More Related Content
Macroeconomics - shalgalt -1,2 What's hot (20)
Mie.s3 2020 2021on - hariu ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг Олигополь пүүсийн үнэ бүрдэлт Similar to Mac ecs6.2021h (20)
More from ssuserca5598 (20)
MICRO L6.2022 -2023 on.pdf MICRO L4.2022 -2023on.pdf MICRO L2.2022-2023 on.pdf MICRO L1.2022 -2023 on.pdf Lecture 19.2022- 2023.pdf Lecture 18.2022 - 2023.pdf Mac ecs6.2021h
- 1. НИЙТ НИЙЛҮҮЛЭЛТ
I. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Нийт нийлүүлэлтийн муруй нь сонгодог хэрчим дээрээ хэвтээ байна. Х
2. Сонгодог ба кейнсийн сургуулийн аль аль нь тооцохдоо урт хугацаанд нийт нийлүүлэлтийн
муруй нь босоо байна гэж үздэг. Ү
3. Нийт нийлүүлэлтийн өсөлт нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин ба бүрэн ажил эрхлэлтийн үе
дэх үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүлнэ. Ү
4. Илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлын бууралт нь капиталын өсөлтийг удаашруулж,
ингэснээрээ нийт нийлүүлэлтийг багасгадаг. Х
5. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл дээрх монополь хандлагын өсөлт нь үйлдвэрлэлийн
зардалд нөлөөлж болох ба ингэснээрээ нийт нийлүүлэлтийн өөрчлөлтөд нөлөөлнө. Ү
6. Сонгодог концепцийн ёсоор нийт нийлүүлэлтийн муруй нь ямар ч нөхцөлд зүүн ба баруун аль
ч зүгт хөдлөж чадахгүй ба учир нь муруй босоо шугамаар илэрхийлэгдсэн байна. Х
7. Нийт нийлүүлэлтийн муруйн завсрын хэрчим дээр үнэ ба бодит ДНБ урвуу хамааралтай. Х
8. Кейнсийн сургуулийн эдийн засагчдын үзэл бодлоор нийт нийлүүлэлтийн муруй нь
бүтээгдхүүний боломжит гарцыг зөвхөн урт хугацаанд илэрхийлнэ. Ү
9. Нийт нийлүүлэлтийн босоо хэрчим гэдэг нь бодит үйлдвэрлэлийн боломжийн хил хязгаарын
хялбаршуулсан дүрслэл бөгөөд учир нь дурын эдийн засаг энэ хэрчим дээрээ ч өсөлтийг хангах
багахан хэмжээний нөөцийг ямагт агуулсан байдаг. Ү
10. Засврын хэрчим нь үйлдвэрлэлийн ашиглалтгүй нөөц хүчин чадал өндөртэй эдийн засгаас
хөдөлмөр бүрэн эрхлэлт үйлдвэрлэлийн хүчин чадлын бүрэн дүүрэн ашиглалттай эдийн засагт
шилжих шилжилтийн үеийн нийлүүлэлтийн муруйг илэрхийлнэ Ү
11. Сонгодог хэрчим нь эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа буюу капитал
хөдөлмөрийн нөөцийн бүрэн дүүрэн шавхан ашигласан үеийн нийлүүлэлтийн муруйг
илэрхийлнэ. Ү
12. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нэмэгдвэл нэгж бүтээгдэхүүний зардал нэмэгдэж нийт
нийлүүлэлт баруун тийш шилжинэ. Х
13. Нийт нийлүүлэлт нь бүтээгдэхүүний бодит хэмжээг илэрхийлэх буюу улс орны эдийн засгийн
системийн хэмжээнд үйлдвэрлэгдсэн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ байна Ү
14. Бодит үйлдвэрлэл потенциал ДНБ-ээс бага эсвэл их байх үеийг макроэкономикст урт хугацаа
гэнэ Х
15. Нийт нийлүүлэлтийн муруйн шилжилт нь өгөгдсөн үнийн түвшинд хүчин зүйлсийн үнэ, эсвэл
хүчин зүйлсийн хэмжээ өөрчлөгдөхөд бий болдог. Ү
II.Тест
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1. Үнэ өсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурах нь дараах шалтгаантай холбоотой
а. Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй
б. Нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй
в. Нийт нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжсэнтэй
г. Нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжсэнтэй
д. Өмнөх бүх хариулт буруу
2. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх Кейнсийн хэрчим нь:
- 2. а. Эерэг налалттай байна.
б. Сөрөг налалтай байна.
в. Босоо шугамаар илэрхийлэгдэнэ.
г. Хэвтээ шугамаар илэрхийлэгдэнэ.
д. Өмнөх бүх хариулт буруу
3. Нийт нийлүүлэлтийн муруй дээрх завсрын хэрчим нь:
а. Эерэг налалттай байна.
б. Сөрөг налалтай байна.
в. Босоо шугамаар илэрхийлэгдэнэ.
г. Хэвтээ шугамаар илэрхийлэгдэнэ.
д. Өмнөх бүх хариулт буруу
4. Нийт нийлүүлэлтийн өсөлт нь:
а. Үнийн төвшин ба бодит ҮНБ-ий хэмжээг бууруулна.
б. Үнийн төвшин ба бодит ҮНБ-ий хэмжээг нэмэгдүүлнэ.
в. Үнийн төвшин ба бодит ҮНБ-ий хэмжээг өөрчлөхгүй.
г. Үнийн өсөлтийг удаашруулж, бодит ҮНБ-ий хэмжээг бууруулна.
д. Өмнөх бүх хариулт буруу
5. Хэрэв импортын бүтээгдэхүүний үнэ өсвөл энэ нь:
а. Нийт нийлүүлэлт буурсанаас
б. Нийт нийлүүлэлт өссөнөөс
в. Нийт эрэлт өссөнөөс
г. Нийт эрэлт буурсанаас
д. Өмнөх бүх хариулт буруу
6. Нийт нийлүүлэлтийн муруй нь дараахь хамаарлуудын алиныг нь илэрхийлэх вэ?
а. Үнийн төвшин ба хэрэглэгдсэн бодит ҮНБ-ий хэмжээ хоёрын хоорондын
б. Үнийн төвшин ба үйлдвэрлэгдсэн бодит ҮНБ-ий хэмжээ хоёрын хоорондын
в. Үйлдвэрлэгчид худалдахыг хүсч буй үнийн төвшин, худалдан авагчид худалдан
авахыг хүсч буй үнийн төвшин хоёрын хоорондын
г. Хэрэглэгдсэн ба үйлдвэрлэгдсэн бодит ҮНБ-ий хоорондын
д. Өмнөх бүх хариулт буруу
7. Хэрэв төрөөс хүрээлэн буй орчныг хамгаалах талаар тавих шаардлагыг улам хүчтэй
болговол энэ нь:
а. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, нийт нийлүүлэлтийн муруй
баруун тийш шилжихэд хүргэнэ.
б. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өсч, нийт нийлүүлэлтийн муруй ба
зүүн тийш шилжихэд хүргэнэ.
в. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өсч, нийт эрэлтийн муруй зүүн
тийш шилжихэд хүргэнэ.
г. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал буурч, нийт эрэлтийн муруй баруун
тийш шилжихэд хүргэнэ.
д. Нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал буурч, нийт эрэлтийн муруй баруун
тийш шилжихэд хүргэнэ.
8. Нийт нийлүүлэлтийн муруйн Кейнсийн хэрчим :
а. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол
байдаг нийт нийлүүлэлтийн муруйн хэсэг
- 3. б. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг нийт
нийлүүлэлтийн муруйн босоо хэсэг
в. Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэлзэж буй бараа үйлчилгээний тоо
хэмжээ
г. Алин ч биш
9 . Нийт нийлүүлэлтийн муруйн Сонгодог хэрчим
а. Бүрэн ажил эрхлэлтийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдалтай тохирч байдаг
нийт нийлүүлэлтийн муруйн босоо хэсэг
б. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байхад үнэ өөрчлөгдөхгүй тогтмол
байдаг нийт нийлүүлэлтийн муруйн хэсэг
в. Янз бүрийн үнийн түвшинд олж авахыг эрмэлзэж буй бараа үйлчилгээний тоо
хэмжээ
г. Бүгд буруу
10. AS –ийн муруй дараах хамаарлуудын алийг нь илэрхийлэх вэ ?
а. Үнийн түвшин ба үйлдвэрлэгдсэн ДНБ хоёрын хоорондын
б . Үнийн түвшин ба хэрэглэгдсэн ДНБ хоёрын хоорондын
в. Үйлдвэрлэгдсэн ба хэрэглэгдсэн ДНБ хоёрын хоорондын
г. Худалдах ба худалдан авах үнийн түвшин хоёрын хоорондын
11. AS –ийн муруй нь хэт богино хугацаанд
а. Эерэг налалттай
б. Сөрөг налалттай
в. Босоо шугамаар илэрхийлэгдэнэ
г. Хэвтээ шугамаар илэрхийлэгдэнэ
12 Ямар үед AS муруй босоо шугамаар дүрслэгдэх вэ ?
а. Нөөцийн хүчин чадлын дутуу ашиглалттай үед
б. Нөөцийн хүчин чадлын бүрэн ашиглалттай үед
в. Завсрын үед
г. Алин ч биш
13. Макроэкономикст богино хугацаа гэдэг нь
а. Бодит ДНБ потенциал ДНБ - тэй тэнцүү
б. Бодит ДНБ потенциал ДНБ - ээс бага эсвэл их байх
в. Бүрэн ажил эрхлэлттэй үед потенциал ДНБ
г. Нэг жилээс бага хугацаа
14. Худалдааны хязгаарлалт, хоригууд багасах нь
а. Нийт нийлүүлэлтийг бууруулна
б. Нийт нийлүүлэлийг нэмэгдүүлнэ
в. Нийт нийлүүлэлтэд нөлөө үзүүлэхгүй
г. Өмнөх бүх хариулт буруу
15. Ямар тохиолдолд нийт нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжих вэ ?
а. Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн тоо хэмжээ өөрчлөгдөх
б. Капиталын тоо хэмжээ өөрчлөгдөх
в. Технологийн шинэчлэл, дэвшил бий болох
г. Дээрх бүгд
III. Бодлого
- 4. 1. Дараах өөрчлөлтийн үр дүнд нийт нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг зургаар харуул.
а. НДШ нэмэгдэхэд
б. Орлогын татвар буурахад
в. Долларын ханш унахад
г. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд
д. Татварын хувь буурахад
е. Цэрэг дайны зардал өсөхөд
Бодолт :
1. а, е тохиолдолд нийт нийлүүлэлт буурч, зүүн тийш шилжилт хийнэ.
2. б, в, г, д тохиолдолд нийт нийлүүлэлт өсөж , баруун тийш шилжилт хийнэ
2. Нийт нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хүснэгтэд өгөгджээ.
Бодит ДНБ-ий нийлүүлэлт (Тэрбум $) Үнийн түвшин(Үнийн индекс)
400 300
400 250
300 200
200 150
100 150
Өгөгдлийг ашиглан нийт нийлүүлэлтийн муруйг байгуулан хэт богино хугацааны, богино
хугацааны, урт хугацааны хэрчмүүдийг харуулна уу.
3. Үнийн түвшингийн өсөлтгүйгээр ДНБб – хэмжээг 270 –с 280 сая $ болгох боломжтой байгаа бол
- 5. үнийн түвшингийн өсөлтгүйгээр ДНБ – хэмжээг:
а.240 – 250 сая $
б.300 - 310 сая $ хүргэж болох уу ?
4. Хүснэгтний өгөгдлийг ашиглан нийт нийлүүлэлтийн муруйг гаргаж дараахь асуултанд
хариулна уу?
а. Боломжит ДНБ –ний хэмжээг олно уу?
б. P1 - үнийн түвшин
в. P2 - үнийн түвшин
г. Үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ Y- г тодорхойлно уу ?
P 1.6 1.8 2.2 1.6 2.4 P1 P2 1.7
AS 30 40 50 20 50 10 42 Y
- 6. а. Боломжит ДНБ –ний хэмжээг олно уу? - 50
б. P1 - үнийн түвшин - 1.6
в. P2 - үнийн түвшин - 1.9
г. Үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ Y- г тодорхойлно уу ? - 35