SlideShare a Scribd company logo
ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА
ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДАХ НЭЭЛТТЭЙ ЭХИЙН “РЕДМАЙН”
СИСТЕМИЙГ СУДЛАХ НЬ (Study of the Issue Tracking open source
system: Redmine)
Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа
Монгол улс, ШУТИС – КтМС, Мэдээллийн системийн менежмент
b.gerelee20@yahoo.com, da_shal34@yahoo.com
Хураангуй
Мэдээллийн технологийн хөгжил нээлттэй эх рүү чиглэн хөгжиж байгаа ба нээлтэй
эхийн гол давуу тал нь хэн ч тэрийг авч ашиглан хөгжүүлэн өөрт аль хэрэгтэй
байдлаар ашиглах боломжтой. Энэ ч утгаараа бизнесийн байгууллагын удирдлагын
шинэчлэлтийн хүрээнд төслийн удирдлагыг нээлттэй эхийн програм хангамж ашиглан
шийдэхээр “Редмайн” төслийн удирдлагын нээлттэй эхийн програм хангамжийг
судлан үзлээ. Судалгааны явцад редмайн нь төслийн ажлын төлөвлөгөө хэрэгжилтийг
хянан цагийн тооцоо гаргадаг. Мөн ажлуудын хоорондын хамаарлыг Гантын диаграмм
дээр дүрслэн харуулах ба төслийн гишүүдтэй харилцан ажиллах хэрэгсэл нь бусад
системүүдээс илүү байсан нь судалгааны явцад харагдсан. Бодит амьдрал дээр
туршиж үзэхэд үр дүнтэй гарсан нь ажиглагдсан.
Түлхүүр үг: Төслийн удирдлага, Issue tracking system, Вэбд суурилсан, Гантын
диаграмм, Бизнес
Оршил
Хүн төрөлхтөн мэдээлэл, мэдлэгийн шинэ 21-р зуунд хөл тавиад удаагүй байна.
Дэлхийн нийтийн чиг хандлагаар бизнес эрхлэгчид мэдээлэл, холбооны технологийн
хөгжлийг амжилттай ашиглан цаг хугацаа, орон зайн саадыг давж вэбд суурилсан
бизнес, технолгийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Гадаадын бизнесийн, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудын өөрийнх нь
бизнес нилээд томорч, тэр нь цаашлаад глобал шинжтэй болж байгаа. Энэ хандлагын уг
үндэс, хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм.
Харин энэ өрсөлдөөнд давуу чанараа бий болгох, бизнестээ шинэчлэлт хийх зорилтууд,
ажлуудыг мэдээллийн технологи, мэдээллийн системүүд хангаж байна. Харин
Монголын бизнесийн байгууллагуудад бизнесээ, бизнесийн удирдлагаа шинэчлэх
шинэ арга замыг олж хэрэгжүүлэх нь нэн даруй шийдэгдэх, тулгамдсан асуудал болж
байна. Энэхүү судалгааны ажилдаа бизнесийн байгууллагын шинэчлэлтийн хүрээнд
төслийг удирдах нээлттэй эхийн редмайн системийг судалан авч үзлээ. Энэхүү систем
нь төслийн багийн гишүүдийн хамтын ажиллагаа, төслийн төлөвлөгөөт ажлын
хэрэгжилтийн хяналт зэргийг удирддаг вэбд суурилсан (орон зай, цаг хугацаанаас үл
хамааран хандах) систем юм. Мөн байгууллагын ажилчдын сул зогсолтыг бүрэн хянах
боломжтой, Монгол хэлний боломжтой, цаашид өөрийн байгууллагын онцлогт
тохируулан өөрчлөх, хөгжүүлэх боломжтой уян хатан систем юм.
1. Нээлттэй эх ба Редмайн
1.1. Нээлттэй эхийн тухай ойлголт, үнэт зүйл
Эх кодыг хэнч үзэх, судлах, үнэлэн дүгнэх болон шинэчлэн өөрчлөх, цаашаа бусдад
тараах боломжтой програм хангамжийг нээлттэй эхийн. Иймээс нээлттэй эхийн
програм хангамжид програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний үзэл бодол шингэж
бүтээгдэнэ.
Нээлттэй эхийн зарим томоохон төслүүд
Apache – вэб сервер
Linux – цөм (кернел)
Mozilla firefox – Вэб хөтөч
GNU project
GNU General Public License
Хувилбар 2, 1991 оны 6-р сар
Copyright (C) 1989, 1991 Free Software Foundation, Inc.
51 Franklin Street, Fifth Floor, Boston, MA 02110-1301, USA
Free Software Foundation (FSF) нь Америкийн Нэгдсэн Улсын Massachusetts хотод 1985
оны 10 сарын 4 нд байгуулагдсан ашгийн төлөөх бус байгууллага юм. Тус байгууллага
нь үнэгүй програмын хөдөлгөөн (free software movement- гэдэг нь програм ашиглаж
байгаа хэрэглэгчидэд програмыг: 1. хэрэглэх 2. Өөрчлөх 3. Суралцах 4. Хуулбарыг
өөрчлөхгүйгээр дахин тараах гэсэн 4 эрх чөлөөтэй байдаг гэдгийг батлах нийгэм, улс
төрийн хөдөлгөөн юм.), copyleft –д суурилсан хөдөлгөөнийг дэмжих замаар
компьютерийн програмуудыг хийх, тараах, өөрчлөх гэсэн бүх нийтийн эрх чөлөөг бий
болгох зорилготойгоор байгуулагдсан.
Ихэнх програмууд нь түүнийг тараах, өөрчлөх боломжгүйгээр загварчлагдсан байдаг.
Харин GNU General Public License нь програмыг бусадтай хуваалцах, түүнийг өөрчлөх
боломжийг хэрэглэгч бүрт олгох боломжтой гэсэн баталгаа олгоно. Free Software
Foundation –ний ихэнх програмуудад General Public License хэрэглэгдэж байгаа.
Үнэгүй програм гэдэг нь ямагт эрх чөлөө гэдгийг мэдрүүлж байх ѐстой. Мөн тухайн
програмны эх код нь програмтайгаа дагалдан ирэх ба хэрэглэгч түүнийг хэрэглэх,
зарим хэсгийг нь шинэ програм бичихэд ашиглах зэрэг үйлдлүүдийг зөвшөөрдөг.
General Public license нь хэрэглэгчийнхээ эрхийг дараахь 2 алхамаар хамгаалдаг. Үүнд:
1. Програмыг зохиогчийн эрхээр хамгаалах
2. Хуулийн дагуу тухайн програмыг цааш нь хувилах, тараах, өөрчлөх
зөвшөөрлийг олгодог.
Мөн тухайн програмыг өөр нэгэн хэрэглэгч хувилж авахад General Public License –ийн
үндсэн нөхцөл нь адилхан шилждэг. Харин лицензийн нөхцлийг өөрчлөх боломжгүй.
1.2. Редмайн төслийн удирдлага (Асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах
систем)
Редмайн бол төслийн удирдлага, тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг
удирдах нээлттэй эхийн вэбд суурилсан систем юм. Мөн Ruby on Rails framework
програмчлалын технологи дээр бичигдсэн. Ruby програмчлалын технологи нь динамик,
нээлттэй эхийг програмчлах хэл ба синтакс нь хамгийн ойлгомжтой, үр ашигтай
байхаар зохиогдсон байдаг. Редмайн нь төрөл бүрийн үйлдлийн систем, өгөгдлийн сан
дээр ажиллах чадвартай. Редмайн 0.9.5 хувилбараас эхлэн Монгол хэлний орчуулгатай
болсон бөгөөд хэрэглэгчид өөрийн тохиргооны хуудаснаас сонгох боломжтой.
Онцлог
Олон төслийг нэг дор удирдах боломжтой
o Хэрэглэгч бүр төсөл бүрт ялгаатай хандах эрхтэй
o Төсөл нь нийтийн буюу бүх хэрэглэгчдэд харагддаг, хаалттай буюу
зөвхөн гишүүдэд харагдахаар тохируулж болно.
Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем (issue tracking)
Гантийн хүснэгт, цаглабар
Мэдээ, баримт бичиг, файлын удирдлага
Feed & Э–захиагаар мэдээллэх
Төсөл бүрд вики
Төсөл бүрд хэлэлцүүлгийн самбар
Цагийн бүртгэл
Даалгавар, time – entries, төсөл, хэрэглэгчдэд тусгайлсан талбарууд
ХУС нэгтгэл (SVN, CVS, Git, Mercurial, Bazaar, Darcs)
Э–захиагаар тодорхой асуудал үүсгэх боломж
LDAP –ын олон төрлөөр нэвтрэх эрх
Хэрэглэгч өөрөө бүртгүүлэх боломж
Олон хэлний дэмжлэг
Олон өгөгдлийн сангийн дэмжлэг
Редмайн нь (програмчлалын технологи) дээр бичигдсэн төслийн удирдлагын вэбд
суурилсан програм юм. Төслийн удирдлагын энэхүү програм нь зөвхөн мэдээллийн
технологийн төслийг удирдаад зогсохгүй өөр төрөл бүрийн ажлуудыг хийдэг. Вэбд
суурилсан төслийн удирдлагын програм руу дотоод сүлжээ эсвэл WAN/LAN –аар вэб
браузерийн тусламжтайгаар ханддаг. Өөр ямар нэгэн програмыг системд суулгах
шаардлагагүй.
Үүрэг ба зөвшөөрөл
Төсөлд оролцогч системд нэвтэрсэний дараагаар ямар эрхтэй гишүүн бэ гэдгээс
хамааран редмайны зарим хэсэг, функцууд харагдахгүй байж болно. Харин ямарч
эрхтэй гишүүн байсан “Миний хуудас” гэсэн цэстэй. Тухайн цэсэнд тухайн нэг төслийн
хөгжүүлэгч, удирдагчаас явуулсан ажлууд, асуудлууд түүнийг шийдэж эхлэх, дуусах
хугацаа зэргийг тодорхой заасан тушаалууд ирдэг.
1. Админ: Админ үндсэндээ програмын бүхий л хэсгийг удирдаж дараах үүрэг,
эрхийг эдлэнэ.
Үүрэг:
o Төслийн бүх үйл явцыг хянах
o Систем ба серверийн аюулгүй ажиллагааг хангах
o Системийн хэрэглэгчдийн хандалт эрхийг тохируулах
Эрх:
o Төслийн гишүүдийн хандалтын эрхийг нээж, хааж, хязгаарлах
o Төслийн гишуудэд ажил оногдуулах
2. Гишүүд: Гишүүд гэдэг нь төсөлд оролцож буй оролцогчид бөгөөд өөр өөрийн
гэсэн гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийг админ идэвхжүүлж хандалтын тохиргоог
хийдэг.
Үүрэг:
o Төсөлд оролцон, өөрт оногдсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх
o Бусад гишүүдийн явцыг хянах
o Төсөлд шаардлагатай шинэ дэд төсөл үүсгэх
Эрх:
o Хэрэв зөвшөөрөгдсөн гишүүн байвал төслийн баримт бичиг үзэх,
нэмэх, засвар оруулах, устгах
o Төслийн бусад гишүүдэд ажил үүрэг оногдуулах
o Төслийн явцын талаар хэлэлцүүлэг дээр гишүүдтэй хэлэлцэх
3. Төсөл: Төсөл нь 2 төрлийн хандалттай. Үүнд:
Public – Энэ төрлийн хандалт нь зочин хэрэглэгч болон нэвтрээгүй хэрэглэгч
төслийг үзэх боломжтой байдаг.
Private – Энэ төрлийн хандалт нь зочин хэрэглэгч болон нэвтрээгүй
хэрэглэгчид төслийг үзэх боломжгүй байдаг ба зөвхөн төслийн гишүүдэд
харагддаг.
Issue tracking system – Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах
систем
Асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах нь бол Редмайний бизнесийн амин зүрх
байдаг. Асуудлын хуудсанд төслийн дууссан хугацаа ба явагдаж байгаа бүх процессууд
харагддаг. Төслийн зөвшөөрөгдсөн гишүүд төсөлд асуудал үүсгэн бусад гишүүдэд
оноодог ба тухайн асуудлыг хүнд оноогоогүй тохиолдолд устгаж болно. Асуудал нь
дотроо үндсэн 3н төрөлд хуваагддаг.
Bug
Feature
Support

1 дүгээр зураг. Төсөлд хэрэгжих асуудалуудын харагдах байдал
Мөн асуудлуудыг төлөв байдал болон ангилал зэргээр шүүлт хийн харах боломжтой.

2 дугаар зураг. Асуудалыг төрөл бүрээр шүүлт хийж болох бөгөөд энэ дээрх байдлаар
харах боломжтой.
Асуудал хөтлөх систем нь дотроо 2 төрөл байдаг. Үүнд:
Roadmap: Roadmap нь хувилбарт суурилсан төслийн хөгжүүлэлт, удирдлага,
ажиллахад тусалдаг өндөр зохион байгуулалттай асуудал хөтлөх систем юм.
Changelog: Redmine changelog нь бүх хаалттай асуудлуудын төслийн түвшинг
харуулан, хувилбар тус бүрээр эрэмбэдэг. CHANGELOG -д кодыг солих бүх
ажиллагааг (автоматаар биш) гараар бичиж баримтжуулна. Ялангуяа олон
хөгжүүлэгчидтэй үед онцгой ач холбогдолтой.
Repository – Агуулах
Агуулах таб нь төслийн бүх агуулах болон хамгийн сүүлд хийгдсэн үйлдлүүдийг гарган
харуулдаг. Энэ хэсэгт тухайн үйл ажиллагааны кодчлол байдаг ба энд байгууллагууд
өөрт хэрэгтэй байдлаар хөгжүүлж болдог.

3 дугаар зураг. Хувилбаруудын эх код хадгалагддаг
4 дүгээр зураг. Эх код
Time tracking – Ажилд зарцуулсан хугацаа
Time tracking нь тухайн төсөл асуудлыг шийдэж гүйцэтгэх хичнээн хугацаа
шаардлагатай зэргийг хөтөлдөг. Төслийн менежер төслийн төлөвлөгөө болон
хэрэглэгчдийн ажлын процессыг хянаснаар сайн төсөл гаргаж чаддаг. Хамгийн гол нь
тухайн гүйцэтгэгч тухайн ажлыг хэр хугацаанд хийснийг гаргадаг.

5 дугаар зураг. Цаг зарцуулалтын тайлан

6 дугаар зураг. Зарцуулсан хугацааны тайланг төрөл бүрийн байдлаар шүүлт хийн
харж боломжтой
Gantt Chart – Гант диаграмм
Гантын диаграммaaр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай
тэгш өнцөгт (bar) –өөр дүрслэгдсэн байдаг. Шулуун эсвэл сумууд нь ажлуудын
хоорондох уялдааг харуулдаг байна.

7 дугаар зураг. Гантын диаграмм
Calendar – Хуанли
Гантын диаграммд оруулсан ажлууд, асуудлуудын эхлэх, дуусах хугацаа календар дээр
мөн харагдана. Энэ хэлбэр нь сар бүрээр хийгдэх ажлуудыг эмх цэгцтэй, бүхэлд нь
харах боломжийг олгож байна.

8 дугаар зураг. Хуанли
Харин төсөлд оролцогч, гишүүн нь тухайн ажил, эсвэл асуудлыг шийдвэрлэх явцыг,
дууссан эсэх мэдээллийг илгээж болно. Ингэснээр Гантын диаграмм дээр тухайн
төслийн үйл явц, хийгдэх ажлууд хэдэн хувьтай явж байгаа, хугацаандаа дуусах эсэх нь
харагддаг.
Хэрэв Гантын диаграмм дээр дүрслэгдсэн ажил, асуудал нь хугацаандаа
шийдэгдэхгүйгээс шалтгаалан төсөл товлосон хугацаандаа дуусахгүй болох нь
тооцоологож байгаа бол тухайн ажлууд, асуудлуудыг бусад ажилчин, төслийн гишүүнд
хуваарилаж өгөх боломжтойгоороо төслийг удирдах систем гэж ойлгогдоно.
News – Мэдээлэл
Мэдээллийн хэсэгт хэрэглэгчид төсөл болон дэд төслийн талаар мэдээлэл оруулах,
гишүүдэд зар тараан, бусадтайгаа холбогддог энэ хэсэг нь overview хэсэгт харагдана.
Мэдээлэлүүд дараах зүйлүүдээс бүрддэг. Үүнд:
Гарчиг
Товч тодорхойлолт
Дэлгэрэнгүй
Хэрвээ та нэвтэрсэн болон админ эрхийг нээсэн тохиолдолд мэдээлэл оруулах,
засварлах, устгах эрхтэй байдаг.
Documents &Files – Бичиг баримт ба Файл
Энэ хэсгүүдэд гишүүд төсөлд хэрэгтэй бичиг баримт ба файлыг байршуулдаг. Эдгээр
мэдээллийг зөвшөөрөгдсөн хэрэглэгчид үзэн татан авалт хийж болдог.
Бичиг баримт болон файлууд дараах зүйлээс бүрдэнэ.
Баримт болон файл
Тэдгээрийн тодорхойлолт тайлбар
Forum – Хэлэлцүүлэг
Редмайн төслийн менежментийн програмын бас нэгэн чухал хэсэг юм. Энэ хэсэгт
хэрэглэгчид асуудал хэлэлцдэг. Админ гишүүдийн хэлэлцүүлэг хийх эрхийг нээдэг.
Хэлэлцүүлэг нь дараах байдлаар харагдана. Хэрэв хэлэлцүүлэгийг locked буюу
хааллтай байвал хэлэлцүүлэгт хариу бичиж болдоггүй. Үүнд:
Гарчиг
Мессеж
Сүүлийн мессеж

9 дүгээр зураг. Хэлэлцүүлгийн хэсэг
Plugin – Нэмэлт хэрэгсэл
Нэмэлт хэрэгсэл нь системтэй функциональ хамааралтай нэмэлт аппликешн юм. Үүний
давуу тал нь та өөртөө тохируулан системээ өөрчлөдөгт байдаг. Та өөрийн системдээ
хэрэгтэй гэсэн функц модулиа шинээр өөрөө хийх болон бэлэн бичигдсэн plugin
нэмэлтээр суулгаж болно. Редмайнд өргөн хэрэглэгддэг нэмэлт хэрэгсэлүүд:
Redmine stealth plugin – Өөрийн үйлдэлээ бусдад мэйлээр мэдэгдэхгүй болгодог.
Redmine2mite plugin – Өөрийн хийсэн ажлын цагийг хянахад тусалдаг.
Resource plugin – Бусад байрлалаас нөөцийн мэдээлэл оруулан төслийн хугацааг
дуустал ашиглах боломжтой.
SCM extensions plugin – Редмайнын агуулахад шинэ боломж нээж өгдөг.
Time display plugin – Тухайн асуудлын жижиг хэсэгт зарцуулсан цагийг гаргадаг.
Opensearch plugin – Нээлттэй хайлтын системийг редмайнд нэмж өгнө.
Messenger plugin – Бусад гишүүдтэйгээ редмайны чатыг ашиглан харилцах.
Budget plugin – Санхүүгийн зардал боддог нэмэлт хэрэгсэл.
2. Редмайны хэрэглээ, судалгаа
2.1. Байгууллага дахь төслийн багийн редмайны хэрэглээ
MoFirst
Энэтхэгийн Мумбайд байрлах MoFirst нь Андройд компанид андройдод суурилсан
програмын хөгжүүлэлт, хэрэгцээтэй янз бүрийн програмын аутсорсингийн түншээр
ажилладаг.
MoFirst –ийн хөгжүүлэгчид нь саяхан “G Restaurant” гэсэн гар утасны програмыг
хөгжүүлсэн. Энэ нь Андройдод суурилсан програм ба жуулчид, хүмүүст тухайн газар
зүйн байршилд ойрхон рестораныг хайхад тусладаг. Харин энэ програмыг хөгжүүлэгч
баг нь редмайныг төсөлдөө хэрэглэсэн ба үүний талаар сэтгэгдэл:
Редмайнд их баярлаж байгаа. Маш олон үйлдэл хийдэг. Ихэнх хүмүүс одоо редмайнд их
дуртай болж байна. Энэ зөвхөн төслийг удирдах хэрэгсэл болоод зогсохгүй
байгууллагын дотоод дахь нийгмийн сүлжээний хэрэгсэл болж байна. Хүмүүс
хоорондоо файл хуваалцах, шинэ санаа, бодлуудаа хэлэлцүүлэх боломжтой болсон.
Socialbrite.org
Socialbrite нь аль ч сектор дахь, шинээр нийгмийн вэб, болон зөв стратеги, тактикаа
тодорхойлж буй байгууллагуудад туслалцаа үзүүлдэг баг юм. Тус багаас редмайнын
талаарх сэтгэгдэл:
“Төсөл хөгжүүлэгчдийн 5 сайн нийгмийн хэрэгслүүдийн 1 номерт ордог, нээлттэй
эхийн төслийн удирдлага” хэмээн сайшаасан.
Michelle Murrain
Michelle Murrain нь ашгийн бус болон боловсролын байгууллагуудад технологийн
асуудлууд, тэр дундаа интернэт технологиийн асуудал дээр 1994 оноос хойш ажиллаж
байгаа Америк үндэстэн даяар ашгийн бус технологийн талбарт манлайлагч хэмээн
зөвшөөрөгдсөн. Түүний редмайныг ашигласан сэтгэгдлээс:
Бүх л хэрэгслүүдэд хир хэмжээ, сул тал гэж бий. Ямар ч шилдэг хэрэгсэл нь төслийн
удирдлагыг хүн шиг сайн хийж чадахгүй бол сайн програм гэж хэлэгддэггүй. Харин бид
төслийн удирдлага, ticketing system –дээ зориулж редмайыг сонгосон.
Харин бусад төслийн удирдах системүүдийг бодвол тэдэнд байдаг онцлогууд болон
олон төслүүдийг нэгэн зэрэг удирдах, ticketing/wiki системүүд байгаа.
MCS Electronics ХХК
Монголын компьютерийн зах зээлийн 30% -ийг дангаараа эзэмшдэг манлайлагч
компани бөгөөд компьютер, түүний дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмжийн худалдаа
үйлчилгээ явуулдаг.
2009 онд MCS Electronics ХХК, Орбитнет ХК –д редмайн төслийн удирдлагын
програмыг нэвтрүүлсэн ба үүнээс хойш тасралтгүй ашигласаар байна. Редмайны
талаарх сэтгэгдэл:
Редмайныг хэрэглэснээр манай байгууллага ажил үүргийг тодорхой гүйцэтгэгчид
оноож өгөн тэдгээрт хяналт тавьсанаар сул зогсолтыг багасгасан. Мөн мэдээллийн
урсгал сайжран, ажилчдын хийсэн ажлуудыг тодорхой мэдэх боломж олгосон.
Sodon solution ХХК
2007 онд програм хангамж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Редмайны талаарх сэтгэгдэл:
Манай компани нь 2010 онд редмайн төслийн удирдлагын програмыг нэвтрүүлсэн ба
үйл ажиллагаандаа ашиглах явцад менежментийн чиглэлийн мэргэжилтэн
дутагдсанаас болоод түр ашиглахгүй байгаа. Гэхдээ мэргэжилтэнээ авчуул ашиглах
болно. Яагаад гэвэл энэ програм нь нээлттэй эх ба үнэгүй өөрсдөндөө зориулан
хөгжүүлэх боломжтой.
2.2. Редмайнын харьцуулсан судалгаа
Төслийн удирдлагын програмуудын харьцуулалт хийсэн үзүүлэлтүүд:
1.
Хамтын ажиллагааг дэмжих програм – Collaborative software
2.
Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем – Issue
tracking system
3.
Ажлын төлөвлөгөө гаргах – Scheduling
4.
Төслийн бичиг хэргийн удирдлага – Project Portfolio Management
5.
Нөөц хуваарилалтын менежмент – Resource Management
6.
Мэдээ, баримт бичиг, файлын удирдлага – Document Management
7.
Вэбд суурилсан – Web-based
Хүснэгт 1.1
Төслийн удирдлагын програмуудын харьцуулсан судалгаа
(Нээлттэй эхийн хувьд)
1
2
3
4
5
6
7
Үзүүлэлтүүд  Програмууд
Collabtive
Тийм
Үгүй
Үгүй
Үгүй
Үгүй
Үгүй
Тийм
Dolibarr ERP/CRM
Тийм
Үгүй
Үгүй
Тийм Тийм Тийм Тийм
dotProject
Тийм Тийм
Үгүй
Үгүй
Үгүй
Тийм Тийм
eGroupWare
Тийм Тийм
Үгүй
Тийм Тийм Тийм Тийм
KForge
Тийм Тийм
Үгүй
Үгүй
Үгүй
Тийм Тийм
OpenProj
Үгүй
Үгүй
Тийм
Үгүй
Тийм
Үгүй
Үгүй
Project.net
Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм
Project-Open
Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм
Redmine
Тийм Тийм Тийм Тийм
Үгүй
Тийм Тийм
Trac
Тийм Тийм
Үгүй
Үгүй
Үгүй
Үгүй
Тийм
Xplanner
Тийм
Үгүй
Тийм
Үгүй
Тийм
Үгүй
Тийм

10 дугаар зураг. Төслийн удирдлагын програмуудын харьцуулсан судалгаа (Нээлттэй
эхийн хувьд)
Динамик бичиг баримтын нэгтгэл/үүсэл – Dynamic documentation
integration/generation
Төлөвлөлтын нэгтгэлийн шинжилгээ – Test planning integration
-Customizable workflow
Unicode support
Custom Fields
SLA
Plugin API
Олон төрлийн төслийн дэмжлэг – Multiple Projects
Хүснэгт 1.2
Issue tracking системийн үзүүлэлтүүдийн харьцуулалт
(Нээлттэй эхийн хувьд)

•

Test planning
integration

Customizable
workflow

Unicode support

Custom fields

SLA

Plugin API

Multiple project

System

Dynamic
documentation
integration/genera
tion

•
•
•
•
•
•
•

Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм

Үгүй
Үгүй
Үгүй

Тийм
Тийм
Тийм

Тийм
Тодорхойгүй
Тийм

Тийм

Үгүй

Тийм

Тийм

Тийм

Тийм

Тийм

Тодорхойгүй

Тийм
Тийм
Тийм
Тийм

Үгүй
Үгүй
Тийм
Үгүй

Үгүй
Тийм
Тийм
Тийм

Үгүй
Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм
Тийм

Үгүй
Үгүй
Үгүй
Тийм

Үгүй
Тийм
Тийм
Тийм

Тийм
Тийм
Тийм
Үгүй

Trac
Gemini
Redmine
Request
tracker
Fossil
Mantis
Bugzilla
OTRS
8
7
6
5
4
3
2
1
0
Trac

Gemini

Redmine

Request
Tracker

Fossil

Mantis

Bugzilla

OTRS

11 дүгээр зураг. Issue tracking системийн үзүүлэлтүүдийн харьцуулалт
(Нээлттэй эхийн хувьд)
3. Редмайныг туршиж үзсэн нь
“Шивээ–Овоо” ХХК–ний вэбэд суурилсан хоол захиалгын системээ “Содон Солушн”
ХХК –аар захиалан хийлгүүлсэн. “Содон Солушн” ХХК нь хоол захиалгын системийн
кафе болон цагийн бүртгэл хэсгийг гүйцэтгэх ажил үүргийн хуваарь зэргийг нь
редмайн төслийн удирдлагын програмд оруулан харуулсан.
3.1. Хоол захиалгын системийн төслийг удирдах нь
Төслийн зорилго:
Энэхүү төсөл нь кафе болог цаг бүртгэлийн системийг хийх үйл ажиллагааг нарийн
төлөвлөх, хэрэгжилтийг хянах (Гантын диаграммын тусламжтайгаар), мөн ажилчдын
чармайлт зэргийг тооцон зарцуулсан хугацааны тайлан гаргахад оршино.
Төслийг оруулах процесс:
Админ төсөлд орох гишүүдийг сонгон системд хандах эрх үүргийг тохируулна.
Тухайн төслийн удирдагч гишүүдэд ажил үүргийг хуваарилна.
Гишүүд өөрт оногдсон асуудал, ажил үүргийг заасан хугацаанд биелүүлнэ.
Ажил биелүүлэх үед тулгарсан асуудал, алдаа зэргийг тухайн гүйцэтгэгчийн,
хянагч хянана.
Төсөлтэй холбоотой мэдээлэл, файл , бичиг баримт зэргийг оруулна.
Мөн төслийн талаар санал гомдол зэргийг хэлэлцүүлэг хэсэгт хэлэлцэх
боломжтой.

12 дугаар зураг. Хоол захиалгын системийн төслийн асуудлуудыг редмайнд оруулсан
байдал

13 дугаар зураг. Хоол захиалгын системийн төслийн Гантын диаграмм
14 дүгээр зураг. Хоол захиалгын системийн төслийн хуанли

15 дугаар зураг. Төслийн 1 гишүүний зарцуулсан цагийн тайлан

16 дугаар зураг. Төсөлтэй холбоотой мэдээллийн самбар
17 дугаар зураг. Төслийн шаардлагатай бичиг баримтууд
Дүгнэлт
“Бизнесийн удирдлагын шинэчлэл, туршилт, үр дүн” сэдвийн хүрээнд бид орчин үеийн
бизнесийн удирдлагын шинэ хандлага, түүнийг удирдах системийг санал болгох, мөн
өөрсдийн мэргэжлийн онцлогийг тусгах, төслийг удирдах, тодорхой асуудлын
төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах системийг судлахаар сонгож авсан.
Төслийг удирдах, тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах системүүд нь
нээлттэй эхийн ба хаалттай эхийн гэж 2 төрөлд хуваагддаг.
Хаалттай эхийн хувьд тус програмыг хэрэгжүүлж буй компани, ашиглах эрхийг
худалдаж авдаг тул хүчирхэг, илүү динамик шинжтэй байдаг. Харин нээлттэй эхийн
хувьд хаалттай эхтэй харьцуулахад давуу талуудтай. Давуу тал нь тухайн програмын
эх код нь бүх нийтэд нээлттэй байж, үнэгүй гэгдэж, зохиогчийн эрхийн асуудлыг
зөрчихгүйгээр цааш нь өөрийн үзэмж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх
боломжтой байсан.
Нээлттэй эхийн програмууд дотроос “Редмайн” системийг судлахаар болж тус програм
дээрээ төсөл хэрэгжүүлэн, үр дүнг гаргахыг зорьсон.
Редмайн нь аль ч серверт сууж ажиллах чадвартай ч нээлттэй эхийн үйлдлийн систем
дээр илүү зохицож ажиллах болов уу гэсэн үүднээс Ubuntu үйлдлийн системийг
ашиглаж, сервер компьютер болгон ашиглалаа.
Харин хэрэгжүүлэх төсөл дээр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй “Содон
Солушн“ ХХК компаний хэрэгжүүлсэн төслийг удирдаж, үр дүнг гаргасан болно.
“Редмайн” төслийн тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем нь
өөрөө нээлттэй эх учраас янз бүрийн олон модулиудыг нэмэлтээр суулгах боломжтой.
Тухайн модулиуд нь адилхан нээлттэй эх учраас маш олон байдаг.
Харин манай багийн хувьд програмчлалын мэдлэг, чадвар хангалттай сайн байгаагүйн
улмаас нэмэлт модулиудыг нэмж ажиллуулалгүй төслийн тодорхой асуудлын
төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үр дүнг гарсан.
Туршилтын явцад зардал боддог, санхүүгийн модулийг нэмж чадаагүй ч редмайны
бүхий л боломжуудыг ашиглаж чадвал бодит утгаараа Төслийн удирдлагын систем гэж
хэлэгдэх боломжтой.
Үүнээс гадна Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагууд энэхүү
програмыг төслийг удирдах, төслийн тодорхой асуудлын төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг
удирдаж чадах үр ашигтай систем гэдгийг ойлгож эхэлж байгаа бөгөөд редмайны
бүхий л боломжууд, функцуудыг судалж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Ашигласан ном, хэвлэл
[1] http://blog.dreamcss.com/project-management-tool/redmine-ruby-on-rails-based-projectmanagement-tool/
[2] http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_project_management_software
[3] http://itezer.com/blog/web_dev/123-Best-thing-about-Redmine-I-like.html
[4] http://socialwebtools.info/
[5] http://www.cosmosbirds.org/2010/12/blog-post.html
[6] http://www.digitalbase.eu/blog/what-i-love-about-redmine/
[7] http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html#SEC1
[8] http://www.gnu.org/licenses/old-licenses/gpl-2.0.html
[9] http://www.ilovefreesoftware.com/12/webware/redmine-free-online-project-management.html
[10] http://www.mofirst.com/blog/
[11] http://www.redmine.org/projects/redmine
[12] http://www.slideshare.net/ritesh.tamrakar/software-project-management-using-redmine
[13] http://www.socialbrite.org/tag/redmine/
[15] http://zenofnptech.org/2009/07/newly-discovered-project-management-tool-redmine.html

More Related Content

PPTX
Lekts 13
DOCX
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС
DOCX
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
PPTX
งานนำเสนอ อาย
PPTX
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
PPTX
Madeline rosado
DOCX
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...
DOCX
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ
Lekts 13
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш...
งานนำเสนอ อาย
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล
Madeline rosado
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө...
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ

Viewers also liked (17)

PPTX
Torquest ’13 elims answers
DOC
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...
PPTX
จินตนา ปินใจกุล
DOCX
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
DOC
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
DOC
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
PPT
วิธีตรวจสอบไวรัส
DOC
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
DOC
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
DOCX
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
DOCX
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
PPTX
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune
DOC
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
DOC
Б.Цэцэндулам Д.Баярсайхан - ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН САЛБАРТ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ...
DOC
М.Батбилэг Б.Батбаатар - COMMODITY MARKET
DOC
Цолмон, Дагвадорж - Бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд тэдгээрийг шийдвэ...
DOCX
Б.Төмөржина Г.Оюун Уянга А.Ариунбат А.Хулангоо Сайнбаяр - Хувцасны Дэлгүүрт М...
Torquest ’13 elims answers
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ...
จินตนา ปินใจกุล
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag...
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
วิธีตรวจสอบไวรัส
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК...
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ
Б.Цэцэндулам Д.Баярсайхан - ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН САЛБАРТ ТӨР БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ...
М.Батбилэг Б.Батбаатар - COMMODITY MARKET
Цолмон, Дагвадорж - Бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд тэдгээрийг шийдвэ...
Б.Төмөржина Г.Оюун Уянга А.Ариунбат А.Хулангоо Сайнбаяр - Хувцасны Дэлгүүрт М...
Ad

Similar to Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДАХ НЭЭЛТТЭЙ ЭХИЙН “РЕДМАЙН” СИСТЕМИЙГ СУДЛАХ НЬ (Study of (20)

DOCX
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
PDF
Microsoft project 2007
PDF
Microsoft project 2007
PPTX
Андройд үйлдлийн системийн аппликейшний суурь ухагдахуунууд
PPT
Ood lesson1
DOC
Булган - Монгол дахь Software Engineering-ийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүү...
PPT
Lecture1
PDF
компьютерийн програм хангамж
PDF
U.IT101 Lab 10,11
PPTX
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамж
PPT
004 компьютерын програм хангамж
PDF
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
DOCX
Diplomnii etsii huvilbar
DOCX
хичээлийн хөтөлбөр
DOCX
хичээлийн хөтөлбөр
PPTX
It101 lk-10
PPTX
U.IT101 lecture-10
PDF
PDF
Лаб-10-11
Н.Нямцэцэг - ОНЛАЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН СИСТЕМ АШИГЛАН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ГҮЙЦ...
Microsoft project 2007
Microsoft project 2007
Андройд үйлдлийн системийн аппликейшний суурь ухагдахуунууд
Ood lesson1
Булган - Монгол дахь Software Engineering-ийн өнөөгийн байдал, түүнийг хөгжүү...
Lecture1
компьютерийн програм хангамж
U.IT101 Lab 10,11
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамж
004 компьютерын програм хангамж
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
Diplomnii etsii huvilbar
хичээлийн хөтөлбөр
хичээлийн хөтөлбөр
It101 lk-10
U.IT101 lecture-10
Лаб-10-11
Ad

More from batnasanb (20)

PDF
Red arrow international company presentation
PPTX
Mtvf panel on piracy and copyright mr final
PPTX
Bei Bei Fan - Warner Bros
PPTX
Saskia van Lier - Endemol Asia
PDF
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
PPTX
Final overview img mongolia v2
PPTX
Dai Huang - Sony Pictures Television
PPTX
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
PPTX
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
PPTX
David Kao - Television Industry Technologies
PPTX
Peter Markey - Building success in the digital era
PPT
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
PPTX
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
DOC
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
PDF
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
DOCX
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
DOC
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
PDF
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
DOC
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
PDF
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Red arrow international company presentation
Mtvf panel on piracy and copyright mr final
Bei Bei Fan - Warner Bros
Saskia van Lier - Endemol Asia
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Final overview img mongolia v2
Dai Huang - Sony Pictures Television
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
David Kao - Television Industry Technologies
Peter Markey - Building success in the digital era
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ

Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа - ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДАХ НЭЭЛТТЭЙ ЭХИЙН “РЕДМАЙН” СИСТЕМИЙГ СУДЛАХ НЬ (Study of

  • 1. ТӨСЛИЙН ТОДОРХОЙ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨЛТ БА ХЭРЭГЖИЛТИЙГ УДИРДАХ НЭЭЛТТЭЙ ЭХИЙН “РЕДМАЙН” СИСТЕМИЙГ СУДЛАХ НЬ (Study of the Issue Tracking open source system: Redmine) Д.Өнөрхишиг, Б.Гэрэлтуяа Монгол улс, ШУТИС – КтМС, Мэдээллийн системийн менежмент b.gerelee20@yahoo.com, da_shal34@yahoo.com Хураангуй Мэдээллийн технологийн хөгжил нээлттэй эх рүү чиглэн хөгжиж байгаа ба нээлтэй эхийн гол давуу тал нь хэн ч тэрийг авч ашиглан хөгжүүлэн өөрт аль хэрэгтэй байдлаар ашиглах боломжтой. Энэ ч утгаараа бизнесийн байгууллагын удирдлагын шинэчлэлтийн хүрээнд төслийн удирдлагыг нээлттэй эхийн програм хангамж ашиглан шийдэхээр “Редмайн” төслийн удирдлагын нээлттэй эхийн програм хангамжийг судлан үзлээ. Судалгааны явцад редмайн нь төслийн ажлын төлөвлөгөө хэрэгжилтийг хянан цагийн тооцоо гаргадаг. Мөн ажлуудын хоорондын хамаарлыг Гантын диаграмм дээр дүрслэн харуулах ба төслийн гишүүдтэй харилцан ажиллах хэрэгсэл нь бусад системүүдээс илүү байсан нь судалгааны явцад харагдсан. Бодит амьдрал дээр туршиж үзэхэд үр дүнтэй гарсан нь ажиглагдсан. Түлхүүр үг: Төслийн удирдлага, Issue tracking system, Вэбд суурилсан, Гантын диаграмм, Бизнес Оршил Хүн төрөлхтөн мэдээлэл, мэдлэгийн шинэ 21-р зуунд хөл тавиад удаагүй байна. Дэлхийн нийтийн чиг хандлагаар бизнес эрхлэгчид мэдээлэл, холбооны технологийн хөгжлийг амжилттай ашиглан цаг хугацаа, орон зайн саадыг давж вэбд суурилсан бизнес, технолгийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Гадаадын бизнесийн, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудын өөрийнх нь бизнес нилээд томорч, тэр нь цаашлаад глобал шинжтэй болж байгаа. Энэ хандлагын уг үндэс, хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Харин энэ өрсөлдөөнд давуу чанараа бий болгох, бизнестээ шинэчлэлт хийх зорилтууд, ажлуудыг мэдээллийн технологи, мэдээллийн системүүд хангаж байна. Харин Монголын бизнесийн байгууллагуудад бизнесээ, бизнесийн удирдлагаа шинэчлэх шинэ арга замыг олж хэрэгжүүлэх нь нэн даруй шийдэгдэх, тулгамдсан асуудал болж байна. Энэхүү судалгааны ажилдаа бизнесийн байгууллагын шинэчлэлтийн хүрээнд төслийг удирдах нээлттэй эхийн редмайн системийг судалан авч үзлээ. Энэхүү систем нь төслийн багийн гишүүдийн хамтын ажиллагаа, төслийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийн хяналт зэргийг удирддаг вэбд суурилсан (орон зай, цаг хугацаанаас үл хамааран хандах) систем юм. Мөн байгууллагын ажилчдын сул зогсолтыг бүрэн хянах боломжтой, Монгол хэлний боломжтой, цаашид өөрийн байгууллагын онцлогт тохируулан өөрчлөх, хөгжүүлэх боломжтой уян хатан систем юм.
  • 2. 1. Нээлттэй эх ба Редмайн 1.1. Нээлттэй эхийн тухай ойлголт, үнэт зүйл Эх кодыг хэнч үзэх, судлах, үнэлэн дүгнэх болон шинэчлэн өөрчлөх, цаашаа бусдад тараах боломжтой програм хангамжийг нээлттэй эхийн. Иймээс нээлттэй эхийн програм хангамжид програм зохиогч, хөгжүүлэгч олон хүний үзэл бодол шингэж бүтээгдэнэ. Нээлттэй эхийн зарим томоохон төслүүд Apache – вэб сервер Linux – цөм (кернел) Mozilla firefox – Вэб хөтөч GNU project GNU General Public License Хувилбар 2, 1991 оны 6-р сар Copyright (C) 1989, 1991 Free Software Foundation, Inc. 51 Franklin Street, Fifth Floor, Boston, MA 02110-1301, USA Free Software Foundation (FSF) нь Америкийн Нэгдсэн Улсын Massachusetts хотод 1985 оны 10 сарын 4 нд байгуулагдсан ашгийн төлөөх бус байгууллага юм. Тус байгууллага нь үнэгүй програмын хөдөлгөөн (free software movement- гэдэг нь програм ашиглаж байгаа хэрэглэгчидэд програмыг: 1. хэрэглэх 2. Өөрчлөх 3. Суралцах 4. Хуулбарыг өөрчлөхгүйгээр дахин тараах гэсэн 4 эрх чөлөөтэй байдаг гэдгийг батлах нийгэм, улс төрийн хөдөлгөөн юм.), copyleft –д суурилсан хөдөлгөөнийг дэмжих замаар компьютерийн програмуудыг хийх, тараах, өөрчлөх гэсэн бүх нийтийн эрх чөлөөг бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Ихэнх програмууд нь түүнийг тараах, өөрчлөх боломжгүйгээр загварчлагдсан байдаг. Харин GNU General Public License нь програмыг бусадтай хуваалцах, түүнийг өөрчлөх боломжийг хэрэглэгч бүрт олгох боломжтой гэсэн баталгаа олгоно. Free Software Foundation –ний ихэнх програмуудад General Public License хэрэглэгдэж байгаа. Үнэгүй програм гэдэг нь ямагт эрх чөлөө гэдгийг мэдрүүлж байх ѐстой. Мөн тухайн програмны эх код нь програмтайгаа дагалдан ирэх ба хэрэглэгч түүнийг хэрэглэх, зарим хэсгийг нь шинэ програм бичихэд ашиглах зэрэг үйлдлүүдийг зөвшөөрдөг. General Public license нь хэрэглэгчийнхээ эрхийг дараахь 2 алхамаар хамгаалдаг. Үүнд: 1. Програмыг зохиогчийн эрхээр хамгаалах 2. Хуулийн дагуу тухайн програмыг цааш нь хувилах, тараах, өөрчлөх зөвшөөрлийг олгодог. Мөн тухайн програмыг өөр нэгэн хэрэглэгч хувилж авахад General Public License –ийн үндсэн нөхцөл нь адилхан шилждэг. Харин лицензийн нөхцлийг өөрчлөх боломжгүй. 1.2. Редмайн төслийн удирдлага (Асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем) Редмайн бол төслийн удирдлага, тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах нээлттэй эхийн вэбд суурилсан систем юм. Мөн Ruby on Rails framework
  • 3. програмчлалын технологи дээр бичигдсэн. Ruby програмчлалын технологи нь динамик, нээлттэй эхийг програмчлах хэл ба синтакс нь хамгийн ойлгомжтой, үр ашигтай байхаар зохиогдсон байдаг. Редмайн нь төрөл бүрийн үйлдлийн систем, өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай. Редмайн 0.9.5 хувилбараас эхлэн Монгол хэлний орчуулгатай болсон бөгөөд хэрэглэгчид өөрийн тохиргооны хуудаснаас сонгох боломжтой. Онцлог Олон төслийг нэг дор удирдах боломжтой o Хэрэглэгч бүр төсөл бүрт ялгаатай хандах эрхтэй o Төсөл нь нийтийн буюу бүх хэрэглэгчдэд харагддаг, хаалттай буюу зөвхөн гишүүдэд харагдахаар тохируулж болно. Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем (issue tracking) Гантийн хүснэгт, цаглабар Мэдээ, баримт бичиг, файлын удирдлага Feed & Э–захиагаар мэдээллэх Төсөл бүрд вики Төсөл бүрд хэлэлцүүлгийн самбар Цагийн бүртгэл Даалгавар, time – entries, төсөл, хэрэглэгчдэд тусгайлсан талбарууд ХУС нэгтгэл (SVN, CVS, Git, Mercurial, Bazaar, Darcs) Э–захиагаар тодорхой асуудал үүсгэх боломж LDAP –ын олон төрлөөр нэвтрэх эрх Хэрэглэгч өөрөө бүртгүүлэх боломж Олон хэлний дэмжлэг Олон өгөгдлийн сангийн дэмжлэг Редмайн нь (програмчлалын технологи) дээр бичигдсэн төслийн удирдлагын вэбд суурилсан програм юм. Төслийн удирдлагын энэхүү програм нь зөвхөн мэдээллийн технологийн төслийг удирдаад зогсохгүй өөр төрөл бүрийн ажлуудыг хийдэг. Вэбд суурилсан төслийн удирдлагын програм руу дотоод сүлжээ эсвэл WAN/LAN –аар вэб браузерийн тусламжтайгаар ханддаг. Өөр ямар нэгэн програмыг системд суулгах шаардлагагүй. Үүрэг ба зөвшөөрөл Төсөлд оролцогч системд нэвтэрсэний дараагаар ямар эрхтэй гишүүн бэ гэдгээс хамааран редмайны зарим хэсэг, функцууд харагдахгүй байж болно. Харин ямарч эрхтэй гишүүн байсан “Миний хуудас” гэсэн цэстэй. Тухайн цэсэнд тухайн нэг төслийн хөгжүүлэгч, удирдагчаас явуулсан ажлууд, асуудлууд түүнийг шийдэж эхлэх, дуусах хугацаа зэргийг тодорхой заасан тушаалууд ирдэг. 1. Админ: Админ үндсэндээ програмын бүхий л хэсгийг удирдаж дараах үүрэг, эрхийг эдлэнэ. Үүрэг: o Төслийн бүх үйл явцыг хянах o Систем ба серверийн аюулгүй ажиллагааг хангах o Системийн хэрэглэгчдийн хандалт эрхийг тохируулах Эрх: o Төслийн гишүүдийн хандалтын эрхийг нээж, хааж, хязгаарлах o Төслийн гишуудэд ажил оногдуулах
  • 4. 2. Гишүүд: Гишүүд гэдэг нь төсөлд оролцож буй оролцогчид бөгөөд өөр өөрийн гэсэн гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийг админ идэвхжүүлж хандалтын тохиргоог хийдэг. Үүрэг: o Төсөлд оролцон, өөрт оногдсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх o Бусад гишүүдийн явцыг хянах o Төсөлд шаардлагатай шинэ дэд төсөл үүсгэх Эрх: o Хэрэв зөвшөөрөгдсөн гишүүн байвал төслийн баримт бичиг үзэх, нэмэх, засвар оруулах, устгах o Төслийн бусад гишүүдэд ажил үүрэг оногдуулах o Төслийн явцын талаар хэлэлцүүлэг дээр гишүүдтэй хэлэлцэх 3. Төсөл: Төсөл нь 2 төрлийн хандалттай. Үүнд: Public – Энэ төрлийн хандалт нь зочин хэрэглэгч болон нэвтрээгүй хэрэглэгч төслийг үзэх боломжтой байдаг. Private – Энэ төрлийн хандалт нь зочин хэрэглэгч болон нэвтрээгүй хэрэглэгчид төслийг үзэх боломжгүй байдаг ба зөвхөн төслийн гишүүдэд харагддаг. Issue tracking system – Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем Асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах нь бол Редмайний бизнесийн амин зүрх байдаг. Асуудлын хуудсанд төслийн дууссан хугацаа ба явагдаж байгаа бүх процессууд харагддаг. Төслийн зөвшөөрөгдсөн гишүүд төсөлд асуудал үүсгэн бусад гишүүдэд оноодог ба тухайн асуудлыг хүнд оноогоогүй тохиолдолд устгаж болно. Асуудал нь дотроо үндсэн 3н төрөлд хуваагддаг. Bug Feature Support 1 дүгээр зураг. Төсөлд хэрэгжих асуудалуудын харагдах байдал
  • 5. Мөн асуудлуудыг төлөв байдал болон ангилал зэргээр шүүлт хийн харах боломжтой. 2 дугаар зураг. Асуудалыг төрөл бүрээр шүүлт хийж болох бөгөөд энэ дээрх байдлаар харах боломжтой. Асуудал хөтлөх систем нь дотроо 2 төрөл байдаг. Үүнд: Roadmap: Roadmap нь хувилбарт суурилсан төслийн хөгжүүлэлт, удирдлага, ажиллахад тусалдаг өндөр зохион байгуулалттай асуудал хөтлөх систем юм. Changelog: Redmine changelog нь бүх хаалттай асуудлуудын төслийн түвшинг харуулан, хувилбар тус бүрээр эрэмбэдэг. CHANGELOG -д кодыг солих бүх ажиллагааг (автоматаар биш) гараар бичиж баримтжуулна. Ялангуяа олон хөгжүүлэгчидтэй үед онцгой ач холбогдолтой. Repository – Агуулах Агуулах таб нь төслийн бүх агуулах болон хамгийн сүүлд хийгдсэн үйлдлүүдийг гарган харуулдаг. Энэ хэсэгт тухайн үйл ажиллагааны кодчлол байдаг ба энд байгууллагууд өөрт хэрэгтэй байдлаар хөгжүүлж болдог. 3 дугаар зураг. Хувилбаруудын эх код хадгалагддаг
  • 6. 4 дүгээр зураг. Эх код Time tracking – Ажилд зарцуулсан хугацаа Time tracking нь тухайн төсөл асуудлыг шийдэж гүйцэтгэх хичнээн хугацаа шаардлагатай зэргийг хөтөлдөг. Төслийн менежер төслийн төлөвлөгөө болон хэрэглэгчдийн ажлын процессыг хянаснаар сайн төсөл гаргаж чаддаг. Хамгийн гол нь тухайн гүйцэтгэгч тухайн ажлыг хэр хугацаанд хийснийг гаргадаг. 5 дугаар зураг. Цаг зарцуулалтын тайлан 6 дугаар зураг. Зарцуулсан хугацааны тайланг төрөл бүрийн байдлаар шүүлт хийн харж боломжтой
  • 7. Gantt Chart – Гант диаграмм Гантын диаграммaaр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөгт (bar) –өөр дүрслэгдсэн байдаг. Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг байна. 7 дугаар зураг. Гантын диаграмм Calendar – Хуанли Гантын диаграммд оруулсан ажлууд, асуудлуудын эхлэх, дуусах хугацаа календар дээр мөн харагдана. Энэ хэлбэр нь сар бүрээр хийгдэх ажлуудыг эмх цэгцтэй, бүхэлд нь харах боломжийг олгож байна. 8 дугаар зураг. Хуанли Харин төсөлд оролцогч, гишүүн нь тухайн ажил, эсвэл асуудлыг шийдвэрлэх явцыг, дууссан эсэх мэдээллийг илгээж болно. Ингэснээр Гантын диаграмм дээр тухайн төслийн үйл явц, хийгдэх ажлууд хэдэн хувьтай явж байгаа, хугацаандаа дуусах эсэх нь харагддаг. Хэрэв Гантын диаграмм дээр дүрслэгдсэн ажил, асуудал нь хугацаандаа шийдэгдэхгүйгээс шалтгаалан төсөл товлосон хугацаандаа дуусахгүй болох нь тооцоологож байгаа бол тухайн ажлууд, асуудлуудыг бусад ажилчин, төслийн гишүүнд хуваарилаж өгөх боломжтойгоороо төслийг удирдах систем гэж ойлгогдоно.
  • 8. News – Мэдээлэл Мэдээллийн хэсэгт хэрэглэгчид төсөл болон дэд төслийн талаар мэдээлэл оруулах, гишүүдэд зар тараан, бусадтайгаа холбогддог энэ хэсэг нь overview хэсэгт харагдана. Мэдээлэлүүд дараах зүйлүүдээс бүрддэг. Үүнд: Гарчиг Товч тодорхойлолт Дэлгэрэнгүй Хэрвээ та нэвтэрсэн болон админ эрхийг нээсэн тохиолдолд мэдээлэл оруулах, засварлах, устгах эрхтэй байдаг. Documents &Files – Бичиг баримт ба Файл Энэ хэсгүүдэд гишүүд төсөлд хэрэгтэй бичиг баримт ба файлыг байршуулдаг. Эдгээр мэдээллийг зөвшөөрөгдсөн хэрэглэгчид үзэн татан авалт хийж болдог. Бичиг баримт болон файлууд дараах зүйлээс бүрдэнэ. Баримт болон файл Тэдгээрийн тодорхойлолт тайлбар Forum – Хэлэлцүүлэг Редмайн төслийн менежментийн програмын бас нэгэн чухал хэсэг юм. Энэ хэсэгт хэрэглэгчид асуудал хэлэлцдэг. Админ гишүүдийн хэлэлцүүлэг хийх эрхийг нээдэг. Хэлэлцүүлэг нь дараах байдлаар харагдана. Хэрэв хэлэлцүүлэгийг locked буюу хааллтай байвал хэлэлцүүлэгт хариу бичиж болдоггүй. Үүнд: Гарчиг Мессеж Сүүлийн мессеж 9 дүгээр зураг. Хэлэлцүүлгийн хэсэг Plugin – Нэмэлт хэрэгсэл Нэмэлт хэрэгсэл нь системтэй функциональ хамааралтай нэмэлт аппликешн юм. Үүний давуу тал нь та өөртөө тохируулан системээ өөрчлөдөгт байдаг. Та өөрийн системдээ хэрэгтэй гэсэн функц модулиа шинээр өөрөө хийх болон бэлэн бичигдсэн plugin нэмэлтээр суулгаж болно. Редмайнд өргөн хэрэглэгддэг нэмэлт хэрэгсэлүүд: Redmine stealth plugin – Өөрийн үйлдэлээ бусдад мэйлээр мэдэгдэхгүй болгодог. Redmine2mite plugin – Өөрийн хийсэн ажлын цагийг хянахад тусалдаг. Resource plugin – Бусад байрлалаас нөөцийн мэдээлэл оруулан төслийн хугацааг дуустал ашиглах боломжтой. SCM extensions plugin – Редмайнын агуулахад шинэ боломж нээж өгдөг. Time display plugin – Тухайн асуудлын жижиг хэсэгт зарцуулсан цагийг гаргадаг. Opensearch plugin – Нээлттэй хайлтын системийг редмайнд нэмж өгнө. Messenger plugin – Бусад гишүүдтэйгээ редмайны чатыг ашиглан харилцах. Budget plugin – Санхүүгийн зардал боддог нэмэлт хэрэгсэл.
  • 9. 2. Редмайны хэрэглээ, судалгаа 2.1. Байгууллага дахь төслийн багийн редмайны хэрэглээ MoFirst Энэтхэгийн Мумбайд байрлах MoFirst нь Андройд компанид андройдод суурилсан програмын хөгжүүлэлт, хэрэгцээтэй янз бүрийн програмын аутсорсингийн түншээр ажилладаг. MoFirst –ийн хөгжүүлэгчид нь саяхан “G Restaurant” гэсэн гар утасны програмыг хөгжүүлсэн. Энэ нь Андройдод суурилсан програм ба жуулчид, хүмүүст тухайн газар зүйн байршилд ойрхон рестораныг хайхад тусладаг. Харин энэ програмыг хөгжүүлэгч баг нь редмайныг төсөлдөө хэрэглэсэн ба үүний талаар сэтгэгдэл: Редмайнд их баярлаж байгаа. Маш олон үйлдэл хийдэг. Ихэнх хүмүүс одоо редмайнд их дуртай болж байна. Энэ зөвхөн төслийг удирдах хэрэгсэл болоод зогсохгүй байгууллагын дотоод дахь нийгмийн сүлжээний хэрэгсэл болж байна. Хүмүүс хоорондоо файл хуваалцах, шинэ санаа, бодлуудаа хэлэлцүүлэх боломжтой болсон. Socialbrite.org Socialbrite нь аль ч сектор дахь, шинээр нийгмийн вэб, болон зөв стратеги, тактикаа тодорхойлж буй байгууллагуудад туслалцаа үзүүлдэг баг юм. Тус багаас редмайнын талаарх сэтгэгдэл: “Төсөл хөгжүүлэгчдийн 5 сайн нийгмийн хэрэгслүүдийн 1 номерт ордог, нээлттэй эхийн төслийн удирдлага” хэмээн сайшаасан. Michelle Murrain Michelle Murrain нь ашгийн бус болон боловсролын байгууллагуудад технологийн асуудлууд, тэр дундаа интернэт технологиийн асуудал дээр 1994 оноос хойш ажиллаж байгаа Америк үндэстэн даяар ашгийн бус технологийн талбарт манлайлагч хэмээн зөвшөөрөгдсөн. Түүний редмайныг ашигласан сэтгэгдлээс: Бүх л хэрэгслүүдэд хир хэмжээ, сул тал гэж бий. Ямар ч шилдэг хэрэгсэл нь төслийн удирдлагыг хүн шиг сайн хийж чадахгүй бол сайн програм гэж хэлэгддэггүй. Харин бид төслийн удирдлага, ticketing system –дээ зориулж редмайыг сонгосон. Харин бусад төслийн удирдах системүүдийг бодвол тэдэнд байдаг онцлогууд болон олон төслүүдийг нэгэн зэрэг удирдах, ticketing/wiki системүүд байгаа. MCS Electronics ХХК Монголын компьютерийн зах зээлийн 30% -ийг дангаараа эзэмшдэг манлайлагч компани бөгөөд компьютер, түүний дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ явуулдаг. 2009 онд MCS Electronics ХХК, Орбитнет ХК –д редмайн төслийн удирдлагын програмыг нэвтрүүлсэн ба үүнээс хойш тасралтгүй ашигласаар байна. Редмайны талаарх сэтгэгдэл: Редмайныг хэрэглэснээр манай байгууллага ажил үүргийг тодорхой гүйцэтгэгчид оноож өгөн тэдгээрт хяналт тавьсанаар сул зогсолтыг багасгасан. Мөн мэдээллийн урсгал сайжран, ажилчдын хийсэн ажлуудыг тодорхой мэдэх боломж олгосон. Sodon solution ХХК 2007 онд програм хангамж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Редмайны талаарх сэтгэгдэл: Манай компани нь 2010 онд редмайн төслийн удирдлагын програмыг нэвтрүүлсэн ба үйл ажиллагаандаа ашиглах явцад менежментийн чиглэлийн мэргэжилтэн дутагдсанаас болоод түр ашиглахгүй байгаа. Гэхдээ мэргэжилтэнээ авчуул ашиглах
  • 10. болно. Яагаад гэвэл энэ програм нь нээлттэй эх ба үнэгүй өөрсдөндөө зориулан хөгжүүлэх боломжтой. 2.2. Редмайнын харьцуулсан судалгаа Төслийн удирдлагын програмуудын харьцуулалт хийсэн үзүүлэлтүүд: 1. Хамтын ажиллагааг дэмжих програм – Collaborative software 2. Тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем – Issue tracking system 3. Ажлын төлөвлөгөө гаргах – Scheduling 4. Төслийн бичиг хэргийн удирдлага – Project Portfolio Management 5. Нөөц хуваарилалтын менежмент – Resource Management 6. Мэдээ, баримт бичиг, файлын удирдлага – Document Management 7. Вэбд суурилсан – Web-based Хүснэгт 1.1 Төслийн удирдлагын програмуудын харьцуулсан судалгаа (Нээлттэй эхийн хувьд) 1 2 3 4 5 6 7 Үзүүлэлтүүд Програмууд Collabtive Тийм Үгүй Үгүй Үгүй Үгүй Үгүй Тийм Dolibarr ERP/CRM Тийм Үгүй Үгүй Тийм Тийм Тийм Тийм dotProject Тийм Тийм Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм eGroupWare Тийм Тийм Үгүй Тийм Тийм Тийм Тийм KForge Тийм Тийм Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм OpenProj Үгүй Үгүй Тийм Үгүй Тийм Үгүй Үгүй Project.net Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Project-Open Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Redmine Тийм Тийм Тийм Тийм Үгүй Тийм Тийм Trac Тийм Тийм Үгүй Үгүй Үгүй Үгүй Тийм Xplanner Тийм Үгүй Тийм Үгүй Тийм Үгүй Тийм 10 дугаар зураг. Төслийн удирдлагын програмуудын харьцуулсан судалгаа (Нээлттэй эхийн хувьд)
  • 11. Динамик бичиг баримтын нэгтгэл/үүсэл – Dynamic documentation integration/generation Төлөвлөлтын нэгтгэлийн шинжилгээ – Test planning integration -Customizable workflow Unicode support Custom Fields SLA Plugin API Олон төрлийн төслийн дэмжлэг – Multiple Projects Хүснэгт 1.2 Issue tracking системийн үзүүлэлтүүдийн харьцуулалт (Нээлттэй эхийн хувьд) • Test planning integration Customizable workflow Unicode support Custom fields SLA Plugin API Multiple project System Dynamic documentation integration/genera tion • • • • • • • Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Үгүй Үгүй Үгүй Тийм Тийм Тийм Тийм Тодорхойгүй Тийм Тийм Үгүй Тийм Тийм Тийм Тийм Тийм Тодорхойгүй Тийм Тийм Тийм Тийм Үгүй Үгүй Тийм Үгүй Үгүй Тийм Тийм Тийм Үгүй Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Үгүй Үгүй Үгүй Тийм Үгүй Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Үгүй Trac Gemini Redmine Request tracker Fossil Mantis Bugzilla OTRS 8 7 6 5 4 3 2 1 0 Trac Gemini Redmine Request Tracker Fossil Mantis Bugzilla OTRS 11 дүгээр зураг. Issue tracking системийн үзүүлэлтүүдийн харьцуулалт (Нээлттэй эхийн хувьд)
  • 12. 3. Редмайныг туршиж үзсэн нь “Шивээ–Овоо” ХХК–ний вэбэд суурилсан хоол захиалгын системээ “Содон Солушн” ХХК –аар захиалан хийлгүүлсэн. “Содон Солушн” ХХК нь хоол захиалгын системийн кафе болон цагийн бүртгэл хэсгийг гүйцэтгэх ажил үүргийн хуваарь зэргийг нь редмайн төслийн удирдлагын програмд оруулан харуулсан. 3.1. Хоол захиалгын системийн төслийг удирдах нь Төслийн зорилго: Энэхүү төсөл нь кафе болог цаг бүртгэлийн системийг хийх үйл ажиллагааг нарийн төлөвлөх, хэрэгжилтийг хянах (Гантын диаграммын тусламжтайгаар), мөн ажилчдын чармайлт зэргийг тооцон зарцуулсан хугацааны тайлан гаргахад оршино. Төслийг оруулах процесс: Админ төсөлд орох гишүүдийг сонгон системд хандах эрх үүргийг тохируулна. Тухайн төслийн удирдагч гишүүдэд ажил үүргийг хуваарилна. Гишүүд өөрт оногдсон асуудал, ажил үүргийг заасан хугацаанд биелүүлнэ. Ажил биелүүлэх үед тулгарсан асуудал, алдаа зэргийг тухайн гүйцэтгэгчийн, хянагч хянана. Төсөлтэй холбоотой мэдээлэл, файл , бичиг баримт зэргийг оруулна. Мөн төслийн талаар санал гомдол зэргийг хэлэлцүүлэг хэсэгт хэлэлцэх боломжтой. 12 дугаар зураг. Хоол захиалгын системийн төслийн асуудлуудыг редмайнд оруулсан байдал 13 дугаар зураг. Хоол захиалгын системийн төслийн Гантын диаграмм
  • 13. 14 дүгээр зураг. Хоол захиалгын системийн төслийн хуанли 15 дугаар зураг. Төслийн 1 гишүүний зарцуулсан цагийн тайлан 16 дугаар зураг. Төсөлтэй холбоотой мэдээллийн самбар
  • 14. 17 дугаар зураг. Төслийн шаардлагатай бичиг баримтууд Дүгнэлт “Бизнесийн удирдлагын шинэчлэл, туршилт, үр дүн” сэдвийн хүрээнд бид орчин үеийн бизнесийн удирдлагын шинэ хандлага, түүнийг удирдах системийг санал болгох, мөн өөрсдийн мэргэжлийн онцлогийг тусгах, төслийг удирдах, тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах системийг судлахаар сонгож авсан. Төслийг удирдах, тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах системүүд нь нээлттэй эхийн ба хаалттай эхийн гэж 2 төрөлд хуваагддаг. Хаалттай эхийн хувьд тус програмыг хэрэгжүүлж буй компани, ашиглах эрхийг худалдаж авдаг тул хүчирхэг, илүү динамик шинжтэй байдаг. Харин нээлттэй эхийн хувьд хаалттай эхтэй харьцуулахад давуу талуудтай. Давуу тал нь тухайн програмын эх код нь бүх нийтэд нээлттэй байж, үнэгүй гэгдэж, зохиогчийн эрхийн асуудлыг зөрчихгүйгээр цааш нь өөрийн үзэмж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх боломжтой байсан. Нээлттэй эхийн програмууд дотроос “Редмайн” системийг судлахаар болж тус програм дээрээ төсөл хэрэгжүүлэн, үр дүнг гаргахыг зорьсон. Редмайн нь аль ч серверт сууж ажиллах чадвартай ч нээлттэй эхийн үйлдлийн систем дээр илүү зохицож ажиллах болов уу гэсэн үүднээс Ubuntu үйлдлийн системийг ашиглаж, сервер компьютер болгон ашиглалаа. Харин хэрэгжүүлэх төсөл дээр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй “Содон Солушн“ ХХК компаний хэрэгжүүлсэн төслийг удирдаж, үр дүнг гаргасан болно. “Редмайн” төслийн тодорхой асуудлын төлөвлөлт ба хэрэгжилтийг удирдах систем нь өөрөө нээлттэй эх учраас янз бүрийн олон модулиудыг нэмэлтээр суулгах боломжтой. Тухайн модулиуд нь адилхан нээлттэй эх учраас маш олон байдаг. Харин манай багийн хувьд програмчлалын мэдлэг, чадвар хангалттай сайн байгаагүйн улмаас нэмэлт модулиудыг нэмж ажиллуулалгүй төслийн тодорхой асуудлын төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үр дүнг гарсан. Туршилтын явцад зардал боддог, санхүүгийн модулийг нэмж чадаагүй ч редмайны бүхий л боломжуудыг ашиглаж чадвал бодит утгаараа Төслийн удирдлагын систем гэж хэлэгдэх боломжтой. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагууд энэхүү програмыг төслийг удирдах, төслийн тодорхой асуудлын төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг удирдаж чадах үр ашигтай систем гэдгийг ойлгож эхэлж байгаа бөгөөд редмайны бүхий л боломжууд, функцуудыг судалж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
  • 15. Ашигласан ном, хэвлэл [1] http://blog.dreamcss.com/project-management-tool/redmine-ruby-on-rails-based-projectmanagement-tool/ [2] http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_project_management_software [3] http://itezer.com/blog/web_dev/123-Best-thing-about-Redmine-I-like.html [4] http://socialwebtools.info/ [5] http://www.cosmosbirds.org/2010/12/blog-post.html [6] http://www.digitalbase.eu/blog/what-i-love-about-redmine/ [7] http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html#SEC1 [8] http://www.gnu.org/licenses/old-licenses/gpl-2.0.html [9] http://www.ilovefreesoftware.com/12/webware/redmine-free-online-project-management.html [10] http://www.mofirst.com/blog/ [11] http://www.redmine.org/projects/redmine [12] http://www.slideshare.net/ritesh.tamrakar/software-project-management-using-redmine [13] http://www.socialbrite.org/tag/redmine/ [15] http://zenofnptech.org/2009/07/newly-discovered-project-management-tool-redmine.html