Back Up, файл нөөцлөх, файл шахахЛекц 9
Уян диск уруу нөөцлөхУян дискнүүд нь нөөц хийхэд тийм ч тохиромжтой зөөвөрлөгч биш юм, учир нь:Энэ зөөвөрлөгч нь найдваргүй, ялангуяа урт хугацааны туршид найдваргүй байдаг.Нөөцлөх болон буцааж сэргээх нь их удаан байдаг.Тэдгээр нь маш хязгаарлагдмал багтаамжтай (бүхэл бүтэн хатуу дискийг хэдэн арван уян дискэнд нөөцлөх нь их олон өдөр шаардана).Гэхдээ хэрэв танд өөрийн өгөгдлийг нөөцлөх өөр ямар ч арга байхгүй бол уян дискнүүдэд нөөцлөх нь нөөц хийхгүй байснаас хамаагүй дээр юм.Хэрэв та уян дискнүүд ашиглах шаардлагатай болсон бол сайн чанарынхыг ашигласан эсэхээ шалгах хэрэгтэй. Оффис дээр чинь хоёр жил хэвтсэн уян дискнүүд муу сонголт болох юм. Нэр хүндтэй үйлдвэрлэгчээс гаргасан шинэ дискнүүдийг ашиглах нь зүйтэй юм.
Тэгэхээр би өөрийн өгөгдлийг уян диск уруу хэрхэн нөөцлөх вэ?Уян диск уруу нөөцлөх хамгийн шилдэг арга нь tar(1)тушаалыг -M (олон эзлэхүүн) тохируулгатайгаар ашиглах явдал юм. Энэ нь олон уян дискнүүдэд нөөцлөх боломжийг олгодог.Тухайн сан болон дэд сан доторх бүх файлуудыг нөөцлөхийн тулд үүнийг ашиглах хэрэгтэй (root хэрэглэгчээр):# tar Mcvf /dev/fd0 * Эхний уян диск дүүрсний дараа tar(1)нь дараагийн эзлэхүүнийг оруулахыг хүсэх болно (учир нь tar(1)нь зөөвөрлөгчөөс хамааралгүй бөгөөд эзлэхүүнүүдэд ханддаг; энд уян дискийг хэлж байна).Prepare volume #2 for /dev/fd0 and hit return: Энэ нь заагдсан файлууд архивлагдах хүртэл (эзлэхүүний дугаар нэмэгдэн) давтагдах болно.
Би өөрийнхөө нөөцүүдийг шахаж болох уу?Харамсалтай нь tar(1)нь олон эзлэхүүн бүхий архивуудын хувьд -z тохируулгыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Мэдээж та бүх файлуудыг gzip(1)хийж тэдгээрийг уян диск уруу tar(1)хийж дараа нь файлуудыг дахин gunzip(1)хийж болно!
Би өөрийн нөөцүүдийг хэрхэн сэргээх вэ?Бүхэл архивыг сэргээхдээ дараах тушаалыг ашиглана:# tar Mxvf /dev/fd0 Зөвхөн заагдсан файлуудыг сэргээх хоёр арга байдаг бөгөөд та тэдгээрийг ашиглаж болно. Эхлээд та эхний дискнээс эхлээд дараах тушаалыг ашиглана:# tar Mxvf /dev/fd0 filenametar(1)хэрэгсэл нь шаардлагатай файлыг олох хүртлээ дараа дараагийн уян дискнүүдийг хийхийг танаас хүсэх болно.Өөрөөр, хэрэв та файл нь яг аль уян диск дээр байгааг мэдэж байвал ердөө л тэр уян дискийг оруулж дээрхтэй адил тушаалыг ашиглах хэрэгтэй. Хэрэв уян диск дээрх эхний файл нь өмнөх диск дээрхийн үргэлжлэл бол таныг асуугаагүй байсан ч гэсэн tar(1)үүнийг сэргээж чадахгүй гэж танд анхааруулах болно!
Back Up буюу нөөцлөлтийн ашиг тусХэрэв та компьютерийн шинэ хэрэглэгч бол Back Up гэж юу болох яагаад тийм чухал байдаг талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?Аливаа вирусээс болж, цахилгаан үүсгүүрийн эндэгдэл, хатуу дискний асуудлуудаас болж хэрэгтэй дата, мэдээллүүдээ хэрэглэгчид ихээр алддаг. Чухал бичиг баримтаа буцаан сэргээж чадахгүй хүндхэн байдалд орохгүйн тулд та Back Up-г заавал тогтмол хийж байх шаардлагатай юм. Back Up хийх нь системээс тань болон дата мэдээллийн хэр чухлаас зайлшгүй хамааралтай юм. Гэвч доорх хэсгүүдэд Back Up хийх нь таны дата мэдээллийн аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй болов уу?
Чухал хэрэгцээтэй документ бичиг баримт болон хавтас Бүртгэлийн файлууд Windows 95, 98, MEЕ-майл, мэдээний хавтас Outlook Express, Mozilla, Netscape, болон бусадМессенжер мэдээлэл AIM, Yahoo!, MSN болон ICQ бусадСистем, үндсэн цөм систем файлууд, дэлгэцний тохируулгын хавтас
Мэдээлэлүүд, датаг байнгын Back Up-тай хадгалах нилээд олон арга байдаг.Датанд байнга Back Up хийх: Компьютерийн хэрэглээ улам нарийсаж байгаа энэ үед вирусууд болон хатуу дискний ажиллагаа муудах нь элбэгшсэн. Тийм учраас хэр чухал дата гэдгээс шалтгаалан долоо хоног бүр хэрэв өдөр тутам компьютер ашигладаг бол өдөр бүр Back Up хийхийг зөвлөж байна.
Чухал датадаа хэд хэдэн Back Up-г хийх: Хэд хэдэн хуулбар Back Up-г цаг тутамд хийх нь учирч болох эрсдэлээс бүрэн сэргийлнэ. Алдагдсан мэдээлэлээ сэргээж чадахгүй байгаа бол Back Up-н өөр нэгэн хувилбараас сэргээх бололцоотой.
Back Up хийх хялбар арга нь тодорхой сонголтод төвлөрөх: Бүхэл бүтэн системдээ цаг тутам Back Up хийх нь цагийг тань ихээхэн үрэх болно. Зөвхөн чухал гэж үзсэн файл, хавтас, зурагтаа Back Up хий. Бүхэл бүтэн хатуу дискэндээ Back Up хийн цагаа үрэх шаардлага байхгүй. Гэхдээ хамгийн зөв шийдэл бол бүх хэрэгтэй програм болон систем драйверуудаа суулгачихаад дараа нь 3 дагч Back Up софтверийг ашиглах явдал юм. Norton ghost болон бусад софтверүүд бүх програмд Back Up хийхэд ердөө 15 минут зарцуулах бөгөөд 7 хоног бүр тусгайлан Back Up хийх шаардлага гарахгүй.
Хэрхэн Back Up хийх вэ?Windows XP нь өөр дээрээ backup програмтай байдаг боловч 3-дагч програмыг хэрэглэж үндсэн програм дээр байдаггүй нэмэлтүүдийг хийж болно. Хэрэв та мэргэжлийн Windows XP хэрэглэдэг бол Windows Backup болох Ntbackup.exe хэдийн хэрэглэхэд бэлэн байдаг. Гэвч гэрийн зориулалттай Windows XP нь дараах алхмуудыг хэрэгжүүлэн Backup хэрэглээнд инсталл хийх хэрэгтэй.
1. Windows XP CD-г драйвертаа хийнэ хэрэв хэрэгтэй бол My Computerдахь CD тэмдэгтийг давхар дарна. 2. Microsoft Windows XP дэлгэцэн дээр гарч ирэх сонголтоос Perform Additional Tasksгэснийг дарна. 3. Browse this CDсонголтийг мөн дарна. 4. Windows Explorer дээр ValueAdd folderгэсэн дээр давхар дарж дараа нь Msft-г дараа нь Ntbackup-г дарна. 5. Ntbackup.msiдавхар дарснаар Backup хэрэглээг инсталлдаж эхлэх юм. Ингээд компьютерт тань Backup хэрэглээ суугдсан гэж ойлгож болно. Датандаа Backup хийхийн тулд: 1. Start> All Programs> Accessories> System Tools> Backup хэрэглүүрийг энэ дарааллаар орсноор идэвхижүүлэх юм.2. Next буюу дараагийн товчийг дарж хоёр дахь хуудсан дээрх Back up files and settings сонголтыг хийж Next товчийг дарна. Зураг 1 дээрх мэдээлэл бүхий хүснэгт гарч ирнэ.
Lecture9
Яг ямар датад Backup хийхээ шийднэ.Магадгүй та All information on this computerбуюу компьютер дээрх бүхий л датад Backup хийхийг сонгох гэж байж болох юм. Гэвч сонголтоо хийхээсээ өмнө сайтар бодор хэрэгтэй. Хэрэв та нилээдгүй софтверүүдэд инсталл хийсэн бол Backup олон гегабайтын зайг компьютерт эзлэх болно. Хамгийн зөв сонголт ньMy documents and settingsнь юм. Үүнд таны е-майлууд, контактууд, Windows-н бүртгэлд хадгалагдсан хувийн тохиргоонууд хүртэл агуулагдаж байгаа. Хэрэв хэд хэдэн хүн дундаа хэрэглэдэг гэр бүлйин компьютер бол Everyone's documents and settingsгэсэн сонголтыг хийхэд хүн бүрийн хувийн бүртгэл дэхь датануудад Backup хийгдэх юм.
Lecture9
Хэрэв таны датанууд бүртгэлээс гадна байрлаж байгааг мэдэж байгаа тохиолдолд Let me choose what to back upсонголтыг хийснээр дараа нь зураг 2т үзүүлсэн Items to Back Upсонголт гарч ирнэ. Үүн дээрээс та яг ямар датад Backup хийхээ сонгон дарж болно.My Documents сонголтыг хийснээр хувийн бүх датануудад Backup хийхээс гадна, My Computer-н шаталсан хэлбэрийг сонгон дарснаар та бусад өөр датад Backup хийх сонголтыг хйих болоцоо бий болно. Хэрэв таны зарим дата сүлжээн драйверд хуваалт хийгдсэн бол My Network Places хавтаснаас тэдгээр хавтсыг сонгон дарж болно. Энэ сонголт нь танд мэдэгдэлгүйгээр Backup хийгдэх гэж байгаа датаг харахад мөн тусална. Жишээ нь My Music гэсэн дотор олон жижиг хавтас бүхий Backup хийх шаардлага байхгүй хавтсуудыг идэвхигүй болгох бололцоог олгоно.
Backup хийсэн файлуудаа хаана хадгалахаа шийдэх Backup Type, Destination, and Name гэсэн хуудсан дээр хаана файлуудаа хадгалах сонголтууд гарч ирнэ. Вackupхийсэн файлуудаа Floppy disk буюу А драйвер дээр хадгалахаар тохируулагдсан байдаг боловч энэ нь аль хэдийн өнгөрсөн арга юм. Энэ нь тийм ч тохиромжтой сонголт биш бөгөөд Browse товчийг дарж дараах байрлалуудыг сонгон хадгалж болно.Компьютерийн хатуу дискэнд хадгалах, хэрэв хатуу диск тань С: болон D: гэж хуваагдсан байгаа бол С: дискэн дээрх датаг D: дискэн дээр аюулгүйгээр хадгалж болно.
A Zip драйвер эсвэл өөр зөөврийн медиа драйверт хадгалж болох бөгөөд мэдээж танд олон гегабайтын дата байхгүй бол шүү дээ. Харамсалтай нь Windows Backup хэрэглээнд шууд CD-RW драйверт хадгалах боломж байдаггүй.Сүлжээний драйверт хадгалах, гэхдээ сүлжээнд тодорхой хэмжээний л сул зай байдаг.Гадны хатуу диск эсвэл USB болон IEEE 1394 эсвэл үнэ нь сүүийн үед унаж байгаа FireWire драйверт хадгалах боломжтой. Гадны хатуу дискээ 40 GB түүнээс дээш хэмжээтэй байхаар сонгож аваарай.Хаана хадгалахаа сонгосны дараа файлдаа тхрох нэрийг өгч Next товчийг дарна. Ингээд Finish товчийг дахиухан дараад Back up-хийж эхлээрэй.
Байнгын Back up хийхИнгээд та дээрх алхмыг долоо хоногт нгэ удаа хийх хэрэгтэй дурьдсан. Хэрэв мартчихна гэж айж байвал Windows дээр автомат Back uр-ийг хийхээр тохируулж бас болно. Үүнийг хийхийн тулд Finish товчийг дарахаасаа өмнө Advanced> Next >When to Back Up гэсэн цонхноос Later> Set Schedule> Schedule Job гэсэн Зураг 4 дээр үзүүлсэн цонх гарч ирнэ.
Lecture9
Ингээд тохируулга дээр нь та хүссэн өдөр цаг минуттай нь тохируулж өгч болох юм. Долоо хоног бүрийн Баасан гаригт долоо хоногийнхоо хийсэн чухал ажлуудад Back up хийх нь муугүй санаа боловч сонголт таных байх юм. Ингээд тохируулсныхаа дараа OK товчийг дарснаар Back up автоматаар эхлэнэ харин та компьютераа асаалттай орхихоо мартваа. Ойролцоогоор 10 минутийг 5 GB-н датаг Back up хийхэд зарцуулдаг.
Бусад Back up хийх сонголтуудWindows Backup нь мэдээж үнэгүй хэрэглэгддэг. Таны сонголтын дагуу гуравдагч програмыг худалдан авч хэрэгдэж болно. Жишээ нь PowerQuest Drive Image 2002, OutBack Plus 4, OE Backup эдгээр нь өөр өөрсдийн нарийвчилсан Backup-уудыг хийнэ. Ерөнхийдөө энгийнээр бол хэрэгтэй чухал мэдээлэлүүдээ зөөврийн медиа драйваруудад хадгалах, гадны хатуу дискт хадгалах, CD-RW драйверт мөн хадгалах зайлшгүй шаардлагтай юм. Төлбөртэй гуравдагч програмууд нь бараг бидний үйлдэлгүйгээр файлуудад back up хийдэг.

More Related Content

PPTX
DOCX
Com formatlah
 
PDF
PDF
5. xp суулгах заавар
PPTX
Windows xp суулгах ganbaa
DOCX
Hard disk
PPTX
File Zadlax Shaxax
PPTX
Com formatlah
 
5. xp суулгах заавар
Windows xp суулгах ganbaa
Hard disk
File Zadlax Shaxax

What's hot (14)

PDF
Windows xp
PPTX
компьютер флашнаас форматлах.
PPTX
File shahah zadlah hicheel
DOCX
Microsoft ms
PPTX
Teh hangamj 8
PPSX
Windows 7 үйлдлийн систем суулгах
PDF
Widows xp суулгах заавар.
PDF
5. windows 7 суулгах заавар
PPT
02 it concepts
PDF
Lecture 7, 8
PPTX
1.2 file shahah
PPTX
Cd dvd
Windows xp
компьютер флашнаас форматлах.
File shahah zadlah hicheel
Microsoft ms
Teh hangamj 8
Windows 7 үйлдлийн систем суулгах
Widows xp суулгах заавар.
5. windows 7 суулгах заавар
02 it concepts
Lecture 7, 8
1.2 file shahah
Cd dvd
Ad

Viewers also liked (19)

PPTX
Lecture5
PPTX
Lecture7
PPTX
Computer software
PDF
III лекц
PPT
1.2 ad installation
DOC
Firewall
PDF
Hardware
PDF
Lecture 11, 12
PDF
Basic software
PPTX
Лекц 8
PPTX
Лекц 12
PPTX
Лекц 2
PPTX
Лекц 5
PPT
Spanning tree protocol
PDF
Лекц 1
PPTX
Pc in
PDF
Лекц 11
DOCX
Лекц 13
PDF
Лекц 14
Lecture5
Lecture7
Computer software
III лекц
1.2 ad installation
Firewall
Hardware
Lecture 11, 12
Basic software
Лекц 8
Лекц 12
Лекц 2
Лекц 5
Spanning tree protocol
Лекц 1
Pc in
Лекц 11
Лекц 13
Лекц 14
Ad

Similar to Lecture9 (20)

DOC
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
DOCX
компьютерын ачааллыг багасгаж илүү хурдтай ажиллуулах
PPTX
Lecture13
PPTX
File zb
DOCX
Lab12 computer component
PPTX
1.2-File shahah.pptx
DOCX
компьютерийн хэрэглээ I хичээлийн бие даалт
PDF
5 xp-110404041932-phpapp02
PDF
PDF
Tserendolgor
PDF
Лекц 2
PPTX
бие даалт
DOCX
лекц.янжмаа
PPTX
бие даалт
PPTX
бие даалт
DOCX
компьютерт мэдээллийг боловсруулах
DOCX
лаборатори 2, 3
POT
Internetees file tatah shinebayar 112
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютерын ачааллыг багасгаж илүү хурдтай ажиллуулах
Lecture13
File zb
Lab12 computer component
1.2-File shahah.pptx
компьютерийн хэрэглээ I хичээлийн бие даалт
5 xp-110404041932-phpapp02
Tserendolgor
Лекц 2
бие даалт
лекц.янжмаа
бие даалт
бие даалт
компьютерт мэдээллийг боловсруулах
лаборатори 2, 3
Internetees file tatah shinebayar 112

More from Muuluu (20)

PPTX
Lecture 2
PPTX
Lecture 5
PPTX
Lecture 3
PPTX
Өгөгдлийн бүтэц
PPT
Wide area networks
PPT
NAT and PAT
PPT
User practical
PPT
Active directory
PPT
windows server 2003
PPTX
Процессорын архитектур
PPTX
6 network devices
PDF
Бие даалт
PPTX
Лекц 15
PPTX
Лекц 14
PDF
Лекц 16
PDF
Лекц 15
PPT
Switch function
PDF
Лекц 13
PDF
Лекц 12
PPT
Switch configuration
Lecture 2
Lecture 5
Lecture 3
Өгөгдлийн бүтэц
Wide area networks
NAT and PAT
User practical
Active directory
windows server 2003
Процессорын архитектур
6 network devices
Бие даалт
Лекц 15
Лекц 14
Лекц 16
Лекц 15
Switch function
Лекц 13
Лекц 12
Switch configuration

Lecture9

  • 1. Back Up, файл нөөцлөх, файл шахахЛекц 9
  • 2. Уян диск уруу нөөцлөхУян дискнүүд нь нөөц хийхэд тийм ч тохиромжтой зөөвөрлөгч биш юм, учир нь:Энэ зөөвөрлөгч нь найдваргүй, ялангуяа урт хугацааны туршид найдваргүй байдаг.Нөөцлөх болон буцааж сэргээх нь их удаан байдаг.Тэдгээр нь маш хязгаарлагдмал багтаамжтай (бүхэл бүтэн хатуу дискийг хэдэн арван уян дискэнд нөөцлөх нь их олон өдөр шаардана).Гэхдээ хэрэв танд өөрийн өгөгдлийг нөөцлөх өөр ямар ч арга байхгүй бол уян дискнүүдэд нөөцлөх нь нөөц хийхгүй байснаас хамаагүй дээр юм.Хэрэв та уян дискнүүд ашиглах шаардлагатай болсон бол сайн чанарынхыг ашигласан эсэхээ шалгах хэрэгтэй. Оффис дээр чинь хоёр жил хэвтсэн уян дискнүүд муу сонголт болох юм. Нэр хүндтэй үйлдвэрлэгчээс гаргасан шинэ дискнүүдийг ашиглах нь зүйтэй юм.
  • 3. Тэгэхээр би өөрийн өгөгдлийг уян диск уруу хэрхэн нөөцлөх вэ?Уян диск уруу нөөцлөх хамгийн шилдэг арга нь tar(1)тушаалыг -M (олон эзлэхүүн) тохируулгатайгаар ашиглах явдал юм. Энэ нь олон уян дискнүүдэд нөөцлөх боломжийг олгодог.Тухайн сан болон дэд сан доторх бүх файлуудыг нөөцлөхийн тулд үүнийг ашиглах хэрэгтэй (root хэрэглэгчээр):# tar Mcvf /dev/fd0 * Эхний уян диск дүүрсний дараа tar(1)нь дараагийн эзлэхүүнийг оруулахыг хүсэх болно (учир нь tar(1)нь зөөвөрлөгчөөс хамааралгүй бөгөөд эзлэхүүнүүдэд ханддаг; энд уян дискийг хэлж байна).Prepare volume #2 for /dev/fd0 and hit return: Энэ нь заагдсан файлууд архивлагдах хүртэл (эзлэхүүний дугаар нэмэгдэн) давтагдах болно.
  • 4. Би өөрийнхөө нөөцүүдийг шахаж болох уу?Харамсалтай нь tar(1)нь олон эзлэхүүн бүхий архивуудын хувьд -z тохируулгыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Мэдээж та бүх файлуудыг gzip(1)хийж тэдгээрийг уян диск уруу tar(1)хийж дараа нь файлуудыг дахин gunzip(1)хийж болно!
  • 5. Би өөрийн нөөцүүдийг хэрхэн сэргээх вэ?Бүхэл архивыг сэргээхдээ дараах тушаалыг ашиглана:# tar Mxvf /dev/fd0 Зөвхөн заагдсан файлуудыг сэргээх хоёр арга байдаг бөгөөд та тэдгээрийг ашиглаж болно. Эхлээд та эхний дискнээс эхлээд дараах тушаалыг ашиглана:# tar Mxvf /dev/fd0 filenametar(1)хэрэгсэл нь шаардлагатай файлыг олох хүртлээ дараа дараагийн уян дискнүүдийг хийхийг танаас хүсэх болно.Өөрөөр, хэрэв та файл нь яг аль уян диск дээр байгааг мэдэж байвал ердөө л тэр уян дискийг оруулж дээрхтэй адил тушаалыг ашиглах хэрэгтэй. Хэрэв уян диск дээрх эхний файл нь өмнөх диск дээрхийн үргэлжлэл бол таныг асуугаагүй байсан ч гэсэн tar(1)үүнийг сэргээж чадахгүй гэж танд анхааруулах болно!
  • 6. Back Up буюу нөөцлөлтийн ашиг тусХэрэв та компьютерийн шинэ хэрэглэгч бол Back Up гэж юу болох яагаад тийм чухал байдаг талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?Аливаа вирусээс болж, цахилгаан үүсгүүрийн эндэгдэл, хатуу дискний асуудлуудаас болж хэрэгтэй дата, мэдээллүүдээ хэрэглэгчид ихээр алддаг. Чухал бичиг баримтаа буцаан сэргээж чадахгүй хүндхэн байдалд орохгүйн тулд та Back Up-г заавал тогтмол хийж байх шаардлагатай юм. Back Up хийх нь системээс тань болон дата мэдээллийн хэр чухлаас зайлшгүй хамааралтай юм. Гэвч доорх хэсгүүдэд Back Up хийх нь таны дата мэдээллийн аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй болов уу?
  • 7. Чухал хэрэгцээтэй документ бичиг баримт болон хавтас Бүртгэлийн файлууд Windows 95, 98, MEЕ-майл, мэдээний хавтас Outlook Express, Mozilla, Netscape, болон бусадМессенжер мэдээлэл AIM, Yahoo!, MSN болон ICQ бусадСистем, үндсэн цөм систем файлууд, дэлгэцний тохируулгын хавтас
  • 8. Мэдээлэлүүд, датаг байнгын Back Up-тай хадгалах нилээд олон арга байдаг.Датанд байнга Back Up хийх: Компьютерийн хэрэглээ улам нарийсаж байгаа энэ үед вирусууд болон хатуу дискний ажиллагаа муудах нь элбэгшсэн. Тийм учраас хэр чухал дата гэдгээс шалтгаалан долоо хоног бүр хэрэв өдөр тутам компьютер ашигладаг бол өдөр бүр Back Up хийхийг зөвлөж байна.
  • 9. Чухал датадаа хэд хэдэн Back Up-г хийх: Хэд хэдэн хуулбар Back Up-г цаг тутамд хийх нь учирч болох эрсдэлээс бүрэн сэргийлнэ. Алдагдсан мэдээлэлээ сэргээж чадахгүй байгаа бол Back Up-н өөр нэгэн хувилбараас сэргээх бололцоотой.
  • 10. Back Up хийх хялбар арга нь тодорхой сонголтод төвлөрөх: Бүхэл бүтэн системдээ цаг тутам Back Up хийх нь цагийг тань ихээхэн үрэх болно. Зөвхөн чухал гэж үзсэн файл, хавтас, зурагтаа Back Up хий. Бүхэл бүтэн хатуу дискэндээ Back Up хийн цагаа үрэх шаардлага байхгүй. Гэхдээ хамгийн зөв шийдэл бол бүх хэрэгтэй програм болон систем драйверуудаа суулгачихаад дараа нь 3 дагч Back Up софтверийг ашиглах явдал юм. Norton ghost болон бусад софтверүүд бүх програмд Back Up хийхэд ердөө 15 минут зарцуулах бөгөөд 7 хоног бүр тусгайлан Back Up хийх шаардлага гарахгүй.
  • 11. Хэрхэн Back Up хийх вэ?Windows XP нь өөр дээрээ backup програмтай байдаг боловч 3-дагч програмыг хэрэглэж үндсэн програм дээр байдаггүй нэмэлтүүдийг хийж болно. Хэрэв та мэргэжлийн Windows XP хэрэглэдэг бол Windows Backup болох Ntbackup.exe хэдийн хэрэглэхэд бэлэн байдаг. Гэвч гэрийн зориулалттай Windows XP нь дараах алхмуудыг хэрэгжүүлэн Backup хэрэглээнд инсталл хийх хэрэгтэй.
  • 12. 1. Windows XP CD-г драйвертаа хийнэ хэрэв хэрэгтэй бол My Computerдахь CD тэмдэгтийг давхар дарна. 2. Microsoft Windows XP дэлгэцэн дээр гарч ирэх сонголтоос Perform Additional Tasksгэснийг дарна. 3. Browse this CDсонголтийг мөн дарна. 4. Windows Explorer дээр ValueAdd folderгэсэн дээр давхар дарж дараа нь Msft-г дараа нь Ntbackup-г дарна. 5. Ntbackup.msiдавхар дарснаар Backup хэрэглээг инсталлдаж эхлэх юм. Ингээд компьютерт тань Backup хэрэглээ суугдсан гэж ойлгож болно. Датандаа Backup хийхийн тулд: 1. Start> All Programs> Accessories> System Tools> Backup хэрэглүүрийг энэ дарааллаар орсноор идэвхижүүлэх юм.2. Next буюу дараагийн товчийг дарж хоёр дахь хуудсан дээрх Back up files and settings сонголтыг хийж Next товчийг дарна. Зураг 1 дээрх мэдээлэл бүхий хүснэгт гарч ирнэ.
  • 14. Яг ямар датад Backup хийхээ шийднэ.Магадгүй та All information on this computerбуюу компьютер дээрх бүхий л датад Backup хийхийг сонгох гэж байж болох юм. Гэвч сонголтоо хийхээсээ өмнө сайтар бодор хэрэгтэй. Хэрэв та нилээдгүй софтверүүдэд инсталл хийсэн бол Backup олон гегабайтын зайг компьютерт эзлэх болно. Хамгийн зөв сонголт ньMy documents and settingsнь юм. Үүнд таны е-майлууд, контактууд, Windows-н бүртгэлд хадгалагдсан хувийн тохиргоонууд хүртэл агуулагдаж байгаа. Хэрэв хэд хэдэн хүн дундаа хэрэглэдэг гэр бүлйин компьютер бол Everyone's documents and settingsгэсэн сонголтыг хийхэд хүн бүрийн хувийн бүртгэл дэхь датануудад Backup хийгдэх юм.
  • 16. Хэрэв таны датанууд бүртгэлээс гадна байрлаж байгааг мэдэж байгаа тохиолдолд Let me choose what to back upсонголтыг хийснээр дараа нь зураг 2т үзүүлсэн Items to Back Upсонголт гарч ирнэ. Үүн дээрээс та яг ямар датад Backup хийхээ сонгон дарж болно.My Documents сонголтыг хийснээр хувийн бүх датануудад Backup хийхээс гадна, My Computer-н шаталсан хэлбэрийг сонгон дарснаар та бусад өөр датад Backup хийх сонголтыг хйих болоцоо бий болно. Хэрэв таны зарим дата сүлжээн драйверд хуваалт хийгдсэн бол My Network Places хавтаснаас тэдгээр хавтсыг сонгон дарж болно. Энэ сонголт нь танд мэдэгдэлгүйгээр Backup хийгдэх гэж байгаа датаг харахад мөн тусална. Жишээ нь My Music гэсэн дотор олон жижиг хавтас бүхий Backup хийх шаардлага байхгүй хавтсуудыг идэвхигүй болгох бололцоог олгоно.
  • 17. Backup хийсэн файлуудаа хаана хадгалахаа шийдэх Backup Type, Destination, and Name гэсэн хуудсан дээр хаана файлуудаа хадгалах сонголтууд гарч ирнэ. Вackupхийсэн файлуудаа Floppy disk буюу А драйвер дээр хадгалахаар тохируулагдсан байдаг боловч энэ нь аль хэдийн өнгөрсөн арга юм. Энэ нь тийм ч тохиромжтой сонголт биш бөгөөд Browse товчийг дарж дараах байрлалуудыг сонгон хадгалж болно.Компьютерийн хатуу дискэнд хадгалах, хэрэв хатуу диск тань С: болон D: гэж хуваагдсан байгаа бол С: дискэн дээрх датаг D: дискэн дээр аюулгүйгээр хадгалж болно.
  • 18. A Zip драйвер эсвэл өөр зөөврийн медиа драйверт хадгалж болох бөгөөд мэдээж танд олон гегабайтын дата байхгүй бол шүү дээ. Харамсалтай нь Windows Backup хэрэглээнд шууд CD-RW драйверт хадгалах боломж байдаггүй.Сүлжээний драйверт хадгалах, гэхдээ сүлжээнд тодорхой хэмжээний л сул зай байдаг.Гадны хатуу диск эсвэл USB болон IEEE 1394 эсвэл үнэ нь сүүийн үед унаж байгаа FireWire драйверт хадгалах боломжтой. Гадны хатуу дискээ 40 GB түүнээс дээш хэмжээтэй байхаар сонгож аваарай.Хаана хадгалахаа сонгосны дараа файлдаа тхрох нэрийг өгч Next товчийг дарна. Ингээд Finish товчийг дахиухан дараад Back up-хийж эхлээрэй.
  • 19. Байнгын Back up хийхИнгээд та дээрх алхмыг долоо хоногт нгэ удаа хийх хэрэгтэй дурьдсан. Хэрэв мартчихна гэж айж байвал Windows дээр автомат Back uр-ийг хийхээр тохируулж бас болно. Үүнийг хийхийн тулд Finish товчийг дарахаасаа өмнө Advanced> Next >When to Back Up гэсэн цонхноос Later> Set Schedule> Schedule Job гэсэн Зураг 4 дээр үзүүлсэн цонх гарч ирнэ.
  • 21. Ингээд тохируулга дээр нь та хүссэн өдөр цаг минуттай нь тохируулж өгч болох юм. Долоо хоног бүрийн Баасан гаригт долоо хоногийнхоо хийсэн чухал ажлуудад Back up хийх нь муугүй санаа боловч сонголт таных байх юм. Ингээд тохируулсныхаа дараа OK товчийг дарснаар Back up автоматаар эхлэнэ харин та компьютераа асаалттай орхихоо мартваа. Ойролцоогоор 10 минутийг 5 GB-н датаг Back up хийхэд зарцуулдаг.
  • 22. Бусад Back up хийх сонголтуудWindows Backup нь мэдээж үнэгүй хэрэглэгддэг. Таны сонголтын дагуу гуравдагч програмыг худалдан авч хэрэгдэж болно. Жишээ нь PowerQuest Drive Image 2002, OutBack Plus 4, OE Backup эдгээр нь өөр өөрсдийн нарийвчилсан Backup-уудыг хийнэ. Ерөнхийдөө энгийнээр бол хэрэгтэй чухал мэдээлэлүүдээ зөөврийн медиа драйваруудад хадгалах, гадны хатуу дискт хадгалах, CD-RW драйверт мөн хадгалах зайлшгүй шаардлагтай юм. Төлбөртэй гуравдагч програмууд нь бараг бидний үйлдэлгүйгээр файлуудад back up хийдэг.