SlideShare a Scribd company logo
ОЛИГОПОЛЬ ЗАХ ЗЭЭЛ
1. Олигополь зах зээлийг тодорхойлогч шинж чанар
2. Олигополийн үйл хөдлөл
1. Олигополь зах зээлийн шинж чанар
Олигополь зах зээл нь төгс бус өрсөлдөөний нэг
хэлбэр юм.
Төгс өрсөлдөөнт зах зээл болон огт өрсөлдөөнгүй
монополь зах зээл гэсэн өрсөлдөөний хоѐр эсрэг
туйлын хооронд орших дараагийн нэг өрсөлдөөний
хэлбэр нь олигополь зах зээл юм.
Online lecture 4
Олигополийг тодорхойлох үндсэн шинжүүд :
1.Цөөн тооны пүүсүүд ажиллана.
Монопольт зах зээлтэй харьцуулахад олон боловч
бусад зах зээлийн хэлбэрүүдтэй харьцуулахад
харьцангуй цөөн тооны пүүсүүд олигополь зах зээл
дээр ажиллана.
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт
эрэлтийг цөөн тооны харьцангуй том пүүсүүд
нийлүүлэлтээрээ хангадаг.
2.Үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш хүчтэй.
Өрсөлдөөний явцад олигополь зах зээл дээр
ажиллаж буй пүүсүүдийн зах зээл дээр эзлэх хувь нь
өөрчлөгдөж, зарим тохиолдолд зах зээлээс шахагдах
тохиолдолд ч байдаг.
Иймээс эдгээр пүүсүүд зах зээлийн хувь хэмжээгээ
бууруулалгүй, нэмэгдүүлэхийн тулд техник, технологио
шинэчилж, зардлаа бууруулахаас гадна үнийн ба үнийн
бус хүчин зүйлсээр маш хүчтэй өрсөлдөөнд ордог.
3.Зах зээлийн тэнцвэрт үнэд нөлөөлөх боломжтой
Олигополь зах зээл дээр маш цөөн тооны пүүсүүд үйл
ажиллагаа явуулах тул пүүс тус бүрийн зах зээлд
эзлэх хувь харьцангуй өндөр байдаг.
Цөөн тооны том пүүсүүд ажиллаж байдаг учраас
олигополь пүүс бүр монополь пүүсийн адил ашгаа
хамгийн их байлгах үнэ болон гарцын хэмжээн дээрх
“үнийг тогтоогч” байж чаддаг.
4.Мэдээлэл төгс бус
Олигополь зах зээл дээрх хэрэглэгчдэд пүүсүүдийн
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн,
бодит мэдээллийн олдоц хомс байдаг.
Пүүсүүд өөр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
талаар төрөл бүрийн реклам, сурталчилгаа хийх боловч
хэрэглэгчид түүний үнэн эсэхийг хэрэглэхээсээ өмнө
мэдэх боломжгүй.
5.Нэгэн төрлийн, эсвэл ялгаатай бүтээгдэхүүн,
үйлчилгээ үйлдвэрлэх
Олигополь зах зээл дээрх пүүсүүд нь
стандартчилагдсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн, жишээ
нь, цахилгаан эрчим хүч, эсвэл хоорондоо ялгаатай
бүтээгдэхүүн, зөөврийн компьютер үйлдвэрлэж байж
болно.
Ашигт малтмал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
салбарууд, жишээ нь, зэс, төмөр, хөнгөн цагаан, болон
цемент, нэгэн төрлийн олигополь шинж чанартай
байна.
6.Зах зээлд нэвтрэхэд хэцүү
Олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд
тухайн зах зээл рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх үед
маш хүчтэй саад учруулна.
Олигополь пүүсүүд урт хугацаанд үргэлж эдийн
засгийн ашигтай ажилладаггүй, алдагдалтай ажиллаж
болно.
Online lecture 4
Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг
тодорхойлох нь
Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том пүүсүүдийн
гарт төвлөрч байдгийг хэмжих хоѐр үндсэн аргачлал
байдаг.
Үүнд:
1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR):
Зах зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж
байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр
тодорхойлогддог.
2.Херфиндал-Хиршманы Индекс (ХХИ)
Индекс нь тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй
бүх пүүсүүдийн эзэмшиж буй зах зээлийн хувийг
квадрат зэрэг дээшлүүлэн нийлбэр авснаар
тодорхойлогдоно.
𝐻𝐻𝐼 = 𝑆1
2
+ 𝑆2
2
+. . . +𝑆 𝑛
2 = 𝑆𝑖
2
𝑛
(𝑖−1)
Уг индексийн давуу тал нь, төвлөрлийн харьцаагаар
илэрхийлэгддэггүй зах зээлийн хүчийг хэмжиж
байдаг. ХХИ-ийн хувьд 1000-аас дээш байвал тухайн
зах зээлийг олигополь гэж үздэг.
Online lecture 4
2. Олигополийн үйл хөдлөл
Тоглоомын онол
Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн
оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ.
Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн,
монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд
пүүс бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс
үл хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
Олигополийн үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ болон
маркетингийн шийдвэр нь бусад пүүсүүдийн
шийдвэртэй харилцан хамааралтай байдаг нь хөзөр,
шатар гэх мэт стратегийн тоглоомын мөн чанартай
адилхан байдаг.
Ийм төрлийн тоглоомыг тоглох хамгийн шилдэг
арга нь өрсөлдөгч тоглогчийн тоглох арга, нүүдлээс
хамааруулан өөрийн шийдвэрийг гаргах явдал юм.
Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл
хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон
хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх
ѐстой болно.
Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс
хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг
тоглоомын онол гэдэг.
Энгийн тоглоомын онолын загварыг ашиглан
олигополийн үйл хөдлөлийг авч үзье.
Олигополь зах зээл дээр зөвхөн хоѐр - пүүс (“Кока
Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг
буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн
бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье
Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн хоѐр
боломжит стратегиас сонголт хийнэ.
Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон
өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна.
Дуополь зах зээлийн хожлын матриц
Кока Кола
Өндөр
үнийн
Бага үнийн
Пепси Кола
Өндөр
үнийн
А (22;22) В (25;16)
Бага үнийн C (16;25) D (18;18)
Пүүс бүр хоѐр боломжит стратегитай байна.
Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн
ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн
ашгийг илэрхийлнэ.
Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь
хоѐр пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг
илэрхийлж уг хослолын үеийн пүүсүүдийн олж авах
ашгийн хэмжээг харуулна.
Стратегийн харилцан хамааралтай байдал.
Зурагт өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр
хийсвэр боловч тэдгээрийн хоорондын харилцан
хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна.
Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн
стратегиа өөрчлөх замаар өөрийнхөө ашгийг
нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн хэмжээнд
нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан хамааралтай
байдлыг харуулж байна
Хуйвалдах хандлага.
Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч
пүүстэйгээ хамтын ажиллагаа буюу хуйвалдаан
хийх замаар илүү хожоо олж чадна гэдгийг мөн
харуулдаг.
Дээрх жишээний хувьд хоѐр пүүс зэрэг өндөр
үнийн стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа
тус бүрдээ 18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А”
нүд) болгон өсгөж чадна.
Хуурах.
Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ
зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага
олигополиудад хүчтэй байдгийг тайлбарлана.
Хоѐр пүүс хоѐулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо
зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ.
Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа
өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол
нэмэгдүүлж чадна
Олигополь пүүсийн үнэ болон бүтээгдэхүүний
хэмжээгээ тогтоодог үйл хөдлөлийг тайлбарлах
тоглоомын онолын тайлбараас гадна дараах дөрвөн
үнийн загварыг эдийн засагчид хөгжүүлэн түгээмэл
ашиглаж байна.
Online lecture 4
1.Хугарсан эрэлтийн муруйн загвар
A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс
ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн
хийсвэр олигополь зах зээлийг авч үзье.
Пүүсүүд хоорондын харилцан хамааралтай байдал
болон өрсөлдөгчийнх нь хариу үйлдлийн тухай
тодорхой бус байдал зэргээс шалтгаалан олигополь
пүүсийн эрэлтийн муруй ямар байх нь
тодорхойлогдоно.
Тодруулбал, А пүүсийн үнийн өөрчлөлтөнд
өрсөлдөгчид нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс А
пүүсийн эрэлтийн муруй тодорхойлогдоно.
Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх
өрсөлдөгчдийнх нь хариу үйлдлийг үндсэнд нь, үнийн
өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг
тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ.
Хугарсан эрэлтийн муруй
[A] Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт болон
ахиу орлогын муруйнуудын налалт нь өрсөлдөгч
пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0-ээс эхлэх үнийн ямар
нэгэн өөрчлөлтийг дагах (D1 ба МR1) эсвэл тооцохгүй
байхаас (D2 ба MR2) хамаарна.
[Б] Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн
өсөлтийг тооцохгүй, харин үнийн бууралтыг дагадаг.
Энэ нь олигополийн эрэлтийн муруй хугарах
(D2eD1), ахиу орлогын муруй босоо тасарсан хэсэгтэй
байх шалтгаан болдог.
МС1- ээс МС2 - ийн хоорондох ахиу зардлын ямар ч
шилжилт нь тасархай зураасаар тэмдэглэгдсэн босоо
хэсэгтэй огтлолцох учраас энэ шилжилтийн үр дүнд
Р0 ба Q0 хэмжээний алинд нь ч өөрчлөлт гарахгүй.
2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
Хуйвалдаан болон хамтарсан байдлаар ашгийг
хамгийн их байлгах
Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон
зардлын нөхцөлтэй байвал тэдгээр нь нийт гарцын
хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор
хуйвалдаж болно.
Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол
тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг тогтооно.
Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь
олигополь пүүс бүрийн ашгийг хамгийн их
байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн
хамтарсан ашгийг мөн хамгийн их түвшинд хүргэнэ.
3.Үнээр хошуучлагчийн загвар
Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр
олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг,
хуйвалдааны бус зарчим юм.
Гол агуулга нь олигополь зах зээл дээрх
“давамгайлагч”- хамгийн том, эсвэл хамгийн үр
ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд
бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг
хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг
хэлдэг.
Online lecture 4
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

PDF
Lecture 11
PPTX
татварын тухай ойлголт
PPTX
уур амьсгалын өөрчлөлт
PDF
Ажилгүйдэл
PDF
Makro l 4
PPTX
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
DOCX
валютын зах зээл
PDF
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Lecture 11
татварын тухай ойлголт
уур амьсгалын өөрчлөлт
Ажилгүйдэл
Makro l 4
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
валютын зах зээл
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

What's hot (20)

PDF
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
PDF
лекц №7
PPT
Lecture.4
PPTX
PPTX
PDF
Ажилгүйдэл баинфляци
PDF
эдийн засгийн мөчлөгийн онол
PDF
Монопольт өрсөлдөөн
DOCX
Lekts 1
PPTX
Банкны эрх зүйн зочицуулалт
PDF
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
PPTX
Үйлдвэрлэлийн зардал
PDF
Эдийн засгийн өсөлт-1
PPTX
PPTX
PPTX
Lecture 8,9
PDF
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
PPTX
PPT
Lecture 5
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
лекц №7
Lecture.4
Ажилгүйдэл баинфляци
эдийн засгийн мөчлөгийн онол
Монопольт өрсөлдөөн
Lekts 1
Банкны эрх зүйн зочицуулалт
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Үйлдвэрлэлийн зардал
Эдийн засгийн өсөлт-1
Lecture 8,9
Хэрэглэгчийн зан төлөв дэх бүлгийн нөлөөлөл
Lecture 5
Ad

Similar to Online lecture 4 (20)

PDF
Micro l4.2019 2020
PPTX
Micro l12.2019 2020
PPTX
Micro.lecture.10
PDF
Econ l10 a.2020
PPTX
PDF
Econ L7.2019-2020on
PDF
Mie.s12.2020 2021on - h
PDF
Олигополь пүүсийн шийдвэр
PDF
Competative market
DOCX
Mie.s12.2020 2021on - h
DOCX
Mie.s12.2020 2021on
PDF
MICRO L1.2022 -2023 on.pdf
PDF
Монополь пүүсийн үйл ажиллагаа
PDF
менежментийн экономикс
PDF
Micro l3.2019 2020 on
PDF
Micro l3.2019 2020 on
DOCX
Microlw12
PDF
Micro l11.2020 2021
PPT
Micro.lecture.11
Micro l4.2019 2020
Micro l12.2019 2020
Micro.lecture.10
Econ l10 a.2020
Econ L7.2019-2020on
Mie.s12.2020 2021on - h
Олигополь пүүсийн шийдвэр
Competative market
Mie.s12.2020 2021on - h
Mie.s12.2020 2021on
MICRO L1.2022 -2023 on.pdf
Монополь пүүсийн үйл ажиллагаа
менежментийн экономикс
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019 2020 on
Microlw12
Micro l11.2020 2021
Micro.lecture.11
Ad

More from ediinzasagonol (20)

PDF
Macro l 16
PDF
Macro l 15
PDF
Macro l 14
PDF
Macro l 13
PDF
Makro l 3
PDF
Makro l 2
PPTX
Makro l 1
PDF
Online lecture 8
PDF
Online lecture 7
PDF
Online lecture 6
PDF
Online lecture 5
PDF
Online lecture 2
PDF
Online lecture 3
PDF
Online lecture 1
PPTX
Lekts 10
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
Dropbox гэж юу вэ
Macro l 16
Macro l 15
Macro l 14
Macro l 13
Makro l 3
Makro l 2
Makro l 1
Online lecture 8
Online lecture 7
Online lecture 6
Online lecture 5
Online lecture 2
Online lecture 3
Online lecture 1
Lekts 10
Dropbox гэж юу вэ

Online lecture 4

  • 1. ОЛИГОПОЛЬ ЗАХ ЗЭЭЛ 1. Олигополь зах зээлийг тодорхойлогч шинж чанар 2. Олигополийн үйл хөдлөл
  • 2. 1. Олигополь зах зээлийн шинж чанар Олигополь зах зээл нь төгс бус өрсөлдөөний нэг хэлбэр юм. Төгс өрсөлдөөнт зах зээл болон огт өрсөлдөөнгүй монополь зах зээл гэсэн өрсөлдөөний хоѐр эсрэг туйлын хооронд орших дараагийн нэг өрсөлдөөний хэлбэр нь олигополь зах зээл юм.
  • 4. Олигополийг тодорхойлох үндсэн шинжүүд : 1.Цөөн тооны пүүсүүд ажиллана. Монопольт зах зээлтэй харьцуулахад олон боловч бусад зах зээлийн хэлбэрүүдтэй харьцуулахад харьцангуй цөөн тооны пүүсүүд олигополь зах зээл дээр ажиллана. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт эрэлтийг цөөн тооны харьцангуй том пүүсүүд нийлүүлэлтээрээ хангадаг.
  • 5. 2.Үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш хүчтэй. Өрсөлдөөний явцад олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүдийн зах зээл дээр эзлэх хувь нь өөрчлөгдөж, зарим тохиолдолд зах зээлээс шахагдах тохиолдолд ч байдаг. Иймээс эдгээр пүүсүүд зах зээлийн хувь хэмжээгээ бууруулалгүй, нэмэгдүүлэхийн тулд техник, технологио шинэчилж, зардлаа бууруулахаас гадна үнийн ба үнийн бус хүчин зүйлсээр маш хүчтэй өрсөлдөөнд ордог.
  • 6. 3.Зах зээлийн тэнцвэрт үнэд нөлөөлөх боломжтой Олигополь зах зээл дээр маш цөөн тооны пүүсүүд үйл ажиллагаа явуулах тул пүүс тус бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй өндөр байдаг. Цөөн тооны том пүүсүүд ажиллаж байдаг учраас олигополь пүүс бүр монополь пүүсийн адил ашгаа хамгийн их байлгах үнэ болон гарцын хэмжээн дээрх “үнийг тогтоогч” байж чаддаг.
  • 7. 4.Мэдээлэл төгс бус Олигополь зах зээл дээрх хэрэглэгчдэд пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн, бодит мэдээллийн олдоц хомс байдаг. Пүүсүүд өөр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар төрөл бүрийн реклам, сурталчилгаа хийх боловч хэрэглэгчид түүний үнэн эсэхийг хэрэглэхээсээ өмнө мэдэх боломжгүй.
  • 8. 5.Нэгэн төрлийн, эсвэл ялгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх Олигополь зах зээл дээрх пүүсүүд нь стандартчилагдсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн, жишээ нь, цахилгаан эрчим хүч, эсвэл хоорондоо ялгаатай бүтээгдэхүүн, зөөврийн компьютер үйлдвэрлэж байж болно. Ашигт малтмал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд, жишээ нь, зэс, төмөр, хөнгөн цагаан, болон цемент, нэгэн төрлийн олигополь шинж чанартай байна.
  • 9. 6.Зах зээлд нэвтрэхэд хэцүү Олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд тухайн зах зээл рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх үед маш хүчтэй саад учруулна. Олигополь пүүсүүд урт хугацаанд үргэлж эдийн засгийн ашигтай ажилладаггүй, алдагдалтай ажиллаж болно.
  • 11. Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг тодорхойлох нь Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том пүүсүүдийн гарт төвлөрч байдгийг хэмжих хоѐр үндсэн аргачлал байдаг. Үүнд: 1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR): Зах зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр тодорхойлогддог.
  • 12. 2.Херфиндал-Хиршманы Индекс (ХХИ) Индекс нь тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх пүүсүүдийн эзэмшиж буй зах зээлийн хувийг квадрат зэрэг дээшлүүлэн нийлбэр авснаар тодорхойлогдоно. 𝐻𝐻𝐼 = 𝑆1 2 + 𝑆2 2 +. . . +𝑆 𝑛 2 = 𝑆𝑖 2 𝑛 (𝑖−1) Уг индексийн давуу тал нь, төвлөрлийн харьцаагаар илэрхийлэгддэггүй зах зээлийн хүчийг хэмжиж байдаг. ХХИ-ийн хувьд 1000-аас дээш байвал тухайн зах зээлийг олигополь гэж үздэг.
  • 14. 2. Олигополийн үйл хөдлөл Тоглоомын онол Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ. Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн, монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс үл хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
  • 15. Олигополийн үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ болон маркетингийн шийдвэр нь бусад пүүсүүдийн шийдвэртэй харилцан хамааралтай байдаг нь хөзөр, шатар гэх мэт стратегийн тоглоомын мөн чанартай адилхан байдаг. Ийм төрлийн тоглоомыг тоглох хамгийн шилдэг арга нь өрсөлдөгч тоглогчийн тоглох арга, нүүдлээс хамааруулан өөрийн шийдвэрийг гаргах явдал юм.
  • 16. Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх ѐстой болно. Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг тоглоомын онол гэдэг. Энгийн тоглоомын онолын загварыг ашиглан олигополийн үйл хөдлөлийг авч үзье.
  • 17. Олигополь зах зээл дээр зөвхөн хоѐр - пүүс (“Кока Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн хоѐр боломжит стратегиас сонголт хийнэ. Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна.
  • 18. Дуополь зах зээлийн хожлын матриц Кока Кола Өндөр үнийн Бага үнийн Пепси Кола Өндөр үнийн А (22;22) В (25;16) Бага үнийн C (16;25) D (18;18)
  • 19. Пүүс бүр хоѐр боломжит стратегитай байна. Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн ашгийг илэрхийлнэ. Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь хоѐр пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг илэрхийлж уг хослолын үеийн пүүсүүдийн олж авах ашгийн хэмжээг харуулна.
  • 20. Стратегийн харилцан хамааралтай байдал. Зурагт өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр хийсвэр боловч тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна. Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн стратегиа өөрчлөх замаар өөрийнхөө ашгийг нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн хэмжээнд нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан хамааралтай байдлыг харуулж байна
  • 21. Хуйвалдах хандлага. Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч пүүстэйгээ хамтын ажиллагаа буюу хуйвалдаан хийх замаар илүү хожоо олж чадна гэдгийг мөн харуулдаг. Дээрх жишээний хувьд хоѐр пүүс зэрэг өндөр үнийн стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа тус бүрдээ 18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А” нүд) болгон өсгөж чадна.
  • 22. Хуурах. Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага олигополиудад хүчтэй байдгийг тайлбарлана. Хоѐр пүүс хоѐулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ. Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол нэмэгдүүлж чадна
  • 23. Олигополь пүүсийн үнэ болон бүтээгдэхүүний хэмжээгээ тогтоодог үйл хөдлөлийг тайлбарлах тоглоомын онолын тайлбараас гадна дараах дөрвөн үнийн загварыг эдийн засагчид хөгжүүлэн түгээмэл ашиглаж байна.
  • 25. 1.Хугарсан эрэлтийн муруйн загвар A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн хийсвэр олигополь зах зээлийг авч үзье. Пүүсүүд хоорондын харилцан хамааралтай байдал болон өрсөлдөгчийнх нь хариу үйлдлийн тухай тодорхой бус байдал зэргээс шалтгаалан олигополь пүүсийн эрэлтийн муруй ямар байх нь тодорхойлогдоно.
  • 26. Тодруулбал, А пүүсийн үнийн өөрчлөлтөнд өрсөлдөгчид нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс А пүүсийн эрэлтийн муруй тодорхойлогдоно. Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх өрсөлдөгчдийнх нь хариу үйлдлийг үндсэнд нь, үнийн өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ.
  • 28. [A] Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйнуудын налалт нь өрсөлдөгч пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0-ээс эхлэх үнийн ямар нэгэн өөрчлөлтийг дагах (D1 ба МR1) эсвэл тооцохгүй байхаас (D2 ба MR2) хамаарна. [Б] Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн өсөлтийг тооцохгүй, харин үнийн бууралтыг дагадаг.
  • 29. Энэ нь олигополийн эрэлтийн муруй хугарах (D2eD1), ахиу орлогын муруй босоо тасарсан хэсэгтэй байх шалтгаан болдог. МС1- ээс МС2 - ийн хоорондох ахиу зардлын ямар ч шилжилт нь тасархай зураасаар тэмдэглэгдсэн босоо хэсэгтэй огтлолцох учраас энэ шилжилтийн үр дүнд Р0 ба Q0 хэмжээний алинд нь ч өөрчлөлт гарахгүй. 2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
  • 30. Хуйвалдаан болон хамтарсан байдлаар ашгийг хамгийн их байлгах
  • 31. Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон зардлын нөхцөлтэй байвал тэдгээр нь нийт гарцын хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор хуйвалдаж болно. Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг тогтооно. Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь олигополь пүүс бүрийн ашгийг хамгийн их байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн хамтарсан ашгийг мөн хамгийн их түвшинд хүргэнэ.
  • 32. 3.Үнээр хошуучлагчийн загвар Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг, хуйвалдааны бус зарчим юм. Гол агуулга нь олигополь зах зээл дээрх “давамгайлагч”- хамгийн том, эсвэл хамгийн үр ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг хэлдэг.