S.EG101 С.Сэлэнгэ
Лекц №13
Хураангуй: Газар эзэмших, ус агаар, газрын
хэвлийг ашиглахад хяналт тавихад чиглэгдсэн хэм
хэмжээнүүдийг тодорхойлох, Монгол улсын
байгаль хамгаалахтай холбоотой хууль эрхийн
зарим акт баримтуудыг судлах.
Түлхүүр үг: экологийн тэнцвэрт байдал,
мониторинг, экологийн менежмент, экспертийн
үнэлгээ, хяналт
• Экологийн тэнцвэрт байдал, түүний алдагдаж
буй шалтгаан
• Гарал үүсэл, шинж байдлын ангилал
• Экологийн хяналт хийх үндсэн шаардлага
• ХБО-ыг хамгаалах эдийн засгийн гол хэрэгсэл
Дэд сэдэв
Хүрээлэн байгаа орчны байдлыг хянах ажил нь экологийн
менежментийн чухал үүргийн нэг юм.Байгаль хамгаалах
мэдээлэл-удирдлагын системийн үзэл нь байгалийн
системүүдийн өөрийгөө зохицуулах хуулийг сайтар таних гүн
мэдлэг, өөрийгөө зохицуулах эдгээр системүүдэд хүний
оролцооны боломжит зарчимд үндэслэгдэх ёстой болж
байна.Үүнийг зөрчвөл хүн нийгмийн экосистемийг урьд байсан
тэнцвэржсэн хөгжилд нь эргүүлэн оруулж чадахгүй юм.
Нийгэм экологийн системийн тэнцвэрийг өндөр
боловсролтой,эдийн засаг,техник,технологийн өндөр
түвшинтэй,дээд зэргийн ухамсартай,иргэд нь өөрийгөө
байгальтай салшгүй холбоотой гэдгийг ой тоонд бүрэн
шингээж ухамсарласан тийм нийгэм хангаж чадах
ажээ.Нийгэм экологийн системийн тэнцвэр хангагдаж байнаа
эсэхийг хянах олон янзын арга хэрэгсэл байдаг.Хүрээлэн
байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг түүний шинж байдал гарал
үүслээр нь гурван анги болгон ангилдаг.
Шим мандлыг байгаль өөрөө
бохирдуулдаг.Ийм эх үүсвэр
нь хүчтэй шуургаар асар хол
зай өндөрт хөөргөсөн тоос
шороо, аянгаас үүссэн ой
хээрийн түймэр.
• Нэгдэх анги нь
 Хүний ажил амьдралын аюулгүй байдлыг хамгаалах (Хөдөлмөр хамгаалал)
1. Үйлдвэрийн эрүүл ахуй; Ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлөх хортой
нөхцлийг багасгах.арилгах
2. Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах;
Тоосжилт,агааржуулалт,гэрэлтүүлэг,дуу чимээ,доргион
чичргээ,радиоидэвхжилт,хийжилт зэргийг хэвийн хэмжээнд байлгах
3. Аюулгүй техник; Ажиллагсдын эрүүл мэнд,хөдөлмөрийн чадварт хохирол
учруулах аюултай нөхцлийг арилгах нөлөөлөх хортой нөхцлийгарилгах
нөлөөлөх хортой нөхцлийг арилгах сургалт,техник зохион байгуулалтын арга
хэмжээ авах
 Хийн мандлын агаарыг хамгаалах
1. Хийн мандалд хаяж буй хий тоос-агаарын хольцын хэмжээг бууруулах
2. Хийн мандлын бохирдлын түвшинг бууруулах
 Усан мандлын ашиглалтыг сайжруулж,хамгаалах
1. Усны зарцуулалтыг багасгах
2. Үйлдвэрлэлээс бохир усны хэмжээг бууруулах
3. Нутаг дэвсгэрийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглахдаа газар эзэмших
хэмжээг багасгах
4. Эдэлбэр газрын үр өгөөж,ашиглалтыг сайжржжлах
 Газрын нөөцийг үр ашигтай ашиглах ба хамгаалах
1. Газар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх
2. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх
3. Үйлдвэрлэлийн хаягдлын хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлж хамгаалах
Хоёр дахь анги нь газар хөдлөх, усны үерийн нөлөөнд автсан газрын
гадаргуугийн эвдрэл, усан мандлын өөрчлөлт, цөлжилтийн үйл явцын
нөлөөлөл зэрэг хамаарна.
Гурав дахь анги нь хүний үйл ажиллагааны нөлөөнд байгаль орчин
бохирдох явдал хамгийн нийтлэг бараг байнгын шинжтэй
болжээ.Бохирдол гэдэг ойлголтод хүрээлэн буй орчин физик, хими,
биологийн өөрчлөлтөд өртөж унаган төрх, чанараа алдахыг багтааж
үздэг.Төрх чанарын тэрхүү өөрчлөлтийг хүн, амьд биед үзүүлэх хор
хөнөөлийн түвшингээр нь хязгаарласан үзүүлэлтээр хэмждэг.Экологийн
хяналт хийхэд тавих ерөнхий шаардлага нь байгаль хамгаалах зорилгыг
хангаж баталгаажуулахад чиглэгдэх ёстой.
1.Хяналтын зорилт нь аж үйлдвэр, уул уурхайн олборлох,боловсруулах
үйлдвэрийн хаягдлын хийн мандал, усан мандал,хөрсөн дэх бохирдлын
хэмжээний хэтрэлтйиг тогтоох замаар байгаль хамгаалах урт, богино
хугацааны зорилгыг хангах баталгааг буй болгоход оршино.Хяналт нь
ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй хариуцлагатай байх шаардлагатай.
2.Хяналтын бүтэцтэй холботой шаардлага нь үйлдвэрийн төлөвлөлтөд
байгаль хамгаалах үйл ажиллагааны талаар тусгасан зүйлтэй уялдуулах
нөгөө талаар хүрээлэн байгаа орчны хамгаалалтын зохион байгуулалт нь
дээрхи төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх.
3.Орчинд аюултай нөхцөл үүссэн үед хийх хяналт нь аюулаас авран
хамгаалах, аваарыг устгах, тархалтын хүрээг хязгаарлаж, сөрөг үр
дагаварыг багасгахад чиглэгдэх ёстой.
Хяналтад тавих нэг ерөнхий шаардлага бол хүрээлэн байгаа
орчинд гарч болзошгүй сөрөг өөрчлөлтийг урьдчилан
хэлж,аюултай нөхцөлд хүргэх шинж тэмдгүүдийг заах явдал юм.
Хяналтын аргын тухайд гэвэл шууд, тойруу, холимог
хэлбэртэй байна.Шууд хяналтад орчны байдлыг тодорхойлох
агаар, ус, хөрсний бохирдолтын химийн, физикийн, биологийн
үзүүлэлтүүдийг техникийн бүх хэрэгслийг ашиглан
хэрэгжүүлнэ.Тойруу замын хяналтад эрх зүйн болон захиргааны
удирдлагын хөшүүргийг хэрэглэнэ.Холимог хэлбэрийн хяналт нь
дээрхи хоёр аргыг хослуулан хэрэглэнэ.
Хяналтын системийн тухайд гэвэл мэргэжилтний
үнэлгээний, эрх зүйн хэрэгжилтийн, технологийн горимын, эдийн
засгийн нөлөөллийн хүрээнд тавих хяналтуудаас уг систем
бүрэлдэж иж бүрэн чанарыг агуулна.
Хүрээлэн байгаа орчны экспертийн үнэлгээний аргыг
экологийн нилээн хүнд, онцгой нөхцөлд хэрэглэнэ. Энэ арга
мэдээлэл мэдлэгийн бааз, мэдлэг хувирлын загвар, хангамжийн
систем, мэдээлэл боловсруулах систем зэрэг дөрвөн үндсэн
бүтэцтэй юм.
Лицензийн эрхийн тухай хууль энд бас
хамаарна.Технологийн хяналт нь үйлдвэрлэл
үйлчилгээний болон бусад үйл ажиллагааг явуулахад
мөрдөх экологийн аюулгүй байдлыг хангах техникийн
шаардлага, хэм хэмжээгээр зохицуулагдсан технологийн
горимыг баримтлахтай холбоотой хяналт
юм.Технологийн горим нь зураг төсөл боловсруулах
явцад тогтоох бөгөөд орчны шаардлага өндөрших
нөхцөлд түүнд зохицуулан өөрчлөгдөх
ёстой.Үйлдвэрлэлийн технологийн хангамжийн байдлыг
хариуцагч гол этгээд нь гүйцэтгэгч захирал, технологич,
ерөнхий инженер, экологийн менежер нар
байна.Технологийн горимын зөрчлийн гол шалтгаан нь
ашгийн хойноос хөөцөлдөж экологийн асуудалд
анхаарал сулруулах буюу тогтоосон хэм хэмжээ
зөрчсөнөөс үүсдэг.
Хүрээлэн байгаа орчны эдийн засгийн хяналтын
хэрэгсэл нь аливаа үйлдвэрлэгчид экологийн
аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьдралын
орчинг бохирдуулах нь ашиггүй байх тийм эдийн
засгийн нөхцөл байх ёстой.Энд үйлчилдэг
тоглоомын дүрэм бол хортой үйлдвэрлэл аль болох
цөөн нээгдэж аль болох олноороо хаагдаж байвал
амьдралын орчин тэр хэмжээгээрээ цэвэршинэ
гэдэг юм.
Дэлхий нийтийн экологийн хямралаас гарах үндсэн
арга замын нэг бол олон улсын экологийн
харилцааны зохицол юм. Нийтээр хүлээн
зөвшөөрсөн бүх улс гүрний байгаль орчноо
хамгаалах үйл явцад үндэслэн нийгмийн болон улс
төрийн удирдах чадварыг биелүүлэн энэ байдлаас
гарах болно. Өнгөрсөн хугацаанд нэг ч улс орон
өөрийн экологийн асуудлыг шийдэхийн тулд бусад
улс гүрэнтэй хамтран ажиллахгүй явж иржээ. Бүх
улс гүрэн зайлшгүй зөвшөөрсөн тохиолдолд олон
улсын хууль дүрэм тэдний үйл ажиллагааг
зохицуулах чадвартай болдог.
• Байгаль дэлхий нь улс гүрнүүдийн хилийн цэстэй
адил хил хязгаар байгаль дэлхийд байдаггүй.
Иймээс нэг орны экосистем дахь хямрал нь хил
залгаа орнуудынхаа экосистемд нөлөөлдөг.
Экологийн хямрал нь байгаль дэлхийн бүх зүйлүүдэд
нөлөөлдөг учраас улс гүрнүүдийг хамтран ажиллах
дүрэм, экологийн шинэ норм, хэмжээг тогтоосон.
• Хүрээлэн буй орчны хамгаалалтын объектуудыг
үндэсний, улс хоорондын гэж ангилдаг.
 Аль нэг улс орнуудын хууль эрх зүйд захирагдан
зохицуулагдахгүй
1. сансар
2. Далай тэнгис
3. Агаар мандал
4. Антарктид
 Улс орнуудын хууль эрх зүйд захирагдан
зохицуулагдана
1. Тусгай хамгаалалттай байгалийн
2. Байгалийн нөөц баялаг
3. Ховор, ховордсон, нэн ховор ургамал амьтад
• Байгаль орчныг хамгаалах олон улсын объектууд
1. Байгалийн цорын ганц объектууд /дархан цаазтай газар,
үндэсний паркууд, нөөц, байгалийн хөшөөнүүд/
2. Олон улсын улаан номонд орсон ховор ан амьтад, ургамал
3. Байгалийн баялгийг нь ашигладаг газрыг хамгаалах /балтийн
тэнгис, Дунай мөрөн/
Үндэсний объектод газар, газрын хөрсөн дээрх баялаг, ус, зэрлэг ан
амьтад, тухайн улсын газар нутаг дээр байгаа байгаль орчны бусад
элементүүд хамрагдана.
Тухайн улс үндэсний объект нь өөрийн ард түмний ашиг
сонирхолыг илэрхийлсэн төрийн хууль тогтоомжоор чөлөөтэй
эзэмшигдэн зохицуулагдана.
Харин олон улсын хүрээлэн буй орчноо хамгаалах
объектуудад сансар огторгуй, агаар мандал, олон улс орны нутаг
дэвсгэрийг хамран орших амьтан ургамлын төрөл зүйл зэрэг орно.
Эдгээр объектууд нь тухайн улс орны хуулийн байгууллагад
захирагдахгүй бөгөөд харин олон улсын хүрээнд батлагдсан янз
бүрийн гэрээ, бага хурал, протокол, олон улсын мэдээлэл дээр
үндэслэн зохицуулагдана.
Олон улсын зүйд нийцсэн төрөөс удирдан хамгаалдаг объектууд
байдаг. Үүнд:
Олон улсын байгаль орчин хамгаалах чухал
объектийн нэг нь сансар юм. Дэлхий дахинд
нэг ч улс сансарын огторгуйд зориулан ямар
нэг дүрэм гаргаагүй. Сансар огторгуй бол
хүн төрөлхтний өмч. Сансар огторгуйг
ашиглах болсоноор олон улсын гэрээнд өөр
өөр журам бий болсон.
• Байгаль орчин болон байгалийн баялгийг ашиглах
журам нь одоо амьдарч байгаа болон ирээдүй
үеийнхэндээ зориулж экологийн эдийн засгийн хэвийн
нөхцлийг бий болгох, байгалийн урьтал чиглэлийг
хүрээлэн буй байгаль орчны хяналт тооллогыг хангах
зэрэг зарчмуудыг баримталдаг. Хүрээлэн буй орчныг
хамгаалах, байгаль орчныг зүй зохистой ашиглах үр
дүнтэй арга хэрэгсэлд лиценз, гэрээ, лимит зэрэг
эдийн засгийн хөшүүргүүд ордог.
 Байгалийн баялгийг иж бүрэн ашиглах лиценз
гэдэг нь тогтсон цаг үед байгалийн нөөц баялгийг
ашиглах болон хог хаягдлыг зайлуулах эрх олгож
байгаа баримт бичиг юм. Байгалийн баялгийг
ашиглах ба байгаль орчныг хамгаалахад дагаж
мөрдөх зарчмууд нь байгалийг ашиглах тохиолдолд
тухайлбал тодорхой нэг баялгийг ашиглахдаа
нөгөө баялагт хор хөнөөл учруулахгүй байхад
оршино. Иймээс лицензийг хүлээн авсан ба
төлөвлөсөн үйл ажиллагаандаа зохих магадлан
шинжилгээ хийлгэн, байгаль ашиглагч байгаль
ашиглах тухай гэрээ байгуулах хэрэгтэй.
• Лиценз.
 Байгаль ашиглагч-үйлдвэрийн газруудад тодорхой цаг
хугацаанд тогтоож өгсөн бохирдуулагч бодис,
үйлдвэрлэлийн хаягдал, байгалийн баялгийн нөөцийн
хэмжээ хязгаарыг байгаль ашиглалтын лимит гэнэ.
Байгалийн баялгийг тогтоосон хэм хэмжээнээс
хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд нөхөн төлбөр
төлөхөөр тусгагджээ. Лимитийн ийм хэлбэр өөрөөр
хэлбэл экологийн хязгаарлалт нь эдийн засгийн
хөшүүргээр байгаль ашиглагчийг байгаль орчинтой
ариг гамтай хэмнэлттэй харьцах, хог хаягдлыг
хязгаарлах, бохирдуулагч бодисыг багасгах, байгалийн
баялгийг хамгаалах, хэмнэх, хаягдал багатай
технологийг нэвтрүүлэхэд түлхэц болдог. Ийм учраас
лимит, түүнчлэн байгаль ашиглах лиценз, гэрээ нь
зөвхөн эдийн засгийн төдийгүй байгаль хамгаалах чиг
үүрэгтэй нь ойлгомжтой байна.
• Лимит.
• Анхаарал тавьсанд
баярлалаа

More Related Content

PPTX
PDF
Marketing management 3 2010 орчны шинжилгээ
PDF
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
PPTX
Платоны үзэл санаа
DOCX
Dadlagiin tailan bichih zaawapchilgaa
DOCX
хийн мандал дах чийг түүний төрөл
PPTX
хаан банк
DOCX
5.-Шагналын-анкет.docx
Marketing management 3 2010 орчны шинжилгээ
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Платоны үзэл санаа
Dadlagiin tailan bichih zaawapchilgaa
хийн мандал дах чийг түүний төрөл
хаан банк
5.-Шагналын-анкет.docx

What's hot (20)

PPT
эсээ бичвэр
PPTX
макс вебер
ODP
даавуун материалын тухай
PPTX
озоны цоорхой
DOCX
цаг агаар шинжих монгол арга
PDF
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
PPTX
лекц №1
PPTX
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
PPTX
4 undsen hurungu
PPTX
экологийн хямрал
PPT
хуримтлал
PPTX
лекц 7
PPT
Akt udirdamj
PPTX
statistic_tarhalt
 
DOCX
дадлага тайлан
ODT
дөрвөн улирал шүлэг
PPTX
хүүхдийн үүрэг
DOCX
DOCX
Munkhbat Jamiyan-CV
PDF
Lecture 12
эсээ бичвэр
макс вебер
даавуун материалын тухай
озоны цоорхой
цаг агаар шинжих монгол арга
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
лекц №1
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТАНИЛЦУУЛГА
4 undsen hurungu
экологийн хямрал
хуримтлал
лекц 7
Akt udirdamj
statistic_tarhalt
 
дадлага тайлан
дөрвөн улирал шүлэг
хүүхдийн үүрэг
Munkhbat Jamiyan-CV
Lecture 12
Ad

Viewers also liked (6)

PPTX
үйл ажиллагааны менежментэд нөлөөлөх орчин үеийн хүчин зүйлс
PDF
хүмүүний экологийн ул мөр
PPT
БАГА ЧАДЛЫН ДУЛААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛЫГ Б...
PPTX
Экологи Байгаль хамгаалал
PPTX
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
үйл ажиллагааны менежментэд нөлөөлөх орчин үеийн хүчин зүйлс
хүмүүний экологийн ул мөр
БАГА ЧАДЛЫН ДУЛААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛЫГ Б...
Экологи Байгаль хамгаалал
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
Ad

Similar to Lects13 (20)

PPT
Resourse-байгалийн нөөц баялаг
PDF
байгаль орчныг хамгаалах тухай
PDF
эссэ бямбахүү
PPTX
DOC
суурьшлын экологи
PPT
Khicheeliin tuluvluguu
PPTX
PPTX
PPTX
Niigmiin nuluulul
PPTX
8 r lekts
DOCX
Shared hiih
DOCX
хичээлийн тодорхойлолт
PDF
эх дэлхий
PDF
Echarter mongolian
PPT
PPT
Khicheeliin tuluvluguu
PPTX
Байгаль орчны олон улсын гэрээ
DOCX
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
Resourse-байгалийн нөөц баялаг
байгаль орчныг хамгаалах тухай
эссэ бямбахүү
суурьшлын экологи
Khicheeliin tuluvluguu
Niigmiin nuluulul
8 r lekts
Shared hiih
хичээлийн тодорхойлолт
эх дэлхий
Echarter mongolian
Khicheeliin tuluvluguu
Байгаль орчны олон улсын гэрээ
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7

Lects13

  • 2. Хураангуй: Газар эзэмших, ус агаар, газрын хэвлийг ашиглахад хяналт тавихад чиглэгдсэн хэм хэмжээнүүдийг тодорхойлох, Монгол улсын байгаль хамгаалахтай холбоотой хууль эрхийн зарим акт баримтуудыг судлах. Түлхүүр үг: экологийн тэнцвэрт байдал, мониторинг, экологийн менежмент, экспертийн үнэлгээ, хяналт • Экологийн тэнцвэрт байдал, түүний алдагдаж буй шалтгаан • Гарал үүсэл, шинж байдлын ангилал • Экологийн хяналт хийх үндсэн шаардлага • ХБО-ыг хамгаалах эдийн засгийн гол хэрэгсэл Дэд сэдэв
  • 3. Хүрээлэн байгаа орчны байдлыг хянах ажил нь экологийн менежментийн чухал үүргийн нэг юм.Байгаль хамгаалах мэдээлэл-удирдлагын системийн үзэл нь байгалийн системүүдийн өөрийгөө зохицуулах хуулийг сайтар таних гүн мэдлэг, өөрийгөө зохицуулах эдгээр системүүдэд хүний оролцооны боломжит зарчимд үндэслэгдэх ёстой болж байна.Үүнийг зөрчвөл хүн нийгмийн экосистемийг урьд байсан тэнцвэржсэн хөгжилд нь эргүүлэн оруулж чадахгүй юм. Нийгэм экологийн системийн тэнцвэрийг өндөр боловсролтой,эдийн засаг,техник,технологийн өндөр түвшинтэй,дээд зэргийн ухамсартай,иргэд нь өөрийгөө байгальтай салшгүй холбоотой гэдгийг ой тоонд бүрэн шингээж ухамсарласан тийм нийгэм хангаж чадах ажээ.Нийгэм экологийн системийн тэнцвэр хангагдаж байнаа эсэхийг хянах олон янзын арга хэрэгсэл байдаг.Хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг түүний шинж байдал гарал үүслээр нь гурван анги болгон ангилдаг.
  • 4. Шим мандлыг байгаль өөрөө бохирдуулдаг.Ийм эх үүсвэр нь хүчтэй шуургаар асар хол зай өндөрт хөөргөсөн тоос шороо, аянгаас үүссэн ой хээрийн түймэр. • Нэгдэх анги нь
  • 5.  Хүний ажил амьдралын аюулгүй байдлыг хамгаалах (Хөдөлмөр хамгаалал) 1. Үйлдвэрийн эрүүл ахуй; Ажиллагсдын эрүүл мэндэд нөлөөлөх хортой нөхцлийг багасгах.арилгах 2. Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах; Тоосжилт,агааржуулалт,гэрэлтүүлэг,дуу чимээ,доргион чичргээ,радиоидэвхжилт,хийжилт зэргийг хэвийн хэмжээнд байлгах 3. Аюулгүй техник; Ажиллагсдын эрүүл мэнд,хөдөлмөрийн чадварт хохирол учруулах аюултай нөхцлийг арилгах нөлөөлөх хортой нөхцлийгарилгах нөлөөлөх хортой нөхцлийг арилгах сургалт,техник зохион байгуулалтын арга хэмжээ авах  Хийн мандлын агаарыг хамгаалах 1. Хийн мандалд хаяж буй хий тоос-агаарын хольцын хэмжээг бууруулах 2. Хийн мандлын бохирдлын түвшинг бууруулах  Усан мандлын ашиглалтыг сайжруулж,хамгаалах 1. Усны зарцуулалтыг багасгах 2. Үйлдвэрлэлээс бохир усны хэмжээг бууруулах 3. Нутаг дэвсгэрийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглахдаа газар эзэмших хэмжээг багасгах 4. Эдэлбэр газрын үр өгөөж,ашиглалтыг сайжржжлах  Газрын нөөцийг үр ашигтай ашиглах ба хамгаалах 1. Газар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх 2. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх 3. Үйлдвэрлэлийн хаягдлын хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлж хамгаалах
  • 6. Хоёр дахь анги нь газар хөдлөх, усны үерийн нөлөөнд автсан газрын гадаргуугийн эвдрэл, усан мандлын өөрчлөлт, цөлжилтийн үйл явцын нөлөөлөл зэрэг хамаарна. Гурав дахь анги нь хүний үйл ажиллагааны нөлөөнд байгаль орчин бохирдох явдал хамгийн нийтлэг бараг байнгын шинжтэй болжээ.Бохирдол гэдэг ойлголтод хүрээлэн буй орчин физик, хими, биологийн өөрчлөлтөд өртөж унаган төрх, чанараа алдахыг багтааж үздэг.Төрх чанарын тэрхүү өөрчлөлтийг хүн, амьд биед үзүүлэх хор хөнөөлийн түвшингээр нь хязгаарласан үзүүлэлтээр хэмждэг.Экологийн хяналт хийхэд тавих ерөнхий шаардлага нь байгаль хамгаалах зорилгыг хангаж баталгаажуулахад чиглэгдэх ёстой. 1.Хяналтын зорилт нь аж үйлдвэр, уул уурхайн олборлох,боловсруулах үйлдвэрийн хаягдлын хийн мандал, усан мандал,хөрсөн дэх бохирдлын хэмжээний хэтрэлтйиг тогтоох замаар байгаль хамгаалах урт, богино хугацааны зорилгыг хангах баталгааг буй болгоход оршино.Хяналт нь ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй хариуцлагатай байх шаардлагатай. 2.Хяналтын бүтэцтэй холботой шаардлага нь үйлдвэрийн төлөвлөлтөд байгаль хамгаалах үйл ажиллагааны талаар тусгасан зүйлтэй уялдуулах нөгөө талаар хүрээлэн байгаа орчны хамгаалалтын зохион байгуулалт нь дээрхи төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх. 3.Орчинд аюултай нөхцөл үүссэн үед хийх хяналт нь аюулаас авран хамгаалах, аваарыг устгах, тархалтын хүрээг хязгаарлаж, сөрөг үр дагаварыг багасгахад чиглэгдэх ёстой.
  • 7. Хяналтад тавих нэг ерөнхий шаардлага бол хүрээлэн байгаа орчинд гарч болзошгүй сөрөг өөрчлөлтийг урьдчилан хэлж,аюултай нөхцөлд хүргэх шинж тэмдгүүдийг заах явдал юм. Хяналтын аргын тухайд гэвэл шууд, тойруу, холимог хэлбэртэй байна.Шууд хяналтад орчны байдлыг тодорхойлох агаар, ус, хөрсний бохирдолтын химийн, физикийн, биологийн үзүүлэлтүүдийг техникийн бүх хэрэгслийг ашиглан хэрэгжүүлнэ.Тойруу замын хяналтад эрх зүйн болон захиргааны удирдлагын хөшүүргийг хэрэглэнэ.Холимог хэлбэрийн хяналт нь дээрхи хоёр аргыг хослуулан хэрэглэнэ. Хяналтын системийн тухайд гэвэл мэргэжилтний үнэлгээний, эрх зүйн хэрэгжилтийн, технологийн горимын, эдийн засгийн нөлөөллийн хүрээнд тавих хяналтуудаас уг систем бүрэлдэж иж бүрэн чанарыг агуулна. Хүрээлэн байгаа орчны экспертийн үнэлгээний аргыг экологийн нилээн хүнд, онцгой нөхцөлд хэрэглэнэ. Энэ арга мэдээлэл мэдлэгийн бааз, мэдлэг хувирлын загвар, хангамжийн систем, мэдээлэл боловсруулах систем зэрэг дөрвөн үндсэн бүтэцтэй юм.
  • 8. Лицензийн эрхийн тухай хууль энд бас хамаарна.Технологийн хяналт нь үйлдвэрлэл үйлчилгээний болон бусад үйл ажиллагааг явуулахад мөрдөх экологийн аюулгүй байдлыг хангах техникийн шаардлага, хэм хэмжээгээр зохицуулагдсан технологийн горимыг баримтлахтай холбоотой хяналт юм.Технологийн горим нь зураг төсөл боловсруулах явцад тогтоох бөгөөд орчны шаардлага өндөрших нөхцөлд түүнд зохицуулан өөрчлөгдөх ёстой.Үйлдвэрлэлийн технологийн хангамжийн байдлыг хариуцагч гол этгээд нь гүйцэтгэгч захирал, технологич, ерөнхий инженер, экологийн менежер нар байна.Технологийн горимын зөрчлийн гол шалтгаан нь ашгийн хойноос хөөцөлдөж экологийн асуудалд анхаарал сулруулах буюу тогтоосон хэм хэмжээ зөрчсөнөөс үүсдэг. Хүрээлэн байгаа орчны эдийн засгийн хяналтын хэрэгсэл нь аливаа үйлдвэрлэгчид экологийн аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьдралын орчинг бохирдуулах нь ашиггүй байх тийм эдийн засгийн нөхцөл байх ёстой.Энд үйлчилдэг тоглоомын дүрэм бол хортой үйлдвэрлэл аль болох цөөн нээгдэж аль болох олноороо хаагдаж байвал амьдралын орчин тэр хэмжээгээрээ цэвэршинэ гэдэг юм.
  • 9. Дэлхий нийтийн экологийн хямралаас гарах үндсэн арга замын нэг бол олон улсын экологийн харилцааны зохицол юм. Нийтээр хүлээн зөвшөөрсөн бүх улс гүрний байгаль орчноо хамгаалах үйл явцад үндэслэн нийгмийн болон улс төрийн удирдах чадварыг биелүүлэн энэ байдлаас гарах болно. Өнгөрсөн хугацаанд нэг ч улс орон өөрийн экологийн асуудлыг шийдэхийн тулд бусад улс гүрэнтэй хамтран ажиллахгүй явж иржээ. Бүх улс гүрэн зайлшгүй зөвшөөрсөн тохиолдолд олон улсын хууль дүрэм тэдний үйл ажиллагааг зохицуулах чадвартай болдог. • Байгаль дэлхий нь улс гүрнүүдийн хилийн цэстэй адил хил хязгаар байгаль дэлхийд байдаггүй. Иймээс нэг орны экосистем дахь хямрал нь хил залгаа орнуудынхаа экосистемд нөлөөлдөг. Экологийн хямрал нь байгаль дэлхийн бүх зүйлүүдэд нөлөөлдөг учраас улс гүрнүүдийг хамтран ажиллах дүрэм, экологийн шинэ норм, хэмжээг тогтоосон. • Хүрээлэн буй орчны хамгаалалтын объектуудыг үндэсний, улс хоорондын гэж ангилдаг.
  • 10.  Аль нэг улс орнуудын хууль эрх зүйд захирагдан зохицуулагдахгүй 1. сансар 2. Далай тэнгис 3. Агаар мандал 4. Антарктид  Улс орнуудын хууль эрх зүйд захирагдан зохицуулагдана 1. Тусгай хамгаалалттай байгалийн 2. Байгалийн нөөц баялаг 3. Ховор, ховордсон, нэн ховор ургамал амьтад • Байгаль орчныг хамгаалах олон улсын объектууд
  • 11. 1. Байгалийн цорын ганц объектууд /дархан цаазтай газар, үндэсний паркууд, нөөц, байгалийн хөшөөнүүд/ 2. Олон улсын улаан номонд орсон ховор ан амьтад, ургамал 3. Байгалийн баялгийг нь ашигладаг газрыг хамгаалах /балтийн тэнгис, Дунай мөрөн/ Үндэсний объектод газар, газрын хөрсөн дээрх баялаг, ус, зэрлэг ан амьтад, тухайн улсын газар нутаг дээр байгаа байгаль орчны бусад элементүүд хамрагдана. Тухайн улс үндэсний объект нь өөрийн ард түмний ашиг сонирхолыг илэрхийлсэн төрийн хууль тогтоомжоор чөлөөтэй эзэмшигдэн зохицуулагдана. Харин олон улсын хүрээлэн буй орчноо хамгаалах объектуудад сансар огторгуй, агаар мандал, олон улс орны нутаг дэвсгэрийг хамран орших амьтан ургамлын төрөл зүйл зэрэг орно. Эдгээр объектууд нь тухайн улс орны хуулийн байгууллагад захирагдахгүй бөгөөд харин олон улсын хүрээнд батлагдсан янз бүрийн гэрээ, бага хурал, протокол, олон улсын мэдээлэл дээр үндэслэн зохицуулагдана. Олон улсын зүйд нийцсэн төрөөс удирдан хамгаалдаг объектууд байдаг. Үүнд:
  • 12. Олон улсын байгаль орчин хамгаалах чухал объектийн нэг нь сансар юм. Дэлхий дахинд нэг ч улс сансарын огторгуйд зориулан ямар нэг дүрэм гаргаагүй. Сансар огторгуй бол хүн төрөлхтний өмч. Сансар огторгуйг ашиглах болсоноор олон улсын гэрээнд өөр өөр журам бий болсон. • Байгаль орчин болон байгалийн баялгийг ашиглах журам нь одоо амьдарч байгаа болон ирээдүй үеийнхэндээ зориулж экологийн эдийн засгийн хэвийн нөхцлийг бий болгох, байгалийн урьтал чиглэлийг хүрээлэн буй байгаль орчны хяналт тооллогыг хангах зэрэг зарчмуудыг баримталдаг. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгаль орчныг зүй зохистой ашиглах үр дүнтэй арга хэрэгсэлд лиценз, гэрээ, лимит зэрэг эдийн засгийн хөшүүргүүд ордог.
  • 13.  Байгалийн баялгийг иж бүрэн ашиглах лиценз гэдэг нь тогтсон цаг үед байгалийн нөөц баялгийг ашиглах болон хог хаягдлыг зайлуулах эрх олгож байгаа баримт бичиг юм. Байгалийн баялгийг ашиглах ба байгаль орчныг хамгаалахад дагаж мөрдөх зарчмууд нь байгалийг ашиглах тохиолдолд тухайлбал тодорхой нэг баялгийг ашиглахдаа нөгөө баялагт хор хөнөөл учруулахгүй байхад оршино. Иймээс лицензийг хүлээн авсан ба төлөвлөсөн үйл ажиллагаандаа зохих магадлан шинжилгээ хийлгэн, байгаль ашиглагч байгаль ашиглах тухай гэрээ байгуулах хэрэгтэй. • Лиценз.
  • 14.  Байгаль ашиглагч-үйлдвэрийн газруудад тодорхой цаг хугацаанд тогтоож өгсөн бохирдуулагч бодис, үйлдвэрлэлийн хаягдал, байгалийн баялгийн нөөцийн хэмжээ хязгаарыг байгаль ашиглалтын лимит гэнэ. Байгалийн баялгийг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд нөхөн төлбөр төлөхөөр тусгагджээ. Лимитийн ийм хэлбэр өөрөөр хэлбэл экологийн хязгаарлалт нь эдийн засгийн хөшүүргээр байгаль ашиглагчийг байгаль орчинтой ариг гамтай хэмнэлттэй харьцах, хог хаягдлыг хязгаарлах, бохирдуулагч бодисыг багасгах, байгалийн баялгийг хамгаалах, хэмнэх, хаягдал багатай технологийг нэвтрүүлэхэд түлхэц болдог. Ийм учраас лимит, түүнчлэн байгаль ашиглах лиценз, гэрээ нь зөвхөн эдийн засгийн төдийгүй байгаль хамгаалах чиг үүрэгтэй нь ойлгомжтой байна. • Лимит.