэх
Хүүхдүүд
бусадтайгаа өөрийн
судалгаан дээр
ажиллаж асуудлыг
тодорхойлох
Юу хийхээ
шийдэх
(Төлөвлөгөө)
Хүүхдүүдийн
тавьсан
асуудлыг
анхааралдаа
авч төлөвлөх
Ямар хөтөлбөрийг
боловсруулах
болон
эрэмбэлэхийг
шийдэхэд
хүүхдүүд оролцох
Хүүхдүүд ямар
асуудал дээрээ
ажиллах хүсэлтэй
байгаагаа шийдэх
Арга
хэмжээ авах
(Хэрэгжилт)
Хүүхдүүдийг
хөтөлбөрт
оролцохыг
урих
Хүүхдүүд
томчуудтай
хамтран
хөтөлбөрийг
бий болгож
хэрэгжүүлнэ
Хүүхдүүд
хөтөлбөрийг
удирдан зохион
байгуулж,
хэрэгжилтийг бүрэн
хариуцна
Гарсан ахицыг
хэмжих
(Хяналт
үнэлгээ)
Хүүхдүүд
хөтөлбөрийн
төлөвлөгөөг
биелүүлсэн
эсэхээ зөвлөх
Хөтөлбөрийг
хэрхэн үнэлэхийг
хүүхдүүд
томчуудтай
хамтран шийднэ
Хүүхдүүд юуг
үнэлэх хэрэгтэйг
тодорхойлж,
томчуудын
тусламжтайгаар
үнэлгээний
хөтөлбөрийг
эхлүүлнэ
Үр дүнгээ
ажил хэрэгтээ
тусгах (бусдад
түгээх ба
эргэх холбоо
үүсгэх)
Үр дүнд
хэрхэн хариу
арга хэмжээ
авахад
хүүхдүүдээс
зөвлөгөө
авах
Үр дүнгийн үр
дагаврын талаар
томчууд болон
хүүхдүүд нэгдсэн
хэлэлцүүлэг
хийж, ирээдүйн
хөтөлбөрт
тэд хэрхэн
нөлөөлөхийг олох
Хүүхдүүд үр
дүнг тусгасан
санаачилга гарган,
томчуудтай
үр дагаврыг
хуваалцана
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
56 57
Та хүүхэдтэй хэрхэн хамтран ажилласнаа дараах хүснэгтэд тэмдэглээрэй.
•	 Зөвлөлдсөн гэдэг нь хүүхдүүдтэй ярилцаж, үзэл бодлыг нь асуусан, гэхдээ
төсөл боловсруулах зөвлөлдөөнд оролцуулаагүй гэсэн үг.
•	 Хамтран ажилласан гэдэг нь хүүхдүүд нөхцөл байдлын дүн шинжилгээний
аргачлалыг боловсруулахад хувь нэмрээ оруулсан, хүүхдийн үзэл бодлыг
сонссон, дүн шинжилгээ хийхэд оролцуулсан гэсэн үг.
•	 Хүүхдээр хөтлүүлсэн, хүүхдийн санаачилгатай, хүүхдээр удирдуулсан
гэдэг нь хүүхдүүд өөрсдөө үйл ажиллагааг санаачилж, удирдаж, хөтөлсөн
гэсэн үг (насанд хүрэгсдийн дэмжлэг авсан байж болно).
“хүүхдүүдийг
оролцуулаагүй”
“зөвлөлдсөн”
“хамтран
ажилласан”
“хүүхдээр”
Ямар
асуудлууд
байгааг олж
мэдэх (нөхцөл
байдлын
судалгаа)
Юу хийхээ
шийдэх
(Төлөвлөгөө)
Арга хэмжээ
авах
(Хэрэгжилт)
Гарсан ахицыг
хэмжих
(Хяналт
үнэлгээ)
Үр дүнгээ
ажил хэрэгтээ
тусгах (бусдад
түгээх ба эргэх
холбоо үүсгэх
Оролцоог хэмжих гурван хэмжээс
байдаг. Үүнд:
1. Хамрах хүрээ: Оролцоо ямар
хүрээнд хүрч байна?, Хөтөлбөрийн
хөгжил ямар шатанд байна?, Ямар
хүүхдүүдтэй ажиллав? Яг юу хийв?
Хүүхэд хэзээ, юунд, ямар түвшинд
оролцож байна вэ? – Зөвлөлдөх,
хамтарсан, хүүхэд удирдлагатай
оролцооны аль нь болохыг
тодорхойлно.
2. Чанар: Ёс зүйн болон үр дүнтэй,
бодит стандарттай ямар түвшний
оролцооны үйл явц нийцсэн бэ?
Өөрөөр хэлбэл, хэрхэн үүнийг хийсэн
бэ?
Ёс зүйтэй, үр дүнтэй оролцоонд
тавигдах есөн шалгуурыг хангасан
эсэхийг тодорхойлно.
3. Үр дүн: Хүүхдийн оролцоог дэмжих
бүлэг эсвэл байгууллага, хүүхдүүдийн
гэр бүл болон хүүхэд залуучуудын
оролцоонд ямар үр дүн гарсан бэ?
Мөн хүүхдийн гэр бүл, нийгмийн,
орон нутгийн болон Засгийн газрын
түвшинд хүүхдийн эрхийн талаар
өргөн хэмжээний ойлголт өгсөн эсэх?
Яг ямар өөрчлөлт гарсан бэ?
Оролцоот үйл ажиллагааны үр дүнд
хүүхдийн өөрийнх нь хувьд болон
эрхийнх нь хэрэгжилтэд гарсан
өөрчлөлтийг, ахицыг үнэлнэ.
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ХЭМЖИХ НЬ
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
58 59
Энд өгүүлэх 25 шалгуур үзүүлэлтийг бүрэн хэрэгжүүлж чадвал, нийгмийн бүхий
л шатанд хүүхдийн тухай ойлголт, байр суурь, тэдний оролцоог хүндэтгэх
байдалд томоохон өөрчлөлтийг хийж чадна. Тус шалгуур үзүүлэлтүүдийг 1)
бүтцийн, 2) үйл явцын, 3) үр дүнгийн гэж гурав ангилж болно.
Үр дүнгийн үзүүлэлтүүд нь бүтцийн болон үйл явцын арга хэмжээнүүд нь
хүүхдийн амьдралд бодитой өөрчлөлтийг авчирч чадсан эсэхийг хэмжинэ.
Үйл явцын үзүүлэлтүүд нь хийгдсэн үйл ажиллагаануудаар илэрхийлэгдэнэ.
Тухайлбал, сургалтын танилцуулга хийх, зөвлөгөөний систем боловсруулах,
мэдээллийн аян зохион байгуулах гэх мэт.
Бүтцийн үзүүлэлтүүдэд хүүхдийн оролцох эрхийг тодорхойлох хууль журам,
бодлогууд багтана.
Үр дүнгийн үзүүлэлтүүдийг боловсруулахын тулд хүүхдүүдийн туршлага, үйл
ажиллагаанд чанарын шинжилгээ, судалгаа хийх хэрэгтэй болдог. Ингэснээрээ
хүүхдийн оролцох эрхийг хангах чиглэлээр гаргасан хууль тогтоомж, бодлого нь
амьдралд хэр үр дүнгээ өгч байгааг мэдэх боломжтой.
Дараах чанарын судалгааг хийж болох юм. Тухайлбал,
1. 	 Хүүхдүүд өөрсдийн эдлэх эрхээ хэр сайн мэддэг тухай
2. 	 Орон нутгийнхаа хөгжлийн үйл явцад хэр оролцоотой байдаг талаарх
хүүхдүүдийн өөрсдийн санаа бодол
3. 	 Гэр бүлийн доторх шийдвэр гаргалтад өөрсдийнх нь нөлөө хэр байдаг
талаарх хүүхдүүдийн санаа бодол
Эдгээр чанарын судалгаа бүрд хамрагдсан хүүхдүүдийг нас, хүйс, газарзүйн
байрлал, сургуульд сурдаг эсэх болон бусад хувьсагчаар ангилж авч үзвэл
зохино.
1. Хүүхдийн оролцох эрхийг хамгаалах нь (бүтцийн ба үйл явцын
үзүүлэлтүүд): Хүүхэд бүрийн дуу хоолойгоо өргөх эрхийг бататгах,
түүний стандартыг тогтооход шаардагдах хууль журам, бодлогын
багцыг агуулна. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ хүлээн
зөвшөөрүүлэх явдал нь зөвхөн тэдний ойр байгаа насанд хүрсэн
хүмүүсийн сайхан санаагаар хязгаарлагдахгүйгээр ямар ч улс оронд
хуульчлагдсан байх нөхцөлийг хангах ач холбогдолтой юм. Эдгээр
шалгуур үзүүлэлтүүдээр дамжуулан хүүхдүүдийн санал бодлыг
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ?
томчууд үнэхээр сонсож, хүлээж авч байгааг илрүүлэх
боломжгүй ч оролцоог хангах чухал бүрдэл хэсгүүдийг
багтаасан байгаа юм.
2 Оролцооны ач холбогдлыг таниулах ба оролцох
эрмэлзэлтэй болгох (Үйл явцын үзүүлэлтүүд): Хүүхдүүдэд
оролцох эрхтэй гэдгийг нь ойлгуулах, харин томчуудад
хүүхдийн тэр эрхийг хангах талаар хангалттай мэдлэгийг
өгөхийн тулд авах арга хэмжээ.Хүүхэд өөртөө ийм эрх
байгааг мэддэггүй, ач холбогдлыг нь ойлгоогүй цагт
хууль эрхзүйн шинэтгэл хийх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэх
оролдлогууд бүтэлтэй болохгүй нь мэдээж юм. Үүний нэгэн
адил, эцэг эхчүүд энэ эрхийг хүндэтгэж харьцсан цагт л
эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
3. Оролцооны орон зайг бүрдүүлэх (Үйл явцын үзүүлэлтүүд):
Хувь хүн, бүлэг хүмүүс, олон нийт дор бүрнээ хүүхдийн
оролцох эрхийг хангах таатай нөхцөл, тогтолцоог бий
болгохын тулд авах арга хэмжээний цогц
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
60 61
Хүүхдийн оролцох
эрхийг хамгаалах
Оролцох эрхээ мэдэх
оролдлого, оролцох
эрмэлзлийг хөхиүлэн
дэмжих
Оролцооны орон зай
бий болгох
1. Үндэсний хууль тогтоомж
болон үндсэн хуулиар
оролцох эрхийг зааж өгсөн
байх
2. Энэ асуудлаар хараат
бус комиссар эсвэл
омбудсманыг томилсон
байх
3. Байцаан шийтгэх, шүүх
үйл ажиллагааг ойлгоход
хялбар, хүүхдэд ээлтэй
байж болохоор зохицуулсан
байх
4. Иргэний болон эрүүгийн
хариуцлага тооцох үйл
ажиллагаанд хүүхэд
үзэл бодлоо илэрхийлэх
нөхцөлийг бүрдүүлсэн байх
5. Хүүхдийн хөгжиж буй
чадамжийг хүндэтгэх явдал
нь хуулиар хамгаалагдсан
байх
6. Төрийн үйлчилгээний
өргөдөл гомдлын
систем, өргөдөл гомдлыг
шийдвэрлэх аргуудыг
боловсруулсан байх
7. Асран хамгаалал
шаардагдсан үед хүүхдүүд
амьдралдаа нөлөөлөх
шийдвэр гаргалтад оролцох
эрхтэй байх
8. Хүүхдүүд сургуулийнхаа
ардчилсан механизмд
нэгдэх эрхтэй байх
9. Хүүхэд өөрийн гэсэн
байгууллагыг байгуулах
эрхтэй байх
10. Эцэг эх, асран
хамгаалагчийн үүргийг
хуульд зааж, хүүхдийн
үзэл бодлыг хүндэтгэхийг
хуульчилж өгсөн байх
11. Боловсрол үнэ
төлбөргүй, бас зайлшгүй
байх
12. Хүүхдүүдийг хараат
бус мэдээлэл авах
өргөн хэмжээний эх
сурвалжуудаар хангах
13. Төр засгийн мэдээ
мэдээллийг хүүхдэд
ээлтэй, ойлгомжтой
байдлаар хүргэж чаддаг
байх
14. Сургалтын хөтөлбөрт
хүний эрхийн тухай
хичээл багтсан байх
15. Хүүхдүүдтэй
ойр ажилладаг
мэргэжилтнүүд, бодлого
боловсруулагчид
хүүхдийн эрхийн тухай
сургалтад хамрагдсан
байх
16. Эцэг эхчүүдэд
боловсрол олгох
хөтөлбөр хэрэгждэг байх
17. Хүүхдийн оролцоог
хүндэтгэх хандлагын
судалгаа хийгдсэн байх
18. Хууль тогтоох,
бодлого үйлчилгээг
боловсруулах явцад
хүүхдүүдтэй зөвлөлддөг
механизмтай байх
19. Төрийн бодлого
үйлчилгээний чанар,
хүртээмжийг хянаж
үнэлэх механизмыг
хүүхдэд ил болгосон байх
20. Үндэсний болон орон
нутгийн засаглалын
түвшинд хүүхдүүдийн
төлөөллийг заавал
байгуулах, түүнээс
гадна хүүхдүүд өөрийн
байгууллагаараа
дамжуулан төлөөлүүлэх
боломжтой байх
21. Орон нутгийн
болон үндэсний
хэмжээнд ардчилсан,
хүүхдээр удирдуулсан
байгууллагууд
байгуулагдсан байх
22. Өөрийн үзэл
бодлоо илэрхийлэхийн
тулд хүүхдүүд хэвлэл
мэдээлэлтэй холбоо
барих боломжтой байх
23. Сургуулиуд нь
хүүхдэд ээлтэй, оролцоог
эрхэмлэсэн байх
24. Хүүхэд эрүүл мэндийн
үйлчилгээнийхээ
мэдээллийг хувийн
нууцад хамааруулах
эрхтэй байх
25. Өөрийн чадавхын
хэмжээнд авах эрүүл
мэндийн тусламж
үйлчилгээний тухай
шийдвэрийг гаргах эрхтэй
байх
ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ОЙЛГОХ:
Хүүхдэд болон орон нутагт гарч буй
өөрчлөлтийг хэмжих аливаа арга, дүн
шинжилгээнд тухайн улс орон, нутгийн
соёл, эдийн засаг, нийгэм, улс төрийн
орчин нөхцөлийг анхаарах хэрэгтэй.
Нэг газарт ахиц дэвшил болох зүйл нь
өөр нөхцөлд төдий дорвитой зүйл биш
байж болно.
ҮЗҮҮЛЭЛТҮҮД БОЛОВСРУУЛАХАД
ХҮҮХДҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАХ:
Шалгуур үзүүлэлтүүдийг
боловсруулахад хүүхдүүд хувь нэмрээ
оруулах боломжтой байх нь чухал.
Улс орны ахиц дэвшлийг зураглахаар
тодорхойлсон үзүүлэлтүүд нь урьд
өмнө нь хүүхдүүдтэй хийж байсан олон
зөвлөлдөөний өргөн цар хүрээний
туршлагад, хүүхдийн оролцооны
талаар өмнөх хүмүүсийн бүтээсэн
мэдлэгт үндэслэсэн юм.
ТООН БА ЧАНАРЫН ӨГӨГДӨЛ
АШИГЛАХ:
Хүүхдийн оролцоотой холбоотой
олон үр дүн нь тоон гэхээс илүү
чанарын өгөгдөлд тулгуурладаг. Тоон
үзүүлэлт нь тоо хэмжээ буюу хувиар
илэрхийлсэн мэдээлэл, тухайлбал
сурагчдын зөвлөл бүхий сургуулийн
тоо, эсвэл эрүүгийн байцаан шийтгэх
ажиллагаанд байцаагдаж байгаа
хүүхдүүд дотор өмгөөлүүлж байгаа
хүүхдийн эзлэх хувь гэх зэрэг
мэдээлэл байна.
Харинчанарынөгөгдөлньхүүхдүүдийн
олсон туршлага, сэтгэгдэл, амьдралд
нь бий болсон нөлөөллийн тухай
мэдээлэл байна. Жишээлбэл, эмч,
сувилагч нар хүүхдийн үгийг сонсдог
уу, хамрагддаг клуб нь үндэсний
буюу орон нутгийн засаг захиргааны
бодлогыг өөрчилж чадсан уу гэх
зэрэг нь чанарын мэдээлэл болно.
Ийм төрлийн өгөгдөл цуглуулах илүү
бэрхшээлтэй байж болно.
Гэхдээ огт боломжгүй зүйл биш
бөгөөд хөтөлбөрийн харьцуулж болох
үр дүнг төлөөлсөн чанарын өгөгдлийг
цэгцтэй баримтжуулах нь хүүхдийн
оролцоог дэмжих үйл ажиллагааг
сайжруулах, бэхжүүлэхэд тустай, илүү
утга төгөлдөр, баялаг мэдээллийн
үүсвэр байдаг.
ТОГТВОРТОЙ ҮР ДҮНД ИЛҮҮ АЧ
ХОЛБОГДОЛ ӨГӨХ:
Оролцооны зарим үр дүн нь хүүхдийн
амьдралд гарах урт хугацааны
тогтвортой өөрчлөлттэй холбоотой
байдаг ба богино хугацаанд үр
нөлөөг нь хэмжих боломжгүй байдаг.
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ХЭМЖИХДЭЭ АНХААРАХ
АСУУДЛУУД
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
62 63
Хүүхдийн эрхийг дэмжиж ажилладаг
байгууллагууд хандивлагчдыг урт
хугацааны үр дүн гарах ажилд
хөрөнгө оруулах чиглэлд ухуулан
нөлөөлж ажиллахад түлхүү анхаарах
хэрэгтэй байна. Жишээлбэл, хүүхэд,
залуучууд гэр бүл дэх бие махбодын
шийтгэлийг эцэс болгох аянд
оролцох санал тавьж болно.
Энэ бол маш удаан үйл явц байх
нь дамжиггүй. Хуульд өөрчлөлт
оруулахад он жилээр хүлээх
төдийгүй, хууль гарсны дараа ч хүн
амын хандлага, дадал заншилд
өөрчлөлт ортол бүр ч олон жил
хэрэгтэй.
ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН
ШАЛТГААНТАЙ НЬ УЯЛДУУЛАХ:
Тухайн төсөл, хөтөлбөрийн зорилго
ба үйл ажиллагаа, үр нөлөөгөөр нь
бий болох өөрчлөлтийн хооронд
шууд холбоо үүсгэх нь тэр бүр
боломжгүй. Жишээлбэл, орон
нутгийн хүүхдийн клуб бага насны
охидыг эрт гэрлүүлэхийг таслан
зогсоох ухуулга нөлөөллийн ажилд
оролцож болно.
Гэвч тухайн зорилтыг тойрсон илүү
өргөн цар хүрээтэй аян явагдаж
байж болно. Төр засгийн газар
хуулиа өөрчилж, хуулийг зөрчсөн
тохиолдолд хүндхэн шийтгэл
ногдуулдаг болбол, эсвээс охидыг
илүү найдвартай хамгаалах
талаар цагдаагийнхны сургалтыг
сайжруулбал, эдгээр өөрчлөлтийг
юутай холбох вэ гэдгийг тодорхойлох
нь бэрхшээлтэй байж болзошгүй.
Цаашлаад хөтөлбөртэй холбоогүй
гадаад хүчин зүйл үр дүнд ихээхэн
нөлөөлдөг (эергээр бас сөргөөр)
болохыг анхаарах хэрэгтэй.
Жишээлбэл, мэдээлэл технологийн
хүртээмж нэмэгдэх, нийгэмд хямрал
зөрчилдөөн гарах гэх мэт.
ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ:
Оролцооны үр дүн хүүхдэд ч, орон
нутагт ч тэр бүр эерэг үр нөлөөтэй
байдаггүй. Жишээлбэл, эрхээ
шаардах аянд хүүхэд оролцох нь
хэвлэл мэдээллээр тэдгээр хүүхдийг
хурцаар шүүмжлэх, тухайн орон
газраа нийгмээс гадуурхагдах, тэр
бүү хэл баривчлагдах, цагдаагийн
болон хамгаалалтын ажилтнуудын
халдлагад өртөх гэх мэт эрсдэл
дагуулж болно. Тиймээс гарч болох
үрдагаврыгтооцонүйлажиллагаагаа
төлөвлөх, анхны төлөвлөгөө
гаргахдаа л асуудлыг урьдчилан
тооцсон байх шаардлагатай.
Аливаа сөрөг үр дагаврыг тэмдэглэн
авч байх нь чухал. Тийнхүү тэмдэглэн
авснаар бусад хөтөлбөрийн үед
хүүхдүүдэд аюулгүй байдлаа хангах
талаар илүү оновчтой зөвлөгөө
өгөх, хүүхдийг санамсаргүй эрсдэлд
өртүүлэхээс хэрхэн болгоомжлох,
хүүхэд хамгааллыг бэхжүүлэх
стратегийг боловсронгуй болгох
талаар үнэтэй мэдлэг мэдээлэл
болдог. Түүнчлэн оролцох боломж
олгох хийгээд учирч болзошгүй
эрсдэлийн тэнцвэрийг хангах
талаар бодолцох нь чухал. Аливаа
нөхцөл байдалд эрсдэлийн байвал
зохих хэмжээг тогтоож чаддаг байх
хэрэгтэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
64 65
ü	 Төсөл, хөтөлбөрийн эхлэлээс
төгсгөл хүртэл, тэр бүү хэл үйл
ажиллагаа дууссанаас хойш
хянах үнэлэх үе шатад хүртэл
хүүхдүүдийг хэрхэн оролцуулах
талаар бодолцож, төлөвлөнө,
оролцуулах
ü	 Хүүхдүүдийн зөвшөөрлийг
авсан байх ба хүүхдүүд үйл
ажиллагааны аль ч шатнаас
түдгэлзэж болно гэдгээ мэдсэн
байх шаардлагатай. Түүнчлэн
хүүхдүүдийн эцэг эх, асран
хамгаалагчдын зөвшөөрлийг ч
авсан байх
ü	 Хүүхдүүдийг, ялангуяа эмзэг
бүлгийн болон нийгмийн цөөнх
бүлгийн хүүхдүүдийг саналаа
хэлэх, тэдгээрийн мөрөөр авах
арга хэмжээнд оролцоход нь
дэмжиж ажиллах
ü	 Төсөл, хөтөлбөрийн хүүхдийн
оролцоотой холбоотой гарах
эрсдэлийг үнэлж, бууруулах арга
хэмжээ авах
ü	 Хий хүлээлт үүсгэхээс
болгоомжлох, оролцсоны
төлөөх эдийн болон бэлгэдлийн
урамшлын асуудлыг шударга, ил
тод аргаар шийдэх, энэ талаарх
аливаа хүлээлтийг зөв зүйтэй
зохицуулж ажиллах
ü	 Охид, хөвгүүдэд хүртээмжтэй,
нууцыг чандлан хадгалах
мэдээллийн механизм ажиллуулж,
хүүхдүүд дарамт хүчирхийллийн
талаарх аливаа түгшүүрийг
арилгаж, мэдээллийг хялбархан
өгөх боломжоор хангах
ü	 Тэдгээр гомдлыг нь холбогдох
байгууллагад мэдрэмжтэй хүлээн
авч шуурхай арга хэмжээ авч байх
ü	 Төсөл, хөтөлбөрт идэвхтэй
оролцох боломжийг нь дэмжих
үүднээс хүүхдүүдэд хяналт
шинжилгээний арга хэрэгслийг
ашиглах чадвар олгож, итгэл
төрүүлэх хэрэгтэй.
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООГ ХЯНАЖ
ҮНЭЛЭХЭД ТАВИГДАХ
ШААРДЛАГУУД
ü	 Сэтгэл хамгийн ихээр зовоосон
асуудлаа болон хүрэхийг хүсэж
буй зорилгоо тодорхойлоход
нь туслах үүднээс хүүхдүүдтэй
хамтарч хүүхдэд мэдрэмжтэй
үзүүлэлтүүд боловсруулах
ü	 Үйл ажиллагааг хүүхдүүдийн
боломжтой цагт, хичээл сургуулийг
нь тасалдуулахгүй, гэрийн чухал
ажил үүргийг нь цалгардуулахгүй
цагт хийхээр төлөвлөх
ü	 Хүүхэд, залуучууд хөтөлбөрт
оролцсон үеийнхээ сөрөг
туршлагыг айдасгүйгээр
хуваалцах, шийтгүүлэх вий
гэсэн болгоомжлолгүйгээр шүүн
хэлэлцэх боломжоор хангасан
аюулгүй орчныг бий болгоход
анхаарах
ü	 Үйл ажиллагаанд оролцож
байгаа хүүхэд, залуучуудын
нэрийг нууцлах, хувийн нууцыг
хадгалах; гэхдээ хүүхдийн эсрэг
хүчирхийллийн талаарх аливаа
мэдээлэлд мэдрэг байж, хүүхэд
хамгааллын бодлогын холбогдох
заалтыг хэрэгжүүлж ажиллах
ü	 Мэдээллийг хүйс, нас, арьс
үндэс, шашин шүтлэг, хөгжлийн
бэрхшээл, ХДХВ, нийгэм
эдийн засгийн байдал, бусад
холбогдолтой хүчин зүйлсээр
ялган ангилах
ü	 Хүүхдүүдэд оролцооны нь үр
нөлөө, гаргасан шийдвэрийн нь үр
дүн, дараагийн алхам, оролцооны
нь үнэ цэний талаар цаг алдалгүй,
ойлгомжтой, тодорхой мэдээлэл
өгөх
ü	 Төсөл, хөтөлбөрийн ажлын
үр дүнг оролцсон бүх хүүхдэд
ойлгомжтой, хүртээмжтэй, эвсэг
аргаар мэдээлж, хүүхдүүдийн
санал сэтгэгдлийг цаашдын
ажилдаа тооцож ажиллаж байх
ü	 Байгууллага нь үнэлгээгээр
илэрсэн аливаа алдааг хүлээн
зөвшөөрч, сургамжид тулгуурлан
хүүхдийн оролцооны ажлын арга
туршлагаа цаашид сайжруулж
ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
ü	 Насанд хүрэгсэд хүүхдүүдийн эн
тэргүүнд дэвшүүлсэн асуудал,
зөвлөмжүүдийг хэрхэн ойлгож,
бодлого, стратеги, хөтөлбөртөө
хэрхэн тусгасан байдалд үнэлгээ
хийх
ü	 Хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэгийн
тогтвортой байдлыг шүүн
хэлэлцэж, хүүхдийн тухайн үеийн
санаачилга, үйл ажиллагаа,
байгууллагуудад дэмжлэг үзүүлэх
хүсэл эрмэлзлийн цар хүрээ,
хязгаарлалтын талаар эргэн
тодорхой мэдээлж байх
ü	 Байнгын дэмжлэг үзүүлэх
боломжгүй тохиолдолд дэмжиж
чадах бусад байгууллагатай
холбоо барихад мэдээллээр
хангах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
66 67
ü	 Өөртөө болон хүүхдэд шударга
хандаж үлгэрлэх
ü	 Анхааралтай сонсогч байх
ü	 Хүүхэдтэй ажиллахдаа үргэлж
бэлтгэлтэй байх
ü	 Хүүхэдтэй харилцах, хүүхэдтэй
ажиллан, тэднийг дэмжихдээ
өөрийнхөө нас, мэдлэг,
туршлагаараа урьдчилан
хүүхдийн чадварыг таамаглаж
үргэлж дүгнэхээс татгалздаг байх
ü	 Хүүхдэд боломж бололцоог бий
болгохын төлөө ажиллаж, хувьсан
өөрчлөгдөх, өсөн нэмэгдэх
нөөцийг нь нээн илрүүлэхэд бэлэн
байх
ü	 Хүүхдийн оролцох үйл явц нь
хөгжлийнх нь үйл явц учраас
хүүхэд аливаа алдаа гаргах
болон хүүхдийн үзэл бодол
чиглүүлэгчийн үзэл бодлоос
ялгаатай байхад хэдийгээр
чиглүүлэгчийн зөв байсан ч
тэвчээртэй хандаж хүүхдийн
оролцооны зарчмуудыг баримтлан
зөвлөн туслах
ü	 Нөхөрсөг, тааламжтай, оролцоог
дэмжсэн уур амьсгал бүрдүүлэх
ü	 Ярилцлага, уулзалтын гол
зорилгыг танилцуулах, үүнд
оролцох эсэх нь тухайн хүний
сонирхлын асуудал гэдгийг
ойлгуулах
ü	 Сул үг хэрэглэхгүйгээр, удаан,
ойлгомжтой ярих
ü	 Энгийн хариултыг дэлгэрүүлэхийн
тулд, нээлттэй асуулт тавих
чадвартай байх
ü	 Хүүхдүүд хэлэлцэж тохирсон
хариулттай санал нэг байгаа
эсэхийг заавал лавладаг байх
ü	 Тунгаан бодохыг зөвлөдөг байх
ü	 Хүндлэн, итгэл найдвартай,
шүүмжлэгч бус өнцгөөс харилцах
ü	 Оролцоог дэмжсэн, харилцан
ярианы аргыг хэрэглэх
ü	 Харилцан ярилцагчдадаа үйл
ажиллагаанд оролцох боломж
бололцоо үргэлж байгаа гэдгийг
ойлгуулах
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ЧИГЛҮҮЛЖ БАЙГАА
АЖИЛТНУУДАД
ШААРДЛАГАТАЙ УР
ЧАДВАРЫН ЗӨВЛӨМЖҮҮД
ü	 Уулзалт, ярилцлагын үеэр онцлон
дурдагдсан санал зөвлөмжүүдийг
бүгдийг зөв тэмдэглэж авсан
эсэхийг нь лавлан асуух
ü	 Ярилцлагад оролцогсдын өгсөн
санал, мэдээллийг хэрхэн
ашиглах болон дараагийн шатны
үйл ажиллагааны талаар бодит
мэдээлэл өгөх
ü	 Хүүхдүүдийг тоглоом, хөгжим,
жүжиг, спорт гэх зэрэг соёлын
илэрхийллээс таашаал авах
боломжтой байлгах. Хүүхдийн
чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг
хэрэгжүүлэх нь бас үзэл бодлоо
илэрхийлэхэд нь тус болдог.
Хүүхдүүдэд таалагддаг спорт,
тоглоомуудад оролцох боломжтой
байх хэрэгтэй.
ü	 Тогтмол цуглаж байх боломжтой
байх хэрэгтэй. Энэ нь бие биеэсээ
суралцах, эвийн хүчинд итгэхэд
тустай.
ü	 Бүх түвшний төрийн захиргааны
байгууллагууд мөн хүүхдүүдийг
хуралдаа урьж, тулгамдсан
асуудлаа илэрхийлэхэд нь
тусалдаг байх хэрэгтэй.
ü	 Хүүхдүүдийн ар гэрийнхэн нь
хүүхдийн оролцооны талаар
мэдээлэлтэй байж, хүүхдээ
санал бодлоо илэрхийлэхэд нь
хэрхэн туслах талаар мэддэг
байх хэрэгтэй. Үүний тулд болон
аюулгүй байдлын үүднээс эцэг
эхтэй нь холбоотой байх учиртай.
ü	 Хүүхдийн байгууллагуудыг
ардчилал, оролцоо, хүний
эрх, хүүхдийн эрх, төлөөлөл,
байгууллага удирдах гэх зэрэг
сэдвийн мэдээллээр хангадаг байх
хэрэгтэй. Эдгээр нь байгууллага
дотроо болон хүүхдийн асуудлаар
шийдвэр гаргаж байгаа бусад
үйл ажиллагаанд хэрхэн илүү
утга учиртай оролцох талаар
ойлгож, суралцахад хүүхдийн
байгууллагуудад тустай байх
болно.
ü	 Хүүхдийн байгууллагуудыг
шударга бус, хууль бус үйл
ажиллагаа, дадал заншлыг
эсэргүүцэх зарчмын тухай
мэдээллээр хангадаг байх
хэрэгтэй. Хүүхдүүд бас амьдралд
нь нөлөөлдөг хууль бус үйл
ажиллагааг эсэргүүцдэг байх
хэрэгтэй.
ü	 Хүүхдүүд боловсрол олж байгаа
үйл ажиллагаандаа оролцдог байх
хэрэгтэй.
ü	 Хүүхдүүд орон нутгийн “байгаль
орчныг хамгаалах” төлөвлөгөө
боловсруулахад оролцож, байгаль
хамгаалахад үүрэг гүйцэтгэх
хэрэгтэй.
ü	 Хүүхдийн багш шиг нь биш найз
нөхөр байх чадварыг эрхэмлээрэй.
ü	 Хүүхэд оролцох эрхээ эдлэх үйл
явцыг уйтгартай биш сонирхолтой
болгоорой.
ü	 Хүүхэд бүрийн оролцоог
хангаарай. Зарим хүүхдүүд
хэлэлцүүлгийн үеэр бүх л зүйлийг
ярьж хэлэх хандлагатай, бас
чадвартай байдаг. Энэ нь бусад
хүүхдүүдийг хэлэх зүйлгүй болгож,
оролцох ямар ч боломжгүй болгож
орхидог. Тийм учраас хүүхэд
бүрийг нэг удаа үг хэлэхдээ нэг
л зүйлийг хөндөж хэлүүлээрэй.
Хэлэгдэхгүй өнгөрсөн зүйл байвал
хоёр дахь, эсвэл гурав дахь
тойрогт нэмээд хэлж болно.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
68 69
ü	 Хөтөлбөр дундуураа бас дуу,
тоглоом, соёлын үйл ажиллагаа
оруулж өгөөрэй.
ü	 Хүүхдүүд суусан байр,
байрлалаа өөрчлөх боломжтой
байх нь тэдэнд таатай байдаг.
ü	 Хүүхдээр зураг зуруулах,
жүжигчилсэн тоглолт тоглуулах
гэхзэрэг зүйл хийлгээрэй.Тэдэнд
тохиромжтой, сонирхолтой
хувилбарыг эрэлхийлээрэй.
ü	 Хүүхдийн өмнө шаардлагатай
материалтайгаа, бэлтгэлтэй
байж хамтран ажиллах нь
хүүхдүүдийг хүндэлж байгаагийн
нэг хэлбэр болдог.
ü	 Хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж
байхдаа гар утсаараа ярихгүйг
хичээгээрэй
ü	 Хүүхдүүд юм асууж, бас бага
сага зүггүйтвэл тэвчээртэй
байгаарай.
ü	 Хэзээ ч битгий хэн нэг хүүхдийг
буруутай юм шиг сэтгэгдэл
төрүүлж, нийт бүлгийн өмнө
битгий зэмлэж байгаарай.
ü	 Хүүхэд бүр үе тэнгийнхэн дотроо
хүндлэгдмээр байдаг шүү дээ.
ü	 Хүүхэдтэй уулзах газраа сайн
бодолцоорой.
ü	 Хүүхэд бүрийн саналыг анхаарч,
бид нарын бүх хувь нэмэр хэрэг
болох талаас нь хичээгээрэй.
Хүүхэд бүрийн санал ач
холбогдолтой шүү.
ü	 Тайлбарлахдаа энгийн хялбар
үгээр тайлбарлаарай.
ü	 Шаардлагатай бол үзүүлэх
аргаар тайлбарлаарай.
ü	 Бүх идэвхжүүлэгч хүүхэд,
залуучуудтай ажиллах
туршлагатай байх хэрэгтэй.
ü	 Ямар бүлэг, ямар насны, ямар
чадвартай хүүхдүүдтэй ажиллах
гэж байна гэдгээсээ шалтгаалж,
тухайн бүлэгт аргачлалаа
тохируулах хэрэгтэй.
ü	 “Нэг хэмжээ бүгдэд таарна” гэсэн
хандлагаар ажиллах нь насны
болон нэмэлт хэрэгцээ бүхий
хүүхдүүдэд таарахгүй гэдгийг
ойлгоно уу. Жишээлбэл, асуумж
авахдаа хүүхэд, залуучуудын
томоохон бүлгийн ерөнхий
саналыг авах гэж байгаа бол
бичгийн чадвар муутай бүлгийн
хүүхдүүд, асуумж бөглөхдөө
бэрхшээлтэй тулгардаг
хүүхдүүдэд зохицуулах хэрэгтэй.
	 Зарим сэдвээр чанарын
мэдээлэл илүү хэрэгтэй
тохиолдолд, жишээлбэл өсвөр
насны эцэг эхчүүдэд тохиолддог
асуудлууд, орон нутгийн
захиргааны халамжид байдаг
хүүхдүүдэд учирдаг бэрхшээлийг
судлахад фокус бүлгийн ажил
тохиромжтой байж болно.
ü	 Хүүхэдтэй ажиллахдаа
хангалттай хугацаагаар
бэлдээрэй.
ü	 Хүүхдэд бас сургуулийн амралт,
шалгалттай завгүй өдрүүд
байдгийг насанд хүрэгсэд
санаж анхаарах хэрэгтэй.
Сургуулийн амралтын үе нь
тоон өгөгдөл цуглуулахад
хамгийн тохиромжтой цаг биш
боловч сургуулийн амралтад
зориулсан үйл ажиллагаа зохион
байгуулбал үнэтэй чанарын
мэдээлэл авах боломжтой.
Гэхдээ танай байгууллагын хүн
хүч хязгаарлагдмал байж болох
тул шаардлагатай мэдээллээ
авахад тань бусад байгууллага
туслах боломж байна уу гэдгийг
судлаарай.
ü	 Нэг зангилаа асуудал бол тухайн
дүүрэг, аймаг, сумын түвшинд
орон нутагт суурилсан бусад
байгууллагуудтай холбогдох
боломж бий эсэх тухай юм.
Зарим байгууллага үйлчилгээгээ
хянан үзэх, төлөвлөхдөө хүүхэд,
залуучуудтай ажиллах хэрэгцээ
гардаг. Гэтэл хүүхэд, залуучуудыг
хэт их бичиг цаасаар дарах эрсдэл
ч бий. Бусад байгууллагатай
хамтарч ажиллавал хүүхэд,
залуучуудын амьдралын талаар
илүү гүнзгий ойлголт авч болох
юм.
ü	 Хүүхдүүдийг төлөвлөлтийн
ажилдаа оролцуулах хэрэгтэй.
ü	 Үйл ажиллагаандаа ашиглах
хамгийн оновчтой оролцоот
арга юу вэ гэдгийг хүүхдүүдтэй
хамтран урьдчилж төлөвлөөрэй.
Хүүхдүүдтэй дараах зүйлийн
талаар заавал зөвлөлдөөрэй.
ü	 Хаана хамтарч ажиллах:
Хүүхдүүдтэй ажиллаж болох ямар
байр, орон зай олдохоор байна?
	 Тэр газар нь хүүхэд очих
боломжтой юу? Хүүхдүүдэд ямар
унаа хэрэгтэй болох вэ?
	 Хүүхэд, залуучуудтай ажиллахад
ямар тоног төхөөрөмж хэрэг
болох вэ (жишээлбэл: проектор,
хэвлэмэл материал гэх мэт)?
	 Тухайн орчин дахь аюулгүй
байдал хэр зэрэг вэ? Тухайн газар
хүүхдүүдэд ээлтэй газар мөн үү?
	 Өрөөний зохион байгуулалт
ямар вэ, хэр зэрэг тохитой
вэ? Хангалттай халаалт,
гэрэлтүүлэгтэй юу, амралтын
өрөө нь ямар вэ?
ü	 Оролцоот ажиллагааны мөрөөр
хэрхэн ажиллах, хэрхэн эргэн
мэдээлэх талаар: Хэрхэн эргэн
мэдээлэл өгөх, хэнд, хэзээ өгөх
вэ? Урт хугацааны төслийн хувьд
тухайн үйл ажиллагааны үр дүн
тогтвортой юу? Үйл ажиллагааны
үнэлгээг яаж хийх вэ? Мэдээлэл
хаана, ямар хэлбэрээр очих вэ?
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
70 71
ü	 Хүүхдийн Эрхийн тухай Конвенц,
үндэсний хууль тогтоомжийг
баримтлах
ü	 Төлөвлөгөөтэй байж,
төлөвлөгөөний дагуу ажиллах,
явцаа үнэлэх
ü	 Хүүхдийн нас, амьдралын
туршлагын хүрээг харгалзах
ü	 Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд
хамтын ажиллагаа чухал болохыг
ойлгуулах
ü	 Судалгааг ямар зорилготой
авах, юунд хэрэглэх, судалгааны
материалыг хэдий хугацаанд
хадгалах, хэрхэн ашиглах
талаар дурдсан зөвшөөрлийг
хүүхдээс бичгээр авсан байх, тус
зөвшөөрлийн нэг хувийг хүүхдэд
үлдээх
ü	 Хангалттай мэдээлэл өгч,
мэдээллийг эргэцүүлэн, өөрийн
үнэлэлт, саналыг илэрхийлэх цаг,
боломж олгох
ü	 Хүүхдэд сонголт өгөх, сайн дурын
байх
ü	 Судалгааны бүхий л үйл явц нь
хүүхдийн эрхийг зөрчихгүй байх
ü	 Хувийн орон зай, онцлог байдлыг
нь хүндэтгэх
ü	 Судалгаанд оролцож, хариулж
байгаа хүүхдийн видео, гэрэл
зургийг авахгүй байх.
ü	 Түүвэр сонгохдоо хүйсийн тэгш
байдлыг хангахыг эрмэлзэх
ü	 Янз бүрийн хүүхдийн төлөөллийг
оролцуулах
ü	 Насанд хүрэгчдийн дэмжлэгийг
авах боломжийг нээлттэй үлдээх
ü	 Хараат бус байдлыг хангах,
насанд хүрэгсдийн нөлөөллөөс
ангид байх
ü	 Аюулгүй байдлыг нь хангах, мөн
сэтгэл санааг нь дордуулахгүй
хамгаалагдсан байдлыг хангах,
нөлөө нь хүүхдэд сөрөг үр дагавар
учруулахгүй байх зарчмыг
баримтлах
ü	 Хариултын нууцлалыг хадгалах
ü	 Үр дүнг эргэн мэдээлэх, эцэслэх
хүртэл хүүхдийн саналыг сонсох
ü	 Үр дүнг хүүхдүүдтэй хамтран
гаргах
ü	 Үр дүнг хэрхэн ашиглах талаар
хүүхдүүдтэй зөвлөлдөх
ü	 Нөлөөллийн ажлын төлөвлөгөөг
хамтран гаргах
ХҮҮХДИЙГ
СУДАЛГААНД ХЭРХЭН
ОРОЛЦУУЛАХ ВЭ?
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
72 73
ХҮЛЭЭН АВАХ:
ü	 Хүн бүрийн тэгш оролцоог хангахуйц орчин бүрдүүлж
чадсан эсэхээ нягтлан, тэргэнцэртэй хүнд зориулсан
налуу зам, өргөн хаалга, тохирсон гэрэлтүүлэг, тахир дутуу
хүнд зориулсан бие засах газар, янз бүрийн хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст чөлөөтэй хөдлөх боломжийг
олгосон, хангалттай зай талбайтай газрыг сонгох
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвөрмөц хэрэгцээнийх
нь талаар өөрөөс нь зөвлөгөө авах, тухайлбал, өөрийг
нь яаж өргөж, хөдөлгөх зэрэг дээр хүүхдийг өөрийнхөө
талаар хамгийн сайн мэдэх хүн гэж хүндэлж харьцаж байх
ü	 Хүүхэд өөртөө хэрхэн туслуулахыг хүсэж байгаа талаар
асуух. Тавьсан саналаас чинь татгалзсан бол саналаа
тулгах юм уу, түүнд ундууцах шаардлагагүй. Хүүхдэд
тусалж байгаа, жишээлбэл дохионы хэлээр ярьдаг
орчуулагч зэрэг хүмүүсээр нь дамжуулж биш, харин
хүүхдэд өөрт нь хандаж ярих
ü	 Тухайн хүүхдийн судалгаанд оролцохоос татгалзах
нөхцөлөө тавих боломжийг нь бүрдүүлэх
ü	 Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдийг бие биеэ таньж
мэдэхэд зориулж цаг гаргаж өгөх. Хэрэв судалгаанд эрүүл
болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд холилдон оролцож
байгаа бол хүүхдүүдийг хамтад нь тоглуулах замаар, эрүүл
хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээл, согогийн талаар илүү
ойлголт өгөх хэрэгтэй. Хүүхдүүд судалгаанд оролцохын
өмнө байсан буруу ойлголтуудаасаа салсан байх учиртай.
ü	 Учир холбогдол сайтай, тодорхой бүтэц, дэглэмийг тогтоож
өгөх. Тэгснээр хүүхдүүд дасан зохицоход илүү амар байх
болно.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН БАГА НАСНЫ
ХҮҮХДҮҮДЭД ТААТАЙ, ТЭДНИЙГ ХҮЛЭЭН
ЗӨВШӨӨРСӨН, ОРОЛЦООГ НЬ ЭРХЭМЛЭСЭН ОРЧИН
БҮРДҮҮЛЭХЭД ЧУХАЛ ЗАРИМ САНААНУУД:
ХҮҮХЭД БҮРД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ:
ü	 Бүлэг, үйл ажиллагаанд хүүхэд бүр хувь нэмрээ оруулах
бөгөөд тэд өөр өөрсдийн өвөрмөц байдлаар үйлчилнэ
гэдгийг санаарай. Тиймээс хүүхдүүд бие биеийнхээ ялгааг
ухамсарлаж, хүндэтгэж байхыг тэднээс хүсэх хэрэгтэй.
ü	 Өгсөн даалгавруудад эрүүл хүүхдүүдтэй ижил
тэгш оролцож санал бодлоо хэлэхийг хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдэд даалгаарай. Жишээлбэл,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх,
бодлого боловсруулагчидтай уулзах, сайн дураараа үйл
ажиллагаанд оролцох зэрэг
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг
нь батжуулахын тулд бусад хүүхдүүдтэй адилхан зарим
боломжит эрсдэл хүлээхийг зөвлөх. Хэтэрхий их халамж
тавьж, онцгойлон анхаарч байгаа нь ямар нэг шинэ
зүйлийг таньж мэдэх, сурах, өөрийгөө хэрхэн хамгаалах
талаар үйлдэл хийхээс хориглож байгаагаас ялгаагүй.
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслахдаа бие дааж хийж
чадах зүйлийг өөрөө хийхийг нь дэмжээрэй.
ü	 Өөрчлөлтийг нээлттэй, уян хатнаар хүлээн ав. Оролцогч
хүүхдүүдийн онцлогоос хамаарч, зарим нэг үйл ажиллагааг
өөрчлөх шаардлага гарч болно.
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй байх ямар байдаг талаар олж
мэдэх, ойлгож ухамсарлахад нь туслах үйл ажиллагааг
түлхүү зохион байгуулаарай.
ХҮҮХДИЙН ЧАДВАРТ СУУРИЛАХ
ü	 Хүүхдийн чадахгүй зүйл дээр нь биш, харин онцлох
чадварууд дээр нь анхаар. Жишээлбэл, тэргэнцэртэй
хүүхэд, гарын хүч чадал сайтай, харин сонсголгүй хүүхэд
зураг зурах авьяастай байж болно.
ü	 Тэгш байдлыг эрхэмлэн, бэрхшээл, ялгарлыг даван
туулахад тус дэм болохуйц хүүхэд хүүхдэдээ чиглэсэн үйл
ажиллагаа, багийн ажиллагааг дэмжээрэй.
ü	 Хосоор нь баг болгон ажиллуулах – тэргэнцэртэй хүүхэд
хараагүй хүүхдэд дэвтэр дээрх тэмдэглэлүүдийг уншиж
өгөх, сонсголгүй хүүхэд тэргэнцэртэй хүүхдэд хөдлөх
явахад нь туслах, эрүүл хүүхэд оюуны бэрхшээлтэй
хүүхдэд ойлголт, ухагдахуунуудыг тайлбарлаж өгөх гэх
мэтээр хуваарилж болно.
ü	 “Би ойлгохгүй байна” гэж хэлсэн, эсвэл нэрэлхэхгүйгээр
тусламж хүссэн хүүхдийг магтан урамшуулах замаар
хамрагдалтыг дэмжих аргыг хэрэгжүүлээрэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
74 75
ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
ü	 Хүүхдэд юун тухай хэлэлцэж байгааг ойлгох, мөн
хариултаа боловсруулахад нь шаардагдах хугацааг өг.
ü	 Өөр өөрийн өвөрмөц хэрэгцээг нь ойлгож, сонс.
ü	 Хүүхэд бүрд тохирсон түвшинд ярьж ойлгуулаарай.
ü	 Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийг
янз бүрээр хүлээн авах шаардлагатай болохыг санаарай.
Тараах материалаа маш ойлгомжтой найруулах,
гаргагдахуйц, товчхон бичих, үсгийн фонтыг жаахан
томруулах зэргээр ойлгоход нь улам хялбар болгож өгөх
хэрэгтэй.
ü	 Санааг ойлгуулахад дөхөм болох, хүүхдийн санаа
бодлыг илүү нээлттэй хуваалцах зорилгоор зураг,
дүрсийг түлхүү ашигла.
ü	 Хаана суухаа өөрсдөө шийдэг. Магадгүй хараа муутай
хүүхэд PowerPoint дээр бэлтгэсэн илтгэлийг харахын
тулд урагшаа суух, тэргэнцэртэй хүүхдэд газар сууж
байгаа хүүхдүүдтэй баг болж ажиллахад хэцүү санагдах,
сонсголын бэрхшээлтэй хүүхэд сонсоход саад болохуйц
байрлал буюу цонхны дэргэдээс хол суумаар болох
зэрэг нөхцөл байдал үүснэ.
ü	 Хэлний чадварын түвшнээр ангилан жижиг жижиг
багуудад хуваагаарай.
ü	 Хүүхэд сонсож, харснаасаа суралцдаг учир, харилцааны
зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй.
БАЛЧИР НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАХАД
ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖ:
ü	 Чадвар, мэдлэгт нь анхаарч, хүндэтгэлтэй харьцаарай
ü	 Бага насны хүүхдэд тохиромжтой, аюулгүй байдлаар
ярилцлага авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
ü	 Оролцооны талаарх санал санаачилгыг хүүхдэд
ойлгомжтой байдлаар товч тайлбар бэлдээрэй.
ü	 Илүү сайн харилцаа үүсгэхийн тулд хүүхдийн итгэлийг
олж, тэдний талаар улам сайн мэдлэгтэй бол.
ü	 Долоогоос доош насны охид, хөвгүүд тоглох, эсвэл
шийдвэр гаргах үйл явцад оролцохдоо өөрсдийгөө
хэрхэн илэрхийлж буйг нь ажиглаарай.
ü	 Санаа бодлоо холбож илэрхийлэхэд нь тус болохуйц
янз бүрийн арга хэрэглэ. Оролцооны цар хүрээ, чанар,
үр нөлөөний тухай хүүхдүүдийн санаа бодлыг гаргаж
ирэхийн тулд зураг зуруулах, хүүхэлдэйн жүжиг тоглох,
өгүүллэг ярьж өгөх, зураг үзүүлэх, тоглоом тоглуулах
зэрэг арга хэрэглэж болно. Бага насны хүүхдийн санаа
үзэл бодлыг ойлгохын тулд энгийн харилцан яриа
хийж, нээлттэй асуулт хөндөж болно. Жишээлбэл,
хүүхдийн зурсан зураг юу болох, ямар учиртай болох
тухай асууж болох юм.
ü	 Хөгжөөнт тоглоомуудыг түлхүү ашигла.
ü	 Хүүхэд бүрийн оролцох хүсэл сонирхлыг байнга
хянаарай. Хүн бүр өөрийнхөөрөө хүссэн хэрээр
оролцох, эсвэл судалгааны аль үеэс орж ирэх,
судалгаанд оролцохоос аль үе шатанд татгалзах
эрхтэй байна.
ü	 Хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг авсан тохиолдолд,
санал бодлыг нь дүрс болон дуу бичлэг хэлбэрт
оруулж хадгалж болно.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
76 77
ü	 Эрэгтэй, эмэгтэй, хүү, охин аль нь
ч ярьж байсан бай боломжтой бүх
мэдээллийг хурааж авах бичигч
хуралдаан болгон дээр биедээ
байлгах.
ü	 Хяналт, шинжилгээ эсвэл
үнэлгээний үйл ажиллагааны үеэр
хэзээ болсон /он , сар, өдөр/, хаана
болсон /байрлал/, хэн оролцсоныг
/хөвгүүд, охид, эрэгтэйчүүд,
эмэгтэйчүүд/ бичиж авах нь
чухал ач холбогдолтой. Үнэн
зөв цуглуулсан бүх мэдээллийг
бүртгэх. Үүнд хувь хүний н эрийг
оролцуулахгүй байх нь нууцлалыг
хангах боломжтой болно.
ü	 Хэлэлцүүлгийн үед тайлбарласан
зүйлийг мартахгүйн тулд
хуралдаан дуусмагц оролцооны
бүлгийн гишүүд тэмдэглэл хийх
хэрэгтэй
ü	 Боломжтой үедээ ерөнхий
зураглал , шийдвэр гаргах
жагсаалт болон зураг зэрэг
бүх дүрсийн зургийг авснаар
бичлэгийн нэмэлт ойлголт болон
үр дүнг найдвартай хадгална.
ü	 Бүх материал болон мэдээг
найдвартай, аюулгүй хадгалах
хэрэгтэй. Чухал баримт бичгийг
цоожтой өрөө эсвэл төмөр
хайрцагт хадгалах мөн компьютер
эсвэл мэдээллийн санг нууц үгээр
хамгаалсан байх хэрэгтэй.
ü	 Мэдээг цэгцтэй хадгалах, олж
авах, дүн шинжилгээ хийхийн
тулд шаардлагатай программыг
ашиглаж, хөгжүүлэх хэрэгтэй.
ü	 Ярилцлагаас авсан тэмдэглэл, баг
хэлэлцүүлэг болон ажиглалтад
анхаарал хандуулна
ü	 Үнэлгээний үндсэн багын гишүүд
ажиглалт, тусагдахууныг барьж
авч өдрийн тэмдэглэл болон
тэмдэглэл хөтлөх.
ü	 Оролцогчийн үзүүлэх хэрэгсэл /
цаг хугацааны хүснэгт, үзүүлэх
хөтөлбөрийн мөчлөг,ерөнхий
зураглал гэх мэт/, голлох багын
хэлэлцүүлэг, ярилцлагаас авсан
лекцийн тэмдэглэл болон үнэлгээ
өгөгчийн тэмдэглэл хийх.
ü	 Зураг, фото зураг, яруу найраг,
түүх, эсээ бичих аргыг дэмжих.
ü	 Хоёрдогч мэдээлэл үүнд сар
бүрийн мэдээлэл, үнэлгээний
өмнөх тайлан, нөхцөл байдлын
судалгаа, хурлын протокол,
хууль болон бодлого, төсвийг
баримтжуулах.
ü	 Үйл ажиллагаа болгоны тэмдэглэл
хөтлөх хэрэгтэй.
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ
ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ
БАРИМТЖУУЛАЛТ ХИЙХ
ЗАРИМ ЗӨВЛӨМЖ
ХҮҮХДИЙН НАСНЫ
ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН
ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ НЬ
2-5 НАСНЫ
ХҮҮХДҮҮДИЙН
ОНЦЛОГ БА ОРОЛЦОО
Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бас насандаа тохирсон
чадвартай байдаг. Иймээс хүүхдийг оролцуулахдаа насны онцлог, хүсэл,
сонирхол, боломж нөөц дээр нь тулгуурлах нь илүү үр дүнтэй.
Хүүхдүүд энэ насанд би би гэж хэлдэг болдог, чадахгүй ч гэсэн өөрөө
хийхийг хүсдэг. Жаахан санагдаад бас орчноо бохирдуулчих гээд дараа
нь түүнийг нь цэвэрлэх нь танд төвөгтэй байж болох ч хүүхэд тань таниас
суралцахыг бас өөрөө оролцохыг хүсдэг.
Хэрвээ хүүхдийн чинь би би гээд хийх гээд байгаа зүйлийг хүүхэд чинь
хийж чадмаар бол, хүүхдэд чинь ямар нэгэн байдлаар аюултай биш бол
хийлгээд үзээрэй. 1 ширхэг төмс ч болсон угаалгачих. Хоолоо идэхдээ
дургүйцдэг байсан бол өөрийнхөө угаасан төмсийг хүүхэд тань амтархан
идэх болно. Хэрвээ та 2 хоолоо идэх, идүүлэх гэж бөөн ажил болдог
байсан бол одоо энэ амархан боллоо. Хүүхдийг оролцуулна гэдэг нь
үүнээс л эхэлнэ.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
78 79
Гурилын жижиг ганжинг хүүхэддээ бариулаад, өөрөө бас дэргэд нь гурил
элдээд харуулах энгийн үйлдэл байна. Энэ нь эртнээс манай ард түмний
хүүхдээ багаас нь оролцуулах, бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй болгохыг
нь дэмждэг уран ухаан билээ. Болох болохгүй гэхээсээ өмнө харин хүүхэд
тань эндээс юу сурч болохыг санаарай.
Хүүхэд хэрэгтэй мэдээллээ шаардах хэрэгтэй.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, 13 дугаар зүйл
Хүүхэд тоглох эрхтэй.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенц, 31 –р зүйл
Энэ насныхны оюун ухаан бол “Яагаад”-ын ертөнц билээ. Тэд хорвоо
ертөнцийг, бас эргэн тойрноо танин мэдэхийг хүсдэг. Хүн бүр анхнаасаа л
ухаантай бас бүхнийг мэддэг болоод төрдөггүй шүү дээ. Нобелийн шагнал
хүртсэн эрдэмтэд амьдралынхаа бүхий л хугацаанд энэ л асуултыг тавьж
судалж шинжилж асуултдаа зохих хариултаа авсан байдаг. Тэгээгүй бол
бидний хэрэглэж байгаа шинжлэх ухааны бүтээлүүд гарахгүй байсан биз ээ.
Туршиж, танин мэдэх гэсэн бяцхан эрдэмтэн таны гэрт өсөж байгааг санаарай.
Эцэг эхчүүд хүүхдээ эрдэм номтой, сайн хүмүүжилтэй хүн болгохыг хүсдэг.
Тэгвэл энэ наснаас нь буюу багаас нь зөв хүмүүжил олгох хэрэгтэй.
“Яагаад”-уудтай, яагаад хамтдаа туршиж болохгүй гэж. Болохгүй, бүтэхгүй
гэснээр тэдний сурч мэдэх гэсэн их хүслийг дарж болохгүй бөгөөд харин ч
хүсэж байгаа дээр нь аливааг тайлбарлан ойлгуулах нь сайхан боломж юм.
Хамтдаа хуучирч муудсан цагийнхаа ар талыг онгойлгоод үзэхэд ч буруудах
зүйл байхгүй шүү дээ.
Тэд төсөөлөн бодож тоглох дуртай байдаг. Тоглож хэн нэгний дүрийг бүтээж,
бусдын оронд өөрийгөө тавьж аливаа зүйлийг хардаг. Аав нь болно, ээж нь
болно, бас багш нь болж тоглоно. Тэд ямар үйлдэл хийдэг түүнийг дуурайна.
Тоглох нь энэ насныхны гол ажил бас суралцах, оролцох хэлбэр. Юунд дуртай
байна гэдгийг нь харж байгаад дэмжээд өгөөрэй.
Хүүхдүүд бусдад туслахыг хүсдэг. Ээждээ төмс угааж өгөх, хувцсаа эвхэх,
бас аягаа угаах гэх мэтээр гэрийн ажилд оролцоно. Энэ үедээ магтаалын үг
сонсвол улам сайн дадлагажиж бас урамшина. Мэдээж бүгдийг бүрэн сайн
хийж чадахгүй ч тэдэнд сурах боломжийг нь өгөөрэй. Аажим аажмаар л хийж
сурна шүү дээ.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
80 81
Заримдаа энэ насандаа худлаа хэлдэг. Энэ бол уран зөгнөл. Хүүхдийн тань
төсөөлөн бодох чадвар, ургуулан бодох чадвар сайн хөгжиж байна. Тиймээс
зөв талаас нь дэмжээд өгвөл сайн зохион бүтээгч, эрдэмтэн бас шинийг
санаачлагч ч таны гэрт хүмүүжиж байгаа юм билүү?
6-10 НАСНЫ
ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ
БА ОРОЛЦОО
Энэ насны хүүхдүүдийн хувьд ихээхэн өөрчлөлтийн үе. Сургуульд ороод
шинэ найз нөхөдтэй болно. Ном сурч биеэ дааж эхлэх үе.
Хэрвээ бага насандаа хүүхэд оролцоод, бие дааж сурсан бол, өөртөө итгэх
итгэлтэй болсон бол, аав ээж болон гэр бүлийнхээ дэмжлэгийг хангалттай авч
байсан бол бас та одоо ч тэдэнд тусалж, дэмжиж, байвал энэ үедээ хүүхэд
тань алзахгүй ээ.
Тоглоом ба тоглох
Маш чухал хэрэгцээ, тиймээс тоглоомоор нь дамжуулан оролцуулаарай.
Та хүүхдийнхээ ямар зан чанарыг дэмжих гэж байна түүнийгээ дэмжсэн
тоглоомыг хүүхдээрээ түлхүү тоглуулж болох юм.
Хүүхэд тань бүтэн өгүүлбэрээр ярихгүй бол хэл яриаг хөгжүүлэх тоглоомуудыг
тоглож болох юм. Тухайлбал үг таах:
Би ямар үг бодсон бэ? Миний бодсон үг бол гэрт байдаг хамгийн чухал зүйл.
Түүнд янз бүрийн ид шид бий. Тэр дуулдаг, бүжиглэдэг бас ярьдаг. Бас хорвоо
дээр байгаа бүхнийг танилцуулдаг. Ихэнхдээ дөрвөлжин хэлбэртэй, хар
өнгөтэй байдаг. Энэ юу вэ? гэх мэтээр.
Дараа нь хүүхдээрээ асуулгаарай. Ингэхдээ аль болохоор хүүхдээ бүтэн
өгүүлбэрээр яриулснаар хүүхдийн тань үг ярианы баялаг сайжирч бас илүү
шинийг эрэлхийлдэг болж болно.
Шинэ орчинд орох, шинэ найзуудтай болох бас шинэ хүрээлэлд орж нийгэмтэй
дасан зохицох нас учраас бусадтай хэрхэн харилцахыг заах мөн нийгэмд яаж
биеэ авч явахыг дэмжих нас юм.
Ичиж зовохоос илүү би оролцъё, би хийе гэдэг үе.
Ангийн дарга хэн болох вэ? Хэн нэрээ дэвшүүлмээр байна гэхэд л гараа өргөж
байх тул энэ зан чанарыг нь дэмжээд өгөөрэй.
Хүүхэд бүхэн ялгаатай. Зарим хүүхэд нь удаан намуун тайван байдаг бол
зарим нь хэтэрхий хөдөлгөөнтэй.Зарим нь дуулах дуртай бол зарим нь ном
унших дуртай байх жишээтэй.
Тиймээс энэ насныхны оролцоог дэмжихдээ хүлээцтэй байгаарай. Яагаад
гэвэл ирээдүйн алдартай тамирчин, дуучин, ерөнхийлөгч, эмч багш нар өсөж
байна шүү дээ. Тэднийг “хайрцаглаж” 1 загварт оруулчихвал хэнээс илүү
ялгарч хэн болох вэ ? гэдгийг бодоорой.
Манай хүү уг нь хөдөлгөөнтэй хүүхэд. Гэтэл 6 настай сургуульд ороод
багш нь хичээлд орсон анхны өдрөөс гараа зөрүүлж суугаад томоотой
суухыг заасан байсан. Эцэг эхийн хурал дээр байнга хүүхэд чинь сууж
чадахгүй байна, сууж чадахгүй бол юу ч сурахгүй гэх. Би ч гэртээ очоод
сайн үглэж өгнө.
Тэгээд 2-р ангид орсон жил нь ангийнх нь 1 хүүхэд ямар сургуулийн,
ямар ангид суудгаа хэлж зурагтын нэвтрүүлэгт орсон юм.
Тэгэхэд л ангидаа хүү маань яаж сууж байгааг зурагтаар хараад зүрх
өвдсөн. Учир нь яг урагшаа хараад, 2 гараа урдаа зөрүүлээд томоотой
сууж байсан.
Хичээл нь 8 цагаас 12.30 хүртэл орох хугацаанд багш болон миний
үглэсний үр дүнд томоотой л суудаг хүүхэд болсон байсан. Хэдийгээр
сайн суух тусмаа юмыг сайн ойлгож авах ч хүүхдийн хөдөлгөөний эрчим,
тухайн насандаа хүүхэд ямар байх ёстой, түүгээрээ л байх хэрэгтэй юм
билээ.
Нэгэн ээжийн ярианаас ...
Энэ насны хүүхдүүдийг бага гэж бодолгүй саналыг нь хүлээн авч
хэвшмэл, тухайн зүйлийн талаар өөрийгөө хэрхэн, юуг яаж хийх, аль
нь илүү дээр болох талаар шийдвэр гаргах чадвартай болно. Өмнөөс
нь бүхнийг шийдээд байвал насанд хүрсэн хойноо ч таны амыг хардаг,
үгийг тань сонсож, шийдвэр гаргадаг эсвэл ажил дээрээ даргынхаа хий
гэснийг хийдэг хүн болж болох юм.
Та хүүхдийг архи, тамхи хэрэглэдэггүй хүн болгохын тулд юу зөв юу
буруу, тиймээс түүн дээр хүүхдээ хэрхэн яаж хандахыг заагаад өгчихвөл
таныг байхгүй үед ч хүүхэд тань оновчтой шийдвэр гаргаж сурах болно.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
82 83
10-13 НАСНЫ
ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ
БА ОРОЛЦОО
Энэ насыг шилжилтийн нас гэж нэрлэдэг. Бие бялдрын хувьд өсөж хөгжин
өөрчлөгдөнө. Биеэ даахыг хүснэ. Бас биед нь гарч байгаа өөрчлөлт зан
аашинд нь нөлөөлнө. Найз нөхдийн харилцааг илүүд үзэхийн зэрэгцээ
хүүхэд өөрөө ч гэсэн зарим зүйл дээр бусадтай санаа нийлэхгүй байгаагаа
ойлгож эхэлдэг. Мэдээж энэ байдалд нь гэр бүлийнхэн болоод бусад
хүмүүсийн санаа нь зовно.
Ингэхээр хүүхдийн бие даасан байдлыг нь дэмжихийн зэрэгцээ яаж
оролцуулах вэ?
Танд хэдэн санаа дэвшүүлье!
•	 Хүүхдийн сонирхож байгаа зүйлээр нь дамжуулан сайшаан магтаж
хөхиүлэн дэмжих
•	 Хүүхдийг хамт олны дунд дэмжих, аль болохоор найз нөхдийнх нь
дэргэд хүнд эвгүй байдалд оруулахгүй байх
•	 Найз нөхдийнх нь талаар ярилцангаа хүүхдийн санаа зовж буй болон
хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцаж сонирхлыг нь дэмжих буюу
сонирхол дээр нь тулгуурлан оролцуулах
•	 Түүнд итгэдэг гэдгээ харуулж зарим зүйлийг бие даан хийх боломжийг
олгох
•	 Ямар нэгэн алдаа гаргавал түүнийг нь ойлголцох дэмжих сайхан боломж
хэмээн хүлээн авах
•	 Хүүхэд өөрийнхөө давуу тал болоод өвөрмөц байдлаа танин мэдэхэд нь
туслах, түүнийг нь дэмжих
•	 Эрсдэлтэй зан үйл болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцаж
өөрийнх нь санаа бодлыг сонсож байх
•	 Өөрийн санаачлагчаар аливаа ажилд оролцуулж байх
•	 Аливаа үйл ажиллагааны санхүүгийн талаар ярилцаж зөвлөлдөж байх
•	 Бусдад туслах сэтгэлийг нь дэмжих
13-18 НАСНЫ
ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ
БА ОРОЛЦОО
Энэ үедээ хүүхэд аливаа зүйлийн талаар тодорхой болж, өөрийн гэсэн
үзэл бодол, дадал чадвар, туршлагатай болж өмнөө зорилго тавьж түүндээ
хүрэхээр тэмүүлж байдаг чухал нас билээ.
Бага наснаасаа л оролцоод сурчихсан хүүхдийн хувьд найз нөхөд, үе
тэнгийнхэн болоод олон нийтийн дунд биеэ дааж өөрөө өөрийгөө аваад
явчих нас билээ. Хөндлөнгийн илтгэл бичиж байсан насныхан бүгд энэ
насныхан байсан. Тэдний хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, зан төлөв янз
бүр байсан. Хүүхэд бүр өөрийн гэсэн давтагдашгүй зан төлөв байдалтай.
Жишээ нь: сонсдог хөгжим, хувцаслалт, хоол хүнсний сонголт, биеэ авч явах
байдал, ирээдүйн зорилго гэх мэт.
Иймээс энэ насыг хүртэл түүний олж авсан мэдлэг туршлага, өөртөө итгэх
итгэл, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хуваалцах, зөрчлийг шийдвэрлэх
чадварууд нь түүний оролцох чадварт нь нөлөөлж байдаг.
Тэднийг оролцуулахдаа аль болох хоорондын харилцаагаа батжуулан, хийж
оролцож байгаа зүйл дээр нь дэмжиж, хяналт тавьж, итгэж найдвал тэд бие
дааж чадна.
Хүүхэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн гэсэн үзэл
бодолтой байх эрхтэй.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, 13,14-р зүйл
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
84 85
ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ
ИДЭВХЖҮҮЛЭХ ДАСГАЛ
БОЛОН АРГА АРГАЧЛАЛУУД
ТАНИЛЦАХ ДАСГАЛУУД:
Намайг ............. гэдэг. Би ....................... дуртай.
Аргачлал: Хэдэн ч хүн оролцож болох бөгөөд 15-аас 20 хүн
байвал илүү тохиромжтой байдаг.
Эхний хүн нэрээ хэлээд бас дуртай зүйлээ хэлнэ. Түүний
дараагийн хүн өмнөх хүнийхээ нэр болон дуртай зүйлийг нь
хэлээд, дараа нь өөрийнхөө нэр болон дуртай зүйлийг хэлнэ.
Энэ мэт оролцогчид бүгд хэлж дууссаны дараа бүх оролцогчид
нэр болон дуртай зүйлийнх нь талаар мэдсэн байдаг. Дуртай
зүйлийн оронд ямар ч зүйл хэлж болох юм. хаанаас ирсэн, хэдэн
сард төрсөн, юуны орд гэх мэт. Ингэхдээ оролцогчдын хувьд
эмзэг байж болох зүйлийг асуухгүй байх нь зүйтэй байдаг.
2 ТОЙРОГ:
Аргачлал: Оролцогчдыг тэнцүү тоонд хувааж том жижиг 2
тойрог болгоно. Ингээд дотор талын тойргийн хүмүүс асууж,
гаднах тойргийн хүмүүс хариулна. Идэвхжүүлэгч цаг болсныг
хэлэхэд зөвхөн гаднах тойргийн хүмүүс дараагийн хүн дээр очих
гэх мэтээр тойрог нэг бүтэн тойрно. Үүний дараа дотор ба гаднах
тойргийн хүмүүсийг солих ба өмнөх байдлаараа үргэлжлүүлнэ.
Бүтэн тойрсны дараа хамгийн сүүлчийн хамтрагчаа бусад
хүмүүст танилцуулах байдлаар танилцах дасгал үргэлжилнэ.
Хүн бүхэн бие биетэйгээ танилцах сонирхолтой арга боловч цаг
хугацаа нэлээн орохыг санаарай.
ХЭРВЭЭ БИ АМЬТАН БАЙСАН БОЛ...
Аргачлал: Оролцогчдыг нэрээ хэлээд, хэрвээ би амьтан байсан
бол? Яагаад? гэсэн асуултад хариулахыг хүснэ.
Оролцогч бүрийг өөрийгөө сонирхолтой, өвөрмөц байдлаар
танилцуулахыг хүсээрэй. Энэхүү аргачлалыг олон хүн хоорондоо
танилцахад хэрэглэвэл цаг нэлээд шаардана. Тиймээс цөөн
тооны хүмүүс хоорондоо танилцахад ашиглавал зохистой.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
86 87
МИНИЙ ТАНЬДАГ 2 ХҮН
Аргачлал: Хэрвээ таны бүрдүүлсэн багийн зарим хүмүүс
хоорондоо бие биеэ таньдаг харин зарим нь таньдаггүй бол энэ
аргыг хэрэглээрэй. Оролцогчдыг өөрийнхөө таньдаг 2 хүнийг
бусад хүмүүст танилцуулахыг хүсээрэй. Ингэхдээ тухайн хүнийхээ
аль болох давуу сайн талуудыг нь бусад хүмүүст танилцуулахыг
санал болгоорой. Энэ үед хүмүүс сайн танихгүй, шинээр ирсэн хүн
байвал чиглүүлэгч нь бусдадаа танилцуулж болно.
ДҮРС ЭВЛҮҮЛЭХ
Аргачлал: (Энэ аргыг оролцогчид анх орж ирэх үеэс эхлэн
хийдэг). Хэдэн бүлэг болгохоосоо хамааран ямар нэгэн дүрсийг өгч
хүмүүстэй танилцангаа дүрсээ эвлүүлэхийг санал болгох бөгөөд
эвлүүлж буй дүрсээрээ нэг баг болж хуваагдах юм.
Аль баг нь хурдан түргэн эвлүүлж буйг уриалан дуудах бөгөөд
багуудыг идэвхжүүлэхийн тулд зарим нэг нэмэлт урамшууллыг ч
санал болгож болох юм.
Энэ арга нь бие биетэйгээ өрсөлдөх, уралдах хүсэл эрмэлзлэлийг
төрүүлдэг бөгөөд ингэхдээ санамсаргүй байдлаар баг бүрддэг юм.
Анхаарах зүйл гэвэл эвлүүлэх дүрс болоод хүний тоо тэнцүү байх
хэрэгтэй юм.
БҮЛГЭЭР АЖИЛЛАХ ДАСГАЛУУД:
ӨРТӨӨНИЙ АРГА
Зорилго: Хүүхдүүдийг баг, бүлгүүдэд хувааж олон асуудал дээр
санал гаргах ба авахад хэрэглэнэ.
Аргачлал: Хүүхдүүдийг багт хувааж үүрэг даалгавар бүхий
өртөөгөөр тодорхой хугацаанд аялуулна. Үүний дараа хүүхдүүд
хамтдаа тойрч суугаад дүгнэнэ. Энэ арга нь бүх хүүхдийн саналыг
авахаас гадна цаг хэмнэх үр дүнтэй арга юм.
ТИЙМ, ҮГҮЙ, МЭДЭХГҮЙ
Зорилго: Оролцогчдын мэдлэгийг үнэлэх, эсвэл тухайн зүйлийн
талаар ямар санаа бодолтой болохыг мэдэх, идэвхжүүлэх
Аргачлал: Сургалтын танхимыг Тийм, Үгүй, Мэдэхгүй гэсэн хэсэгт
хуваагаад чиглүүлэгч асуулт тавихад тухайн зүйлийн талаар
өөрийн үзэл бодлоороо хуваагдана. Тэгээд яагаад энэ хэсэгт
байгаагаа тайлбарлана.
САН МАРИНОГИЙН АРГА
Зорилго: Асуудлыг гаргаж ирэх түүнийг шийдэх гарцыг бүгд
эрж хайх боломжийг олгох бөгөөд багаар ажиллахад тус дөхөм
болдог.
Аргачлал: Хүүхдүүдийг баг бүлгүүдэд хуваана. Бүлгээр
хуваахдаа санал дэвшүүлэх, саналыг шүүх гэсэн 2 хэсэг болгож
дүрмийг танилцуулна. Нэг багт 2-оос дээш хэдэн ч хүүхэд
байж болно. Бүлгийн ажлын гол зорилго нь хүүхдүүд санал
дэвшүүлээд, санал шүүх багт хүргэж байгаагаараа онцлог юм.
Харин саналыг шүүх баг нь хүүхдүүдийн гаргасан санаан дээр
ажиллаж шийдвэрлэх шатны хүмүүсийн дүрд тоглоно.
ЖИЖИГ БҮЛЭГ БОЛОН ИЛТГЭЛ ТАВИХ
Зорилго: Бүлгээр ажиллах олон санааг гаргаж ирэх, хүн бүрийг
оролцуулахад тустай:
Аргачлал: Нийт оролцогчдыг хэд хэдэн бүлэг болгон хуваана.
Хэлэлцэх гэж буй сэдвээ багуудад өгнө. Сэдвүүд нь бүх
багуудад адил эсвэл өөр ч байж болно. Үүнийг чиглүүлэгч
зохицуулан өгөх бөгөөд сэдэв, хэсэг тус бүр дээр эерэг ба сөрөг
тал, түүнийг цаашид өргөжүүлэн сайжруулах талаар бүлэг
болгоноор хэлэлцүүлж илтгэл тавиулна.
Илтгэл тавигдсаны дараа багууд тухайн асуудлаар санал
солилцоно.
ОНООНД ХУВААГДАХ
Зорилго: Сургалтыг дүгнэх эсвэл оролцогчдын мэдлэгийн
түвшнийг тогтоох мөн бүлгээр хуваахад хэрэглэх
Аргачлал: Өрөөг 4 хэсэг болгон туузаар хувааж 25%, 50%,
75%, 100% гэсэн үзүүлэлтүүдийг тэмдэглэнэ.
Идэвхжүүлэгч асуулт асууж оролцогчид үнэлгээний асуултад
хариулсан байдлаараа туузаар хуваасан үзүүлэлтийн
хэсэгт очиж зогсоно. Мөн яагаад энэ хэсэгт зогссон тухайгаа
тайлбарлаж саналаа хэлж болно.
Энэхүү дасгалыг хэн, юу мэддэг вэ гэсэн байдлаар бас хийж
болно. Жишээ нь: бага насны хүүхдийг оролцуулах талаар сайн
мэдлэгтэй гэж асуухад оролцогч өөрийн мэдлэгийнхээ хүрээнд
очиж зогсоод мөн яагаад гэдгийг тайлбарлаж болно.
ОНОО ӨГӨХ
Зорилго: Оролцогчдын санаа бодлыг нэгтгэх, дүгнэх
Аргачлал: Оролцогчид тойрог болон сууж хүүхдийг
оролцуулахад хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
88 89
гаргана. Жишээ нь: эцэг эхчүүдийн дэмжлэг, хүүхдийн хүндэлсэн
орчин гэх мэт...
Санал тус бүрийг жижиг цаасан дээр бичиж, тойргийн голд
байрлуулна.
Оролцогчдод санал давхцахгүй байх ёстойг анхааруулна.
Оролцогчид өөрсдийн бичсэн зүйлийг хамгийн хэр чухал болохыг
ярилцаад жагсаан байрлуулна. Оролцогч бүр ярилцлага оролцож
байгаа эсэхийг идэвхжүүлэгч анхаарах хэрэгтэй.
Сургагч багш нь оролцогчдын яриа хэлэлцүүлгийг сонсох явцдаа
тэдний санал бодол, чиг хандлагыг мэдэж болно. Оролцогчдын
гаргасан жагсаалт идэвхжүүлэгчид чухал хэрэгтэй юм.
ИДЭВХЖҮҮЛЭХ ШУГАМ
Чиглүүлэгч болоод оролцогчид нэг тойрог болон сууна. Чиглүүлэгч
тойргийн голд том цаасан дээр параллель шугамууд зурна. Гэхдээ
шугамууд хоорондоо хэт ойрхон биш бас хэт хол байх ёсгүй.
Шугам тус бүрийг тухайн сэдвээр явуулах сургалтын асуудлууд
болгон бичнэ. Жишээ нь Хүүхдийн эрхийн талаар сургалт явуулж
байвал шугамуудад доорх гарчгуудыг өгнө:
•	 Хүүхдийн эрхийн тухай
•	 Хүүхдийн хамгаалал
•	 Хүүхдийн оролцоо
•	 Хүүхдийн эрхийн хэрэгжилт
Шугам тус бүрийн нэг үзүүрт “сайн мэднэ”, нөгөө үзүүрт “сайн
мэдэхгүй” гэж бичнэ.
Оролцогчид уншаад өөртөө тохирох хариуг сонгоно. Үзэг эсвэл
өнгийн цаасаар өөрийн мэдлэгийнхээ төвшний дагуу шугам тус бүр
дээр тэмдэглэнэ.
Оролцогчдын мэдлэгийн түвшинд дүгнэлт хийж идэвхжүүлэгч
дараах асуудлыг шийднэ:
1.	 Аль сэдвийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийх, ярилцах
шаардлагатай вэ?
2.	 Ямар сэдвийг заахдаа оролцогчдыг илүү чиглүүлэх, тоглоом,
ярилцлагын хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ?
3.	 Ямар сэдвийг тодорхой чиглэлгүйгээр, унших материалаас
авах боломжтой вэ?
Энэхүү дасгал нь сургалтын төлөвлөгөө, агуулгыг урьдчилан
боловсруулахад тус болно. Сургалт эхлэхийн өмнө энэ дасгалыг
ажиллаж болох бөгөөд оролцогчдыг сургалтын хэрэгцээ юу болохыг
богино хугацаанд мэдэж авч болох юм.
Мөн оролцогчдын сургалтаас олж авсан мэдлэгийг үнэлэх
зорилгоор сургалтын дараа энэ дасгалыг ажиллаж болно.
ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ МОД:
Тоглоомын зорилт: Энэ модыг зурснаар хүүхэд ямар орчинд
хэрхэн оролцдог болон оролцсоноор ямар үр дүнд хүрэх талаар
харж болох юм. Энэ дасгалыг хийхдээ эртээс бэлдсэн байх биш
тухайн үед хүүхдүүдээр өөрсдөөр нь гаргуулна.
Аргачлал:
Хүүхдүүдээр эхлээд мод зурахад юу хэрэгтэй талаар асуух. Мөн
ямар мод зурахаа төсөөлнө. Хүүхдүүдийн хэлсний үндсэн дээр
эхлээд үндэс, шороо, дээшлээд модны гол, мөчир, маш олон
навчнууд, дараа нь жимс зурна.
Үндэс- Хүүхэд оролцоогоо эдлэх хамгийн анхны орчин болох гэр
бүл гэж төсөөлнө. Үндэснээс мод гарна.
Модны гол- Хүүхэд гэж үзнэ.
Мөчир- Үүнийг “Хүүхдийн оролцоо”-гоо эдлэх орчин гэж үзнэ.
Нийгмийн бүхий л орчныг авч үзнэ.
Навч- Үүгээр хүүхдийн жинхэнэ утгаараа оролцоогоо эдэлж
байгааг дүрсэлж үзүүлнэ. Хэрвээ мод ямар ч навчгүй, мөчиргүй,
үндэсгүй байвал ямар харагдах вэ? Үүнтэй адил хүүхдэд энэ бүхэн
байх юм бол оролцоогоо эдлэх чадна.
Жимс- Жимсийг төсөөлөхдөө хүүхэд оролцоогоор явснаар ямар
үр дүнд хүрэх талаар гаргана. Хэр олон жимс зурагдана. Тэр нь
оролцооны үр дүнг илүү их харуулж өгнө.
Зурсан зургаа хүүхдүүд тайлбарлаж, бусад хүүхдүүдээс санал авч
хэлэлцүүлэг хийж болно.
Хэлэлцүүлэг хийж болох сэдвүүд нь: хүүхдийн оролцоо өнөөдөр
ямар түвшинд байгаа тухай, үүнд хүүхдүүд яаж оролцох хэрэгтэй
тухай гэх мэт сэдвүүдийг хөндөж болно.
ДҮГНЭХ ДАСГАЛУУД:
ДҮГНЭЛТИЙН ЦАГ
Зорилго: Сургалт болоод хэлэлцүүлгийг хаах, үр дүнгээ хэлэлцэх
үед хэрэглэх
Заримдаа үнэлгээгээ хийж эхлэхээсээ өмнө сургалтыг товчхон
дүгнэх нь сөрөг талтай байдаг. Хэрэв сургалтын үе болгон
дээр хэрэглэгдсэн олон тусдаа цаас нэг бүрийг хананд наавал
оролцогчдод сурсан зүйлээ эргэн санахад нь тус болно. Олон өдөр
үргэлжлэх сургалтын хувьд нэг хүн өглөө бүр өмнөх өдөр үзсэн
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
90 91
зүйлийг бусад оролцогчдод товчхон ярьж өгвөл их хэрэгтэй
байдаг.
Аргачлал: Оролцогчид тойрч суугаад ууттай чихэр дамжуулж
өөрийнсаналдүгнэлтээхэлдэг.Эсвэлчихэрбайхгүйүедбөмбөг
дамжуулж ч болох юм. эцэст нь чиглүүлэгч оролцогчдын санал
сэтгэгдэл дээр тулгуурлан ерөнхий дүгнэлтийг хийж болох юм.
БИЕЭР ИЛЭРХИЙЛЭХ
Зорилго: Дүгнэлт хийх болон цаашдын зорилгыг гаргаж
ирэхэд
Аргачлал: Оролцогчдыг хос хосоор нь хуваана. 2 хүний нэгийг
нь шалан дээр дэвссэн том цаасан дээр хэвтүүлж, хэвтсэн
байрлалынх нь дагуу биеийн дүрсийг фламастераар зурна.
Зурсан биеийн хэлбэр дотор доорх мэдээллийг бичнэ:
•	 Толгойн хэсэгт- шинэ санаа
•	 Нүдний хэсэгт- ертөнцийг шинээр харах байдал
•	 Аман хэсэгт- харилцааны чадавх
•	 Гарын хэсэгт- миний хийж бүтээж буй шинэ зүйлс
•	 Зүрхэн хэсэгт- шинэ мэдрэмжүүд
•	 Ходоод, гэдэсний хэсэгт- миний айдас
•	 Хөлийн хэсэгт- миний ирээдүйн төлөвлөгөө
Дээр дурдсан биеийн хэсэг бүрийн баруун талд юу сурч мэдсэн
зүйлсээ бичиж, зүүн талд нь цаашид юуг сурах хүсэлтэй
байгаагаа бичнэ.
Хангалттай цаг байгаа тохиолдолд биеийн дүрснүүдийг хананд
өлгөж багаар ярилцах боломжийг бүрдүүлнэ.
ТААЛАГДСАН, ТААЛАГДААГҮЙ
Оролцогч тус бүр нэрээ бичилгүйгээр сургалтын талаар
таалагдаагүй болон таалагдсан зүйлээ бичиж хайрцагт хийнэ.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл бүгдээрээ энэ талаар ярилцаж
болно.
УРАГШ, ХОЙШ АЛХАХ
Зорилго: Аливаа үйл ажиллагааг бага хугацаанд дүгнэх
Аргачлал: Оролцогчид нэг эгнээ болон зогсоно. Тэдэнд бүлгийн
ажлын үеэр чи хэр ихийг сурч мэдсэн бэ гэх зэрэг үнэлгээний
асуултууд тавина.
Оролцогчид урагшаа алхсанаараа эерэг хариултыг илэрхийлж,
хойшоо алхсанаараа сөрөг хариултыг илэрхийлнэ.
Оролцогчид үнэлгээний асуултаа өөрсдөө сонгож болно. Мөн
хариулт нь ямар байхаа тохирч болно. Жишээ нь 1 алхам
урагшлах нь ? илэрхийлэх, 2 алхам урагшлах нь ? илэрхийлэх
гэх мэтчилэн. Түүнчлэн зөвхөн эрхий хуруугаараа хариултаа өгч
болно. Жишээ нь эрхий хуруугаа дээш нь харуулбал эерэг, хажуу
тийш нь болговол дунд зэрэг, доош нь харуулбал сөрөг гэсэн
хариулт болно.
САНАЛ БОДЛОО БИЧГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ
Зорилго: Дүгнэлт хийхэд хэрэглэх
Аргачлал: Том цаасан дээр хэдэн асуулт бичээд, оролцогч тус
бүрээс хариултыг нь цаасан дээр бичүүлж аваарай. Асуултаа
оролцогчидтой хамт эсвэл өөрөө ганцаараа бичиж болно. Жишээ
нь:
•	 Өөрийн чинь хүсэн хүлээж байсан сургалт болж чадаж байна
уу?
•	 Хамгийн хэрэгцээтэй нь юу байсан бэ?
•	 Хамгийн хэрэгцээгүй нь юу байсан бэ?
•	 Та юу сурсан бэ?
•	 Сургалтаас олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх талаар та юу
хийх вэ?
•	 Сургалтыг хэрхэн сайжруулах вэ?
Цаасан дээр бичиж авсан хариултуудыг тохирох асуултууд
дээр наахыг хүсэж ерөнхийд нь гарсан саналуудыг нэгтгэн
дүгнэнэ.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
92 93
БЭЛТГЭЛ
ü	 Та ямар ажил хийдэг, яагаад
хүүхдүүдтэй ярилцах, зургийг
нь авах хэрэгтэй болсноо
нарийвчлан тайлбарла.
ü	 Материалыг ямар зорилгоор
ямар хугацаанд ашиглах
болон үүний тулд хүүхдийн
зөвшөөрлийг авах хэрэгтэй
гэдгээ мөн тайлбарлаарай. Тус
зөвшөөрлийг 3 хувь үйлдэж 1-ийг
хүүхдэд 1-ийг ХИС-т үлдээх
ü	 Юу хийж байгаа талаараа
бүхнийг чин үнэнээр нь хэл,
гэхдээ хүүхдэд ямар нэгэн
горьдлого (Жишээ нь: мөнгөтэй
болно, ажилд оруулж өгнө эсвэл
эрүүл мэндийн тусламж үзүүлнэ
г.м) төрүүлж болохгүй.
ü	 Хэрэв орчуулагч хэрэгтэй бол,
хүүхэдтэй ойр харилцаатай
ажилладаг, хүүхдийн бишүүрхэж
айхгүй, мөн ярилцлагын
зорилгыг бүрэн ойлгосон хүнийг
сонго. Хүүхдийн хэлсэн үг бүрийг
орчуулаарай гэж хэлмэрчдээ
хэл. Хүүхэд юу хэлснийг
дүгнэж, базаж эсвэл тайлагнаж
болохгүйг анхааруул.
ü	 Хүүхдэд таатай, чимээгүй газрыг
хүүхдээр өөрөөр нь сонгуулж,
тэр газартаа ярилцлага хий.
ü	 Ярилцлага хийхдээ хүүхдийн
төвшинд бай. Жишээлбэл,
хүүхдүүдтэй хамт шалан дээр
суу.
ü	 Ярилцлага хийхээс өмнө
сэтгүүлч болон хүүхдүүдтэй
ямар сэдвээр ярилцлага хийх,
асуултууд нь ямар ямар байх
талаар асууж тогт.
ü	 Ярилцлагын үед хүүхдийн
хажууд эсвэл ярилцлагын
өрөөнд байх гаднын хүмүүсийг
аль болох цөөн байлга
ü	 Шашны болон соёлын аливаа
асуудалд мэдрэмжтэй ханд.
ü	 Хэрэв хүүхдийн ярилцаж байгаа
сэдэв эмзэг асуудал байвал
хүүхдийн нэрийг өөрчилнө,
эсвэл нэрээ нууцалмаар байна
уу гэдгийг асуу, тэднээр сонгуул.
ЯРИЛЦЛАГА
ü	 Хүүхэдтэй ярилцлага хийхдээ
хангалттай цаг хугацаа төлөвлө.
Хүүхдийг яаруулж тэвдүүлэлгүй,
тааваар нь яриул.
ü	 Хүүхдийн бараг хэрэглэхгүй
эсвэл дургүй байж болох
үг, нэр томьёог хэрэглэхдээ
болгоомжтой бай.
ü	 Эхлээд хялбар асуулт тавь.
Тэднийнэр,нас,хаанаамьдардаг
гэх мэт. Ярилцлагынхаа үеэр
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
БА ХҮҮХДИЙН
ОРОЛЦОО
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
94 95
хүүхдийг нэрээр нь дууд.
ü	 Нээлттэй асуултууд тавь. “Тийм”
эсвэл “Үгүй” гэсэн хариулт ирэх
“Чи ...-дэг үү?” гэх мэт хаалттай
асуулт тавихаас зайлсхий.
ü	 Хүүхдэд таатай бус байдал
хэзээ үүсэхийг анзаар. Эмзэг
асуудлаар нь хүчлэн яриулах
гэж оролдох хэрэггүй. Хүүхэд хэт
эмзэг асуудлаа ярьснаар гуньж
гутарвал ярилцлагаа дуусгах
эсвэл ярилцлагыг өөр сэдэв рүү
шилжүүлэх бэлтгэлтэй бай.
ü	 Хэрэв ямар нэг шалтгааны
улмаас хүүхдийн ярьж буй түүх
таны зорилгод нийцэхгүй болбол
хүүхдийг шууд орхиж болохгүй.
Өөрийн цагаас хэдэн минут түүнд
зориул.
ЯРИЛЦЛАГЫН ДАРАА
ü	 Хүүхдүүдэд талархаж байгаагаа
хэлээд өөрөөс чинь асуух зүйл
тэдэнд байна уу гэдгийг асуу.
ü	 Ярилцлагаас ямар нэг зүйл хасах
эсвэл нэр, бусад нарийвчилсан
зүйлсээс өөрчлөхийг хүсэж
байгаа хэсэг байна уу асуу.
ü	 Хүүхдийн ярилцлага, зураг
хэвлэмэл буюу эцсийн байдлаар
гарсны дараа Хүүхдийг Ивээх
Сан тодорхой хувийг өөртөө
авдаг. Тэгвэл хүүхдүүдийн
оролцсон зүйлсийн хувийг
тэдэнтэй хуваалц.
ü	 Ярилцлага өгсөнд нь хүүхдэд
бэлэг эсвэл бэлэн мөнгө өгөх нь
зохимжгүй.
ЭРСДЭЛД ОРСОН, ОНЦГОЙ
ХАМГААЛАГДАХ ЁСТОЙ
ХҮҮХЭДТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ
НЬ
ü	 Бусад ямар ч зорилгоос түрүүнд
хүүхдийн эрх ашиг, сонирхол
тавигдах ёстой.
ü	 Хэвлэлийн ажлыг амжилттай
зохион байгуулах нь нөлөөллийн
ажилд чухал хувь нэмэр
оруулдаг. Хүүхдүүд зохих
ёсоор хамгаалагдсан нөхцөлд
хэвлэлийн ажлыг зохион
байгуулах хэрэгтэй.
ü	 Хүүхэд ямар эрсдэлтэй байдалд
орох талаар урьдчилсан үнэлгээ
хийх нь маш чухал бөгөөд
хүүхдийн сайн сайхан байдалд
дараах аюул занал учирч болох
юм гэдгийг бодолцох учиртай.
Дараах хүүхдүүдийн нэр, зураг,
видеог эрсдэлээс онцгойлон, шууд
хамгаалах шаардлагатай.
Үүнд:
ü 	 Хүүхдийн эрхийн төлөө тэмцэж,
эсэргүүцэлтэй тулгарч буй хүүхэд
ü 	 Сэжигтэн, яллагдагч хүүхэд
ü 	 Гэр бүл, амьдарч буй орчин
тойрноос хүүхдэд үзүүлэх
дайралт, дарамт, хүчирхийлэл
байгаа үед
ü	 Багадаа эсвэл өмнө нь үзэж
өнгөрүүлсэн таагүй зүйлс, гуниг,
зовлон ахин сэдрэх
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
ü	 Нэр өөрчилж, зургаа
бүдгэрүүлснээр өөрт нь ирж
болох аюул заналаас хүүхэд
хэрхэн хамгаалагдаж болохыг
тайлбарлаж өгөх шаардлагатай.
ü	 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
тохирох өөрийгөө илэрхийлэх
боломжоор нь хангаарай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
хувьсан хөгжих боломжтой
байдгийг анхаараарай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
бусад хүүхэдтэй ижил тэгш
боломж олгоорой. Дохионы
мэргэжлийн, хараат бус
хэлмэрчийг сонгоорой.
ü	 Зөвшөөрөлгүйгээр хүүхэдтэй
ярилцлага хийж, тэдний фото
зургийг авч болохгүй.
ü	 Хүүхдийн итгэлийг хүлээсэн
насанд хүрэгч хэлсэндээ заавал
хүрэх ёстой.
ü	 Гэмт хэрэг эсвэл хүйсээс
хамаарсан хүчирхийлэлд өртсөн
хүүхдийн нүүр царайг хүн таних
байдлаар зурагтаар цацах,
сонин хэвлэлд нийтлэхгүй
байвал зохино.
ü	 Зөвшөөрөл аваагүй хүүхдийн
гэрэл, фото зургийг авсан
тохиолдолд тэднийг танигдахгүй
байдлаар хэвлэлд гаргах
хэрэгтэй.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
96 97
ХҮҮХДИЙН
ОРОЛЦООНД
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ
ЁС ЗҮЙН ДҮРЭМ
БИ ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ:
1)	 Хүүхдийг цохих, зодох, хүч
хэрэглэх, бие махбодын хувьд зүй
бус харьцах
2)	 Хүүхэдтэй бие махбодын хийгээд
бэлгийн харьцаа тогтоох
3)	 Зүй бус эсвэл мөлжлөгийн
шинжтэй байж болох харилцааг
хүүхэдтэй тогтоох
4)	 Зохисгүй, гутаасан, зүй бус
үг хэллэг хэрэглэн хүүхэдтэй
харилцах, ийм өнгө аясаар
зөвлөгөө өгөх, санал тавих
5)	 Хүүхэдтэй зүй бус байдлаар
хандах, хүүхдийг хүчирхийллийн
эрсдэлд оруулах
6)	 Бэлгийн дур сонирхлоо
илэрхийлсэн, зохисгүй үйл
хөдлөл гаргах, үзүүлэх
7)	 Хүүхдийн чадах зүйлийг өмнөөс
нь хийх
8)	 Хүүхдийг эсрэг хууль бус,
аюултай, хүчирхийллийн шинжтэй
аливаа үйл ажиллагаанд оролцох
9)	 Айлгаж ичээх, доромжлон гутаах,
дорд үзэх байдлаар хүүхдэд
хандах, сэтгэл санааны дарамт,
хүчирхийлэл үйлдэх
10)	 Хүүхдийг ялгаварлан гадуурхах,
бусдаас өөрөөр хандах,
онцгойлон харж үзэх
11)	 ХИС-гийн хөтөлбөр, үйл
ажиллагаанаас гадуур
хүүхдүүдтэй хувийн холбоо
харилцаа тогтоох
12)	 Ажиллаж буй хүүхэдтэйгээ нэг
оронд унтах
13)	 Онцгой нөхцөл гараагүй
байхад эсвэл удирдах ажилтны
зөвшөөрөлгүйгээр хүүхэдтэй хамт
нэг өрөөнд хонох
14)	 Садар самуун, хүчирхийллийг
сурталчилсан зураг, кино, цахим
хуудас хүүхдэд үзүүлэх
15)	 Өөрийгөө ёс зүйн дүрмийг
зөрчсөн гэх аливаа таамаг сэжигт
өртөх нөхцөл байдлыг бий болгох.
БИ ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХИЙНЭ:
16)	 Эрсдэл учруулж болох нөхцөл байдлыг ойлгож, зохицуулах
17)	 Эрсдэлийг бууруулах үүднээс ажил үүрэг болон ажлын байраа
төлөвлөх, зохицуулах
18)	 Хүүхэдтэй ажиллахдаа бусдад харагдахуйц байх орчныг
бүрдүүлэхэд ямагт анхаарах
19)	 Санаа зовоосон аливаа асуудлыг нээлттэй ярилцах, хэлэлцэх
соёлыг бий болгох
20)	 Ажилтнуудыг хариуцлагажуулах замаар хүчирхийллийн шинжтэй
зан үйл, сөрөг дадлыг арилгах
21)	 Ажилтнууд болон бусад хүмүүс хүүхэдтэй хэрхэн харилцаж буйг
хүүхдээс өөрөөс нь асууж тодруулах, хүүхдийн санааг ямар нэгэн
зүйл зовоож байвал түүнийгээ илэрхийлэхийг нь дэмжих
22)	 Хүүхэдтэй түүний эрх, юу хийж болох, юу хийж болохгүй, ямар
нэг асуудал гарвал юу хийх гэх мэтээр ярилцах замаар хүүхдийг
чадавхжуулах.
Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй
98
АШИГЛАСАН МАТЕРИАЛ:
1.	 Хүүхдийн эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандах вэ?,
Хүүхдийг Ивээх Сан, 2019 он
2.	 Өсвөр үеийнхний дуу хоолой – 1, судалгааны тайлан, Хүүхдийг Ивээх
Сан, 2017 он
3.	 Өсвөр үеийнхний дуу хоолой – 2, судалгааны тайлан, Хүүхдийг Ивээх
Сан, 2018 он
4.	 Хүүхдийн оролцоо, Хүүхдийг Ивээх Сан, 2013 он
5.	 Хүүхдийн оролцоо, Хүүхдийг Ивээх Сан, 2010 он
6.	 НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай конвенцын хэрэгжилтийн талаар
Монгол Улсын тавдугаар тайлан илтгэлтэй холбогдуулан ТББ-уудын
сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он
7.	 “Бүх хүүхдийн эрхийн төлөө”: НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай
конвенцын хэрэгжилтийн талаар Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын
Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он
8.	 НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Ерөнхий зөвлөмж №12, 2009 он
9.	 Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого журам, Хүүхдийг Ивээх Сан
2018
10.	 So you want to consult with children? A toolkit of good practice, SCI, 2003
11.	 So you want to involve children in research? A toolkit of good practice, SCI,
2004
12.	 Toolkit for Monitoring and Evaluating Children’s participation © The Save
the Children Fund 2014
+976-11-329365
+976-11-329361
mongolia.secretary@savethechildren.org
www.savethechildren.mn
Save the Children in Mongolia
Save the Children MN

More Related Content

PDF
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
PPTX
хүүхдийн хүмүүжил
PDF
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
DOCX
харилцааны соёл
PDF
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
PPTX
хүүхдийн үүрэг
PDF
хүүхэд хамгааллын тухай ойлголт
PPTX
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
харилцааны соёл
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
хүүхдийн үүрэг
хүүхэд хамгааллын тухай ойлголт
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь 

What's hot (20)

PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухаан
PPTX
өсвөр насны онцлог
PPTX
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
PPSX
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
PPTX
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
PPTX
хүртэхүй
PPTX
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
PPTX
лекц
PPTX
Багшийн эрх үүрэг
PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
DOC
илтгэл
PPTX
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
PPTX
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
PPTX
темпрамент зан төлөв Copy
PPT
аян замын тэмдэглэл
PPTX
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
PDF
7 10, 13-14,16-18 nastni ontslog
PPTX
1хүний гарал үүсэл
PPTX
Өгүүлбэртэй бодлого бодох аргачлал
ODT
илтгэл бичих арга
сэтгэл судлалын шинжлэх ухаан
өсвөр насны онцлог
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
хүртэхүй
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
лекц
Багшийн эрх үүрэг
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
илтгэл
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
темпрамент зан төлөв Copy
аян замын тэмдэглэл
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
7 10, 13-14,16-18 nastni ontslog
1хүний гарал үүсэл
Өгүүлбэртэй бодлого бодох аргачлал
илтгэл бичих арга
Ad

Similar to ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ (20)

PDF
4. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал.pdf.pdf
PPTX
хичээлийн жилээ хамтдаа эхэлье
PPTX
PPTX
PPT
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
ODT
зайн сургалт 3
PDF
хэрэглэгдэхүүн.....
PDF
хэрэглэгдэхүүн.....
PDF
annual_report for mongolian child protection
PDF
Хүүхдийн эрх
PPTX
DOCX
Huuhddin erkh 2016
PDF
Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf
DOCX
Huuhed
DOCX
Huuhed
PPTX
Random 131018004436-phpapp02
PDF
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
PPTX
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
DOCX
хэрэглэгдэхүүн
PPTX
хүүхдийн нийгмийн ажил
4. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал.pdf.pdf
хичээлийн жилээ хамтдаа эхэлье
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
зайн сургалт 3
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....
annual_report for mongolian child protection
Хүүхдийн эрх
Huuhddin erkh 2016
Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf
Huuhed
Huuhed
Random 131018004436-phpapp02
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
хэрэглэгдэхүүн
хүүхдийн нийгмийн ажил
Ad

More from Mr Nyak (20)

PDF
Шинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновац
PDF
зүүн бүс зүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүс
PDF
сонгууль хан уул тойрог сонгууль хан уул тойрог
PDF
Шинэ Хоршоо каталоги Шинэ Хоршоо каталог
PDF
Event_Industry_Report_2025_Asia MN Agency
PDF
"Монгол улс Хиймэл-оюун ухааны судалгаа"
PDF
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
PDF
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
PDF
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
PDF
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
DOC
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
PDF
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
PDF
marketing-mgmt-2.pdf
PDF
marketing lesson
PDF
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
PDF
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
PDF
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
PDF
mongolian cultural and behavioral study 2022
PDF
Cx plus credential CXPLUSMN
PDF
цахим үндэстэн 2022 2027
Шинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновац
зүүн бүс зүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүсзүүн бүс
сонгууль хан уул тойрог сонгууль хан уул тойрог
Шинэ Хоршоо каталоги Шинэ Хоршоо каталог
Event_Industry_Report_2025_Asia MN Agency
"Монгол улс Хиймэл-оюун ухааны судалгаа"
Brochure_Medi-Pharm 2024Brochure_Medi-Pharm 2024
pharmaceutical-sector-indicators-2023 Эм зүйн салбарын үзүүлэлт 2023 MN book.pdf
pharmaceutical-sector-indicators-2021-pps (1).pdf
Эм зүйн салбарын үзүүлэлт 2021 MN book.pdf
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
MNS-6980-2022-Гамшгийн-аюулыг-зарлан-мэдээлэх-үйл-ажиллагаа-2022-09-06.pdf
marketing-mgmt-2.pdf
marketing lesson
Mongolia-Fostering-Inclusive-Tourism-Development-in-the-Aftermath-of-COVID-19...
2021 - Hudulmuriin zah zeeliin ereltiin barometeriin sudalgaa MN.pdf
2021 - Tsalin hulsnii butetsiin sudalgaa MN.pdf
mongolian cultural and behavioral study 2022
Cx plus credential CXPLUSMN
цахим үндэстэн 2022 2027

ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ

  • 1. Хүүхдийн оролцоог дэмжин ажилладаг хүн бүрд зориулав. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Улаанбаатар xот 2020 он
  • 2. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Хүүхдийн оролцоог дэмжин ажилладаг хүн бүрд зориулав. УЛААНБААТАР ХОТ 2020 он
  • 3. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 4 5 Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 120 улсад хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм. Монгол Улсад 1994 онд салбараа нээсэн ба Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал, Боловсрол, Хүүхдийн ядуурлын эсрэг, Хүмүүнлэгийн тусламж, Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө ажиллаж байна. © Хүүхдийг Ивээх Сан, 2020 он “Хүүхдийн оролцоог дэмжих аргазүй” гарын авлагыг Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр, тус газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын аргазүйн төвөөс болон цахим хэлбэрээр www.savethechildren.mn вэб хуудсаас авах боломжтой. ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭГЧИД ЭЭ, Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхийн тулд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг дэмжиж, хүүхэд бүрийн хамгаалагдах эрхийг эдлүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2016 оноос эхлэн 2022 хүртэл үе шаттайгаар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА (JI- CA)-гийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэл хот, Архангай, Дорнод аймагт хэрэгжиж байгаа тус төслийн зорилго, зорилтын хүрээнд, төслийн зорилтот хамтарсан багийн гишүүд болон хүүхдийн хамгаалагдах эрхийг хангах үүрэг бүхий бусад төрийн албан хаагчдын хүүхэдтэй ажиллах мэдлэг арга зүй, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд бид “Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй” номоо та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна. Дэлхийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэн эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн дэмжлэг, олон нийтийн хөгжлийн санаачилга, оролцоонд суурилсан төсөв, бүтээлч урлаг зэрэг олон талбарт үзэл бодол, ур чадвараа илэрхийлэхийн зэрэгцээ хүний эрх, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Хүүхдийн эрхийг бодитой хэрэгжүүлэх, эерэг хийгээд дэвшилтэт нийгмийн шилжилтэд хувь нэмрээ оруулах тэдний чадавхийг сайжруулах тулгуур хүчин зүйл бол тэдний оролцох эрхийг нь эдлүүлэх явдал гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог дэмжихийн ач холбогдол их. Гагцхүү зөв зүйтэй дэмжлэг тэдэнд хэрэгтэй. Хүүхэд оролцсоноор эрхээ мэддэг, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээдэг, бусаддаа туслах бололцоогоо нээдэг, өөрийн болон бусад хүүхдийн эрхийг хамгаалуулахаар хэнд, хаана, хэрхэн хандахаа мэддэг болдог. Аймаг, дүүрэг, сум, хорооны түвшинд хүүхдийн оролцоог дэмжсэнээр тухайн орон нутагт хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарах урьтач нөхцөлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй яаралтай хариу арга хэмжээ авах бололцоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багууд, бүх нийгмийн ажилтнууддаа талархал илэрхийлье. Тус төслийг хамтран хэрэгжүүлэгчдийнхээ хамтаар санхүүжүүлэгч Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-д талархал илэрхийлье. Хүүхдийн төлөө зориулсан цаг, зарцуулсан нөөц бүр үр ашигтай, үр дүнтэй байх болтугай. Лувсандоржийн Баян-Алтай Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч ӨМНӨХ ҮГ Зохиогч: Энхбатын Цолмон, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр | Төв шуудангийн хайрцаг 1023, Улаанбаатар-13, Монгол Улс | Утас: +976-11-329371, 329365 | Факс: +976-11-329361 | Цахим шуудан: Mongolia.secretary@savethechildren.org | “МОНГОЛ УЛСАД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хоёрдугаар үе шатанд боловсруулав.
  • 4. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 6 7 “Оролцогч улс...хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна. Өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.” “Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.” “Оролцогч улс эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрнө.” “Оролцогч улс олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, хүүхэд нь олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал олж авах боломжоор хангана”. “Оролцогч улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр төрийг хүндэтгэн өөртөө тулгуурлах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд бүрэн бүтэн, зохистой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцоос “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Монгол Улсын Үндсэн хуулиас Эцэг эх, багш, хамтарсан багийн гишүүд, хүүхэдтэй ажилладаг хүн бүр үгээрээ, үйлдлээрээ үлгэрлэж хүүхдэд амьдралыг харах цонх нь болж, амьдралд итгэх итгэл нь, мэдлэг туршлагынх нь хэсэг болдог учраас хүн төрөлхтний хамгийн хариуцлагатай эрхэм үүргийг хүлээсэн хүмүүс байдаг. Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдүүдтэй хамтран ажилласан хүүхдийн оролцооны олон жилийн туршлага дээр үндэслэн боловсруулсан энэхүү номыг хүүхдийн төлөө ажиллах чин сэтгэлээрээ нээж байгаа Эрхэм Танд баярлалаа. Хүүхдийг хэрхэн оролцуулах вэ гэсэн таны асуултад хариулахыг бид хичээлээ. Үүний тулд улс маань хаашаа зорьж байгааг хамтдаа эргэн саная. Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, улсынхаа эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго хэмээн Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Тэгвэл хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, ардчиллын үнэт зүйл болсон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох энэхүү томоохон үйл хэрэг маань хүүхдийг сонсож сурахаас эхэлнэ. Хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа үр дүнтэй болох эсэх нь хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байгааг, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ямар байгааг хүүхдээс өөрөөс нь сонсохоос ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэхийг нь зөв дэмжсэнээрээ бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус, иргэдийг хүний эрхийг дээдэлдэг, хүндэтгэн, хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг, мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадвартай, зохион байгуулалттай оролцож чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, гарц шийдэл хийгээд эн тэргүүний чиглэлийг олон ургалч хэлэлцүүлгээр томьёолж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, баялаг бүтээгч хүн болон хөгжихөд нь чиглүүлж буй хэрэг билээ. Хүний бүх эрх, тулгуур эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан шалтгаалсан, харилцан хамаарсан шинжтэйг санаж, хүүхэд нь эрх эдлэх субъект мөн бөгөөд нэр төр болон өсөн хөгжиж буй чадвар боломжтой хүн гэж үзэн, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, оролцоонд суурилсан арга зүйг түгээн дэлгэрүүлэх нь та бидний зорилт юм. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж, хүний амьдралд технологийн гүйцэтгэх үүрэг өндөр болж, хайрлан хүндэтгэж, ойлголцож хамтрах хүнлэг ёсны үнэ цэнэ хүн төрөлхтөнд улам бүр чухал болсоор байна. Хүүхдийн оролцоог амжилттай хэрэгжүүлсэн жишээ бүхий туршлагуудаа бид та бүхэнтэй цаашид сургалтаар дамжуулан хуваалцахад бэлэн байна. Хүүхдийн оролцоог бодитой хангаж, иргэн болж амьдрах ухаанд суралцаж, амьдралын туршлагыг бүтээхэд нь туслах эрхэм таныг хүүхдийн хөгжлийн шаардлага таны үеийнхээс ялгаатайг ойлгож, бид бүгд хамтдаа өөртөө болоод бусдадаа ээлтэй нийгмийг бүтээдгийг санаж, хүүхдийг дэмжин хамтран ажиллах танд амжилт хүсье! Энхбатын Цолмон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч ЗОХИОГЧИЙН ҮГ
  • 5. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 8 9 Хүүхдийн оролцооны ач холбогдол Хүүхдийн оролцох эрх Хүүхдийн оролцох эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалт Хүүхдийн оролцох эрхийн Монгол улс дахь эрх зүйн хамгаалалт Рожер Хартын боловсруулсан хүүхдийн оролцооны шатлал Хүүхдийн оролцоонд баримтлах ёстой зарчим Хүүхдийг оролцуулахад гаргадаг зарим алдаанууд Хүүхдийн оролцоог хангах үе шат Хүүхдийн оролцооны шалгах хуудас Хүүхдийн оролцооны түвшин Хүүхдийн оролцоог хэмжих нь Хүүхдийн оролцоог хянаж үнэлэхэд тавигдах шаардлагууд Хүүхдийн оролцоог чиглүүлж байгаа ажилтнуудад шаардлагатай ур чадварын зөвлөмжүүд Хүүхдийг судалгаанд оролцуулах нь Хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхдийг оролцуулах нь Насны онцлогийг нь харгалзан хүүхдийг оролцуулахдаа анхаарах асуудлууд Хүүхдийн оролцоог идэвхжүүлэх дасгал болон арга аргачлалууд Хэвлэл мэдээлэл ба хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоонд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёс зүйн дүрэм Ашигласан материал 10 12 14 15 27 29 37 39 39 45 52 58 60 64 65 70 76 83 86 88 ГАРЧИГ
  • 6. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 10 11 ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ АЧ ХОЛБОГДОЛ Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмд хүн бүрийн үг ижил үнэ цэнэтэй, хүн бүрд ижил тэгш оролцох боломж нээлттэй байдаг. Оролцоо гэдэг ойлголт нь “олонх нь нэгнээ сонсох, хувь хүний байр суурийг хүндлэх, зөвлөлдөх, хамтдаа шийдвэр гаргах, зорилгоо хамтдаа тодорхойлох, түүний үр шимийг хүртэх” зэрэг олон утгыг илэрхийлдэг. Иргэний оролцооны нэгэн хэсэг болох хүүхдийн оролцоо бол насанд хүрэгчдийн бодит дэмжлэг шаардагддаг онцлог оролцоо байдаг. Энэ нь хүүхдүүд харилцаа холбоо тогтоох, хамгаалагдсан бүхий л арга замуудаар насанд хүрэгчдэд/шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо сонсгоход хэрэглэгддэг. Ийнхүү оролцсоноор өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөгөө баталгаажуулахын зэрэгцээ өөрсдөд нь нөлөөлөх аливаа шийдвэр гарахад үзэл бодлоо хэлж сурна, ингэснээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, иргэний хувьд туршлага олж, хөгжинө гэсэн үг. Хүүхэд өдөр тутамдаа гэр бүлдээ, сургууль дээрээ, ангидаа, аймаг дүүрэг, нийслэл, үндэсний хэмжээнд болоод бүс нутаг олон улсын хэмжээнд хүртэл тодорхой арга хэмжээг зохион байгуулж оролцож оролцогч болж байдаг бол нөгөө талаас тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч оролцуулагч нь болдог. Жишээ нь: Гэр бүлийн хөдөлмөрийн хуваарьт оролцох, гэр бүлийн төсвийн төлөвлөлтөд оролцох, ангидаа бол ангийн даргаа сонгоход оролцох, сургуулийн дотоод дүрэм журмыг боловсруулахад эсвэл төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан анги болон сургуулийнхаа хүүхдүүдийн дунд зохион байгуулах, аймаг нийслэлийн хүүхдийн зөвлөлд орж хүүхдүүдийн талаар гарч байгаа шийдвэрүүдэд нөлөөлөх, НҮБ-д хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдлыг мэдээлэх гэх мэт. Хүүхдийг оролцуулах саналыг насанд хүрэгсэд эхлэн гаргаж, санаачлах хэрэгтэй. Санаачлахаас өмнө бэлтгэлээ хангасан байх ёстой. Насанд хүрэгсдэд хүүхдүүдийг оролцуулах, оролцоог дэмжих эрх мэдэл, нэр хүнд, бас боломж байдаг. Хүүхдийн оролцоо нь бодитой үр нөлөөтэй байж, хүүхдийн хөгжилд тодорхой эерэг өөрчлөлт гаргахын төлөө, мөн тэрхүү эерэг үр дүнг хадгалан хөгжүүлэхэд чиглэгддэг. Үүнд насанд хүрэгсдийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хүүхдэд ямар эрхтэйг нь мэдүүлж, эрхээ эдэлснээр ямар боломж бололцоонууд бий болдог, ямар бэрхшээлийг шийдвэрлэж чадах вэ гэдгээс эхлэн хангалттай, зөв мэдээллийг өгч, мэдээллээ ойлгож өөрийнхөөрөө тунгаан боловсруулахад нь хангалттай цаг хугацааг олгосны дараа аливаа хэлэлцүүлэг, санал солилцох ажлыг эхлүүлэх нь зүйтэй. Хүүхдүүд эрхээ эдэлж, өөрсдөдөө тулгарсан асуудлаа тодорхойлж, чадах чинээгээрээ арга замыг санал болговол сайн боловч хүүхэд, насанд хүрэгчид, шийдвэр гаргагчдаас тусламж аван шийдвэрлүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэж сурах нь ирээдүйн идэвхтэй, нээлттэй иргэн болж төлөвшихөөр өөрсдийгөө хөгжүүлж байна гэсэн үг юм. Хүүхдийг оролцуулж, харилцан санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлснээр хүүхдүүд өөрсдийн эргэн тойрны хүрээлэн буй орчинд хүүхдүүдэд болон хүүхдийн төлөөх шийдвэрт нөлөөлөх арга замуудад суралцдаг юм. Хүүхдийн оролцоо бол хүүхэд өөрт нь болон бусдад, нийтэд нөлөөлөх эерэг өөрчлөлтийн төлөө болж байгаа үйл явдалд, мөн болох үйлийн төлөвлөлтөд өөрийн санал, үнэлэлт дүгнэлтээ өгч оролцох, үүний тулд мэдээлэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх хамгаалагдсан боломжоор хангагдах, бусдын үзэл бодлын илэрхийллийг сонсох, эрх үүргийн талаар мэдэх, эрхээ шаардах ингэснээр иргэншихүйн туршлагыг олж авах хүний амьдралын маш чухал үйл явц юм. Хүүхдийг оролцуулах нь чөлөөт цаг өнгөрөөх урлагийн арга хэмжээ биш, спортын тэмцээн болон элдэв сайн үйлсийн аянаас ялгаатай ойлголт юм. Хүүхдийг хариуцлагатай хүн болон хөгжүүлэх хамгийн эхний арга зам нь хүүхэд байхад нь хүндлэх, хүүхдийн мэдрэмж,үзэл бодол ачхолбогдолтой, үнэ цэнэтэй гэдгийг насанд хүрэгчид ойлгох явдал юм. Оролцох явцдаа хүүхэд өөр өөр үзэл бодлыг хэрхэн хүндэтгэх, бусадтай хэлэлцэж зөвлөлдөх болон зөвшилцөлд хүрэх аргуудын талаар суралцах болно. Оролцоо нь хүүхдэд хамт олонтой байх, тэдний нэг болох, хариуцлагатай, шударга байх, бусдыг халамжлан, мэдрэмжтэй хандахад нь тусална. Хүүхдийн оролцоог дэмжих үйл явц гэж хүүхдийг зөвхөн ирээдүйн биш өнөөдрийн иргэн гэж үзэн хүүхдийг хамгаалан, хүүхдэд туслан, хүүхдийн үзэл бодлыг нь үнэн сэтгэлээсээ сонсож, хүний эрхэм чанар, хүсэл мөрөөдөл, зорилго, итгэл найдварыг нь хүндэлж, хүүхдийн үзэл бодолд зохих ач холбогдол өгөхийг хэлнэ.
  • 7. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 12 13 Хүн бүр хүний бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй бөгөөд эдгээр эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэхэд нь шаардагдах тэгш боломж, тэгш байдлыг бий болгох үүргийг төр хүлээдэг. Хүүхдийн оролцох эрх нь бусад эрхийнх нь нэгэн адил 18 нас хүртэлх бүх хүнд хамаатай хүний үндсэн эрх бөгөөд дэлхийн хаана ч, хэзээ ч адил, түгээмэл хэрэгжих ёстой, хүүхэд оролцох эрхээ ямар нэг ялгаварлалгүйгээр эдлэх, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ ЭРХ нь хүүхэд бүх эрхийнхээ хэрэгжилтийн талаар үзэл бодол, үнэлэлт дүгнэлттэй байхад холбогддог учраас хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, мэдээлэлтэй байх, үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлэх, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийн цогц утгыг агуулдаг. ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ ЭРХ Эрхээ мэдэж, эрхээ шаардах, үүнд чиглэсэн үйл явцыг сайжруулахад саналаа сонсгох хүүхдийн үндсэн эрх бол оролцох эрх юм. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хамгийн бодитой мэдээллийг хүүхдүүд өгдөг. Хүүхэд өөрийн амьдрал, өөрийн хэрэгцээ, санаа зовниж буй асуудлын талаар хамгийн сайн ойлголтой байдаг. Иймээс хүүхэдтэй хамтарч гаргасан шийдвэр хүүхдийн бодит байдалтай хамгийн нийцтэй болж чадна. Хүүхдүүдтэй хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь илүү үр ашигтайгаар, урт удаан хугацаанд үргэлжилдэг. Хамтарсан багийн хувьд хүүхдийн оролцоог дэмжин, хүүхдийн бүлгүүдтэй хамтран ажиллах нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн урьдач нөхцөлийг илрүүлэх, таслан зогсоох, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эрх эдлэгч хүүхдүүд хэрхэн үнэлж байгааг мэдэж, сайжруулах, цаг болон нөөцийн үр ашгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй. • Хүүхдийн оролцох эрхийг дэмжсэнээр хүүхдийн суралцах, өсөн хөгжихөд нь тусална гэсэн үг. • Оролцох замаар хүүхэд шинэ ур чадвар эзэмшиж, шинэ мэдээлэл олж авч, шинэ туршлагыг хуримтлуулж, шинэ санаа олж, өөртөө улам итгэлтэй болдог. • Хүүхдийн оролцоо нь хүүхдүүдийг хамгаална. Учир нь хүүхдэд эрсдэл учрахад, хүүхэд энэ талаар өөрийн саналаа хэлж болно гэдгээ мөн хэрэгцээтэй тохиолдолд тусламж авах ёстойгоо ойлгосон байдаг. ХҮҮХДИЙН ОРОЛЦОО НЬ хүүхдийн иргэний оролцооны чадавхыг дэмжиж, үзэл бодолтой байж, түүнийгээ цэгцтэй илэрхийлж, бусдыг сонсож, бусдыг хүндэлж, багаар ажиллаж сурахад нөлөөлдөг. Хүүхдийн оролцоо нь төлөөллийг ойлгох, сонгох, төлөөллөөр дамжуулах, шийдвэр гаргалтад оролцох, шийдвэр гаргахад, үр дүнд хүрэх, үр дүнг үнэлэхэд суралцуулан тусалдаг.
  • 8. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 14 15 Үндсэн хуулиараа хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн баталгаажуулсан Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх ба олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийн хүрээнд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон түүний нэмэлт гурван протокол, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хөдөлмөрлөх насны доод хязгаарын тухай 132-р конвенц Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох тухай 182- р конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцоор баталгаажуулсан цогц эрхээ мэддэг, эрхийн зөрчлийг таньдаг, эрхийнхээ хэрэгжилтийг сайжруулахын төлөө үүрэг хүлээгчдэд үзэл бодол, саналаа илэрхийлдэг, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчид түүнд нь зохих ач холбогдлыг өгөх ёстой байдаг. Хүүхдийн оролцоо нь хүүхдийн эрх болохын сацуу Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын үндсэн зарчмуудын нэг юм. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан эрхүүд нь тухайн оролцогч улсын харьяаллын хүрээнд байгаа хүүхэд бүрд аливаа төрлийн алагчлалгүйгээр, тухайн хүүхдийн эсхүл түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний, угсаатны буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, төрсөн болон бусад байдлыг үл харгалзан үйлчлэх ёстой байдаг. Хүний бүх эрх, тулгуур эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан шалтгаалсан, харилцан хамаарсан шинжтэй бөгөөд хүүхэд нь эрх эдлэх субъект мөн бөгөөд нэр төр болон өсөн хөгжиж буй чадвар боломжтой хүн юм. ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн аяныг өрнүүлэх, эцэг эхчүүд болон багш нарт зориулсан хүүхэд асран хүмүүжүүлэх эерэг, хүчирхийллийн бус оролцоонд суурилсан аргуудыг түгээн дэлгэрүүлэхийг зөвлөсөн байдаг. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын үндсэн зарчмууд нь бүх заалтуудад нь хамааралтай байдаг. Тухайлбал, дараах заалтууд хүүхдийн оролцоотой холбож тайлбарлагдана. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцоор: • 5 дугаар зүйл: Эцэг эхчүүд хүүхдийн өсөн хөгжих чадавхад хүндэтгэлтэй хандаж заавар ба зөвлөгөөг өгч байх • 9 дүгээр зүйл: Хүүхдийн санаа бодлыг сонсолгүйгээр гэр бүлээс нь салгахгүй байх • 12,13 дугаар зүйл: Хүүхэд өөрийгөө илэрхийлэх эрх • 14 дүгээр зүйл: Чөлөөтэй сэтгэх, бодох ба шашин шүтэх эрх • 15 дугаар зүйл: Эвлэлдэн нэгдэх эрх • 16 дугаар зүйл Хувийн нууц, хувийн орон зайн эрх • 17 дугаар зүйл: Мэдээлэлтэй байх эрх • 29 дүгээр зүйл: Хүний эрх ба ардчиллыг хүндэтгэх нөхцөлийг хангахуйц боловсрол олж авах эрх • 31 дүгээр зүйл: Тоглох эрхийг эдлүүлэхийг тус тус заасан. Түүнчлэн, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлд, • Хөгжлийнбэрхшээлтэйхүүхдүүдийнэрхийгбусaдхүүхдийнхтэй адил бүрэн дүүрэн эдлүүлэх • Тэдний талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эн тэргүүнд хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үзэх • Хөгжлийнбэрхшээлтэйхүүхдүүдийнэрхийгбусадхүүхдийнхтэй нэгэн адил нас болон биеийн онцлогт тохирсон байдлаар өөрт нь хамаатай аливаа асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь туслалцаа үзүүлэх үүргийг оролцогч улс хүлээнэ гэж заасан. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооны 2009 оны 12 дугаар Ерөнхий зөвлөмжид хүүхдийн амьдралтай холбоотой бүх асуудлыг хөндсөн бодлого, хөтөлбөр боловсруулах, арга хэмжээ авахад, хүүхдүүд болон насанд хүрэгчид хоорондоо нягт хамтрахаас гадна энэ үйл явц байнга тасралтгүй үргэлжлэх ёстойг онцолсон.
  • 9. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 16 17 Хүүхдийн оролцох эрхийг хангахдаа бид дараах үйлдлүүдэд анхаарлаа хандуулахыг тус зөвлөмжид заасан. Үүнд: ü Хүүхэд бүр өөртэйгөө холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангагдах ёстой. ü Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан тэдний үзэл бодолд зохих ач холбогдлыг өгөх ёстой. ü Өөрийн хууль, эрхзүйн тогтолцоонд нийцүүлэн энэ эрхийг шууд баталгаажуулах, өмнөх хуулиа эргэн харах , шинээр хууль боловсруулж баталснаар үзэл бодлоо илэрхийлэх эрх хэрэгжинэ. ü Гэвч хүүхэд энэ эрхээ заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй. Оролцох эсэх нь хүүхдийн сонголт байдаг. Насанд хүрэгчдийн зүгээс шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгч шийдвэр гаргах бололцоогоор хангах нь зүйтэй. ü Хүүхэд нь өөрөө өөрийнхөө амьдралыг шууд хариуцахгүй, насанд хүрэгчдийн анхаарал халамжид амьдардаг боловч өөрийн амьдралд нөлөө үзүүлдэг бүх асуудлаар үзэл бодлоо илэрхийлж оролцох эрхтэй. ü Хүүхдийг үзэл бодлоо илэрхийлэх чадваргүй хэмээн урьдчилан бодож өөрийнхөө үзэмж, төсөөллөөр дутуу үнэлж болохгүй. ü Хүүхэд өөрийн үзэл бодлоо төлөвшүүлэх чадвартай бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хүлээн зөвшөөрдөг боловч өөрөө энэ чадвараа батлах албагүй. ü Үзэл бодлоо илэрхийлэхэд насны ялгаа байх ёсгүй. ü Хүүхдийг багаас нь эхлэн иргэний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд туршлага олж авахад нь туслахад оролцох эрхийн хэрэгжилт маш чухал. ü Үгээр илэрхийлж чадахгүй байх үедээ ч хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг гэдгийг онцгой анхаарах ёстой. ü Хүүхэд өөртэй нь холбоотой бүх асуудлаар бүрэн ойлголт, мэдлэгтэй байх шаардлагагүй хэдий ч хүүхэд тухайн асуудлаар өөрийн үзэл бодолтой байх эрхтэй. ü Засгийн газар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхэд бэрхшээлтэй тулгарч буй хүүхдүүдийг эрхээ хэрэгжүүлэхэд нь баталгаа гаргах үүрэг хүлээдэг. ü Хүүхэд үзэл бодол, үнэлэлт дүгнэлттэй байж, түүнийгээ ямар ч дарамт шахалтгүй илэрхийлэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх эсэхээ өөрөө шийднэ. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооны 12 дугаар Ерөнхий зөвлөмжөөс: ü Хүүхдийг зохисгүй нөлөөлөл дарамтад оруулах, мэхэлж, өөрийн сонирхолд нийцүүлэн ашиглахыг хориглоно. ü Чөлөөтэй гэдэг нь мэдлэгийн цар хүрээтэй холбон үзэх хэрэгтэй ба хүүхэд бусдын үзэл бодлыг бус зөвхөн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй гэж үзвэл зохино. ü Зайлшгүй гэж үзсэн тооноос хэтрүүлж хүүхдээс мэдүүлэг авахыг хориглоно. ü Сонголт, шийдвэр, үр дагаврыг хүүхдэд заавал мэдээлдэг байх ёстой. ü Хүүхдийн мэдлэгийн цар хүрээ нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд чанарын нөлөө үзүүлэхээр бол ямар ч тохиолдолд хүүхдийн үзэл бодлыг анхааралтай сонсох ёстой. ü Гэвч дан ганц сонсох нь хангалтгүй, хүүхдийн үзэл бодолд нухацтай хандах шаардлагатай. ü Хүүхдийн аливаа юмс үзэгдлийг ухаарч ойлгох түвшин биологийн настай хөдөлшгүй холбоотой бус юм. ü Төлөвшлийн байдал: Тухайн асуудлын цаад утга, холбогдлыг үнэлэн дүгнэх, ойлгох чадвартай байх, үзэл бодлоо бие дааж ул суурьтай илэрхийлэх чадварыг хэлнэ. ü Шүүх захиргааны ажиллагааны үеэр хүүхдийн оролцох эрх хэрэгжих ёстой. ü Шууд болон төлөөлөгчөөр эсвэл зохих байгууллагаар дамжуулан хүүхдийн оролцох эрх хэрэгжих ёстой. ü Гэвч, хүүхэд өөрийгөө өөрөө шууд илэрхийлэх нөхцөл бүрдсэн байхыг чухалчилна.
  • 10. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 18 19 “Оролцогч улсууд нь өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө. Энэ зорилгоор, хүүхдэд өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог олгоно.” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын 12 дугаар зүйл НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын 12 дугаар зүйлийн онцлох нэр томьёог тайлбарлах нь: “Өөрийн үзэл бодолтой байх чадвартай” – гэдэг нь бүх хүүхдийг өөрийн үзэл бодлоо ямар нэг хэлбэрээр илэрхийлэхийг дэмжих ёстойг хэлж буй бөгөөд түүний оролцоонд насны доод хязгаар гэж байхгүйг илэрхийлдэг. Бүр бага насны хүүхдүүд ч хүртэл өөрийгөө илэрхийлэх аргуудтай байдаг. Энэ зарчим нь бүх хүүхдүүдэд хамаарах бөгөөд үүнд охид, хөвгүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өөр соёл, өөр газраас гаралтай хүүхдүүд бүгд багтана. “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” – гэдэг нь хүүхдэд өөрийн үзэл бодлоо боловсруулах, илэрхийлэхэд цаг хугацаа, урам, дэмжлэг хэрэгтэй. Энэ нь хэрэв хүүхэд хүсэхгүй бол оролцохгүй байж болно гэсэн үг. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх нь эрх болохоос үүрэг биш. “Хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлаар” – Хүүхдэд хамааралтай шийдвэрийг олон өөр газар, янз бүрийн түвшинд гаргадаг. Шийдвэр өдөр бүр гэр бүл, сургууль, ажлын байранд, олон нийтийн дунд, шүүх болон захиргаа, үндэсний болон олон улсын түвшинд гарч байдаг. Үүнийг дэлгэрүүлэн дараах хуудаст танилцуулна. “Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан үзэх” – 12 дугаар зүйлд хүүхдийн хэлсэн бүхнийг шууд хүлээн зөвшөөрнө гэж заагаагүй ба мөн хүүхдийг юу дуртайгаа Хүүхдийг төлөөлж буй төлөөлөгч нь эцэг, эх – аль нэг нь, хуульч, нийгмийн ажилтан г.м байж болдог ч ямар ч тохиолдолд хүүхдийг төлөөлөх хүн хүүхэд хоёрын хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авах ёстой. ü Төлөөлөгч нь дан ганц хүүхдийн эрх ашгийг дээдлэн төлөөлөх үүрэгтэй. ü Хүүхдийн үзэл бодлыг төлөөлөн илэрхийлэхээр томилогдсон төлөөлөгчийн баримтлах зарчим, үг дамжуулах журам, дүрмийг боловсруулсан байх ёстой. ü Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэрэгжүүлэх алхмуудыг баталгаажуулсан байх ёстой. ü Үүрэг бүхий албаныхан хүүхдэд өөртэй нь холбоотой бүх асуудлаар, ялангуяа шүүх буюу захиргааны ажиллагааны шийдвэр гаргах явцад хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд гаргах шийдвэрт нь хүүхдийн үзэл бодол нөлөөлөх тухай мэдсэн байх ёстой. ü Хүүхэд шууд харилцах, төлөөллөөр дамжуулан харилцахаа өөрөө сонгох эрхтэйн дээр тухайн төлөөлөл сонголтын болзошгүй үр дагаврын тухай хүүхдэд мэдэгдэх ёстой. ü Шүүхийн үйл ажиллагаанд, хүүхдийг аль болох хаалттай шүүх хурлаар сонсох нь зүйтэй. ü Үйл явцын үр дүнг хүүхдэд мэдээлэх, түүний үзэл бодлыг хэрхэн харгалзсан талаар тайлбарлах ёстой. ü Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдсөн гэж үзвэл эрхээ шаардах эрхзүйн орчин бүрдсэн байхыг тус тус онцолсон.
  • 11. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 20 21 хийж болно гэж хэлээгүй. Харин хүүхдийн үзэл бодолд зохих ач холбогдол өгнө гэж заасан. Тэгэхээр хүүхдийн хэлсэн үгийг томчууд зүгээр л сонсох нь хангалтгүй, харин тэд хүүхдийн хэлсэн зүйлийн талаар бодож үзэн, өөрийн гаргах шийдвэртээ тусгах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэсэн үг юм. Хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзаагүй тохиолдолд, хүүхдэд эцсийн шийдвэрийн талаар болон яагаад хүүхдийн саналыг тусгах боломжгүй байсан талаар мэдээллийг заавал өгөх ёстой. “Хүүхдэд өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд үг хэлэх бололцоог олгох” – Энэ нь хүүхэдтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахад гэр бүлийн гишүүдээс өөр хүмүүс оролцох шаардлагатай тохиолдлуудыг хамруулж байгаа юм. Ийм нөхцөл байдалд өртсөн охид, хөвгүүдийн цөөн хэдэн жишээг дурдвал: Эцэг эхээсээ тусгаарлагдсан хүүхдүүд, гэмт хэрэг эсвэл хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулж байгаа хүүхдүүд, дүрвэгч хүүхдүүд, гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд гэх мэт олон хүүхдүүдийг хамруулж болно. Эдгээр нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх эрх нь “Өөрийн үзэл бодолтой байх чадвартай” бүх хүүхдүүдэд хамаарах ба насны доод хязгаар гэж байхгүй” хэмээн заагдсан. “Шууд, эсхүл төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан” – Боломжтой бүх тохиолдолд, хүүхэд хэрхэн оролцохыг хүсэж байгаагаа шийдэх боломжоор хангагдах ёстой. Хэрэв хүүхэд хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс төлөөлүүлэн сонгосон эсвэл хүүхэд өөрөө үг хэлэх боломжтой тохиолдолд, хүүхдийн үзэл бодлыг маш тодорхой илэрхийлж, хуваалцаж байх нь чухал. Төлөөллийн эрсдэл, болзошгүй үр дагаврыг хүүхдэд мэдээлж саналыг нь эхлээд сонсох хэрэгтэй. “Үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу” – гэдэг нь хүүхдийн оролцоог дэмжих үндэслэлээр шинэ эсвэл тусгай хууль, дэмжлэгийг бий болгох нь чухал бөгөөд, хүүхэд өөрөө шийдвэр гаргахад шууд эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох тохиолдолд, хүүхдийн үзэл бодолд ач холбогдол өгөх нь чухал гэсэн үг юм. Түүнчлэн энэ нь батлагдсан хууль тогтоомжууд нь хүүхдийн оролцоог хязгаарлаж эсвэл түүнд саад бэрхшээл учруулж болохгүй гэсэн үг. Хүүхдэд хамааралтай шийдвэрийг олон өөр нөхцөл байдалд, янз бүрийн зорилгоор гаргадаг. Жишээ нь: Гэр бүлд: “Гэр бүл”-ийг хүүхдийн оролцож эхлэх хамгийн тохиромжтой газар гэж үздэг. Гэр бүлийн хүрээн дэх оролцоо нь хүүхдийг өсөж, хөгжихөд нь, амьдралын туршлага олж авахад нь тусална. Хүүхдийг том болох тусам эцэг эх нь хүүхдэд гэр бүлийн хүрээнд шийдвэр гаргахад оролцох илүү олон боломжийг бий болгох ёстой. Хүүхдийн гэр бүлийн насанд хүрэгсэд хүүхдийг сонсож, хувцас, гутал гэх зэрэг зүйлийг худалдан авч өгөхдөө ч сонголт хийх боломж олгодог байх хэрэгтэй. Тухайлбал гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай төлөвлөгөө, орлого зарлага, хуримтлал ба зарцуулалт, хөдөлмөрийн хуваарь, нүүдэл, нүүдлээс гарах өөрчлөлтийн төлөвлөгөө гэх мэт асуудлаар шийдвэр гаргахад хүүхэд оролцох боломжоор хангагдах эрхтэй гэсэн үг. Хувилбарт асрамжийн хүрээнд: Хэрэв хүүхэд өөрийн эцэг эхтэйгээ амьдрах боломжгүй байгаа эсвэл хүүхдийг асардаг байгууллагад амьдардаг бол хүүхэд ч мөн адил өөрийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг гаргахад оролцох эрхтэй. Хүүхдийн талаар төлөвлөж буй төлөвлөгөөний тухай мэдээлэлтэй байх, энэ төлөвлөгөөний үе шат бүрд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангагдах ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд: Хүүхэд зөвхөн амьд явах, хөгжих, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлээд зогсохгүй хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргахад оролцох боломжоор хангагдах, эрүүл мэндийн бодлого, үйлчилгээг боловсруулахад оролцох эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийнхээ төлөө зөв сонголт хийхийн тулд эрүүл мэндийн болон эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл авах хэрэгтэй болно. Ийм мэдээллийг боловсруулахад оролцох, энэ мэдээллийг бусдад түгээхэд туслах боломжийг хүүхдэд олгох ёстой. Хүүхэд хүүхдэд зориулж буй эрүүл мэндийн үйлчилгээний бүхий л асуудлаар үнэлэлт, саналаа хэлэх эрхтэй.
  • 12. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 22 23 Боловсролын салбарт: Сургууль бол хүүхдийг болон хүүхдийн эрхийг хүндэтгэдэг газар байж хүний эрхийн соёлыг түгээх газар байх ёстой. Хүүхдэд өөрийнхөө сургууль дээрх шийдвэр гаргах үйл явцадоролцохболомжийголгохёстойбахүүхдийноролцоог дэмжих тогтолцоог сургууль дээр бий болгох ёстой. Жишээ нь сурагчдын зөвлөл, үе тэнгийнхний сургалт, сургуулийн удирдлагад сурагчдын төлөөллийг оролцуулах, сургуулийн дотоод дүрэм журмыг боловсруулахад хүүхдүүд насанд хүрэгчидтэй хамтран ажиллаж, тэрхүү дотоод журмыг хүүхэд, насанд хүрэгчид бүгд баримтлах ёстой гэх мэт. Хүүхэд сургуулийнхаа зан үйлийн хэм хэмжээний дүрэм болон бодлого, төсөв боловсруулахад оролцох, хянаж үнэлэх боломжоор хангагдах ёстой. Орон нутаг, олон нийтийн хүрээнд: Орон нутаг, олон нийтийн түвшинд хүүхдийн оролцооны олон боломжууд байдаг. Жишээ нь, хүүхдийн парламент эсвэл орон нутгийн олон нийтийн хүүхдийн зөвлөлүүд байж болно. Түүнчлэн хүүхэд өөрийн орон нутгийн төлөвлөлтөд оролцох боломжоор хангагдах эрхтэй. Тухайлбал сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, чөлөөт цагийн байгууламж, зам гүүр, эрүүл мэндийн төв гэх мэт. Энэхүү оролцох боломж гэдэгт хангалттай мэдээлэл өгөх, хүүхэдтэй ажиллах мэдлэг ба ёс зүйтэй ажилтан мөн хамаарна. Ажлын байранд: Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд шударга бус хандах эсвэл тэдэнд ямар нэг байдлаар хор хохирол учруулсан, эрхийг нь хангаагүй тохиолдолд тэд өөрсдийнхөө өмнөөс үг хэлэх эрхтэй. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалахад туслах бүлэг/байгууллагуудад нэгдэн орох эсвэл байгуулахад хүүхдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үндэсний болон орон нутгийн засаг захиргааны түвшинд: Засгийн газраас хүүхдийн оролцоог зөвхөн тусгай нөхцөл байдалд л байх зүйл гэж үзэж болохгүй. Уулзалт, зөвлөгөөн, үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байх ёстой. Хүүхдэд Засгийн газрын шийдвэрийг зөвхөн танилцуулаад зогсох биш хэрэгжүүлэх төлөвлөгөө болон үйл ажиллагааг боловсруулах, үйл явцыг хянах, үнэлэхэд оролцох эсвэл өөрчлөх боломжийг олгох хэрэгтэй. Түүнчлэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, мэдээлэл цуглуулах, төсөвлөх, төлөвлөхөд хувь нэмрээ оруулах боломжоор хангагдах ёстой. Хяналт, үнэлгээ хийхэд: Хүүхдэд зориулагдан боловсруулсан аливаа хөтөлбөр, төлөвлөгөө эсвэл үйл ажиллагааг үнэлэх үйл явцад хүүхэд оролцох ёстой. Хүүхдийн эрхийг хянах, хэрэгжүүлэхэд хүүхэд оролцох боломжоор хангагдах ёстой. Засгийн газраас хүүхдүүдийг болон тэдний эрхийг хэрхэн дэмжиж байгаа тухайгаа тайлагнах үйл явцад хүүхдүүдийг оролцуулах ёстой. Төрийн бус байгууллагууд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, тайлагнах үед ч мөн хүүхэдтэй нягт хамтран, тэдний оролцоог дэмжих ажиллах ёстой. Иргэний шүүхийн хүрээнд: Хэрэв шүүхээс хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах гэж байгаа бол хүүхэд энэхүү шийдвэрт өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Жишээ нь гэр бүл цуцлах, хүүхэд үрчлүүлэх үед эсвэл хүүхдийг эцэг эхээс нь тусгаарлах, тусад нь байрлуулах тохиолдолд хүүхдийг бүх үе шатанд сонсох ёстой. Үүнд нөхцөл байдлыг үнэлж байх үед, боломжит хувилбаруудыг боловсруулж байх үед, хүүхдийн ирээдүйд амьдрах гэр орныг шийдэх үед гэх мэт. Хүүхэд шүүхийн үйл явцын талаар мэдээлэлтэй байж, шаардлагатай тохиолдолд төлөөлөл авах ёстой. Хүүхдэд ээлтэй, ойлгоход хялбар мэдээллийг хүртээмжтэй байлгах ба шаардлагатай тохиолдолд эсвэл хүсэлт гаргасан нөхцөлд хуулийн зөвлөгөө авах боломжтой байх ёстой. ‘Хүүхдийн гэмт хэргийг шүүн таслах тогтолцоо’ гэдэг нь хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, хууль зөрчсөн гэж сэжиглэгдэж буй хүүхдийн асуудлыг шийдэх зорилгоор нийгмийн бий болгосон бүхий л хүмүүс, дүрэм журмыг хэлнэ. Шүүн таслах үе шатанд: Шүүн таслах бүхий л үе шатанд хүүхдийн үзэл бодлыг сонсох ёстой. Хүүхэд хууль эрх зүйн туслалцаа авах, орчуулагч авах, бүх шатанд нэр төрөө хамгаалуулах эрхтэй. Хэрэв хүүхдийг баривчлан саатуулсан тохиолдолд хүүхэд аюулгүй, хүүхдэд тохиромжтой газар байх ёстой. Хүүхдийг шүүхэд өөрт болсон явдлаа ярихыг хүчлэх ёсгүй.
  • 13. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 24 25 Хэрэв хүүхдийг буруугүй гэж үзсэн тохиолдолд, тухайн шийдвэрийг дахин хянаж, дахин авч үзэх боломжийг олгох ёстой. Шүүхийн үйл явц хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд оролцох боломжийг хангасан, юу болж байгааг ойлгож, учир утгатай оролцоход нь дэмжлэг үзүүлж байх ёстой. Хэрэв хүүхэд гэмт хэргийн хохирогч эсвэл гэрч болсон тохиолдолд тусгай хамгааллыг авах ёстой. Монгол Улс Хүүхдийн Эрхийн тухай хуулиараа оролцох эрхийн хамгаалалтыг дараах байдлаар баталгаажуулсан. Тухайлбал, Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн хүрээнд: Хүүхэд төрмөгцөө нэр авах, улсын харьяат байх эрхтэй бөгөөд хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд тухайн улсын харьяат болох асуудлыг хууль ба олон улсын гэрээгээр зохицуулна. Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай ҮЗЭЛ БОДОЛ, САНАЛАА ИЛЭРХИЙЛЭХ ЭРХТЭЙ. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй. Хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо амьдрах эрхтэй. Хүүхдийн хөгжих эрхийн хүрээнд: Хүүхдийн бие махбод, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд дараах эрх эдэлнэ: Үүнд: Хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших, оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах; шашин шүтэх, эс шүтэх; ХҮҮХЭД ЧӨЛӨӨТЭЙ БОДОЖ СЭТГЭХ, ӨӨРӨӨ ЭСХҮЛ БУСДААР ДАМЖУУЛАН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, МЭДЭЭЛЭЛ ХАЙХ, ХҮҮХДИЙН ОРОЛЦОХ ЭРХИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРХЗҮЙН ХАМГААЛАЛТ
  • 14. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 26 27 ХҮЛЭЭН АВАХ; ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЭРХТЭЙ бөгөөд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ. Хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд: Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй. Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. ХҮҮХЭД ЭРХЭЭ ЗӨРЧИГДСӨН ТОХИОЛДОЛД ӨӨРӨӨ БОЛОН ИТГЭМЖИТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨРӨӨ ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх: ХҮҮХЭД НАС, БИЕ, СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ, эвлэлдэн нэгдэх; өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох; өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх; хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах; хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Дээрх хууль, конвенц болон тэдгээрийн нэмэлт протоколыг Төрийн мэдээлэл сэтгүүл болон www.legalinfo.mn хаягаас үзнэ үү. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар, хүүхдийноролцохэрх,хөгжлийгдэмжихдээ,хүмүүжүүлэхдээ насанд хүрэгчид хүмүүжлийн эерэг аргыг баримтлах ба хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална. Үүнд: • Ялгаварлан гадуурхахгүй байх; • Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах; • Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах; • Хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах; • Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах гэх мэт. Хүүхэд оролцох эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн оролцох эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно.
  • 15. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 28 29 1992 онд Рожер Харт нь хүрээлэн буй орчны талаарх өөрийн судалгаан дээрээ үндэслэн оролцоо хэмээх ойлголтын анхны өргөн хүрээтэй тодорхойлолтыг гаргасан. Хартын тодорхойлолтын гол элемент нь шийдвэр гаргах үйл явц юм. Тэрээр оролцоог хүүхдийн төсөлд хамрагдах түвшин бүхий шаттай зүйрлээд, оролцоогүйгээс бүрэн оролцоо хүртэлх бүх шатлалыг дүрслэн үзүүлжээ. Оролцооны найман түвшинг тогтоогоод, үүнийгээ “Оролцооны шат” хэмээн нэрлэжээ. Дараах байдлаар хүүхдийг оролцуулсныг хүүхдийн жинхэнэ оролцоо гэж үзэхгүй юм. 1. Манипуляци хийх: Оролцооны энэ хэлбэрт хүүхдүүд асуудлын талаар ямар ч ойлголтгүй байх тул өөрсдийн оролцож буй үйл ажиллагааг ойлгодоггүй. Хүүхдүүдтэй асуудлыг зөвлөлдөх боловч дараа тэдний хуваалцсан санааг хэрхэн ашигласан талаар эргээд мэдээлэхгүй. Амьдрал дээр ийм жишээ олон тохиолддог нь харамсалтай. Хүүхдээс судалгаа авахдаа ямар зорилгоор авч байгаа, хэрхэн хэрэглэхийг зорьж байгаагаа танилцуулж, үр дүнгээ эргэн тайлагнах нь хэвшээгүй практик хэвээр байгаад Хүүхдийг Ивээх Сан зовниж байна. 2. Чимэглэл: Хүүхдийн оролцоо нь үзүүлэн тоглолт буюу тэднийг зүгээр л хамруулсан гэдгийг харуулах нэрийн төдий үзүүлбэр болно. Эрх бүхий албан тушаалтан иргэдтэй хийх уулзалтдаа хүүхдийг байлцуулах төдий оролцуулах, хүүхэдтэй холбоотой баяр, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэснээ, элдэв арга хэмжээнд хүүхдээр урлагийн үзүүлбэр хийлгүүлээд түүнийгээ хүүхдийг оролцуулсан гэж тэмдэглэх байдал тааралдсаар байна. РОЖЕР ХАРТЫН БОЛОВСРУУЛСАН ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ШАТЛАЛ Харин дараах түвшнүүдээс хүүхдийн оролцооны шатуудыг харж болно. 3. Мэдээлэл өгч даалгавар өгөх: Энэ нь жинхэнэ оролцооны эхний түвшинг илэрхийлнэ. Энэ шатанд хүүхдүүд төслийн чиглэлийг ойлгоно. Тэдэнд хамаатай шийдвэр хэн, яагаад гаргаж буйг мэднэ, тэдний үүрэг оролцоо нь утга учиртай байна. Тэдний хувьд ойлгомжтой болсны дараа төсөлд сайн дураар нэгддэг. 4. Зөвлөлдөх ба мэдээлэл: Энэ шатанд төслийг насанд хүрэгчид боловсруулан хэрэгжүүлдэг боловч хүүхэд төслийг сайн ойлгохоос гадна тэдний санаа бодлыг төсөлд нухацтай бодож үзнэ. 5. Томчууд санаачилж шийдвэрийг хүүхдүүдтэй хуваалцана: Төслийн санаачилгыг хэдийгээр насанд хүрэгчид гаргадаг ч хүүхэд залуустай хамтарч шийдвэр гаргана. 6. Хүүхэд санаачилж удирдах: Хүүхэд өөрсдийн төслийг бие даан санаачилж удирдахаас гадна насанд хүрэгчид хүүхдүүдийг өөрсдийн төслөө боловсруулахад нь оролцоотой байх боломж бүрдүүлэх. 7. Хүүхэд санаачилж томчууд хамтарч шийдвэр гаргах: Энэ түвшинд өөрсдийн боловсруулж буй, удирдах төсөл дээр хүүхдүүд насанд хүрэгчидтэй хамтарч ажиллана. Бүх шатны Хүүхдийн төлөө зөвлөлд хүүхдийг төлөөлж буй гэх эрэгтэй, эмэгтэй хүүхдийг байлцуулж байгаа харагддаг. Гэвч 1-рт, тэдгээр хүүхдүүд хүүхдүүдийн жинхэнэ төлөөллөөс хүүхдүүд өөрсдөө сонгосон төлөөлөл мөн эсэх тодорхой бус байдаг ба, 2-рт, хүүхдийн төлөөллийг оролцуулж байгаа бол тэднийг тухайн арга хэмжээг төлөвлөхөөс эхлэн оролцуулах байдал хангалтгүй, 3-рт хөтөлбөрийг бусад хүүхдийн төлөөлөл болж байгаагийн хувьд аймаг, сум, дүүрэг, хорооныхоо хүүхдүүдтэйгээ хуваалцах, тэднийхээ саналыг сонсох боловсруулах, төлөөллийн мэдээллээ бэлтгэх хугацааг олгодоггүй алдаа байна. Хүүхдийг энэ мэт ашиглах байдлаар оролцуулахаас зайлсхийх хэрэгтэй ба, энэ номд дурдаж буй зарчмуудыг баримтлан, Үндэсний хэмжээнд хүүхдийн жинхэнэ оролцоог дэмжих зорилтыг хангахын тулд хүүхдүүд, хүүхэдтэй ажилладаг хүмүүс төлөөллийн утга учрыг сайтар ойлгосон байх хэрэгтэй байна. Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүдээс, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс хүүхдүүдийн өөрсдийн гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу сонгогдсон хүүхдийн төлөөллийг тогтсон төсөвтэйгөөр байнга оролцуулдаг болгох саналыг Хүүхдийг Ивээх Сан дэвшүүлж байна. Үүнд бид, аймаг бүрийн Хүүхдийн төлөө зөвлөлд тухайн аймгийн сум бүрийн хүүхдийн төлөөллийн тогтмол оролцоог хангахыг санал болгож байна.
  • 16. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 30 31 Хүүхдийн оролцоонд тавигдах есөн зарчмыг Хүүхдийн эрхийн хорооны 12 дугаар ерөнхий зөвлөмжид дараах байдлаар оруулсан байдаг. Үүнд: ХҮҮХДИЙН ОРОЛЦООНД БАРИМТЛАХ ЁСТОЙ ЗАРЧИМ 1. ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ – Оролцоог дэмжин ил тод байдал ба мэдээллээр хангадаг байх шаардлагатай. Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бүрэн дүүрэн, хүртээмжтэй, нийгэм-соёлын харилцан адилгүй байдлыг харгалзан үзсэн, насанд нь тохирсон мэдээллийг өгөх ёстой бөгөөд тэдний үзэл бодлыг харгалзан үзэж, энэхүү оролцоог хэрхэн хангах, оролцооны цар хүрээ, зорилго, гарах нөлөөг тодорхойлох хэрэгтэй. • Хүүхдийн оролцоо нь маш тодорхой зорилготой байх; • Хүүхдүүд шийдвэр гаргалтад хэр оролцож байгаагаа ойлгох; • Оролцооныхоо үүрэг хариуцлагыг маш тодорхой ойлгосон байх; • Хүүхдүүд оролцооны зорилго чиглэлийг зөвшөөрсөн байх нөхцөлд оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүдэд оролцох эсэхээ шийдэхэд нь тус болохын тулд хөтөлбөрийн талаар хангалттай мэдээлэл өгсөн үү? • Зорилгодоо хүрэхдээ хүүхдийг төөрөлдүүлээгүй биз? • Тухайн төсөл, үйл ажиллагаагаараа та бүхэн чухам юунд хүрэхийг хүсэж байгаагаа хүүхдэд үнэн зөв мэдээлсэн үү? • Хүүхдэд ээлтэй байдлаар, тэдэнд ойлгогдох хэлээр мэдээлэл түгээсэн үү? • Хүүхдэд хэн ямар үүрэгтэйгээр дэмжин ажиллах ёстой талаар танилцуулсан уу? • Хүүхдийг сонссон уу? • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон уу? • Холбогдох хүн бүрд үүрэг, хариуцлагыг нь тодорхой тайлбарлаж, ойлгуулсан уу? • Аль үйл ажиллагаанд хэн оролцохыг нийт хүүхдүүдтэй зөвлөлдөхгүй шийдсэн юм биш биз? • Үйл ажиллагаа бүхэнд өмнө нь орж байсан хүүхдүүдийг л дахин дахин оролцуулж бусдад нь хардалт төрүүлдэг, өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Та ийм алдаа гаргаагүй биз? 2. САЙН ДУРЫН БАЙХ– Хүүхдийг хүсэл зоригийнхоо эсрэгээр үзэл бодлоо илэрхийлэхийг тулгах ёсгүй бөгөөд тэд хүссэн үедээ оролцохоо больж болно гэдгийг нь мэдээлэх хэрэгтэй; Хүүхдүүд оролцмоор байна уу үгүй юу гэдгээ сонгох бөгөөд үйл ажиллагаанаас хүссэн үедээ гарч болно. Хүүхдүүдийг хэзээ ч оролц, санаа бодлоо илэрхийл гэж шахах ёсгүй. • Хүүхдүүдэд оролцох эсэхээ шийдэх хугацаа өгөх бөгөөд зөвшилцлийн талаар мэдээлэл өгсөн; • Хүүхдүүд хүссэн үедээ хөтөлбөрт оролцохоос татгалзах эрхтэй гэдгээ мэддэг болсон; • Хүүхдийн бусад үүрэг хариуцлагыг /сургууль, гэр бүл, ажил ... г.м/ хүндэтгэж, цаг хугацааг тохируулах боломжтой нөхцөлд оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүд сайн дураараа оролцсон уу? • Тэдэнд оролцох эсэхээ шийдэх хангалттай хугацаа, мэдээлэл өгсөн үү? • Тэд хүссэн үедээ хөтөлбөрт оролцохоо болих боломжтой юу? 3. ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ – Хүүхдийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг санаа гаргах, үйл ажиллагаа санаачлах боломжоор хангах ёстой. Хүүхэдтэй ажилладаг насанд хүрэгчид тэдний гэр бүл, сургууль, соёлын болон ажлын орчиндоо оруулсан хувь нэмрийг нь үнэлэх зэргээр хүүхдийн оролцооны сайн жишээг урамшуулж, хүндэтгэж, дэлгэрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн тэд тухайн хүүхдийн амьдардаг нийгэм-эдийн засгийн, хүрээлэн буй орчны, соёлын нөхцөлийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаачилга гаргах боломж олгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ажилтнууд нь хүүхдийн ар гэр, сургууль, амьдралын соёлын нөхцөл байдлын талаар ойлголттой байж, мөн хүндэтгэх хэрэгтэй.
  • 17. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 32 33 • Хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож, хүндэтгэлтэй хандах; • Хүүхдийг төлөөлөгчөөр сонгох, үйл явц ардчилсан зарчимд тулгуурласан, идэвхтэй, арга хэмжээ нь хүртээмжтэй байх; • Өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэлтэй болгох арга замаар ажиллах нөхцөлд оролцуулах юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдөд нь туршлага хуримтлуулах, үзэл бодлоо илэрхийлэх боломж бий гэдгийг ойлгоно. • Насанд хүрэгчид оролцсон тохиолдолд хүүхдүүдэд хэзээд хүндэтгэлтэй хандахыг хүүхдийн оролцооны мэргэжилтнүүд, чиглүүлэгчид урьдчилан зөвлөсөн байх нөхцөлд оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүдийн сурах, ажиллах, тоглох, амрах г.м цаг завыг харгалзан үзсэн үү? • Хүүхдүүдийг үйл ажиллагаанд оролцуулахаар урихдаа хэзээ завтай байдгийг нь мэдэж авсан уу? • Хүүхдийн оролцоог тэдний амьдрал дахь гол томчууд, тухайлбал эцэг эх, асран хамгаалагчид, багш нар нь дэмжсэн үү? • Хүүхдүүдийг орон нутагтаа тустай зүйл санал болгож чадах хүмүүс гэдгийг санаж хүндэтгэлтэй хандсан уу? • Зохион байгуулж байгаа сургалт, судалгаа, хурал, уулзалтад хүүхдийг оролцуулахын тулд тэдний хичээлийг таслуулаагүй биз? 4. АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙХ – Хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй асуудлууд нь тэдний аж амьдралтай шууд хамааралтай байх ёстой ба мэдлэг, чадвартаа түшиглэн оролцох боломжоор хангах ёстой. Түүнчлэн хүүхэд өөртөө хамааралтай, чухал гэж тодорхойлсон асуудлаа тодруулж, авч үзэх нөхцөлөөр хангах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. • Хүүхдийн оролцож буй аливаа арга хэмжээ, хөтөлбөр нь тэдэнд туршлага хуримтлуулж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь бодит ач холбогдол өгөх; • Оролцооны аргачлал, арга зүй нь тухайн орон нутгийн талаар мэдлэг, практик дээр тулгуурлах; • Хүүхдүүдийг тухайн хөтөлбөрт оролцуулж, төлөөлөгчөөр сонгох шалгуур тогтоохдоо тэднийг өөрсдийг нь хамруулах; • Чадавх, сонирхолд нь нийцсэн, зохих түвшин, хурдтай арга замыг сонгоход хүүхдүүдийг өөрсдийг нь хамруулах нөхцөлд оролцуулах юм.
  • 18. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 34 35 Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа юу? • Хүүхдийн хөгжилд дэм үзүүлж байгаа юу? • Хүүхдэд мэдлэг, ур чадвар нэмэгдэх үү? • Өөрсдөд нь хамааралгүй үйл ажиллагаанд оролцлоо гэж томчууд хүүхдүүдэд ямар нэг дарамт шахалт үзүүлдэг үү? • Удирдамж, материалууд бэлтгэхдээ хүүхдэд хэрэгтэй, ач холбогдолтойг хянасан уу? 5. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙХ – Орчин, ажлын арга барилыг хүүхдийн чадамжид тохируулах хэрэгтэй. Хүүхдийг хангалттай бэлтгэгдсэн, итгэлтэй, үзэл бодлоороо хувь нэмэр оруулах боломжтой байлгахын тулд хангалттай хугацаа, нөөцөөр хангах хэрэгтэй. Хүүхдэд нас болон чадамжийнх нь дагуу өөр өөр түвшний дэмжлэг, оролцооны хэлбэр хэрэгтэй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хүүхдүүдийг хөтөлбөрт оролцуулахаар сайн бэлтгэсэн, тэд үйл ажиллагаанд их хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг батлахын тулд хүүхдэд ээлтэй аргачлалуудыг ашиглах хэрэгтэй. Оролцооны аргачлал, арга зүйг хүүхдийн нас, авьяас чадварт тохируулан боловсруулах нь зүйтэй. • Оролцооны аргачлалыг хүүхдүүдтэй хамтарч, эсвэл тэдэнтэй зөвлөлдөн боловсруулах • Томчууд нь хүүхдэд ээлтэй аргачлалыг дэмжих, ажлын арга замыг сонгох бололцоотой байх • Уулзалт хийх газар, үйл ажиллагаа явуулах байршил нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон бусад цөөнхийн бүлэгт ээлтэй, хүртээмжтэй байх • Хүүхдүүдэд ээлтэй хэлбэрээр хангалттай хүртээмжтэй мэдээлэл өгсөн байх нөхцөлд оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүдэд ээлтэй аргачлал, арга ашигласан уу? • Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг бий болгох, үүний дотор охид ба хөвгүүдийн нас болон чадварын ялгааг тэнцүүлэх аргуудыг ашигласан уу? • Хүүхдүүдэд тохиромжтой газар уулзалтуудаа зохион байгуулж байсан уу? • Хөгжлийг бэрхшээлтэй хүүхдүүд эдгээр газарт очих боломжтой байсан уу? 6. ТЭГШ ХАМРУУЛСАН БАЙХ– Янз бүрийн хүүхдүүдийг тэгш хамруулсан байх ёстой ба нийгэмд байдаг ялгаварлалын хэлбэрүүдээс зайлсхийж, янз бүрийн хүүхдийг хүйс харгалзахгүйгээр оролцуулах боломж олгоход анхаарна. Хүүхдүүдийг ерөнхий нэг бүлэг гэж үзэж болохгүй бөгөөд оролцоо нь бүх хүүхдэд тэгш боломжийг ямар нэг хэлбэрийн ялгаварлалгүйгээр олгох ёстой. Түүнчлэн хөтөлбөрүүд нь бүх хүүхдэд соёлын хувьд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бүх хүүхдэд оролцох боломж олгож, хүүхдийн оролцооны аливаа хөтөлбөр ялгаварлан гадуурхах үзлээс ангид байх хэрэгтэй. Оролцож буй бүх хүүхдийн зан заншил, соёлд ажилтнууд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. • Хүүхдүүдийг нас, арьсны өнгө, арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад санаа бодол, нийгмийн гарал, эд хөрөнгө, хөгжлийн бэрхшээл, төрсөн болон бусад байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх; • Орон нутгийн бүх хүүхдэд туслах боломж бүрдүүлэхийн тулд оролцооны үйл ажиллагаанд бүх давхаргын хүүхдүүдийг хамруулахыг зорих; • Оролцооны үйл ажиллагаа нь янз бүрийн бүлгийн хүүхдүүдийн хэрэгцээ, хүлээлт, нөхцөлд байдалд хариу арга хэмжээ авахуйц хангалттай уян хатан байх; • Насны хязгаар, хүйс, хүүхдүүдийн авьяас чадавх болон бусад янз бүрийн хүчин зүйлийг харгалзан үзэх; • Ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс ангид байх нөхцөлд оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа юу ? • Өөрсдөд нь хамааралгүй үйл ажиллагаанд оролцлоо гэж томчууд хүүхдүүдэд ямар нэг дарамт шахалт үзүүлдэг үү? • Тухайн үйл ажиллагаа хүүхдүүдийн чадвар, сонирхолд ашиг тусаа өгч байна уу? 7. СУРГАЛТААР ДЭМЖИХ – Хүүхдийн оролцоог үр дүнтэй байлгахын тулд сонсох, хүүхэдтэй хамтарч ажиллах, хүүхдүүдийг чадамжийнх нь хүрээнд үр дүнтэйгээр оролцуулах чадвар олж авах зэргээр насанд хүрэгчид бэлтгэлтэй, чадвартай, дэмжлэгтэй байх хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдөө үр дүнтэй оролцоог хөгжүүлэх тал дээр сургагч багш, чиглүүлэгчийн хувиар оролцож болно; хүүхдүүд тухайлбал өөрсдийн эрхийг хангахад үр дүнтэйгээр оролцох чадавхаа бэхжүүлэх, уулзалт зохион байгуулах, санхүүжилт олох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах, олны өмнө үг хэлэх, нөлөөлөл сурталчилгаа хийх чадвараа дээшлүүлэх сургалт авах хэрэгтэй. • Бүх ажилтан, зохион байгуулагчид хүүхдийн оролцоонд мэдрэмжтэй хандаж, хүүхдийн оролцооны ач холбогдол болоод байгууллагынхаа үүрэг даалгаврыг ухамсарлан ойлгох;
  • 19. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 36 37 • Оролцооны аргачлал, практик эзэмшүүлэхийн тулд ажилтнуудаа зохих ёсны сургалтад хамруулж, хэрэглэх зүйлс болон бусад боломжоор хангах; • Ажилтнуудаа идэвхтэй дэмжихийн сацуу хянаж, оролцооны туршлагыг нь үнэлэх; • Тулгарсан асуудлыг бүтээлч байдлаар шийдвэрлэхийн тулд оролцож буй хүүхдүүдийн талаарх аливаа санаа бодол сэтгэл түгшээсэн асуудлыг ажилтнууд илэрхийлэх боломжтой байх; • Мэргэжлийн онцгой ур чадвартай буюу туршлагатай хүмүүсийг сонгон шалгаруулж, ажилд авах, мөн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн тулд бусадтай харилцан туршлага солилцуулах; • Ажилтнууд хоорондоо, ажилтнууд болоод удирдлагууд хоорондоо зохих журмын дагуу харилцан хүндэтгэлтэй, үнэнч шударга харилцаж байх нөхцөлд хүүхдийг оролцуулах юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхэдтэй ажиллах зохих ёсны чадвар, мэдлэгийг ажилтнууддаа олгосон уу? • Хүүхдийн оролцоог хөхүүлэн дэмжих итгэл албан хаагчдад байгаа юу? • Ажилтнууд хүүхдийн оролцоог нийгэмд, нийтийн дунд үр дүнтэйгээр дэмжиж чадах уу? 8. АЮУЛГҮЙ, ЭРСДЭЛД МЭДРЭМТГИЙ БАЙХ– Хүүхдүүдтэй ажиллаж буй томчууд нь хүүхдүүдэд санаа тавих үүрэгтэй. Хүүхдүүд хүчирхийлэл, мөлжлөгт өртөх болон оролцооны явцад тулгарч болзошгүй аливаа сөрөг үр дагаврын эрсдэлийг бууруулахын тулд ажилтнууд чадах бүх арга хэмжээгээ авах ёстой. • Хүүхдийн оролцооны явцад хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг эн тэргүүнд тавьж, зохион байгуулах шаардлагатай байх • Хүүхдүүд хүчирхийллээс ангид аюулгүй байх эрхтэй гэдгээ, шаардлагатай тохиолдолд хандах газраа мэдэж байх • Оролцооны явцад хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зохицуулах асуудлуудыг чадварлаг, мэдлэгтэй ажилтнуудад даалгах • Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, хариу арга хэмжээний төлөвлөгөө бэлэн байх • Оролцооны зохион байгуулж буй ажилтнууд нь хүүхэд хамгаалах тодорхой арга, стратегитай байна. Энэ стратегиа ажилтнууддаа сайн түгээж, ойлгуулсан байх
  • 20. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 38 39 • Байгууллагын ёс зүйн дүрэм, хүүхэд хамгаалах аливаа бодлогын дагуу хууль эрхзүйн болон ёс суртахууны хариуцлага хүлээнэ гэдгээ ажилтнууд хүлээн зөвшөөрөх • Хүүхдүүдийн гаргасан мэдээллийг ашиглахдаа ажилтнууд тэднээс зөвшөөрөл авах, нууц гэсэн мэдээллийг хэзээд хамгаалах • Оролцооны үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүд итгэлтэйгээр гомдол гаргах боломжийг бүрдүүлэхийн тулд гомдол мэдүүлэх тухай журмыг албан ёсоор боловсруулах. Энэ журмын талаарх мэдээлэл бүх хүүхдэд ойлгогдох хэл, хэлбэрээр байх • Нэг ч хүүхдийн зураг, дүрс бичлэгийг өөрөөс нь болоод асран хамгаалагчдаас нь ямар нэг байдлаар зөвшөөрөл авалгүйгээр авч, нийтэлж, хэрэглэхгүй байх • Хариуцлага, аюулгүй ажиллагаа, аялал, мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой аливаа үүрэг хариуцлагыг тодорхой төлөөлж, үр дүнтэйгээр төлөвлөх хэрэгтэй гэсэн үг юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Хүүхдүүд хөтөлбөрт оролцохдоо аюулгүй байж чадах уу ? • Хүүхдүүдийг аюулгүй байлгах арга зам, тэдэнд учирч болзошгүй эрсдэл бий юу? • Хэрвээ тухайн үйл ажиллагаанд оролцож байхдаа аюул занал мэдэрсэн бол хаанаас тусламж эрэхээ хүүхдүүд мэдэж байгаа юу ? 9. ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙХ- Оролцооны үйл ажиллагаанд хамрагдсаных нь дараа өөрсдийнх нь үзэл бодлыг хаана, хэрхэн ашигласан, ямар нэг үр дүн гарахад нөлөөлсөн, дараа дараагийн үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах боломж байгаа эсэхийг хүүхдүүдэд тодорхой тайлбарлах нь зүйтэй. • Оролцооны үйл ажиллагааны аль болох эхний шатнаас эхлүүлэн хүүхдүүдийг хамруулах • Ажилтнууд болон түншүүд хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээх • Хяналт, үнэлгээний үйл явцад хүүхдүүд оролцохыг дэмжих • Үе тэнгийнхэн, орон нутгийн иргэд, бусад байгууллагатай оролцооны туршлагаа хуваалцахад нь хүүхдүүдийг дэмжих • Өөрсдийнх нь оролцооны үр нөлөө, үр дүн болон дараагийн аливаа алхмуудын талаар хүүхдүүдэд шуурхай, тодорхой мэдээлэл өгөх • Хамрагдсан бүх хүүхдэд мэдээлэл хүргэх • Оролцооны үйл явцын талаарх сэтгэл ханамж, өөрсдийнх нь санаа бодол тухайн үйл ажиллагааг сайжирч, амжилттай болоход хэрхэн нөлөөлсөн гэж үзэж байгааг нь хүүхдүүдээс асуух • Үнэлгээгээр дамжуулан илрүүлсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, цаашид анхаарах амлалт авах • Олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа цаашид оролцооны үйл явцыг сайжруулахад ашиглах хэрэгтэй гэсэн үг юм. Чиглүүлэгчийн үйлдлийг шалгах асуулт: • Дараагийн арга хэмжээнд оролцож, үнэлэх үйл явцад оролцоход хүүхдүүдийг дэмждэг үү? • Хүүхдийн санаа бодол, санал, тэд яагаад тайлбар хүсэж байгааг томчууд нухацтай авч үздэг үү? • Ямар нэг шаардлагыг нь, зорьсондоо хүрэхэд нь дэмжих тухай мэдээллийг томчууд хүүхдүүдээс авдаг уу?
  • 21. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 40 41 “Засаг дарга хүүхдийн төлөөлөлтэй уулзана гээд манай сургуулиас намайг сонгож, би тус үйл ажиллагаанд оролцсон юм. Хүүхдүүдээс тулгамдсан асуудал юу байна гэхээр нь шийдвэрлэх гэж байгаа юм байна гэж бодсон. Бид золбин нохойноос айгаад сургууль руугаа явахдаа тойруу замаар яваад заримдаа хичээлээсээ хоцордог. Бас өвөл айлуудын хөлдүү угаадас дээр халтирч уначих гээд хэцүү байдаг тухайгаа, гэр хороололд маань гэрэлтүүлэг байхгүйгээс их айдаг тухайгаа хэлж байсан. Түүнээс хойш 2 жил өнгөрсөн. Бидэнтэй ярилцаад юу ч шийдээгүй, томчууд зүгээр л сонсоод өнгөрдөг юм байна лээ.” - 12 настай бага сургуулийн сурагч охин О-гийн ярианаас Өмнөх хэсэгт та бүхэн хүүхдийн оролцооны зарчмуудтай танилцсан. Энэ хэсэгт бид хүүхдийн оролцуулахдаа гаргадаг түгээмэл алдаануудаас танилцуулж байна. Та бүхэн чухам яагаад алдаа гэж үзсэнийг хоорондоо хэлэлцээрэй. Ийм алдааг бүү давтаарай. ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХАД ГАРГАДАГ ЗАРИМ АЛДААНУУД “Хэвлэл мэдээллээс гадна сургууль дээрх мэдээлэл, бүх хүүхдэд хандсан мэдээллийг амьдралын боломжоосоо шалтгаалан авч байна. Мэдээлэл авсан хүүхдүүд оролцох боломжтой болдог. Хүүхдүүд төрийн байгууллагаас бие дааж өөрсдөө хүссэн мэдээллээ авч чаддаггүй. Хүүхэд ойлгохгүй зүйлээ асуухад томчууд уурладаг.” “Бүх хүүхдийн эрхийн төлөө”: Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он “Сургууль намайг бусад хүүхэдтэй адил хүлээн авсанд би эхлээд баярласан. Тэргэнцэртэйгээ сургууль руу орох гарах амаргүй байдаг... Өглөө унд уухаас жаахан зовно, учир нь сургуульд намайг бие засуулах хүн байхгүй шүү дээ. Би тэргэнцэр дээрээ ангийн хамгийн хойно суудаг. Миний сурлагыг багш нар шударгаар дүгнэдэггүй, миний ойлгоогүй зүйлийг тайлбарлаж өгдөггүй. Би өрөвдүүлэх бус бусад хүүхэдтэй адил суралцахыг, үнэлүүлэхийг бас оролцохыг хүсэж байна. “ - 12 настай, А охины ярианаас “Би багшийн үндсэн ажлынхаа дээр нэгэн төслийн хүрээнд байгуулагдсан хүүхдийн оролцооны бүлгийн багшаар давхар ажилладаг юм. Би өмнө нь хүүхдийг оролцуулсан бүх л үйл ажиллагааг хүүхдийн оролцоо гэж ойлгодог байлаа. Тэгээд урлагийн арга хэмжээ, спортын тэмцээн болон сайн үйлсийн аян зохион байгуулах, самбар гаргах зэрэгт хүүхдүүдийг оролцуулаад л би оролцоог нь дэмжчихлээ гэж боддог байсан. Гэтэл би хамгийн гол зүйлийг буюу хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, “иргэн болохуй”-г нь дэмжих, хүний суурь эрхийг дэмжих гэдэг үндсэн зорилгыг орхигдуулсан гэдгээ Хүүхдийг Ивээх Сангийн сургалтаас олж мэдлээ” ХИС-гийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хүүхдийн оролцоог дэмжих аргачлал” сургалтад оролцогч багш С-ийн сургалтын үнэлгээний хуудаст бичсэн бичвэрээс “Хүүхдийноролцоонызарчмуудзөрчигдөжбайна.Хүүхдийндуухоолойгхэлбэр төдий сонсож, хүлээн авах мөртөө ажил хэрэг болгохгүй байна. Хүүхдийг идэвхтэй, итгэлтэй иргэн болох явдлыг дэмждэг нийгмийн хүндэтгэлтэй ойлголт хандлага, томчуудын зүгээс шударга байдал үгүйлэгдсээр байгаад сэтгэл эмзэглэж байна. Хүүхэд үзэл бодол, үгээ хэлснийхээ төлөө зэмлэл хүртдэг учраас эмээдэг. Насанд хүрэгчид өөрсдийнхөө зохион байгуулж байгаа ажилд хүүхдийн хүслийг үл харгалзан оролцуулдаг. Томчуудын хүсэж буй арга хэмжээнд оролцохгүй бол зэмлэж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг зэрэг нь хүүхдийн оролцооны зарчмуудтай зөрчилдөж байна. Хүүхдийн оролцоог нас, хүйс, бие бялдар, зан төлөв, амьдралын боломжоос хамаарч тэгш бусаар оролцуулах явдал байсаар байна. Хүүхдийн оролцох эрхийг хязгаарласнаар хүүхэд эрхээ хамгаалуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, үзэл бодлоо илэрхийлэх, сонирхлынхоо дагуу хөгжих зэрэг олон боломжийг нь хааж байна. Хүүхдийн оролцох эрхийг эрх бүхий томчууд бодлого болоод өөрсдийн нөөцөөр тасралтгүй дэмжин туслах тал дээр хойрго байна. “Бүх хүүхдийн эрхийн төлөө”: Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он
  • 22. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 42 43 1. Нөхцөлийг нь бүрдүүлэх ü Хүүхдийн оролцоог чиглүүлэх хүмүүс нь сургалтад хамрагдан бэлтгэгдэж, мэдлэг, чадавх, хандлага зөв төлөвшсөн байх ба бэлтгэлээ сайтар хангасан байх ü Материаллаг орчин, орон зайг бий болгох. Хүүхдийн оролцооны танхим байгуулж, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад тэднээс асууж нийцүүлэн тохижуулах гэх мэт ü Хүүхэд хамгааллын бодлого, журамтай, түүнийгээ мөрддөг байх ü Хүүхдийн оролцооны чиглэлээр тодорхой бодлого, журамтай байх ü Хүүхэд оролцсоноороо эрүүл мэнд болон сэтгэл санааны тайван байдлын хувьд хамгаалагдсан байх ёстой. 2. Бүлгийг бүрдүүлэх ü Хүүхэд, эцэг эх, олон нийтэд мэдээлэл өгч, шийдвэрт иргэний хувиар оролцох боломж бололцооны талаар зарлах ü Орон нутгийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, ангилж, төлөөллийг жагсаалтаас санамсаргүй аргаар сонгон урилга хүргүүлэх, хүүхдүүдэд хэсгийн ахлагч нар хүргэж, эцэг эх хүүхдэд ач холбогдлын талаар ойлгуулан, хүүхдүүдийг ялгаварлалгүй тэгш оролцуулахын төлөө ажиллах, зөвшөөрсөн хүүхдүүдэд урам өгөх ü Хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүдийг хамт олон болоход дэмжих, хүүхдэд ээлтэй аргаар чиглүүлэх, мэдээлэл өгөх ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ҮЕ ШАТ
  • 23. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 44 45 3. Харилцан ярилцаж мэдээлэл солилцон хамтдаа шийдвэрлэх ü Хүүхдүүдийг хүүхдийн эрхийн талаарх мэдлэгээр чадавхжуулах ü Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтны дэмжлэгийг авч орон нутагтаа хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаар судлах, хүүхдүүдтэй уулзаж асуудал, шийдлийн талаар үзэл бодлыг нь сонсох ü Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийн, дүгнэж, төлөвлөгөө гаргахад нь туслан дэмжих ü Төлөвлөгөөгөө эргээд орон нутгийн хүүхдүүдэд хүргэн санал авахад нь цаг, нөөцөөр дэмжих ü Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаа орон нутгийн удирдлагуудад, танилцуулж жилийн төлөвлөгөө төсөвт тусгуулахад тусалж дэмжих 4. Хэрэгжүүлэх ü Төлөвлөгөөнд тусгагдсан өөрсдийн хийнэ гэсэн ажлаа хийхэд тусалж дэмжих ü Хүүхдийн оролцооны бүлгийн төлөөллийг орон нутгийн түвшний шийдвэр гаргах бүтцүүдэд (тухайлбал хүүхдийн төлөө зөвлөл, амьжиргааг дэмжих зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл) ажиллахад тусалж дэмжих 5. Хянах, үнэлэх ü Хүүхдүүд орон нутгийн төлөвлөгөөний хэрэгжилтэд ( хамтарсан багтай хамтран ажиллаж байгаа үйл явц гэх мэт) хяналт тавих боломжийг бүрдүүлж, тодорхой давтамжтайгаар эргээд мэдээлдэг байх ü Төлөвлөгөөний хэрэгжилтээ тодорхой хугацаанд хүүхдүүдтэй хамтран үнэлэх Эдгээр хяналтын хуудас нь хүүхдийн оролцоог хариуцлагатайгаар, жинхэнэ байдлаар дэмжиж, өмнө дурдагдсан алдаануудыг гаргахгүй ажиллахад танд тусална. Хүүхдэд зориулсан шалгах хуудас нь тодорхой хугацаанд үйл ажиллагаанд оролцсоны дараа хүүхдүүдээс асуух товч жагсаалт юм. Хэрэв бүх хүүхдүүд асуултад “тийм” гэж хариулсан бол энэ нь таны ажил зөв зам дээр байгааг харуулж байна. Сайн байна! Та эхлээд хүүхдүүдээс асуулт тус бүрд өөрөө бие даан хариулахыг хүсэж, дараа нь бүлгийн хэлэлцүүлэг хийгээрэй. Энэ үед та хариу арга хэмжээний талаар сайн ойлгож авна. Насанд хүрэгчдэд зориулсан шалгах хуудас нь таны хүүхдийн оролцоог дэмжиж ажиллаж байгаа чинь яг жинхэнэ оролцоо мөн эсэхийг тодруулах зорилготой. Ажил эхлэхийн өмнө ба дараа нь ашиглаж болох ба та энэ чиглэлээр зөв зам дээр явж байгаа эсэхээ үүгээр шалгаж болно. Хэрэв та эдгээр асуултын ихэнхэд “тийм” гэж хариулж чадвал та зөв зам дээр байгаа нь гарцаагүй. Хэрэв таны хариулт дунд “үгүй” олон байвал хандлага, аргаа өөрчлөх талаар бодож үзнэ үү. ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ШАЛГАХ ХУУДАС
  • 24. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 46 47 • Хүүхдийн бүлэг тогтмол уулздаг уу? • Бүлгийн үйл ажиллагааны талаар чи хангалттай мэдээлэл авдаг уу? • Уулзалтын цаг чамд тохиромжтой, уулзалт болох газар очиход хялбар, уулзалт хийхэд тохирсон байдаг уу? • Бүлгийн шийдвэр гаргалтад чи оролцдог уу? • Бүлэг ямар үйл ажиллагаа явуулахаа шийдэхэд чи оролцдог уу? • Үйл ажиллагааны талаар чиний санал бодлыг асуусан уу? • Чи бүлгийн үйл ажиллагаанд дуртай юу? • Бүлгийн уулзалт, үйл ажиллагаанд чи чөлөөтэй байж чаддаг уу? • Чиний үзэл бодлыг сонсдог уу? • Хүүхэд бүрд тус бүлгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог уу? • Бүлгийн бүх үйл ажиллагаа нөхөрсөг уур амьсгалд явагддаг уу? • Чиний оролцоод хийж байгаа үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлт гаргах уу? • Хүүхдийн эрхийн тухай чи мэдэх үү? Эрх нь зөрчигдвөл хэнд хаана хэрхэн хандахаа мэддэг үү? • Чи өөрийн хариуцлагын тухай мэдэх үү? • Уулзалт, үйл ажиллагааны үеэр чамд аюулгүй санагддаг уу? • Чамайг тус бүлгийн гишүүн байхыг эцэг эх чинь дэмждэг үү? • Чи гэр бүлийнхээ шийдвэр гаргалтад оролцдог уу? • Өөрсдийн төлөөллөө сайн дураар оролцдог уу? • Та нар төлөөллөө хэрхэн сонгодог вэ? • Чамд мэдээлэл урьдчилан өгч бодож шийдвэр гаргахад чинь хугацаа олгодог уу? • Чиний үзэл бодолд хэр ач холбогдол өгдөг вэ? • Мэдээллээ хэрхэн нийт хүүхдэд хүргэдэг вэ? А. Хүүхдэд зориулсан шалгах хуудас Жинхэнэ оролцоо мөн үү? • Хүүхдүүд тогтмол уулздаг уу? • Хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг үү? • Хүүхдүүд өөрсдийнхөө эрхийг мэддэг үү? • Хүүхдүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ойлгодог уу? • Хүүхдүүд холбогдох мэдээлэл авах боломжтой юу? • Хүүхдүүд бүлгийнхээ зорилгыг тодорхойлоход оролцдог уу? • Хүүхдүүд өөрсдийнхөө үйл ажиллагааг төлөвлөж, санаачилдаг уу? • Хүүхдүүд шийдвэр гаргадаг уу? • Хүүхдүүд хянаж үнэлж, дүгнэдэг үү? Хүүхдэд чухал байж чадаж байна уу? • Асуудал, үйл ажиллагаа хүүхдүүдэд хамаатай юу? • Үйл ажиллагаа нь ахиц дэвшил гаргаж байна уу? • Хүүхдэд өөрчлөлт гарч байна уу? • Үйл ажиллагаа нь хүүхдийн мэдлэг, туршлага дээр тулгуурладаг уу? Хүүхдэд хүндэтгэлтэй ханддаг уу? • Насанд хүрэгчид бүх хүүхдэд анхаарал тавьж, тэдний нэрийг мэддэг үү? • Насанд хүрэгчид хүүхдүүдийн санаа бодлыг сонсдог уу? • Насанд хүрэгчид хүүхдийн үзэл бодолд ач холбогдол өгч, үнэлдэг үү? • Насанд хүрэгчид хүүхдүүдийн хүлээлт, асуулт, хүсэлтийг ойлгож, хариу өгөхөд цаг хугацаа их зарцуулдаг уу? • Насанд хүрэгчид хүүхдүүдийн зөвлөгөөг дагаж мөрдөөгүй үед учрыг нь тэдэнд тайлбарладаг уу? Тэгш хамрагдалтыг дэмждэг үү? • Бүх хүүхдүүд хүйс, үндэс угсаа, эрүүл мэндийн байдал, шашин шүтлэг, төрсөн болон бусад байдал гэх мэтээс үл хамааран оролцох боломжтой юу? • Аль ч хүйсний хүүхдүүд адилхан оролцох бололцоогоор хангасан уу? Б. Насанд хүрэгчдэд зориулсан шалгах хуудас
  • 25. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 48 49 • Хүнд нөхцөлд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангах механизм бий юу? Бүлгийг тэдгээр хүүхдүүд удирдан чиглүүлдэг тохиолдол байна уу? • Янз бүрийн насны хүүхдүүд оролцож байна уу? Бага насны хүүхдүүдэд санал бодлоо хэлэх орон зай өгдөг үү? • Үйл ажиллагааг төлөвлөхдөө хүүхдийн чадвар, нөхцөл байдлыг харгалзан үздэг үү? Хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн үү? • Уулзах газар, цаг хугацааны талаар хүүхдийн санал бодлыг нь асуусан уу? • Хүүхдүүдийн бусад үүрэг хариуцлагыг хүндэтгэдэг үү? • Ашиглаж буй хэлийг бүгд ойлгодог уу? • Үйл ажиллагаа нь хүүхдийн чадавх, өөртөө итгэх итгэлийг бий болгох буюу нэмэгдүүлдэг үү? Сайн дурын байж чадах уу? • Хүүхдүүд өөрсдийн үүрэг, үйл явц, үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлтэй байдаг уу? • Хүүхдүүд оролцохгүй гэж хэлж чадах уу? Хамгаалагдсан уу? • Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах механизм бий юу? • Та оролцсоноосоо болоод гэр бүл эсвэл бусад насанд хүрэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг хүүхдүүдийг дэмжихэд бэлэн байна уу? • Насанд хүрэгчид хүүхдийн бүх асуулт, асуудал, бэрхшээлд хариу өгч, удирддаг уу? Насанд хүрэгчдийн дэмжлэг байгаа юу? • Эцэг эхчүүд хүүхдүүдийн оролцох зөвшөөрлийг өгсөн үү? • Хүүхдүүдийн оролцооны талаар насанд хүрэгчдийн дунд хэлэлцүүлэг явагдсан уу? • Насанд хүрэгчид хүүхдүүдэд тулгамдаж буй, тэдний анхааралд өртөж буй асуудлаар уулзалт, хэлэлцүүлэгт оролцдог уу? • Насанд хүрэгчид хүүхдийн эрхийн талаар мэддэг үү? • Насанд хүрэгчид тэдний үүрэг, хариуцлагыг ойлгодог уу?
  • 26. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 50 51 Зөвлөлдөх, хамтарсан, хүүхэд удирдлагатай гэсэн хүүхдийн оролцооны 3 түвшин байдаг. ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ТҮВШИН а/ Зөвлөлдөх оролцоо гэдэг нь хүүхдийн амьдрал, туршлагыг ойлгож, мэдлэг хуримтлуулах эсвэл хөтөлбөрийн загвар гаргах зорилгоор хүүхдийн санал бодлыг сонсох гэсэн насанд хүрэгсдийн үйлдлийг хэлнэ. Жишээ нь, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хууль эрх зүйн, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа дэмжлэг авах зэрэг олон талт хэрэгцээг илүү өргөн хүрээнд хангах үйлчилгээг үзүүлэхэд тэдгээр хүүхдүүдтэй зөвлөлдөн, саналыг нь сонсон үйлчилгээндээ тусгаж нэвтрүүлэх байж болно. Хүүхдүүд олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрхэн ашигладаг эсвэл хүүхдэд гэр бүл болон сургууль дээр нь ямар эрсдэл учирч буйг олж мэдэх эрдэм шинжилгээний судалгааны ажил байж болно. Үүрэг хүлээгчид хүүхдүүдтэй нийгмийн асуудлын талаар зөвлөлдөж болно. Төрийн бус байгууллагууд хүүхдүүдтэй бие махбодын шийтгэл эсвэл орон нутгийн сургуулиуд дахь ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар зөвлөлдөж болно. Зөвлөлдөх оролцоог дараах төрлийн аргуудаар хэрэгжүүлж болно: • Насанд хүрэгчдийн санаачилсан • Насанд хүрэгчдийн удирдсан • Хүүхдийн үзэл бодол нь үнэ цэнэтэй, хувь нэмэртэй болохыг хүлээн зөвшөөрсөн • Хүүхдийг үр дүнд нөлөөлөх боломжоор хангасан аргууд гэх мэт. Зөвлөлдөх оролцоо нь хүүхдийн төлөө хийгдэх аливаа ажлыг хүүхдийн саналыг сонссоноор хүүхдэд илүү өгөөжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгддэг. б/ Хамтарсан оролцоо гэдэг нь тодорхой хөтөлбөрийг бий болгоход тулгарсан асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ. Хөтөлбөр юуг хэрхэн хийх хэрэгтэйг боловсруулахад туслуулахаар хүүхдүүдийг оролцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондох түншлэлийг энэ оролцоо хангадаг. Хүүхдүүдийн оролцоогүйгээр анхан шатны шийдвэр гаргасан хэдий ч хүүхдүүдээс дэмжлэг авдаг. Хүүхдүүд нь шийдвэрийн хэрэгжилтэд хамтран ажиллагч болж өгдөг. Хүүхдүүдийн гомдлыг шийдвэрлэх байгууллага нь насанд хүрэгчдийн удирдан явуулж буй байгууллага байдаг бөгөөд үүнд хүүхдүүд байнга мэдээлэл өгч, нөлөөлдөг байна. Энэ арга замаар, хамтарсан оролцооны хэлбэр нь байнга идэвхтэй оролцох боломжоор хангадаг. Үүнийг дараах хандлагуудаар тодорхойлж болно: • Насанд хүрэгчид санаачилсан • Хүүхдүүдтэй түншилсэн • Үр дүн болон явцыг сорих эсвэл түүнд нөлөөлөх эрхийг хүүхдүүдэд олгох • Хүүхдүүдийн өөрөө чиглүүлсэн гэх мэт Хамтарсан оролцоонд хүүхдийг, судалгаа хийлгэх, тэгш эрхийн боловсрол олгох, зөвлөлдөх зэргээр оролцуулж болох ба бага хуралд оролцох, зөвлөл, хороонд төлөөлөгч хийхэд нь дэмжих гэсэн хувилбарууд ч байж болох юм. Гэр бүлийн, боловсролын, эрүүл мэндийн үйлчилгээний хүрээн дэх бие даасан шийдвэрүүд нь зөвлөснөөс илүү хамтарсан байж болох бөгөөд шийдвэр гаргах үйл явцад хүүхдүүдийг илүү оролцуулж болно. Зөвлөлдөх үйл явц – жишээ нь, • Асуудлыг тодорхойлох боломжийг хүүхдүүдэд олгох • Судалгааны арга зүйг хөгжүүлэх боломжийг өгөх • Судлаачдын үүргийг хүүхдүүдэд оноохыг зөвшөөрөх • Ирээдүйн хөгжлийн талаарх хүүхдүүдийн ойлголт, тайлбарын талаар хэлэлцэхэд хүүхдүүдийг оролцуулах зэрэг хамтын ажиллагаагаар хүүхдүүдтэй хийсэн судалгааны төсөл хийгдэж болно. в/ Хүүхэд удирдлагатай оролцоо гэдэг нь хүүхдүүд өөрийн гэсэн үйл ажиллагааг санаачлах, өөрийн өмгөөллийг хэрэгжүүлэх орон зай хийгээд боломжоор хангагдана гэсэн үг юм. Насанд хүрэгчдийн санаачилсан төсөл болон үзэл санаа, төлөвлөгөөг дагахын оронд тэд өөрийн гэсэн бүтэц болон байгууллагыг бий болгож, түүгээрээ дамжуулан өөрсдөд нь
  • 27. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 52 53 ямар асуудал хамгийн чухал вэ гэдгийг тодорхойлж, түүнийг шийдэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд удирдлагатай оролцоог дараах байдлаар тодорхойлж болно: • Хүүхдүүд өөрсдийн үйл ажиллагаагаа зохион байгуулахаар хамтардаг • Хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг өөрсдөө тодорхойлдог • Насанд хүрэгчид удирдагч гэхээсээ илүү сургагч нар байдаг • Хүүхдүүд үйл явцыг хянадаг Хүүхдүүдухуулгасурталчилгаа,ойлголтыгнэмэгдүүлэх,хүүхдийнхамгаалал, нийгмийн бодлогод нөлөөлөх, эсхүл нийтийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой өөрсдийн бүлэг болон байгууллагыг удирдан зохион байгуулах зэргээр үйл ажиллагаа бий болгож болдог. Хүүхэд удирдсан оролцоонд насанд хүрэгчдийн үүрэг нь хүүхдүүдийг зорилгоо биелүүлэхэд нь зааж сургах, мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг өгөх юм. Жишээ нь, хүүхдүүд бие даан үйл ажиллагаа явуулж болно. Үүнд сургууль сонгох, эрүүл мэндийн зөвлөгөө хайх, гомдол гаргах механизмыг ашиглах эсвэл шүүхээр дамжуулан өөрсдийн эрхээ ухамсарлах зэрэг орно. 1. Ямар асуудлууд байгааг олж мэдэх (Нөхцөл байдлын судалгаа) Зөвлөсөн: Хүүхдүүдийн санал бодлыг асууна. Гэвч мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийх дүр зураг, үйл явцыг насанд хүрэгчид удирдана. Хамтарсан: Судалгааны аргачлалыг дүрслэхэд хүүхдүүд хувь нэмрээ оруулах бөгөөд мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийхдээ тэдний санал бодлыг тусгана. Хүүхэд удирдсан: Хүүхдүүд асуудлыг тодорхойлохдоо бусад хүүхдүүдтэй нийлж бие даан судална. 2. Тэдгээр асуудлуудын талаар юу хийхээ шийдэх (Төлөвлөгөө) Зөвлөсөн: Гол асуудлуудыг тодорхойлоход хүүхдэд урган гарч ирэх асуудлуудыг төлөвлөгөөндөө анхааран авч үзнэ. Хамтарсан: Ямар хөтөлбөрийг хөгжүүлснээр ямар өөрчлөлт авчрах тал дээр хүүхдүүдийн санааг оролцуулна. Хүүхэд удирдсан: Ямар хөтөлбөрийг хөгжсөн байхыг хүсэж байгаа эсвэл ямар хөтөлбөрийг өөрчлөгдөхийг дэмжиж байгаагаа хүүхдүүд тодорхойлж, шийдвэрлэнэ. 3. Арга хэмжээ авах (Хэрэгжилт) Зөвлөсөн: Хүүхдүүдийг оролцохыг урина. Хамтарсан: Хүүхдүүд насанд хүрэгчидтэй хамтран ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцоно. Жишээ нь хөтөлбөр нь ямар үр дүнд хүрэх талаар харилцах, хөтөлбөрийн үйл ажиллагаануудад оролцох. Хүүхэд удирдсан: Хүүхдүүд хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах ба хэрэгжилтэд нь хариуцлага хүлээнэ. 4. Болсон зүйлийг тодорхойлох (Хяналт үнэлгээ) Зөвлөсөн: Хөтөлбөр нь зорилгодоо амжилттай хүрсэн эсэх талаар хүүхдүүдтэй зөвлөлдөнө. Хамтарсан: Хүүхдүүд насанд хүрэгчидтэй хамтран хөтөлбөрийг үнэлэх шалгууруудыг гаргаж ирэх бөгөөд хөтөлбөр нь зорилгодоо амжилттай хүрсэн эсэх талаар зөвлөлдөнө. Хүүхэд удирдсан: Хүүхдүүд юуг үнэлэхийг шийдэх бөгөөд насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр хөтөлбөрийн үнэлгээг хийнэ. ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ
  • 28. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 54 55 5. Дүгнэлт дээрх үйлдэл (Санал хүсэлт) Зөвлөсөн: Дүгнэлтийн үндсэн дээр ямар хариу үйлдэл хийх талаар хүүхдүүдээс санал асууна. Хамтарсан: Үнэлгээний үр дүнгийн талаар, энэхүү дүгнэлт нь ирээдүйд хөтөлбөрт ямар нөлөө үзүүлэх ёстой талаар насан хүрэгчид хүүхдүүдийг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн хийнэ. Хүүхэд удирдсан: Хүүхдүүд дүгнэлтийг эргэцүүлж энэхүү үр дүнгийн талаар насанд хүрэгчидтэй хуваалцах санал гаргаж ирнэ. Бүх хөтөлбөрүүдийн зорилго нь бүхэлдээ хүүхдүүдийг оролцуулах, эсвэл хүүхдүүдийг оролцуулсан үйл ажиллагаа нь л туйлын зорилго юм шиг авч үзэж бас болохгүй. Бүх хүүхдүүд хүүхэд-удирдсан хэв маягаар оролцох хүсэлтэй биш шүү дээ. Магадгүй насанд хүрэгчидтэй хамтрах, хамтарсан хэв маягийг илүүд үзэж болно. Хамгийн чухал нь ямарваа үйл явц, үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой, боломжтой оролцооны түвшинг нь хангах юм. Хөтөлбөр нь заавал тогтоосон нэг түвшиндээ үлдэх шаардлагагүй юм. Ялгаатай түвшний хооронд ихэвчлэн давхацсан харилцаа, шилжилт хөдөлгөөн хийж байдаг. Хөтөлбөр нь зөвлөх үйл явцаар эхлээд, хамтрах хэв маяг руу шилжих, эцэст нь хүүхдүүдийг итгэлтэй, ур чадвартай болоход нь өөрсдийн хөтөлбөр лүү орох орон зайг нь өгч ч болох юм. Жишээ нь: Орон нутгийн захиргаа хүүхдүүдэд улс төрийн үзэл бодол, төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгөхөөр шийдэж болно. Хүүхдүүд засгийн газрын талаар ойлголттой болсноор өөрсдөө зөвлөл эсвэл парламент байгуулж улс төрчдийн мэдээллийн талаар авч хэлэлцэх зэргээр илүү идэвх санаачилгатай, өөрийгөө илэрхийлэх хандлагатай болох юм. Хүүхдийн оролцооны түвшинг тодорхойлох хүснэгт Зөвлөсөн Хамтарсан Хүүхэд удирдсан Ямар асуудлууд байгааг олж мэдэх (нөхцөл байдлын судалгаа) Хүүхдүүдээс санал бодлоо хуваалцахыг хүсэх Хүүхдүүдийн амьдралд ямар асуудал байгааг олох явцад хүүхдүүдийг хувь нэмрээ оруулахыг хүсэх Хүүхдүүд бусадтайгаа өөрийн судалгаан дээр ажиллаж асуудлыг тодорхойлох Юу хийхээ шийдэх (Төлөвлөгөө) Хүүхдүүдийн тавьсан асуудлыг анхааралдаа авч төлөвлөх Ямар хөтөлбөрийг боловсруулах болон эрэмбэлэхийг шийдэхэд хүүхдүүд оролцох Хүүхдүүд ямар асуудал дээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа шийдэх Арга хэмжээ авах (Хэрэгжилт) Хүүхдүүдийг хөтөлбөрт оролцохыг урих Хүүхдүүд томчуудтай хамтран хөтөлбөрийг бий болгож хэрэгжүүлнэ Хүүхдүүд хөтөлбөрийг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хариуцна Гарсан ахицыг хэмжих (Хяналт үнэлгээ) Хүүхдүүд хөтөлбөрийн төлөвлөгөөг биелүүлсэн эсэхээ зөвлөх Хөтөлбөрийг хэрхэн үнэлэхийг хүүхдүүд томчуудтай хамтран шийднэ Хүүхдүүд юуг үнэлэх хэрэгтэйг тодорхойлж, томчуудын тусламжтайгаар үнэлгээний хөтөлбөрийг эхлүүлнэ Үр дүнгээ ажил хэрэгтээ тусгах (бусдад түгээх ба эргэх холбоо үүсгэх) Үр дүнд хэрхэн хариу арга хэмжээ авахад хүүхдүүдээс зөвлөгөө авах Үр дүнгийн үр дагаврын талаар томчууд болон хүүхдүүд нэгдсэн хэлэлцүүлэг хийж, ирээдүйн хөтөлбөрт тэд хэрхэн нөлөөлөхийг олох Хүүхдүүд үр дүнг тусгасан санаачилга гарган, томчуудтай үр дагаврыг хуваалцана
  • 29. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 56 57 Та хүүхэдтэй хэрхэн хамтран ажилласнаа дараах хүснэгтэд тэмдэглээрэй. • Зөвлөлдсөн гэдэг нь хүүхдүүдтэй ярилцаж, үзэл бодлыг нь асуусан, гэхдээ төсөл боловсруулах зөвлөлдөөнд оролцуулаагүй гэсэн үг. • Хамтран ажилласан гэдэг нь хүүхдүүд нөхцөл байдлын дүн шинжилгээний аргачлалыг боловсруулахад хувь нэмрээ оруулсан, хүүхдийн үзэл бодлыг сонссон, дүн шинжилгээ хийхэд оролцуулсан гэсэн үг. • Хүүхдээр хөтлүүлсэн, хүүхдийн санаачилгатай, хүүхдээр удирдуулсан гэдэг нь хүүхдүүд өөрсдөө үйл ажиллагааг санаачилж, удирдаж, хөтөлсөн гэсэн үг (насанд хүрэгсдийн дэмжлэг авсан байж болно). “хүүхдүүдийг оролцуулаагүй” “зөвлөлдсөн” “хамтран ажилласан” “хүүхдээр” Ямар асуудлууд байгааг олж мэдэх (нөхцөл байдлын судалгаа) Юу хийхээ шийдэх (Төлөвлөгөө) Арга хэмжээ авах (Хэрэгжилт) Гарсан ахицыг хэмжих (Хяналт үнэлгээ) Үр дүнгээ ажил хэрэгтээ тусгах (бусдад түгээх ба эргэх холбоо үүсгэх Оролцоог хэмжих гурван хэмжээс байдаг. Үүнд: 1. Хамрах хүрээ: Оролцоо ямар хүрээнд хүрч байна?, Хөтөлбөрийн хөгжил ямар шатанд байна?, Ямар хүүхдүүдтэй ажиллав? Яг юу хийв? Хүүхэд хэзээ, юунд, ямар түвшинд оролцож байна вэ? – Зөвлөлдөх, хамтарсан, хүүхэд удирдлагатай оролцооны аль нь болохыг тодорхойлно. 2. Чанар: Ёс зүйн болон үр дүнтэй, бодит стандарттай ямар түвшний оролцооны үйл явц нийцсэн бэ? Өөрөөр хэлбэл, хэрхэн үүнийг хийсэн бэ? Ёс зүйтэй, үр дүнтэй оролцоонд тавигдах есөн шалгуурыг хангасан эсэхийг тодорхойлно. 3. Үр дүн: Хүүхдийн оролцоог дэмжих бүлэг эсвэл байгууллага, хүүхдүүдийн гэр бүл болон хүүхэд залуучуудын оролцоонд ямар үр дүн гарсан бэ? Мөн хүүхдийн гэр бүл, нийгмийн, орон нутгийн болон Засгийн газрын түвшинд хүүхдийн эрхийн талаар өргөн хэмжээний ойлголт өгсөн эсэх? Яг ямар өөрчлөлт гарсан бэ? Оролцоот үйл ажиллагааны үр дүнд хүүхдийн өөрийнх нь хувьд болон эрхийнх нь хэрэгжилтэд гарсан өөрчлөлтийг, ахицыг үнэлнэ. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХЭМЖИХ НЬ
  • 30. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 58 59 Энд өгүүлэх 25 шалгуур үзүүлэлтийг бүрэн хэрэгжүүлж чадвал, нийгмийн бүхий л шатанд хүүхдийн тухай ойлголт, байр суурь, тэдний оролцоог хүндэтгэх байдалд томоохон өөрчлөлтийг хийж чадна. Тус шалгуур үзүүлэлтүүдийг 1) бүтцийн, 2) үйл явцын, 3) үр дүнгийн гэж гурав ангилж болно. Үр дүнгийн үзүүлэлтүүд нь бүтцийн болон үйл явцын арга хэмжээнүүд нь хүүхдийн амьдралд бодитой өөрчлөлтийг авчирч чадсан эсэхийг хэмжинэ. Үйл явцын үзүүлэлтүүд нь хийгдсэн үйл ажиллагаануудаар илэрхийлэгдэнэ. Тухайлбал, сургалтын танилцуулга хийх, зөвлөгөөний систем боловсруулах, мэдээллийн аян зохион байгуулах гэх мэт. Бүтцийн үзүүлэлтүүдэд хүүхдийн оролцох эрхийг тодорхойлох хууль журам, бодлогууд багтана. Үр дүнгийн үзүүлэлтүүдийг боловсруулахын тулд хүүхдүүдийн туршлага, үйл ажиллагаанд чанарын шинжилгээ, судалгаа хийх хэрэгтэй болдог. Ингэснээрээ хүүхдийн оролцох эрхийг хангах чиглэлээр гаргасан хууль тогтоомж, бодлого нь амьдралд хэр үр дүнгээ өгч байгааг мэдэх боломжтой. Дараах чанарын судалгааг хийж болох юм. Тухайлбал, 1. Хүүхдүүд өөрсдийн эдлэх эрхээ хэр сайн мэддэг тухай 2. Орон нутгийнхаа хөгжлийн үйл явцад хэр оролцоотой байдаг талаарх хүүхдүүдийн өөрсдийн санаа бодол 3. Гэр бүлийн доторх шийдвэр гаргалтад өөрсдийнх нь нөлөө хэр байдаг талаарх хүүхдүүдийн санаа бодол Эдгээр чанарын судалгаа бүрд хамрагдсан хүүхдүүдийг нас, хүйс, газарзүйн байрлал, сургуульд сурдаг эсэх болон бусад хувьсагчаар ангилж авч үзвэл зохино. 1. Хүүхдийн оролцох эрхийг хамгаалах нь (бүтцийн ба үйл явцын үзүүлэлтүүд): Хүүхэд бүрийн дуу хоолойгоо өргөх эрхийг бататгах, түүний стандартыг тогтооход шаардагдах хууль журам, бодлогын багцыг агуулна. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх явдал нь зөвхөн тэдний ойр байгаа насанд хүрсэн хүмүүсийн сайхан санаагаар хязгаарлагдахгүйгээр ямар ч улс оронд хуульчлагдсан байх нөхцөлийг хангах ач холбогдолтой юм. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр дамжуулан хүүхдүүдийн санал бодлыг ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ? томчууд үнэхээр сонсож, хүлээж авч байгааг илрүүлэх боломжгүй ч оролцоог хангах чухал бүрдэл хэсгүүдийг багтаасан байгаа юм. 2 Оролцооны ач холбогдлыг таниулах ба оролцох эрмэлзэлтэй болгох (Үйл явцын үзүүлэлтүүд): Хүүхдүүдэд оролцох эрхтэй гэдгийг нь ойлгуулах, харин томчуудад хүүхдийн тэр эрхийг хангах талаар хангалттай мэдлэгийг өгөхийн тулд авах арга хэмжээ.Хүүхэд өөртөө ийм эрх байгааг мэддэггүй, ач холбогдлыг нь ойлгоогүй цагт хууль эрхзүйн шинэтгэл хийх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэх оролдлогууд бүтэлтэй болохгүй нь мэдээж юм. Үүний нэгэн адил, эцэг эхчүүд энэ эрхийг хүндэтгэж харьцсан цагт л эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. 3. Оролцооны орон зайг бүрдүүлэх (Үйл явцын үзүүлэлтүүд): Хувь хүн, бүлэг хүмүүс, олон нийт дор бүрнээ хүүхдийн оролцох эрхийг хангах таатай нөхцөл, тогтолцоог бий болгохын тулд авах арга хэмжээний цогц
  • 31. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 60 61 Хүүхдийн оролцох эрхийг хамгаалах Оролцох эрхээ мэдэх оролдлого, оролцох эрмэлзлийг хөхиүлэн дэмжих Оролцооны орон зай бий болгох 1. Үндэсний хууль тогтоомж болон үндсэн хуулиар оролцох эрхийг зааж өгсөн байх 2. Энэ асуудлаар хараат бус комиссар эсвэл омбудсманыг томилсон байх 3. Байцаан шийтгэх, шүүх үйл ажиллагааг ойлгоход хялбар, хүүхдэд ээлтэй байж болохоор зохицуулсан байх 4. Иргэний болон эрүүгийн хариуцлага тооцох үйл ажиллагаанд хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх 5. Хүүхдийн хөгжиж буй чадамжийг хүндэтгэх явдал нь хуулиар хамгаалагдсан байх 6. Төрийн үйлчилгээний өргөдөл гомдлын систем, өргөдөл гомдлыг шийдвэрлэх аргуудыг боловсруулсан байх 7. Асран хамгаалал шаардагдсан үед хүүхдүүд амьдралдаа нөлөөлөх шийдвэр гаргалтад оролцох эрхтэй байх 8. Хүүхдүүд сургуулийнхаа ардчилсан механизмд нэгдэх эрхтэй байх 9. Хүүхэд өөрийн гэсэн байгууллагыг байгуулах эрхтэй байх 10. Эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг хуульд зааж, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэхийг хуульчилж өгсөн байх 11. Боловсрол үнэ төлбөргүй, бас зайлшгүй байх 12. Хүүхдүүдийг хараат бус мэдээлэл авах өргөн хэмжээний эх сурвалжуудаар хангах 13. Төр засгийн мэдээ мэдээллийг хүүхдэд ээлтэй, ойлгомжтой байдлаар хүргэж чаддаг байх 14. Сургалтын хөтөлбөрт хүний эрхийн тухай хичээл багтсан байх 15. Хүүхдүүдтэй ойр ажилладаг мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид хүүхдийн эрхийн тухай сургалтад хамрагдсан байх 16. Эцэг эхчүүдэд боловсрол олгох хөтөлбөр хэрэгждэг байх 17. Хүүхдийн оролцоог хүндэтгэх хандлагын судалгаа хийгдсэн байх 18. Хууль тогтоох, бодлого үйлчилгээг боловсруулах явцад хүүхдүүдтэй зөвлөлддөг механизмтай байх 19. Төрийн бодлого үйлчилгээний чанар, хүртээмжийг хянаж үнэлэх механизмыг хүүхдэд ил болгосон байх 20. Үндэсний болон орон нутгийн засаглалын түвшинд хүүхдүүдийн төлөөллийг заавал байгуулах, түүнээс гадна хүүхдүүд өөрийн байгууллагаараа дамжуулан төлөөлүүлэх боломжтой байх 21. Орон нутгийн болон үндэсний хэмжээнд ардчилсан, хүүхдээр удирдуулсан байгууллагууд байгуулагдсан байх 22. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хүүхдүүд хэвлэл мэдээлэлтэй холбоо барих боломжтой байх 23. Сургуулиуд нь хүүхдэд ээлтэй, оролцоог эрхэмлэсэн байх 24. Хүүхэд эрүүл мэндийн үйлчилгээнийхээ мэдээллийг хувийн нууцад хамааруулах эрхтэй байх 25. Өөрийн чадавхын хэмжээнд авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай шийдвэрийг гаргах эрхтэй байх ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ОЙЛГОХ: Хүүхдэд болон орон нутагт гарч буй өөрчлөлтийг хэмжих аливаа арга, дүн шинжилгээнд тухайн улс орон, нутгийн соёл, эдийн засаг, нийгэм, улс төрийн орчин нөхцөлийг анхаарах хэрэгтэй. Нэг газарт ахиц дэвшил болох зүйл нь өөр нөхцөлд төдий дорвитой зүйл биш байж болно. ҮЗҮҮЛЭЛТҮҮД БОЛОВСРУУЛАХАД ХҮҮХДҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАХ: Шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад хүүхдүүд хувь нэмрээ оруулах боломжтой байх нь чухал. Улс орны ахиц дэвшлийг зураглахаар тодорхойлсон үзүүлэлтүүд нь урьд өмнө нь хүүхдүүдтэй хийж байсан олон зөвлөлдөөний өргөн цар хүрээний туршлагад, хүүхдийн оролцооны талаар өмнөх хүмүүсийн бүтээсэн мэдлэгт үндэслэсэн юм. ТООН БА ЧАНАРЫН ӨГӨГДӨЛ АШИГЛАХ: Хүүхдийн оролцоотой холбоотой олон үр дүн нь тоон гэхээс илүү чанарын өгөгдөлд тулгуурладаг. Тоон үзүүлэлт нь тоо хэмжээ буюу хувиар илэрхийлсэн мэдээлэл, тухайлбал сурагчдын зөвлөл бүхий сургуулийн тоо, эсвэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд байцаагдаж байгаа хүүхдүүд дотор өмгөөлүүлж байгаа хүүхдийн эзлэх хувь гэх зэрэг мэдээлэл байна. Харинчанарынөгөгдөлньхүүхдүүдийн олсон туршлага, сэтгэгдэл, амьдралд нь бий болсон нөлөөллийн тухай мэдээлэл байна. Жишээлбэл, эмч, сувилагч нар хүүхдийн үгийг сонсдог уу, хамрагддаг клуб нь үндэсний буюу орон нутгийн засаг захиргааны бодлогыг өөрчилж чадсан уу гэх зэрэг нь чанарын мэдээлэл болно. Ийм төрлийн өгөгдөл цуглуулах илүү бэрхшээлтэй байж болно. Гэхдээ огт боломжгүй зүйл биш бөгөөд хөтөлбөрийн харьцуулж болох үр дүнг төлөөлсөн чанарын өгөгдлийг цэгцтэй баримтжуулах нь хүүхдийн оролцоог дэмжих үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэхэд тустай, илүү утга төгөлдөр, баялаг мэдээллийн үүсвэр байдаг. ТОГТВОРТОЙ ҮР ДҮНД ИЛҮҮ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ: Оролцооны зарим үр дүн нь хүүхдийн амьдралд гарах урт хугацааны тогтвортой өөрчлөлттэй холбоотой байдаг ба богино хугацаанд үр нөлөөг нь хэмжих боломжгүй байдаг. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХЭМЖИХДЭЭ АНХААРАХ АСУУДЛУУД
  • 32. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 62 63 Хүүхдийн эрхийг дэмжиж ажилладаг байгууллагууд хандивлагчдыг урт хугацааны үр дүн гарах ажилд хөрөнгө оруулах чиглэлд ухуулан нөлөөлж ажиллахад түлхүү анхаарах хэрэгтэй байна. Жишээлбэл, хүүхэд, залуучууд гэр бүл дэх бие махбодын шийтгэлийг эцэс болгох аянд оролцох санал тавьж болно. Энэ бол маш удаан үйл явц байх нь дамжиггүй. Хуульд өөрчлөлт оруулахад он жилээр хүлээх төдийгүй, хууль гарсны дараа ч хүн амын хандлага, дадал заншилд өөрчлөлт ортол бүр ч олон жил хэрэгтэй. ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААНТАЙ НЬ УЯЛДУУЛАХ: Тухайн төсөл, хөтөлбөрийн зорилго ба үйл ажиллагаа, үр нөлөөгөөр нь бий болох өөрчлөлтийн хооронд шууд холбоо үүсгэх нь тэр бүр боломжгүй. Жишээлбэл, орон нутгийн хүүхдийн клуб бага насны охидыг эрт гэрлүүлэхийг таслан зогсоох ухуулга нөлөөллийн ажилд оролцож болно. Гэвч тухайн зорилтыг тойрсон илүү өргөн цар хүрээтэй аян явагдаж байж болно. Төр засгийн газар хуулиа өөрчилж, хуулийг зөрчсөн тохиолдолд хүндхэн шийтгэл ногдуулдаг болбол, эсвээс охидыг илүү найдвартай хамгаалах талаар цагдаагийнхны сургалтыг сайжруулбал, эдгээр өөрчлөлтийг юутай холбох вэ гэдгийг тодорхойлох нь бэрхшээлтэй байж болзошгүй. Цаашлаад хөтөлбөртэй холбоогүй гадаад хүчин зүйл үр дүнд ихээхэн нөлөөлдөг (эергээр бас сөргөөр) болохыг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, мэдээлэл технологийн хүртээмж нэмэгдэх, нийгэмд хямрал зөрчилдөөн гарах гэх мэт. ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ: Оролцооны үр дүн хүүхдэд ч, орон нутагт ч тэр бүр эерэг үр нөлөөтэй байдаггүй. Жишээлбэл, эрхээ шаардах аянд хүүхэд оролцох нь хэвлэл мэдээллээр тэдгээр хүүхдийг хурцаар шүүмжлэх, тухайн орон газраа нийгмээс гадуурхагдах, тэр бүү хэл баривчлагдах, цагдаагийн болон хамгаалалтын ажилтнуудын халдлагад өртөх гэх мэт эрсдэл дагуулж болно. Тиймээс гарч болох үрдагаврыгтооцонүйлажиллагаагаа төлөвлөх, анхны төлөвлөгөө гаргахдаа л асуудлыг урьдчилан тооцсон байх шаардлагатай. Аливаа сөрөг үр дагаврыг тэмдэглэн авч байх нь чухал. Тийнхүү тэмдэглэн авснаар бусад хөтөлбөрийн үед хүүхдүүдэд аюулгүй байдлаа хангах талаар илүү оновчтой зөвлөгөө өгөх, хүүхдийг санамсаргүй эрсдэлд өртүүлэхээс хэрхэн болгоомжлох, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийг боловсронгуй болгох талаар үнэтэй мэдлэг мэдээлэл болдог. Түүнчлэн оролцох боломж олгох хийгээд учирч болзошгүй эрсдэлийн тэнцвэрийг хангах талаар бодолцох нь чухал. Аливаа нөхцөл байдалд эрсдэлийн байвал зохих хэмжээг тогтоож чаддаг байх хэрэгтэй.
  • 33. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 64 65 ü Төсөл, хөтөлбөрийн эхлэлээс төгсгөл хүртэл, тэр бүү хэл үйл ажиллагаа дууссанаас хойш хянах үнэлэх үе шатад хүртэл хүүхдүүдийг хэрхэн оролцуулах талаар бодолцож, төлөвлөнө, оролцуулах ü Хүүхдүүдийн зөвшөөрлийг авсан байх ба хүүхдүүд үйл ажиллагааны аль ч шатнаас түдгэлзэж болно гэдгээ мэдсэн байх шаардлагатай. Түүнчлэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийг ч авсан байх ü Хүүхдүүдийг, ялангуяа эмзэг бүлгийн болон нийгмийн цөөнх бүлгийн хүүхдүүдийг саналаа хэлэх, тэдгээрийн мөрөөр авах арга хэмжээнд оролцоход нь дэмжиж ажиллах ü Төсөл, хөтөлбөрийн хүүхдийн оролцоотой холбоотой гарах эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээ авах ü Хий хүлээлт үүсгэхээс болгоомжлох, оролцсоны төлөөх эдийн болон бэлгэдлийн урамшлын асуудлыг шударга, ил тод аргаар шийдэх, энэ талаарх аливаа хүлээлтийг зөв зүйтэй зохицуулж ажиллах ü Охид, хөвгүүдэд хүртээмжтэй, нууцыг чандлан хадгалах мэдээллийн механизм ажиллуулж, хүүхдүүд дарамт хүчирхийллийн талаарх аливаа түгшүүрийг арилгаж, мэдээллийг хялбархан өгөх боломжоор хангах ü Тэдгээр гомдлыг нь холбогдох байгууллагад мэдрэмжтэй хүлээн авч шуурхай арга хэмжээ авч байх ü Төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих үүднээс хүүхдүүдэд хяналт шинжилгээний арга хэрэгслийг ашиглах чадвар олгож, итгэл төрүүлэх хэрэгтэй. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХЯНАЖ ҮНЭЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД ü Сэтгэл хамгийн ихээр зовоосон асуудлаа болон хүрэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлоход нь туслах үүднээс хүүхдүүдтэй хамтарч хүүхдэд мэдрэмжтэй үзүүлэлтүүд боловсруулах ü Үйл ажиллагааг хүүхдүүдийн боломжтой цагт, хичээл сургуулийг нь тасалдуулахгүй, гэрийн чухал ажил үүргийг нь цалгардуулахгүй цагт хийхээр төлөвлөх ü Хүүхэд, залуучууд хөтөлбөрт оролцсон үеийнхээ сөрөг туршлагыг айдасгүйгээр хуваалцах, шийтгүүлэх вий гэсэн болгоомжлолгүйгээр шүүн хэлэлцэх боломжоор хангасан аюулгүй орчныг бий болгоход анхаарах ü Үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхэд, залуучуудын нэрийг нууцлах, хувийн нууцыг хадгалах; гэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх аливаа мэдээлэлд мэдрэг байж, хүүхэд хамгааллын бодлогын холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллах ü Мэдээллийг хүйс, нас, арьс үндэс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, ХДХВ, нийгэм эдийн засгийн байдал, бусад холбогдолтой хүчин зүйлсээр ялган ангилах ü Хүүхдүүдэд оролцооны нь үр нөлөө, гаргасан шийдвэрийн нь үр дүн, дараагийн алхам, оролцооны нь үнэ цэний талаар цаг алдалгүй, ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөх ü Төсөл, хөтөлбөрийн ажлын үр дүнг оролцсон бүх хүүхдэд ойлгомжтой, хүртээмжтэй, эвсэг аргаар мэдээлж, хүүхдүүдийн санал сэтгэгдлийг цаашдын ажилдаа тооцож ажиллаж байх ü Байгууллага нь үнэлгээгээр илэрсэн аливаа алдааг хүлээн зөвшөөрч, сургамжид тулгуурлан хүүхдийн оролцооны ажлын арга туршлагаа цаашид сайжруулж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх ü Насанд хүрэгсэд хүүхдүүдийн эн тэргүүнд дэвшүүлсэн асуудал, зөвлөмжүүдийг хэрхэн ойлгож, бодлого, стратеги, хөтөлбөртөө хэрхэн тусгасан байдалд үнэлгээ хийх ü Хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэгийн тогтвортой байдлыг шүүн хэлэлцэж, хүүхдийн тухайн үеийн санаачилга, үйл ажиллагаа, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзлийн цар хүрээ, хязгаарлалтын талаар эргэн тодорхой мэдээлж байх ü Байнгын дэмжлэг үзүүлэх боломжгүй тохиолдолд дэмжиж чадах бусад байгууллагатай холбоо барихад мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
  • 34. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 66 67 ü Өөртөө болон хүүхдэд шударга хандаж үлгэрлэх ü Анхааралтай сонсогч байх ü Хүүхэдтэй ажиллахдаа үргэлж бэлтгэлтэй байх ü Хүүхэдтэй харилцах, хүүхэдтэй ажиллан, тэднийг дэмжихдээ өөрийнхөө нас, мэдлэг, туршлагаараа урьдчилан хүүхдийн чадварыг таамаглаж үргэлж дүгнэхээс татгалздаг байх ü Хүүхдэд боломж бололцоог бий болгохын төлөө ажиллаж, хувьсан өөрчлөгдөх, өсөн нэмэгдэх нөөцийг нь нээн илрүүлэхэд бэлэн байх ü Хүүхдийн оролцох үйл явц нь хөгжлийнх нь үйл явц учраас хүүхэд аливаа алдаа гаргах болон хүүхдийн үзэл бодол чиглүүлэгчийн үзэл бодлоос ялгаатай байхад хэдийгээр чиглүүлэгчийн зөв байсан ч тэвчээртэй хандаж хүүхдийн оролцооны зарчмуудыг баримтлан зөвлөн туслах ü Нөхөрсөг, тааламжтай, оролцоог дэмжсэн уур амьсгал бүрдүүлэх ü Ярилцлага, уулзалтын гол зорилгыг танилцуулах, үүнд оролцох эсэх нь тухайн хүний сонирхлын асуудал гэдгийг ойлгуулах ü Сул үг хэрэглэхгүйгээр, удаан, ойлгомжтой ярих ü Энгийн хариултыг дэлгэрүүлэхийн тулд, нээлттэй асуулт тавих чадвартай байх ü Хүүхдүүд хэлэлцэж тохирсон хариулттай санал нэг байгаа эсэхийг заавал лавладаг байх ü Тунгаан бодохыг зөвлөдөг байх ü Хүндлэн, итгэл найдвартай, шүүмжлэгч бус өнцгөөс харилцах ü Оролцоог дэмжсэн, харилцан ярианы аргыг хэрэглэх ü Харилцан ярилцагчдадаа үйл ажиллагаанд оролцох боломж бололцоо үргэлж байгаа гэдгийг ойлгуулах ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЧИГЛҮҮЛЖ БАЙГАА АЖИЛТНУУДАД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРЫН ЗӨВЛӨМЖҮҮД ü Уулзалт, ярилцлагын үеэр онцлон дурдагдсан санал зөвлөмжүүдийг бүгдийг зөв тэмдэглэж авсан эсэхийг нь лавлан асуух ü Ярилцлагад оролцогсдын өгсөн санал, мэдээллийг хэрхэн ашиглах болон дараагийн шатны үйл ажиллагааны талаар бодит мэдээлэл өгөх ü Хүүхдүүдийг тоглоом, хөгжим, жүжиг, спорт гэх зэрэг соёлын илэрхийллээс таашаал авах боломжтой байлгах. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг хэрэгжүүлэх нь бас үзэл бодлоо илэрхийлэхэд нь тус болдог. Хүүхдүүдэд таалагддаг спорт, тоглоомуудад оролцох боломжтой байх хэрэгтэй. ü Тогтмол цуглаж байх боломжтой байх хэрэгтэй. Энэ нь бие биеэсээ суралцах, эвийн хүчинд итгэхэд тустай. ü Бүх түвшний төрийн захиргааны байгууллагууд мөн хүүхдүүдийг хуралдаа урьж, тулгамдсан асуудлаа илэрхийлэхэд нь тусалдаг байх хэрэгтэй. ü Хүүхдүүдийн ар гэрийнхэн нь хүүхдийн оролцооны талаар мэдээлэлтэй байж, хүүхдээ санал бодлоо илэрхийлэхэд нь хэрхэн туслах талаар мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд болон аюулгүй байдлын үүднээс эцэг эхтэй нь холбоотой байх учиртай. ü Хүүхдийн байгууллагуудыг ардчилал, оролцоо, хүний эрх, хүүхдийн эрх, төлөөлөл, байгууллага удирдах гэх зэрэг сэдвийн мэдээллээр хангадаг байх хэрэгтэй. Эдгээр нь байгууллага дотроо болон хүүхдийн асуудлаар шийдвэр гаргаж байгаа бусад үйл ажиллагаанд хэрхэн илүү утга учиртай оролцох талаар ойлгож, суралцахад хүүхдийн байгууллагуудад тустай байх болно. ü Хүүхдийн байгууллагуудыг шударга бус, хууль бус үйл ажиллагаа, дадал заншлыг эсэргүүцэх зарчмын тухай мэдээллээр хангадаг байх хэрэгтэй. Хүүхдүүд бас амьдралд нь нөлөөлдөг хууль бус үйл ажиллагааг эсэргүүцдэг байх хэрэгтэй. ü Хүүхдүүд боловсрол олж байгаа үйл ажиллагаандаа оролцдог байх хэрэгтэй. ü Хүүхдүүд орон нутгийн “байгаль орчныг хамгаалах” төлөвлөгөө боловсруулахад оролцож, байгаль хамгаалахад үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. ü Хүүхдийн багш шиг нь биш найз нөхөр байх чадварыг эрхэмлээрэй. ü Хүүхэд оролцох эрхээ эдлэх үйл явцыг уйтгартай биш сонирхолтой болгоорой. ü Хүүхэд бүрийн оролцоог хангаарай. Зарим хүүхдүүд хэлэлцүүлгийн үеэр бүх л зүйлийг ярьж хэлэх хандлагатай, бас чадвартай байдаг. Энэ нь бусад хүүхдүүдийг хэлэх зүйлгүй болгож, оролцох ямар ч боломжгүй болгож орхидог. Тийм учраас хүүхэд бүрийг нэг удаа үг хэлэхдээ нэг л зүйлийг хөндөж хэлүүлээрэй. Хэлэгдэхгүй өнгөрсөн зүйл байвал хоёр дахь, эсвэл гурав дахь тойрогт нэмээд хэлж болно.
  • 35. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 68 69 ü Хөтөлбөр дундуураа бас дуу, тоглоом, соёлын үйл ажиллагаа оруулж өгөөрэй. ü Хүүхдүүд суусан байр, байрлалаа өөрчлөх боломжтой байх нь тэдэнд таатай байдаг. ü Хүүхдээр зураг зуруулах, жүжигчилсэн тоглолт тоглуулах гэхзэрэг зүйл хийлгээрэй.Тэдэнд тохиромжтой, сонирхолтой хувилбарыг эрэлхийлээрэй. ü Хүүхдийн өмнө шаардлагатай материалтайгаа, бэлтгэлтэй байж хамтран ажиллах нь хүүхдүүдийг хүндэлж байгаагийн нэг хэлбэр болдог. ü Хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байхдаа гар утсаараа ярихгүйг хичээгээрэй ü Хүүхдүүд юм асууж, бас бага сага зүггүйтвэл тэвчээртэй байгаарай. ü Хэзээ ч битгий хэн нэг хүүхдийг буруутай юм шиг сэтгэгдэл төрүүлж, нийт бүлгийн өмнө битгий зэмлэж байгаарай. ü Хүүхэд бүр үе тэнгийнхэн дотроо хүндлэгдмээр байдаг шүү дээ. ü Хүүхэдтэй уулзах газраа сайн бодолцоорой. ü Хүүхэд бүрийн саналыг анхаарч, бид нарын бүх хувь нэмэр хэрэг болох талаас нь хичээгээрэй. Хүүхэд бүрийн санал ач холбогдолтой шүү. ü Тайлбарлахдаа энгийн хялбар үгээр тайлбарлаарай. ü Шаардлагатай бол үзүүлэх аргаар тайлбарлаарай. ü Бүх идэвхжүүлэгч хүүхэд, залуучуудтай ажиллах туршлагатай байх хэрэгтэй. ü Ямар бүлэг, ямар насны, ямар чадвартай хүүхдүүдтэй ажиллах гэж байна гэдгээсээ шалтгаалж, тухайн бүлэгт аргачлалаа тохируулах хэрэгтэй. ü “Нэг хэмжээ бүгдэд таарна” гэсэн хандлагаар ажиллах нь насны болон нэмэлт хэрэгцээ бүхий хүүхдүүдэд таарахгүй гэдгийг ойлгоно уу. Жишээлбэл, асуумж авахдаа хүүхэд, залуучуудын томоохон бүлгийн ерөнхий саналыг авах гэж байгаа бол бичгийн чадвар муутай бүлгийн хүүхдүүд, асуумж бөглөхдөө бэрхшээлтэй тулгардаг хүүхдүүдэд зохицуулах хэрэгтэй. Зарим сэдвээр чанарын мэдээлэл илүү хэрэгтэй тохиолдолд, жишээлбэл өсвөр насны эцэг эхчүүдэд тохиолддог асуудлууд, орон нутгийн захиргааны халамжид байдаг хүүхдүүдэд учирдаг бэрхшээлийг судлахад фокус бүлгийн ажил тохиромжтой байж болно. ü Хүүхэдтэй ажиллахдаа хангалттай хугацаагаар бэлдээрэй. ü Хүүхдэд бас сургуулийн амралт, шалгалттай завгүй өдрүүд байдгийг насанд хүрэгсэд санаж анхаарах хэрэгтэй. Сургуулийн амралтын үе нь тоон өгөгдөл цуглуулахад хамгийн тохиромжтой цаг биш боловч сургуулийн амралтад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулбал үнэтэй чанарын мэдээлэл авах боломжтой. Гэхдээ танай байгууллагын хүн хүч хязгаарлагдмал байж болох тул шаардлагатай мэдээллээ авахад тань бусад байгууллага туслах боломж байна уу гэдгийг судлаарай. ü Нэг зангилаа асуудал бол тухайн дүүрэг, аймаг, сумын түвшинд орон нутагт суурилсан бусад байгууллагуудтай холбогдох боломж бий эсэх тухай юм. Зарим байгууллага үйлчилгээгээ хянан үзэх, төлөвлөхдөө хүүхэд, залуучуудтай ажиллах хэрэгцээ гардаг. Гэтэл хүүхэд, залуучуудыг хэт их бичиг цаасаар дарах эрсдэл ч бий. Бусад байгууллагатай хамтарч ажиллавал хүүхэд, залуучуудын амьдралын талаар илүү гүнзгий ойлголт авч болох юм. ü Хүүхдүүдийг төлөвлөлтийн ажилдаа оролцуулах хэрэгтэй. ü Үйл ажиллагаандаа ашиглах хамгийн оновчтой оролцоот арга юу вэ гэдгийг хүүхдүүдтэй хамтран урьдчилж төлөвлөөрэй. Хүүхдүүдтэй дараах зүйлийн талаар заавал зөвлөлдөөрэй. ü Хаана хамтарч ажиллах: Хүүхдүүдтэй ажиллаж болох ямар байр, орон зай олдохоор байна? Тэр газар нь хүүхэд очих боломжтой юу? Хүүхдүүдэд ямар унаа хэрэгтэй болох вэ? Хүүхэд, залуучуудтай ажиллахад ямар тоног төхөөрөмж хэрэг болох вэ (жишээлбэл: проектор, хэвлэмэл материал гэх мэт)? Тухайн орчин дахь аюулгүй байдал хэр зэрэг вэ? Тухайн газар хүүхдүүдэд ээлтэй газар мөн үү? Өрөөний зохион байгуулалт ямар вэ, хэр зэрэг тохитой вэ? Хангалттай халаалт, гэрэлтүүлэгтэй юу, амралтын өрөө нь ямар вэ? ü Оролцоот ажиллагааны мөрөөр хэрхэн ажиллах, хэрхэн эргэн мэдээлэх талаар: Хэрхэн эргэн мэдээлэл өгөх, хэнд, хэзээ өгөх вэ? Урт хугацааны төслийн хувьд тухайн үйл ажиллагааны үр дүн тогтвортой юу? Үйл ажиллагааны үнэлгээг яаж хийх вэ? Мэдээлэл хаана, ямар хэлбэрээр очих вэ?
  • 36. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 70 71 ü Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, үндэсний хууль тогтоомжийг баримтлах ü Төлөвлөгөөтэй байж, төлөвлөгөөний дагуу ажиллах, явцаа үнэлэх ü Хүүхдийн нас, амьдралын туршлагын хүрээг харгалзах ü Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал болохыг ойлгуулах ü Судалгааг ямар зорилготой авах, юунд хэрэглэх, судалгааны материалыг хэдий хугацаанд хадгалах, хэрхэн ашиглах талаар дурдсан зөвшөөрлийг хүүхдээс бичгээр авсан байх, тус зөвшөөрлийн нэг хувийг хүүхдэд үлдээх ü Хангалттай мэдээлэл өгч, мэдээллийг эргэцүүлэн, өөрийн үнэлэлт, саналыг илэрхийлэх цаг, боломж олгох ü Хүүхдэд сонголт өгөх, сайн дурын байх ü Судалгааны бүхий л үйл явц нь хүүхдийн эрхийг зөрчихгүй байх ü Хувийн орон зай, онцлог байдлыг нь хүндэтгэх ü Судалгаанд оролцож, хариулж байгаа хүүхдийн видео, гэрэл зургийг авахгүй байх. ü Түүвэр сонгохдоо хүйсийн тэгш байдлыг хангахыг эрмэлзэх ü Янз бүрийн хүүхдийн төлөөллийг оролцуулах ü Насанд хүрэгчдийн дэмжлэгийг авах боломжийг нээлттэй үлдээх ü Хараат бус байдлыг хангах, насанд хүрэгсдийн нөлөөллөөс ангид байх ü Аюулгүй байдлыг нь хангах, мөн сэтгэл санааг нь дордуулахгүй хамгаалагдсан байдлыг хангах, нөлөө нь хүүхдэд сөрөг үр дагавар учруулахгүй байх зарчмыг баримтлах ü Хариултын нууцлалыг хадгалах ü Үр дүнг эргэн мэдээлэх, эцэслэх хүртэл хүүхдийн саналыг сонсох ü Үр дүнг хүүхдүүдтэй хамтран гаргах ü Үр дүнг хэрхэн ашиглах талаар хүүхдүүдтэй зөвлөлдөх ü Нөлөөллийн ажлын төлөвлөгөөг хамтран гаргах ХҮҮХДИЙГ СУДАЛГААНД ХЭРХЭН ОРОЛЦУУЛАХ ВЭ?
  • 37. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 72 73 ХҮЛЭЭН АВАХ: ü Хүн бүрийн тэгш оролцоог хангахуйц орчин бүрдүүлж чадсан эсэхээ нягтлан, тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, өргөн хаалга, тохирсон гэрэлтүүлэг, тахир дутуу хүнд зориулсан бие засах газар, янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чөлөөтэй хөдлөх боломжийг олгосон, хангалттай зай талбайтай газрыг сонгох ü Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвөрмөц хэрэгцээнийх нь талаар өөрөөс нь зөвлөгөө авах, тухайлбал, өөрийг нь яаж өргөж, хөдөлгөх зэрэг дээр хүүхдийг өөрийнхөө талаар хамгийн сайн мэдэх хүн гэж хүндэлж харьцаж байх ü Хүүхэд өөртөө хэрхэн туслуулахыг хүсэж байгаа талаар асуух. Тавьсан саналаас чинь татгалзсан бол саналаа тулгах юм уу, түүнд ундууцах шаардлагагүй. Хүүхдэд тусалж байгаа, жишээлбэл дохионы хэлээр ярьдаг орчуулагч зэрэг хүмүүсээр нь дамжуулж биш, харин хүүхдэд өөрт нь хандаж ярих ü Тухайн хүүхдийн судалгаанд оролцохоос татгалзах нөхцөлөө тавих боломжийг нь бүрдүүлэх ü Судалгаанд оролцож байгаа хүүхдүүдийг бие биеэ таньж мэдэхэд зориулж цаг гаргаж өгөх. Хэрэв судалгаанд эрүүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд холилдон оролцож байгаа бол хүүхдүүдийг хамтад нь тоглуулах замаар, эрүүл хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээл, согогийн талаар илүү ойлголт өгөх хэрэгтэй. Хүүхдүүд судалгаанд оролцохын өмнө байсан буруу ойлголтуудаасаа салсан байх учиртай. ü Учир холбогдол сайтай, тодорхой бүтэц, дэглэмийг тогтоож өгөх. Тэгснээр хүүхдүүд дасан зохицоход илүү амар байх болно. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТААТАЙ, ТЭДНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН, ОРОЛЦООГ НЬ ЭРХЭМЛЭСЭН ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД ЧУХАЛ ЗАРИМ САНААНУУД: ХҮҮХЭД БҮРД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ: ü Бүлэг, үйл ажиллагаанд хүүхэд бүр хувь нэмрээ оруулах бөгөөд тэд өөр өөрсдийн өвөрмөц байдлаар үйлчилнэ гэдгийг санаарай. Тиймээс хүүхдүүд бие биеийнхээ ялгааг ухамсарлаж, хүндэтгэж байхыг тэднээс хүсэх хэрэгтэй. ü Өгсөн даалгавруудад эрүүл хүүхдүүдтэй ижил тэгш оролцож санал бодлоо хэлэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд даалгаарай. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх, бодлого боловсруулагчидтай уулзах, сайн дураараа үйл ажиллагаанд оролцох зэрэг ü Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нь батжуулахын тулд бусад хүүхдүүдтэй адилхан зарим боломжит эрсдэл хүлээхийг зөвлөх. Хэтэрхий их халамж тавьж, онцгойлон анхаарч байгаа нь ямар нэг шинэ зүйлийг таньж мэдэх, сурах, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар үйлдэл хийхээс хориглож байгаагаас ялгаагүй. ü Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслахдаа бие дааж хийж чадах зүйлийг өөрөө хийхийг нь дэмжээрэй. ü Өөрчлөлтийг нээлттэй, уян хатнаар хүлээн ав. Оролцогч хүүхдүүдийн онцлогоос хамаарч, зарим нэг үйл ажиллагааг өөрчлөх шаардлага гарч болно. ü Хөгжлийн бэрхшээлтэй байх ямар байдаг талаар олж мэдэх, ойлгож ухамсарлахад нь туслах үйл ажиллагааг түлхүү зохион байгуулаарай. ХҮҮХДИЙН ЧАДВАРТ СУУРИЛАХ ü Хүүхдийн чадахгүй зүйл дээр нь биш, харин онцлох чадварууд дээр нь анхаар. Жишээлбэл, тэргэнцэртэй хүүхэд, гарын хүч чадал сайтай, харин сонсголгүй хүүхэд зураг зурах авьяастай байж болно. ü Тэгш байдлыг эрхэмлэн, бэрхшээл, ялгарлыг даван туулахад тус дэм болохуйц хүүхэд хүүхдэдээ чиглэсэн үйл ажиллагаа, багийн ажиллагааг дэмжээрэй. ü Хосоор нь баг болгон ажиллуулах – тэргэнцэртэй хүүхэд хараагүй хүүхдэд дэвтэр дээрх тэмдэглэлүүдийг уншиж өгөх, сонсголгүй хүүхэд тэргэнцэртэй хүүхдэд хөдлөх явахад нь туслах, эрүүл хүүхэд оюуны бэрхшээлтэй хүүхдэд ойлголт, ухагдахуунуудыг тайлбарлаж өгөх гэх мэтээр хуваарилж болно. ü “Би ойлгохгүй байна” гэж хэлсэн, эсвэл нэрэлхэхгүйгээр тусламж хүссэн хүүхдийг магтан урамшуулах замаар хамрагдалтыг дэмжих аргыг хэрэгжүүлээрэй.
  • 38. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 74 75 ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ü Хүүхдэд юун тухай хэлэлцэж байгааг ойлгох, мөн хариултаа боловсруулахад нь шаардагдах хугацааг өг. ü Өөр өөрийн өвөрмөц хэрэгцээг нь ойлгож, сонс. ü Хүүхэд бүрд тохирсон түвшинд ярьж ойлгуулаарай. ü Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийг янз бүрээр хүлээн авах шаардлагатай болохыг санаарай. Тараах материалаа маш ойлгомжтой найруулах, гаргагдахуйц, товчхон бичих, үсгийн фонтыг жаахан томруулах зэргээр ойлгоход нь улам хялбар болгож өгөх хэрэгтэй. ü Санааг ойлгуулахад дөхөм болох, хүүхдийн санаа бодлыг илүү нээлттэй хуваалцах зорилгоор зураг, дүрсийг түлхүү ашигла. ü Хаана суухаа өөрсдөө шийдэг. Магадгүй хараа муутай хүүхэд PowerPoint дээр бэлтгэсэн илтгэлийг харахын тулд урагшаа суух, тэргэнцэртэй хүүхдэд газар сууж байгаа хүүхдүүдтэй баг болж ажиллахад хэцүү санагдах, сонсголын бэрхшээлтэй хүүхэд сонсоход саад болохуйц байрлал буюу цонхны дэргэдээс хол суумаар болох зэрэг нөхцөл байдал үүснэ. ü Хэлний чадварын түвшнээр ангилан жижиг жижиг багуудад хуваагаарай. ü Хүүхэд сонсож, харснаасаа суралцдаг учир, харилцааны зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. БАЛЧИР НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖ: ü Чадвар, мэдлэгт нь анхаарч, хүндэтгэлтэй харьцаарай ü Бага насны хүүхдэд тохиромжтой, аюулгүй байдлаар ярилцлага авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. ü Оролцооны талаарх санал санаачилгыг хүүхдэд ойлгомжтой байдлаар товч тайлбар бэлдээрэй. ü Илүү сайн харилцаа үүсгэхийн тулд хүүхдийн итгэлийг олж, тэдний талаар улам сайн мэдлэгтэй бол. ü Долоогоос доош насны охид, хөвгүүд тоглох, эсвэл шийдвэр гаргах үйл явцад оролцохдоо өөрсдийгөө хэрхэн илэрхийлж буйг нь ажиглаарай. ü Санаа бодлоо холбож илэрхийлэхэд нь тус болохуйц янз бүрийн арга хэрэглэ. Оролцооны цар хүрээ, чанар, үр нөлөөний тухай хүүхдүүдийн санаа бодлыг гаргаж ирэхийн тулд зураг зуруулах, хүүхэлдэйн жүжиг тоглох, өгүүллэг ярьж өгөх, зураг үзүүлэх, тоглоом тоглуулах зэрэг арга хэрэглэж болно. Бага насны хүүхдийн санаа үзэл бодлыг ойлгохын тулд энгийн харилцан яриа хийж, нээлттэй асуулт хөндөж болно. Жишээлбэл, хүүхдийн зурсан зураг юу болох, ямар учиртай болох тухай асууж болох юм. ü Хөгжөөнт тоглоомуудыг түлхүү ашигла. ü Хүүхэд бүрийн оролцох хүсэл сонирхлыг байнга хянаарай. Хүн бүр өөрийнхөөрөө хүссэн хэрээр оролцох, эсвэл судалгааны аль үеэс орж ирэх, судалгаанд оролцохоос аль үе шатанд татгалзах эрхтэй байна. ü Хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг авсан тохиолдолд, санал бодлыг нь дүрс болон дуу бичлэг хэлбэрт оруулж хадгалж болно.
  • 39. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 76 77 ü Эрэгтэй, эмэгтэй, хүү, охин аль нь ч ярьж байсан бай боломжтой бүх мэдээллийг хурааж авах бичигч хуралдаан болгон дээр биедээ байлгах. ü Хяналт, шинжилгээ эсвэл үнэлгээний үйл ажиллагааны үеэр хэзээ болсон /он , сар, өдөр/, хаана болсон /байрлал/, хэн оролцсоныг /хөвгүүд, охид, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд/ бичиж авах нь чухал ач холбогдолтой. Үнэн зөв цуглуулсан бүх мэдээллийг бүртгэх. Үүнд хувь хүний н эрийг оролцуулахгүй байх нь нууцлалыг хангах боломжтой болно. ü Хэлэлцүүлгийн үед тайлбарласан зүйлийг мартахгүйн тулд хуралдаан дуусмагц оролцооны бүлгийн гишүүд тэмдэглэл хийх хэрэгтэй ü Боломжтой үедээ ерөнхий зураглал , шийдвэр гаргах жагсаалт болон зураг зэрэг бүх дүрсийн зургийг авснаар бичлэгийн нэмэлт ойлголт болон үр дүнг найдвартай хадгална. ü Бүх материал болон мэдээг найдвартай, аюулгүй хадгалах хэрэгтэй. Чухал баримт бичгийг цоожтой өрөө эсвэл төмөр хайрцагт хадгалах мөн компьютер эсвэл мэдээллийн санг нууц үгээр хамгаалсан байх хэрэгтэй. ü Мэдээг цэгцтэй хадгалах, олж авах, дүн шинжилгээ хийхийн тулд шаардлагатай программыг ашиглаж, хөгжүүлэх хэрэгтэй. ü Ярилцлагаас авсан тэмдэглэл, баг хэлэлцүүлэг болон ажиглалтад анхаарал хандуулна ü Үнэлгээний үндсэн багын гишүүд ажиглалт, тусагдахууныг барьж авч өдрийн тэмдэглэл болон тэмдэглэл хөтлөх. ü Оролцогчийн үзүүлэх хэрэгсэл / цаг хугацааны хүснэгт, үзүүлэх хөтөлбөрийн мөчлөг,ерөнхий зураглал гэх мэт/, голлох багын хэлэлцүүлэг, ярилцлагаас авсан лекцийн тэмдэглэл болон үнэлгээ өгөгчийн тэмдэглэл хийх. ü Зураг, фото зураг, яруу найраг, түүх, эсээ бичих аргыг дэмжих. ü Хоёрдогч мэдээлэл үүнд сар бүрийн мэдээлэл, үнэлгээний өмнөх тайлан, нөхцөл байдлын судалгаа, хурлын протокол, хууль болон бодлого, төсвийг баримтжуулах. ü Үйл ажиллагаа болгоны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАРИМТЖУУЛАЛТ ХИЙХ ЗАРИМ ЗӨВЛӨМЖ ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ НЬ 2-5 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ БА ОРОЛЦОО Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бас насандаа тохирсон чадвартай байдаг. Иймээс хүүхдийг оролцуулахдаа насны онцлог, хүсэл, сонирхол, боломж нөөц дээр нь тулгуурлах нь илүү үр дүнтэй. Хүүхдүүд энэ насанд би би гэж хэлдэг болдог, чадахгүй ч гэсэн өөрөө хийхийг хүсдэг. Жаахан санагдаад бас орчноо бохирдуулчих гээд дараа нь түүнийг нь цэвэрлэх нь танд төвөгтэй байж болох ч хүүхэд тань таниас суралцахыг бас өөрөө оролцохыг хүсдэг. Хэрвээ хүүхдийн чинь би би гээд хийх гээд байгаа зүйлийг хүүхэд чинь хийж чадмаар бол, хүүхдэд чинь ямар нэгэн байдлаар аюултай биш бол хийлгээд үзээрэй. 1 ширхэг төмс ч болсон угаалгачих. Хоолоо идэхдээ дургүйцдэг байсан бол өөрийнхөө угаасан төмсийг хүүхэд тань амтархан идэх болно. Хэрвээ та 2 хоолоо идэх, идүүлэх гэж бөөн ажил болдог байсан бол одоо энэ амархан боллоо. Хүүхдийг оролцуулна гэдэг нь үүнээс л эхэлнэ.
  • 40. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 78 79 Гурилын жижиг ганжинг хүүхэддээ бариулаад, өөрөө бас дэргэд нь гурил элдээд харуулах энгийн үйлдэл байна. Энэ нь эртнээс манай ард түмний хүүхдээ багаас нь оролцуулах, бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй болгохыг нь дэмждэг уран ухаан билээ. Болох болохгүй гэхээсээ өмнө харин хүүхэд тань эндээс юу сурч болохыг санаарай. Хүүхэд хэрэгтэй мэдээллээ шаардах хэрэгтэй. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, 13 дугаар зүйл Хүүхэд тоглох эрхтэй. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенц, 31 –р зүйл Энэ насныхны оюун ухаан бол “Яагаад”-ын ертөнц билээ. Тэд хорвоо ертөнцийг, бас эргэн тойрноо танин мэдэхийг хүсдэг. Хүн бүр анхнаасаа л ухаантай бас бүхнийг мэддэг болоод төрдөггүй шүү дээ. Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд амьдралынхаа бүхий л хугацаанд энэ л асуултыг тавьж судалж шинжилж асуултдаа зохих хариултаа авсан байдаг. Тэгээгүй бол бидний хэрэглэж байгаа шинжлэх ухааны бүтээлүүд гарахгүй байсан биз ээ. Туршиж, танин мэдэх гэсэн бяцхан эрдэмтэн таны гэрт өсөж байгааг санаарай. Эцэг эхчүүд хүүхдээ эрдэм номтой, сайн хүмүүжилтэй хүн болгохыг хүсдэг. Тэгвэл энэ наснаас нь буюу багаас нь зөв хүмүүжил олгох хэрэгтэй. “Яагаад”-уудтай, яагаад хамтдаа туршиж болохгүй гэж. Болохгүй, бүтэхгүй гэснээр тэдний сурч мэдэх гэсэн их хүслийг дарж болохгүй бөгөөд харин ч хүсэж байгаа дээр нь аливааг тайлбарлан ойлгуулах нь сайхан боломж юм. Хамтдаа хуучирч муудсан цагийнхаа ар талыг онгойлгоод үзэхэд ч буруудах зүйл байхгүй шүү дээ. Тэд төсөөлөн бодож тоглох дуртай байдаг. Тоглож хэн нэгний дүрийг бүтээж, бусдын оронд өөрийгөө тавьж аливаа зүйлийг хардаг. Аав нь болно, ээж нь болно, бас багш нь болж тоглоно. Тэд ямар үйлдэл хийдэг түүнийг дуурайна. Тоглох нь энэ насныхны гол ажил бас суралцах, оролцох хэлбэр. Юунд дуртай байна гэдгийг нь харж байгаад дэмжээд өгөөрэй. Хүүхдүүд бусдад туслахыг хүсдэг. Ээждээ төмс угааж өгөх, хувцсаа эвхэх, бас аягаа угаах гэх мэтээр гэрийн ажилд оролцоно. Энэ үедээ магтаалын үг сонсвол улам сайн дадлагажиж бас урамшина. Мэдээж бүгдийг бүрэн сайн хийж чадахгүй ч тэдэнд сурах боломжийг нь өгөөрэй. Аажим аажмаар л хийж сурна шүү дээ.
  • 41. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 80 81 Заримдаа энэ насандаа худлаа хэлдэг. Энэ бол уран зөгнөл. Хүүхдийн тань төсөөлөн бодох чадвар, ургуулан бодох чадвар сайн хөгжиж байна. Тиймээс зөв талаас нь дэмжээд өгвөл сайн зохион бүтээгч, эрдэмтэн бас шинийг санаачлагч ч таны гэрт хүмүүжиж байгаа юм билүү? 6-10 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ БА ОРОЛЦОО Энэ насны хүүхдүүдийн хувьд ихээхэн өөрчлөлтийн үе. Сургуульд ороод шинэ найз нөхөдтэй болно. Ном сурч биеэ дааж эхлэх үе. Хэрвээ бага насандаа хүүхэд оролцоод, бие дааж сурсан бол, өөртөө итгэх итгэлтэй болсон бол, аав ээж болон гэр бүлийнхээ дэмжлэгийг хангалттай авч байсан бол бас та одоо ч тэдэнд тусалж, дэмжиж, байвал энэ үедээ хүүхэд тань алзахгүй ээ. Тоглоом ба тоглох Маш чухал хэрэгцээ, тиймээс тоглоомоор нь дамжуулан оролцуулаарай. Та хүүхдийнхээ ямар зан чанарыг дэмжих гэж байна түүнийгээ дэмжсэн тоглоомыг хүүхдээрээ түлхүү тоглуулж болох юм. Хүүхэд тань бүтэн өгүүлбэрээр ярихгүй бол хэл яриаг хөгжүүлэх тоглоомуудыг тоглож болох юм. Тухайлбал үг таах: Би ямар үг бодсон бэ? Миний бодсон үг бол гэрт байдаг хамгийн чухал зүйл. Түүнд янз бүрийн ид шид бий. Тэр дуулдаг, бүжиглэдэг бас ярьдаг. Бас хорвоо дээр байгаа бүхнийг танилцуулдаг. Ихэнхдээ дөрвөлжин хэлбэртэй, хар өнгөтэй байдаг. Энэ юу вэ? гэх мэтээр. Дараа нь хүүхдээрээ асуулгаарай. Ингэхдээ аль болохоор хүүхдээ бүтэн өгүүлбэрээр яриулснаар хүүхдийн тань үг ярианы баялаг сайжирч бас илүү шинийг эрэлхийлдэг болж болно. Шинэ орчинд орох, шинэ найзуудтай болох бас шинэ хүрээлэлд орж нийгэмтэй дасан зохицох нас учраас бусадтай хэрхэн харилцахыг заах мөн нийгэмд яаж биеэ авч явахыг дэмжих нас юм. Ичиж зовохоос илүү би оролцъё, би хийе гэдэг үе. Ангийн дарга хэн болох вэ? Хэн нэрээ дэвшүүлмээр байна гэхэд л гараа өргөж байх тул энэ зан чанарыг нь дэмжээд өгөөрэй. Хүүхэд бүхэн ялгаатай. Зарим хүүхэд нь удаан намуун тайван байдаг бол зарим нь хэтэрхий хөдөлгөөнтэй.Зарим нь дуулах дуртай бол зарим нь ном унших дуртай байх жишээтэй. Тиймээс энэ насныхны оролцоог дэмжихдээ хүлээцтэй байгаарай. Яагаад гэвэл ирээдүйн алдартай тамирчин, дуучин, ерөнхийлөгч, эмч багш нар өсөж байна шүү дээ. Тэднийг “хайрцаглаж” 1 загварт оруулчихвал хэнээс илүү ялгарч хэн болох вэ ? гэдгийг бодоорой. Манай хүү уг нь хөдөлгөөнтэй хүүхэд. Гэтэл 6 настай сургуульд ороод багш нь хичээлд орсон анхны өдрөөс гараа зөрүүлж суугаад томоотой суухыг заасан байсан. Эцэг эхийн хурал дээр байнга хүүхэд чинь сууж чадахгүй байна, сууж чадахгүй бол юу ч сурахгүй гэх. Би ч гэртээ очоод сайн үглэж өгнө. Тэгээд 2-р ангид орсон жил нь ангийнх нь 1 хүүхэд ямар сургуулийн, ямар ангид суудгаа хэлж зурагтын нэвтрүүлэгт орсон юм. Тэгэхэд л ангидаа хүү маань яаж сууж байгааг зурагтаар хараад зүрх өвдсөн. Учир нь яг урагшаа хараад, 2 гараа урдаа зөрүүлээд томоотой сууж байсан. Хичээл нь 8 цагаас 12.30 хүртэл орох хугацаанд багш болон миний үглэсний үр дүнд томоотой л суудаг хүүхэд болсон байсан. Хэдийгээр сайн суух тусмаа юмыг сайн ойлгож авах ч хүүхдийн хөдөлгөөний эрчим, тухайн насандаа хүүхэд ямар байх ёстой, түүгээрээ л байх хэрэгтэй юм билээ. Нэгэн ээжийн ярианаас ... Энэ насны хүүхдүүдийг бага гэж бодолгүй саналыг нь хүлээн авч хэвшмэл, тухайн зүйлийн талаар өөрийгөө хэрхэн, юуг яаж хийх, аль нь илүү дээр болох талаар шийдвэр гаргах чадвартай болно. Өмнөөс нь бүхнийг шийдээд байвал насанд хүрсэн хойноо ч таны амыг хардаг, үгийг тань сонсож, шийдвэр гаргадаг эсвэл ажил дээрээ даргынхаа хий гэснийг хийдэг хүн болж болох юм. Та хүүхдийг архи, тамхи хэрэглэдэггүй хүн болгохын тулд юу зөв юу буруу, тиймээс түүн дээр хүүхдээ хэрхэн яаж хандахыг заагаад өгчихвөл таныг байхгүй үед ч хүүхэд тань оновчтой шийдвэр гаргаж сурах болно.
  • 42. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 82 83 10-13 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ БА ОРОЛЦОО Энэ насыг шилжилтийн нас гэж нэрлэдэг. Бие бялдрын хувьд өсөж хөгжин өөрчлөгдөнө. Биеэ даахыг хүснэ. Бас биед нь гарч байгаа өөрчлөлт зан аашинд нь нөлөөлнө. Найз нөхдийн харилцааг илүүд үзэхийн зэрэгцээ хүүхэд өөрөө ч гэсэн зарим зүйл дээр бусадтай санаа нийлэхгүй байгаагаа ойлгож эхэлдэг. Мэдээж энэ байдалд нь гэр бүлийнхэн болоод бусад хүмүүсийн санаа нь зовно. Ингэхээр хүүхдийн бие даасан байдлыг нь дэмжихийн зэрэгцээ яаж оролцуулах вэ? Танд хэдэн санаа дэвшүүлье! • Хүүхдийн сонирхож байгаа зүйлээр нь дамжуулан сайшаан магтаж хөхиүлэн дэмжих • Хүүхдийг хамт олны дунд дэмжих, аль болохоор найз нөхдийнх нь дэргэд хүнд эвгүй байдалд оруулахгүй байх • Найз нөхдийнх нь талаар ярилцангаа хүүхдийн санаа зовж буй болон хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцаж сонирхлыг нь дэмжих буюу сонирхол дээр нь тулгуурлан оролцуулах • Түүнд итгэдэг гэдгээ харуулж зарим зүйлийг бие даан хийх боломжийг олгох • Ямар нэгэн алдаа гаргавал түүнийг нь ойлголцох дэмжих сайхан боломж хэмээн хүлээн авах • Хүүхэд өөрийнхөө давуу тал болоод өвөрмөц байдлаа танин мэдэхэд нь туслах, түүнийг нь дэмжих • Эрсдэлтэй зан үйл болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцаж өөрийнх нь санаа бодлыг сонсож байх • Өөрийн санаачлагчаар аливаа ажилд оролцуулж байх • Аливаа үйл ажиллагааны санхүүгийн талаар ярилцаж зөвлөлдөж байх • Бусдад туслах сэтгэлийг нь дэмжих 13-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ БА ОРОЛЦОО Энэ үедээ хүүхэд аливаа зүйлийн талаар тодорхой болж, өөрийн гэсэн үзэл бодол, дадал чадвар, туршлагатай болж өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхээр тэмүүлж байдаг чухал нас билээ. Бага наснаасаа л оролцоод сурчихсан хүүхдийн хувьд найз нөхөд, үе тэнгийнхэн болоод олон нийтийн дунд биеэ дааж өөрөө өөрийгөө аваад явчих нас билээ. Хөндлөнгийн илтгэл бичиж байсан насныхан бүгд энэ насныхан байсан. Тэдний хувьд өөрийгөө илэрхийлэх байдал, зан төлөв янз бүр байсан. Хүүхэд бүр өөрийн гэсэн давтагдашгүй зан төлөв байдалтай. Жишээ нь: сонсдог хөгжим, хувцаслалт, хоол хүнсний сонголт, биеэ авч явах байдал, ирээдүйн зорилго гэх мэт. Иймээс энэ насыг хүртэл түүний олж авсан мэдлэг туршлага, өөртөө итгэх итгэл, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хуваалцах, зөрчлийг шийдвэрлэх чадварууд нь түүний оролцох чадварт нь нөлөөлж байдаг. Тэднийг оролцуулахдаа аль болох хоорондын харилцаагаа батжуулан, хийж оролцож байгаа зүйл дээр нь дэмжиж, хяналт тавьж, итгэж найдвал тэд бие дааж чадна. Хүүхэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхтэй. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, 13,14-р зүйл
  • 43. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 84 85 ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ИДЭВХЖҮҮЛЭХ ДАСГАЛ БОЛОН АРГА АРГАЧЛАЛУУД ТАНИЛЦАХ ДАСГАЛУУД: Намайг ............. гэдэг. Би ....................... дуртай. Аргачлал: Хэдэн ч хүн оролцож болох бөгөөд 15-аас 20 хүн байвал илүү тохиромжтой байдаг. Эхний хүн нэрээ хэлээд бас дуртай зүйлээ хэлнэ. Түүний дараагийн хүн өмнөх хүнийхээ нэр болон дуртай зүйлийг нь хэлээд, дараа нь өөрийнхөө нэр болон дуртай зүйлийг хэлнэ. Энэ мэт оролцогчид бүгд хэлж дууссаны дараа бүх оролцогчид нэр болон дуртай зүйлийнх нь талаар мэдсэн байдаг. Дуртай зүйлийн оронд ямар ч зүйл хэлж болох юм. хаанаас ирсэн, хэдэн сард төрсөн, юуны орд гэх мэт. Ингэхдээ оролцогчдын хувьд эмзэг байж болох зүйлийг асуухгүй байх нь зүйтэй байдаг. 2 ТОЙРОГ: Аргачлал: Оролцогчдыг тэнцүү тоонд хувааж том жижиг 2 тойрог болгоно. Ингээд дотор талын тойргийн хүмүүс асууж, гаднах тойргийн хүмүүс хариулна. Идэвхжүүлэгч цаг болсныг хэлэхэд зөвхөн гаднах тойргийн хүмүүс дараагийн хүн дээр очих гэх мэтээр тойрог нэг бүтэн тойрно. Үүний дараа дотор ба гаднах тойргийн хүмүүсийг солих ба өмнөх байдлаараа үргэлжлүүлнэ. Бүтэн тойрсны дараа хамгийн сүүлчийн хамтрагчаа бусад хүмүүст танилцуулах байдлаар танилцах дасгал үргэлжилнэ. Хүн бүхэн бие биетэйгээ танилцах сонирхолтой арга боловч цаг хугацаа нэлээн орохыг санаарай. ХЭРВЭЭ БИ АМЬТАН БАЙСАН БОЛ... Аргачлал: Оролцогчдыг нэрээ хэлээд, хэрвээ би амьтан байсан бол? Яагаад? гэсэн асуултад хариулахыг хүснэ. Оролцогч бүрийг өөрийгөө сонирхолтой, өвөрмөц байдлаар танилцуулахыг хүсээрэй. Энэхүү аргачлалыг олон хүн хоорондоо танилцахад хэрэглэвэл цаг нэлээд шаардана. Тиймээс цөөн тооны хүмүүс хоорондоо танилцахад ашиглавал зохистой.
  • 44. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 86 87 МИНИЙ ТАНЬДАГ 2 ХҮН Аргачлал: Хэрвээ таны бүрдүүлсэн багийн зарим хүмүүс хоорондоо бие биеэ таньдаг харин зарим нь таньдаггүй бол энэ аргыг хэрэглээрэй. Оролцогчдыг өөрийнхөө таньдаг 2 хүнийг бусад хүмүүст танилцуулахыг хүсээрэй. Ингэхдээ тухайн хүнийхээ аль болох давуу сайн талуудыг нь бусад хүмүүст танилцуулахыг санал болгоорой. Энэ үед хүмүүс сайн танихгүй, шинээр ирсэн хүн байвал чиглүүлэгч нь бусдадаа танилцуулж болно. ДҮРС ЭВЛҮҮЛЭХ Аргачлал: (Энэ аргыг оролцогчид анх орж ирэх үеэс эхлэн хийдэг). Хэдэн бүлэг болгохоосоо хамааран ямар нэгэн дүрсийг өгч хүмүүстэй танилцангаа дүрсээ эвлүүлэхийг санал болгох бөгөөд эвлүүлж буй дүрсээрээ нэг баг болж хуваагдах юм. Аль баг нь хурдан түргэн эвлүүлж буйг уриалан дуудах бөгөөд багуудыг идэвхжүүлэхийн тулд зарим нэг нэмэлт урамшууллыг ч санал болгож болох юм. Энэ арга нь бие биетэйгээ өрсөлдөх, уралдах хүсэл эрмэлзлэлийг төрүүлдэг бөгөөд ингэхдээ санамсаргүй байдлаар баг бүрддэг юм. Анхаарах зүйл гэвэл эвлүүлэх дүрс болоод хүний тоо тэнцүү байх хэрэгтэй юм. БҮЛГЭЭР АЖИЛЛАХ ДАСГАЛУУД: ӨРТӨӨНИЙ АРГА Зорилго: Хүүхдүүдийг баг, бүлгүүдэд хувааж олон асуудал дээр санал гаргах ба авахад хэрэглэнэ. Аргачлал: Хүүхдүүдийг багт хувааж үүрэг даалгавар бүхий өртөөгөөр тодорхой хугацаанд аялуулна. Үүний дараа хүүхдүүд хамтдаа тойрч суугаад дүгнэнэ. Энэ арга нь бүх хүүхдийн саналыг авахаас гадна цаг хэмнэх үр дүнтэй арга юм. ТИЙМ, ҮГҮЙ, МЭДЭХГҮЙ Зорилго: Оролцогчдын мэдлэгийг үнэлэх, эсвэл тухайн зүйлийн талаар ямар санаа бодолтой болохыг мэдэх, идэвхжүүлэх Аргачлал: Сургалтын танхимыг Тийм, Үгүй, Мэдэхгүй гэсэн хэсэгт хуваагаад чиглүүлэгч асуулт тавихад тухайн зүйлийн талаар өөрийн үзэл бодлоороо хуваагдана. Тэгээд яагаад энэ хэсэгт байгаагаа тайлбарлана. САН МАРИНОГИЙН АРГА Зорилго: Асуудлыг гаргаж ирэх түүнийг шийдэх гарцыг бүгд эрж хайх боломжийг олгох бөгөөд багаар ажиллахад тус дөхөм болдог. Аргачлал: Хүүхдүүдийг баг бүлгүүдэд хуваана. Бүлгээр хуваахдаа санал дэвшүүлэх, саналыг шүүх гэсэн 2 хэсэг болгож дүрмийг танилцуулна. Нэг багт 2-оос дээш хэдэн ч хүүхэд байж болно. Бүлгийн ажлын гол зорилго нь хүүхдүүд санал дэвшүүлээд, санал шүүх багт хүргэж байгаагаараа онцлог юм. Харин саналыг шүүх баг нь хүүхдүүдийн гаргасан санаан дээр ажиллаж шийдвэрлэх шатны хүмүүсийн дүрд тоглоно. ЖИЖИГ БҮЛЭГ БОЛОН ИЛТГЭЛ ТАВИХ Зорилго: Бүлгээр ажиллах олон санааг гаргаж ирэх, хүн бүрийг оролцуулахад тустай: Аргачлал: Нийт оролцогчдыг хэд хэдэн бүлэг болгон хуваана. Хэлэлцэх гэж буй сэдвээ багуудад өгнө. Сэдвүүд нь бүх багуудад адил эсвэл өөр ч байж болно. Үүнийг чиглүүлэгч зохицуулан өгөх бөгөөд сэдэв, хэсэг тус бүр дээр эерэг ба сөрөг тал, түүнийг цаашид өргөжүүлэн сайжруулах талаар бүлэг болгоноор хэлэлцүүлж илтгэл тавиулна. Илтгэл тавигдсаны дараа багууд тухайн асуудлаар санал солилцоно. ОНООНД ХУВААГДАХ Зорилго: Сургалтыг дүгнэх эсвэл оролцогчдын мэдлэгийн түвшнийг тогтоох мөн бүлгээр хуваахад хэрэглэх Аргачлал: Өрөөг 4 хэсэг болгон туузаар хувааж 25%, 50%, 75%, 100% гэсэн үзүүлэлтүүдийг тэмдэглэнэ. Идэвхжүүлэгч асуулт асууж оролцогчид үнэлгээний асуултад хариулсан байдлаараа туузаар хуваасан үзүүлэлтийн хэсэгт очиж зогсоно. Мөн яагаад энэ хэсэгт зогссон тухайгаа тайлбарлаж саналаа хэлж болно. Энэхүү дасгалыг хэн, юу мэддэг вэ гэсэн байдлаар бас хийж болно. Жишээ нь: бага насны хүүхдийг оролцуулах талаар сайн мэдлэгтэй гэж асуухад оролцогч өөрийн мэдлэгийнхээ хүрээнд очиж зогсоод мөн яагаад гэдгийг тайлбарлаж болно. ОНОО ӨГӨХ Зорилго: Оролцогчдын санаа бодлыг нэгтгэх, дүгнэх Аргачлал: Оролцогчид тойрог болон сууж хүүхдийг оролцуулахад хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг
  • 45. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 88 89 гаргана. Жишээ нь: эцэг эхчүүдийн дэмжлэг, хүүхдийн хүндэлсэн орчин гэх мэт... Санал тус бүрийг жижиг цаасан дээр бичиж, тойргийн голд байрлуулна. Оролцогчдод санал давхцахгүй байх ёстойг анхааруулна. Оролцогчид өөрсдийн бичсэн зүйлийг хамгийн хэр чухал болохыг ярилцаад жагсаан байрлуулна. Оролцогч бүр ярилцлага оролцож байгаа эсэхийг идэвхжүүлэгч анхаарах хэрэгтэй. Сургагч багш нь оролцогчдын яриа хэлэлцүүлгийг сонсох явцдаа тэдний санал бодол, чиг хандлагыг мэдэж болно. Оролцогчдын гаргасан жагсаалт идэвхжүүлэгчид чухал хэрэгтэй юм. ИДЭВХЖҮҮЛЭХ ШУГАМ Чиглүүлэгч болоод оролцогчид нэг тойрог болон сууна. Чиглүүлэгч тойргийн голд том цаасан дээр параллель шугамууд зурна. Гэхдээ шугамууд хоорондоо хэт ойрхон биш бас хэт хол байх ёсгүй. Шугам тус бүрийг тухайн сэдвээр явуулах сургалтын асуудлууд болгон бичнэ. Жишээ нь Хүүхдийн эрхийн талаар сургалт явуулж байвал шугамуудад доорх гарчгуудыг өгнө: • Хүүхдийн эрхийн тухай • Хүүхдийн хамгаалал • Хүүхдийн оролцоо • Хүүхдийн эрхийн хэрэгжилт Шугам тус бүрийн нэг үзүүрт “сайн мэднэ”, нөгөө үзүүрт “сайн мэдэхгүй” гэж бичнэ. Оролцогчид уншаад өөртөө тохирох хариуг сонгоно. Үзэг эсвэл өнгийн цаасаар өөрийн мэдлэгийнхээ төвшний дагуу шугам тус бүр дээр тэмдэглэнэ. Оролцогчдын мэдлэгийн түвшинд дүгнэлт хийж идэвхжүүлэгч дараах асуудлыг шийднэ: 1. Аль сэдвийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийх, ярилцах шаардлагатай вэ? 2. Ямар сэдвийг заахдаа оролцогчдыг илүү чиглүүлэх, тоглоом, ярилцлагын хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ? 3. Ямар сэдвийг тодорхой чиглэлгүйгээр, унших материалаас авах боломжтой вэ? Энэхүү дасгал нь сургалтын төлөвлөгөө, агуулгыг урьдчилан боловсруулахад тус болно. Сургалт эхлэхийн өмнө энэ дасгалыг ажиллаж болох бөгөөд оролцогчдыг сургалтын хэрэгцээ юу болохыг богино хугацаанд мэдэж авч болох юм. Мөн оролцогчдын сургалтаас олж авсан мэдлэгийг үнэлэх зорилгоор сургалтын дараа энэ дасгалыг ажиллаж болно. ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ МОД: Тоглоомын зорилт: Энэ модыг зурснаар хүүхэд ямар орчинд хэрхэн оролцдог болон оролцсоноор ямар үр дүнд хүрэх талаар харж болох юм. Энэ дасгалыг хийхдээ эртээс бэлдсэн байх биш тухайн үед хүүхдүүдээр өөрсдөөр нь гаргуулна. Аргачлал: Хүүхдүүдээр эхлээд мод зурахад юу хэрэгтэй талаар асуух. Мөн ямар мод зурахаа төсөөлнө. Хүүхдүүдийн хэлсний үндсэн дээр эхлээд үндэс, шороо, дээшлээд модны гол, мөчир, маш олон навчнууд, дараа нь жимс зурна. Үндэс- Хүүхэд оролцоогоо эдлэх хамгийн анхны орчин болох гэр бүл гэж төсөөлнө. Үндэснээс мод гарна. Модны гол- Хүүхэд гэж үзнэ. Мөчир- Үүнийг “Хүүхдийн оролцоо”-гоо эдлэх орчин гэж үзнэ. Нийгмийн бүхий л орчныг авч үзнэ. Навч- Үүгээр хүүхдийн жинхэнэ утгаараа оролцоогоо эдэлж байгааг дүрсэлж үзүүлнэ. Хэрвээ мод ямар ч навчгүй, мөчиргүй, үндэсгүй байвал ямар харагдах вэ? Үүнтэй адил хүүхдэд энэ бүхэн байх юм бол оролцоогоо эдлэх чадна. Жимс- Жимсийг төсөөлөхдөө хүүхэд оролцоогоор явснаар ямар үр дүнд хүрэх талаар гаргана. Хэр олон жимс зурагдана. Тэр нь оролцооны үр дүнг илүү их харуулж өгнө. Зурсан зургаа хүүхдүүд тайлбарлаж, бусад хүүхдүүдээс санал авч хэлэлцүүлэг хийж болно. Хэлэлцүүлэг хийж болох сэдвүүд нь: хүүхдийн оролцоо өнөөдөр ямар түвшинд байгаа тухай, үүнд хүүхдүүд яаж оролцох хэрэгтэй тухай гэх мэт сэдвүүдийг хөндөж болно. ДҮГНЭХ ДАСГАЛУУД: ДҮГНЭЛТИЙН ЦАГ Зорилго: Сургалт болоод хэлэлцүүлгийг хаах, үр дүнгээ хэлэлцэх үед хэрэглэх Заримдаа үнэлгээгээ хийж эхлэхээсээ өмнө сургалтыг товчхон дүгнэх нь сөрөг талтай байдаг. Хэрэв сургалтын үе болгон дээр хэрэглэгдсэн олон тусдаа цаас нэг бүрийг хананд наавал оролцогчдод сурсан зүйлээ эргэн санахад нь тус болно. Олон өдөр үргэлжлэх сургалтын хувьд нэг хүн өглөө бүр өмнөх өдөр үзсэн
  • 46. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 90 91 зүйлийг бусад оролцогчдод товчхон ярьж өгвөл их хэрэгтэй байдаг. Аргачлал: Оролцогчид тойрч суугаад ууттай чихэр дамжуулж өөрийнсаналдүгнэлтээхэлдэг.Эсвэлчихэрбайхгүйүедбөмбөг дамжуулж ч болох юм. эцэст нь чиглүүлэгч оролцогчдын санал сэтгэгдэл дээр тулгуурлан ерөнхий дүгнэлтийг хийж болох юм. БИЕЭР ИЛЭРХИЙЛЭХ Зорилго: Дүгнэлт хийх болон цаашдын зорилгыг гаргаж ирэхэд Аргачлал: Оролцогчдыг хос хосоор нь хуваана. 2 хүний нэгийг нь шалан дээр дэвссэн том цаасан дээр хэвтүүлж, хэвтсэн байрлалынх нь дагуу биеийн дүрсийг фламастераар зурна. Зурсан биеийн хэлбэр дотор доорх мэдээллийг бичнэ: • Толгойн хэсэгт- шинэ санаа • Нүдний хэсэгт- ертөнцийг шинээр харах байдал • Аман хэсэгт- харилцааны чадавх • Гарын хэсэгт- миний хийж бүтээж буй шинэ зүйлс • Зүрхэн хэсэгт- шинэ мэдрэмжүүд • Ходоод, гэдэсний хэсэгт- миний айдас • Хөлийн хэсэгт- миний ирээдүйн төлөвлөгөө Дээр дурдсан биеийн хэсэг бүрийн баруун талд юу сурч мэдсэн зүйлсээ бичиж, зүүн талд нь цаашид юуг сурах хүсэлтэй байгаагаа бичнэ. Хангалттай цаг байгаа тохиолдолд биеийн дүрснүүдийг хананд өлгөж багаар ярилцах боломжийг бүрдүүлнэ. ТААЛАГДСАН, ТААЛАГДААГҮЙ Оролцогч тус бүр нэрээ бичилгүйгээр сургалтын талаар таалагдаагүй болон таалагдсан зүйлээ бичиж хайрцагт хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бүгдээрээ энэ талаар ярилцаж болно. УРАГШ, ХОЙШ АЛХАХ Зорилго: Аливаа үйл ажиллагааг бага хугацаанд дүгнэх Аргачлал: Оролцогчид нэг эгнээ болон зогсоно. Тэдэнд бүлгийн ажлын үеэр чи хэр ихийг сурч мэдсэн бэ гэх зэрэг үнэлгээний асуултууд тавина. Оролцогчид урагшаа алхсанаараа эерэг хариултыг илэрхийлж, хойшоо алхсанаараа сөрөг хариултыг илэрхийлнэ. Оролцогчид үнэлгээний асуултаа өөрсдөө сонгож болно. Мөн хариулт нь ямар байхаа тохирч болно. Жишээ нь 1 алхам урагшлах нь ? илэрхийлэх, 2 алхам урагшлах нь ? илэрхийлэх гэх мэтчилэн. Түүнчлэн зөвхөн эрхий хуруугаараа хариултаа өгч болно. Жишээ нь эрхий хуруугаа дээш нь харуулбал эерэг, хажуу тийш нь болговол дунд зэрэг, доош нь харуулбал сөрөг гэсэн хариулт болно. САНАЛ БОДЛОО БИЧГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ Зорилго: Дүгнэлт хийхэд хэрэглэх Аргачлал: Том цаасан дээр хэдэн асуулт бичээд, оролцогч тус бүрээс хариултыг нь цаасан дээр бичүүлж аваарай. Асуултаа оролцогчидтой хамт эсвэл өөрөө ганцаараа бичиж болно. Жишээ нь: • Өөрийн чинь хүсэн хүлээж байсан сургалт болж чадаж байна уу? • Хамгийн хэрэгцээтэй нь юу байсан бэ? • Хамгийн хэрэгцээгүй нь юу байсан бэ? • Та юу сурсан бэ? • Сургалтаас олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх талаар та юу хийх вэ? • Сургалтыг хэрхэн сайжруулах вэ? Цаасан дээр бичиж авсан хариултуудыг тохирох асуултууд дээр наахыг хүсэж ерөнхийд нь гарсан саналуудыг нэгтгэн дүгнэнэ.
  • 47. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 92 93 БЭЛТГЭЛ ü Та ямар ажил хийдэг, яагаад хүүхдүүдтэй ярилцах, зургийг нь авах хэрэгтэй болсноо нарийвчлан тайлбарла. ü Материалыг ямар зорилгоор ямар хугацаанд ашиглах болон үүний тулд хүүхдийн зөвшөөрлийг авах хэрэгтэй гэдгээ мөн тайлбарлаарай. Тус зөвшөөрлийг 3 хувь үйлдэж 1-ийг хүүхдэд 1-ийг ХИС-т үлдээх ü Юу хийж байгаа талаараа бүхнийг чин үнэнээр нь хэл, гэхдээ хүүхдэд ямар нэгэн горьдлого (Жишээ нь: мөнгөтэй болно, ажилд оруулж өгнө эсвэл эрүүл мэндийн тусламж үзүүлнэ г.м) төрүүлж болохгүй. ü Хэрэв орчуулагч хэрэгтэй бол, хүүхэдтэй ойр харилцаатай ажилладаг, хүүхдийн бишүүрхэж айхгүй, мөн ярилцлагын зорилгыг бүрэн ойлгосон хүнийг сонго. Хүүхдийн хэлсэн үг бүрийг орчуулаарай гэж хэлмэрчдээ хэл. Хүүхэд юу хэлснийг дүгнэж, базаж эсвэл тайлагнаж болохгүйг анхааруул. ü Хүүхдэд таатай, чимээгүй газрыг хүүхдээр өөрөөр нь сонгуулж, тэр газартаа ярилцлага хий. ü Ярилцлага хийхдээ хүүхдийн төвшинд бай. Жишээлбэл, хүүхдүүдтэй хамт шалан дээр суу. ü Ярилцлага хийхээс өмнө сэтгүүлч болон хүүхдүүдтэй ямар сэдвээр ярилцлага хийх, асуултууд нь ямар ямар байх талаар асууж тогт. ü Ярилцлагын үед хүүхдийн хажууд эсвэл ярилцлагын өрөөнд байх гаднын хүмүүсийг аль болох цөөн байлга ü Шашны болон соёлын аливаа асуудалд мэдрэмжтэй ханд. ü Хэрэв хүүхдийн ярилцаж байгаа сэдэв эмзэг асуудал байвал хүүхдийн нэрийг өөрчилнө, эсвэл нэрээ нууцалмаар байна уу гэдгийг асуу, тэднээр сонгуул. ЯРИЛЦЛАГА ü Хүүхэдтэй ярилцлага хийхдээ хангалттай цаг хугацаа төлөвлө. Хүүхдийг яаруулж тэвдүүлэлгүй, тааваар нь яриул. ü Хүүхдийн бараг хэрэглэхгүй эсвэл дургүй байж болох үг, нэр томьёог хэрэглэхдээ болгоомжтой бай. ü Эхлээд хялбар асуулт тавь. Тэднийнэр,нас,хаанаамьдардаг гэх мэт. Ярилцлагынхаа үеэр ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА ХҮҮХДИЙН ОРОЛЦОО
  • 48. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 94 95 хүүхдийг нэрээр нь дууд. ü Нээлттэй асуултууд тавь. “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариулт ирэх “Чи ...-дэг үү?” гэх мэт хаалттай асуулт тавихаас зайлсхий. ü Хүүхдэд таатай бус байдал хэзээ үүсэхийг анзаар. Эмзэг асуудлаар нь хүчлэн яриулах гэж оролдох хэрэггүй. Хүүхэд хэт эмзэг асуудлаа ярьснаар гуньж гутарвал ярилцлагаа дуусгах эсвэл ярилцлагыг өөр сэдэв рүү шилжүүлэх бэлтгэлтэй бай. ü Хэрэв ямар нэг шалтгааны улмаас хүүхдийн ярьж буй түүх таны зорилгод нийцэхгүй болбол хүүхдийг шууд орхиж болохгүй. Өөрийн цагаас хэдэн минут түүнд зориул. ЯРИЛЦЛАГЫН ДАРАА ü Хүүхдүүдэд талархаж байгаагаа хэлээд өөрөөс чинь асуух зүйл тэдэнд байна уу гэдгийг асуу. ü Ярилцлагаас ямар нэг зүйл хасах эсвэл нэр, бусад нарийвчилсан зүйлсээс өөрчлөхийг хүсэж байгаа хэсэг байна уу асуу. ü Хүүхдийн ярилцлага, зураг хэвлэмэл буюу эцсийн байдлаар гарсны дараа Хүүхдийг Ивээх Сан тодорхой хувийг өөртөө авдаг. Тэгвэл хүүхдүүдийн оролцсон зүйлсийн хувийг тэдэнтэй хуваалц. ü Ярилцлага өгсөнд нь хүүхдэд бэлэг эсвэл бэлэн мөнгө өгөх нь зохимжгүй. ЭРСДЭЛД ОРСОН, ОНЦГОЙ ХАМГААЛАГДАХ ЁСТОЙ ХҮҮХЭДТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ НЬ ü Бусад ямар ч зорилгоос түрүүнд хүүхдийн эрх ашиг, сонирхол тавигдах ёстой. ü Хэвлэлийн ажлыг амжилттай зохион байгуулах нь нөлөөллийн ажилд чухал хувь нэмэр оруулдаг. Хүүхдүүд зохих ёсоор хамгаалагдсан нөхцөлд хэвлэлийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. ü Хүүхэд ямар эрсдэлтэй байдалд орох талаар урьдчилсан үнэлгээ хийх нь маш чухал бөгөөд хүүхдийн сайн сайхан байдалд дараах аюул занал учирч болох юм гэдгийг бодолцох учиртай. Дараах хүүхдүүдийн нэр, зураг, видеог эрсдэлээс онцгойлон, шууд хамгаалах шаардлагатай. Үүнд: ü Хүүхдийн эрхийн төлөө тэмцэж, эсэргүүцэлтэй тулгарч буй хүүхэд ü Сэжигтэн, яллагдагч хүүхэд ü Гэр бүл, амьдарч буй орчин тойрноос хүүхдэд үзүүлэх дайралт, дарамт, хүчирхийлэл байгаа үед ü Багадаа эсвэл өмнө нь үзэж өнгөрүүлсэн таагүй зүйлс, гуниг, зовлон ахин сэдрэх ü Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ü Нэр өөрчилж, зургаа бүдгэрүүлснээр өөрт нь ирж болох аюул заналаас хүүхэд хэрхэн хамгаалагдаж болохыг тайлбарлаж өгөх шаардлагатай. ü Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох өөрийгөө илэрхийлэх боломжоор нь хангаарай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хувьсан хөгжих боломжтой байдгийг анхаараарай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бусад хүүхэдтэй ижил тэгш боломж олгоорой. Дохионы мэргэжлийн, хараат бус хэлмэрчийг сонгоорой. ü Зөвшөөрөлгүйгээр хүүхэдтэй ярилцлага хийж, тэдний фото зургийг авч болохгүй. ü Хүүхдийн итгэлийг хүлээсэн насанд хүрэгч хэлсэндээ заавал хүрэх ёстой. ü Гэмт хэрэг эсвэл хүйсээс хамаарсан хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нүүр царайг хүн таних байдлаар зурагтаар цацах, сонин хэвлэлд нийтлэхгүй байвал зохино. ü Зөвшөөрөл аваагүй хүүхдийн гэрэл, фото зургийг авсан тохиолдолд тэднийг танигдахгүй байдлаар хэвлэлд гаргах хэрэгтэй.
  • 49. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 96 97 ХҮҮХДИЙН ОРОЛЦООНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ БИ ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ: 1) Хүүхдийг цохих, зодох, хүч хэрэглэх, бие махбодын хувьд зүй бус харьцах 2) Хүүхэдтэй бие махбодын хийгээд бэлгийн харьцаа тогтоох 3) Зүй бус эсвэл мөлжлөгийн шинжтэй байж болох харилцааг хүүхэдтэй тогтоох 4) Зохисгүй, гутаасан, зүй бус үг хэллэг хэрэглэн хүүхэдтэй харилцах, ийм өнгө аясаар зөвлөгөө өгөх, санал тавих 5) Хүүхэдтэй зүй бус байдлаар хандах, хүүхдийг хүчирхийллийн эрсдэлд оруулах 6) Бэлгийн дур сонирхлоо илэрхийлсэн, зохисгүй үйл хөдлөл гаргах, үзүүлэх 7) Хүүхдийн чадах зүйлийг өмнөөс нь хийх 8) Хүүхдийг эсрэг хууль бус, аюултай, хүчирхийллийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцох 9) Айлгаж ичээх, доромжлон гутаах, дорд үзэх байдлаар хүүхдэд хандах, сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдэх 10) Хүүхдийг ялгаварлан гадуурхах, бусдаас өөрөөр хандах, онцгойлон харж үзэх 11) ХИС-гийн хөтөлбөр, үйл ажиллагаанаас гадуур хүүхдүүдтэй хувийн холбоо харилцаа тогтоох 12) Ажиллаж буй хүүхэдтэйгээ нэг оронд унтах 13) Онцгой нөхцөл гараагүй байхад эсвэл удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр хүүхэдтэй хамт нэг өрөөнд хонох 14) Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан зураг, кино, цахим хуудас хүүхдэд үзүүлэх 15) Өөрийгөө ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх аливаа таамаг сэжигт өртөх нөхцөл байдлыг бий болгох. БИ ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХИЙНЭ: 16) Эрсдэл учруулж болох нөхцөл байдлыг ойлгож, зохицуулах 17) Эрсдэлийг бууруулах үүднээс ажил үүрэг болон ажлын байраа төлөвлөх, зохицуулах 18) Хүүхэдтэй ажиллахдаа бусдад харагдахуйц байх орчныг бүрдүүлэхэд ямагт анхаарах 19) Санаа зовоосон аливаа асуудлыг нээлттэй ярилцах, хэлэлцэх соёлыг бий болгох 20) Ажилтнуудыг хариуцлагажуулах замаар хүчирхийллийн шинжтэй зан үйл, сөрөг дадлыг арилгах 21) Ажилтнууд болон бусад хүмүүс хүүхэдтэй хэрхэн харилцаж буйг хүүхдээс өөрөөс нь асууж тодруулах, хүүхдийн санааг ямар нэгэн зүйл зовоож байвал түүнийгээ илэрхийлэхийг нь дэмжих 22) Хүүхэдтэй түүний эрх, юу хийж болох, юу хийж болохгүй, ямар нэг асуудал гарвал юу хийх гэх мэтээр ярилцах замаар хүүхдийг чадавхжуулах.
  • 50. Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй 98 АШИГЛАСАН МАТЕРИАЛ: 1. Хүүхдийн эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандах вэ?, Хүүхдийг Ивээх Сан, 2019 он 2. Өсвөр үеийнхний дуу хоолой – 1, судалгааны тайлан, Хүүхдийг Ивээх Сан, 2017 он 3. Өсвөр үеийнхний дуу хоолой – 2, судалгааны тайлан, Хүүхдийг Ивээх Сан, 2018 он 4. Хүүхдийн оролцоо, Хүүхдийг Ивээх Сан, 2013 он 5. Хүүхдийн оролцоо, Хүүхдийг Ивээх Сан, 2010 он 6. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын тавдугаар тайлан илтгэлтэй холбогдуулан ТББ-уудын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он 7. “Бүх хүүхдийн эрхийн төлөө”: НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай конвенцын хэрэгжилтийн талаар Монголын Хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх илтгэл, 2015 он 8. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Ерөнхий зөвлөмж №12, 2009 он 9. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого журам, Хүүхдийг Ивээх Сан 2018 10. So you want to consult with children? A toolkit of good practice, SCI, 2003 11. So you want to involve children in research? A toolkit of good practice, SCI, 2004 12. Toolkit for Monitoring and Evaluating Children’s participation © The Save the Children Fund 2014