SlideShare a Scribd company logo
2
Most read
3
Most read
4
Most read
1
код. FIN 807 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ II
Доктор, дэд профессор Г.Билгээ
Хичээл №2 БИЗНЕСИЙН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Агуулга
Нэг. Бизнесийн орчны талаарх онолын хандлага
Хоёр. Салбарын анализийн загвар, өрсөлдөөн
Гурав. Бизнесийн орчинд улс төрийн нөлөөлөл
Дөрөв. Бизнесийн орчинд бусад хүчин зүйлийн нөлөөлөл
Эрх мэдлийн сургууль нь Бизнесийн орчны талаар дараах хандлагатай байжээ.
 Орчны тодорхойгүй байдал, өрсөлдөх зорилго, ялгаатай үзэл санаа, нөөцийн
хязгаарлагдмал байдал зэрэг олон талтай, ийш тийш чиглэсэн байдал үүсэхэд улс төр
бий болдог
 Зохистой стратегийг зүгээр нэг боловсруулж, хэрэгжүүлж болдоггүй.
 Аливаа зорилтот стратеги нь хувь хүмүүсийн хоорондын өрсөлдөөний зорилго, эвсэл
г.м-ээс хамааран үе шат бүрдээ гажууддаг
Орчны таамаглал
 Орчныг шинжих, хянах мөн өрсөлдөөний мэдээлэл зэрэг нь гадаад орчны анализ
хийхэд маш чухал оролтууд.
 Орчны өөрчлөлт, хурд, хүрээ болон чиглэл зэрэг нь орчны таамаглах явцын
хэрэгжүүлэлтэд нөлөөлдөг.
 Энэ бүхэн нь менежерт илүү бодитой байвал урьдчилан харсан бодит байдлыг гаргаж
чаддаг.
 Гол зорилго нь таамаглах. Жишээ нь:
Шинэ технологи зах зээлд гарахад хэр хугацаа шаардагдах вэ?
Одоо байгаа нийгмийн асуудал шинэ тогтоомжид нөлөөлөх үү ? зэрэг
Прогноз хийхэд нөлөөлөх зүйлс
 Орчны шинжилгээ
 Орчны хяналт
 Өрсөлдөөн
Стратеги томьёололын түвшинд
2
Нэгдүгээрт - Байгууллагын орчинд хэрхэн өрсөлдөөний давуу талыг авахын тулд хийгддэг
бизнес түвшний томьёолол.
Хоёрдугаарт - байгууллагын түвшний стратеги 2 зүйлд анхаардаг:
– ямар бизнест өрсөлдөх
– хамтын хүчээр байгууллага амжилтанд хүрэх буюу хэрхэн нэг
хүн хийснээс олуулаа хамтран хийвэл амжилттай ажиллах боломжтойг олох.
Гуравдугаарт - зөвхөн дотооддоо амжилттай ажиллахаас гадна хэрхэн дэлхийн зах зээлд
гарах арга замыг олж нээх стратеги боловсруулалт.
Дөрөвдүгээрт - интернэт ихээхэн хөгжсөн өнөө үед и-бизнес төлөвлөгөөнд зориулан
томьёолол хийх.
Стратегийг тандах аргууд
 Загварчилах
 Статистик буюу тоон аргууд
 Чанарын арга
 ETOP оншилгооны арга
 Урьдчилан таамаглахад тулгарах бэрхшээлүүд
Загварчилах: Энэ аргын үед хувьсагчын тоог цөөлж гол хэдэн түлхүүр хувьсагчдыг
аваад асуудлынхаа байдлаас хамааруулж таамаглалаын хувилбар хэд байхыг тогтооно.
Статистик буюу тоон аргууд: Үүнд:
 Тоон аргууд
 Регрессийн шинжилгээ
Чанарын арга: Үүнд дараах аргууд багтдаг.
 Дельфи арга
 Сценари төлөвлөлтийн арга
 Оюуны довтолгооны арга
 Морфологи
ETOP оншилгооны арга: Энэ арга нь орчны хүчин зүйлсийг тандахад чиглэгдсэн бөгөөд
орчны аюул, боломжийн нөхцөл зэрэг үгсийн товчлолоор ийнхүү нэршжээ.
Ерөнхий орчны түлхүүр чиг үүрэг болон үйл ажиллагаа
Хүн ам зүй
3
 Хүн амын насжилт, хүн амын тархалт
 Орлогын түвшин
 Өсч буй баялаг
 Ёс зүйн өөрчлөлт
Нийгэм соёлын
 Эмэгтэйчүүдийн ажлын тоо олширсон
 Цагийн ажилтан ихэссэн
 Фитнессээр хичээллэх болсон
 Байгаль орчинд анхаарал хандуулах болсон
 Гэр бүл үүсгэхдээ анхаардаг болсон
Улс төр
 Иргэний эрх
 1990 оны Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд
 1999 оны Glass-Steagall актыг хүчингүй болгох
 Салбаруудад хийгдэж байсан төрийн зохицуулалтыг халах
 Орон нутгийн, мужийн, холбооны татвар
Технологи
 Генетик инженерчлэл
 Интернэт технологийн ахиц
 Компьютер дээр суурилсан бүтээл
 Хиймэл болон этгээд материалуудыг судлах
 Бохирдол болон дэлхийн дулаарал
 Сүлжээгүй холболт
 Нано технологи
Эдийн засаг
 Хүүгийн түвшин
 Ажилгүйдлийн түвшин
 Хэрэглэгчдийн үнийн индекс
 Хувьцааны зах зээлийн үнэлгээний өөрчлөлт
Олон улс
 Олон улсын худалдааны өсөлт
4
 Валютын ханш
 Энэтхэг болон Хятадын зах зээлийн өсөлт
Хоёр. Салбарын анализийн загвар, өрсөлдөөн
Портерын салбарын өрсөлдөөний загварыг үзэх.
Портер энэхүү аргачилалаа анх салбарын сонирхол татах байдал ашиг хүртэх боломжыг
тодорхойлох зорилгоор боловсруулсан юм. Портерийн үздэгээр ямар ч салбарын бүтцийг
тодорхойлох нийтлэг таван хүчин зүйл байдаг бөгөөд тэдгээрийн харилцан үйлчилэл нь
салбарын орчны өрсөлдөөний түвшинг тодорхойлдог учраас өрсөлдөөний түвшин салбарын
сонирхол татах түвшинг илэрхийлдэг байна. Дээрхи байдлын улмаас өөрөөр хэлбэр салбарын
сонирхол татах байдлыг салбар дахь өрсөлдөөний түвшингөөр тодорхойлдог учир нь
аргачлалыг практикт салбарын буюу өрсөлдөөний орчинг үнэлж тодорхойлох зорилгоор өргөн
ашигладаг
Шинэ өрсөлдөгчид нэвтрэх аюул
Энэ нь тухайн салбарт шинэ байгууллага ороход хэр хялбар байгааг харуулсан ойлголт юм.
Салбарт нэвтрэхэд хялбар байх тусам байгууллагууд шинээр нэвтэрсээр байх бөгөөд энэ нь
эцэстээ салбарын нэг байгууллагад ноогдох ашигийн хэмжээг бууруулдаг. Аливаа салбарт
шинээр нэгдэх боломж нь тухайн салбарт нэгдэх боломжыг хязгаарласан саадын түвшингөөс
хамаардаг. Тиймээс үйл ажиллагаа нь жигдэрсэнэ байгууллагуудын хувьд саад хэр их байна
төдий чинээр шинээр өрсөлдөгчид байгууллагууд орж ирэх аюул бага байна гэсэн үг юм. Саад
гэж шинээр орж ирэх байгууллагууд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй
биелүүлэх шаардлага гэж ойлгож болно.
 Эдийн засгийн үр ашиг
 Бүтээгдэхүүний ялгарал
Орлох бүтээгдэхүүн
Бэлтгэн
нийлүүлэгч
Шинэ өрсөлдөгчид
Хэрэглэгчи
д
Худалдаа эрхлэгчдийн
хоорондын өрсөлдөөн
5
 Түгээлтийн сувагт нэвтрэх боломж
 Хууль зүйн зохицуулалт
 Эхлэх болон хөрөнгө оруулалтын өндөр зардал
 Үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зүгээс үзүүлэх дарамтууд
Орлуулах бүтээгдэхүүний аюул
Энэ нь тухайн албарын бүтээгдэхүүний адил хэрэгцээг хангахад чиглэсэн байдаг боловч
ялгарахуйц өөр процессын дүнд бий болсон бүтээгдэхүүний үйлчилгээ юм. Дараах
тохиолдолуудад орлуулах бүтээгдэхүүний аюул нэмэгддэг.
 Орлуулах бүтээгдэхүүний зардал буурах
 Орлуулах бүтээгдэхүүний шинэ санаа, шинэлэг бүтээл нэвтэрч эрэлтийг тухайн салбарт
хандуулах
 Орлуулах бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж үнэ буурах, зар суртчилгаа
идвэхжих
Худалдан авагчийн нөлөөлөх чадвар
Худалдан авагч нь байгууллага оршин тогтнохын үндэс байдаг бөгөөд зарим салбарт худалдан
авагчид үйлдвэрлэгчид үзүүлэх нөлөөлөл маш өндөр, оршин тогтнох эсэхийг шийдвэрлэх
тохиолдол ч гардаг. Худалдан авагчидад нөлөөлөх чадвар нь дараах тохиолдолд өндөр байдаг
нь харагддаг.
 Худалдан авагчдын төвлөрөл их байх. Худалдан авагчийн үйлдвэрлэнийн
борлуулалтанд эзлэх хувь өндөр байх үед нөлөөлөх чадвар нь өндөр байдаг. Тиймээс
худалдан авагчдын тоо цөөн байх тусам нөлөөлөх чадвар өндөр байх бөгөөд энэ үед тэд
бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох баг үнээр авах чармайлт гаргаж үйлдвэрлэгчдыийн
ашгийг шахдаг.
 Өөр нийлүүлэгчдэд хангах зардал байг байх. Энэ нөхцөл нь ялгарах бага
бүтээгдэхүүний зах зээлд илүү ажиглагддаг.
 Орлуулах бүтээгдэхүүн их байх.
 Худалдан авагчид өөрсдөө тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг илэрхийлэгдэх
Нийлүүлэгчийн нөлөөлөх чадвар
Дараахи хүчин зүйлс нийлүүлэгчийн худалдан авагчид нөлөөлөх чадавхийг нэмэгдүүлдэг.
 Нийлүүлэгчдийн төвлөрөл: Цөөн тооны нийлүүлэгчид байх нь худалдан авагчдын
сонголтыг багасгах бөгөөд энэ нь нийлүүлэгчийн нөлөөлөх чадавхийг нэмэгдүүлдэг.
6
 Орлуулах бүтээгдэхүүн бага байх.
 Нийлүүлэгчид өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар төлөвлөж байгаа.
 Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал бага
 Өөр нийлүүлэгчтэй хамтран ажиллаж эхлэхэд гарах зардал өндөр гэх мэт.
Өрсөлдөөний төлөв байдал
Өмнө дурьдсан дөрөв болон бусад хүчин зүйлийн нөлөөлөл, үйлчилэлээс хамаараад салбар
дахь өрсөлдөөний төлөв байдал янз бүр байж болно. Дараах хүчин зүйлс өрсөлдөөний төлөв
байдлыг хурцатгахад голлох үүрэг гүйцэтгэдэг байна.
 Зах зээлийн өрсөлтийн хурдац
 Өрсөлдөгчийн тэнцвэртэй харилцаа
 Өндөр тогтмол зардал
 Салбараас гарах зардал өндөр байх
 Ялгарал бага байх
Өрсөлдөөн хэр их байна төдий чинээ салбарын ашиг нэмэгдэнэ.
Эдгээр хүчин зүйлсийг мэдсэнээр таны байгууллага аль салбарт илүү амжилттай ажиллах
эсвэл өрсөлдөөн дундаас хэрхэн ашиг олох зэргийг тодорхойлоход тусална.
Байгууллагын гадаад орчинд стратеги бүлгүүд маш чухал.
байгууллагууд маш өөр биш, бас өөр байгууллагууд адил биш
Салбар дахь байгууллагуудыг ижил төрлийн эх үүсвэр болон стратегиар нь хэрхэнхуваах вэ
гэдэг асуулт чухал
Нэг. Та өрсөлдөгчийнхөө өөртэй чинь холбоотой байснаар юу олж авч байгааг аль болох
нарийн мэдэж авах хэрэгтэй. Та юу олж эсвэл алдаж байгаа нь биш харин өрсөлдөгч чинь юу
олж бас алдаж байгаа нь тантай ойлголцох түүний чадавхийн хязгаарыг тогтооно.
Хоёр.Таны өрсөлдөгч таны ашиг ба алдагдлын тухай бага мэдэх тусам тэрбээр давуу тал
багатай байх болно. Бусдаас лавлаагүй тохиолдолд тэрбээр таныг ухаалаг байгаа эсэхийг
мэдэх ч үгүй.
Гурав. Хэрэв та хэлэлцээрт давуу талтай байхыг хүсвэл өрсөлдөгчийнхөө зан төлөв, хандлага
сонирхол, зуршил зэргийг маш сайн мэдэж авах хэрэгтэй.
Дөрөв.Таны эрэлт зоргоороо байх тусам өрсөлдөөний байр суурь чинь харьцангуй сайн байх
болно.
7
Тав.Та хир зэрэг зоргоороо бус харагдаж чадна тэр хэмжээгээр бодит байдал дээр зоргоороо
байж чадна.
Эдгээр дүрмүүд нь бизнес эрхлэх урлагийг бий болгодог. Та тэрхүү ялалтанд хүрсэн цагт
түүнийгээ өрсөлдөөний ялалт болгон борлуулалтын хэмжээ, зардал, ашиг г.м бодит
хэмжүүрээр биелүүлж чадна.
Өрсөлдөөн нь
1. Мэдээлэл – шийдвэр гаргах явцад хийгдэх анализ
2. Хэрэгсэл – боломж болон заналхийллийг түрүүлж мэдэгдэх
3. Үнэлгээ өгөх - өрсөлдөөний ойлголт нь зах зээлийн ерөнхий төлвийг мэдээлнэ. Боломжит
үнэлгээ өгөх нь маш чухал.
4. Амьдралын арга, үйл явц – хэрэв компани өрсөлдөөний ойлголтыг хэрэглэх ёстой чигээр нь
хэрэглэвэл зөвхөн стратеги төлөвлөлт эсвэл маркетингийн ажилчдын ажил бус бүгд ажилтай
байна
Гурав. Бизнесийн орчинд улс төрийн нөлөөлөл
 Bolman deal (1997) дэлхийн байгууллагууд ба улс төрийн талаар хийсэн дүгнэлтийг үзнэ
үү.
 Pfeffer, Salacik нар “Байгууллагын гадаад хяналт” хэмээх номондоо макро хүчний
онолыг авч үзсэнийг анхаарах.
Дөрөв. Бизнесийн орчинд бусад хүчин зүйлийн нөлөөлөл
Гадаад орчны боломжид орох хүчин зүйлс
 Олон улсын зах зээл
 Өрсөлдөгчөө худалдан авах буюу нэгтгэх
 Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх
 Нийлүүлэгчтэйгээ харилцаагаа сайжруулах боломж
Гадаад орчны аюул заналыг тодорхойлох чиглэл
 Өрсөлдөгч
 Төрөөс тавих хяналт
 Хэрэглэгчийн хэрэглээний гэнэтийн өөрчлөлт
 Гол хэрэглэгч, нийлүүлэгч нараас хэт хамааралтай болох
 Хөрөнгийн зах зээлийн уналт, хувьсал
 Техникийн хуучралт
8
Даалгавар
1. МУ дэх Бизнесийн байгууллагад нөлөөлөх глобал хүчин зүйлсийн хамгийн сүүлийн
үеийн мэдээлэл олж бэлдэх
2. Сонгон судалж буй бизнесийн байгууллагынхаа тухайн салбарт нөлөөлөх эрх зүйн
хүчин зүйлсийн шинэ мэдээлэл олж бэлдэх
3. Тухайн байгууллагад нөлөөлөх тодорхой салбарын зах зээлийн хүчин зүйлсийн
өнөөгийн байдлын мэдээлэл олж бэлдэх
4. Сонгон судалж буй байгууллагынхаа өрсөлдөөний таван хүчин зүйлсийн мэдээлэл
олж бэлдэх

More Related Content

PDF
Маркетингийн төлөвлөгөө
PPTX
үнэ
PDF
porter huchin zuiliin shinjilgee
PPT
Үнийн бодлого
PPT
Маркетингийн орчин
PPT
маркетингийн идэвхижүүлэлт
PDF
олон улсын маркетингийн тухай ойлголт
Маркетингийн төлөвлөгөө
үнэ
porter huchin zuiliin shinjilgee
Үнийн бодлого
Маркетингийн орчин
маркетингийн идэвхижүүлэлт
олон улсын маркетингийн тухай ойлголт

What's hot (20)

PDF
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
PDF
Lec 13, 14
PDF
Lecture 5
PDF
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
PDF
PPTX
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
PPT
Үнэ бүрдүүлэлтийн бодлого
PPTX
Lecture 6,7
PDF
PPTX
Арилжааны банк гэж юу вэ?
PDF
PDF
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
PPTX
санхүүгийн зах зээл, ббсб
PPT
Lecture.13
PDF
Маркетингийн удирдлага
PPT
Зах зээлийн сегментчилэлийн стратеги
PDF
Lekts2. statistik ajilglalt
PDF
Үйлчилгээний маркетинг
PDF
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
PDF
олон улсын маркетингийн орчин
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Lec 13, 14
Lecture 5
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Үнэ бүрдүүлэлтийн бодлого
Lecture 6,7
Арилжааны банк гэж юу вэ?
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
санхүүгийн зах зээл, ббсб
Lecture.13
Маркетингийн удирдлага
Зах зээлийн сегментчилэлийн стратеги
Lekts2. statistik ajilglalt
Үйлчилгээний маркетинг
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
олон улсын маркетингийн орчин
Ad

Similar to Strategic Management - Lecture 2 (20)

PPTX
Lec 2 last external environment
PDF
Strategic Management - Lecture 6
PDF
Strategic Management - Lecture 8
PPT
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
PPTX
Lec 3 internal environment
PDF
Strategic Management - Lecture 5
PDF
Strategic Management - Lecture 10
PDF
Лекц №2 Бизнесийн орчин
PDF
стратегийн удирдлагын онолын үндэс
PPTX
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
DOCX
Business planning test
PPTX
бэнчмаркинг – стратегийн удирдлагын хэрэгсэл болох нь
PDF
маркетингийн стратеги
PDF
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
PPTX
макро болон микро эдийн
PPTX
зах зээлийг судлах чадвар
DOCX
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
PDF
Strategic Management - Lecture 11
PPT
Lec 2 last external environment
Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 8
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Lec 3 internal environment
Strategic Management - Lecture 5
Strategic Management - Lecture 10
Лекц №2 Бизнесийн орчин
стратегийн удирдлагын онолын үндэс
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
Business planning test
бэнчмаркинг – стратегийн удирдлагын хэрэгсэл болох нь
маркетингийн стратеги
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
макро болон микро эдийн
зах зээлийг судлах чадвар
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Strategic Management - Lecture 11
Ad

More from Энхтамир Ш (20)

PPTX
Lecture 14 test strategy
PPTX
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
PPT
Personal Software Process
PPTX
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
PPTX
PPTX
Css animation
PPTX
Lecture html head
PDF
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
PDF
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
PDF
Оюутны хөдөлмөр эрхлэлт
PDF
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
PDF
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
PDF
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
PDF
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
PDF
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
PDF
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
PDF
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
PPTX
Turiin sanhuu l12
PPTX
Turiin sanhuu l11
PPTX
Turiin sanhuu l10
Lecture 14 test strategy
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
Personal Software Process
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Css animation
Lecture html head
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Оюутны хөдөлмөр эрхлэлт
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l10

Strategic Management - Lecture 2

  • 1. 1 код. FIN 807 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ II Доктор, дэд профессор Г.Билгээ Хичээл №2 БИЗНЕСИЙН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ Агуулга Нэг. Бизнесийн орчны талаарх онолын хандлага Хоёр. Салбарын анализийн загвар, өрсөлдөөн Гурав. Бизнесийн орчинд улс төрийн нөлөөлөл Дөрөв. Бизнесийн орчинд бусад хүчин зүйлийн нөлөөлөл Эрх мэдлийн сургууль нь Бизнесийн орчны талаар дараах хандлагатай байжээ.  Орчны тодорхойгүй байдал, өрсөлдөх зорилго, ялгаатай үзэл санаа, нөөцийн хязгаарлагдмал байдал зэрэг олон талтай, ийш тийш чиглэсэн байдал үүсэхэд улс төр бий болдог  Зохистой стратегийг зүгээр нэг боловсруулж, хэрэгжүүлж болдоггүй.  Аливаа зорилтот стратеги нь хувь хүмүүсийн хоорондын өрсөлдөөний зорилго, эвсэл г.м-ээс хамааран үе шат бүрдээ гажууддаг Орчны таамаглал  Орчныг шинжих, хянах мөн өрсөлдөөний мэдээлэл зэрэг нь гадаад орчны анализ хийхэд маш чухал оролтууд.  Орчны өөрчлөлт, хурд, хүрээ болон чиглэл зэрэг нь орчны таамаглах явцын хэрэгжүүлэлтэд нөлөөлдөг.  Энэ бүхэн нь менежерт илүү бодитой байвал урьдчилан харсан бодит байдлыг гаргаж чаддаг.  Гол зорилго нь таамаглах. Жишээ нь: Шинэ технологи зах зээлд гарахад хэр хугацаа шаардагдах вэ? Одоо байгаа нийгмийн асуудал шинэ тогтоомжид нөлөөлөх үү ? зэрэг Прогноз хийхэд нөлөөлөх зүйлс  Орчны шинжилгээ  Орчны хяналт  Өрсөлдөөн Стратеги томьёололын түвшинд
  • 2. 2 Нэгдүгээрт - Байгууллагын орчинд хэрхэн өрсөлдөөний давуу талыг авахын тулд хийгддэг бизнес түвшний томьёолол. Хоёрдугаарт - байгууллагын түвшний стратеги 2 зүйлд анхаардаг: – ямар бизнест өрсөлдөх – хамтын хүчээр байгууллага амжилтанд хүрэх буюу хэрхэн нэг хүн хийснээс олуулаа хамтран хийвэл амжилттай ажиллах боломжтойг олох. Гуравдугаарт - зөвхөн дотооддоо амжилттай ажиллахаас гадна хэрхэн дэлхийн зах зээлд гарах арга замыг олж нээх стратеги боловсруулалт. Дөрөвдүгээрт - интернэт ихээхэн хөгжсөн өнөө үед и-бизнес төлөвлөгөөнд зориулан томьёолол хийх. Стратегийг тандах аргууд  Загварчилах  Статистик буюу тоон аргууд  Чанарын арга  ETOP оншилгооны арга  Урьдчилан таамаглахад тулгарах бэрхшээлүүд Загварчилах: Энэ аргын үед хувьсагчын тоог цөөлж гол хэдэн түлхүүр хувьсагчдыг аваад асуудлынхаа байдлаас хамааруулж таамаглалаын хувилбар хэд байхыг тогтооно. Статистик буюу тоон аргууд: Үүнд:  Тоон аргууд  Регрессийн шинжилгээ Чанарын арга: Үүнд дараах аргууд багтдаг.  Дельфи арга  Сценари төлөвлөлтийн арга  Оюуны довтолгооны арга  Морфологи ETOP оншилгооны арга: Энэ арга нь орчны хүчин зүйлсийг тандахад чиглэгдсэн бөгөөд орчны аюул, боломжийн нөхцөл зэрэг үгсийн товчлолоор ийнхүү нэршжээ. Ерөнхий орчны түлхүүр чиг үүрэг болон үйл ажиллагаа Хүн ам зүй
  • 3. 3  Хүн амын насжилт, хүн амын тархалт  Орлогын түвшин  Өсч буй баялаг  Ёс зүйн өөрчлөлт Нийгэм соёлын  Эмэгтэйчүүдийн ажлын тоо олширсон  Цагийн ажилтан ихэссэн  Фитнессээр хичээллэх болсон  Байгаль орчинд анхаарал хандуулах болсон  Гэр бүл үүсгэхдээ анхаардаг болсон Улс төр  Иргэний эрх  1990 оны Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд  1999 оны Glass-Steagall актыг хүчингүй болгох  Салбаруудад хийгдэж байсан төрийн зохицуулалтыг халах  Орон нутгийн, мужийн, холбооны татвар Технологи  Генетик инженерчлэл  Интернэт технологийн ахиц  Компьютер дээр суурилсан бүтээл  Хиймэл болон этгээд материалуудыг судлах  Бохирдол болон дэлхийн дулаарал  Сүлжээгүй холболт  Нано технологи Эдийн засаг  Хүүгийн түвшин  Ажилгүйдлийн түвшин  Хэрэглэгчдийн үнийн индекс  Хувьцааны зах зээлийн үнэлгээний өөрчлөлт Олон улс  Олон улсын худалдааны өсөлт
  • 4. 4  Валютын ханш  Энэтхэг болон Хятадын зах зээлийн өсөлт Хоёр. Салбарын анализийн загвар, өрсөлдөөн Портерын салбарын өрсөлдөөний загварыг үзэх. Портер энэхүү аргачилалаа анх салбарын сонирхол татах байдал ашиг хүртэх боломжыг тодорхойлох зорилгоор боловсруулсан юм. Портерийн үздэгээр ямар ч салбарын бүтцийг тодорхойлох нийтлэг таван хүчин зүйл байдаг бөгөөд тэдгээрийн харилцан үйлчилэл нь салбарын орчны өрсөлдөөний түвшинг тодорхойлдог учраас өрсөлдөөний түвшин салбарын сонирхол татах түвшинг илэрхийлдэг байна. Дээрхи байдлын улмаас өөрөөр хэлбэр салбарын сонирхол татах байдлыг салбар дахь өрсөлдөөний түвшингөөр тодорхойлдог учир нь аргачлалыг практикт салбарын буюу өрсөлдөөний орчинг үнэлж тодорхойлох зорилгоор өргөн ашигладаг Шинэ өрсөлдөгчид нэвтрэх аюул Энэ нь тухайн салбарт шинэ байгууллага ороход хэр хялбар байгааг харуулсан ойлголт юм. Салбарт нэвтрэхэд хялбар байх тусам байгууллагууд шинээр нэвтэрсээр байх бөгөөд энэ нь эцэстээ салбарын нэг байгууллагад ноогдох ашигийн хэмжээг бууруулдаг. Аливаа салбарт шинээр нэгдэх боломж нь тухайн салбарт нэгдэх боломжыг хязгаарласан саадын түвшингөөс хамаардаг. Тиймээс үйл ажиллагаа нь жигдэрсэнэ байгууллагуудын хувьд саад хэр их байна төдий чинээр шинээр өрсөлдөгчид байгууллагууд орж ирэх аюул бага байна гэсэн үг юм. Саад гэж шинээр орж ирэх байгууллагууд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй биелүүлэх шаардлага гэж ойлгож болно.  Эдийн засгийн үр ашиг  Бүтээгдэхүүний ялгарал Орлох бүтээгдэхүүн Бэлтгэн нийлүүлэгч Шинэ өрсөлдөгчид Хэрэглэгчи д Худалдаа эрхлэгчдийн хоорондын өрсөлдөөн
  • 5. 5  Түгээлтийн сувагт нэвтрэх боломж  Хууль зүйн зохицуулалт  Эхлэх болон хөрөнгө оруулалтын өндөр зардал  Үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зүгээс үзүүлэх дарамтууд Орлуулах бүтээгдэхүүний аюул Энэ нь тухайн албарын бүтээгдэхүүний адил хэрэгцээг хангахад чиглэсэн байдаг боловч ялгарахуйц өөр процессын дүнд бий болсон бүтээгдэхүүний үйлчилгээ юм. Дараах тохиолдолуудад орлуулах бүтээгдэхүүний аюул нэмэгддэг.  Орлуулах бүтээгдэхүүний зардал буурах  Орлуулах бүтээгдэхүүний шинэ санаа, шинэлэг бүтээл нэвтэрч эрэлтийг тухайн салбарт хандуулах  Орлуулах бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж үнэ буурах, зар суртчилгаа идвэхжих Худалдан авагчийн нөлөөлөх чадвар Худалдан авагч нь байгууллага оршин тогтнохын үндэс байдаг бөгөөд зарим салбарт худалдан авагчид үйлдвэрлэгчид үзүүлэх нөлөөлөл маш өндөр, оршин тогтнох эсэхийг шийдвэрлэх тохиолдол ч гардаг. Худалдан авагчидад нөлөөлөх чадвар нь дараах тохиолдолд өндөр байдаг нь харагддаг.  Худалдан авагчдын төвлөрөл их байх. Худалдан авагчийн үйлдвэрлэнийн борлуулалтанд эзлэх хувь өндөр байх үед нөлөөлөх чадвар нь өндөр байдаг. Тиймээс худалдан авагчдын тоо цөөн байх тусам нөлөөлөх чадвар өндөр байх бөгөөд энэ үед тэд бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох баг үнээр авах чармайлт гаргаж үйлдвэрлэгчдыийн ашгийг шахдаг.  Өөр нийлүүлэгчдэд хангах зардал байг байх. Энэ нөхцөл нь ялгарах бага бүтээгдэхүүний зах зээлд илүү ажиглагддаг.  Орлуулах бүтээгдэхүүн их байх.  Худалдан авагчид өөрсдөө тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг илэрхийлэгдэх Нийлүүлэгчийн нөлөөлөх чадвар Дараахи хүчин зүйлс нийлүүлэгчийн худалдан авагчид нөлөөлөх чадавхийг нэмэгдүүлдэг.  Нийлүүлэгчдийн төвлөрөл: Цөөн тооны нийлүүлэгчид байх нь худалдан авагчдын сонголтыг багасгах бөгөөд энэ нь нийлүүлэгчийн нөлөөлөх чадавхийг нэмэгдүүлдэг.
  • 6. 6  Орлуулах бүтээгдэхүүн бага байх.  Нийлүүлэгчид өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар төлөвлөж байгаа.  Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал бага  Өөр нийлүүлэгчтэй хамтран ажиллаж эхлэхэд гарах зардал өндөр гэх мэт. Өрсөлдөөний төлөв байдал Өмнө дурьдсан дөрөв болон бусад хүчин зүйлийн нөлөөлөл, үйлчилэлээс хамаараад салбар дахь өрсөлдөөний төлөв байдал янз бүр байж болно. Дараах хүчин зүйлс өрсөлдөөний төлөв байдлыг хурцатгахад голлох үүрэг гүйцэтгэдэг байна.  Зах зээлийн өрсөлтийн хурдац  Өрсөлдөгчийн тэнцвэртэй харилцаа  Өндөр тогтмол зардал  Салбараас гарах зардал өндөр байх  Ялгарал бага байх Өрсөлдөөн хэр их байна төдий чинээ салбарын ашиг нэмэгдэнэ. Эдгээр хүчин зүйлсийг мэдсэнээр таны байгууллага аль салбарт илүү амжилттай ажиллах эсвэл өрсөлдөөн дундаас хэрхэн ашиг олох зэргийг тодорхойлоход тусална. Байгууллагын гадаад орчинд стратеги бүлгүүд маш чухал. байгууллагууд маш өөр биш, бас өөр байгууллагууд адил биш Салбар дахь байгууллагуудыг ижил төрлийн эх үүсвэр болон стратегиар нь хэрхэнхуваах вэ гэдэг асуулт чухал Нэг. Та өрсөлдөгчийнхөө өөртэй чинь холбоотой байснаар юу олж авч байгааг аль болох нарийн мэдэж авах хэрэгтэй. Та юу олж эсвэл алдаж байгаа нь биш харин өрсөлдөгч чинь юу олж бас алдаж байгаа нь тантай ойлголцох түүний чадавхийн хязгаарыг тогтооно. Хоёр.Таны өрсөлдөгч таны ашиг ба алдагдлын тухай бага мэдэх тусам тэрбээр давуу тал багатай байх болно. Бусдаас лавлаагүй тохиолдолд тэрбээр таныг ухаалаг байгаа эсэхийг мэдэх ч үгүй. Гурав. Хэрэв та хэлэлцээрт давуу талтай байхыг хүсвэл өрсөлдөгчийнхөө зан төлөв, хандлага сонирхол, зуршил зэргийг маш сайн мэдэж авах хэрэгтэй. Дөрөв.Таны эрэлт зоргоороо байх тусам өрсөлдөөний байр суурь чинь харьцангуй сайн байх болно.
  • 7. 7 Тав.Та хир зэрэг зоргоороо бус харагдаж чадна тэр хэмжээгээр бодит байдал дээр зоргоороо байж чадна. Эдгээр дүрмүүд нь бизнес эрхлэх урлагийг бий болгодог. Та тэрхүү ялалтанд хүрсэн цагт түүнийгээ өрсөлдөөний ялалт болгон борлуулалтын хэмжээ, зардал, ашиг г.м бодит хэмжүүрээр биелүүлж чадна. Өрсөлдөөн нь 1. Мэдээлэл – шийдвэр гаргах явцад хийгдэх анализ 2. Хэрэгсэл – боломж болон заналхийллийг түрүүлж мэдэгдэх 3. Үнэлгээ өгөх - өрсөлдөөний ойлголт нь зах зээлийн ерөнхий төлвийг мэдээлнэ. Боломжит үнэлгээ өгөх нь маш чухал. 4. Амьдралын арга, үйл явц – хэрэв компани өрсөлдөөний ойлголтыг хэрэглэх ёстой чигээр нь хэрэглэвэл зөвхөн стратеги төлөвлөлт эсвэл маркетингийн ажилчдын ажил бус бүгд ажилтай байна Гурав. Бизнесийн орчинд улс төрийн нөлөөлөл  Bolman deal (1997) дэлхийн байгууллагууд ба улс төрийн талаар хийсэн дүгнэлтийг үзнэ үү.  Pfeffer, Salacik нар “Байгууллагын гадаад хяналт” хэмээх номондоо макро хүчний онолыг авч үзсэнийг анхаарах. Дөрөв. Бизнесийн орчинд бусад хүчин зүйлийн нөлөөлөл Гадаад орчны боломжид орох хүчин зүйлс  Олон улсын зах зээл  Өрсөлдөгчөө худалдан авах буюу нэгтгэх  Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх  Нийлүүлэгчтэйгээ харилцаагаа сайжруулах боломж Гадаад орчны аюул заналыг тодорхойлох чиглэл  Өрсөлдөгч  Төрөөс тавих хяналт  Хэрэглэгчийн хэрэглээний гэнэтийн өөрчлөлт  Гол хэрэглэгч, нийлүүлэгч нараас хэт хамааралтай болох  Хөрөнгийн зах зээлийн уналт, хувьсал  Техникийн хуучралт
  • 8. 8 Даалгавар 1. МУ дэх Бизнесийн байгууллагад нөлөөлөх глобал хүчин зүйлсийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл олж бэлдэх 2. Сонгон судалж буй бизнесийн байгууллагынхаа тухайн салбарт нөлөөлөх эрх зүйн хүчин зүйлсийн шинэ мэдээлэл олж бэлдэх 3. Тухайн байгууллагад нөлөөлөх тодорхой салбарын зах зээлийн хүчин зүйлсийн өнөөгийн байдлын мэдээлэл олж бэлдэх 4. Сонгон судалж буй байгууллагынхаа өрсөлдөөний таван хүчин зүйлсийн мэдээлэл олж бэлдэх