S.EG101 С.Сэлэнгэ
Лекц №9
Хураангуй: Экологийн онол, арга зүйн зарчмыг үндэс болгож
байгалийн баялгийг хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй ашиглах
экологи-эдийн засгийн үр ашгийн үнэлгээний өнөөгийн зарчмыг
мөрдлөг болгож гадаад улс орны үйлдвэрлэлийн процесст ашиглаж
байгаа байгаль орчинд халгүй экотехнологийг Монгол улсад
нэвтрүүлэх боломжийг судлах.
Түлхүүр үг: Хүрээлэн
байгаа орчин, байгалийн
нөөцийг үнэлэх, цэвэр
технологи, экологийн үр
ашиг, эдийн засгийн
ашиг
• Орчин үеийн үйлдвэрлэл дэх экотехнологи
• Уулын үйлдвэрлэл дэх хэрэглээний экологи
• Уулын үйлдвэрлэлийн экологийн онол, арга
зүйн үндэс
Дэд сэдэв
Хүний экологи гэдэг нь нийгэм-
экологийн салбарын мэдлэгийн
ухаалаг иж бүрдэл юм. Нийгэм, эдийн
засаг, байгалийн нөхцөл нь хүний
амьдралын бүх талын хэрэгцээг
хангасан адил тэгш бөгөөд чухал
бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг.
Америкийн сэтгэл судлаач А. Ма
слоу хэрэгцээний дараах үндсэн
эрэмбэлэгдсэн системийг
тодорхойлсон байна. Үүнд:
Физиологийн - хоол
хүнс, нойр, орон
байр. нөхөн үржихүй
гэх мэт.
Эдгээр хэрэгцээ нь
хүний зан байдлыг
тодорхойлно.
Аюулгүй байдал -
тайван байдал,
аюулаас
хамгаалах,
физиологийн
хэрэгцээг хангах
баталгаа болно.
Нэгдмэл чанар -
хүмүүстэй хамтрах,
нийгмийн бүлэгт
оролцох, дотно байх,
ха ладаг байх явдал
орно.
Хүндэтгэл -
еөрийгөө хүндлэх,
орчин тойрноо эерэг
бөгөөд өндөр
үнэлэх.
Өөрийгөө
идэвхижүүлэх -
өөрнийгөө
байгалиас
заяагдсан бие хүн
гэдгийг нээх. Би
ямар хүн болохыг
эрмэлздэг вэ?,
түүндээ ямар ч
байсан хүрч чадах
хүн.
Хэрэгцээ нь давшингуй
бөгөөд өөрчлөмтгий байдаг.
Хүрээлэн буй орчинд
амьдрахдаа хүн өөрийн
амьдралынхаа хугацаанд
байнга шууд буюу шууд бус
хэлбэрээр олон олон
хэрэгцээг хангах шаардлага
гардаг.
Хүний эрүүл мэндэд
нөлөөлөх орчны
нөлөөллийн хүчин
зүйлсийг экологийн
болон ниигмийн гэж
хуваадаг байна.
Экологийн хүчин
зүйлсийг шууд, шууд
бус холимог шинж
чанартай нөлөөлөл гэж
ялгаатай авч үзэж
болох юм.
Шууд нөлөөлөх хүчин зүйлс - шууд
харьцсаны улмаас хүний эрүүл мэндэд
сөргөөр нөлөөлдөг хими, физикийн
бодисууд болно.
Шууд бус нөлөөлөх хүчин зүйлс - завсрын
дамжуулагчтай харилцан үйлчлэлцэх үед
хүнд хортойгоор (буюу хүнс түүний арилжаа)
нөлөөлдөг хими, физикийн бодисууд орно.
Харин эдгээр бодистой шууд харьцсан үед
ямар ч нөлөөлөл ажиглагддаггүй.
• Уул уурхайн үйлдвэрлэлийн
хүрээн дэх хүний үйл
ажиллагаа нь хүрээлэн
байгаа орчинд хэрхэн
нөлөөлөх зүй тогтол болон
ашигт малтмалыг олборлох,
боловсруулах үндэс болсон
физик химийн ажиллагаа,
шим мандал дахь бодис,
энергийн харилцан уялдааг
уулын үйлдвэрийн экологи
судалдаг.
Хүрээлэн байгаа орчныг
хамгаалах ба байгалийн
баялгийг оновчтой, үр
өгөөжтэй ашиглах асуудлыг
уулын үйлдвэрийн
экологийн шинжлэх ухааны
хүрээнд багтаан судалж
шийдвэрлэх шаардлагатай
болж байна. Энэ нь юунаас
урган гарч байна вэ гэвэл
ашигт малтмал олборлож
боловсруулах ажлыг
хүрээлэн байгаа орчинд
халгүй хамгийн оновчтой
түвшинд байлгах онол арга
зүйн үндсийг боловсруулах
нь шинжлэх ухааны шинэ
чиглэл болох уулын
үйлдвэрийн экологийн
зорилт болж байна.
• Уулын экологийн судалгааны нэг дэх чиглэл болох
хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх талаас нь авч үзвэл
уул уурхайн үйлдвэр өөрөө хүрээлэн байгаа орчинд
нөлөөлдөг иж бүрдэл бүхий эх сурвалж болно.
Ялангуяа хүн төрөлхтөн бүрэлдэн тогтсон нийгэм,
хүний үйл ажиллагаа, оюуны хөгжил геологийн хүч
болж Дэлхийн гадрагуу газрын хэвлийг өөрчлөн
хувьсгаж буй өнөө үед байгаль хамгаалах, байгаль
орчин болон хүрээлэн буй орчиныг хамгаалах асуудал
хамгийн өргөн хүрээтэй болж байна. Энэ их
өөрчлөлтийн үйл явцад уул уурхайн үйлдвэрлэл
зонхилох байрыг эзэлдэг.
Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрээс
хүрээлэн байгаа орчины агаар, ус , газар
түүний хэвлийн хөрс ургамал, ан амьтан,
хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон
сөрөг нөлөөллийг уулын үйлдвэрийн
экологи судалж байна. Нөгөө талаас
уулын экологийн шинжлэх ухааны судлах
шинэ чиглэл бол ашигт малтмалын орд
газрыг хаягдалгүй, бүрэн гүйцэд, иж
бүрнээр ашиглах экологийн цэвэр
технологи бүтээх асуудал юм.
Эрдэс түүхий эдийн баялгийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр
уулын үйлдвэрийн байгаль ба хүрээлэн буй орчинд үзүүлэх
нөлөөлөл улам эрчимтэй өсөж байна. Уулын үйлдвэр нь бүс
нутгийн болон улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй
боловч бүс нутгийн экологийн байдлыг муутгадаг сөрөг талтай
юм. Ийм нөхцөлд уул уурхайн олборлох, баяжуулах,
боловсруулах үйлдвэрлэл бүхий бүс нутгийн болон газрын
хэвлийн экологийн тэнцвэрийг хангах хоёр гол зорилт тавигдаж
байна. Үүний нэг нь хүрээлэн буй орчныг хамгаалах, нөгөө нь
уулын олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн экологийн
цэвэр технологийн бүтээх зорилт юм.
• Уул уурхайн экологийн цэвэр технологи гэдэг ойлголтод
ашигт малтмалыг олборлох, боловсруулах физик химийн
явцад эрдэс баялгийг хаягдалгүй буюу бага хаягдалтай
ашиглах технологийг сонгон бүтээж, тэдгээрийг дагнах,
дараалах, хослох хэлбэрээр хэрэглэснээр эрдэс түүхий эдэд
байгаа ашигтай бүрэлдэхүүн бүрийг иж бүрэн, бүрэн гүйцэд
ялган авах боломж бүхий ашиглалтын систем, уулын ажлын
горим, физик химийн ажиллагааны цогцолборыг хамааруулж
байна.
Экологийн цэвэр технологи бүтээхийн
тулд ашигт малтмалын ордын экологийн
ангиллыг тогтоох шаардлагатай.
Тухайлбал: ашигт малтмалын орд газрыг
экологийн талаас нь авч үзвэл геологийн
хувьслын дүнд үүссэн байгалийн буюу
үндсэн орд газар, түүнийг ашиглах явцад
хүний үйл ажиллагааны дүнд буй болсон
үүсмэл /техногенный/ орд газар гэж 2
ангилж болно.
Ашигт малтмалыг
олборлох, баяжуулах
технологи байхгүй
Уулын олборлох,
баяжуулах, боловсруулах
үйлдвэрийн эдийн
засгийн үр ашигийн тухай
ойлголт хандлага буруу
тогтоогдсон
Уулын үйлдвэрийн
экологийн үр ашиг гэдэг
ойлголт ерөөсөө байхгүй
Эрдэс түүхий эдийн жишиг/
кондици/ гэдэг ойлголтыг
ашигт малтмалын нөөцийн
тооцоонд буруу ашигладаг.
Түүнийг уул-геологийн, уул-
техникийн болон экологи-
эдийн засгийн цогц ойлголт
гэхээсээ зөвхөн эдийн
засгийн үр ашигийн
үзүүлэлт гэж өрөөсгөл
ханддаг.
Уул геологийн хүнд нөхцөл
бүхий бага агуулгатай,
баяжуулахад хялбар биш
хүдрийг боловсронгуй бус
технологиор олборлож
баяжуулсанаас ашигт
малтмалын үлэмж
хэмжээний хаягдал,
бохирдолт үүсч орд газрыг
зэрэмдэглэж экологийн
тэнцвэр алдагдуулдаг.
Орд газрын геологи
хайгуулын ажлыг
экологийн талаас иж
бүрэн хийдэггүй учир
тухайн орд газрын
нөхцөлд тохирсон
технологи сонгох
боломжгүй байдаг.
• Үүсмэл орд газар бүрэлдэн тогтох олон
шалтгаан бий:
Дутуу
ашиглаад
орхисон
орд газар
Бага
агуулгата
й хүдрийн
овоолго
Исэлдсэн
хүдрийн
овоолго
Хаягдал
бохирдол
т бүхий
уулын
цулын
холимог
овоолго
Драг
болон
усан буу,
скрубери
йн
овоолго
Баяжуула
х
фабрикий
н
хаягдлын
аж ахуй
• Ашигт малтмалын үүсмэл орд газрын бүрэлдэн тогтох нөхцлийг
дараах байдлаар ангилж болно. Үүнд:
Дээрх ангилал нь нэг талаар байгалийн ордын ашиглах
явцад үүссэн хаягдал мэт боловч нөгөө талаар энэ нь
олборлох, баяжуулах болон металлургийн үйлдвэрлэлд
дахин олборлож гүйцээн боловсруулах ашигт малтмалын
үүсмэл орд газар юм. Гагцхүү үндсэн ба үүсмэл орд
газрыг ашиглах орон зай , цаг хугацааны уялдааг зөв
зохицуулах, ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрэн
олборлох арга уулын экологийн онолын чухал үндэс юм.
Уул уурхайн шинжлэх ухааны онол
практикийн өнөөгийн түвшинд үүсмэл
ордуудыг байгаль орчинд дарамт учруулсан,
байгалийн төрх байдлыг эвдсэн зүй бус
шороон овоолго гэж үзэх үзэл давамгайлж
газар орчны хотгор хонхорыг дарах, овгор
гүдгэрийг тэгшлэх ургамал тарихыг
яаравчлах хандлага байна. Гэтэл эдгээр
үүсмэл ордууд нь олон төрлийн эрдэс түүхий
эдийг агуулсан ашигт малтмалын үлэмж
нөөц бүхий бөгөөд хүний хэрэгцээг хангах
үнэт зүйл хэвээр байдаг.
Ашигт малтмалын үүсмэл ордууд бий болох зайлшгүй нөхцөл
байдлыг өнөөгийн уул уурхайн шинжлэх ухаан, технологийн
хөгжлийн түвшин, эдийн засгийн хандлага тухайлбал эрдэс
түүхий эдийн жишиг, эдийн засгийн үр ашгийн хэмжүүр
технологийн боломжид тулгуурласан ашиглалтын хаягдал,
бохирдолт, балансын гаднах нөөц зэрэг үзүүлэлтүүд техник-
эдийн засаг, эдийн засаг-эрх зүйн баталгаатай байдаг учир бид
үүсмэл ордуудыг байгаль орчныг бохирдуулж түүний
антропогений ачааллыг нэмэгдүүлсэн хэрэггүй зүйл, хог
хаягдал мэтээр үзэх үндэсгүй юм. Тэгэх тусмаа байгаль орчныг
хамгаалах тухай хуульд байгалийн баялгийг дутуу ашиглах,
бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөхийг
байгаль орчинд хортой нөлөөлөх үйлдэл гэж тогтоосон учир
ашигт малтмалыг үндсэн ордоос нь бүрэн олборлож ашиглах,
боловсруулах шатанд нь элемент бүрийг иж бүрнээр нь ялгаж
авах шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагыг хангаж
чадах технологийг уулын үйлдвэрийн экотехнологи гэж нэрлэж
болох бөгөөд ашигт малтмалыг байгаль орчинд хортой
нөлөөлөлгүй, хаягдалгүй иж бүрэн ашиглах арга юм.
Экотехнологи нь дагнасан, дараалсан, холимог
хэлбэртэй байж болно. Эхний шатны олборлолт,
баяжуулалт, боловсруулалтаар ялгаж авч
чадаагүй үлдээсэн ашигт малтмалыг өөр
технологиор тухайлбал ил уурхайгаар ашиглах
боломжгүй нөөцийг газрын доорхи аргаар
үргэлжлүүлэн буюу хослуулж ашиглах, эсвэл өөр
үр ашигтай технологи хэрэглэж ашигт малтмалын
үндсэн ба үүсмэл ордыг цувуулж эсвэл хослуулж
холимог аргаар хаягдалгүй иж бүрэн, бүрэн
гүйцэд ашиглах боломж бүхий уул уурхайн
экологийн цэвэр үйлдвэрлэлийн технологийн
цогцолборыг үүсгэн хөгжүүлж болох юм. Эдгээр
дүгнэлтэнд тулгуурлан уулын үйлдвэрийн
экологийн онол, арга зүйн дараах зарим
үндэслэлийг дэвшүүлж байна.
Ашигт малтмалын
үүсмэл орд гэдэг бол
ямар нэгэн хаягдал биш
хүний хөдөлмөр
геологийн хүчин зүйл
болох зүй тогтлын дагуу
үүссэн орд гэж үнэлэх
Дээрхээс үүдэн уул
уурхайн экологийн
цэвэр үйлдвэрлэл буюу
хаягдалгүй
экотехнологийн
зорилтыг 2 үе шаттай
хэрэгжүүлэх онолыг
нэвтрүүлж батлах
Байгалийн үүсмэл
ордыг олборлох
дарааллыг түүний орон
зай, цаг хугацааны
хүчин зүйл, хүрээлэн
байгаа орчны экологийн
шаардлага, тухайн орд
газрын экологийн
тэнцвэрийг хадгалах
шаардлага зэрэгтэй
нягт уялдуулах
Орд газрын экологийн
тэнцвэрийг хадгалах
гэдэг ойлголтонд ашигт
малтмалын орд газрын
эрдэс, түүхий эдэд
байгаа ашигтай
бүрэлдэхүүн хэсгийг иж
бүрэн, бүрэн гүйцэд
ялгаж авах чадвар
бүхий уулын олборлох,
боловсруулах
технологтой үйлдвэрлэл
явуулах, эсвэл дээрх
нөхцлийг бүрэлдэх
хүртэл орд газрыг
хөндөлгүй бүрэн
бүтнээр нь хадгалах
зарчмыг баримтлах
• Экологийн үр ашиг гэдэг нь тухайн
орд газрын бүх төрлийн ашигт
малтмалыг хаягдалгүй бүрэн гүйцэд
ашигласнаас олох орлого байгаль
орчинд учрах хохирлыг арилгаснаас
хэмнэгдэх зардал зэргийн нийлбэрээр
тодорхойлогдох болно.
• Экологи–эдийн засгийн үнэлгээний
дээрх зарчмыг баримтлах нөхцөлд
ашигт малтмалын балансын бус нөөц,
эрдэс түүхий эдийн жишиг /кондиц/,
ашиглалтын хаягдал, бохирдолт,
ашиглах хүдрийн доод агуулга зэрэг
ойлголтууд уулын үйлдвэрийн эдийн
засгийн үр ашгийг тодорхойлох
үзүүлэлт байхаа болино.
Уулын экологийн
онол, арга зүйн
дээрх зарчмыг
үндэс болгож орд
газрыг хүрээлэн
байгаа орчинд
сөрөг нөлөөгүй
ашиглах экологи-
эдийн засгийн үр
ашигийн үнэлгээний
өнөөгийн зарчмыг
эрс өөрчлөх
шаардлага гарна. Уг
зарчмын агуулга нь
дан эдийн засгийн
үр ашгаар бус
экологийн үр
ашгаар
тодорхойлогдох
ёстой болно.
• Анхаарал тавьсанд
баярлалаа

More Related Content

DOC
Бие даалтын стандарт
DOCX
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
PPTX
Гэр бүл
PPTX
төрийн албан хаагчийн ёс зүй
PPTX
түлэгдэлт
DOCX
органик молекулын шинж
PPTX
ажилгүйдэл
PPTX
сургалтын арга гэж юу вэ
Бие даалтын стандарт
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
Гэр бүл
төрийн албан хаагчийн ёс зүй
түлэгдэлт
органик молекулын шинж
ажилгүйдэл
сургалтын арга гэж юу вэ

What's hot (20)

PPTX
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
PPTX
боловсрол
PPT
101 8-himiin urbaliin hurd
PPTX
гэрлийн интерференц
DOC
алканууд
PPTX
удамшил гэж юу вэ?
DOCX
таниулсан зөвшөөрөл эмнэлзүйн судалгаа
PPTX
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
PPTX
Газар хөдлөлт
PDF
Dasgal 6
PPT
карбон хүчил
DOCX
урлагын үзлгийн хөтөлбөр
PPTX
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
PPTX
хичээлд анализ хийх тухай
PPT
PPTX
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
DOC
кинетик, катализ 9
PDF
Социализм Монголд
ODP
Konus
PPTX
функцийн өсөх ба буурах нөхцөл
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
боловсрол
101 8-himiin urbaliin hurd
гэрлийн интерференц
алканууд
удамшил гэж юу вэ?
таниулсан зөвшөөрөл эмнэлзүйн судалгаа
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
Газар хөдлөлт
Dasgal 6
карбон хүчил
урлагын үзлгийн хөтөлбөр
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол
хичээлд анализ хийх тухай
хүүхдийн нүүр амны эмчийн үүрэг хариуцлага
кинетик, катализ 9
Социализм Монголд
Konus
функцийн өсөх ба буурах нөхцөл
Ad

Viewers also liked (20)

PPTX
хөрсний чийг тодорхойлох арга
PPT
PDF
Lecture 2 IS
PDF
Lecture 3 os
PPTX
Lecture 4
PPTX
Lecture 2
PPTX
лекц 5 унб
PPT
Togtvortoi hugjliin bolovsrol
PPTX
лекц 3
PPTX
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
PPT
Lekts 12
PPTX
хотжилт түүний үр дагавар1
DOCX
анагаахын физик 2011
PPTX
эдийн засгийн интеграци
DOCX
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
PPTX
эдийн засгийн интеграци
PPTX
нүүрс ба түүний нунтаглал
PDF
тогтвортой хөгжил
ODP
чулуулаг
хөрсний чийг тодорхойлох арга
Lecture 2 IS
Lecture 3 os
Lecture 4
Lecture 2
лекц 5 унб
Togtvortoi hugjliin bolovsrol
лекц 3
1990 оноос хойшхи монгол оху-н харилцаа, хамтын ажиллагаа
Lekts 12
хотжилт түүний үр дагавар1
анагаахын физик 2011
эдийн засгийн интеграци
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
эдийн засгийн интеграци
нүүрс ба түүний нунтаглал
тогтвортой хөгжил
чулуулаг
Ad

Similar to Lects9 (20)

PDF
эссэ бямбахүү
DOCX
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
PDF
уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд
PDF
Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд
PPTX
ил уурхайн төсөл 1
PPTX
Lecture 1
DOC
суурьшлын экологи
PPTX
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
PDF
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21
PDF
" Горная книга " хэвлэлийн газраас захиалсан номнууд ирлээ
PPTX
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
PPTX
PPT
Lekts 1
PPT
Khicheeliin tuluvluguu
PPTX
PDF
22.11.2013, Peabody energy, Sunjidmaa Jamba, Amarjargal Sharhuu & Dr. Gunbil...
эссэ бямбахүү
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд
Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд
ил уурхайн төсөл 1
Lecture 1
суурьшлын экологи
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
Iltgel uul uurxain baigal xamgaalal oct-21
" Горная книга " хэвлэлийн газраас захиалсан номнууд ирлээ
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
Lekts 1
Khicheeliin tuluvluguu
22.11.2013, Peabody energy, Sunjidmaa Jamba, Amarjargal Sharhuu & Dr. Gunbil...

Lects9

  • 2. Хураангуй: Экологийн онол, арга зүйн зарчмыг үндэс болгож байгалийн баялгийг хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй ашиглах экологи-эдийн засгийн үр ашгийн үнэлгээний өнөөгийн зарчмыг мөрдлөг болгож гадаад улс орны үйлдвэрлэлийн процесст ашиглаж байгаа байгаль орчинд халгүй экотехнологийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах. Түлхүүр үг: Хүрээлэн байгаа орчин, байгалийн нөөцийг үнэлэх, цэвэр технологи, экологийн үр ашиг, эдийн засгийн ашиг • Орчин үеийн үйлдвэрлэл дэх экотехнологи • Уулын үйлдвэрлэл дэх хэрэглээний экологи • Уулын үйлдвэрлэлийн экологийн онол, арга зүйн үндэс Дэд сэдэв
  • 3. Хүний экологи гэдэг нь нийгэм- экологийн салбарын мэдлэгийн ухаалаг иж бүрдэл юм. Нийгэм, эдийн засаг, байгалийн нөхцөл нь хүний амьдралын бүх талын хэрэгцээг хангасан адил тэгш бөгөөд чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Америкийн сэтгэл судлаач А. Ма слоу хэрэгцээний дараах үндсэн эрэмбэлэгдсэн системийг тодорхойлсон байна. Үүнд:
  • 4. Физиологийн - хоол хүнс, нойр, орон байр. нөхөн үржихүй гэх мэт. Эдгээр хэрэгцээ нь хүний зан байдлыг тодорхойлно. Аюулгүй байдал - тайван байдал, аюулаас хамгаалах, физиологийн хэрэгцээг хангах баталгаа болно. Нэгдмэл чанар - хүмүүстэй хамтрах, нийгмийн бүлэгт оролцох, дотно байх, ха ладаг байх явдал орно. Хүндэтгэл - еөрийгөө хүндлэх, орчин тойрноо эерэг бөгөөд өндөр үнэлэх. Өөрийгөө идэвхижүүлэх - өөрнийгөө байгалиас заяагдсан бие хүн гэдгийг нээх. Би ямар хүн болохыг эрмэлздэг вэ?, түүндээ ямар ч байсан хүрч чадах хүн.
  • 5. Хэрэгцээ нь давшингуй бөгөөд өөрчлөмтгий байдаг. Хүрээлэн буй орчинд амьдрахдаа хүн өөрийн амьдралынхаа хугацаанд байнга шууд буюу шууд бус хэлбэрээр олон олон хэрэгцээг хангах шаардлага гардаг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх орчны нөлөөллийн хүчин зүйлсийг экологийн болон ниигмийн гэж хуваадаг байна. Экологийн хүчин зүйлсийг шууд, шууд бус холимог шинж чанартай нөлөөлөл гэж ялгаатай авч үзэж болох юм.
  • 6. Шууд нөлөөлөх хүчин зүйлс - шууд харьцсаны улмаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хими, физикийн бодисууд болно. Шууд бус нөлөөлөх хүчин зүйлс - завсрын дамжуулагчтай харилцан үйлчлэлцэх үед хүнд хортойгоор (буюу хүнс түүний арилжаа) нөлөөлдөг хими, физикийн бодисууд орно. Харин эдгээр бодистой шууд харьцсан үед ямар ч нөлөөлөл ажиглагддаггүй.
  • 7. • Уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээн дэх хүний үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд хэрхэн нөлөөлөх зүй тогтол болон ашигт малтмалыг олборлох, боловсруулах үндэс болсон физик химийн ажиллагаа, шим мандал дахь бодис, энергийн харилцан уялдааг уулын үйлдвэрийн экологи судалдаг. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах ба байгалийн баялгийг оновчтой, үр өгөөжтэй ашиглах асуудлыг уулын үйлдвэрийн экологийн шинжлэх ухааны хүрээнд багтаан судалж шийдвэрлэх шаардлагатай болж байна. Энэ нь юунаас урган гарч байна вэ гэвэл ашигт малтмал олборлож боловсруулах ажлыг хүрээлэн байгаа орчинд халгүй хамгийн оновчтой түвшинд байлгах онол арга зүйн үндсийг боловсруулах нь шинжлэх ухааны шинэ чиглэл болох уулын үйлдвэрийн экологийн зорилт болж байна.
  • 8. • Уулын экологийн судалгааны нэг дэх чиглэл болох хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх талаас нь авч үзвэл уул уурхайн үйлдвэр өөрөө хүрээлэн байгаа орчинд нөлөөлдөг иж бүрдэл бүхий эх сурвалж болно. Ялангуяа хүн төрөлхтөн бүрэлдэн тогтсон нийгэм, хүний үйл ажиллагаа, оюуны хөгжил геологийн хүч болж Дэлхийн гадрагуу газрын хэвлийг өөрчлөн хувьсгаж буй өнөө үед байгаль хамгаалах, байгаль орчин болон хүрээлэн буй орчиныг хамгаалах асуудал хамгийн өргөн хүрээтэй болж байна. Энэ их өөрчлөлтийн үйл явцад уул уурхайн үйлдвэрлэл зонхилох байрыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрээс хүрээлэн байгаа орчины агаар, ус , газар түүний хэвлийн хөрс ургамал, ан амьтан, хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг уулын үйлдвэрийн экологи судалж байна. Нөгөө талаас уулын экологийн шинжлэх ухааны судлах шинэ чиглэл бол ашигт малтмалын орд газрыг хаягдалгүй, бүрэн гүйцэд, иж бүрнээр ашиглах экологийн цэвэр технологи бүтээх асуудал юм.
  • 9. Эрдэс түүхий эдийн баялгийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр уулын үйлдвэрийн байгаль ба хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл улам эрчимтэй өсөж байна. Уулын үйлдвэр нь бүс нутгийн болон улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй боловч бүс нутгийн экологийн байдлыг муутгадаг сөрөг талтай юм. Ийм нөхцөлд уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл бүхий бүс нутгийн болон газрын хэвлийн экологийн тэнцвэрийг хангах хоёр гол зорилт тавигдаж байна. Үүний нэг нь хүрээлэн буй орчныг хамгаалах, нөгөө нь уулын олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн экологийн цэвэр технологийн бүтээх зорилт юм. • Уул уурхайн экологийн цэвэр технологи гэдэг ойлголтод ашигт малтмалыг олборлох, боловсруулах физик химийн явцад эрдэс баялгийг хаягдалгүй буюу бага хаягдалтай ашиглах технологийг сонгон бүтээж, тэдгээрийг дагнах, дараалах, хослох хэлбэрээр хэрэглэснээр эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн бүрийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авах боломж бүхий ашиглалтын систем, уулын ажлын горим, физик химийн ажиллагааны цогцолборыг хамааруулж байна.
  • 10. Экологийн цэвэр технологи бүтээхийн тулд ашигт малтмалын ордын экологийн ангиллыг тогтоох шаардлагатай. Тухайлбал: ашигт малтмалын орд газрыг экологийн талаас нь авч үзвэл геологийн хувьслын дүнд үүссэн байгалийн буюу үндсэн орд газар, түүнийг ашиглах явцад хүний үйл ажиллагааны дүнд буй болсон үүсмэл /техногенный/ орд газар гэж 2 ангилж болно.
  • 11. Ашигт малтмалыг олборлох, баяжуулах технологи байхгүй Уулын олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашигийн тухай ойлголт хандлага буруу тогтоогдсон Уулын үйлдвэрийн экологийн үр ашиг гэдэг ойлголт ерөөсөө байхгүй Эрдэс түүхий эдийн жишиг/ кондици/ гэдэг ойлголтыг ашигт малтмалын нөөцийн тооцоонд буруу ашигладаг. Түүнийг уул-геологийн, уул- техникийн болон экологи- эдийн засгийн цогц ойлголт гэхээсээ зөвхөн эдийн засгийн үр ашигийн үзүүлэлт гэж өрөөсгөл ханддаг. Уул геологийн хүнд нөхцөл бүхий бага агуулгатай, баяжуулахад хялбар биш хүдрийг боловсронгуй бус технологиор олборлож баяжуулсанаас ашигт малтмалын үлэмж хэмжээний хаягдал, бохирдолт үүсч орд газрыг зэрэмдэглэж экологийн тэнцвэр алдагдуулдаг. Орд газрын геологи хайгуулын ажлыг экологийн талаас иж бүрэн хийдэггүй учир тухайн орд газрын нөхцөлд тохирсон технологи сонгох боломжгүй байдаг. • Үүсмэл орд газар бүрэлдэн тогтох олон шалтгаан бий:
  • 12. Дутуу ашиглаад орхисон орд газар Бага агуулгата й хүдрийн овоолго Исэлдсэн хүдрийн овоолго Хаягдал бохирдол т бүхий уулын цулын холимог овоолго Драг болон усан буу, скрубери йн овоолго Баяжуула х фабрикий н хаягдлын аж ахуй • Ашигт малтмалын үүсмэл орд газрын бүрэлдэн тогтох нөхцлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
  • 13. Дээрх ангилал нь нэг талаар байгалийн ордын ашиглах явцад үүссэн хаягдал мэт боловч нөгөө талаар энэ нь олборлох, баяжуулах болон металлургийн үйлдвэрлэлд дахин олборлож гүйцээн боловсруулах ашигт малтмалын үүсмэл орд газар юм. Гагцхүү үндсэн ба үүсмэл орд газрыг ашиглах орон зай , цаг хугацааны уялдааг зөв зохицуулах, ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрэн олборлох арга уулын экологийн онолын чухал үндэс юм. Уул уурхайн шинжлэх ухааны онол практикийн өнөөгийн түвшинд үүсмэл ордуудыг байгаль орчинд дарамт учруулсан, байгалийн төрх байдлыг эвдсэн зүй бус шороон овоолго гэж үзэх үзэл давамгайлж газар орчны хотгор хонхорыг дарах, овгор гүдгэрийг тэгшлэх ургамал тарихыг яаравчлах хандлага байна. Гэтэл эдгээр үүсмэл ордууд нь олон төрлийн эрдэс түүхий эдийг агуулсан ашигт малтмалын үлэмж нөөц бүхий бөгөөд хүний хэрэгцээг хангах үнэт зүйл хэвээр байдаг.
  • 14. Ашигт малтмалын үүсмэл ордууд бий болох зайлшгүй нөхцөл байдлыг өнөөгийн уул уурхайн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, эдийн засгийн хандлага тухайлбал эрдэс түүхий эдийн жишиг, эдийн засгийн үр ашгийн хэмжүүр технологийн боломжид тулгуурласан ашиглалтын хаягдал, бохирдолт, балансын гаднах нөөц зэрэг үзүүлэлтүүд техник- эдийн засаг, эдийн засаг-эрх зүйн баталгаатай байдаг учир бид үүсмэл ордуудыг байгаль орчныг бохирдуулж түүний антропогений ачааллыг нэмэгдүүлсэн хэрэггүй зүйл, хог хаягдал мэтээр үзэх үндэсгүй юм. Тэгэх тусмаа байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгалийн баялгийг дутуу ашиглах, бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөхийг байгаль орчинд хортой нөлөөлөх үйлдэл гэж тогтоосон учир ашигт малтмалыг үндсэн ордоос нь бүрэн олборлож ашиглах, боловсруулах шатанд нь элемент бүрийг иж бүрнээр нь ялгаж авах шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагыг хангаж чадах технологийг уулын үйлдвэрийн экотехнологи гэж нэрлэж болох бөгөөд ашигт малтмалыг байгаль орчинд хортой нөлөөлөлгүй, хаягдалгүй иж бүрэн ашиглах арга юм.
  • 15. Экотехнологи нь дагнасан, дараалсан, холимог хэлбэртэй байж болно. Эхний шатны олборлолт, баяжуулалт, боловсруулалтаар ялгаж авч чадаагүй үлдээсэн ашигт малтмалыг өөр технологиор тухайлбал ил уурхайгаар ашиглах боломжгүй нөөцийг газрын доорхи аргаар үргэлжлүүлэн буюу хослуулж ашиглах, эсвэл өөр үр ашигтай технологи хэрэглэж ашигт малтмалын үндсэн ба үүсмэл ордыг цувуулж эсвэл хослуулж холимог аргаар хаягдалгүй иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах боломж бүхий уул уурхайн экологийн цэвэр үйлдвэрлэлийн технологийн цогцолборыг үүсгэн хөгжүүлж болох юм. Эдгээр дүгнэлтэнд тулгуурлан уулын үйлдвэрийн экологийн онол, арга зүйн дараах зарим үндэслэлийг дэвшүүлж байна.
  • 16. Ашигт малтмалын үүсмэл орд гэдэг бол ямар нэгэн хаягдал биш хүний хөдөлмөр геологийн хүчин зүйл болох зүй тогтлын дагуу үүссэн орд гэж үнэлэх Дээрхээс үүдэн уул уурхайн экологийн цэвэр үйлдвэрлэл буюу хаягдалгүй экотехнологийн зорилтыг 2 үе шаттай хэрэгжүүлэх онолыг нэвтрүүлж батлах Байгалийн үүсмэл ордыг олборлох дарааллыг түүний орон зай, цаг хугацааны хүчин зүйл, хүрээлэн байгаа орчны экологийн шаардлага, тухайн орд газрын экологийн тэнцвэрийг хадгалах шаардлага зэрэгтэй нягт уялдуулах Орд газрын экологийн тэнцвэрийг хадгалах гэдэг ойлголтонд ашигт малтмалын орд газрын эрдэс, түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялгаж авах чадвар бүхий уулын олборлох, боловсруулах технологтой үйлдвэрлэл явуулах, эсвэл дээрх нөхцлийг бүрэлдэх хүртэл орд газрыг хөндөлгүй бүрэн бүтнээр нь хадгалах зарчмыг баримтлах
  • 17. • Экологийн үр ашиг гэдэг нь тухайн орд газрын бүх төрлийн ашигт малтмалыг хаягдалгүй бүрэн гүйцэд ашигласнаас олох орлого байгаль орчинд учрах хохирлыг арилгаснаас хэмнэгдэх зардал зэргийн нийлбэрээр тодорхойлогдох болно. • Экологи–эдийн засгийн үнэлгээний дээрх зарчмыг баримтлах нөхцөлд ашигт малтмалын балансын бус нөөц, эрдэс түүхий эдийн жишиг /кондиц/, ашиглалтын хаягдал, бохирдолт, ашиглах хүдрийн доод агуулга зэрэг ойлголтууд уулын үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох үзүүлэлт байхаа болино. Уулын экологийн онол, арга зүйн дээрх зарчмыг үндэс болгож орд газрыг хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй ашиглах экологи- эдийн засгийн үр ашигийн үнэлгээний өнөөгийн зарчмыг эрс өөрчлөх шаардлага гарна. Уг зарчмын агуулга нь дан эдийн засгийн үр ашгаар бус экологийн үр ашгаар тодорхойлогдох ёстой болно.