More Related Content
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya ажилгүйдэл, түүний хэлбэр Улаанбаатар Ерөнхий төлөвлөгөө Боть 1 микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ What's hot (20)
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м... Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг Хувь хүний санхүүгийн төлөвлөлт Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Shuud ba shuud bus tatwar коммуникацийн тухай ойлголт Viewers also liked (20)
2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун Internet banking, customer perceived value and loyalty the role of switching ... Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог Mongolia Strategic Trade Industry Outreach Seminar “Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага International economics hutulbur Similar to Lecture 3 (20)
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ бодит сектор буюу үтс лекц 2 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг Turuun sanhuu L14.2019-2020 More from Энхтамир Ш (20)
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох Personal Software Process Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ... Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч... Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс... Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa Lecture 3
- 1. Лекц 3: Олон улсын худалдааг зохицуулах
бодлогууд, олон улсын интеграци
- 2. Гадаад худалдааны бодлого-
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг
зохицуулах /тухайн улсын экпорт, импортын хэмжээг
өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөхөд/
зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
/хөтөлбөр, үйл ажилагаа/-ны нийлбэр цогц юм.
- 3. Гадаад худалдааны бодлогын зорилго:
- Дотоод зах зээлээ хамгаалах
- Дотоодын үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах
- Хөрөнгө, баялаг хуримтлуулах
- Дотоодын бараа үйлчилгээний гадаад зах зээлийг
өргөжүүлэх
- Тухайн улсын бусад орнуудтай улс төр, эдийн
засгийн харилцааг хамгаалах
- 4. Гадаад худалдааны бодлого-
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг
зохицуулах /тухайн улсын экпорт, импортын хэмжээг
өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөхөд/
зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
/хөтөлбөр, үйл ажилагаа/-ны нийлбэр цогц юм.
2 төрлийн гадаад худалдааны бодлого:
Протекционизм
Фритредерство
- 5. Протекционизм
Үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалахад чиглэгдсэн,
Шинээр үүсч буй салбараа гадаадын компаний
өрсөлдөөнөөс хамгаалах /гаалийн тариф,
тарифын бус хориг саадууд/
- 6. Фритредерство
Гадаад худалдаанд төр оролцох ёсгүй,
Харьцангуй давуу талын онолыг практикт бүрэн
ашиглах,
Дэлхийн зах зээл системийн хүрээнд
үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үр ашигтай
хуваарилах тусламж үзүүлэх,
Улс орны үйлдвэрлэгчдийн хооронд өрсөлдөөнийн
дэмждэг.
- 8. Чөлөөт худалдааны бодлого:
Төрөөс гадаад худалдаанд оролцох оролцоо бага байлгах
Худалдааны хамгаалах бодлого:
Төрөөс гадаад худалдаанд идэвхитэй нөлөөлөх, импортыг
багасгах, экспортыг дэмжих, дотоодын зах зээл ба
үйлдвэрлэлээ хөгжүүлэх
Худалдааны холимог бодлого:
Санхүүгийн чанартай гаалийн татвар, орлого дахин хуваарилах
гаалийн татвар, технологийн хяналт тавих гэх мэт хэрэгслүүд
ашишладаг
- 9. - Тарифын арга
- Тарифын бус аргууд: /non-tariff barriers/
Импортын квот
Импортын лиценз
Валютын хязгаарлалтууд
-
- 10. Чиг хандлага:
- Импортыг хязгаарлах үүрэг нь бэхжсэн
- Уг хязгаарлалт өртөж буй бараа
бүтээгдэхүүний төрөл зүйл өргөжсөн
- Өртөж буй орнуудын тоо өссөн
- Хязгаарлалтын ялгавартай хандах байдал
ихэссэн
- 11. Тарифын бус хязгаарлалтын ангилал:
- Шууд хязгаарлалт- нэг улсын засгийн газар
бараа бүтээгдэхүүний импортод тоо
хэмжээний хувьд шууд хязгаарлалт тавих,
эсвэл экспортоо тооны ба мөнгөн
хэмжээний хувьд шууд хязгаарлахыг
шаардах буюу хязгаарлахаас өөр аргагүй
байдалд хүрэх
- 12. Тарифын бус хязгаарлалтын ангилал:
- Шууд хязгаарлалт:
Импортын квотын систем /import quota system/
Абсолют квот /absolute quota/
Тарифтай квот /quota with tariff/
- 13. Эдийн засгийн интеграцчилал гэж юу вэ?
Интеграцчилалын үе шатууд
Бүс нутгийн интеграцилал
Эдийн засгийн глобалчлал
- 14. Эдийн засгийн интеграцчилал- 2 ба түүнээс дээш
улс орнууд эдийн засгийн хүрээнд нэгдэх үйл явц:
Ашиг хонжоо олох
Үнэ бууруулах
Худалдааг нэмэгдүүлэх
Бусад
- 15. Эдийн засгийн интеграцчилалын онол:
/Интеграцчилалд орсны эдийн засгийн ашиг ба
алдагдлыг тодорхойлно/
Статик ашиг ба алдагдал – гишүүн орнуудын капитал,
хөдөлмөр болон бусад нөөцийн дахин хуваарилалт
Динамик үр ашиг – гишүүн орнуудын эдийн засгийн
өсөлт, бүтээмж ба үйлдвэрлэлийн хүчин зүйл
- 16. Гаалийн холбооны статик нөлөөлөл:
Эерэг нөлөө /худалдааны өгөөж/:
- Гишүүн орнуудын хооронд худалдааг хязгаарлаж байсан дотоод
тариф болон бусад саадуудыг устгах
- Гаалийн холбооны доторхи илүү өндөр зардалтай үйлдвэрлэгчээс
бага зардалтай үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийг шилжүүлэх асуудлыг
урамшуулах
Сөрөг нөлөө /худалдааны хазайлт/:
- Өмнө гуравдагч орноос худалдан авдаг зүйлээ бие биенээсээ
худалдан авах
- Гаалийн холбооны гишүүн бус орны бага зардалтай үйлдвэрлэгчээс
худалдан авах зүйлээ холбооны гишүүн орны өндөр зардалтай
үйлдвэрлэгчээс худалдан авах
- 17. Гаалийн холбооны динамик нөлөөлөл:
Зах зээлийн өргөжилт:
- Үйлдвэрлэлийн боломжийг хилийн дагуу шилжүүлэн эдийн засгийн
өндөр үр ашгийг дэмжих
- Үйлдвэрлэлийн боломжийг хилээс гадагш шилжүүлэн өсөлтийг
урамшуулах
- Үйлдвэрлэгчид / ба хэрэглэгчид/ нь импортын хягаарлалтаар
хаагдсан байсан бол гишүүн бүх орны үндэсний зах зээлд чөлөөтэй
нэвтэрч орох боломжтой
- 18. Интеграцчилал
-ын үе шатууд
Квот ба
тарифыг
устгах
Нийтийн
тариф
квотын
систем
Үйлдвэрлэлийн хүчин
зүйлийн шилжүүлэлт
дэх хязгаарлалтыг
устгах
Эдийн засгийн бодлого,
институцын нэгдэл ба
зохицуулалт
Үйлдвэрлэлийн
чөлөөт
худалдааны бүс
X X X
Бүрэн чөлөөт
худалдааны бүс
X X X
Гаалийн холбоо X X
Нийтийн зах
зээл
X
Эдийн засгийн
бүрэн интеграци
- 19. Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага
/Organization for European Economic Cooperation/-1948 он:
Зорилго: Худалдааны харилцааг сайжруулах:
Эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэх:
Оролцогч талуудын валютын харьцангуй тогтвортой байдлыг
хангах:
Муу тал: Хүчин чадал муу, эдийн засгийн өсөлтийг хангаж чадахгүй
учраас хамтын ажиллагааны хэлбэрийг хайж эхэлсэн.
Европын эдийн засгийн бүлэглэл -1957 он
Европын холбоо: эдийн засгийн глобалчлал тэргүүлэх хандлагатай
Дэлхийн эдийн засгийн 3 төвийн нэг болсон
Геополитикийн байдлаараа Оростой ойр тул гол түнш
Нэг валют, нэгдсэн төв банктай
- 20. Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо / Association of South East
Asian Nations -ACEAN/-1967 он:
Зорилго: Аж үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх /
хөрөнгийн 60 % эзэн орон, 40 %-г бусад гишүүн орнууд
хянана/,
Хамтарсан үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнд татварын
хөнгөлөлт,
Муу тал: Эдийн засгийн хүчин чадлын хувьд тэгш бус ялгавартай
/Сингапур-ДНБ-9070$, Индонез-440$/
Гишүүн бус орон-Япон тус холбооны эдийн засагт нөлөөлөл их
Нефть экспортлогч улсуудын байгууллага /ОПЕК/-1960 он
Дэлхийн нефть олзворлолын 55,5 %-г хангах
Нефтийн эрэлт их
Хэрэглэгч улс орнууд хэрэгцээгээ өөрийн хүчээр хангаж чадахгүй
Нефть орлуулагч хангалттай бус
- 21. Глобалчлалын гол хөдөлгөгч хүч, үндсэн асуудал
Улс хоорондын чөлөөт худалдаа
Үндэстэн дамнасан корпораци /ҮДК/ -ийн үйл
ажиллагаа
Санхүүгийн зах зээлийн бүрэлдэн тогтолт, өсөлт
Олон улсын технологийн солилцоо
- 22. Эдийн засгийн хүчин зүйл -хэт их төвлөрөл, санхүүгийн
бүлэглэлүүдийн өсөлт, пүүс, компаниудын үйл ажиллагаа
үндэсний хил хягаараас хальж дэлхийн эдийн засгийн орчинд
явагдах
Улс төрийн хүчин зүйл- улс орнуудын хил хязгаар аажмаар
өөринй үүргээ алдаж, хөдөлгөөн илүү чөлөөтэй
Олон улсын хүчин зүйл- олон улсын хэмжээний томоохон үйл
явдлууд /1985 оны Люксембургийн Европын холбооны бага
хурал, /
- 23. Техникийн хүчин зүйл – тээврийн болон холбооны техник
хэрэгсэл нь санаа бодол, бараа таваар, санхүүгийн эх
үүсвэрийг түгээх боломжтой
Нийгмийн хүчин зүйл – уламжлалт зан заншил, ёс заншлын
нөлөө багасч, хүмүүсийн газар зүйн болон оюун санааны
хөдөлгөөн түргэтгэх
Чөлөөт худалдаа, үйлдвэрлэлийн хүчин зүйл- эдийн засгийн
чөлөөт шилжилт нь өсөлтийг хурдасгах