SlideShare a Scribd company logo
Ялгаруулах ба
дамжуулах эд
Лекц 5
5. Ургамлын ялгаруулах эд
Ургамалд явагддаг бодисын
солилцооны үр дүнд
организмд хэрэгцээгүй
илүүдэл бодисууд үүсдэг.
Тэдгээрийг ялгадас бодис
буюу секреци гэнэ.
Ургамлын ялгаруулах эдийг үйл
ажиллагааны онцлогтой нь холбон 2 хэлбэр
болгодог.
Ялгаруулах системд шүүрлийн эсүүд
хамаарагдах ба шүүрэл нь гадаад орчин
(экзосекреци), ургамлын дотоод хөндийд
(эндосекреци) ялгардаг.
Ялгадас буюу илүүдэл бодис нь гол төлөв
эсүүд хоорондын зай, эсвэл эсийн
дотор хуримтлагдаж байвал дотоод
шүүрэлтэй ялгаруулах эд гэнэ. Үүнд:сүүн
сувгууд, давирхайн суваг хамаарагдах ба энд
идээлгийн бодис, эфирийн тос, алкалойд,
хатуу биеийн талстууд зэрэг бодисууд
хуримтлагдана.
1. Дотоод шүүрэлтэй ялгаруулах эд
Давирхайн суваг гэдэг нь ургамлын эсүүдийн хоорондох
зай томорсноос эсвэл хэсэг бүлэг эс үхэж мөхсөнөөс бий
болсон ялгаруулах зохилдлогоо бүхий суваг хоолой юм.
Давирхайн суваг нь янз бүрийн эрхтэн, эдүүдэд
байршина.
Сүүт цорго: Намуу, багваахай, сүүт өвс зэрэг ургамлын иш,
үндэс, навчны эсүүдэд сүүлэг шингэн ялгаруулах сүүт цорго
хөгжсөн байдаг. Сүүлэг шингэн нь ихэвчлэн өтгөн цагаан
өнөгтэй байх боловч заримдаа шар, улаан, ягаан өнгөтэй
байдаг.
Сүүлэг шингэн нь хувирч өөрчлөгдсөн эсийн шүүс
бөгөөд түүнд каучук, гуттаперча, алкалойд зэрэг
бодисууд агуулагдаж байдаг. Олон ургамлаас
үйлдвэрлэлийн эдгээр түүхий эдийг ялган авч
ашигладаг.
2. Шүүрлээ гадагш ялгаруулдаг эрхтэнд гидатод,
балавч, булчирхайт үс хамаарагдана.
• Гидатод гэж усыг гадагш ялгаруулах
зохилдолгоотой онгорхой орших
сүвийг хэлнэ. Түүнийг мөн усны
амсар гэж нэрлэдэг. Гол төлөв
дамжуулах багцийн ойролцоо
байрласан бүлэг эс юм. Гидатод нь
ургамлын навчны захын шүднүүдэд
байрладаг. Гол төлөв илүүдэл
чийгтэй орчинд амьдардаг
ургамлуудад ажиглагдана. Эдгээрийг
гигрофит ургамал гэж нэрлэнэ.
Балавч нь нимгэн ханатай меристем эсүүдийн бүлэг юм.
Эдгээр эсүүд нь бал боловсруулна. Бал нь сахар, органик
бодисуудын усан уусмал бөгөөд шавжны хоол тэжээл болдог.
 
Балавчийн үйл ажиллагаа тоосны хөгжил, тоосны хоолойн
өсөлтөнд нөлөөлнө. Балавч хэлбэрийн хувьд олон янз байх ба
цэцгийн янз бүрийн хэсэгт байрлана.
Булчирхайт үс : Зарим ургамлын иш навчны эпидерм
болон цэцгэнд эфирийн тос, давирхай зэргээр дүүргэгдсэн
булчирхайт үс байдаг.
6. Ургамлын дамжуулах эд
Дамжуулах эд нь газрын хөрснөөс ус
ба уусмал байдалтай шим тэжээлийн
бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг
ишээр дамжуулан бусад эрхтэнд
хүргэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл
дамжуулах эд нь ургамлын бие доторх
бодисын шилжилт, зөөвөрлөлтийг
өгсөх болон уруудах гэсэн 2 чиглэлээр
хангадаг.
• Ургамлын үндэс  газрын хөрснөөс ус 
ба уусмал байдалтай шим тэжээлийн 
бодисыг  хүлээн  авах,  тэдгээр 
бодисыг  ишээр  дамжуулан  бусад 
эрхтэнд  дамжуулах  гүйдлийг  хөөрөх
гүйдэл  гэнэ.  Энэ  нь  модлогийн 
трахей,  трахейд  хэмээх  цорго 
хоолойгоор явагддаг. 
• Хөөргөх  гүйдлээр  очсон  ус,  навчинд 
хүлээн авсан нүүрстөрөгчийн хий нарны 
гэрлийн  нөлөөнд  фотосинтезийн 
процесс  явагдсаны  үр  дүнд  органик 
нэгдлийг  уусгаж  навчнаас  ургамлын 
бусад  хэсгүүдэд  дамжуулах  гүйдлийг 
уруудах гүйдэл гэнэ. Энэ нь долонгийн 
шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг. 
Шигшүүрт  хоолой  нь  трахейг  бодвол 
амьд нарийхан эсээс тогтоно. 
Хөөргөх эд буюу модлог
(ксилем)
• Хөөргөх  эд  буюу  модлог  нь  ургамлын 
дамжуулах эдийн нэг чухал элемент бөгөөд анх 
1858  онд  Германы  эрдэмтэн  В.Нэгели  ксилем
буюу модлог гэж нэрлэсэн. 
• Модлогийн эдэд трахей, трахейд, модлогийн
паренхим, модлогийн ширхэг, модлогийн
цацраг зэрэг элементүүд хамаарагдана.
• Модлогийг гарал үүслээр нь анхдагч, хоёрдогч
гэж  ялгадаг.
Уруудах эд буюу долон /флоэм/
• 1858  онд  Германы  эрдэмтэн  В.Нэгели  флоэм 
буюу  долон  гэж  нэрлэсэн.  Долон  ишинд 
модлогийг  хүрээлж,  харин  навчинд  голдуу 
модлогийн доод талд байрлана. 
• Долонгийн хэсэгт шигшүүрт хоолой, дагуул
эс, долонгийн паренхим, долонгийн ширхэг
зэрэг элементүүд хамаарагдана. 
• Долонг гарал үүслээр нь:
Анхдагч (протофлоэм)
Хоёрдогч (метафлоэм) гэж ялгадаг. 
• Анхдагч долон нь прокамбийгаас, 2-догч долон 
нь камбигаас тус тус үүсдэг. 
Lecture5
• Трахей: Ургамлын иш, үндэсний төв
хэсэгт бие бие дээрээ давхарлан
байрладаг уртаашаа сунасан хэд
хэдэн босоо эсийн хоорондох хана
нь уусаж үгүй болсноос трахей
буюу цорго /гуурс/ үүснэ.
• Гуурсыг босоогоороо эгнэсэн
паренхим эсүүд үүсгэх бөгөөд
тэдгээрийн хөндлөн ханууд
эвдэрсэн байдаг. Эс хоорондын
хөндлөн ханууд нь бүрэн алга болж
эсвэл сүвждэг. Ингэж зэрэгцээ
эсүүдийн хооронд чөлөөтэй нэг
суваг нээгддэг. Энэ үед тэдгээрийн
доторхи агууламж уусаж алга
болно. Эсийн ханын зузаарлаараа
гуурс нь мушгиа, цагираг, шаталсан,
шигшүүрт мөн сүвэрхэг хэмээн
ялгардаг.
• Трахейд: Эсийн хана нь ихэвчлэн
тууш зузаарсан, хана нь уусаж алга
болдоггүй учраас трахейн адил нэвт
хөндий цорго биш бөгөөд зэрэгцээ
орших трахейдын эсүүдтэй тууш
ханандаа байх эмжээрт сүвээр
харьцдаг.
• Трахейдын эсийн хана цагираг,
спирал буюу мушгиа эсвэл шат
маягийн хэлбэрээр зузаардаг. Ингэж
зузаарах биологийн үүрэг нь органик
бодисыг ашигтай зөөвөрлөхийн тулд
гуурс сунаж уян хатан байхгүй
байхад оршино. Трахейдын өөр нэг
үүрэг нь механик үүрэг юм. Нүцгэн
үртэн зарим цэцэгт ургамлын модлог
эдэд тусгай механик эд байдаггүй
бөгөөд ишний бат бөх чанарыг
трахейд хангадаг.
Ургамлын үндэс газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим
тэжээлийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан
бусад эрхтэнд дамжуулах гүйдлийг хөөрөх гүйдэл гэнэ. Энэ нь
модлогийн трахей, трахейд хэмээх цорго хоолойгоор явагддаг.
Хөөргөх гүйдлээр очсон ус, навчинд хүлээн авсан нүүрстөрөгчийн хий нарны
гэрлийн нөлөөнд фотосинтезийн процесс явагдсаны үр дүнд органик нэгдлийг
уусгаж навчнаас ургамлын бусад хэсгүүдэд дамжуулах гүйдлийг уруудах гүйдэл
гэнэ. Энэ нь долонгийн шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг. Шигшүүрт
хоолой нь трахейг бодвол амьд нарийхан эсээс тогтоно.
• Шигшүүрт хоолой: Уруудах гүйдэл шигшүүрт
хоолойгоор явагдах бөгөөд энэ хоолой нь хагас
амьд эсүүдээс тогтдог ба эсийн хана нь эхлээд
нимгэн байж байгаад сүүлдээ зузаарах боловч
модождоггүй. Түүний эсүүдийн тууш уулзварын
хөндлөн хананд шигшүүр хэлбэртэй олон тооны
нүх сүв оршдог тул шигшүүрт хоолой гэж
нэрлэдэг.
• Шигшүүрт хоолойн вегетацийн нэг улиралын
турш богино хугацаанд үүргээ гүйцэтгэх бөгөөд
цөөн тохиолдолд /далдуу модонд/ хэдэн жил
үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг.
• Флоэм болон ксилем нь
хамтдаа дамжуулах
багцийг үүсгэнэ.
Дамжуулах багц гэдэг нь
хоорондоо нягт холбоо
бүхий хэд хэдэн эдийн
бөөгнөрөл юм. Түүний
бүрэлдэхүүнд дамжуулах
эд (модлог, долон),
тулгуур эд(склеренхим,
склерейд, колленхим),
үндсэн эд, бүрэлдүүлэх эд
оролцоно.
Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр дамжин өнгөрөх шим
тэжээлийн бодисын шилжилтийг зохицуулах үүрэгтэй.
Ихэнх ургамлын дамжуулах багц зууван дугуй юмуу өндөг хэлбэртэй
байдаг.
Дамжуулах багц
• Флоэм болон ксилем нь хамтдаа дамжуулах
багцийг үүсгэх бөгөөд ус болон тэжээлийн
бодисыг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэхээс гадна
ургамлын тэнхлэгийн эрхтнүүдийн хатуу араг яс
болж бүтцийн үүргийг давхар биелүүлдэг.
Дамжуулах багц гэдэг нь хоорондоо нягт холбоо
бүхий хэд хэдэн эдийн бөөгнөрөл юм. Түүний
бүрэлдэхүүнд дамжуулах эд (модлог, долон),
тулгуур эд(склеренхим, склерейд, колленхим),
үндсэн эд, бүрэлдүүлэх эд оролцоно.
• Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр
дамжин өнгөрөх шим тэжээлийн бодисын
шилжилтийг зохицуулах үүрэгтэй.
Дамжуулах багцны модлог ба долонгийн ширхэгийн байрлалыг
харгалзан 4 үндсэн хэлбэр болгон хуваадаг.
1-зэрэгцээ(коллатераль)
2-хос зэрэгцээ(биколлатераль)
3,4-төвлөрсөн(концентр)
5-цацраг (радиаль)
цэгээр флоэмийг, хараар ксилемийг тэмдэглэв.
Дамжуулах багцын нэг тал флоэмээс, нөгөө тал
бүрдсэн байвал түүнийг коллатераль дамжуулах багц
гэнэ. Ксилем нь ишний гол руу флоэм нь холтос талд
байрлана. Энэ нь нэг ба хос талт үрт ургамалд
түгээмэл тохиолдоно.
Дамжуулах багцны модлогийн 2 талд долон байрлаж
байвал түүнийг биколлатераль дамжуулах багц гэнэ.
Энэ нь хулууны төрлийн ургамалд элбэг тохиолдоно.
Дамжуулах багцны модлог ба долонгийн аль нэг нь
нөгөөгийнхөө гадуур хүрээлж тогтсон байвал
концентр (төвлөрсөн) дамжуулах багц гэнэ.
Дамжуулах багцны модлог нь төвдөө байрлаж хэд
хэдэн цацраг үүсгэж энэ цацрагуудын хооронд
долонгийн хэсэг хэсэг эд байрлаж байвал радиаль
(цацраг) дамжуулах багц гэнэ.
Lecture5
Дамжуулах багцны бүрэлдэхүүнд
төрүүлэх эд байгаа эсэхийг
харгалзан хаалттай ба нээлттэй
дамжуулах багц ялгана.
• Хаалттай дамжуулах багц нь нэг
талт үрт ургамалд тохиолдох
бөгөөд модлог долонгийн завсраар
зуламын давхраа байхгүй учраас
дамжуулах багцын элемåнтүүд
нэмэгдэж бүдүүрэх бололцоогүй
байдаг.
• Нээлттэй дамжуулах багцын
долон модлогийн завсраар зулам
хэмээх төрүүлэх эд оршиж модлог
ба долонгийн шинэ элемэнтүүдийг
төрүүлж байдаг учраас олонх хос
талт үрт ургамлын иш бүдүүрч
өсдөг.
Lecture5
Lecture5
Шигшүүрт хоолой
• Уруудах гүйдэл шигшүүрт
хоолойгоор явагдах
бөгөөд энэ хоолой нь
хагас амьд эсүүдээс
тогтдог ба эсийн хана нь
эхлээд нимгэн байж
байгаад сүүлдээ зузаарах
боловч модождоггүй.
Түүний эсүүдийн тууш
уулзварын хөндлөн
хананд шигшүүр
хэлбэртэй олон тооны нүх
сүв оршдог тул шигшүүрт
хоолой гэж нэрлэдэг.
Lecture5
Lecture5
Lecture5

More Related Content

PPT
фотосинтез
PPTX
Эсийн хуваагдал
PPTX
Amitnii aimag
ODP
үет хөлтний хүрээ
ODP
эукариот ба прокариот эс
PPT
Lecture10
DOCX
биологийн тест
PPTX
эсийн онол,эсийн ангилал
фотосинтез
Эсийн хуваагдал
Amitnii aimag
үет хөлтний хүрээ
эукариот ба прокариот эс
Lecture10
биологийн тест
эсийн онол,эсийн ангилал

What's hot (20)

PPTX
амьд биеийн үржлийн хэлбэр
PPTX
Биологийн төрөл зүйл
PPT
Lecture11
PPT
Lecture3
PPT
Lecture15
PPTX
Эрдэнэмандал ахлах сургууль хими - биологийн багш Б. Оюун
PPTX
Altaa hicheel
PPT
Lecture14
PPTX
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
PPT
Lecture4
DOCX
биологи 8, 7 р ангийн тест
DOC
популяци
PPT
Lecture6
PPT
Lecture7
PPTX
митоз мейоз
PPTX
экосистемийн үндсэн ойлголт
PDF
Himiin tomyo ashiglan bodlogo bodoh, viii
PPTX
амьтны аймаг
амьд биеийн үржлийн хэлбэр
Биологийн төрөл зүйл
Lecture11
Lecture3
Lecture15
Эрдэнэмандал ахлах сургууль хими - биологийн багш Б. Оюун
Altaa hicheel
Lecture14
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
Lecture4
биологи 8, 7 р ангийн тест
популяци
Lecture6
Lecture7
митоз мейоз
экосистемийн үндсэн ойлголт
Himiin tomyo ashiglan bodlogo bodoh, viii
амьтны аймаг
Ad

Viewers also liked (18)

PPT
Lecture8
PPT
Lecture9
PPT
Lecture2
PPT
Lecture1
PDF
Biology 7
PPTX
Biologi 10
DOCX
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
PPT
Lecture16
PPT
Lecture12
PPT
Lecture13
PPTX
ургамлын үржлийн эрхтэн
PPT
Lecture4
PPT
Tsusnii ergelt
PPTX
8 цусны эргэлт
PPTX
Цусны эргэлтийн тогтолцоо
PPTX
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
DOCX
фермент биологийн хурдасгуур
PDF
Microsoft access 2007
Lecture8
Lecture9
Lecture2
Lecture1
Biology 7
Biologi 10
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
Lecture16
Lecture12
Lecture13
ургамлын үржлийн эрхтэн
Lecture4
Tsusnii ergelt
8 цусны эргэлт
Цусны эргэлтийн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
фермент биологийн хурдасгуур
Microsoft access 2007
Ad

Similar to Lecture5 (20)

PPTX
Lekts 1
DOCX
2 lekts
PPTX
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
PPTX
Lec esiin butets
PPTX
Lec esiin butets
PPTX
Biol l 1
PPTX
Tsetsegt urgamliin bier bodis damjih
PPTX
Orgost aristan history geology
PPTX
Orgost aristan
ODP
ургамлын эсийн бүтэц
ODP
ургамлын эсийн бүтэц
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
PPTX
2.buuri ph
PPTX
ургамлын ургалтын зохицуулалт лекц4
PPTX
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
PDF
Biology 7
DOC
экосистем
PPT
ерөнхий эд судлал
Lekts 1
2 lekts
эсийн дан мембрант эрхтэ нцэрүүд
Lec esiin butets
Lec esiin butets
Biol l 1
Tsetsegt urgamliin bier bodis damjih
Orgost aristan history geology
Orgost aristan
ургамлын эсийн бүтэц
ургамлын эсийн бүтэц
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
2.buuri ph
ургамлын ургалтын зохицуулалт лекц4
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
Biology 7
экосистем
ерөнхий эд судлал

Lecture5

  • 3. Ургамалд явагддаг бодисын солилцооны үр дүнд организмд хэрэгцээгүй илүүдэл бодисууд үүсдэг. Тэдгээрийг ялгадас бодис буюу секреци гэнэ.
  • 4. Ургамлын ялгаруулах эдийг үйл ажиллагааны онцлогтой нь холбон 2 хэлбэр болгодог. Ялгаруулах системд шүүрлийн эсүүд хамаарагдах ба шүүрэл нь гадаад орчин (экзосекреци), ургамлын дотоод хөндийд (эндосекреци) ялгардаг.
  • 5. Ялгадас буюу илүүдэл бодис нь гол төлөв эсүүд хоорондын зай, эсвэл эсийн дотор хуримтлагдаж байвал дотоод шүүрэлтэй ялгаруулах эд гэнэ. Үүнд:сүүн сувгууд, давирхайн суваг хамаарагдах ба энд идээлгийн бодис, эфирийн тос, алкалойд, хатуу биеийн талстууд зэрэг бодисууд хуримтлагдана. 1. Дотоод шүүрэлтэй ялгаруулах эд
  • 6. Давирхайн суваг гэдэг нь ургамлын эсүүдийн хоорондох зай томорсноос эсвэл хэсэг бүлэг эс үхэж мөхсөнөөс бий болсон ялгаруулах зохилдлогоо бүхий суваг хоолой юм.
  • 7. Давирхайн суваг нь янз бүрийн эрхтэн, эдүүдэд байршина.
  • 8. Сүүт цорго: Намуу, багваахай, сүүт өвс зэрэг ургамлын иш, үндэс, навчны эсүүдэд сүүлэг шингэн ялгаруулах сүүт цорго хөгжсөн байдаг. Сүүлэг шингэн нь ихэвчлэн өтгөн цагаан өнөгтэй байх боловч заримдаа шар, улаан, ягаан өнгөтэй байдаг.
  • 9. Сүүлэг шингэн нь хувирч өөрчлөгдсөн эсийн шүүс бөгөөд түүнд каучук, гуттаперча, алкалойд зэрэг бодисууд агуулагдаж байдаг. Олон ургамлаас үйлдвэрлэлийн эдгээр түүхий эдийг ялган авч ашигладаг.
  • 10. 2. Шүүрлээ гадагш ялгаруулдаг эрхтэнд гидатод, балавч, булчирхайт үс хамаарагдана. • Гидатод гэж усыг гадагш ялгаруулах зохилдолгоотой онгорхой орших сүвийг хэлнэ. Түүнийг мөн усны амсар гэж нэрлэдэг. Гол төлөв дамжуулах багцийн ойролцоо байрласан бүлэг эс юм. Гидатод нь ургамлын навчны захын шүднүүдэд байрладаг. Гол төлөв илүүдэл чийгтэй орчинд амьдардаг ургамлуудад ажиглагдана. Эдгээрийг гигрофит ургамал гэж нэрлэнэ.
  • 11. Балавч нь нимгэн ханатай меристем эсүүдийн бүлэг юм. Эдгээр эсүүд нь бал боловсруулна. Бал нь сахар, органик бодисуудын усан уусмал бөгөөд шавжны хоол тэжээл болдог.  
  • 12. Балавчийн үйл ажиллагаа тоосны хөгжил, тоосны хоолойн өсөлтөнд нөлөөлнө. Балавч хэлбэрийн хувьд олон янз байх ба цэцгийн янз бүрийн хэсэгт байрлана.
  • 13. Булчирхайт үс : Зарим ургамлын иш навчны эпидерм болон цэцгэнд эфирийн тос, давирхай зэргээр дүүргэгдсэн булчирхайт үс байдаг.
  • 15. Дамжуулах эд нь газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим тэжээлийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан бусад эрхтэнд хүргэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дамжуулах эд нь ургамлын бие доторх бодисын шилжилт, зөөвөрлөлтийг өгсөх болон уруудах гэсэн 2 чиглэлээр хангадаг.
  • 16. • Ургамлын үндэс  газрын хөрснөөс ус  ба уусмал байдалтай шим тэжээлийн  бодисыг  хүлээн  авах,  тэдгээр  бодисыг  ишээр  дамжуулан  бусад  эрхтэнд  дамжуулах  гүйдлийг  хөөрөх гүйдэл  гэнэ.  Энэ  нь  модлогийн  трахей,  трахейд  хэмээх  цорго  хоолойгоор явагддаг. 
  • 17. • Хөөргөх  гүйдлээр  очсон  ус,  навчинд  хүлээн авсан нүүрстөрөгчийн хий нарны  гэрлийн  нөлөөнд  фотосинтезийн  процесс  явагдсаны  үр  дүнд  органик  нэгдлийг  уусгаж  навчнаас  ургамлын  бусад  хэсгүүдэд  дамжуулах  гүйдлийг  уруудах гүйдэл гэнэ. Энэ нь долонгийн  шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг.  Шигшүүрт  хоолой  нь  трахейг  бодвол  амьд нарийхан эсээс тогтоно. 
  • 18. Хөөргөх эд буюу модлог (ксилем) • Хөөргөх  эд  буюу  модлог  нь  ургамлын  дамжуулах эдийн нэг чухал элемент бөгөөд анх  1858  онд  Германы  эрдэмтэн  В.Нэгели  ксилем буюу модлог гэж нэрлэсэн.  • Модлогийн эдэд трахей, трахейд, модлогийн паренхим, модлогийн ширхэг, модлогийн цацраг зэрэг элементүүд хамаарагдана. • Модлогийг гарал үүслээр нь анхдагч, хоёрдогч гэж  ялгадаг.
  • 19. Уруудах эд буюу долон /флоэм/ • 1858  онд  Германы  эрдэмтэн  В.Нэгели  флоэм  буюу  долон  гэж  нэрлэсэн.  Долон  ишинд  модлогийг  хүрээлж,  харин  навчинд  голдуу  модлогийн доод талд байрлана.  • Долонгийн хэсэгт шигшүүрт хоолой, дагуул эс, долонгийн паренхим, долонгийн ширхэг зэрэг элементүүд хамаарагдана.  • Долонг гарал үүслээр нь: Анхдагч (протофлоэм) Хоёрдогч (метафлоэм) гэж ялгадаг.  • Анхдагч долон нь прокамбийгаас, 2-догч долон  нь камбигаас тус тус үүсдэг. 
  • 21. • Трахей: Ургамлын иш, үндэсний төв хэсэгт бие бие дээрээ давхарлан байрладаг уртаашаа сунасан хэд хэдэн босоо эсийн хоорондох хана нь уусаж үгүй болсноос трахей буюу цорго /гуурс/ үүснэ. • Гуурсыг босоогоороо эгнэсэн паренхим эсүүд үүсгэх бөгөөд тэдгээрийн хөндлөн ханууд эвдэрсэн байдаг. Эс хоорондын хөндлөн ханууд нь бүрэн алга болж эсвэл сүвждэг. Ингэж зэрэгцээ эсүүдийн хооронд чөлөөтэй нэг суваг нээгддэг. Энэ үед тэдгээрийн доторхи агууламж уусаж алга болно. Эсийн ханын зузаарлаараа гуурс нь мушгиа, цагираг, шаталсан, шигшүүрт мөн сүвэрхэг хэмээн ялгардаг.
  • 22. • Трахейд: Эсийн хана нь ихэвчлэн тууш зузаарсан, хана нь уусаж алга болдоггүй учраас трахейн адил нэвт хөндий цорго биш бөгөөд зэрэгцээ орших трахейдын эсүүдтэй тууш ханандаа байх эмжээрт сүвээр харьцдаг. • Трахейдын эсийн хана цагираг, спирал буюу мушгиа эсвэл шат маягийн хэлбэрээр зузаардаг. Ингэж зузаарах биологийн үүрэг нь органик бодисыг ашигтай зөөвөрлөхийн тулд гуурс сунаж уян хатан байхгүй байхад оршино. Трахейдын өөр нэг үүрэг нь механик үүрэг юм. Нүцгэн үртэн зарим цэцэгт ургамлын модлог эдэд тусгай механик эд байдаггүй бөгөөд ишний бат бөх чанарыг трахейд хангадаг.
  • 23. Ургамлын үндэс газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим тэжээлийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан бусад эрхтэнд дамжуулах гүйдлийг хөөрөх гүйдэл гэнэ. Энэ нь модлогийн трахей, трахейд хэмээх цорго хоолойгоор явагддаг.
  • 24. Хөөргөх гүйдлээр очсон ус, навчинд хүлээн авсан нүүрстөрөгчийн хий нарны гэрлийн нөлөөнд фотосинтезийн процесс явагдсаны үр дүнд органик нэгдлийг уусгаж навчнаас ургамлын бусад хэсгүүдэд дамжуулах гүйдлийг уруудах гүйдэл гэнэ. Энэ нь долонгийн шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг. Шигшүүрт хоолой нь трахейг бодвол амьд нарийхан эсээс тогтоно.
  • 25. • Шигшүүрт хоолой: Уруудах гүйдэл шигшүүрт хоолойгоор явагдах бөгөөд энэ хоолой нь хагас амьд эсүүдээс тогтдог ба эсийн хана нь эхлээд нимгэн байж байгаад сүүлдээ зузаарах боловч модождоггүй. Түүний эсүүдийн тууш уулзварын хөндлөн хананд шигшүүр хэлбэртэй олон тооны нүх сүв оршдог тул шигшүүрт хоолой гэж нэрлэдэг. • Шигшүүрт хоолойн вегетацийн нэг улиралын турш богино хугацаанд үүргээ гүйцэтгэх бөгөөд цөөн тохиолдолд /далдуу модонд/ хэдэн жил үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг.
  • 26. • Флоэм болон ксилем нь хамтдаа дамжуулах багцийг үүсгэнэ. Дамжуулах багц гэдэг нь хоорондоо нягт холбоо бүхий хэд хэдэн эдийн бөөгнөрөл юм. Түүний бүрэлдэхүүнд дамжуулах эд (модлог, долон), тулгуур эд(склеренхим, склерейд, колленхим), үндсэн эд, бүрэлдүүлэх эд оролцоно.
  • 27. Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр дамжин өнгөрөх шим тэжээлийн бодисын шилжилтийг зохицуулах үүрэгтэй. Ихэнх ургамлын дамжуулах багц зууван дугуй юмуу өндөг хэлбэртэй байдаг.
  • 28. Дамжуулах багц • Флоэм болон ксилем нь хамтдаа дамжуулах багцийг үүсгэх бөгөөд ус болон тэжээлийн бодисыг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэхээс гадна ургамлын тэнхлэгийн эрхтнүүдийн хатуу араг яс болж бүтцийн үүргийг давхар биелүүлдэг. Дамжуулах багц гэдэг нь хоорондоо нягт холбоо бүхий хэд хэдэн эдийн бөөгнөрөл юм. Түүний бүрэлдэхүүнд дамжуулах эд (модлог, долон), тулгуур эд(склеренхим, склерейд, колленхим), үндсэн эд, бүрэлдүүлэх эд оролцоно. • Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр дамжин өнгөрөх шим тэжээлийн бодисын шилжилтийг зохицуулах үүрэгтэй.
  • 29. Дамжуулах багцны модлог ба долонгийн ширхэгийн байрлалыг харгалзан 4 үндсэн хэлбэр болгон хуваадаг. 1-зэрэгцээ(коллатераль) 2-хос зэрэгцээ(биколлатераль) 3,4-төвлөрсөн(концентр) 5-цацраг (радиаль) цэгээр флоэмийг, хараар ксилемийг тэмдэглэв.
  • 30. Дамжуулах багцын нэг тал флоэмээс, нөгөө тал бүрдсэн байвал түүнийг коллатераль дамжуулах багц гэнэ. Ксилем нь ишний гол руу флоэм нь холтос талд байрлана. Энэ нь нэг ба хос талт үрт ургамалд түгээмэл тохиолдоно. Дамжуулах багцны модлогийн 2 талд долон байрлаж байвал түүнийг биколлатераль дамжуулах багц гэнэ. Энэ нь хулууны төрлийн ургамалд элбэг тохиолдоно. Дамжуулах багцны модлог ба долонгийн аль нэг нь нөгөөгийнхөө гадуур хүрээлж тогтсон байвал концентр (төвлөрсөн) дамжуулах багц гэнэ. Дамжуулах багцны модлог нь төвдөө байрлаж хэд хэдэн цацраг үүсгэж энэ цацрагуудын хооронд долонгийн хэсэг хэсэг эд байрлаж байвал радиаль (цацраг) дамжуулах багц гэнэ.
  • 32. Дамжуулах багцны бүрэлдэхүүнд төрүүлэх эд байгаа эсэхийг харгалзан хаалттай ба нээлттэй дамжуулах багц ялгана. • Хаалттай дамжуулах багц нь нэг талт үрт ургамалд тохиолдох бөгөөд модлог долонгийн завсраар зуламын давхраа байхгүй учраас дамжуулах багцын элемåнтүүд нэмэгдэж бүдүүрэх бололцоогүй байдаг. • Нээлттэй дамжуулах багцын долон модлогийн завсраар зулам хэмээх төрүүлэх эд оршиж модлог ба долонгийн шинэ элемэнтүүдийг төрүүлж байдаг учраас олонх хос талт үрт ургамлын иш бүдүүрч өсдөг.
  • 35. Шигшүүрт хоолой • Уруудах гүйдэл шигшүүрт хоолойгоор явагдах бөгөөд энэ хоолой нь хагас амьд эсүүдээс тогтдог ба эсийн хана нь эхлээд нимгэн байж байгаад сүүлдээ зузаарах боловч модождоггүй. Түүний эсүүдийн тууш уулзварын хөндлөн хананд шигшүүр хэлбэртэй олон тооны нүх сүв оршдог тул шигшүүрт хоолой гэж нэрлэдэг.