Улаанбаатар Их Сургууль
Бизнес менежментийн тэнхим

Зардлын бүртгэл
Лекц 8,9
ҮНЗ-ын бүртгэл, хяналт

Хичээлийн индекс: BA 302
Хичээлийн кредит: 3 кр
Судлах анги: СМ-3, НББ-3, ҮМ-3
СЭДВИЙН АГУУЛГА
• ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар
• ҮНЗ-ын хэсэгчлэн хуваарилалт
• Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах
аргууд
• Урьдчилан тооцоологдсон нэмэгдэл зардлын
түвшинг ашиглах нь
• Хүчин чадлын төрлүүд
• Тооцоолсон нэмэгдэл зардлын тухай
• ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ
ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар
• Үйлдвэрлэлээс гарсан эцсийн бүтээгдэхүүнд
шууд хамаарагдахгүй боловч үйлдвэрлэлийн
үйл ажиллагаанд зарцуулагдсан бусад
зардлуудыг
үйлдвэрлэлийн
нэмэгдэл
зардал гэнэ.
• ҮНЗ –ийг практикт янз бүрээр нэрлэдэг,
тухайлбал нэмэлт зардал, шууд бус зардал,
үйлдвэрлэлийн
шууд
бус
зардал,
үйлдвэрлэлийн хавсарга зардал гэх мэт.
• Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нь дараах
онцлог шинж чанаруудтай.
• Шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн
зардлыг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгдэх тухай
бүрд түүний өртөгт шууд шингээх боломжтой
байдаг бол ихэнх төрлийн үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлууд нь сар эсвэл тайлант
хугацааны эцэс хүртэл тухайн бүтээгдэхүүний
өртөгт хичнээн хэмжээгээр шингэх нь тодорхой
бус байдаг.
• Зарим
төрлийн
үйлдвэрлэлийн
нэмэгдэл
зардлууд нь зөвхөн нэг зардлын төвтэй бус хэд
хэдэн зардлын төвтэй холбоотойгоор бөөн
дүнгээр гардаг.
• ҮНЗ – ууд нь хувьсах, тогтмол, хэсэгчлэн хувьсах
шинжтэй зардлуудаас бүрдэнэ.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын
хэсэгчлэн хуваарилалт
• Байгууллагын тухайн нэгж хэсэг, цех, тасаг, сегмент
буюу зардлын төвийн үйл ажиллагаатай шууд
холбоотойгоор гардаг бөгөөд түүнд шууд хуваарилах
боломжтой зардлуудыг тасгийн буюу сегментийн
шууд зардал, харин хэд хэдэн цех тасаг, сегмент буюу
зардлын төвүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор
гардаг бөгөөд зардлын төвүүдэд хийсвэр сууриар
хуваарилагддаг
зардлуудыг
тасгийн
буюу
сегментийн шууд бус зардал гэдэг.
• Мөн үйлдвэрлэлийн цех тасгуудыг дотор нь:
• Бүтээгдэхүүнийг
гардан
үйлдвэрлэдэг
үйлдвэрлэлийн нэгж
• Бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд
гардан
оролцдоггүй боловч үйлдвэрлэлийн нэгжүүдийн
хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой
үйлчилгээний нэгж гэж 2 ангилдаг.
• Үйлчилгээний нэгжид хуримтлагдсан зардлууд
нь үйлдвэрлэлийн нэгжүүдийн үйлдвэрлэлийн
нэмэгдэл
зардал
болдог.
Бүтээгдэхүүний
үйлдвэрлэл
нь
зөвхөн
үйлдвэрлэлийн
нэгжүүдээр
дамжин
явагдах
тул
бүх
үйлдвэрлэлийн
нэмэгдэл
зардлуудыг
үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн хуваарилах
шаардлагатай болдог.
• Үйлчилгээний нэгжүүд нь үйлдвэрлэлийн
үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй
оролцдог
нэгжүүд
тул
тэдгээрт
хуримтлагдсан зардлууд нь үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардал болж бүтээгдэхүүний өртөгт
шингээх ёстой.
• Гэтэл үйлчилгээний нэгжүүд нь өөрөө
бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэггүй
тул
хуримтлагдсан зардлуудыг нь үйлчилгээ
авсан үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн
хуваарилж,
тэдгээрээр
дамжуулан
бүтээгдэхүүний өртөгт шингээх шаардлагатай
болдог.
• Үйлчилгээний нэгжүүд нь өөр хоорондоо
үйлчилгээ
үзүүлдэггүй
тохиолдолд
тэдгээрийн зардлыг суурь үзүүлэлтийн
тусламжтайгаар үйлдвэрлэлийн нэгжүүдэд
шууд хуваарилж болдог.
• Харин үйлчилгээний нэгжүүд нь өөр
хоорондоо үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд
тэдгээрийн
зардлыг
үйлдвэрлэлийн
нэгжүүдэд бүрэн хуваарилахад бэрхшээлтэй
болдог
бөгөөд
дараах
аргуудын
тусламжтайгаар хуваарилдаг.
• 1.Үйлчилгээний
дамжлагын
зардлыг
үйлдвэрлэлийн дамжлагад шууд хуваарилах арга
– Шууд арга
• 2.Үйлчилгээний
дамжлагын
зардлыг
үйлдвэрлэлийн болон бусад үйлчилгээний
дамжлагуудад хуваарилах арга – Шаталсан арга
• 3. Алгебрийн арга
• ШУУД АРГА. Энэ арга нь үйлчилгээний
хэсгүүдийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн
дамжлагуудад хуваарилдаг. Энэ хялбар арга
боловч хуваарилалтыг яг нарийн хийж чаддаггүй
сул талтай. Учир нь үйлчилгээний нэг хэсэг нь
нөгөө хэсэгтээ үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн
нөхцлийг шаарддаг.
• ШАТАЛСАН АРГА. Уг аргын үед эхлээд аль
үйлчилгээний
нэгжийн
зардлыг
хуваарилах
дарааллыг
тогтооно.
Нэгэнт
зардал
нь
хуваарилагдсан үйлчилгээний нэгжид дараагийн
зардлыг нь хуваарилах үйлчилгээний нэгжээс
үйлчилгээ үзүүлсэн байсан ч зардал хуваарилахгүй.
• Олон нэгж хэсгүүдэд үйлчилгээ үзүүлж, цөөн нэгжээс
үйлчилгээ авдаг үйлчилгээний нэгжийн зардлыг
эхэлж хуваарилна. Хэрвээ энэ шалгуурыг тогтоох
боломжгүй бол аль өндөр зардалтай үйлчилгээний
нэгжийн зардлыг эхэлж хуваарилна.
• АЛГЕБРИЙН АРГА. Үйлчилгээний нэгжүүд бие
биедээ үйлчилгээ үзүүлдэг үед өмнөх 2 арга нь зарим
үйлчилгээ үзүүлдэг нэгжид бүрэн хуваарилагддаггүй
дутагдалтай. Энэ дутагдлыг алгебрийн арга
арилгадаг.
• Алгебрийн аргаар үйлчилгээний нэгж тус бүрийн
хуваарилагдах
зардлын
хэмжээг
шугаман
тэгшитгэлийн
тусламжтайгаар
урьдчилан
тодорхойлж, бүх үйлчилгээний нэгжийн зардлыг 100
хувийн харьцаагаар хуваарилдаг.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫГ
ӨРТӨГТ ШИНГЭЭХ НЬ

• Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг өртөгт
шингээх үндсэн гурван арга байдаг.
I. Гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь өртөгт
шингээх арга (Гүйцэтгэлийн зардлаар
өртөг тооцох системийн үед)
II. Урьдчилан тогтоосон нормоор өртөгт
шингээх арга (Холимог өртгийн системийн
үед)
III. Стандарт хэмжээгээр өртөгт шингээх
арга (Стандарт өртгийн системийн үед)
Гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь
өртөгт шингээх арга

• Уг аргын үед үйлдвэрлэлийн нэгж нэг бүрээр нээгдсэн
туслах дэвтрийн ҮНЗ дансдын дебетэд хэсэгчлэн
хуваарилалтын үр дүнд хуримтлагдсан гүйцэтгэлийн
зардлуудын нийт дүнгээр уг дансдын кредитээс
үйлдвэрлэлийн нэгж бүрээр нээгдсэн ДҮ дансдын
дебетэд бичиж өртөгт шингээдэг.
• Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг гүйцэтгэлээр
гарсан дүнгээр нь өртөгт шингээх аргын үед бэлэн
болсон бүтээгдэхүүний өртгийг зөвхөн сарын эсвэл
тайлант хугацааны эцэст тодорхойлох боломжтой
байдаг.
Урьдчилан тогтоосон нормоор
өртөгт шингээх арга
• Нийт үйлдвэрлэлийн бодит нэмэгдэл зардлыг
бүртгэлийн хугацааны эцэс болтол бид мэдэж
чаддаггүй. Гэвч зардлын талаархи мэдээлэл тухайн
тайлангийн хугацаанд хэрэгцээтэй байдаг
• Ийм учраас ихэнх компаниуд бүтээгдэхүүн ажил
үйлчилгээнийхээ ашигт байдлыг тодорхойлох ба үнэ
зохиоход ашиглах зорилгоор урьдчилан нэмэгдэл
зардлын түвшинг тооцоолдог. Урьдчилан тодорхойлсон
нэмэгдэл зардлын түвшинг тооцохдоо дараах үе шатыг
хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
1) Үйл ажиллагааны хэмжүүрийг солих: Үйл
ажиллагааны хэмжүүрийг солиход үйлдвэрлэлийн
процесс дэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд
шаардагдаж буй үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг
ашиглана.
2) Үйл
ажиллагааны
түвшинг
тооцоолох:
Хэмжүүрийг солихын тулд хүлээгдэж буй үйл
ажиллагааны түвшинг тооцоолно.
3) Нийт нэмэгдэл зардлыг тооцоолох: Тухайн
хугацааны нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг
тооцоолно.
Нийт
хувьсах
болон
тогтмол
үйлдвэрлэлийн
нэмэгдэл
зардлыг
ялган
тооцоолсноор удирдлагад зардлын төрөл зүйл тус
бүрийн хувийн жинг олоход тусална.
• Түвшин ба түвшингүүдийг тооцоолох:
Урьдчилан
тодорхойлогдсон
нэмэгдэл
зардлыг
тооцоолохдоо
нийт
нэмэгдэл
зардлыг үйл ажиллагааны хэмжүүртээ
хуваана.
• Энэ гаргаж ирсэн түвшингээ бүтээгдэхүүн
ажил үйлчилгээ рүү зардлыг хуваарилан
тооцоход ашиглана.
Ашиглавал зохих суурь
Үйл ажиллагааны түвшин сонголт.






Онолын хүчин чадал - Энэ нь ямар ч тасалдалгүйгээр
бүрэн хурдцаар ажиллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх
хүчин чадал юм.
Практикийн хүчин чадал – Онолын хүчин чадлыг
практиктийн хүчин чадалд хүргэх хорогдуулалт нь
голдуу 15 – 25 хувиар тооцогдох ба ингэснээр
практикийн хүчин чадал нь 75 – 85 хувь байна.
Ердийн хүчин чадал – Энэ нь урт хугацааны ойлголт
бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг барилга байшин, тоног
төхөөрөмжийн ашиглалт, зах зээл дээрхи ажиллах
хүчний эрэлт зэргийг харгалзуулан тогтоодог.



Хүлээгдэж буй бодит хүчин чадал – Энэ
нь богино хугацааны ойлголт бөгөөд ирэх
жилийн
хүчин
чадлын
ашиглалтыг
удирдлагаас тооцоолж гаргасан таамаглал
юм.
Урьдчилан
тодорхойлсон
нэмэгдэл
зардлын түвшин нь 2 гол үүрэгтэй.
ҮНЗ-ыг цаг хугацаанд нь бүртгэх боломж
олгодог
ҮНЗ-ыг дамжлага болон захиалгуудад
хуваарилах боломжтой
Тооцоолсон нэмэгдэл зардлын тухай
• Тооцоолсон болон бодит нэмэгдэл зардлыг
сарын эцэст юмуу эсвэл жилийн эцэст
шинжилдэг.
Ингэж
шинжилснээр
зардлын
хэлбэлзэл ба ашиглаагүй хүчин
чадлын
хэлбэлзлийг тооцоолж олдог.
• Тооцсон болон бодит нэмэгдэл зардал нь тус
тусдаа дансдад тусгагддаг учраас тооцсон
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг данс
хэрэглэдэг.
• Гэхдээ зарим компаниуд ҮНЗ-ын хяналт дансыг
шууд дуусаагүй үйлдвэрлэлтэй харьцуулж
кредитлэдэг.
Илүү эсвэл дутуу тооцсон
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
• “Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хяналт”
дансны дебетэд тайлангийн хугацаанд бий болсон
бодит нэмэгдэл зардлыг тусгадаг бол кредитэд нь
тооцсон ҮНЗ-ыг тусгадаг.
• Энэ дансны дебет, кредит тэнцүү байх нь ховор,
дебет кредитийн аль нэг тал нь үлдэгдэлтэй гардаг.
Дебетийн үлдэгдэл нь нэмэлт зардал дутуу
тооцсоныг, кредитийн үлдэгдэл нь илүү тооцсоныг
илэрхийлнэ.
ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ

• Урьдчилан
тогтоосон
нормоор
өртөгт
шингээх аргын үед үйлдвэрлэлийн нэмэгдэл
зардлуудын гүйцэтгэлээр гарсан дүнгүүдийг
өртөгт тооцогдсон дүнгүүдтэй зэрэгцүүлж,
үүссэн зөрүү хэлбэлзлийг нөлөөлсөн хүчин
зүйлсээр нь шинжлэн үзэж, гүйцэтгэлийн
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд хяналт
тавьдаг.
ҮНЗ-ын хэлбэлзлийг:
Зарцуулалтын хэлбэлзэл
Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл гэсэн 2
зөрүүгээр тооцоолж олдог.
Зарцуулалтын хэлбэлзэл - Энэ нь хувьсах ҮНЗын хэлбэлзэл юм.
• Гүйц гарвал зохих ҮНЗ = Гүйц гарсан суурь
үз-т х Хувьсах ҮНЗнорм + Төсөвлөгдсөн нийт
тогтмол ҮНЗ
• Зарцуулалтын хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлын гүйцэтгэлээр бодит гарсан
дүн болон гүйцэтгэлээр гарвал зохих
дүнгүүдийн зөрүү тул
үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлын бодит хэмнэлт, хэтрэлтийн
хэмжээг харуулдаг.
• Зарцуулалтын хэлбэлзэл нь сөрөг дүнтэй
гарвал түүнийг тааламжтай хэлбэлзэл,
эерэг гарвал тааламжгүй хэлбэлзэл гэнэ.
• Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл: Энэ нь
тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзэл
юм.
• АХЧХэл = Гүйцэтгэлээр гарвал зохих төсөвт ҮНЗ –
өртөгт тооцогдсон ҮНЗ
• Өртөгт тооцогдсон ҮНЗ = Гүйцэтгэлээр гарсан суурь
үзүүлэлт * ҮНЗнорм
• Ашиглагдаагүй
хүчин
чадлын
хэлбэлзэл
нь
гүйцэтгэлээр ашигласан хүчин чадал болон
ашиглахаар төлөвлөж байсан хүчин чадлуудын
хоорондын зөрүүгээс үүсдэг..
• Үйлдвэр гүйцэтгэлээр төлөвлөсөн хүчин чадалдаа
хүрч
ажиллаж,
төлөвлөсөн
хэмжээний
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаагүй үед энэ
хэлбэлзэл эерэг гарах бөгөөд тааламжгүй хэлбэлзэл
гэнэ.
Харин
гүйцэтгэлээр
төлөвлөсөн
хүчин
чадлаасаа илүү ажилласан үед хэлбэлзэл нь сөрөг
гарах бөгөөд тааламжтай хэлбэлзэл гэдэг.
• Нийт хэлбэлзэл. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын
нийт хэлбэлзэл нь зарцуулалтын хэлбэлзэл болон
ашиглагдаагүй
хүчин
чадлын
хэлбэлзлийн
нийлбэртэй тэнцүү болно.
• ҮНЗ-ын нийт хэлбэлзэл = Гүйцэтгэлээр гарсан
бодит ҮНЗ – Өртөгт тооцогдсон ҮНЗ = Зарц хэл +
АХЧХэл
•
• Илүү эсвэл дутуу тооцсон нэмэгдэл зардлын
хэлбэлзлийг ашиглаагүй хүчин чадлын болон
зарцуулалтын хэлбэлзэл гэж ялгаж тооцдог боловч
дансанд тусгахдаа нэгтгэн санхүүгийн жилийн эцэст:
▫ А. Тухайн үеийн зардалд шингээх эсвэл
▫ Б.Борлуулсан
бүтээгдэхүүний
өөрийн
шингээж хуваарилдаг.

өртөгт

• Илүү эсвэл дутуу тооцсон нэмэгдэл зардлыг
үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой гэж
үзвэл борлуулсан бүтээгдэхүүний өөрийн өртөг руу,
тийм биш бол Орлогын нэгдсэн данс руу хаадаг.
Ашигласан материал
1. А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл” УБ
хот 2008 он
2. Ц. Баянмөнх “Зардал, удирдлагын нягтлан бодох
бүртгэл” (нэгдүгээр дэвтэр) УБ хот 2005 он
3. Г. Алтанзаяа, Г. Мөнхзул “Зардлын бүртгэл” УБ хот
2001 он
4. Н. Агваан “Нягтлан бодох бүртгэл” УБ хот 2004 он
5. Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” УБ
хот 2000 он
6. Barfield Raiborn Kinney “Cost accounting” 1998 year

More Related Content

PPTX
Lecture 15,16
PDF
Зардлын бүртгэл Лекц 15, 16
PPTX
Abc өртөг тооцох арга
PDF
Зардлын бүртгэл Лекц 2
PPTX
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
PPTX
Lecture 11,12
PPTX
Lecture 3
PDF
Зардлын бүртгэл Лекц 8,9
Lecture 15,16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Abc өртөг тооцох арга
Зардлын бүртгэл Лекц 2
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
Lecture 11,12
Lecture 3
Зардлын бүртгэл Лекц 8,9

What's hot (20)

PPTX
хөдөлмөрийн зардлын бүртгэл
PPTX
стандарт өртгийн бүртгэл
PPTX
Lecture 5,6
PDF
Зардлын бүртгэл Лекц 4
PPTX
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
DOC
Audit gariin avlaga
PDF
Зардлын бүртгэл Лекц 5,6
PPTX
6 medeelel tsugluulah
PPTX
Lecture 10
PPTX
Lecture 4
PPTX
лекц 5 6
DOCX
лекц 4
PPTX
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
PDF
Зардлын бүртгэл Лекц 11,12
PPTX
Cvp 1
PPTX
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
PPTX
07 revenue cycle
PPTX
Дунд шатны НББ
PPTX
лекц №5
хөдөлмөрийн зардлын бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
Lecture 5,6
Зардлын бүртгэл Лекц 4
санхүүгийн ахисан түвшний бүртгэл
Audit gariin avlaga
Зардлын бүртгэл Лекц 5,6
6 medeelel tsugluulah
Lecture 10
Lecture 4
лекц 5 6
лекц 4
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Зардлын бүртгэл Лекц 11,12
Cvp 1
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
07 revenue cycle
Дунд шатны НББ
лекц №5
Ad

Similar to Lecture 8,9 (20)

DOCX
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
DOCX
DOC
Cost accounting todorhoilolt
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
DOCX
Amraagiin zardal
PPTX
Uildeld suurilsan ortog
PPTX
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
DOCX
зардал
PDF
Зардлын бүртгэл Лекц 10
PPTX
лекц 15
PDF
Зардлын бүртгэл тест
PDF
үйлдвэрлэлийн дадлага 1
PDF
үйлдвэрлэлийн дадлага 1
PPTX
Үйлдвэрлэлийн зардал
PPTX
CMLectur-1
PPTX
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
PPTX
Lecture 2
PPT
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
Cost accounting todorhoilolt
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Amraagiin zardal
Uildeld suurilsan ortog
зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй
зардал
Зардлын бүртгэл Лекц 10
лекц 15
Зардлын бүртгэл тест
үйлдвэрлэлийн дадлага 1
үйлдвэрлэлийн дадлага 1
Үйлдвэрлэлийн зардал
CMLectur-1
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
Lecture 2
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Ad

More from Bbujee (20)

PDF
NBB Lecture 9
PDF
NBB Lecture 10
PDF
NBB Lecture 11
PDF
NBB Lecture 12
PDF
NBB Lecture 13
PDF
NBB Lecture 14
PDF
NBB Lecture 15
PDF
Зардлын бүртгэл Лекц 13. 14
PDF
Financial management lecture 6
PDF
Financial management lecture 14, 15
PDF
Financial management lecture 12, 13
PDF
Financial management lecture 11
PDF
Financial management lecture 9, 10
PDF
Financial management lecture 8
PDF
Financial management lecture 7
PDF
Financial management lecture 5
PDF
Financial management lecture 4
PDF
Financial management lecture 3
PDF
Зардлын бүртгэл Лекц 7
PDF
Зардлын бүртгэл Лекц 3
NBB Lecture 9
NBB Lecture 10
NBB Lecture 11
NBB Lecture 12
NBB Lecture 13
NBB Lecture 14
NBB Lecture 15
Зардлын бүртгэл Лекц 13. 14
Financial management lecture 6
Financial management lecture 14, 15
Financial management lecture 12, 13
Financial management lecture 11
Financial management lecture 9, 10
Financial management lecture 8
Financial management lecture 7
Financial management lecture 5
Financial management lecture 4
Financial management lecture 3
Зардлын бүртгэл Лекц 7
Зардлын бүртгэл Лекц 3

Lecture 8,9

  • 1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Зардлын бүртгэл Лекц 8,9 ҮНЗ-ын бүртгэл, хяналт Хичээлийн индекс: BA 302 Хичээлийн кредит: 3 кр Судлах анги: СМ-3, НББ-3, ҮМ-3
  • 2. СЭДВИЙН АГУУЛГА • ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар • ҮНЗ-ын хэсэгчлэн хуваарилалт • Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах аргууд • Урьдчилан тооцоологдсон нэмэгдэл зардлын түвшинг ашиглах нь • Хүчин чадлын төрлүүд • Тооцоолсон нэмэгдэл зардлын тухай • ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ
  • 3. ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар • Үйлдвэрлэлээс гарсан эцсийн бүтээгдэхүүнд шууд хамаарагдахгүй боловч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулагдсан бусад зардлуудыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэнэ. • ҮНЗ –ийг практикт янз бүрээр нэрлэдэг, тухайлбал нэмэлт зардал, шууд бус зардал, үйлдвэрлэлийн шууд бус зардал, үйлдвэрлэлийн хавсарга зардал гэх мэт.
  • 4. • Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нь дараах онцлог шинж чанаруудтай. • Шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардлыг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгдэх тухай бүрд түүний өртөгт шууд шингээх боломжтой байдаг бол ихэнх төрлийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нь сар эсвэл тайлант хугацааны эцэс хүртэл тухайн бүтээгдэхүүний өртөгт хичнээн хэмжээгээр шингэх нь тодорхой бус байдаг. • Зарим төрлийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нь зөвхөн нэг зардлын төвтэй бус хэд хэдэн зардлын төвтэй холбоотойгоор бөөн дүнгээр гардаг. • ҮНЗ – ууд нь хувьсах, тогтмол, хэсэгчлэн хувьсах шинжтэй зардлуудаас бүрдэнэ.
  • 5. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэсэгчлэн хуваарилалт • Байгууллагын тухайн нэгж хэсэг, цех, тасаг, сегмент буюу зардлын төвийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор гардаг бөгөөд түүнд шууд хуваарилах боломжтой зардлуудыг тасгийн буюу сегментийн шууд зардал, харин хэд хэдэн цех тасаг, сегмент буюу зардлын төвүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг бөгөөд зардлын төвүүдэд хийсвэр сууриар хуваарилагддаг зардлуудыг тасгийн буюу сегментийн шууд бус зардал гэдэг.
  • 6. • Мөн үйлдвэрлэлийн цех тасгуудыг дотор нь: • Бүтээгдэхүүнийг гардан үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн нэгж • Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гардан оролцдоггүй боловч үйлдвэрлэлийн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой үйлчилгээний нэгж гэж 2 ангилдаг. • Үйлчилгээний нэгжид хуримтлагдсан зардлууд нь үйлдвэрлэлийн нэгжүүдийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал болдог. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдээр дамжин явагдах тул бүх үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн хуваарилах шаардлагатай болдог.
  • 7. • Үйлчилгээний нэгжүүд нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй оролцдог нэгжүүд тул тэдгээрт хуримтлагдсан зардлууд нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал болж бүтээгдэхүүний өртөгт шингээх ёстой. • Гэтэл үйлчилгээний нэгжүүд нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хуримтлагдсан зардлуудыг нь үйлчилгээ авсан үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн хуваарилж, тэдгээрээр дамжуулан бүтээгдэхүүний өртөгт шингээх шаардлагатай болдог.
  • 8. • Үйлчилгээний нэгжүүд нь өөр хоорондоо үйлчилгээ үзүүлдэггүй тохиолдолд тэдгээрийн зардлыг суурь үзүүлэлтийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн нэгжүүдэд шууд хуваарилж болдог. • Харин үйлчилгээний нэгжүүд нь өөр хоорондоо үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд тэдгээрийн зардлыг үйлдвэрлэлийн нэгжүүдэд бүрэн хуваарилахад бэрхшээлтэй болдог бөгөөд дараах аргуудын тусламжтайгаар хуваарилдаг.
  • 9. • 1.Үйлчилгээний дамжлагын зардлыг үйлдвэрлэлийн дамжлагад шууд хуваарилах арга – Шууд арга • 2.Үйлчилгээний дамжлагын зардлыг үйлдвэрлэлийн болон бусад үйлчилгээний дамжлагуудад хуваарилах арга – Шаталсан арга • 3. Алгебрийн арга • ШУУД АРГА. Энэ арга нь үйлчилгээний хэсгүүдийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн дамжлагуудад хуваарилдаг. Энэ хялбар арга боловч хуваарилалтыг яг нарийн хийж чаддаггүй сул талтай. Учир нь үйлчилгээний нэг хэсэг нь нөгөө хэсэгтээ үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн нөхцлийг шаарддаг.
  • 10. • ШАТАЛСАН АРГА. Уг аргын үед эхлээд аль үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах дарааллыг тогтооно. Нэгэнт зардал нь хуваарилагдсан үйлчилгээний нэгжид дараагийн зардлыг нь хуваарилах үйлчилгээний нэгжээс үйлчилгээ үзүүлсэн байсан ч зардал хуваарилахгүй. • Олон нэгж хэсгүүдэд үйлчилгээ үзүүлж, цөөн нэгжээс үйлчилгээ авдаг үйлчилгээний нэгжийн зардлыг эхэлж хуваарилна. Хэрвээ энэ шалгуурыг тогтоох боломжгүй бол аль өндөр зардалтай үйлчилгээний нэгжийн зардлыг эхэлж хуваарилна.
  • 11. • АЛГЕБРИЙН АРГА. Үйлчилгээний нэгжүүд бие биедээ үйлчилгээ үзүүлдэг үед өмнөх 2 арга нь зарим үйлчилгээ үзүүлдэг нэгжид бүрэн хуваарилагддаггүй дутагдалтай. Энэ дутагдлыг алгебрийн арга арилгадаг. • Алгебрийн аргаар үйлчилгээний нэгж тус бүрийн хуваарилагдах зардлын хэмжээг шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар урьдчилан тодорхойлж, бүх үйлчилгээний нэгжийн зардлыг 100 хувийн харьцаагаар хуваарилдаг.
  • 12. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫГ ӨРТӨГТ ШИНГЭЭХ НЬ • Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг өртөгт шингээх үндсэн гурван арга байдаг. I. Гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь өртөгт шингээх арга (Гүйцэтгэлийн зардлаар өртөг тооцох системийн үед) II. Урьдчилан тогтоосон нормоор өртөгт шингээх арга (Холимог өртгийн системийн үед) III. Стандарт хэмжээгээр өртөгт шингээх арга (Стандарт өртгийн системийн үед)
  • 13. Гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь өртөгт шингээх арга • Уг аргын үед үйлдвэрлэлийн нэгж нэг бүрээр нээгдсэн туслах дэвтрийн ҮНЗ дансдын дебетэд хэсэгчлэн хуваарилалтын үр дүнд хуримтлагдсан гүйцэтгэлийн зардлуудын нийт дүнгээр уг дансдын кредитээс үйлдвэрлэлийн нэгж бүрээр нээгдсэн ДҮ дансдын дебетэд бичиж өртөгт шингээдэг. • Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь өртөгт шингээх аргын үед бэлэн болсон бүтээгдэхүүний өртгийг зөвхөн сарын эсвэл тайлант хугацааны эцэст тодорхойлох боломжтой байдаг.
  • 14. Урьдчилан тогтоосон нормоор өртөгт шингээх арга • Нийт үйлдвэрлэлийн бодит нэмэгдэл зардлыг бүртгэлийн хугацааны эцэс болтол бид мэдэж чаддаггүй. Гэвч зардлын талаархи мэдээлэл тухайн тайлангийн хугацаанд хэрэгцээтэй байдаг • Ийм учраас ихэнх компаниуд бүтээгдэхүүн ажил үйлчилгээнийхээ ашигт байдлыг тодорхойлох ба үнэ зохиоход ашиглах зорилгоор урьдчилан нэмэгдэл зардлын түвшинг тооцоолдог. Урьдчилан тодорхойлсон нэмэгдэл зардлын түвшинг тооцохдоо дараах үе шатыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
  • 15. 1) Үйл ажиллагааны хэмжүүрийг солих: Үйл ажиллагааны хэмжүүрийг солиход үйлдвэрлэлийн процесс дэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд шаардагдаж буй үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг ашиглана. 2) Үйл ажиллагааны түвшинг тооцоолох: Хэмжүүрийг солихын тулд хүлээгдэж буй үйл ажиллагааны түвшинг тооцоолно. 3) Нийт нэмэгдэл зардлыг тооцоолох: Тухайн хугацааны нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооцоолно. Нийт хувьсах болон тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг ялган тооцоолсноор удирдлагад зардлын төрөл зүйл тус бүрийн хувийн жинг олоход тусална.
  • 16. • Түвшин ба түвшингүүдийг тооцоолох: Урьдчилан тодорхойлогдсон нэмэгдэл зардлыг тооцоолохдоо нийт нэмэгдэл зардлыг үйл ажиллагааны хэмжүүртээ хуваана. • Энэ гаргаж ирсэн түвшингээ бүтээгдэхүүн ажил үйлчилгээ рүү зардлыг хуваарилан тооцоход ашиглана.
  • 18. Үйл ажиллагааны түвшин сонголт.    Онолын хүчин чадал - Энэ нь ямар ч тасалдалгүйгээр бүрэн хурдцаар ажиллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал юм. Практикийн хүчин чадал – Онолын хүчин чадлыг практиктийн хүчин чадалд хүргэх хорогдуулалт нь голдуу 15 – 25 хувиар тооцогдох ба ингэснээр практикийн хүчин чадал нь 75 – 85 хувь байна. Ердийн хүчин чадал – Энэ нь урт хугацааны ойлголт бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг барилга байшин, тоног төхөөрөмжийн ашиглалт, зах зээл дээрхи ажиллах хүчний эрэлт зэргийг харгалзуулан тогтоодог.
  • 19.   Хүлээгдэж буй бодит хүчин чадал – Энэ нь богино хугацааны ойлголт бөгөөд ирэх жилийн хүчин чадлын ашиглалтыг удирдлагаас тооцоолж гаргасан таамаглал юм. Урьдчилан тодорхойлсон нэмэгдэл зардлын түвшин нь 2 гол үүрэгтэй. ҮНЗ-ыг цаг хугацаанд нь бүртгэх боломж олгодог ҮНЗ-ыг дамжлага болон захиалгуудад хуваарилах боломжтой
  • 20. Тооцоолсон нэмэгдэл зардлын тухай • Тооцоолсон болон бодит нэмэгдэл зардлыг сарын эцэст юмуу эсвэл жилийн эцэст шинжилдэг. Ингэж шинжилснээр зардлын хэлбэлзэл ба ашиглаагүй хүчин чадлын хэлбэлзлийг тооцоолж олдог. • Тооцсон болон бодит нэмэгдэл зардал нь тус тусдаа дансдад тусгагддаг учраас тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг данс хэрэглэдэг. • Гэхдээ зарим компаниуд ҮНЗ-ын хяналт дансыг шууд дуусаагүй үйлдвэрлэлтэй харьцуулж кредитлэдэг.
  • 21. Илүү эсвэл дутуу тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал • “Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хяналт” дансны дебетэд тайлангийн хугацаанд бий болсон бодит нэмэгдэл зардлыг тусгадаг бол кредитэд нь тооцсон ҮНЗ-ыг тусгадаг. • Энэ дансны дебет, кредит тэнцүү байх нь ховор, дебет кредитийн аль нэг тал нь үлдэгдэлтэй гардаг. Дебетийн үлдэгдэл нь нэмэлт зардал дутуу тооцсоныг, кредитийн үлдэгдэл нь илүү тооцсоныг илэрхийлнэ.
  • 22. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ • Урьдчилан тогтоосон нормоор өртөгт шингээх аргын үед үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудын гүйцэтгэлээр гарсан дүнгүүдийг өртөгт тооцогдсон дүнгүүдтэй зэрэгцүүлж, үүссэн зөрүү хэлбэлзлийг нөлөөлсөн хүчин зүйлсээр нь шинжлэн үзэж, гүйцэтгэлийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд хяналт тавьдаг.
  • 23. ҮНЗ-ын хэлбэлзлийг: Зарцуулалтын хэлбэлзэл Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл гэсэн 2 зөрүүгээр тооцоолж олдог. Зарцуулалтын хэлбэлзэл - Энэ нь хувьсах ҮНЗын хэлбэлзэл юм.
  • 24. • Гүйц гарвал зохих ҮНЗ = Гүйц гарсан суурь үз-т х Хувьсах ҮНЗнорм + Төсөвлөгдсөн нийт тогтмол ҮНЗ • Зарцуулалтын хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын гүйцэтгэлээр бодит гарсан дүн болон гүйцэтгэлээр гарвал зохих дүнгүүдийн зөрүү тул үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бодит хэмнэлт, хэтрэлтийн хэмжээг харуулдаг. • Зарцуулалтын хэлбэлзэл нь сөрөг дүнтэй гарвал түүнийг тааламжтай хэлбэлзэл, эерэг гарвал тааламжгүй хэлбэлзэл гэнэ.
  • 25. • Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл: Энэ нь тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзэл юм. • АХЧХэл = Гүйцэтгэлээр гарвал зохих төсөвт ҮНЗ – өртөгт тооцогдсон ҮНЗ • Өртөгт тооцогдсон ҮНЗ = Гүйцэтгэлээр гарсан суурь үзүүлэлт * ҮНЗнорм • Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл нь гүйцэтгэлээр ашигласан хүчин чадал болон ашиглахаар төлөвлөж байсан хүчин чадлуудын хоорондын зөрүүгээс үүсдэг..
  • 26. • Үйлдвэр гүйцэтгэлээр төлөвлөсөн хүчин чадалдаа хүрч ажиллаж, төлөвлөсөн хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаагүй үед энэ хэлбэлзэл эерэг гарах бөгөөд тааламжгүй хэлбэлзэл гэнэ. Харин гүйцэтгэлээр төлөвлөсөн хүчин чадлаасаа илүү ажилласан үед хэлбэлзэл нь сөрөг гарах бөгөөд тааламжтай хэлбэлзэл гэдэг. • Нийт хэлбэлзэл. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нийт хэлбэлзэл нь зарцуулалтын хэлбэлзэл болон ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзлийн нийлбэртэй тэнцүү болно. • ҮНЗ-ын нийт хэлбэлзэл = Гүйцэтгэлээр гарсан бодит ҮНЗ – Өртөгт тооцогдсон ҮНЗ = Зарц хэл + АХЧХэл •
  • 27. • Илүү эсвэл дутуу тооцсон нэмэгдэл зардлын хэлбэлзлийг ашиглаагүй хүчин чадлын болон зарцуулалтын хэлбэлзэл гэж ялгаж тооцдог боловч дансанд тусгахдаа нэгтгэн санхүүгийн жилийн эцэст: ▫ А. Тухайн үеийн зардалд шингээх эсвэл ▫ Б.Борлуулсан бүтээгдэхүүний өөрийн шингээж хуваарилдаг. өртөгт • Илүү эсвэл дутуу тооцсон нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой гэж үзвэл борлуулсан бүтээгдэхүүний өөрийн өртөг руу, тийм биш бол Орлогын нэгдсэн данс руу хаадаг.
  • 28. Ашигласан материал 1. А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл” УБ хот 2008 он 2. Ц. Баянмөнх “Зардал, удирдлагын нягтлан бодох бүртгэл” (нэгдүгээр дэвтэр) УБ хот 2005 он 3. Г. Алтанзаяа, Г. Мөнхзул “Зардлын бүртгэл” УБ хот 2001 он 4. Н. Агваан “Нягтлан бодох бүртгэл” УБ хот 2004 он 5. Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” УБ хот 2000 он 6. Barfield Raiborn Kinney “Cost accounting” 1998 year