SlideShare a Scribd company logo
Lecture-II
Ландшафт төлөвлөлтийн үндсэн
бодлого
Үндсэн бодлого нь юу вэ?
Хот суурин газрын ландшафт төлөвлөлт нь хүн ам амьдрах
эрүүл орчин, ногоон байгууламжийн үр ашигтай
системийг бий болгох, байгалийн онцлогыг төлөвлөлтөнд
бүрэн ашиглах, төлөвлөлтийн арга замыг боловсруулах
цогц ойлголт юм.
Ийм системийг бий болгосоноор хүрээлэн буй орчинтой нягт
холбоотой гурван үндсэн бодлогыг шийдвэрлэнэ.
1. Хот байгуулалт- градостроительные
2. Эрүүл мэнд-оздоровительные
3. Амралт-рекреационные
Хот байгуулалт: Тусгай бүс болон хүн амьтай газрыг нэгтгэж
нэг бүхэл болгож архитектурын ансамблыг илэрхийлэх.
Эрүүл мэнд-оздоровительные : Ногоон байгууламжийн эрүүл
мэндийн бодлого нь бичил цаг уур болон эрүүл ахуйн
үүрэгтэй холбоотой. Хотын нөхцөлд бичил цаг уурын
үзүүлэлт, агаарын хорт хийн түвшин, дуу чимээний
түвшин зэрэг тодорхой режим бий болж байдаг.
Хүний тав тухтай амьдрах дундаж температур- 16-240С ,
салхины хурд- 2-6 м/с, харьцангуй чийгшил 30-70%.
Агаарын температур -16-24 0С
Агаарын харьцангуй чийгшил -85%
Салхины хурд - 2-6 м/с
Хүн ажиллаж амьдрахад тааламжтай бичил уур
амьсгалын хүчин зүйлсийн дундаж тоон үзүүлэлт
Хүн ажиллаж амьдрахад хамгийн тааламжтай
Температур бол 20,3-25,3 0С
 Салхины хурд 0,25-2 м/с.
Тав тухгүй байдлыг дуу чимээ бий болгож байдаг.
Тав тухтай нөхцөлд дуу чимээний түвшин
Өдрийн цагт 65дБ А,
 Шөнийн цагт 4 5 дБ А-с хэтрэх ёсгүй.
Тав тухгүй байлдыг нутаг дэвсгэрийн хорт хийн бохирдлын
түвшин бий болгодог.
Муухан орон зайн байгуулалт, тохижилтын энгийн
элементүүд байхгүй байх, бохирдол зэрэг нь тав тухгүй
байдлыг бий болгож байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл
давамгайлсанаар сэтгэл санааны дарамт үүсдэг.
Амралт-рекреационные: Хотын хүн амын амрах асуудлыг
шийдвэрлэх. Ландшафт төлөвлөлтөөр амрах хэсгийн
урьдчилан төлөвлөнө. Хотын доторхи ногоон байгууламж
хотын гаднах ой, усан сан, нугатай тасалдахгүй харилцан
холбоотой байна. Хотын ногоон байгууламж үүрэг ач
холбогдлоороо өөр өөр байдаг. Хотын нутаг дэвсгэр орон
зай, чиг үүрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг.
Хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлтийн
төслийг боловсруулахад дараах зүйлсийг зайлшгүй судлах
шаардлагатай.
Байгаль цаг уур
Эдийн засаг
Бүс нутгийн онцлог
Ногоон байгууламжийн системтэй салшгүй
холбтоотой бодлогууд
Хот байгуулалт
Эрүүл ахуй
Амралт
Хүн ам сууршсан газар ногоон байгууламж хамгийн чухал
орчны нэг бөгөөд ийм нөхцлийг оновчтой бий болох нь
хотын ерөнхий төлөвлөлтийн бодлогын нэг хэсэг юм. Хот
суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлтийг
боловсруулахадаа байгаль цаг уур, эдийн засаг, бүс
нутгийн онцлог хүчин зүйлийг судалсан байна. Юуны
өмнө хот, суурин газрын ангилал, тэдгээрийн хөгжилд юу
хэрхэн нөлөөлж байгаа болон төлөвлөлтийн бүтэцийг
мэддэг байх ёстой.
Lecture ii
Lecture-III
Лекц: Õîòûí íóòàã äýâñãýðèéн
á¿ñчëýõ
Хот, суурин газрын нутаг дэвсгэрийг зонхилох
ашиглалтын зориулалтаар
Сууршлийн
Үйлдвэрийн
Амралт зугаалгын
Хот орчмын 4 ангилана.
Сууршлын нутаг дэвсгэрт: Үйлчилгээний зохистой хүрээ бүхий орон
сууцны хороолол, архитектурын хувьд өвөрмөц, төгс зохиомжтой дээд
зэрэглэлийн сууцны хороолол, инженерийн бүрэн болон хэсэгчилсэн
хангамжтай жижиг сууцны хороолол, орон сууцны бүлэглэл, жижиг
дунд үйлдвэрлэл хослолсон сууцны бүлэглэл, гэр хороолол, хүн амын
өдөр тутмын хэрэгцээний соёл, ахуйн үйлчилгээний барилга, олон
нийтийн үйлчилгээний газар, нийтийн хэрэгцээний цэцэрлэгт
хүрээлэн, зам талбай, спортын байгууламж, инженерийн дэд бүтцийн
байгууламжийг байрлуулахад зориулагдана.
Үйлдвэрийн нутаг дэвсгэрт: Үйлдвэрийн болон хотын
нийтийн аж ахуйн агуулахын зориулалттай барилга
байгууламж, үйлдвэрлэлийн цогцолбор, тэдгээрийн туслах
барилга, ажиллагсадын соёл, ахуйн үйлчилгээний барилга
байгууламж байрлахын зэрэгцээ зам тээврийн үйлчилгээ,
эрчим хүч, инженерийн шугам сүлжээний
байгууламжуудийг байрлуулна.
Ландшафт- амралтын нутаг дэвсгэрт: Хот орчмын ой, ойн
хамгаалах зурвас, амралт сувлалын газар, усан сан,
цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор бүхий орон зайн
задгай орчин хамрагдана.
Хот орчмын нутаг дэвсгэрт: Нисэх онгоцны буудал, төмөр
замын өртөө, зуслан, амралт- сувлалын газар, хотын
чанартай агуулах, зоорь, хог хаягдлын цэг, шарилын газар,
унд ахуйн усны эх үүсвэрийн худгууд, цэвэрлэх
байгууламж, газар тариалан, фермерийн аж ахуй зэрэг
бусад туслах чанрын аж ахуй хамрагдана.

More Related Content

PPTX
PPTX
лекц 1ланд-төсөв-2016
PPTX
PPTX
2021 оны тайлан
PPTX
Mehanikjuulalt lekts-1
PPTX
Mehanikjuulalt lekts-8
лекц 1ланд-төсөв-2016
2021 оны тайлан
Mehanikjuulalt lekts-1
Mehanikjuulalt lekts-8

Similar to Lecture ii (20)

PPTX
PPTX
Land zurag tosol i
PPTX
PPTX
Mehanikjuulalt lekts-8
PPTX
Lekts 8-mehanik-2016
DOC
Land sedviin tolovlogoo 2012.
PPTX
Mehanikjuulalt lekts-8
PPTX
Mehanikjuulalt lekts-8
DOC
Hicheeliin tolovlogoo
DOC
Хяналтын сан
PPT
2013 хцү 01
PPT
PPT
2013 хцү 01
PPTX
Хотын ландшафт
PPTX
Lekts 2-zurag tosol-2
PPTX
Lekts 2-zurag tosol-2
PPTX
Lekts 2-zurag tosol-2
PPTX
Lekts 2-zurag tosol-2
Land zurag tosol i
Mehanikjuulalt lekts-8
Lekts 8-mehanik-2016
Land sedviin tolovlogoo 2012.
Mehanikjuulalt lekts-8
Mehanikjuulalt lekts-8
Hicheeliin tolovlogoo
Хяналтын сан
2013 хцү 01
2013 хцү 01
Хотын ландшафт
Lekts 2-zurag tosol-2
Lekts 2-zurag tosol-2
Lekts 2-zurag tosol-2
Lekts 2-zurag tosol-2
Ad

More from Otgonsaikhan Byambasuren (20)

DOC
Ландшафтын график 4-р бүлэг
DOC
Ландшафтын график 3-р бүлэг
DOC
Ландшафтын график 2-р бүлэг
DOC
Ландшафтын график 1-р бүлэг
DOC
Хот суурин 4-р бүлэг
DOC
Хот суурин 3-р бүлэг
DOC
Хот суурин 2-р бүлэг
PPTX
PPTX
PPTX
DOC
Hoslol zohiomj i,ii
DOC
хичээлийн хөтөлбөр
PPTX
PPTX
Ландшафтын график 4-р бүлэг
Ландшафтын график 3-р бүлэг
Ландшафтын график 2-р бүлэг
Ландшафтын график 1-р бүлэг
Хот суурин 4-р бүлэг
Хот суурин 3-р бүлэг
Хот суурин 2-р бүлэг
Hoslol zohiomj i,ii
хичээлийн хөтөлбөр
Ad

Lecture ii

  • 2. Үндсэн бодлого нь юу вэ? Хот суурин газрын ландшафт төлөвлөлт нь хүн ам амьдрах эрүүл орчин, ногоон байгууламжийн үр ашигтай системийг бий болгох, байгалийн онцлогыг төлөвлөлтөнд бүрэн ашиглах, төлөвлөлтийн арга замыг боловсруулах цогц ойлголт юм. Ийм системийг бий болгосоноор хүрээлэн буй орчинтой нягт холбоотой гурван үндсэн бодлогыг шийдвэрлэнэ. 1. Хот байгуулалт- градостроительные 2. Эрүүл мэнд-оздоровительные 3. Амралт-рекреационные
  • 3. Хот байгуулалт: Тусгай бүс болон хүн амьтай газрыг нэгтгэж нэг бүхэл болгож архитектурын ансамблыг илэрхийлэх.
  • 4. Эрүүл мэнд-оздоровительные : Ногоон байгууламжийн эрүүл мэндийн бодлого нь бичил цаг уур болон эрүүл ахуйн үүрэгтэй холбоотой. Хотын нөхцөлд бичил цаг уурын үзүүлэлт, агаарын хорт хийн түвшин, дуу чимээний түвшин зэрэг тодорхой режим бий болж байдаг.
  • 5. Хүний тав тухтай амьдрах дундаж температур- 16-240С , салхины хурд- 2-6 м/с, харьцангуй чийгшил 30-70%.
  • 6. Агаарын температур -16-24 0С Агаарын харьцангуй чийгшил -85% Салхины хурд - 2-6 м/с Хүн ажиллаж амьдрахад тааламжтай бичил уур амьсгалын хүчин зүйлсийн дундаж тоон үзүүлэлт
  • 7. Хүн ажиллаж амьдрахад хамгийн тааламжтай Температур бол 20,3-25,3 0С  Салхины хурд 0,25-2 м/с.
  • 8. Тав тухгүй байдлыг дуу чимээ бий болгож байдаг. Тав тухтай нөхцөлд дуу чимээний түвшин Өдрийн цагт 65дБ А,  Шөнийн цагт 4 5 дБ А-с хэтрэх ёсгүй.
  • 9. Тав тухгүй байлдыг нутаг дэвсгэрийн хорт хийн бохирдлын түвшин бий болгодог.
  • 10. Муухан орон зайн байгуулалт, тохижилтын энгийн элементүүд байхгүй байх, бохирдол зэрэг нь тав тухгүй байдлыг бий болгож байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл давамгайлсанаар сэтгэл санааны дарамт үүсдэг.
  • 11. Амралт-рекреационные: Хотын хүн амын амрах асуудлыг шийдвэрлэх. Ландшафт төлөвлөлтөөр амрах хэсгийн урьдчилан төлөвлөнө. Хотын доторхи ногоон байгууламж хотын гаднах ой, усан сан, нугатай тасалдахгүй харилцан холбоотой байна. Хотын ногоон байгууламж үүрэг ач холбогдлоороо өөр өөр байдаг. Хотын нутаг дэвсгэр орон зай, чиг үүрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг.
  • 12. Хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлтийн төслийг боловсруулахад дараах зүйлсийг зайлшгүй судлах шаардлагатай. Байгаль цаг уур Эдийн засаг Бүс нутгийн онцлог
  • 13. Ногоон байгууламжийн системтэй салшгүй холбтоотой бодлогууд Хот байгуулалт Эрүүл ахуй Амралт
  • 14. Хүн ам сууршсан газар ногоон байгууламж хамгийн чухал орчны нэг бөгөөд ийм нөхцлийг оновчтой бий болох нь хотын ерөнхий төлөвлөлтийн бодлогын нэг хэсэг юм. Хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлтийг боловсруулахадаа байгаль цаг уур, эдийн засаг, бүс нутгийн онцлог хүчин зүйлийг судалсан байна. Юуны өмнө хот, суурин газрын ангилал, тэдгээрийн хөгжилд юу хэрхэн нөлөөлж байгаа болон төлөвлөлтийн бүтэцийг мэддэг байх ёстой.
  • 16. Lecture-III Лекц: Õîòûí íóòàã äýâñãýðèéн á¿ñчëýõ
  • 17. Хот, суурин газрын нутаг дэвсгэрийг зонхилох ашиглалтын зориулалтаар Сууршлийн Үйлдвэрийн Амралт зугаалгын Хот орчмын 4 ангилана.
  • 18. Сууршлын нутаг дэвсгэрт: Үйлчилгээний зохистой хүрээ бүхий орон сууцны хороолол, архитектурын хувьд өвөрмөц, төгс зохиомжтой дээд зэрэглэлийн сууцны хороолол, инженерийн бүрэн болон хэсэгчилсэн хангамжтай жижиг сууцны хороолол, орон сууцны бүлэглэл, жижиг дунд үйлдвэрлэл хослолсон сууцны бүлэглэл, гэр хороолол, хүн амын өдөр тутмын хэрэгцээний соёл, ахуйн үйлчилгээний барилга, олон нийтийн үйлчилгээний газар, нийтийн хэрэгцээний цэцэрлэгт хүрээлэн, зам талбай, спортын байгууламж, инженерийн дэд бүтцийн байгууламжийг байрлуулахад зориулагдана.
  • 19. Үйлдвэрийн нутаг дэвсгэрт: Үйлдвэрийн болон хотын нийтийн аж ахуйн агуулахын зориулалттай барилга байгууламж, үйлдвэрлэлийн цогцолбор, тэдгээрийн туслах барилга, ажиллагсадын соёл, ахуйн үйлчилгээний барилга байгууламж байрлахын зэрэгцээ зам тээврийн үйлчилгээ, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууламжуудийг байрлуулна.
  • 20. Ландшафт- амралтын нутаг дэвсгэрт: Хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт сувлалын газар, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор бүхий орон зайн задгай орчин хамрагдана.
  • 21. Хот орчмын нутаг дэвсгэрт: Нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зуслан, амралт- сувлалын газар, хотын чанартай агуулах, зоорь, хог хаягдлын цэг, шарилын газар, унд ахуйн усны эх үүсвэрийн худгууд, цэвэрлэх байгууламж, газар тариалан, фермерийн аж ахуй зэрэг бусад туслах чанрын аж ахуй хамрагдана.