S.EG101 С.Сэлэнгэ
Лекц №16
Хураангуй: Байгаль орчныг хамгаалах тухай
хууль болон хүрээлэн буй орчныг хамгаалахтай
холбоотой хууль эрхийн актуудтай танилцаж
байгаль орчныг хамгаалахад иргэн хүний эрх,
үүрэг, сэдэвтэй холбоотой материал ашиглаж,
хууль зөрчиж буй бодит үйлдлүүдийг харилцан
ярилцаж асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх
тухай санал хэлэлцүүлэх
Түлхүүр үг: байгалийн нөөц
ашиглах, байгалийн нөөцийг
хамгаалах, экологийн эрх
зүйн объект, субъект
• Байгаль хамгаалах хууль тогтоомжийн
үндэс
• Экологийн эрх зүйн объект ба субъект
• Экологийн эрх зүйн харилцаанууд
Дэд сэдэв
Байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах дахин сэргээхтэй холбогдсон үйл
ажиллагаануудыг эрх зүйн хувьд зохицуулах
Байгаль хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг материал техник,хүн
хүч, санхүүгийн нөөцөөр хангах нөхцөл бүрдүүлэх, бүх нийтэд энэ талаар
анхан шатны мэдлэг олгох ажлын сургалт суртчилгааг зохион байгуулах
Байгаль хамгаалах талаар гаргасан хууль тогтоомж, норм, норматив,
тогтоол зааврын биелэлтэнд төрийн ба олон нийтийн шалгалтын ажлыг
авч явуулах, хэрэгжүүлэх
Зөрчил гаргагчидад хуулийн хариуцлага оногдуулах
• Манай улсын байгаль хамгаалах хууль тогтоомжийн үндэс нь байгалийн
нөөц баялаг улсын нөөц, харин хөдөлмөрийн хэрэгсэл нь олон хэвшилт
аж ахуйн үйл ажиллагаанд хамаарагдана гэдэгт тулгуурлах ёстой. Иймд
байгаль хамгаалах эрх зүйн систем нь доор дурдсан хууль зүйн арга
хэмжээнээс бүрддэг юм. Үүнд:
Байгаль хамгаалах эрх зүй нь хүрээлэн буй орчны зохицтой
тэнцлийг хангах, түүнээс гадны элдэв сөрөг нөлөөллөөс
хамгаалах, зөв ашиглах, нөхөн сэргээх, нийгэм эдийн засгийг
тогтвортой хөгжүүлэх зорилгоор экологи нийгмийн харилцааг
зохицуулан, төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн
хэм хэмжээний бүрдэл гэж хууль зүйн талаас нь ойлгож болно.
Байгаль орчны эрх зүйн харилцааны объектод хүний
амьдрах орчин, оршин тогтнох нөхцөл хэрэгсэл болон
үйлчилдэг оюун санаанаас үл хамаарах бодит байгалийн бүх
хүчин зүйлүүдийг хамааруулж болдог.
Байгаль орчныг хамгаалах, түүнд иргэдээс хэрхэн
харьцах, эрх зүйн хувьд яаж зохицуулахыг тодорхойлсон хууль
эрхийн баримт бичгүүдийг, Монголын тулгар төр анх
байгуулагдсан үеэсээ л эхлэн гаргаж мөрдүүлж байсныг түүх
өгүүлдэг. Хэдийгээр эдгээр хуулиуд нь шинжлэх ухааны
үндэслэлгүй, зөвхөн байгалийг бурханчлан шүтэх гүн
хүндэтгэл дээр тулгуурлаж байсан ч чухамхүү үүний ачаар л
амьдрах орчноо харьцангуй цэвэр ариунаар хадгалан орчин
үеийг хүргэсэн юм.
Монгол орны унаган байгаль хэдийгээр бага өөрчлөгдсөн
боловч дэлхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг учраас, шинэ зууны
хөгжлийн хэтийн төлөв болох хүний хүчин зүйлийг гол болгож,
нийгэм, эдийн засгаа экологийн тэнцвэртэй байдалд
тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалд тулгуурлах нь
зайлшгүй шаардлага болж байгаа юм.
Ямар ч улсын төрөөс баталгаажуулан гаргаж буй хууль
эрхийн бүх баримт бичгүүд “Үндсэн хууль” дээрээ суурилдаг
бөгөөд манай шинэ үндсэн хууль /1992/ байгаль орчноо
хамгаалах болон экологийн асуудалд урьд урьдаас илүү
анхаарал тавьж түүний эрх зүйн үндсийг улам нарийвчлан хэд
хэдэн зүйлээр хуульчлан баталгаажуулсан юм.
Ойрын ирээдүйд байгаль хамгаалах ба байгалийн
нөөцийг зохистой ашиглах гол зорилтуудыг 1997 онд УИХ
баталсан “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” гэсэн
тогтоолд тодорхойлжээ. Энэ тогтоолд экологийн тэнцлүүрийн
шалгуур, зарчим, техник, технологийн бодлогын үндсэн
чиглэл, эдийн засаг нийгмийн бодлого, зохицуулалт,
хэрэгжүүлэх үе шат зэргийг тусгасан юм.
1. Байгалийн нөөцийн эрх зүй
2. Байгаль орчныг хамгаалах эрх зүй
3. Экологийн эрх зүй
• Монгол орны байгаль орчныг хамгаалах эрх зүйн хөгжил,
төлөвшлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
Үндсэн хуулийн чанартай эрх зүйн анхны акт бол Түр
засгийн газраас 1921 онд баталсан 19-р хурлын тогтоол
юм. Уг тогтоолд бүх улсын газар шороог улсын өмч, ард
нийтийн хүртээл болохыг хуульчлан заасан юм. Уг заалт
1924 оноос анхдугаар үндсэн хуульд тусгалаа олж
“БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар, уурхай, ой мод,
ус тэдгээрийн баялаг ардын мэдэлд байна гэж заажээ.
1960 оны үндсэн хуульд бүх газар түүний хөрсөн
доорхи баялаг, ой, ус, мод нь ард түмний өмч гэж заасан.
Монгол улсын шинэ үндсэн хуульд “Монгол улсын
газар, түүний хэвлий, ой мод, ан амьтан, ургамал болон
байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн
хамгаалалтанд байна” гэж заажээ.
Байгаль нийгмийн хариуцлагын асуудал өргөн хүрээтэй
олон талтай учир энэ харилцааг экологийн эрх зүйгээр
төдийгүй эрх зүйн бусад салбаруудаар зохицуулна.
Экологийн эрх зүй бол байгалийн тэнцвэрт
байдлыг хангах, байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн
явцад хүн байгалтай харьцах, түүний нөөц баялгийг
зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах журам
нөхцлийг зохицуулах хууль тогтоомжийн баазад
тулгуурладаг. Эдгээр харилцааг зохицуулагч хууль эрх
зүйн актууд нь экологийн эрх зүйн эх сурвалж юм.
Экологийн эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол улсын үндсэн
хууль болдог бол тусгай эх сурвалж нь экологийн харилцааг
тусгайлан зохицуулсан экологийн хуулиуд болно. Экологийн
хуулиудыг дотор нь суурь шинжтэй хууль, төрөлжсөн шинжтэй
хууль гэж ангилдаг. Суурь шинжтэй хуульд Монгол улсын үндсэн
хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль ордог бол
төрөлжсөн шинжтэй хуульд газрын, газрын хэвлийн, ашигт
малтмалын, ойн, усны, ан агнуурын, ургамлын, агаарын, тусгай
хамгаалалттай газар нутгийн, газрын тосны, ойгоос түлээ мод
бэлтгэж ашигласны, рашаан ус ашигласны тухай зэрэг төлбөрийн
хуулиуд орно.
Экологийн харилцааг эрх зүйгээр зохицуулахад баримтлах
үндэслэлүүдийг экологийн эрх зүйн зарчим гэж тодорхойлдог.
Эдгээр зарчмын зарим нь нийт нийгмийн харилцааг зохицуулахад
үйлчлэх тул тэдгээрийг нийтлэг ба тусгай зарчим гэж ангилж
болно.
Экологийн эрх зүйн харилцаанд төр, иргэний байгальтай
харьцах, түүний нөөц баялгийг ашиглах, хамгаалах талаарх хүсэл
зориг, сонирхол ямар нэг хэмжээгээр илэрч байдаг.
Байгалийн
шинжтэй
Нийгмийн
шинжтэй
Байгалийн зүй
тогтол, улс
нийгэм, төр
иргэний сонирхол
эрх ашгийг
хамтад нь
илэрхийлсэн
Байгалийн төрөлх
харилцааг
хуульчилсан
Хүн байгалийн
харилцааг
нийгмээр
дамжуулан
зохицуулдаг
өвөрмөц
шинжтэй.
• Иймд экологийн эрх зүйн харилцааны онцлог нь:
Байгалийн эрүүл
аюулгүй орчинд
оршин амьдрахтай
холбогдож үүсэх
харилцаа
Байгалийн нөөц
баялгийг ашиглах,
өмчлөхтэй
холбогдон үүсэх
харилцаа
Байгалийн нөөц
баялгийг нөхөн
сэргээх,
хадгалахтай
холбогдон үүсэх
харилцаа
Байгалийн нөөц
баялгийг хамгаалах
талаар үүсэх
харилцаа
Байгалийн нөөц
баялгийг эрхлэн
удирдах талаар
үүсэх харилцаа
• Экологийн эрх зүйн харилцаа бүхэлдээ хүн
байгальтай харьцах явдлыг экологи нийгмийн
талаас нь хууль зүйн үүднээс зохицуулсан шинжтэй
байх бөгөөд бүтцийн хувьд дараах төрлүүдэд
хуваагдана. Үүнд:
Экологийн эрх зүйн харилцааны объектыг тодорхой
шинжүүдээр ангилан үзэж болох юм.
Байгалийн нөөцийн төрлүүдээр нь: газар, газрын
хэвлий, түүний баялаг, ой, ус, ургамал, агаар
Эрх зүйн агуулгаар нь: ашиглах, нөхөн сэргээх,
арвижуулах, хадгалах хамгаалах объект
Эдийн засгийн зориулалтаар нь: үйлдвэрлэл, ахуйн
соёл, эрүүл мэнд,гоо зүйн ач холбогдол бүхий объект
Нөөцийн байдлаар нь: нөхөн сэргээгдэх, нөхөн
сэргээгдэшгүй, шавхагдах, шавхагдашгүй
Эрх зүйн зохицуулалтын байдлаар нь: хуулиар
хамгаалагдах, эрх зүйн бусад актаар хамгаалагдах
Шинж чанараар нь: хөдлөх, үл хөдлөх
Байрлалаар нь: гадаргуугын, газрын доорхи, ой, ус,
агаарын
Эрх зүйн дэглэмээр нь: ашиглагдаагүй, ашиглалтанд
байгаа, ирээдүйд ашиглах, ашиглахыг зөвшөөрсөн,
ашиглахыг хориглосон, онцгой, тусгай, ердийн
хамгаалалттай гэх зэргээр ангилж болно.
Lects16
Газрын эрх зүйн харилцаа
Ашигт малтмалын эрх зүйн харилцаа
Ойн эрх зүйн харилцаа
Усны эрх зүйн харилцаа
Ургамлын эрх зүйн харилцаа
Амьтны аймгийг хамгаалах эрх зүйн харилцаа
Химийн хорт бодисоос хамгаалах эрх зүйн
харилцаа
Агаарын эрх зүйн харилцаа
Эмийн ургамлын эрх зүйн харилцаа
Ан амьтны эрх зүйн харилцаа
Lects16
Lects16
 Эрх зүйн зарчим бол эрх зүйн судалгааны нэгэн зүйл
бөгөөд зарчим гэдэг нь аливаа нэгэн тодорхой үйл
ажиллагаанд заавал баримталж удирдлага болгон
хэрэгжүүлж байх үзэл баримтлал юм. Экологийн эрх
зүйн зохцуулдаг зүйлийн онцлогоос урган гарсан үзэл
баримтлалууд экологийн эрх зүйн зарчмыг
бүрдүүлдэг.
 Экологийн эрх зүйн зарчмыг нийтлэг болон салбарын
зарчим гэж ангилан үзнэ.
 Салбарын зарчимд экологийн харилцааг
зохицуулахаар төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ,
тэдгээрт хийсэн дүн шинжлгээнээс үүдэн гардаг үзэл
баримтлалууд хамаарна.
• Экологийн эрх зүйн зарчим
Хүний экологийн эрүүл
аюулгүй орчныг
хамгаалах
Байгаль орчин, түүний
нөөц баялгийг
хайрлан хамгаалах
Экологийн болон
эдийн засгийн ашиг
сонирхлыг хослуулах
Байгалийн нөөц
баялгийг зүй
зохистойгоор ашиглах
Байгаль орчны хууль
тогтоомжийг сахин
биелүүлж, зөрчсөн
тохиолдолд заавал
хариуцлага ногдуулах
Байгаль орчны
ашиглах, хамгаалах
талаарх төр,
байгууллага аж ахуйн
нэгжийн үйл
ажиллагаа ил тод
байх
Хүрээлэн буй байгаль
орчныг хамгаалах
талаар олон улс
1. Нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад байгал
орчинд учрах хор хохирлыг таслан зогсоох
2. Хүний амьдрал эрүүл мэндийг хамгаалах
3. Ардчиллыг тууштай хангах
4. Шударга ёсыг хангах
5. Энэрэнгүй ёсыг дээдлэх
6. Экологийн тэнцлийг хадгалан хамгаалах
7. Хуулийг дээдлэх гэх зэрэг болно.
• Экологийн эрх зүйн нийтлэг зарчмуудын хувьд
Lects16
Lects16
Эрх зүйн зохицуулалтын шинж төлөвөөр нь
материаллаг болон процессын гэж
ангилна. Материаллаг төлөвт ЭЭЗ-н
харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг
тогтоосон хэм хэмжээнийн зохицуулалт
хамаарна.
• Төрийн эрх барих дээд байгууллагын хууль
тогтоомж
• Гүйцэтгэх засаглалын эрх зүйн акт
• Шүүх засаглалын эрх зүйн акт – УДШ-ийн
тайлбар, ҮХЦ-ийн дүгнэлт
• Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн
акт
• МУ- олон олон улсын гэрээ
Процессын төлөв
байдалд дээр дурдсан
материаллаг хэм
хэмжээг ямар нөхцөлд,
ямар арга
ажиллагаагаар хэрхэн
хэрэгжүүлэх хэм
хэмжээний зохицуулалт
хамаарна.ЭЭЗ-н
хэлбэрийн эх сурвалж нь
тодорхой тогтолцоотой.
Хууль ЭЭЗ-н эх сурвалж болно. Нийтлэг болон төрөл
зүйлсийн тусгай хууль гэж ангилна. Нийтлэг хуульд Байгаль
орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээний тухай хууль, Ус, цаг уур, орчны хяналт
шинжэлгээний тухай хууль, Хиймийн хорт бодисоос
хамгаалах тухай хууль, Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай
хууль гм.
Байгалийн төрөл зүйлсийн тусгай хуульд - Ой, ус, агаарь
амьтны аймгийн тухай, газрын тухай гм.
Эрх зүйн хэм хэмжээний актууд ЭЭЗ-н эх сурвалж болно.
Шүүх засаглалын эрх зүйн акт нь ЭЭЗ-н эх сурвалж болно.
Олон улсын гэрээ, хэлэлцээр конвенц нь ЭЭЗ-н эх сурвалж
болно. 1Ү гаруй гэрээнд нэгдэн ороод байна.
Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын зарчим ЭЭЗ-н
эх сурвалж болно.
 Хууль зүйн шинжлэх ухаанд байгалийн баялгийн өмчийн
эрхийг тайлбалахдаа уг баялгийг өмчлөх, эзэмших,ашиглах
гэсэн өөр хоорондоо салшгүй холбоотой 3 ойлголтын
хүрээнд авч үздэг.
 Өмчлөх эрх- Тухайн баялгийг өөрийн мэдэлд бүрэн байлгаж
захиран зарцуулах эрхтэй байх
 Эзэмших эрх- Тухайн баялгийг тодорхой хугацаанд өөрийн
мэдэлд байлгаж, хязгаарлагдмал эрхтэйгээр захиран
зарцуулах эрхтэй байхыг
 Ашиглах эрх- Өмчлөх, эзэмших эрхээс үүдэлтэйгээр
байгалийн баялгийг тодорхой хугацаанд эзэмшилдээ
байлгаж тухайн баялгийн ашигтай чанарыг хэрэглэх
 Өмчийн эрхийн хэлбэрийг тодорхойлоход тухайн өмч чухам
ямар хэлбэрийн өмчлөлд байна вэ гэдгээс хамаардаг. МУ-д
байгалийн баялгийг өмчлөх эрх нийтийн буюу төрийн,
иргэний, аан, байгууллага, хуулийн этгээдийн гэсэн
хэлбэртэй байдаг.
• Байгалийн нөөц баялгийг ашиглах, эзэмших, өмчлөх,
хамгаалах эрх зүйн харилцаа
Байгалийн баялаг өмчлөгчийн эрхийг нийгмийн ашиг сонирхлын үүднээс
зөвхөн хуулиар хязгаарлаж болно. Өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх
зүйн үндсийг ҮХ болон МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд
тодорхой зааж өгсөн.
Байгалийн баялгийн өмчийн эрхийн обьект, субьект, хууль зүйн факт.
Байгалийн баялгийг эзэмших эрх- нилээд түгээмэл эрх байдаг. Энэ
эрхийг Монгол Улсын иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж
байгууллага-хуулийн этгээд эдлэнэ.
Иргэдийн нөхөрлөл бол иргэдийн сайн дурын байгууллага юм. БОХ тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт иргэдийн нөхөрлөлийн эрх зүйн
үндсийг хуульчилж өгсөн. Иргэдийн нөхөрлөл газар нутаг, уул ус, ан
амьтан, ой ургамал зэрэг байгалийн тодорхой төрлийг тухайн газар нутагт
нь хамгаалах, эзэмших ашиглах эрх, үүргийг гэрээний үндсэн дээр эдэлж
хэрэгжүүлдэг онцлог субьект юм.
Байгалийн баялгийг эзэмших эрх нь өмчлөх эрхээс үүсмэл байх бөгөөд
ашиглах эрхийг ямагт дагуулж байдаг. Эзэмших эрхийн онцлог нь
тодорхой хугацаанд байдаг, захиран зарцуулах эрхийгхуульд заасан
хязгаарлалын хүрээнд эдэлдэг, өмчлөх эрхийн боломжийг нээж
бүрдүүлдэг.
Байгалийн баялаг ашиглах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм
хэмжээний тогтолцоог байгалийн баялаг ашиглах эрх гэж нэрлэдэг.
Байгалийн орчныг хамгаалах асуудал бол бүхий л улс орны төдийгүй
дэлхий дахины үлэмж ач холбогдол бүхий тасралтгүй үйл явц юм.
• Анхаарал тавьсанд
баярлалаа

More Related Content

PPTX
улс төрийн тогтолцоо
PPTX
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
PPTX
Heltsel, gereenii erh zui
PPTX
ардчиллын хэлбэр ба онолууд
PPTX
төр гэж юу вэ
PPTX
иргэний эрх зүй №1
DOC
Бие даалтын стандарт
PPTX
төрийн засаглал
улс төрийн тогтолцоо
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Heltsel, gereenii erh zui
ардчиллын хэлбэр ба онолууд
төр гэж юу вэ
иргэний эрх зүй №1
Бие даалтын стандарт
төрийн засаглал

What's hot (20)

PPT
нөхөрлөл.Pptx
DOCX
Албан хүсэлтийн загвар
PDF
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
PDF
Tatwariin erhzui lekts
PPT
Lecture16
PPTX
нхх лекц №5
PPTX
Захиргааны актыг шалгах дараалал
DOCX
иргэний эрх зүй Jinhene
PPTX
Гэр бүлийн эрх зүй №2,
PPTX
гаж үзэгдэл хичээл
DOCX
Eko. hutulbur
PDF
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
PPTX
Umchiin erh zui ppt
PPTX
гэр бүлийн эрх зүй №1,
PPT
захиргааны шийдвэр
PPTX
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
ODP
гарчиггүй төр
PPTX
ажилгүйдэл
PPTX
Эшлэл хэрхэн хийх тухай
PPT
Zahirgaanii geree
нөхөрлөл.Pptx
Албан хүсэлтийн загвар
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Tatwariin erhzui lekts
Lecture16
нхх лекц №5
Захиргааны актыг шалгах дараалал
иргэний эрх зүй Jinhene
Гэр бүлийн эрх зүй №2,
гаж үзэгдэл хичээл
Eko. hutulbur
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Umchiin erh zui ppt
гэр бүлийн эрх зүй №1,
захиргааны шийдвэр
Газарзүй 9 Бүс нутгийн хөгжил.pptx
гарчиггүй төр
ажилгүйдэл
Эшлэл хэрхэн хийх тухай
Zahirgaanii geree
Ad

Viewers also liked (15)

PPTX
экологийн эрх зүй лекц
PDF
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
PPTX
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5
PPTX
техник технологийн дээд сургууль
PPT
PDF
Banks it risk sss
PDF
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
PDF
6.усны тухай хууль
PPTX
Бүртгэл тооцооны сургалт
PDF
байгаль орчныг хамгаалах тухай
PPTX
эрсдэлийн менежмент
PPTX
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
PDF
экологийн эрх зүй лекц
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5
техник технологийн дээд сургууль
Banks it risk sss
Baigali orchind nolooloh baidliin unelgeenii argachilsan zaabar
6.усны тухай хууль
Бүртгэл тооцооны сургалт
байгаль орчныг хамгаалах тухай
эрсдэлийн менежмент
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Ad

Similar to Lects16 (20)

DOCX
эко хичээлийн төлөвлөгөө
PPTX
PPT
Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд Газар, ой, загасны нөөцийн эд...
 
PPT
Khicheeliin tuluvluguu
PPT
Lekts 16
PPTX
PPT
Lekts 16
PPT
Khicheeliin tuluvluguu
PPT
Resourse-байгалийн нөөц баялаг
PDF
эх дэлхий
PDF
Echarter mongolian
PPT
Khicheeliin tuluvluguu
PPTX
PPTX
K.ss238.lecturs.1 8
PPTX
Niigmiin nuluulul
PPTX
Gazriin tuhai huuli
PPTX
Undsen huuliin 6 dugaar zuiliin 6.2 dahi heseg
DOC
суурьшлын экологи
PPTX
Газарзүй 9 байгаль хамгаалалт.pptx
PPTX
Lectures.social ecology
эко хичээлийн төлөвлөгөө
Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд Газар, ой, загасны нөөцийн эд...
 
Khicheeliin tuluvluguu
Lekts 16
Lekts 16
Khicheeliin tuluvluguu
Resourse-байгалийн нөөц баялаг
эх дэлхий
Echarter mongolian
Khicheeliin tuluvluguu
K.ss238.lecturs.1 8
Niigmiin nuluulul
Gazriin tuhai huuli
Undsen huuliin 6 dugaar zuiliin 6.2 dahi heseg
суурьшлын экологи
Газарзүй 9 байгаль хамгаалалт.pptx
Lectures.social ecology

Lects16

  • 2. Хураангуй: Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой хууль эрхийн актуудтай танилцаж байгаль орчныг хамгаалахад иргэн хүний эрх, үүрэг, сэдэвтэй холбоотой материал ашиглаж, хууль зөрчиж буй бодит үйлдлүүдийг харилцан ярилцаж асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх тухай санал хэлэлцүүлэх Түлхүүр үг: байгалийн нөөц ашиглах, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн эрх зүйн объект, субъект • Байгаль хамгаалах хууль тогтоомжийн үндэс • Экологийн эрх зүйн объект ба субъект • Экологийн эрх зүйн харилцаанууд Дэд сэдэв
  • 3. Байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах дахин сэргээхтэй холбогдсон үйл ажиллагаануудыг эрх зүйн хувьд зохицуулах Байгаль хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг материал техник,хүн хүч, санхүүгийн нөөцөөр хангах нөхцөл бүрдүүлэх, бүх нийтэд энэ талаар анхан шатны мэдлэг олгох ажлын сургалт суртчилгааг зохион байгуулах Байгаль хамгаалах талаар гаргасан хууль тогтоомж, норм, норматив, тогтоол зааврын биелэлтэнд төрийн ба олон нийтийн шалгалтын ажлыг авч явуулах, хэрэгжүүлэх Зөрчил гаргагчидад хуулийн хариуцлага оногдуулах • Манай улсын байгаль хамгаалах хууль тогтоомжийн үндэс нь байгалийн нөөц баялаг улсын нөөц, харин хөдөлмөрийн хэрэгсэл нь олон хэвшилт аж ахуйн үйл ажиллагаанд хамаарагдана гэдэгт тулгуурлах ёстой. Иймд байгаль хамгаалах эрх зүйн систем нь доор дурдсан хууль зүйн арга хэмжээнээс бүрддэг юм. Үүнд:
  • 4. Байгаль хамгаалах эрх зүй нь хүрээлэн буй орчны зохицтой тэнцлийг хангах, түүнээс гадны элдэв сөрөг нөлөөллөөс хамгаалах, зөв ашиглах, нөхөн сэргээх, нийгэм эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор экологи нийгмийн харилцааг зохицуулан, төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн хэм хэмжээний бүрдэл гэж хууль зүйн талаас нь ойлгож болно. Байгаль орчны эрх зүйн харилцааны объектод хүний амьдрах орчин, оршин тогтнох нөхцөл хэрэгсэл болон үйлчилдэг оюун санаанаас үл хамаарах бодит байгалийн бүх хүчин зүйлүүдийг хамааруулж болдог. Байгаль орчныг хамгаалах, түүнд иргэдээс хэрхэн харьцах, эрх зүйн хувьд яаж зохицуулахыг тодорхойлсон хууль эрхийн баримт бичгүүдийг, Монголын тулгар төр анх байгуулагдсан үеэсээ л эхлэн гаргаж мөрдүүлж байсныг түүх өгүүлдэг. Хэдийгээр эдгээр хуулиуд нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зөвхөн байгалийг бурханчлан шүтэх гүн хүндэтгэл дээр тулгуурлаж байсан ч чухамхүү үүний ачаар л амьдрах орчноо харьцангуй цэвэр ариунаар хадгалан орчин үеийг хүргэсэн юм.
  • 5. Монгол орны унаган байгаль хэдийгээр бага өөрчлөгдсөн боловч дэлхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг учраас, шинэ зууны хөгжлийн хэтийн төлөв болох хүний хүчин зүйлийг гол болгож, нийгэм, эдийн засгаа экологийн тэнцвэртэй байдалд тогтвортой хөгжүүлэх үзэл баримтлалд тулгуурлах нь зайлшгүй шаардлага болж байгаа юм. Ямар ч улсын төрөөс баталгаажуулан гаргаж буй хууль эрхийн бүх баримт бичгүүд “Үндсэн хууль” дээрээ суурилдаг бөгөөд манай шинэ үндсэн хууль /1992/ байгаль орчноо хамгаалах болон экологийн асуудалд урьд урьдаас илүү анхаарал тавьж түүний эрх зүйн үндсийг улам нарийвчлан хэд хэдэн зүйлээр хуульчлан баталгаажуулсан юм. Ойрын ирээдүйд байгаль хамгаалах ба байгалийн нөөцийг зохистой ашиглах гол зорилтуудыг 1997 онд УИХ баталсан “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” гэсэн тогтоолд тодорхойлжээ. Энэ тогтоолд экологийн тэнцлүүрийн шалгуур, зарчим, техник, технологийн бодлогын үндсэн чиглэл, эдийн засаг нийгмийн бодлого, зохицуулалт, хэрэгжүүлэх үе шат зэргийг тусгасан юм.
  • 6. 1. Байгалийн нөөцийн эрх зүй 2. Байгаль орчныг хамгаалах эрх зүй 3. Экологийн эрх зүй • Монгол орны байгаль орчныг хамгаалах эрх зүйн хөгжил, төлөвшлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
  • 7. Үндсэн хуулийн чанартай эрх зүйн анхны акт бол Түр засгийн газраас 1921 онд баталсан 19-р хурлын тогтоол юм. Уг тогтоолд бүх улсын газар шороог улсын өмч, ард нийтийн хүртээл болохыг хуульчлан заасан юм. Уг заалт 1924 оноос анхдугаар үндсэн хуульд тусгалаа олж “БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар, уурхай, ой мод, ус тэдгээрийн баялаг ардын мэдэлд байна гэж заажээ. 1960 оны үндсэн хуульд бүх газар түүний хөрсөн доорхи баялаг, ой, ус, мод нь ард түмний өмч гэж заасан. Монгол улсын шинэ үндсэн хуульд “Монгол улсын газар, түүний хэвлий, ой мод, ан амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэж заажээ. Байгаль нийгмийн хариуцлагын асуудал өргөн хүрээтэй олон талтай учир энэ харилцааг экологийн эрх зүйгээр төдийгүй эрх зүйн бусад салбаруудаар зохицуулна. Экологийн эрх зүй бол байгалийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн явцад хүн байгалтай харьцах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах журам нөхцлийг зохицуулах хууль тогтоомжийн баазад тулгуурладаг. Эдгээр харилцааг зохицуулагч хууль эрх зүйн актууд нь экологийн эрх зүйн эх сурвалж юм.
  • 8. Экологийн эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол улсын үндсэн хууль болдог бол тусгай эх сурвалж нь экологийн харилцааг тусгайлан зохицуулсан экологийн хуулиуд болно. Экологийн хуулиудыг дотор нь суурь шинжтэй хууль, төрөлжсөн шинжтэй хууль гэж ангилдаг. Суурь шинжтэй хуульд Монгол улсын үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль ордог бол төрөлжсөн шинжтэй хуульд газрын, газрын хэвлийн, ашигт малтмалын, ойн, усны, ан агнуурын, ургамлын, агаарын, тусгай хамгаалалттай газар нутгийн, газрын тосны, ойгоос түлээ мод бэлтгэж ашигласны, рашаан ус ашигласны тухай зэрэг төлбөрийн хуулиуд орно. Экологийн харилцааг эрх зүйгээр зохицуулахад баримтлах үндэслэлүүдийг экологийн эрх зүйн зарчим гэж тодорхойлдог. Эдгээр зарчмын зарим нь нийт нийгмийн харилцааг зохицуулахад үйлчлэх тул тэдгээрийг нийтлэг ба тусгай зарчим гэж ангилж болно. Экологийн эрх зүйн харилцаанд төр, иргэний байгальтай харьцах, түүний нөөц баялгийг ашиглах, хамгаалах талаарх хүсэл зориг, сонирхол ямар нэг хэмжээгээр илэрч байдаг.
  • 9. Байгалийн шинжтэй Нийгмийн шинжтэй Байгалийн зүй тогтол, улс нийгэм, төр иргэний сонирхол эрх ашгийг хамтад нь илэрхийлсэн Байгалийн төрөлх харилцааг хуульчилсан Хүн байгалийн харилцааг нийгмээр дамжуулан зохицуулдаг өвөрмөц шинжтэй. • Иймд экологийн эрх зүйн харилцааны онцлог нь:
  • 10. Байгалийн эрүүл аюулгүй орчинд оршин амьдрахтай холбогдож үүсэх харилцаа Байгалийн нөөц баялгийг ашиглах, өмчлөхтэй холбогдон үүсэх харилцаа Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, хадгалахтай холбогдон үүсэх харилцаа Байгалийн нөөц баялгийг хамгаалах талаар үүсэх харилцаа Байгалийн нөөц баялгийг эрхлэн удирдах талаар үүсэх харилцаа • Экологийн эрх зүйн харилцаа бүхэлдээ хүн байгальтай харьцах явдлыг экологи нийгмийн талаас нь хууль зүйн үүднээс зохицуулсан шинжтэй байх бөгөөд бүтцийн хувьд дараах төрлүүдэд хуваагдана. Үүнд:
  • 11. Экологийн эрх зүйн харилцааны объектыг тодорхой шинжүүдээр ангилан үзэж болох юм. Байгалийн нөөцийн төрлүүдээр нь: газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, ургамал, агаар Эрх зүйн агуулгаар нь: ашиглах, нөхөн сэргээх, арвижуулах, хадгалах хамгаалах объект Эдийн засгийн зориулалтаар нь: үйлдвэрлэл, ахуйн соёл, эрүүл мэнд,гоо зүйн ач холбогдол бүхий объект Нөөцийн байдлаар нь: нөхөн сэргээгдэх, нөхөн сэргээгдэшгүй, шавхагдах, шавхагдашгүй Эрх зүйн зохицуулалтын байдлаар нь: хуулиар хамгаалагдах, эрх зүйн бусад актаар хамгаалагдах Шинж чанараар нь: хөдлөх, үл хөдлөх Байрлалаар нь: гадаргуугын, газрын доорхи, ой, ус, агаарын Эрх зүйн дэглэмээр нь: ашиглагдаагүй, ашиглалтанд байгаа, ирээдүйд ашиглах, ашиглахыг зөвшөөрсөн, ашиглахыг хориглосон, онцгой, тусгай, ердийн хамгаалалттай гэх зэргээр ангилж болно.
  • 13. Газрын эрх зүйн харилцаа Ашигт малтмалын эрх зүйн харилцаа Ойн эрх зүйн харилцаа Усны эрх зүйн харилцаа Ургамлын эрх зүйн харилцаа Амьтны аймгийг хамгаалах эрх зүйн харилцаа Химийн хорт бодисоос хамгаалах эрх зүйн харилцаа Агаарын эрх зүйн харилцаа Эмийн ургамлын эрх зүйн харилцаа Ан амьтны эрх зүйн харилцаа
  • 16.  Эрх зүйн зарчим бол эрх зүйн судалгааны нэгэн зүйл бөгөөд зарчим гэдэг нь аливаа нэгэн тодорхой үйл ажиллагаанд заавал баримталж удирдлага болгон хэрэгжүүлж байх үзэл баримтлал юм. Экологийн эрх зүйн зохцуулдаг зүйлийн онцлогоос урган гарсан үзэл баримтлалууд экологийн эрх зүйн зарчмыг бүрдүүлдэг.  Экологийн эрх зүйн зарчмыг нийтлэг болон салбарын зарчим гэж ангилан үзнэ.  Салбарын зарчимд экологийн харилцааг зохицуулахаар төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрт хийсэн дүн шинжлгээнээс үүдэн гардаг үзэл баримтлалууд хамаарна. • Экологийн эрх зүйн зарчим
  • 17. Хүний экологийн эрүүл аюулгүй орчныг хамгаалах Байгаль орчин, түүний нөөц баялгийг хайрлан хамгаалах Экологийн болон эдийн засгийн ашиг сонирхлыг хослуулах Байгалийн нөөц баялгийг зүй зохистойгоор ашиглах Байгаль орчны хууль тогтоомжийг сахин биелүүлж, зөрчсөн тохиолдолд заавал хариуцлага ногдуулах Байгаль орчны ашиглах, хамгаалах талаарх төр, байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ил тод байх Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах талаар олон улс
  • 18. 1. Нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад байгал орчинд учрах хор хохирлыг таслан зогсоох 2. Хүний амьдрал эрүүл мэндийг хамгаалах 3. Ардчиллыг тууштай хангах 4. Шударга ёсыг хангах 5. Энэрэнгүй ёсыг дээдлэх 6. Экологийн тэнцлийг хадгалан хамгаалах 7. Хуулийг дээдлэх гэх зэрэг болно. • Экологийн эрх зүйн нийтлэг зарчмуудын хувьд
  • 21. Эрх зүйн зохицуулалтын шинж төлөвөөр нь материаллаг болон процессын гэж ангилна. Материаллаг төлөвт ЭЭЗ-н харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг тогтоосон хэм хэмжээнийн зохицуулалт хамаарна. • Төрийн эрх барих дээд байгууллагын хууль тогтоомж • Гүйцэтгэх засаглалын эрх зүйн акт • Шүүх засаглалын эрх зүйн акт – УДШ-ийн тайлбар, ҮХЦ-ийн дүгнэлт • Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн акт • МУ- олон олон улсын гэрээ Процессын төлөв байдалд дээр дурдсан материаллаг хэм хэмжээг ямар нөхцөлд, ямар арга ажиллагаагаар хэрхэн хэрэгжүүлэх хэм хэмжээний зохицуулалт хамаарна.ЭЭЗ-н хэлбэрийн эх сурвалж нь тодорхой тогтолцоотой.
  • 22. Хууль ЭЭЗ-н эх сурвалж болно. Нийтлэг болон төрөл зүйлсийн тусгай хууль гэж ангилна. Нийтлэг хуульд Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ус, цаг уур, орчны хяналт шинжэлгээний тухай хууль, Хиймийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай хууль гм. Байгалийн төрөл зүйлсийн тусгай хуульд - Ой, ус, агаарь амьтны аймгийн тухай, газрын тухай гм. Эрх зүйн хэм хэмжээний актууд ЭЭЗ-н эх сурвалж болно. Шүүх засаглалын эрх зүйн акт нь ЭЭЗ-н эх сурвалж болно. Олон улсын гэрээ, хэлэлцээр конвенц нь ЭЭЗ-н эх сурвалж болно. 1Ү гаруй гэрээнд нэгдэн ороод байна. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын зарчим ЭЭЗ-н эх сурвалж болно.
  • 23.  Хууль зүйн шинжлэх ухаанд байгалийн баялгийн өмчийн эрхийг тайлбалахдаа уг баялгийг өмчлөх, эзэмших,ашиглах гэсэн өөр хоорондоо салшгүй холбоотой 3 ойлголтын хүрээнд авч үздэг.  Өмчлөх эрх- Тухайн баялгийг өөрийн мэдэлд бүрэн байлгаж захиран зарцуулах эрхтэй байх  Эзэмших эрх- Тухайн баялгийг тодорхой хугацаанд өөрийн мэдэлд байлгаж, хязгаарлагдмал эрхтэйгээр захиран зарцуулах эрхтэй байхыг  Ашиглах эрх- Өмчлөх, эзэмших эрхээс үүдэлтэйгээр байгалийн баялгийг тодорхой хугацаанд эзэмшилдээ байлгаж тухайн баялгийн ашигтай чанарыг хэрэглэх  Өмчийн эрхийн хэлбэрийг тодорхойлоход тухайн өмч чухам ямар хэлбэрийн өмчлөлд байна вэ гэдгээс хамаардаг. МУ-д байгалийн баялгийг өмчлөх эрх нийтийн буюу төрийн, иргэний, аан, байгууллага, хуулийн этгээдийн гэсэн хэлбэртэй байдаг. • Байгалийн нөөц баялгийг ашиглах, эзэмших, өмчлөх, хамгаалах эрх зүйн харилцаа
  • 24. Байгалийн баялаг өмчлөгчийн эрхийг нийгмийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн хуулиар хязгаарлаж болно. Өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндсийг ҮХ болон МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн. Байгалийн баялгийн өмчийн эрхийн обьект, субьект, хууль зүйн факт. Байгалийн баялгийг эзэмших эрх- нилээд түгээмэл эрх байдаг. Энэ эрхийг Монгол Улсын иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага-хуулийн этгээд эдлэнэ. Иргэдийн нөхөрлөл бол иргэдийн сайн дурын байгууллага юм. БОХ тухай хуулийн 3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт иргэдийн нөхөрлөлийн эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн. Иргэдийн нөхөрлөл газар нутаг, уул ус, ан амьтан, ой ургамал зэрэг байгалийн тодорхой төрлийг тухайн газар нутагт нь хамгаалах, эзэмших ашиглах эрх, үүргийг гэрээний үндсэн дээр эдэлж хэрэгжүүлдэг онцлог субьект юм. Байгалийн баялгийг эзэмших эрх нь өмчлөх эрхээс үүсмэл байх бөгөөд ашиглах эрхийг ямагт дагуулж байдаг. Эзэмших эрхийн онцлог нь тодорхой хугацаанд байдаг, захиран зарцуулах эрхийгхуульд заасан хязгаарлалын хүрээнд эдэлдэг, өмчлөх эрхийн боломжийг нээж бүрдүүлдэг. Байгалийн баялаг ашиглах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний тогтолцоог байгалийн баялаг ашиглах эрх гэж нэрлэдэг. Байгалийн орчныг хамгаалах асуудал бол бүхий л улс орны төдийгүй дэлхий дахины үлэмж ач холбогдол бүхий тасралтгүй үйл явц юм.